9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VII хэсэг)

II. Антихристүүдийн ашиг сонирхол

Г. Тэдний хэтийн ирээдүй, хувь заяа

Өнгөрсөн удаа бид антихристүүдийн ашиг сонирхлын дөрөв дэх зүйл болох тэдний хэтийн ирээдүй, хувь заяаны талаар нөхөрлөсөн бөгөөд энэ нь дотроо таван зүйлд хуваагддаг. Эхлээд энэ таван зүйлийг сэргээн санацгаая. (1. Антихристүүд Бурханы үгэнд хэрхэн ханддаг вэ; 2. Антихристүүд үүрэгтээ хэрхэн ханддаг вэ; 3. Антихристүүд засалтад хэрхэн ханддаг вэ; 4. Антихристүүд “үйлчлэл үзүүлэгч” гэх цолонд хэрхэн ханддаг вэ; 5. Антихристүүд чуулган дахь байр сууриндаа хэрхэн ханддаг вэ.) Өнгөрсөн удаа бид эдгээрийн эхний зүйл буюу “Антихристүүд Бурханы үгэнд хэрхэн ханддаг вэ” гэдэг талаар нөхөрлөсөн. Нэгдүгээрт, антихристүүдийн Бурханы үгэнд хандах үндсэн хандлагуудын нэгийг ил болгохдоо бид “судлах” гэдэг үгийг ашигласан. “Судлах” нь антихристүүд шиг хүмүүсийн Бурханы үгэнд ханддаг үндсэн, суурь хандлага юм. Тэд Бурханы үгэнд хүлээн авах юм уу дуулгавартай дагах хандлагаар огт ханддаггүй, харин ч тэдгээрийг шинжилдэг. Тэд Бурханы үгийг үнэн, эсвэл хүмүүсийн баримтлах ёстой зам гэж огт хүлээн авдаггүй, тэгж үздэггүй бөгөөд Бурханы үгэнд үнэнийг эрж хайх юм уу үнэнийг хүлээн авах хандлагаар ханддаггүй. Харин ч бүх зүйл дэх зорилго нь өөрсдийнх нь хүсэл, амбиц, өөрсдийнх нь хэтийн ирээдүй, хувь заяа байдаг ба тэд Бурханы үгээс өөрсдийн хүсдэг хүрэх газар, хэтийн ирээдүй, хувь заяаг хайхыг хүсдэг. Бурханы үгэнд хандах тэдний үндсэн хандлагуудын нэг бол бүх хэрэг явдал дээр Бурханы үгийг хэтийн ирээдүй, хувь заяатайгаа холбодог явдал юм. Түүний үгэнд хандах хандлагаас нь дүгнэвэл, энэ төрлийн хүний уг чанар-мөн чанар нь Бурханы үгэнд үнэхээр итгэж, хүлээн авч, дуулгавартай дагахын оронд тэдгээрийг шинжиж, задлан шинжилж, асар их давуу тал олж авахын тулд дотроос нь ерөөл, ашиг тус хайдаг явдал юм. Бурханы үгэнд хандаж буй хандлагаас нь дүгнэвэл тэд Бурханд хэр их итгэдэг вэ? Тэд Түүнд жинхэнээсээ итгэдэг үү? Мөн чанараас нь дүгнэвэл, тэдэнд Бурханд итгэх жинхэнэ итгэл байдаггүй. Тэгвэл яагаад тэд Бурханы үгийг бариад уншиж чаддаг юм бэ? Уг чанар-мөн чанар, санаархал, хүслээс нь дүгнэвэл, тэд Бурханы үгээс үнэнийг болон зан чанараа өөрчлөх замыг олж авч, улмаар авралд хүрэхийг хүсдэггүй. Харин ч Бурханы үгэн дотроос өөрсдийн хүссэн бүх зүйлийг эрж хайхыг хүсдэг. Тэд юу эрж хайдаг вэ? Тэд нууцыг эрж хайдаг, зөвхөн Тэнгэр л мэдэх нууцыг эрж хайдаг, зарим сүржин хоосон сургаал, гүн гүнзгий мэдлэгийг эрж хайдаг. Тиймээс энэ төрлийн хүний Бурханы үгэнд хандах хандлага болон уг чанар-мөн чанараас нь дүгнэвэл тэд бүгд нэвт шувт үл итгэгчид юм. Тэдний хүсдэг зүйл сайн хүрэх газар, сайн хэтийн ирээдүй, сайн хувь заяанаас цаашгүй. Тэд Бурханы үгийг чин сэтгэлээсээ хүлээн авдаггүй, харин ч Түүний үгэн дотроос хүссэн зүйлээ олж авах, ерөөл хүртэх хүсэл, амбицаа хангах янз бүрийн боломж, арга замыг олохыг хичээдэг. Тиймээс ийм төрлийн хүн Бурханы үгийг үнэн, эсвэл өөрсдийнх нь дагаж мөрдөх ёстой зам гэж хэзээ ч үзэхгүй. Хэрвээ антихристүүд Бурханы үгэнд ийм хандлагаар ханддаг бол Бурханы үгэн дэх хүн төрөлхтөнд тавьсан хамгийн үндсэн шаардлагуудын нэг—бүтээгдсэн зүйлсийн хувиар үүргээ гүйцэтгэх явдалд тэд ямар хандлагаар ханддаг вэ? Өнөөдөр бид хоёр дахь зүйл—антихристүүд үүрэгтээ хэрхэн ханддаг талаар нөхөрлөж, антихристүүд үүргээ гүйцэтгэх үедээ ямар илрэл, хандлагатай байдгийг ил болгох болно.

2. Антихристүүд үүрэгтээ хэрхэн ханддаг вэ

Антихристүүд хүлээн авах, дуулгавартай дагах хандлагаар Бурханы үгэнд ханддаггүй тул хүн төрөлхтөн бүтээгдсэн зүйлсийн хувиар үүргээ гүйцэтгэх ёстой гэсэн Түүний үгэн дэх шаардлагад үнэнийг хүлээн авах хандлагаар хандаж мэдээж чадахгүй. Тиймээс, нэг талаар тэд Бурханы хүнд даалгасан үүргийг эсэргүүцэж, үүргээ гүйцэтгэхийг хүсдэггүй, нөгөө талаар ерөөл хүртэх боломжоо алдахаас айдаг. Энэ нь нэг төрлийн наймааг бий болгодог. Тэр нь ямар наймаа вэ? Хэрвээ хүмүүс үүргээ гүйцэтгэхгүй бол таягдан хаягдаж магадгүй, хэрвээ бүтээгдсэн зүйлсийн хувиар үүргээ гүйцэтгэхгүй бол үнэнийг олж авах боломжгүй, мөн бүтээгдсэн зүйлсийн хувиар үүргээ гүйцэтгэхгүй бол ирээдүйд тэнгэрийн хаанчлал дахь ерөөлөө алдаж магадгүй гэдгийг тэд Бурханы үгээс олж мэддэг. Энэ нь юуг илтгэдэг вэ? Хэрвээ хэн нэгэн хүн үүргээ гүйцэтгэхгүй бол ерөөл хүртэх боломжоо гарцаагүй алдана гэдгийг энэ нь илтгэдэг. Антихристүүд Бурханы үгээс болон олон нөхөрлөл, номлолоос ийм мэдээлэл олж авсныхаа дараа зүрх сэтгэлийнх нь гүнд бүтээгдсэн зүйлсийн хувиар үүргээ гүйцэтгэх хүсэл, сонирхол төрдөг. Ийм хүсэл, сонирхол төрсөн нь тэд Бурханы төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж чадна гэдгийг харуулдаг уу? Антихристүүдийн уг чанар-мөн чанараас дүгнэвэл, энэ цэгт хүрэх маш хэцүү. Тэгвэл юу тэднийг үүргээ гүйцэтгэхэд хүргэдэг вэ? Хүн бүрийн зүрх сэтгэлд үүний тооцоо байх ёстой бөгөөд энэ тооцоон дотор зарим тодорхой түүх байх ёстой. Тэгвэл антихристийн зүрх сэтгэл дэх энэ тооцоо ямар байдаг вэ? Тэд маш нарийн, үнэн зөв, тодорхой, нягт нямбай тооцоолдог тул энэ нь мунгинасан тооцоо биш юм. Тэд үүргээ гүйцэтгэхээр шийдэх үедээ эхлээд ингэж тооцоолдог: “Хэрвээ би одоо үүргээ гүйцэтгэх юм бол гэр бүлтэйгээ хамт байх баяр баясгалангаа орхих хэрэгтэй болно, ажил мэргэжил, ертөнцийн хэтийн ирээдүйгээ ч орхих хэрэгтэй болно. Хэрвээ би үүргээ гүйцэтгэхийн тулд эдгээр зүйлийг орхивол юу олж авч чадах вэ? Энэхүү эцсийн эрин үед бурхантай уулзаж чадах, бурхны гэрт үүргээ гүйцэтгэж чадах, эцсээ хүртэл үлдэж чадах хүмүүс бол агуу ерөөл хүртэж чадах хүмүүс юм гэж бурхны үгэнд хэлдэг. Нэгэнт бурхны үг тэгж хэлдэг болохоор бурхан эдгээр үгийн дагуу үүнийг хийж, гүйцэлдүүлж чадна гэж би бодож байна. Түүнчлэн, үүргээ гүйцэтгэж чаддаг, түүний төлөө өөрсдийгөө зарлагадаж чаддаг энэ хүмүүст бурхан маш олон амлалт өгдөг!” Тэд Бурханы үгийг судалснаар, эцсийн эрин үед үүргээ гүйцэтгэдэг хүмүүст өгсөн Бурханы олон амлалтыг ухан ойлгодог бөгөөд үүн дээр хувийн төсөөлөл болон эдгээр үгийг задлан шинжилж, нягталснаас үүдсэн бүх үзэл нь нэмэгдсэнээр үүргээ гүйцэтгэх гүнзгий сонирхол, түлхэцийг бий болгодог. Тэгээд тэд Бурханы өмнө очиж залбиран, сүржин амлалт, тангараг өргөж, Бурханы төлөө бүхнээ орхиж, зарлагадах, энэ амьдралаа Түүнд зориулж, махан биеийн бүх аз жаргал, хэтийн ирээдүйг орхих шийдвэр гаргадаг. Хэдийгээр тэд ийм маягаар залбирч, үг нь бүгд зөв мэт санагддаг ч зүрх сэтгэлийнхээ гүнд юу бодож байгааг нь зөвхөн тэд өөрсдөө болон Бурхан л мэддэг. Тэдний залбирал, шийдэмгий байдал яг л Бурханы даалгаврыг биелүүлж, үүргээ гүйцэтгэж, Бурханы санаа зорилгыг хангахын тулд л үүнийг хийж байгаа мэт цэвэр санагддаг ч зүрх сэтгэлийнхээ гүнд тэд үүргээ гүйцэтгэснээр дамжуулан хэрхэн ерөөл хүртэж, хүссэн зүйлээ олж авч болох, мөн төлсөн бүхнээ Бурханд харуулж, төлсөн төлөөс, хийсэн зүйлээрээ Түүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлэхийн тулд юу хийж болох талаар тооцоолж байдаг, ингэснээр Бурхан тэдний хийсэн зүйлийг санаж, эцэст нь тэдний хүссэн хэтийн ирээдүй, ерөөлийг тэдэнд өгөх болно хэмээн тооцоолдог. Үүргээ гүйцэтгэхээр шийдэхийн өмнө антихристүүдийн зүрх сэтгэлийн гүнд хэтийн ирээдүй, ерөөл хүртэх, сайн хүрэх газар, тэр ч бүү хэл титэм горилсон хүлээлт бялхаж байдаг бөгөөд тэд эдгээр зүйлд хүрнэ гэдэгтээ туйлын итгэлтэй байдаг. Тэд ийм санаархал, хүсэл тэмүүлэлтэйгээр үүргээ гүйцэтгэхээр Бурханы гэрт ирдэг. Тэгвэл тэдний үүргийн гүйцэтгэлд Бурханы шаарддаг чин сэтгэл, жинхэнэ итгэл, үнэнч байдал агуулагддаг уу? Энэ үед тэдний жинхэнэ үнэнч байдал, итгэл, эсвэл чин сэтгэлийг хараахан харах боломжгүй байдаг, учир нь үүргээ гүйцэтгэхийн өмнө хүн бүр бүхэлдээ наймааны сэтгэлгээ өвөрлөдөг; хүн бүр ашиг сонирхолдоо хөтлөгдөн, мөн бялхсан амбиц, хүслийнхээ урьдач нөхцөлд үндэслэн үүргээ гүйцэтгэх шийдвэр гаргадаг. Антихристүүдийн үүргээ гүйцэтгэх санаа зорилго юу вэ? Энэ нь наймаацах, солилцоо хийх явдал юм. Тэдний үүргээ гүйцэтгэхдээ тавьдаг болзол нь энэ гэж хэлж болно: “Хэрвээ би үүргээ гүйцэтгэх юм бол ерөөл хүртэж, сайн хүрэх газартай болох ёстой. Хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн гэж бурхны хэлсэн бүх ерөөл, ашиг тусыг би олж авах ёстой. Хэрвээ би тэдгээрийг олж авч чадахгүй бол энэ үүргийг гүйцэтгэхгүй.” Тэд ийм санаа зорилго, амбиц, хүсэлтэйгээр Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхээр ирдэг. Тэдэнд бага зэрэг чин сэтгэл байгаа мэт санагддаг бөгөөд мэдээж шинээр итгэсэн, үүргээ дөнгөж гүйцэтгэж эхэлж байгаа хүмүүсийн хувьд үүнийг бас урам зориг гэж нэрлэж болно. Гэвч үүнд жинхэнэ итгэл, эсвэл үнэнч байдал байдаггүй; зөвхөн тэр хэмжээний урам зориг л байдаг. Үүнийг чин сэтгэл гэж нэрлэж болохгүй. Антихристүүдийн үүрэгтээ ханддаг энэ хандлагаас дүгнэвэл, энэ нь бүхэлдээ наймааны шинжтэй бөгөөд ерөөл хүртэх, тэнгэрийн хаанчлалд орох, титэм олж авах, шагнал хүртэх зэрэг ашиг тусын төлөөх хүслээр нь дүүрэн байдаг. Тиймээс, гаднаас нь харахад олон антихрист хөөгдөхөөсөө өмнө үүргээ гүйцэтгэж байдаг, тэр ч бүү хэл жирийн хүнээс илүү ихийг орхиж, илүү их зовсон байдаг. Тэдний зарлагаддаг зүйл, төлдөг төлөөс нь Паулынхтай эн тэнцүү байдаг бөгөөд тэд Паулаас дутахааргүй их гүйдэг. Энэ нь хүн бүрийн харж чадах зүйл юм. Тэдний зан авир болон зовж, төлөөс төлөх шийдвэрийн тухайд бол, тэд юу ч авахгүй байх учиргүй. Гэвч Бурхан хүнийг гадаад зан авирт нь үндэслэн үздэггүй, харин мөн чанар, зан чанар, харуулдаг зүйл болон хийдэг юм бүрийнх нь уг чанар, мөн чанарт үндэслэн үздэг. Хүмүүс бусдыг шүүж, бусдад хандахдаа гагцхүү гаднах зан авир болон хэр их зовж, ямар төлөөс төлсөнд нь үндэслэн хэн болохыг нь тодорхойлдог бөгөөд энэ нь ноцтой алдаа юм.

Үүрэгтээ хандах антихристүүдийн хандлага эхнээсээ л ийм байсаар ирсэн. Тэд амбиц, хүсэл, наймаатайгаар Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхээр ирдэг. Энэ бол үүргээ гүйцэтгэхээс өмнө тэдний зүрх сэтгэлийнхээ гүнд тооцоолж, төлөвлөдөг зүйл юм. Тэдний төлөвлөгөө юу вэ? Тэдний тооцооллын цөм, гол цэг нь юу вэ? Тэд ерөөл хүртэж, сайн хүрэх газартай болохыг зорьдог, зарим хүн бүр гамшгаас зайлсхийхийг зорьдог. Энэ бол тэдний санаархал юм. Тэд Бурханы үгийг ахин дахин шинждэг боловч Бурханы үг бүгд үнэн гэдгийг, Бурханы үгэнд хэрэгжүүлэлтийн зам байдаг гэдгийг, Бурханы үг хүмүүсийг ариусгагдаж, зан чанарын өөрчлөлтөд хүрч, аврал хүртэх боломжтой болгодог гэдгийг яагаад ч харж чаддаггүй. Тэд хэчнээн хичээж харсан ч эдгээр зүйлийг харж чаддаггүй. Тэд Бурханы үгийг яаж ч уншсан бай, хамгийн их анхаардаг, хамгийн их ач холбогдол өгдөг зүйл нь Бурханы төлөө бүхнийг орхиж, өөрсдийгөө зарлагадаж, бэрхшээл туулж, төлөөс төлдөг хүмүүст Бурханы өгдөг ерөөл, амлалтаас өөр юу ч биш байдаг. Тэд Бурханы үгэн дотроос хамгийн гол, хамгийн чухал агуулга гэж боддог зүйлээ олох үедээ яг л авралын олс олсон мэт байдаг. Тэдэнд агуу ерөөл хүртэх мэт санагдаж, өөрсдийгөө энэ эрин үеийн хамгийн их ерөөгдсөн, азтай хүмүүс гэж боддог. Тиймээс тэд зүрх сэтгэлийнхээ гүнд баярлаж, “Би энэ насандаа сайн цаг үетэй таарлаа; эрин үеүдийн туршид байсан тэдгээр элч, эш үзүүлэгчийн хэн нь ч эцсийн өдрүүдийн христтэй уулзаагүй. Өнөөдөр би эцсийн өдрүүдийн христийг дагаж байгаа учраас агуу ерөөл хүртэх энэ боломжийг алдаж болохгүй. Энэ бол шагнуулж, титэм авах боломж! Шүтлэггүй хүмүүст ийм завшаан тохиохгүй, тэд энэ амьдралыг хэчнээн их таашааж, хэчнээн өндөр байр суурьтай байсан ч их сүйрэл ирэхэд бүгд устгагдах болно. Тиймээс би ертөнцийн махан биеийн таашаалаас татгалзах ёстой, учир нь би эдгээр зүйлийг хэчнээн их эдэллээ ч тэдгээр нь түр зуурын, үзэгдээд өнгөрөх зүйлс юм. Би ирээдүйг харж, илүү агуу ерөөл, шагнал, илүү том титэм олж авна!” гэдэг. Тиймээс, тэд зүрх сэтгэлдээ “Үүргээ гүйцэтгэхдээ би хэчнээн их зовж, хэчнээн их гүйж харайх нь хамаагүй, шоронд хоригдож, эрүүдэн шүүгдсэн ч хамаагүй, ямар ч бэрхшээлтэй тулгарсан, цөхрөхгүй, цөхрөхгүй, бас дахин цөхрөхгүй байх ёстой! Би урам хугарч болохгүй, бүх доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрч, эцсийн мөч хүртэл цөхрөлтгүй байх ёстой. ‘Эцсээ хүртэл дагадаг хүн гарцаагүй аврагдана’ хэмээн бурхны хэлсэн үг миний хувьд заавал биелнэ гэдэгт би итгэж байна” хэмээн өөрсдөдөө анхааруулдаг. Тэдний зүрх сэтгэлдээ боддог, итгэдэг санаа, санал бодлын аль нэг нь үнэнтэй нийцдэг үү? (Үгүй.) Тэдгээрийн аль нь ч үнэнтэй нийцдэггүй, аль нь ч Бурханы үг, эсвэл Бурханы санаа зорилготой нийцдэггүй—тэдгээр нь бүгд хувийн хэтийн ирээдүй, хувь заяаных нь төлөөх тооцоолол, төлөвлөгөө юм. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд Бурханы үгэнд дурдсан, хүн төрөлхтөнд тавьсан ямар ч шаардлагыг сонирхдоггүй; тэдгээрт анхаарал хандуулдаггүй. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд Бурханы үгэн дэх хүн төрөлхтний талаарх ил болголт болон тэдэнд тавьсан шаардлагад зэвүүцэж, эсэргүүцдэг, тэр ч бүү хэл үзэлтэй болдог тул эдгээр үгийг харах үедээ эсэргүүцэж, тавгүйтдэг, улмаар тэдгээрийг уншилгүй алгасдаг. Бурханы үгэн дэх хүн төрөлхтөнд хандсан ятгалга, тайтгаруулалт, сануулга, өршөөл, өрөвч сэтгэлийн хувьд гэвэл, тэд тэвчээргүй ханддаг, хүлээн авах юм уу сонсохыг хүсдэггүй бөгөөд эдгээр үгийг хуурамч гэж үздэг. Зүрх сэтгэлдээ тэд Бурханы шүүлт, гэсгээлтийн үг болон хүмүүсийн дунд хийдэг шалгалтын ажилд нь зэвүүцэж, эсэргүүцдэг, тэдгээрийг хүлээн авахыг хүсдэггүй, тэдгээрээс зайлсхийдэг. Оронд нь тэд хүн төрөлхтөнд өгсөн Бурханы амлалт, ерөөлийн талаарх үгийг л асар их сонирхдог, тэр ч бүү хэл ерөөл хүртэх гэсэн зүрх сэтгэлийнхээ тэвчээргүй хүслийг хангахын тулд тэдгээрийг байнга уншиж, даруй тэнгэрийн хаанчлалд хүргэгдэж, бүх зовлонгоос ангижрахыг тэсэн ядан хүлээдэг. Тэд үүргээ гүйцэтгэх явцдаа цөхрөлтгүй байж чадахаа больж, ерөөл хүртэж чадах эсэхдээ эргэлзэж, “итгэл” нь ганхах үед, эсвэл хүсэл зориг нь бат бөх биш болж, ухарч няцахыг хүсэх үедээ эдгээр үгийг уншиж, үүргээ гүйцэтгэх урам зоригоо болгодог. Тэд Бурханы үгийн аль ч бүлэг, хэсэг дэх үнэнийг тунгаан бодохыг хэзээ ч оролддоггүй, Бурханы үгийн шүүлтийг туулахыг өчүүхэн төдий ч хүсдэггүй, хүн төрөлхтний завхарсан мөн чанарыг ил болгодог Бурханы үгээр дамжуулан өөрсдийгөө танин мэдэж, хүн төрөлхтний гүн гүнзгий завхралын бодит байдлыг тодорхой харахыг бүр ч хүсдэггүй. Тэд бас хүн төрөлхтөнд хандсан Бурханы санаа зорилго, шаардлага, ятгалгыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, үл тоож, тэдгээрт үл хүндэтгэсэн, хайхрамжгүй хандлагаар ханддаг. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд “Бурхны хэлж, хийдэг зүйл бол зүгээр л ёс төдий зүйл; хэн үүнийг хүлээн авч чадах юм бэ? Хэн ойлгож чадах юм бэ? Хэн бурхны үгийн дагуу үнэхээр хэрэгжүүлж чадах юм бэ? Бурхны эдгээр үг бүгд илүүц. Хамгийн бодитой зүйл бол хүмүүс үүргийн гүйцэтгэлээ ерөөлөөр солилцох явдал юм—үүнээс илүү бодитой зүйл гэж үгүй” гэж үздэг. Тиймээс тэд Бурханы үгээс ахин дахин хайдаг бөгөөд энэ замыг олмогцоо үүргээ гүйцэтгэх нь ерөөл хүртэх цорын ганц зам гэж үздэг. Эдгээр нь антихристүүдийн үүргээ гүйцэтгэх үеийн санаархал, зорилго, сэтгэлийн гүн дэх тооцоолол юм. Тэгвэл тэд үүргээ гүйцэтгэх явцдаа ийм хүмүүсийн мөн чанар нь тэр чигтээ антихристийн мөн чанар гэдгийг хүмүүст харуулдаг ямар илрэл, илчлэл харуулдаг вэ? Антихристүүд үүргээ гүйцэтгэж чаддаг нь санамсаргүй хэрэг биш—тэд гарцаагүй өөрсдийн гэсэн санаархал, зорилго, ерөөл хүртэх хүсэлтэйгээр үүргээ гүйцэтгэдэг. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, тэдний зорилго, хандлага нь мэдээж тэдний өдөр шөнөгүй бодож, санаа зовдог ерөөл хүртэх явдал, сайн хүрэх газар, сайн хэтийн ирээдүй, хувь заяатай салшгүй холбоотой байдаг. Тэд яг л ажлаасаа өөр юуны ч талаар ярьдаггүй бизнесменүүд шиг байдаг. Антихристүүдийн хийдэг бүхэн алдар нэр, ашиг хонжоо, байр суурьтай холбоотой байдаг—энэ бүхэн нь ерөөл болон хэтийн ирээдүй, хувь заяаг олж авахтай холбоотой байдаг. Угтаа тэдний зүрх сэтгэл ийм зүйлсээр дүүрэн байдаг; энэ бол антихристүүдийн уг чанар-мөн чанар юм. Чухамдаа ийм уг чанар-мөн чанараас нь болоод тэдний эцсийн төгсгөл бол таягдан хаягдах явдал гэдгийг бусад хүн тодорхой харж чаддаг.

Бурханы үгэнд Бурхан бүх төрлийн хүнд шаардлага тавьдаг бөгөөд бүх төрлийн үүрэг, ажилд шаардлага тавьж, тодорхой үг хэлдэг. Эдгээр үг нь бүгд хүн төрөлхтөнд тавьсан Бурханы шаардлага бөгөөд эдгээр шаардлага бол хүмүүсийн мөрдөх ёстой, хэрэгжүүлж, биелүүлэх ёстой зүйл юм. Антихристүүд Бурханы үг болон Бурханы шаардлагад ямар хандлагаар ханддаг вэ? Тэд дуулгавартай дагах хандлагатай байдаг уу? Даруухнаар хүлээн авах хандлагатай байдаг уу? Тэд гарцаагүй тэгдэггүй. Зан чанарыг нь авч үзвэл, антихристүүд үүргээ гүйцэтгэхээр Бурханы гэрт ирэх үедээ Бурханы шаардлага болон Бурханы гэрийн зохицуулалтын дагуу үүргээ сайн биелүүлж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тэд яавч чадахгүй. Антихристүүд үүргээ гүйцэтгэж байх үедээ хамгийн түрүүнд үүргээ гүйцэтгэхэд ямар зарчим шаардагддаг, Бурхан юу шаарддаг, эсвэл Бурханы гэрийн дүрэм журам юу болохыг эрж хайх талаар боддоггүй. Харин ч тэд хамгийн түрүүнд энэ үүргийг гүйцэтгэснээр ерөөгдөх, эсвэл шагнагдах эсэхээ асууж сурагладаг. Хэрвээ ерөөгдөх, эсвэл шагнагдах нь тодорхойгүй байвал тэд энэ үүргийг гүйцэтгэхийг хүсдэггүй; гүйцэтгэсэн ч гэсэн хааш яаш хандана. Антихристүүд ерөөл хүртэхийн тулд үүргээ дурамжхан гүйцэтгэдэг. Тэд мөн энэ үүргийг гүйцэтгэснээр өөрсдийгөө харуулж, хүндлэгдэж чадах эсэх, энэ үүргийг гүйцэтгэвэл Дээрх, эсвэл Бурхан мэдэх эсэхийг асууж сурагладаг. Энэ бүхэн нь үүрэг гүйцэтгэх үедээ тэдний бодолцдог зүйлс юм. Тэдний эн тэргүүнд тодорхойлохыг хүсдэг зүйл бол үүрэг гүйцэтгэснээр ямар ашиг тус олж авч чадах болон ерөөгдөж чадах эсэх юм. Энэ нь тэдний хувьд хамгийн чухал зүйл байдаг. Тэд Бурханы санаа зорилгыг хэрхэн бодолцон үзэх, Бурханы хайрыг хэрхэн хариулах, хүмүүсээр Бурханы аврал болон аз жаргалыг олж авхуулахын тулд сайн мэдээг хэрхэн номлож, Бурханыг хэрхэн гэрчлэх талаар хэзээ ч боддоггүй, үнэнийг ойлгохыг, эсвэл завхарсан зан чанараа шийдвэрлэж, хүний төрхийг амьдран харуулахыг бүр ч эрж хайдаггүй. Тэд эдгээр зүйлийг хэзээ ч бодолцон үздэггүй. Тэд зөвхөн ерөөгдөж, ашиг тус олж авч чадах эсэх, хэрхэн хөлөө олох, хэрхэн байр суурьтай болох, хүмүүсээр өөрсдийгөө хэрхэн хүндлүүлэх, чуулганд болон хүмүүсийн дундаас хэрхэн онцгойрч, хамгийн шилдэг нь болох талаар л боддог. Тэд жирийн дагагч байхыг яавч хүсдэггүй. Тэд чуулганд нэгдүгээрт байж, эцсийн шийдвэрийг гаргаж, удирдагч болж, хүн бүрийг үгэндээ оруулахыг үргэлж хүсдэг. Тэгж байж л тэд сэтгэл хангалуун байж чадна. Антихристүүдийн зүрх сэтгэл ийм зүйлсээр дүүрэн байдгийг та нар харж болно. Тэд Бурханы төлөө өөрсдийгөө жинхэнээсээ зарлагаддаг уу? Тэд бүтээгдсэн зүйлсийн хувиар үүргээ үнэхээр гүйцэтгэдэг үү? (Үгүй.) Тэгвэл тэд юу хийхийг хүсдэг вэ? (Эрх мэдэл атгахыг.) Тийм ээ. Тэд: “Миний хувьд гэвэл, би ертөнцөд бусдаас илүү гарахыг хүсдэг. Би ямар ч бүлэгт нэгдүгээрт байх ёстой. Би хоёрдугаарт орохоос татгалздаг, би хэзээ ч туслагч болохгүй. Би ямар ч бүлэг хүмүүсийн дунд байсан удирдагч нь байж, эцсийн шийдвэрийг гаргахыг хүсдэг. Хэрвээ би эцсийн шийдвэрийг гаргахгүй бол та бүхнийг ятгаж, та бүхнээр өөрийгөө хүндлүүлж, та нараар өөрийгөө удирдагчаар сонгуулахын тулд боломжтой бүх аргыг хэрэглэнэ. Байр суурьтай болмогцоо би эцсийн шийдвэрийг гаргана, хүн бүр миний үгийг сонсох ёстой болно. Та нар миний арга замаар аливааг хийх ёстой, миний хяналтанд байх ёстой” гэж хэлдэг. Антихристүүд ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай өөрсдийгөө өндөр байр сууринд, тэргүүлэх байр сууринд тавихыг хичээдэг. Тэд жирийн дагагчийн байр сууриндаа хэзээ ч сэтгэл хангалуун байж чадахгүй. Тэгвэл тэд юунд хамгийн их дуртай вэ? Хүмүүсийн өмнө зогсоод тушаал өгч, хүмүүсийг загнаж, тэднийг үгэндээ оруулах дуртай. Тэд үүргээ хэрхэн сайн гүйцэтгэх талаар хэзээ ч боддоггүй—үүргээ гүйцэтгэх явцдаа үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэн-зарчмыг эрж хайдаггүй нь бүр ч ойлгомжтой. Харин ч тэд бусдаас онцгойрч, удирдагчдад өөрсдийгөө өндрөөр үнэлүүлж, дэвших арга зам олохын тулд тархиа гашилгадаг, ингэснээр тэд удирдагч юм уу ажилчин болж, бусад хүнийг удирдаж чадна. Энэ бол тэдний өдөржин бодож, найддаг зүйл юм. Антихристүүд бусдаар удирдуулахыг хүсдэггүй, жирийн дагагч байхыг ч хүсдэггүй, чимээгүйхэн, сүр дуулиангүйгээр үүргээ гүйцэтгэхийг бүр ч хүсдэггүй. Үүрэг нь юу ч байсан, хэрвээ олны анхаарлын төвд байж чадахгүй бол, бусдаас илүү гарч, бусад хүнийг удирдаж чадахгүй бол үүргээ гүйцэтгэх нь тэдэнд уйтгартай санагдаж, сөрөг болж, хойрголж эхэлдэг. Бусдын магтаал, бишрэлгүйгээр энэ нь тэдэнд бүр ч сонирхолгүй болж, үүргээ гүйцэтгэх хүсэл нь бүр ч багасдаг. Гэвч хэрвээ тэд үүргээ гүйцэтгэх зуураа олны анхаарлын төвд байж, эцсийн шийдвэрийг гаргаж чадвал урамшиж, ямар ч бэрхшээлийг туулна. Тэд үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хувийн санаархал тээдэг бөгөөд бусад хүнийг ялах хэрэгцээгээ хангаж, хүсэл, амбицаа хангахын тулд үргэлж онцгойрохыг хүсдэг. Үүргээ гүйцэтгэх зуураа тэд маш өрсөлдөөнтэй байж—бүх талаар ялгарч, оройд нь гарч, бусдаас илүү гарахын тулд өрсөлдөхийн зэрэгцээ одоогийн байр суурь, нэр хүнд, нэр нөлөөгөө хэрхэн хадгалах талаар боддог. Хэрвээ тэдний байр суурь, нэр нөлөөнд заналхийлсэн хэн нэгэн байвал тэд түүнийг унагаж, зайлуулахын тулд яахаас ч буцахгүй, өршөөл үзүүлэхгүй. Тэд үнэнийг эрэлхийлж чаддаг, үүргээ үнэнчээр, хариуцлагатайгаар гүйцэтгэдэг хүмүүсийг дарахын тулд жигшүүртэй арга хүртэл хэрэглэдэг. Тэд мөн үүргээ гойд сайн гүйцэтгэдэг ах эгч нарт атаархаж, тэднийг үзэн яддаг. Тэд бусад ах эгч нарын дэмжиж, сайшаадаг хүмүүсийг онцгойлон үзэн яддаг; тэд ийм хүмүүсийг өөрсдийнх нь тэмүүлдэг зүйл, нэр хүнд, байр сууринд ноцтой заналхийлдэг гэж үздэг бөгөөд зүрх сэтгэлдээ “Чи эсвэл би, би эсвэл чи, бид хоёрт хоёулаа байх зай байхгүй, хэрвээ би чамайг унагаж, зайлуулахгүй бол өөрийгөө уучилж чадахгүй!” хэмээн тангарагладаг. Өөр санал бодол илэрхийлдэг, өөрсдийг нь ил болгодог, эсвэл байр сууринд нь заналхийлдэг ах эгч нарт тэд өршөөлгүй ханддаг: Тэд тэднийг шүүж, яллахын тулд, нэр хүндийг нь гутааж, өөрсдийг нь унагахын тулд өө сэв олох гэж боломжтой бүхнийг сэддэг бөгөөд тэгэх хүртлээ амардаггүй. Тэдэнд ямар ч хүнд ганц л хандлагаар ханддаг: Хэрвээ тэр хүн байр сууринд нь заналхийлбэл тэд түүнийг унагаж, зайлуулна. Тэдний бүх үнэнч дагагч нь тэдэнд зусарддаг хүмүүс байдаг бөгөөд энэ хүмүүс ямар ч муу зүйл хийсэн, чуулганы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн ч их хохирол учруулсан бай, тэднийг өмгөөлж, хамгаална. Үүргээ гүйцэтгэх явцдаа антихристүүд үргэлж өөрсдийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг эрхэлж, өөрсдийн бие даасан хаанчлалыг удирдаж байдаг. Тэдний үүрэг гүйцэтгэхийн мөн чанар нь өөрсдийн бие даасан хаанчлалын төлөө тэмцэж, өөрсдийн хэтийн ирээдүй, хувь заяаны төлөө тэмцэх явдал юм.

Зарим антихрист арав гаруй хүнтэй жижиг багийг удирддаг бол зарим нь нэг чуулганы хүмүүс юм уу түүнээс олныг удирддаг. Хэдэн хүнийг удирддаг нь хамаагүй, үүргээ гүйцэтгэх үедээ тэд аль хэдийн энэ хүмүүсийг хянаж, тэдний дунд хаанчилж, эрх мэдлийг атгаж байдаг. Бурхан ийм хэрэг явдлыг хэрхэн яллаж, жигшдэгийг тэд тоодоггүй; тэд зөвхөн гар дахь эрх мэдлээсээ зуурч, хянаж чадах хүмүүсээ хатуу чанд хянадаг. Тиймээс антихристүүдийн үүргээ гүйцэтгэх сэдэл, санаархлаас нь дүгнэвэл тэдний мөн чанар нь харгис, хорон муу юм. Тэгвэл үүргээ гүйцэтгэх илрэлд нь үндэслэвэл тэд ямар зан чанар харуулдаг вэ? Тэдний зан чанар мөн л харгис юм. Энэ харгис зан чанарыг хэрхэн тодорхойлдог вэ? Тэд үүргээ гүйцэтгэхдээ зовлон туулж, төлөөс төлж магадгүй ч гүйцэтгэдэг үүргийнх нь аль нь ч Бурханы үгийн дагуу хийгддэггүй. Үүргээ гүйцэтгэх явцдаа тэд ажлын зохицуулалтыг огт хэрэгжүүлдэггүй, Бурханы гэрээс янз бүрийн ажилд зориулан тогтоосон зарчмыг бүр ч эрж хайдаггүй. Тэд зөвхөн хувийн дур сонирхол, эрх мэдлийн төлөөх хүсэл, мөн үргэлж ямар нэг зүйл хийх гэсэн хувийн хүслээ л хангадаг. Энэ бүхэн нь антихристүүдийн хувьд титэм олж авах зарим нөхцөл гэж үздэг зүйлс юм. Тэд “Би юмыг ингэж хийж, төлөөс төлж, бүхнийг орхиж, өөрийгөө зарлагадах юм бол эцэст нь бурхан надад гарцаагүй титэм өгч, намайг шагнах болно!” гэж горьдон боддог. Бурханы үгэнд онцолж, хүн төрөлхтөнд ахин дахин тавьдаг эдгээр шаардлага, зарчмыг тэд хэзээ ч тоодоггүй, нухацтай авч үздэггүй; тэдгээрийг зөвхөн хэсэг үг хэллэг гэж үздэг. Тэдний сэтгэлгээ нь: “Чи юу ч шаардсан бай, би эрх мэдэл юм уу эрэлхийллээ сулруулж чадахгүй, хүсэл, амбицаа орхиж чадахгүй. Хэрвээ эдгээр зүйл байхгүй бол үүргээ гүйцэтгэх ямар урам зориг, сэдэл надад байх юм бэ?” гэдэг юм. Эдгээр нь антихристүүд үүргээ гүйцэтгэх үеийн зарим илрэл юм. Бурханы үгэнд юу ч гэж хэлсэн бай, Дээрхээс төрөл бүрийн ажилд ямар ч стандарт, зарчим шаардсан бай, антихристүүд зүгээр л сонсдоггүй, тоодоггүй; Дээрхийн үг хэчнээн тодорхой байсан ч, энэ талын ажилд хэчнээн хатуу шаардлага тавьсан ч тэд сонсоогүй, ойлгоогүй дүр эсгэж, доор болчимгүй, дураараа авирлаж, улайран гүйж, өөрсдийнхөө санаа зорилгын дагуу аливааг хийсээр байдаг. Хэрвээ Бурханы шаардлагын дагуу, Дээрхийн шаардсан арга барилын дагуу аливааг хийвэл байр сууриа алдаж, гар дахь эрх мэдэл нь шилжиж, задарна гэж тэд боддог. Тэд үнэний дагуу, Бурханы үгийн шаардлагын дагуу аливааг хийх нь өөрсдийнх нь эрх мэдэлд далд цохилт өгч, булаан авч буй хэрэг—хувийн нэр хүндэд нь халдаж буй хэрэг гэж үздэг. Тэд “Би тийм тэнэг биш. Хэрвээ би та нарын саналыг хүлээж авбал удирдах чадваргүй, авьяасгүй харагдах биш үү? Хэрвээ би та нарын саналыг хүлээж авч, буруугаа хүлээн зөвшөөрвөл ах эгч нар дараа нь миний үгийг сонсох уу? Надад нэр хүнд үлдэх үү? Хэрвээ би дээрхийн шаардлагын дагуу аливааг хийвэл өөрийгөө гайхуулах боломжоо алдах биш үү? Тэгвэл ах эгч нар намайг шүтэн биширсээр байх уу? Миний үгийг сонссоор байх уу? Хэрвээ нэг нь ч миний үгийг сонсохгүй бол энэ үүргээ гүйцэтгэх нь ямар хэрэгтэй юм бэ? Би яаж энэ ажлыг хийсээр байх юм бэ? Би бүлэг дотор эрх мэдэлгүй болж, нэр хүнд минь унаж, хүн бүр бурхны үгийг сонсож, үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлбэл миний удирдлага хий хоосон болох биш үү? Би утсан хүүхэлдэй болохгүй гэж үү? Тэгвэл надад эдгээр зүйлийг хийх ямар урам зориг байх юм бэ? Хэрвээ миний удирдлага хий хоосон болж, хийж байгаа юм бүхэн минь утга учиргүй болбол надад цаашид хэтийн ирээдүй байх уу?” гэж боддог. Антихристүүдийн хүсдэг зүйл бол ямар ч бүлэгт байсан бүгдээс дээгүүр байж, улмаар ирээдүйн титэм, шагналыг олж авах явдал юм. Тэд Бурханы сонгосон хүмүүсийн дунд шилдэг нь болж, бусдынхаа удирдагч болсон цагт л хариуд нь ирээдүйн титмийг олж авч, ирээдүйн агуу ерөөлийг хүртэх эрхтэй болно гэж үздэг. Тиймээс антихристүүд ямар ч нөхцөл байдалд гар дахь эрх мэдлээ сулруулахгүй, сонор сэрэмжээ алдахгүй. Өчүүхэн төдий л сэрэмж алдвал гар дахь эрх мэдлээ хасуулж, сулруулна гэхээс тэд айдаг. Тэд үүргээ гүйцэтгэхдээ өөрсдийн байр суурин дээр чадах бүхнээ хийж, Бурханы үгийн зарчмын дагуу, Бурханы шаардлагын дагуу үүргээ сайн гүйцэтгэж, Бурханыг гэрчлэхийн тулд хийдэггүй. Харин ч энэ боломжийг ашиглан удахгүй хүлээн авна гэж боддог титмээсээ бат зуурдаг. Зарим антихрист Бурханы гэрийн шаардлагыг цогц дүрэм журам мэт дагаж мөрдөж чаддаг ч гэсэн, тэд бол үнэнийг хүлээн авч, Бурханы үгийг дуулгавартай дагадаг хүмүүс гэдгийг энэ нь харуулж чаддаггүй. Үүний ар дахь шалтгаан нь юу вэ? Зарим антихрист үүргээ гүйцэтгэх явцдаа үргэлж эрх мэдэл атгаж, эрх мэдлийн төлөөх хүслээ хангаж, үргэлж байр суурьтай байж, байр суурин дээрээсээ хүмүүст сургамжилж, тушаахыг хүсдэг. Гэвч зарим антихрист өөр байдаг бөгөөд тэдэнд ийм нэг санаа зовнил байдаг: “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө. Энэ нь түрүүлж гарч ирээд алдаа гаргасан хэн боловч зовно гэсэн үг. Би тийм тэнэг хүн болохгүй. Би хэчнээн чадварлаг байсан ч зөвхөн гучин хувиа л зориулж, үлдсэн далан хувийг нь ухрах зам болгон үлдээнэ—би нөөц төлөвлөгөөтэй байх ёстой. Бурхны гэр юу ч гэж хэлж, надаас юу ч шаардсан бай би өнгөн дээрээ зөвшөөрнө, би саад болж, үймүүлдэг хүн болохгүй. Хэн ч удирдсан би дагана, хэн юу ч хэлсэн би зөвшөөрнө. Дээрхээс өгсөн дүрэм журмыг сахиж, зөрчихгүй байгаа цагт би зүгээр байна. Бурханд үнэнч байдлаа зориулж, бурхны төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зарлагадахын тухайд гэвэл, ингэх шаардлагагүй. Би үүргээ гүйцэтгэхдээ багахан хүчин чармайлт гаргаж, боломжийн байхад л хангалттай, би тэнэг байхгүй. Би юу ч хийлээ гэсэн, юу ч үгүй хоцорч, эцэст нь энэ бүхнийхээ төлөө харуулах зүйлгүй байхаас зайлсхийхийн тулд нөөц төлөвлөгөөтэй байх ёстой.” Энэ төрлийн антихрист үүргээ гүйцэтгэхдээ хариуцлага хүлээж, асуудлыг шийдвэрлэхийн тулд үргэлж эрсдэл гаргадаг хүмүүсийг тэнэг гэж үздэг, өөрийгөө тийм тэнэг байж болохгүй гэж боддог. Хэрвээ хүн байр суурь эрэлхийлж, өөрийн эрх мэдлийг залуурдвал эрт орой хэзээ нэгэн цагт ил болгуулна, харин үнэнийг хэрэгжүүлэхийн тулд төлөөс төлж, хүчин чармайлт гаргаж, чин сэтгэлээ зориулж, үнэнч байх ёстой гэдгийг тэд зүрх сэтгэлдээ мэддэг. Тэд маш их зовлон туулах ёстой бөгөөд тэд үүнийг хийхийг хүсдэггүй. Тэд буулт хийх хандлага баримталдаг, эрсдэл үүрдэг ч үгүй, ухардаг ч үгүй, алтан дундаж баримталдаг. Тэд “Надаас шаардсан юуг ч би хийнэ. Би хэлбэрдэхэд л болчихно, илүү сайн хийхийг надаас шаардвал би ер хийхгүй. Илүү сайн хийхийн тулд би илүү их төлөөс төлж, илүү их материал шалгах хэрэгтэй—тэр нь маш ядаргаатай! Хэрвээ бурхан ингэж хийсний төлөө надад нэмэлт шагнал өгдөг бол өөр хэрэг, гэхдээ бурхны үгэнд нэмэлт шагнал өгнө гэж хэлээгүй юм шиг байна. Нэгэнт ийм болохоор би зовж, зүдрэх шаардлагагүй; зүгээр л амар тайван байхад хангалттай” гэж боддог. Ийм хүн үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? Тэд үнэнийг олж авч чадах уу? Үнэн рүү тэмүүлэхийн оронд хааш яаш ханддаг, эсвэл сөрөг болж, хойрголдог хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадах уу? Яавч чадахгүй.

Антихристийн хамгийн тод илрэл юу вэ? Нэгдүгээрт, тэд үнэнийг хүлээн авдаггүй, энэ нь хүн бүрийн харж чадах зүйл юм. Тэд бусдын саналыг хүлээн авдаггүйгээр үл барам, хамгийн чухал нь засалтыг хүлээн авдаггүй. Антихристүүд үнэнийг хүлээн авдаггүй нь эргэлзээгүй; хэрвээ тэд үнэнийг хүлээн авч чаддаг байсан бол антихристүүд биш байх байсан. Тэгвэл антихристүүд яагаад үүргээ гүйцэтгэсээр байдаг вэ? Тэдний үүргээ гүйцэтгэх эцсийн санаархал юу вэ? “Энэ амьдралд зуу дахин ихийг, ирэх ертөнцөд мөнх амийг авчрах.” Тэд энэ үгийг бүрэн дагаж үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь наймаа биш гэж үү? Энэ бол гарцаагүй наймаа юм. Энэ наймааны шинж чанараас нь дүгнэвэл, энэ нь хорон муу зан чанар биш гэж үү? (Мөн.) Тэгвэл тэд юугаараа хорон муу байна вэ? Надад хэлэх хүн байна уу? (Антихристүүд Бурханы илэрхийлсэн маш олон үнэнийг сонсдог хэдий ч хэзээ ч эрэлхийлдэггүй. Тэд байр сууриасаа чанга зуураад тавьдаггүй, хувийн ашиг тусын төлөө, хүмүүсийн дунд эрх мэдэл атгахын төлөө л үүргээ гүйцэтгэдэг.) Энэ хариулт зөв, та нар ерөнхийд нь ойлгосон ч хангалттай тодорхой биш байна. Хэрвээ тэд Бурхантай наймаацах нь буруу гэдгийг тодорхой мэдсээр байж эцсээ хүртэл зүтгэж, гэмшихээс татгалзвал энэ асуудал ноцтой. Өнөөдөр ихэнх хүн ерөөл хүртэх санаархалтайгаар үүргээ гүйцэтгэдэг. Тэд бүгд үүргийн гүйцэтгэлийг ашиглан шагнал, титэм олж авахыг хүсдэг бөгөөд үүргээ гүйцэтгэхийн ач холбогдлыг ойлгодоггүй. Энэ асуудлыг тодорхой нөхөрлөх шаардлагатай. Тиймээс эхлээд хүмүүсийн үүрэг яг хэрхэн бий болсон талаар ярилцацгаая. Бурхан хүн төрөлхтнийг удирдаж, аврахаар ажилладаг тул мэдээж хүмүүст шаардлага тавьдаг. Эдгээр шаардлага нь тэдний үүрэг юм. Хүмүүсийн үүрэг Бурханы ажил болон хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы шаардлагаас урган гардаг нь илэрхий. Хүн ямар үүрэг гүйцэтгэхээс үл хамааран, энэ нь хүн төрөлхтний дундах хамгийн зүй зохистой зүйл, хамгийн сайхан, шударга зүйл юм. Бүтээгдсэн зүйлсийн хувиар хүмүүс үүргээ гүйцэтгэх ёстой, тэгж байж л Бүтээгчийн сайшаалыг хүртэж чадна. Бүтээгдсэн зүйлс Бүтээгчийн ноёрхол дор амьдарч, Бурханы хангасан, Бурханаас ирдэг бүхнийг хүлээн авдаг тул өөрсдийн хариуцлага, үүргийг биелүүлэх ёстой. Энэ нь тун жам ёсны, үндэслэлтэй зүйл бөгөөд Бурханы тогтоосон зүйл юм. Үүнээс, хүмүүс бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх нь хүний ертөнцөд амьдарч байхдаа хийдэг өөр ямар ч зүйлээс илүү шударга, сайхан, эрхэмсэг; хүн төрөлхтний дунд бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэхээс илүү утга учиртай, үнэ цэнтэй зүйл үгүй, бүтээгдсэн хүний амьдралыг илүү утга учиртай, үнэ цэнтэй болгох өөр юу ч байхгүй гэдгийг харж болно. Газар дээр, бүтээгдсэн зүйлийн үүргийг үнэхээр, чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг бүлэг хүмүүс л Бүтээгчийг дуулгавартай дагадаг хүмүүс юм. Энэ бүлэг хүмүүс ертөнцийн чиг хандлагыг дагадаггүй; тэд Бурханы удирдлага, удирдамжийг дуулгавартай дагаж, зөвхөн Бүтээгчийн үгийг сонсож, Бүтээгчийн илэрхийлсэн үнэнийг хүлээн авч, Бүтээгчийн үгээр амьдардаг. Энэ бол хамгийн жинхэнэ, хамгийн цуурайтсан гэрчлэл бөгөөд Бурханд итгэх итгэлийн хамгийн сайн гэрчлэл юм. Бүтээгдсэн зүйл бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэж, Бүтээгчийг сэтгэл хангалуун байлгаж чадах нь хүн төрөлхтний дундах хамгийн сайхан зүйл бөгөөд үүнийг хүн төрөлхтний дунд магтагдан яригдах домог болгон тараах ёстой. Бүтээгч юу ч даалгасан бай, бүтээгдсэн зүйл үүнийг ямар ч нөхцөлгүйгээр хүлээн авах ёстой; энэ нь хүн төрөлхтний хувьд аз жаргал, нэр төрийн хэрэг бөгөөд бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэдэг бүх хүний хувьд үүнээс илүү сайхан, эсвэл дурсан санаваас зохистой зүйл үгүй—энэ бол эерэг зүйл юм. Бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэж чаддаг энэ хүмүүст Бүтээгч хэрхэн хандаж, ямар амлалт өгөх нь Бүтээгчийн хэрэг; энэ нь бүтээгдсэн хүн төрөлхтний хэрэг биш. Илүү тодорхой, энгийнээр хэлбэл, үүнийг Бурхан шийддэг, хүмүүс хөндлөнгөөс оролцох эрхгүй; Бурхан чамд юу өгнө, чи түүнийг л авна, хэрвээ Тэр чамд юу ч өгөхгүй бол чамд хэлэх юм байхгүй. Бүтээгдсэн зүйл Бурханы даалгаврыг хүлээн авч, Бүтээгчтэй хамтран ажиллаж, үүргээ гүйцэтгэж, чадах бүхнээ хийх нь угтаа наймаа биш, эсвэл солилцоо биш; хүмүүс Бурханаас ирэх ямар нэгэн амлалт, ерөөлийг олж авахын тулд хандлага, зан авир, үйл хэргийн илэрхийллээр наймаацахаар оролдох ёсгүй. Бүтээгч энэ ажлыг та нарт даалгах үед бүтээгдсэн зүйлийн хувиар эдгээр үүрэг, даалгаврыг хүлээн авах нь зүйн хэрэг. Үүнд наймаа байна уу? (Байхгүй.) Бүтээгчийн үүднээс авч үзвэл, Тэрээр хүний гүйцэтгэх учиртай үүргийг та нарт дор бүрд чинь даалгахыг хүсдэг; бүтээгдсэн хүн төрөлхтний үүднээс, хүмүүс эдгээр үүргийг баяртайяа хүлээн авч, насан туршийн үүрэг даалгавар, энэ амьдралдаа амьдран харуулах ёстой үнэ цэн гэж үзэх ёстой. Үүнд ямар ч наймаа байхгүй, энэ нь эн тэнцүү солилцоо биш, хүмүүсийн төсөөлдөг ямар нэг шагнал, эсвэл бусад зүйлтэй бүр ч холбоогүй. Энэ нь яавч солилцоо биш; хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ төлсөн төлөөс, гаргасан хөдөлмөрөө ямар нэг зүйлээр солилцож байгаа хэрэг биш; Бурхан хэзээ ч тэгж хэлээгүй бөгөөд хүмүүс үүнийг тэгж ойлгох ёсгүй. Бүтээгч хүн төрөлхтөнд даалгавар өгч, бүтээгдсэн зүйлс Бурханы өгсөн даалгаврыг Бүтээгчээс хүлээн авч, үүргээ гүйцэтгэдэг. Энэ хэрэг явдал, энэ үйл явцад ямар ч наймаа байхгүй; энэ бол нэлээд энгийн, зүй ёсны хэрэг юм. Энэ нь эцэг эх хүүхдүүдээ төрүүлснийхээ дараа ямар ч нөхцөлгүйгээр, гомдоллохгүйгээр өсгөж хүмүүжүүлдэгтэй адилхан. Хүүхдүүд нь ачлалтай болж өсөх эсэхийн тухайд, эцэг эх нь хүүхдээ төрүүлсэн өдрөөсөө эхлэн ийм шаардлага тавьдаггүй. Ямар ч эцэг эх хүүхдээ төрүүлснийхээ дараа “Би түүнийг хожим намайг асарч, ачилна гэсэндээ л өсгөж байна. Хэрвээ тэр намайг ачлахгүй бол би одоо түүнийг багалзуурдаж ална” гэж хэлдэггүй. Ийм ганц ч эцэг эх байдаггүй. Тиймээс эцэг эхийн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг байдлаас харвал энэ нь үүрэг даалгавар, хариуцлага, тийм биз дээ? (Тийм.) Хүүхдүүд нь ачлалтай байх эсэх нь хамаагүй, эцэг эх нь тэднийг ингэж өсгөсөөр байдаг, хэчнээн хэцүү бэрх байсан ч хүүхдээ нас биед хүртэл нь өсгөдөг бөгөөд хүүхдүүдээ сайн яваасай л гэж хүсдэг. Эцэг эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх энэ хариуцлага, үүрэг даалгаварт ямар ч болзол, ямар ч наймаа байдаггүй. Холбогдох туршлагатай хүмүүс үүнийг ойлгож чадна. Ихэнх эцэг эх хүүхдүүд нь ачлалтай байх эсэхэд ямар ч стандарт тавьдаггүй. Хэрвээ хүүхдүүд нь ачлалтай бол тэд арай илүү баярлаж, өтөл насандаа арай илүү жаргалтай байх болно. Хэрвээ хүүхдүүд нь ачлалтай биш бол зүгээр л зөнд нь орхино. Харьцангуй уужуу сэтгэлтэй ихэнх эцэг эх ингэж бодно. Товчхондоо, эцэг эх хүүхдээ өсгөх, эсвэл хүүхэд эцэг эхээ тэжээхийн аль аль нь хариуцлагаа биелүүлж буй хэрэг бөгөөд энэ нь хүний гүйцэтгэх ёстой үүрэг роль юм. Мэдээж, бүтээгдсэн зүйл үүргээ гүйцэтгэхтэй харьцуулахад эдгээр нь жижиг хэрэг явдал боловч хүний ертөнцийн хэрэг явдлуудаас харьцангуй сайхан, шударга нь юм. Бүтээгдсэн зүйл үүргээ гүйцэтгэх нь бүр ч чухал гэдэг нь ойлгомжтой. Бүтээгдсэн зүйлийн хувиар хүн Бүтээгчийн өмнө ирэхдээ үүргээ гүйцэтгэх учиртай. Энэ нь маш зүй ёсны хэрэг, хүмүүсийн биелүүлэх ёстой хариуцлага юм. Бүтээгдсэн зүйл үүргээ гүйцэтгэсний үндсэн дээр Бүтээгч хүн төрөлхтний дунд бүр ч агуу ажил хийж, хүмүүс дээр ажлын илүү гүнзгий алхмыг хийсэн. Энэ нь ямар ажил вэ? Тэрээр хүн төрөлхтнийг үнэнээр хангаж, хүн төрөлхтөнд үүргээ гүйцэтгэх явцдаа Бурханаас үнэнийг олж авч, улмаар завхарсан зан чанараа хаяж, ариусгагдаж, Бурханы санаа зорилгыг хангаж, амьдралын зөв замд орж, эцэст нь Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болж, бүрэн авралд хүрч, Сатаны гай зовлонд цаашид өртөхгүй байх боломж олгодог. Энэ бол Бурхан хүн төрөлхтнөөр үүргийг нь гүйцэтгүүлснээр хүрэхийг зорьдог эцсийн үр дүн юм. Тиймээс, үүргээ биелүүлэх явцад чинь Бурхан чамд ердөө нэг зүйлийг тодорхой харуулж, жаахан үнэнийг ойлгуулдаг юм биш, ердөө бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ гүйцэтгэснээр нигүүлсэл, ерөөл эдлэх боломж олгодог ч биш юм. Харин ч Бурхан чамд ариусгагдаж, аврагдаж, эцэст нь Бүтээгчийн царайны гэрэлд амьдрах боломж олгодог. Энэхүү Бүтээгчийн “царайны гэрэл” нь асар их утга санаа, агуулгыг хамардаг—бид өнөөдөр энэ тухай ярихгүй. Мэдээжийн хэрэг, Бурхан ийм хүмүүст амлалт, ерөөл өгч, тэдний талаар өөр өөр үг хэлэх нь лавтай, энэ бол цаашдын асуудал юм. Энд, одоо гэдгийн хувьд, Бурханы өмнө ирж, бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэдэг хүн бүр Бурханаас юу хүлээн авдаг вэ? Хүн төрөлхтний дундах хамгийн үнэ цэнтэй, сайхан зүйл болох үнэн ба амийг хүлээж авдаг. Хүн төрөлхтний дундаас нэг ч бүтээгдсэн зүйл ийм ерөөлийг Бүтээгчийн гараас амархан хүлээн авч чадахгүй. Ийм сайхан, ийм агуу зүйлийг антихристийн төрлийнхөн Бүтээгчийн гараас титэм, шагнал гуйх наймаа болгон мушгин гуйвуулдаг. Иймэрхүү наймаа нь хамгийн сайхан, шударга зүйлийг хамгийн муухай, хорон муу зүйл болгон хувиргасан. Антихристүүдийн хийдэг зүйл энэ биш гэж үү? Эндээс дүгнэхэд антихристүүд хорон муу биш гэж үү? Тэд үнэндээ нэлээд хорон муу! Энэ нь тэдний хорон муу байдлын нэг илрэл юм.

Эцсийн өдрүүдэд Бурхан ажиллахаар бие махбодтой болж ирээд олон үнэнийг илэрхийлж, Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг хүн төрөлхтөнд задалж, аврагдахын тулд ойлгож, орох ёстой бүх үнэнээр хүмүүсийг хангадаг. Бурханы эдгээр үнэн болон эдгээр үг эерэг зүйлийг хайрладаг бүх хүний эрдэнэс мөн. Үнэн бол завхарсан хүн төрөлхтний хэрэгцээ, мөн хүн төрөлхтний хувьд үнэлж баршгүй эрдэнэс юм. Бурханы үг, шаардлага, санаа зорилго нэг бүр нь хүмүүсийн ойлгож, ухаарах ёстой зүйл, авралд хүрэхийн тулд хүмүүсийн баримтлах ёстой зүйл, хүн төрөлхтний олж авах ёстой үнэн билээ. Гэвч антихристүүд эдгээр үгийг онол, уриа лоозон гэж үзэн, чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг, үүнээс ч долоон дор нь тэдгээрийг жигшиж, үгүйсгэдэг. Антихристүүд хүн төрөлхтний дундах хамгийн нандин зүйлсийг луйварчны худал хуурмаг гэж үздэг. Ертөнцөд Аврагч байхгүй, үнэн юм уу эерэг зүйлс бүр ч байхгүй гэж антихристүүд зүрх сэтгэлдээ боддог. Тэд ямарваа үзэсгэлэнтэй сайхан, үр өгөөжтэй зүйлийг хүний гараар олж, хүний тэмцлээр хүчээр авах ёстой гэж боддог. Антихристүүд амбиц, мөрөөдөлгүй хүмүүс хэзээ ч амжилтад хүрэхгүй гэж боддог, гэхдээ тэдний зүрх сэтгэл Бурханы илэрхийлдэг үнэнд хандах зэвүүцэл, үзэн ядалтаар дүүрэн байдаг. Тэд Бурханы илэрхийлдэг үнэнийг онол, уриа лоозон гэж тооцдог мөртөө эрх мэдэл, ашиг сонирхол, амбиц, хүслийг эзэмшиж, эрэлхийлэх шударга үйл хэрэг гэж үздэг. Түүнчлэн тэнгэрийн хаанчлалд орж, титэм хүртэж, илүү их ерөөл эдлэх гэсэндээ билиг авьяасаараа үзүүлсэн үйлчлэлээ Бурхантай наймаацах арга болгон ашигладаг. Ингэх нь хорон муу биш үү? Тэд Бурханы санаа зорилгыг хэрхэн тайлбарладаг вэ? “Бурхан өөрийнх нь төлөө хэн хамгийн их зарлагадаж, зовдог, хэн хамгийн их төлөөс төлдөг вэ гэдгийг хараад толгойлогч нь хэн болохыг тогтоодог. Хэн нь нааш цааш гүйж, уран цэцэн ярьж чаддаг, хэн нь дээрэмчний ааш гаргаж, аливааг хүчээр булааж авч чаддаг вэ гэдгийг хараад хэн хаанчлалд орж чадах, хэн титэм хүртэхийг тогтоодог. Паулын хэлснээр, ‘Би сайн тэмцлээр тэмцэж, замаа дуусгаж, итгэлээ хадгалсан. Одоогоос надад зориулан зөвт байдлын титэм зэхэгдсэн байгаа’ (2 Тимот 4:7-8).” Тэд Паулын энэ үгийг дагаж, түүний энэ үг үнэн гэж үздэг мөртөө хүн төрөлхтөнд зориулсан Бурханы бүх шаардлага, үгийг үл хайхарч, “Эдгээр зүйл ач холбогдолгүй. Өөрийнхөө тэмцлээр тэмцээд, замаа дуусгамагцаа эцэст нь би титэм хүлээн авна. Энэ үнэн. Бурхан тэгж хэлж байгаа юм биш үү? Бурхан олон мянган үг хэлж, тоо томшгүй олон номлол айлдсан. Эцсийн дүндээ, титэм, шагнал хүсвэл тэмцэж, тулалдаж, булааж, шүүрэн авах нь чиний хэрэг гэж бурхан хүмүүст хэлэх гээд байгаа юм” гэж боддог. Антихристүүдийн логик энэ биш үү? Зүрх сэтгэлийнхээ гүнд антихристүүд Бурханы ажлыг үргэлж ингэж үздэг, Бурханы үг болон удирдлагын төлөвлөгөөг ийнхүү тайлбарладаг. Тэдний зан чанар хорон муу, тийм биз дээ? Бурханы санаа зорилго, үнэн, бүх эерэг зүйлийг тэд мушгин гуйвуулдаг. Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг илэрхий наймаа гэж үзэн, Бүтээгч хүн төрөлхтнөөс хий гэж шаарддаг үүргийг илт өмч хураалт, түрэмгийлэл, ов мэх, наймаа гэж үздэг. Антихристүүдийн хорон муу зан чанар энэ бус уу? Ерөөл хүртэж, тэнгэрийн хаанчлалд оръё гэвэл наймаагаар үүнийг олж авах ёстой, тэр нь шударга, үндэслэлтэй, хамгийн зөв зүйтэй гэж антихристүүд боддог. Энэ нь хорон муу логик биш үү? Сатанлаг логик биш үү? Антихристүүд зүрх сэтгэлийнхээ гүнд ямагт ийм үзэл бодол, хандлага тээдэг бөгөөд антихристүүдийн зан чанар хэтэрхий хорон муу гэдгийг энэ нь нотолдог.

Дөнгөж сая нөхөрлөсөн хэдэн зүйлээс антихристүүдийн хорон муу зан чанарыг харж чадав уу? (Тийм.) Эхний зүйл антихристүүд үүрэгтээ хэрхэн ханддаг тухай байсан, тийм үү? Тэгвэл антихристүүд үүрэгтээ хэрхэн ханддаг вэ? (Антихристүүд үүргээ гүйцэтгэхийг өөрсдийн хүрэх газар, ашиг сонирхлоор солилцох наймаа гэж үздэг. Бурхан хүмүүс дээр хэчнээн их ажил хийж, хэчнээн их үг хэлж, хэчнээн их үнэнийг илэрхийлсэн нь хамаагүй, тэд энэ бүхнийг үл тоомсорлодог бөгөөд Бурхантай наймаацах санаархал тээн үүргээ гүйцэтгэсээр байдаг.) Антихристүүд үүргээ гүйцэтгэхийг наймаа гэж үздэг. Тэд наймаа хийж, ерөөл хүртэх санаархалтайгаар үүргээ гүйцэтгэдэг. Тэд Бурханд итгэх нь ерөөл хүртэхийн төлөө байх ёстой, үүргээ гүйцэтгэснээр ерөөл хүртэх нь зүй ёсны хэрэг гэж үздэг. Тэд үүргээ гүйцэтгэх энэ эерэг зүйлийг гажуудуулж, бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэхийн үнэ цэн, ач холбогдлыг гутаахын сацуу үүнийг хийх зүй ёсны байдлыг ч бас гутаадаг; тэд бүтээгдсэн зүйлийн аяндаа гүйцэтгэх ёстой үүргийг наймаа болгон хувиргадаг. Энэ бол антихристүүдийн хорон муу байдал; энэ нь эхний зүйл юм. Хоёр дахь зүйл нь, антихристүүд эерэг зүйл юм уу үнэний оршин тогтнолд итгэдэггүй, Бурханы үг бол үнэн гэдэгт итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь хорон муу биш гэж үү? (Мөн.) Юу нь хорон муу байна вэ? Бурханы үг бол бүх эерэг зүйлийн бодитой байдал боловч антихристүүд үүнийг харж чаддаггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Тэд Бурханы үгийг уриа лоозон, нэг төрлийн онол гэж үздэг, Бурханы үг бол үнэн гэх баримтыг гуйвуулдаг. Энд буй хамгийн том, хамгийн гол асуудал юу вэ? Бурхан эдгээр үгийг ашиглан хүн төрөлхтнийг аврахыг хүсдэг бөгөөд хүмүүс цэвэрлэгдэж, авралд хүрэхийн тулд Бурханы үгийг хүлээн авах ёстой—энэ бол баримт, энэ бол үнэн. Антихристүүд хүн төрөлхтөнд өгсөн Бурханы энэ амлалтыг хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл хүлээж авдаггүй. Тэд: “Аврагдах аа? Цэвэрлэгдэх ээ? Тэгэх ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь хэрэггүй! Хэрвээ би цэвэрлэгдвэл үнэхээр аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? Би тэгж бодохгүй байна!” гэж хэлдэг. Тэд энэ хэрэг явдлыг анхаардаггүй, үүнийг сонирхдоггүй. Үүний далд утга юу вэ? Тэд Бурханы үг үнэн гэдэгт итгэдэггүй; тэдгээрийг зүгээр л үг хэллэг, хоосон сургаал гэж үздэг. Бурханы үг хүмүүсийг цэвэрлэж, аварч чадна гэдэгт тэд итгэдэггүй, үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тухайн үед Бурхан Иовыг Бурханаас эмээж, муугаас зайлдаг, төгс хүн гэж тодорхойлсонтой үүнийг адилтгаж болно. Бурханы хэлсэн эдгээр үг үнэн үү? (Тийм.) Тэгвэл Бурхан яагаад ийм зүйл хэлсэн бэ? Үндэслэл нь юу вэ? Бурхан хүмүүсийн зан авирыг ажиглаж, зүрх сэтгэлийг нь шинжиж, мөн чанарыг нь хардаг бөгөөд үүнд үндэслэн Иовыг Бурханаас эмээж, муугаас зайлдаг, төгс хүн гэж хэлсэн. Бурхан Иовыг ганц хоёрхон өдөр ажиглаагүй бөгөөд Иовын Бурханаас эмээж, муугаас зайлдаг илрэл нь ч ганц хоёр өдрийн хэрэг биш, мэдээж ганц хоёр хэрэг явдал ч биш байсан. Тэгвэл Сатан энэ баримтад ямар хандлага баримталсан бэ? (Сэжиглэж, эргэлзсэн хандлага.) Сатан сэжиглээд зогсохгүй үгүйсгэсэн. Түүний үгийг илэн далангүй хэлбэл “Чи Иовд маш ихийг, үхэр хонь, асар их эд хөрөнгө өгсөн. Тэр чамайг шүтэн мөргөдөг нь шалтгаантай. Чи Иовыг төгс хүн гэж хэлдэг ч чиний үг үндэслэлгүй. Чиний үг үнэн биш, бодитой биш, үнэн зөв биш, би чиний үгийг үгүйсгэж байна” гэсэн. Сатаны үг ийм утгатай байсан биш үү? (Тийм.) Бурхан: “Иов Бурханаас эмээж, муугаас зайлдаг, тэр бол төгс хүн” гэж хэлсэн. Сатан юу гэж хэлсэн бэ? (Тэр бурхныг ямар ч шалтгаангүйгээр шүтэн мөргөдөг гэж үү?) Сатан: “Буруу, тэр төгс хүн биш! Тэр чамаас ашиг тус, ерөөл хүртсэн болохоор чамаас эмээдэг. Хэрвээ чи эдгээр ашиг тус, ерөөлийг буцаагаад авчихвал тэр чамаас эмээхгүй—тэр төгс хүн биш” гэж хэлсэн. Тиймээс Бурханы хэлсэн өгүүлбэр бүрийн ард Сатан асуултын тэмдэг, хэрээс тавьдаг. Сатан Бурханы үгийг үгүйсгэж, аливаа зүйлийн талаарх Бурханы тодорхойлолт, үгийг үгүйсгэдэг. Сатан үнэнийг үгүйсгэдэг гэж хэлж болох уу? (Болно.) Энэ бол баримт. Тэгвэл Бурханы үгэн дэх хүн төрөлхтнийг ил болгож, шүүж, гэсгээдэг, мөн хүн төрөлхтөнд янз бүрийн тодорхой шаардлага тавьдаг үгэнд антихристүүд ямар хандлагаар ханддаг вэ? Тэд үүнийг хүлээн зөвшөөрч, “Амен” гэдэг үү? Тэд тэдгээрийг дагаж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Бурханы төрөл бүрийн үгэнд хандах антихристүүдийн зүрх сэтгэл дэх шууд хариу үйлдэл нь: “Буруу! Үнэхээр тийм байдаг гэж үү? Яагаад чиний хэлсэн бүхэн зөв байх ёстой гэж? Тэр чинь буруу—би түүнд итгэхгүй байна. Чи яагаад ийм таагүй үг хэлдэг юм бэ? Бурхан ингэж ярьдаггүй! Хэрвээ би байсан бол ингэж хэлэх байсан” гэх үг байдаг гэж хэлж болно. Бурханд хандах антихристүүдийн эдгээр хандлагаас дүгнэвэл, тэд Бурханы үгийг үнэн хэмээн мөрдөж чадах уу? Яавч үгүй. Энэ бол тэдний хорон муу байдал юм; энэ бол хоёр дахь зүйл. Гурав дахь зүйл нь, Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилго буюу Бурхан хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтнийг Сатаны завхарсан зан чанараас, харанхуйн хүчнээс ангижруулж, авралд хүргэх зорилгын тухайд антихристүүд юу гэж боддог вэ? Тэдний зан чанарыг яагаад хорон муу гэдэг вэ? Тэд үүнийг наймаа гэж үздэг, тэр ч бүү хэл үүнийг зүгээр л нэг тоглоом гэж үздэг. Хэний хоорондох тоглоом бэ? Домгийн бурхан болон тэнгэрийн хаанчлалд орж, зовлонт ертөнцөөс ангижрахыг хүсдэг хэсэг мунхаг, мэдлэггүй хүмүүсийн хоорондох тоглоом. Энэ нь мөн хоёр тал хоёулаа сайн дураараа оролцдог, нэг нь өгөхийг хүсэж, нөгөөх нь авахыг хүсдэг наймаа юм. Энэ нь ийм төрлийн тоглоом юм. Тэд Бурханы удирдлагын төлөвлөгөөг ингэж үздэг—энэ нь антихристүүдийн хорон муу зан чанарын илчлэл биш гэж үү? Антихристүүд амбицаар дүүрэн байдаг учраас, хүрэх газар, ерөөл хүртэх хүслээсээ болоод хүн төрөлхтний дундах хамгийн сайхан үйл хэрэг, хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын ажлыг тоглоом, наймаа болгон гуйвуулсан—энэ бол антихристүүдийн хорон муу зан чанар юм. Түүнчлэн, нэлээд инээдтэй сонсогддог, өрөвдөлтэй өөр нэг илрэл антихристүүдэд байдаг. Яагаад инээдтэй вэ? Антихристүүд Бурханы хийсэн энэ бүх ажилд итгэдэггүй, Бурханы хэлсэн бүхэн үнэн гэдэгт, хүн төрөлхтнийг аварч чадна гэдэгт итгэдэггүй хэр нь энэ наймааг хийж, энэ наймааг бүтээхийн тулд зовлон туулж, төлөөс төлөхөөс хэзээ ч залхдаггүй. Энэ нь инээдтэй биш гэж үү? Мэдээж, энэ нь антихристүүдийн хорон муу байдал биш, харин антихристүүдийн мунхаглал юм. Нэг талаар, тэд Бурхан оршин байдаг гэдэгт итгэдэггүй, Бурханы үг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, тэр ч бүү хэл Бурханы удирдлагын төлөвлөгөөг гуйвуулдаг, харин нөгөө талаар тэд Бурханы үг болон Түүний удирдлагын төлөвлөгөөнөөс хувийн ашиг тус олж авахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл, нэг талаар тэд энэ бүх баримт оршин байдаг гэдэгт итгэдэггүй, үнэн бодитойд нь бүр ч итгэдэггүй, харин нөгөө талаар, ашиг хонжоо харж, бүх давуу талыг ашиглаж, завшааныг ашиглаж, ертөнцөөс олж авч чадахгүй зүйлсээ олж авахыг хүссээр байдаг бөгөөд өөрсдийгөө туйлын ухаантай гэж бодсоор байдаг. Энэ нь инээдтэй биш гэж үү? Тэд өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд туйлын мунхаг хүмүүс юм.

Сая бид антихристүүдийн хорон муу зан чанарыг гурван илрэлээр задлан шинжлээд, дараа нь дахиад нэгийг нэмсэн: Антихристүүд маш тэнэг болохоор инээх үү, уйлах уу гэдгээ мэддэггүй. Тэр гурван илрэл нь юу вэ? (Нэгдүгээрт, антихристүүд үүргээ гүйцэтгэхийг наймаа гэж үздэг; хоёрдугаарт, антихристүүд Бурханы үгийг хүлээн зөвшөөрдөггүй, Бурханы үг бол эерэг зүйл гэдэгт итгэдэггүй, Бурханы үг хүмүүсийг аварч чадна гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, харин Бурханы үгийг онол, уриа лоозон гэж үздэг; гуравдугаарт, антихристүүд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын ажлыг улайм цайм наймаа, тоглоом гэж үздэг.) Дахиад нэг илрэл нь юу билээ? (Антихристүүдийн инээдтэй, туйлын тэнэг байдал.) Эдгээр нь нэлээд тодорхой биш гэж үү? (Тийм.) Ийм зан чанартай хүний сэтгэц болон эрүүл ухаан бага зэрэг хэвийн бус гэж та нар хэлэх үү? (Тийм.) Тэд юугаараа хэвийн бус байна вэ? (Антихристүүд Бурхантай наймаа хийж, Бурханаас хэтийн ирээдүй, хүрэх газар олж авахыг хүсдэг боловч Бурханы удирдлагын төлөвлөгөөнд, эсвэл Бурхан хүн төрөлхтнийг аварч чадна гэдэгт итгэхгүй хэвээр байдаг. Тэдний бодол санаа зөрчилдөөнтэй, хүсдэг зүйлс нь тэдний үгүйсгэдэг зүйлс байдаг. Энэ нь үндсэндээ ямар ч утгагүй тул тэдний эрүүл ухаан хэвийн бус, сэтгэцэд нь ямар нэг асуудал байна.) Энэ нь тэд хэвийн хүн чанараар дутмаг болохыг харуулж байна. Тэд ийм бодол санаа, тооцоолол өөрсөдтэй нь зөрчилдөж байгааг мэддэггүй. Энэ нь хэрхэн бий болдог вэ? (Тэд үнэнийг хэзээ ч хүлээн авдаггүй, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэггүй учраас үргэлж буруу замаар явдаг.) Тэгвэл тэд алхаж буй замаа буруу гэдгийг мэддэг үү? Тэд гарцаагүй мэддэггүй. Хэрвээ тэд ингэх нь хохирол амсахад хүргэнэ гэдгийг мэддэг байсан бол гарцаагүй тэгэхгүй байх байсан. Ингэх нь өөрсдөд нь ашигтай гэж тэд боддог: “Намайг ямар ухаантайг хар. Та нарын хэн нь ч юмыг нэвт харж чадахгүй; та нар бүгд мунхаг. Та нар яаж ийм заль мэхгүй байж чаддаг байна аа? Бурхан хаана байна? Би түүнийг харж, түүнд хүрч чадахгүй, тэгээд ч бурхны амлалт биелнэ гэх баталгаа байхгүй! Намайг ямар овсгоотойг хар—би нэг алхам урагшлахдаа арван алхмын цаадахыг боддог, харин та нар ганц алхмаа ч тооцоолдоггүй.” Тэд өөрсдийгөө маш ухаантай гэж боддог. Тиймээс хоёр, гурван жил үүргээ гүйцэтгэсний дараа зарим хүн: “Би хэдэн жил үүргээ гүйцэтгэсэн ч юу ч олж авсангүй, ямар ч гайхамшгийг үзсэнгүй, ямар ч ер бусын үзэгдэл харсангүй. Би өмнө нь өдөрт гурван удаа хооллодог байсан, одоо ч гурван удаа хооллодог. Хэрвээ би нэг хоол алгасвал өлсдөг. Би шөнө нэг юм уу хоёр цаг дутуу унтвал өдөр нь нойрмоглодог хэвээрээ. Би ямар ч онцгой хүч чадалтай болсонгүй! Бурхан бол бүхнийг чадагч, үүргээ гүйцэтгэвэл агуу ерөөл хүртэж чадна гэж хүн бүр хэлдэг. Би хэдэн жил үүргээ гүйцэтгэсэн ч өөрчлөгдсөн юм алга. Яг л хэвээрээ байгаа биш гэж үү? Би байнга сул дорой, сөрөг байж, гомдоллодог. Үнэн хүмүүсийг өөрчилж чадна, бурхны үг хүмүүсийг өөрчилж чадна гэж хүн бүр хэлдэг ч би огт өөрчлөгдөөгүй. Зүрх сэтгэлдээ би эцэг эхээ, үр хүүхдээ байнга санаж, тэр ч байтугай өмнө нь ертөнцөд өнгөрүүлсэн өдрүүдээ дурсдаг хэвээрээ. Тэгвэл бурхан хүмүүс дээр яг юу хийдэг юм бэ? Би юу олж авсан юм бэ? Хүмүүс бурханд итгэж, үнэнийг олж авах үедээ ямар нэг зүйл олж авдаг гэж хүн бүр хэлдэг, гэхдээ тэгсэн бол тэд бусдаас өөр байх биш үү? Одоо би хөгширч, эрүүл мэнд минь ч урьдынх шигээ биш байна. Нүүрэн дээрх үрчлээ минь их нэмэгдсэн. Бурханд итгэдэг хүмүүс амьдрах тусмаа залууждаг гэж тэд хэлдэггүй гэж үү? Би яагаад залуужихын оронд хөгширчхөв өө? Бурханы үг ямартай ч үнэн зөв биш, би өөрийнхөө төлөө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Бурханд итгэх гэдэг нь ердөө л өдөр бүр бурхны үгийг уншиж, цуглаанд оролцож, магтан дуу дуулж, үүргээ гүйцэтгээд завгүй байх явдал юм гэдгийг би харж байна. Энэ нь уйтгартай санагддаг, би өмнөхөөсөө өөр болсноо мэдрэхгүй байна” гэж боддог. Тэд ингэж бодмогцоо л асуудалд орно, тийм биз дээ? Тэд цааш нь үргэлжлүүлэн “Одоо би үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр зовж байна, бурхны амлалт, ерөөл маш хол санагдаж байна. Түүнчлэн, бурханд итгэдэг зарим хүн гамшигт үхдэг, тэгэхээр бурхан хүнийг хамгаална гэж ер нь байдаг юм уу? Байхгүй гэж бодъё, тэгвэл зарим хүний бичсэн, хамгийн аюултай мөчид бурхан гайхамшиг бүтээж амийг нь аварсан гэх гэрчлэлийн нийтлэлүүд үнэн үү, худал уу?” гэж боддог. Тэд үүнийг тунгаан бодож, зүрх сэтгэлдээ эргэлздэг бөгөөд үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх үедээ идэвхгүй, урам зориггүй болж, санаачилгатай байхаа больдог. Тэд байнга хойш сууж, аливааг хоёрдмол сэтгэлээр, хааш яаш хийж эхэлдэг. Тэд оюун ухаандаа ямар тооцоо хийж байна вэ? “Хэрвээ би ерөөл хүртэхгүй бол, хэрвээ үргэлж ийм байх юм бол өөр төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Би үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх эсэхээ, ирээдүйд үүнийг хэрхэн гүйцэтгэхээ дахин төлөвлөх ёстой. Би дахиад ингэж тэнэглэж болохгүй. Эс бөгөөс ирээдүйд би хэтийн ирээдүй, хувь заяагаа, эсвэл титмээ олж авахгүй, ертөнцийн аз жаргалыг ч эдлэхгүй. Тэгвэл энэ бүх хүчин чармайлт талаар болж, дэмий үрэгдэх биш үү? Хэрвээ би одоогийнх шигээ юу ч олж авахгүй хэвээр байвал өмнө нь нэр төдий бурханд итгэхийн сацуу ажил хийж, ертөнцийг эрэлхийлж байсан минь илүү дээр байж. Хэрвээ бурхан ажил хэзээ дуусахыг, хүмүүсийг хэзээ шагнахаа, үүрэг хэзээ дуусахыг, бурхан хэзээ хүн төрөлхтөнд ил тод харагдахыг хэзээ ч хэлэхгүй бол, хэрвээ бурхан хүмүүст хэзээ ч тодорхой тайлбар өгөхгүй бол энд цагаа үрэх ямар хэрэг байгаа юм бэ? Ертөнцөд буцаж очоод мөнгө олж, ертөнцийн аз жаргалыг эдэлсэн минь дээр. Ядаж л би амьдралаа дэмий үрэхгүй. Ирэх ертөнцийн тухайд хэн мэдлээ? Энэ бүхэн тодорхойгүй, одоогоор би энэ амьдралдаа л сайн сайхан амьдаръя.” Тэдний оюун ухаанд өөрчлөлт гараагүй гэж үү? Тэд ийм маягаар тооцоолж, буруу замаар явах үедээ хариуцаж авсан үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Зарим хүн: “Антихристүүд байр сууринд дуртай биз дээ? Тэдэнд байр суурь өгчихвөл Бурханы гэрт үлдэх биш үү?” гэдэг. Энэ үед антихристүүдэд байр суурь хэрэгтэй юу? Магадгүй энэ үед байр суурь тэдний хувьд хамгийн чухал зүйл биш байх. Тэдэнд юу хэрэгтэй вэ? Бурхан тэдэнд тодорхой тайлбар өгөх нь тэдэнд хэрэгтэй. Хэрвээ тэд ерөөл хүртэж чадахгүй бол яваад өгнө. Нэг талаар, хэрвээ тэд үүргээ гүйцэтгэх явцдаа чухал байр сууринд тавигдаж чадахгүй бол хэтийн ирээдүй нь тодорхойгүй, бүрхэг, найдваргүй мэт тэдэнд санагддаг. Нөгөө талаар, үүргээ гүйцэтгэх явцад юмс хэзээ ч тэдний хүссэнээр болдоггүй бол—Бурханы агуу ажил дуусах өдөр Тэрээр алдар суутайгаар бууж ирэхийг өөрийн нүдээр харахгүй бол, эсвэл Бурхан хүн төрөлхтөнд хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн хэдэн цаг, хэдэн минутад ил тодоор харагдах, Бурханы ажил хэзээ төгсөх, их сүйрэл хэзээ ирэхийг тодорхой үгээр Бурхан тэдэнд хэлэхгүй бол, хэрвээ Тэр эдгээр зүйлийг тэдэнд тодорхой хэлэхгүй бол тэдний зүрх сэтгэл тайван бус байх болно. Тэд зүй ёсны байраа хадгалах зуураа үүргээ гүйцэтгэж чаддаггүй бөгөөд энэ нөхцөл байдалд сэтгэл хангалуун байж чаддаггүй. Тэдний хүсдэг зүйл бол үр дүн, тэдний хүсдэг зүйл бол Бурхан тэдэнд тодорхой үгээр хэлж, хүссэн бүхнээ олж авч чадах эсэхээ баттай мэдэх боломжийг олгох явдал юм. Хэрвээ тэд энэ үгийг дэмий хэт удаан хүлээвэл зүрх сэтгэлдээ өөр тооцоолол хийнэ. Ямар тооцоолол вэ? Хэн тэдэнд аз жаргал өгч чадах, хэн тэдэнд хүссэн зүйлийг нь өгч чадахыг тэд тооцоолдог бөгөөд хэрвээ тэд ирэх ертөнцөд эдгээр зүйлийг олж авч чадахгүй бол энэ амьдралд хүссэн бүхнээ олж авах ёстой гэж үздэг. Хэрвээ энэ ертөнц болон хүн төрөлхтөн тэдэнд энэ амьдралд ерөөл, махан биеийн тав тух, таашаал, нэр хүнд, байр суурийг өгч чадах бол тэд хэзээ ч, ямар ч нөхцөлд Бурханыг хаяж, сайн сайхан амьдралаараа амьдарна. Эдгээр нь антихристүүдийн тооцоолол юм. Бурханы гэрт тэд ертөнцийн аз жаргал, хэтийн ирээдүйг эрэлхийлэхийн тулд хэзээ ч, ямар ч нөхцөлд үүргээ орхиж, гар дахь ажлаа хаяж чадна. Зарим хүн ертөнцийн ашиг тус, хэтийн ирээдүйг олж авахын тулд ах эгч нарыг худалдаж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг худалдаж, Бурханаас урваж ч чадна. Тиймээс, антихристүүд үүргээ гүйцэтгэхдээ хэчнээн гарамгай харагддаг байсан ч, хэчнээн өрсөлдөх чадвартай байсан ч тэд бүгд хэзээ ч, ямар ч нөхцөлд үүргээ хаяж, Бурханаас урваж, Бурханы гэрээс явж чадна. Тэд хэзээ ч, ямар ч нөхцөлд Бурханы гэрийг худалдаж, Иудас болж чадна. Хэрвээ антихристүүд үүргээ гүйцэтгэвэл үүнийг гарцаагүй наймааны хэрэгсэл болгон ашиглана. Тэд богино хугацаанд ерөөл хүртэх хүслээ хангахыг гарцаагүй оролдоно—хамгийн наад зах нь эхлээд байр суурийн ашиг тусыг хүртэх хүслээ хангаж, бусдын бишрэлийг хүлээхийг оролдож, дараа нь тэнгэрийн хаанчлалд орж, шагналаа авахыг оролдоно. Тэдний үүргээ гүйцэтгэх хугацаа гурван жил, эсвэл тав, бүр арав юм уу хорин жил ч байж магадгүй. Энэ бол тэдний Бурханд олгодог хугацаа бөгөөд үүргээ гүйцэтгэхэд зориулж өөрсдөдөө өгдөг хамгийн урт хугацаа юм. Энэ хугацаа дуусах үед тэдний тэвчээр ч бас хязгаартаа хүрсэн байх болно. Хэдийгээр тэд ерөөл хүртэх хүсэл, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар, титэм, шагналын төлөө найр тавьж, Бурханы гэрт бэрхшээл туулж, төлөөс төлж чадах ч цаг хугацаа өнгөрөх нь тэднийг хэтийн ирээдүй, хувь заяагаа, эсвэл хувийн амбиц, хүслээ мартах юм уу тавьж явуулахад хэзээ ч хүргэхгүй, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр зүйл өөрчлөгдөх юм уу суларна гэж бүр ч үгүй. Тиймээс, антихристүүдийн энэ мөн чанараас харвал тэд бол эерэг зүйлд дургүй, зөвхөн сөрөг зүйлийг л хайрладаг нэвт шувт үл итгэгчид, завшааныг ашиглагчид бөгөөд Бурханы гэрт дүр эсгэхийг хүсдэг хэсэг бүлэг адгийн шаарнууд юм, энэ хүмүүс ичгүүртэй.

Антихристүүдийн үүрэгтээ ханддаг гол санаархал, хандлагын нэг нь үүнийг Бурхантай наймаа хийх, хүссэн ашиг тусаа олж авах боломж болгон ашиглах явдал юм. Тэд мөн “Хүмүүс гэр бүлээ орхиж, ертөнцийн хэтийн ирээдүйгээсээ татгалзан бурхны гэрт үүргээ гүйцэтгэх үедээ ямар нэг зүйл олж авч, хариуд нь ямар нэг зүйл авах учиртай гэдэг нь ойлгомжтой, энэ л шударга, зүй ёсны хэрэг. Хэрвээ чи үүргээ гүйцэтгээд юу ч авахгүй бол, зарим үнэнийг олж авсан ч гэсэн энэ нь үнэ цэнгүй. Зан чанарын өөрчлөлт ч бас тийм бодитой ашиг тус биш—чи аврал хүртлээ ч гэсэн хэн ч үүнийг харж чадахгүй шүү дээ!” гэж боддог. Эдгээр үл итгэгч Бурханаас хүн төрөлхтөнд тавьдаг ямар ч шаардлагыг хараагүй царайлдаг. Тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл үүнд итгэдэггүй бөгөөд үгүйсгэх хандлага баримталдаг. Антихристүүдийн үүрэгтээ ханддаг хандлага, санаархлаас харвал тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс биш, харин үл итгэгчид, завшааныг ашиглагчид болох нь тодорхой байна; тэд Сатанд харьяалагддаг. Сатан үүргээ үнэнчээр гүйцэтгэж чадна гэж та нар сонсож байсан уу? (Үгүй.) Хэрвээ Сатан Бурханы өмнө “үүргээ” гүйцэтгэж чаддаг бол энэ үүрэг нь хашилтад байх ёстой, учир нь Сатан үүнийг идэвхгүйгээр, албадлагаар хийж байгаа бөгөөд Сатан Бурханаар жолоодуулж, Бурхан үүнийг ашиглаж байгаа юм. Тиймээс, антихристийн мөн чанараасаа болоод, мөн үнэнийг хайрладаггүй, үнэнд зэвүүцдэг учраас, үүнээс ч илүүтэйгээр хорон муу уг чанараасаа болоод антихристүүд бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ болзолгүйгээр, эсвэл хариу нэхэлгүйгээр гүйцэтгэж чаддаггүй, үүргээ гүйцэтгэх явцдаа үнэнийг эрэлхийлж, үнэнийг олж авч, эсвэл Бурханы үгийн шаардлагын дагуу үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Энэ уг чанар, үүрэгтээ ханддаг хандлага болон үүргээ гүйцэтгэх явц дахь янз бүрийн илрэлээсээ үүдэн, антихристүүд үүрэгтээ хайхрамжгүй ханддаг. Үүргээ гүйцэтгэх явцдаа тэд хэдийд ч, ямар ч нөхцөлд мууг үйлдэж, Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлэх үүрэг рольд тоглож чадна. Үүргээ гүйцэтгэх явц дахь гол, тод илрэл нь юу вэ? Энэ нь хүссэнээрээ, дураараа аашилж, хуулийг уландаа гишгэж, бусадтай зөвлөлдөхгүйгээр аливааг хийх явдал юм. Тэд үр дагаврыг нь бодолцолгүйгээр хүссэнээрээ аливааг хийдэг. Тэд үүргээ гүйцэтгэснээр дамжуулан хэрхэн урагшилж, хэрхэн илүү олон хүнийг хянаж чадах вэ гэдгээ л бодолцдог. Тэд амбиц, хүслээ хэрэгжүүлж, ерөөл хүртэх зорилгодоо хүрэхийн тулд үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээл туулж, төлөөс төлсөн гэдгээ, мөн хөрөнгөтэй, Бурханаас шагнал, титэм гуйх эрхтэй гэдгээ л Бурханд харуулахыг хүсдэг.

Үүргээ гүйцэтгэх явцдаа антихристүүд өөрсдийн хэтийн ирээдүй, хувь заяаг байнга тооцоолдог: одоо тэд хэдэн жил үүргээ гүйцэтгэж байгаа, хэр их бэрхшээл туулсан, Бурханы төлөө хэр ихийг хаясан, хэр их төлөөс төлсөн, хэр их эрч хүчээ зарлагадсан, залуу насныхаа хэдэн жилийг зориулсан, одоо шагнал, титэм авах эрхтэй эсэх; энэ хэдэн жил үүргээ гүйцэтгэхдээ хангалттай хөрөнгө хуримтлуулсан эсэх, Бурханы өмнө Бурханы нүдэнд тааллыг нь олсон хүн мөн эсэх, Бурханы нүдэнд шагнал, титэм авч чадах хүн мөн эсэхээ тооцоолдог. Үүргээ гүйцэтгэх явцдаа тэд байнга ийнхүү дэнсэлж, тооцоолж, төлөвлөхийн зэрэгцээ бусдын үг, царайны хувирлыг ажиглаж, өөрсдийнх нь талаарх ах эгч нарын үнэлгээ, мэдэгдлийг ажигладаг. Мэдээж тэдний хамгийн их санаа зовдог зүйл бол Дээрх тэднийг оршин байдгийг, мөн үүргээ гүйцэтгэж байгааг мэддэг эсэх явдал юм. Тэд Дээрх тэднийг хэрхэн харж, тэдний талаар хэрхэн ярьж, тэднийг хэрхэн үнэлдэгт, мөн бэрхшээл туулж, төлөөс төлөх тэдний “уйгагүй санаа зорилгыг” Дээрх ойлгодог эсэхэд, Бурханыг дагасан он жилүүдэд тэдний туулсан зовлон, гай зовлонг Дээрх тодорхой мэддэг эсэхэд, мөн тэнгэр дэх Бурхан тэдний хийдэг бүхнийг хэрхэн шүүдэгт бүр ч их санаа зовдог. Хариуцаж авсан үүрэгтээ завгүй байхын зэрэгцээ тэдний оюун ухаан байнга тооцоо хийж байдаг бөгөөд тэд олон эх сурвалжаас мэдээлэл олж авахаар эрж хайн, гамшгаас зайлсхийж, Бурханы сайшаалыг хүртэж, тэрхүү үл мэдэгдэх титэм, ерөөлийг хүртэж чадах эсэхээ дэнсэлдэг. Эдгээр нь зүрх сэтгэлийнхээ гүнд тэдний байнга тооцоолдог зүйлс, өдөр бүрийн хором мөч бүрд тооцоолдог хамгийн анхдагч, гол зүйлс юм. Гэсэн ч тэд өөрсдөө үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс мөн эсэхээ; яг хэр их үнэнийг ойлгодгоо; ойлгодог үнэнийхээ хэр ихийг нь үнэхээр хэрэгжүүлж чаддагаа; зан чанарт нь жинхэнэ өөрчлөлт гарсан эсэхийг; Бурханы төлөө хийдэг зүйлсэд нь өчүүхэн төдий ч болов чин сэтгэл, эсвэл ямар нэг хольц, наймаа, хүсэлт агуулагддаг эсэхийг; үүргээ гүйцэтгэхдээ хэр их завхрал харуулснаа; өдөр бүр хийдэг үүрэг, даалгавар бүр нь үнэн-зарчмын дагуу хийгддэг эсэхийг; үүргийн гүйцэтгэл нь стандартад нийцэж, Бурханы санаа зорилгыг хангадаг эсэхийг хэзээ ч тунгаан бодох юм уу эргэцүүлэхийг оролддоггүй. Тэд эдгээр зүйлийг хэзээ ч эргэцүүлдэггүй, эсвэл тунгаан бодохоор оролддоггүй. Тэд ирээдүйд ерөөл хүртэж чадах эсэхээ, хүрэх газар нь юу болохыг л тооцоолдог. Тэд зөвхөн өөрсдийн ашиг сонирхол, өөрсдийн олз, гарзыг л тооцоолдог боловч үнэн, зан чанарын өөрчлөлт, эсвэл Бурханы санаа зорилгыг хэрхэн хангах тал дээр хэзээ ч ямар ч эрч хүч, хүчин чармайлт зарлагаддаггүй. Антихристүүд өөрсдийн завхарсан зан чанар, эсвэл явсан буруу замаа эргэцүүлж, мэдэж, эсвэл задлан шинжлэхийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй, өөрсдийн эндүү ташаа үзэл бодлыг хэрхэн өөрчлөхийг хэзээ ч бодолцдоггүй. Тэд үнэнийг зөрчиж, Бурханыг эсэргүүцэх олон муу зүйл хийснээ хэзээ ч үзэн ядахгүй, завхарсан зан чанараараа амьдардгаасаа болоод өөрсдийгөө хэзээ ч үзэн ядахгүй, явсан буруу зам, эсвэл саад болж, үймүүлэхийн тулд хийсэн зүйлсдээ хэзээ ч харамсахгүй. Үүргээ гүйцэтгэх явцдаа тэд өөрсдийн дутагдал, сул тал, сөрөг, идэвхгүй байдал, завхарсан зан чанарыг ямар ч үнээр хамаагүй нуун далдлахаас гадна урагшлахын тулд өөрсдийгөө харуулахыг дээд зэргээр хичээж, өөрсдийн авьяас, билиг, ур чадварыг Бурхан болон Бурханы сонгосон хүмүүст харуулах бүхий л боломжит аргыг сүвэгчилдэг. Тэд үүнийг ашиглан өөрсдийгөө тайвшруулж, титэм, шагнал авах хөрөнгө, баталгаатай, үнэнийг эрэлхийлэх замаар явах шаардлагагүй гэж өөрсдөдөө бодогдуулдаг. Тиймээс антихристүүдийн эрүүл ухаан эрүүл бус байдаг. Үнэнийг яаж ч нөхөрлөсөн, хэчнээн тодорхой нөхөрлөсөн ч тэд Бурханы санаа зорилгыг, эсвэл Бурханд итгэх нь яг юуны төлөө болохыг, хүмүүсийн явах ёстой зөв зам юу болохыг ойлгохгүй хэвээр байдаг. Хорон муу зан чанараасаа болоод, хорон муу уг чанараасаа болоод, ийм хүмүүсийн уг чанар-мөн чанараас болоод тэд зүрх сэтгэлийнхээ гүнд яг юу нь үнэн, юу нь эерэг зүйл болохыг, яг юу нь зөв, юу нь буруу болохыг ялган салгаж чаддаггүй. Тэд өөрсдийн амбиц, хүслээсээ бат зуурч, тэдгээрийг үнэн, амьдралын цорын ганц зорилго, хамгийн шударга үйл хэрэг гэж үздэг. Хэрвээ хүний зан чанар өөрчлөгдөхгүй бол тэр үүрд Бурханы дайсан байна гэх үнэнийг тэд мэддэггүй бөгөөд Бурхан хүнд ямар ерөөл өгөх, Бурхан хүнд хэрхэн хандах нь тэдний хэв чанар, билиг, авьяас, хөрөнгөнд биш, харин хэр их үнэнийг хэрэгжүүлж, хэр их үнэнийг олж авсанд нь, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн эсэхэд нь үндэслэдэг гэдгийг мэддэггүй. Эдгээр нь антихристүүдийн хэзээ ч ойлгохгүй үнэн юм. Антихристүүд үүнийг хэзээ ч харахгүй бөгөөд энэ нь тэдний хамгийн тэнэг тал юм. Эхнээсээ дуустал антихристүүд үүрэгтээ ямар хандлагаар ханддаг вэ? Тэд үүргээ гүйцэтгэхийг наймаа гэж үздэг бөгөөд үүрэгтээ хамгийн ихийг зарлагадаж, Бурханы гэрт хамгийн их хувь нэмэр оруулж, Бурханы гэрт хамгийн олон жилийг тэсвэрлэсэн хүн эцэст нь ерөөл хүртэж, титэм авах илүү их боломжтой гэж үздэг. Энэ бол антихристүүдийн логик юм. Энэ логик зөв үү? (Үгүй.) Ийм үзэл бодлыг өөрчлөх амархан уу? Өөрчлөхөд амархан биш. Энэ нь антихристүүдийн уг чанар-мөн чанараар тодорхойлогддог. Антихристүүд зүрх сэтгэлдээ үнэнийг зэвүүцдэг, үнэнийг огт эрж хайдаггүй бөгөөд буруу замаар явж байгаа тул Бурхантай наймаацах үзэл бодлыг нь өөрчлөхөд амархан биш. Эцсийн эцэст, антихристүүд Бурханыг үнэн гэдэгт итгэдэггүй, тэд бол үл итгэгчид бөгөөд дамын наймаа хийж, ерөөл хүртэхийн тулд энд байдаг. Үл итгэгчид Бурханд итгэх нь өөрөө байж болшгүй, утгагүй бөгөөд Бурханы төлөө зовлон туулж, төлөөс төлснөөрөө Бурхантай наймаа хийж, ерөөл хүртэхийг хүсдэг нь бүр ч утгагүй хэрэг юм.

Антихристүүд зөвхөн ерөөл, титэм авахын тулд л Бурханд итгэдэг. Тэд хэн нэгэн албадсан учраас энэ замаар яваагүй, Бурханы үг тэднийг ямар нэгэн байдлаар буруу чиглүүлсэн учраас бүр ч яваагүй. Бурхан хүн төрөлхтөнд амлалт өгсөн боловч амлалт өгөхийн зэрэгцээ тэдэнд асар их үнэнийг өгч, олон шаардлага тавьсан бөгөөд үүнийг хэвийн хүмүүс харж чаддаг байх ёстой. Хэвийн хүн чанарын эрүүл ухаантай хүмүүс юу гэж боддог вэ? “Эдгээр ерөөлийг хүртэх амархан биш, тиймээс би Бурханы шаардлагын дагуу үйлдэж, зөв замаар явах ёстой; би Паулын замаар явж болохгүй. Хэрвээ хүмүүс Паулын замаар явбал бүрмөсөн дуусна. Хүмүүс Бурханы үгэнд итгэж, хүлээн авч, дуулгавартай дагасан цагт л Бурханы хэлсэн бүх амлалт, ерөөл, хэтийн ирээдүй, хувь заяа тэдэнд хамаатай болно. Хэрвээ тэд Бурханы эдгээр үгэнд итгэхгүй, хүлээн авахгүй, дуулгавартай дагахгүй бол Бурханы хэлсэн энэ бүх амлалт, ерөөл тэдэнд ямар ч хамаагүй байх болно.” Хэвийн хүн чанарын эрүүл ухаантай хүмүүс ингэж бодно. Гэхдээ антихристүүд яагаад ингэж боддоггүй вэ? Антихристүүд бол Сатанууд, тэд бол диаволууд, тэдэнд хэвийн хүн чанарын эрүүл ухаан байдаггүй—энэ бол эхний шалтгаан. Хоёрдугаарт, антихристүүд үнэнд зэвүүцдэг, Бурханы амнаас гарсан үг бүрд итгэдэггүй, эерэг зүйлд зэвүүцдэг. Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй, эерэг зүйлд зэвүүцдэг хүн үнэний дагуу, эерэг зүйлийн дагуу хэрэгжүүлж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Энэ нь чоныг хонь шиг өвс идүүлэхтэй адилхан—тэд үндсэндээ үүнийг хийж чадахгүй. Мах байхгүй, өлсөж үхэх гэж байх үедээ тэд аргагүйн эрхэнд бага зэрэг өвс идэж магадгүй ч идэх мах байх л юм бол тэдний анхны сонголт гарцаагүй мах идэх явдал байх болно; энэ нь чонын уг чанараар тодорхойлогддог. Антихристүүд тийм уг чанартай. Ашиг сонирхол нь тэднийг зарим нэг сайн зан авир гаргаж, тодорхой төлөөс төлж, зарим нэг сайн илрэл харуулахад хүргэж болох ч тэд эдгээр ашиг тусын эрэлхийлэл, хүслээ хэзээ ч орхиж чадахгүй. Жишээлбэл, үүргээ гүйцэтгэх явцдаа тэдний эрэлхийлдэг зүйл бол хувийн ашиг сонирхол бөгөөд тэдний боддог зүйл бол үүргээ гүйцэтгэхийг өөрсдөдөө ерөөл хүртэх хөрөнгө болгон хувиргах явдал юм. Энэ найдвар нь тасрах үед, хамгаалалтын энэ шугам нь нуран унах үед тэд хэдийд ч, ямар ч нөхцөлд үүргээ хаяж чадна. Тэр цаг ирэхэд чи тэдэнд үүргээ гүйцэтгэх нь хэчнээн сайн, хэчнээн жам ёсны, үндэслэлтэй болохыг хэлэхэд тэд сонсох уу? (Үгүй, сонсохгүй.) Тэд бууж өгөөд, явахаар шийдэх үед хүмүүс тэднийг ятгахаар оролдон, “Чи үлдэх хэрэгтэй. Үүргээ гүйцэтгэх нь маш сайн, ертөнц рүү буцаж очих маш хэцүү. Чи юу ч олж авахгүй, дээрэлхүүлж, ядарч туйлдана, чи үнэнийг олж авахгүй, чамд аврагдах ямар ч боломж байхгүй” гэдэг. Хүмүүс тэдэнд зөвлөгөө өгөх нь зүгээр гэж бодож болох ч тэд үлдэхгүйгээр үл барам, ичиж зовсондоо уйлна. Тэд яагаад уйлах вэ? (Тэдэнд хэлмэгдсэн мэт санагддаг.) Энэ үнэн. Тэд яаж хэлмэгддэг вэ? (Тэд маш их зовлон туулж, асар их төлөөс төлсөн ч хүссэн зүйлээ олж аваагүй гэж боддог учраас хэлмэгдсэн мэт санагддаг.) Тэд юу ч олж аваагүй гэж боддог бөгөөд гомдлоор дүүрэн байдаг. Бурхан ийм агуу ажил хийдэг бөгөөд энэ нь тэдний сэтгэлийг хэзээ ч хөдөлгөж байгаагүй, тэд үүний төлөө хэзээ ч нулимс унагаж байгаагүй атлаа бусад хүн өөрсдийг нь ятгахаар оролдох үед уйлж эхэлдэг. Хэрвээ тэдэнд хэлмэгдсэн мэт санагддаг юм бол яагаад тэгж хэлээгүй юм бэ? Үүнийг тодорхой хэлчихвэл асуудал шийдэгдэхгүй гэж үү? Тэд юуны төлөө уйлж байгаа юм бэ? Яагаад зүгээр л шуудхан хэлчхэж болохгүй гэж? Учир нь тэдний бодол санаа хэлэхийн аргагүй бөгөөд тэд өөрсдөө ч энэ талаар ярихаасаа ичиж зовдог. Анх тэд тэнгэр, газрыг доргиосон тангаргийг Бурханд өргөсөн, тэгвэл одоо яасан бэ? “Би хийсэн зүйлдээ харамсаж байна; би яаж ийм тэнэг байж чадав аа? Ийм зүйл болно гэдгийг мэдсэн бол би өмнө нь тэгж үйлдэхгүй байх байсан! Тэр үед би юу ч ойлгоогүй. Тэд бурханд итгэх нь сайн гэсэн, тиймээс би түүнд итгэсэн. Би бүр бурхны гэрт үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүл, ажил төрлөө орхисон. Би маш их зовж, хавчигдаж, бас баривчлагдсан, гэхдээ өнгөрсөн хэдэн жил үүргээ гүйцэтгээд би огтхон ч, юу ч олж аваагүй.” Тэдэнд хэлмэгдсэн мэт санагдаж, гашууддаг бөгөөд хийсэн бүхэндээ харамсдаг. Тэд үүнийг үнэ цэнгүй байсан гэж боддог, өөрсдийгөө хууртаж, мэхлэгдсэн гэж боддог. Ийм төрлийн хүнийг яах ёстой гэж та нар хэлэх вэ? (Тэднийг хурдан явуулах ёстой.) Та нар тэднийг ятгахыг оролдсоор байх уу? (Үгүй.) Хэрвээ та нар тэднийг ятгах гэж оролдоод байвал тэд газар өнхөрч, аашаа гаргах болно. Та нар ийм хүмүүсийг ятгах гэж яавч оролдох ёсгүй.

Бурханы гэр бол Канааны сайхан нутаг, хэсэг ариун газар юм. Хүмүүс Бурханаас ирдэг үгийн шүүлт, засалтыг хүлээн авч, Бурханы хангалт, тусламж, удирдамж, ерөөлийг хүлээн авахаар Бурханы гэрт ирдэг. Бурхан биечлэн ажиллаж, хариулдаг бөгөөд хүмүүс бага зэрэг төлөөс төлж, жаахан зовсон ч энэ нь үнэ цэнтэй. Энэхүү ёрын муу ертөнцөөс мултрахын тулд, зан чанарын өөрчлөлтийн төлөө, мөн аврал хүртэхийн тулд хүмүүсийн хийдэг энэ бүхэн үнэ цэнтэй. Гэвч антихристүүдийн хувьд, хэрвээ энэ нь ерөөл, шагнал хүртэхийн төлөө биш бол, хэрвээ титэм, шагнал байхгүй бол энэ бүх зүйлийг хийх нь үнэ цэнгүй—тэдгээр нь бүгд тэнэг үйлдэл, бүгд мэхлэгдсэний илрэл юм. Өмнө нь тэд хэчнээн том шийдвэр гаргаж, хэчнээн сүржин тангараг өргөсөн ч бүгдийг нь тэгж хүчингүй болгож болох бөгөөд тооцож болохгүй. Хэрвээ үүргээ гүйцэтгэхийн тулд ингэж зовж, төлөөс төлөөд эцэст нь юу ч олж авахгүй бол энэ “асуудалтай газраас” аль болох хурдан зугтсан нь дээр байдаг. Антихристүүд үүргээ гүйцэтгэх зуураа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, бэрхшээл амсаж, төлөөс төлөхийг аргагүйн эрхэнд хийж буй зүйл, хөрөнгө олж авах, титэм, шагналаар солих наймааны хэрэгсэл гэж үздэг. Энэхүү эхлэлийн цэг нь өөрөө буруу тул эцсийн үр дүн нь юу вэ? Зарим хүний хувьд тэдний үүргийн гүйцэтгэл муудаж дуусдаг бөгөөд тэд эцсээ хүртэл хөдөлмөрлөж чаддаггүй. Үүний зэрэгцээ, уг чанар-мөн чанараасаа болоод ийм хүмүүс үүргээ гүйцэтгэх явцдаа үнэн-зарчмыг байнга зөрчиж, болчимгүй, дур зоргоороо авирлаж, саад болж, үймүүлэх зүйлсийг л хийдэг. Тэгвэл тэдний гүйцэтгэдэг үүрэг юу болж хувирдаг вэ? Бурханы нүдээр энэ нь сайн үйл биш, харин муу үйл, тэр тусмаа тоо томшгүй олон муу үйл юм. Ийм үр дүн нь уг шалтгаантай. Үнэн болон Бурханы үгэнд ер итгэдэггүй хүн Бурханы үгийн дагуу үйлдэж чадах уу? Мэдээж чадахгүй. Тэр зөвхөн өөрийгөө гайхуулж, эрх мэдлийг гартаа авч, бусдыг хянаж, бусдын зан авир, бодол санааг хянаж, тэр ч байтугай хүмүүсийн бүх зүйлийг өөрийнхөө зорилгын төлөө хянах бүхий л боломжийг олох болно. Тиймээс олон муу үйл хийсэн энэ хүмүүсийн зарим нь хөөгдсөн бөгөөд харьцангуй ов мэхтэй, дүр эсгэхдээ сайн зарим хүн Бурханы гэрт байсаар байдаг. Энэ хүмүүсийг яагаад Бурханы гэрт байдаг гэж хэлдэг вэ? Энэ хүмүүс илэрхий муу үйл хийгээгүй, зарим нь бүр мөрөөрөө байж, хүмүүжилтэй, дуулгавартай байж, өөрсдөөс нь шаардсан бүхнийг хийж чаддаг ч мөн чанарынхаа тухайд үүрэг, хариуцлагаа чадах чинээгээрээ гүйцэтгэдэггүй. Тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагаддаггүй, харин хэлбэрдэж, цаг нөхцөөж, эцсээ хүртэл тэсвэрлэвэл ялж, ямар нэг зүйл олж авна гэж боддог. Ийм хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол завшааныг ашиглагчид, үнэнийг үндсэндээ эрэлхийлдэггүй хүмүүс юм. Зарим хүн Бурханы гэрт зарим ёрын мууг хийсэн бөгөөд Бурханы гэрийн захиргааны зарлигийн дагуу зайлуулагдах юм уу хөөгдөх хэмжээнд хүрээгүй тул үүргээ гүйцэтгэсээр байдаг. Үнэн хэрэгтээ, Бурханы гэр тэднийг зайлуулаагүй юм уу хөөгөөгүйн шалтгаан нь Бурханы гэр тэднийг сайн мэддэггүй, тэдний хэрэг явдлын бодит байдлыг мэддэггүйгээс биш, харин янз бүрийн шалтгааны улмаас болсон гэдгийг тэд зүрх сэтгэлийнхээ гүнд мэддэг. Хөөгдөөгүй энэ хүмүүсийн зарим нь бас антихристүүд юм. Яагаад Би ингэж хэлж байна вэ? Учир нь энэ хүмүүст одоо боломж байхгүй, гэхдээ уг чанар-мөн чанараас нь харвал тэд байр суурьтай болж, эрх мэдэлтэй болмогцоо даруй олон мууг үйлдэнэ. Түүнчлэн, энэ хүмүүс Бурханы гэрээс зайлуулагдаагүй байлаа ч тэдний үүргийн гүйцэтгэл нь ихэвчлэн сул тал нь давуу талаасаа илүү давдаг. Тэд байнга муу зүйл хийж, Бурханы гэрийн ашиг сонирхолд хор хөнөөлтэй зүйл хийдэг. Хэдийгээр тэд өөрсдөө үүнийг мэддэг ч хэзээ ч харамсдаггүй, хэзээ ч өөрсдийгөө буруу зүйл хийсэн гэж боддоггүй, хэзээ ч өөрсдийгөө ингэх ёсгүй байсан гэж боддоггүй. Тэдэнд харамсал байдаггүй, харин зүрх сэтгэлд нь ямар байдал үүсдэг вэ? “Бурхны гэр намайг хөөхгүй л байгаа цагт би энд байсаар, өдөр хоногийг аргацааж өнгөрөөнө. Би үнэнийг эрэлхийлэхгүй, хэрвээ тэд надаас ямар нэг зүйл хийхийг шаардвал би чадах чинээгээрээ хийнэ. Хэрвээ баяртай байвал илүү ихийг хийнэ, аз жаргалгүй байвал арай багыг хийнэ. Түүнчлэн, би хүмүүсийг хойш татаж, бага зэрэг сөрөг байдал, үзэл тарааж, шүүмжилсэн үг тараах ёстой. Цаг нь ирэхэд тэд намайг зайлуулж, хөөгөөд, би ямар ч ерөөл хүртэхгүй байлаа ч гэсэн зарим хүнийг золигт гаргаж, заримыг нь өөртэйгөө хамт аваад унах ёстой.” Эд ёрын муу хүмүүс биш гэж үү? Тэд аль хүмүүс ялган салгах чадваргүйг, аль нь байнга сул дорой, сөрөг байгааг, аль хүмүүс муу хүн чанартайг, аль нь садар самуун, аль нь шүтлэггүй хүмүүс шиг байдгийг ажигладаг ба энэ хүмүүсийг өөртөө татаж, ар хударгаар нь сөрөг байдал тараадаг. Тэд ийм үйлдлийн шинж чанарыг мэддэг үү? Тэд хэтэрхий сайн мэддэг. Тэгвэл тэд яагаад ингэж хийсээр байдаг вэ? (Тэдний уг чанар өөрчлөгдөшгүй.) Уг чанар нь өөрчлөгдөшгүй гэдэг нь өнгөн талд илэрхий байдаг зүйл, харин үнэн хэрэгтээ тэд юу боддог вэ? (Тэд Бурханаас өшөө авахын тулд аль аль нь хохирох нөхцөл байдалд хүргэж, бусадтай хамт мөхөхийг хүсдэг.) Тэд ийм хорон сэтгэлтэй байдаг. Тэд өөрсдөд нь их хугацаа үлдээгүйг, эрт орой хэзээ нэгэн цагт зайлуулагдах ёстой гэдгээ мэддэг. Тэд юу хийснээ мэддэг, хийсэн зүйлсийнх нь шинж чанар юу болохыг мэддэг ч эргэж буцаж, гэмшиж, гартаа байгаа муугаа орхидоггүй төдийгүй, улам дордож, илүү олон ёрын муу хүнийг өөртөө татаж, хамтдаа мууг үйлддэг. Тэр ч байтугай тэд сөрөг байдал тарааж, үзэл тарааж, илүү олон хүнийг үүргээ орхиход хүргэж, Бурханы гэрийн ашиг сонирхолд хор хөнөөл учруулдаг. Энэ нь бага зэрэг өшөө авах шинж чанартай бөгөөд ингэснээрээ тэд: “Би үргэлжлүүлэн итгэж чадахгүй, эрт орой хэзээ нэгэн цагт бурхны гэрээс зайлуулагдах тавилантай, тиймээс би та нарыг амар тайван байлгахгүй, бурхны гэрийг ч бас амар тайван байлгахгүй!” гэж хэлж байгаа хэрэг юм. Бурханы гэр тэдний талаар ямар нэг шийдвэр гаргахаас өмнө тэд эхэлж цохилт өгдөг. Эдгээр нь ёрын муу хүмүүсийн үйл хэрэг биш гэж үү? Тэд: “Надад ерөөл хүртэх ямар ч найдвар алга. Миний өмнө нь хийсэн зүйлсийг та нар надад хэлэх шаардлагагүй—би бүгдийг тодорхой ойлгож байна. Та нар намайг хөөх шаардлагагүй; би өөрөө бууж өгнө” гэж боддог. Тэд тэр ч байтугай ингэх нь өөрийгөө мэддэг, эрүүл ухаантай хэрэг бөгөөд ухаалаг алхам гэж итгэдэг. Тэд: “Хэрвээ чи надад ерөөл хүртээхгүй бол, би юу ч олж авахгүй бол би гэмшихгүйгээр үл барам чамайг хойш татаж, сөрөг байдал тарааж, ар хударгаар чинь үзэл, төөрөгдөл тараана. Хэрвээ би ерөөл хүртэж чадахгүй бол бусад нь хүртэнэ гэж бүү бод!” гэж хэлдэг. Ийм хүмүүс хорлонтой биш гэж үү? Зарим антихрист мөн “Бидэн шиг хүмүүс бурхны гэрт мөлжлөгийн бай болдог; бид бүгд дэндүү тэнэг юм!” гэх мэт үг тараадаг. Тэд ерөөл хүртэж чадахгүйгээ хараад, эдгээр зүйлийг сөрөг, мунгинуу, ялган таних чадваргүй хүмүүст тараахад онцгойлон анхаардаг. Энэ нь үймүүлэх шинж чанартай биш гэж үү? Тэд Бурханы гэрт бат зогсож чадахгүй, ерөөгдөхгүй, эрт орой хэзээ нэгэн цагт зайлуулагдана гэж бодмогцоо гартаа байгаа мууг орхиж, Бурханд нүглээ улайж, гэмшиж, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж, урьдын алдаагаа засах замыг сонгодоггүй. Харин Бурханы гэрт сөрөг байдал тараах, бусдын үүргийн гүйцэтгэлийг үймүүлэх, Бурханы гэрийн ажилд хор хөнөөл учруулж, үймүүлэх нь улам ихсэж, илүү олон хүнийг өөрсөдтэйгөө адил мууг үйлдэж, сөрөг болж, ухарч, үүргээ гүйцэтгэхээ болиход хүргэхийг оролддог, энэ нь өшөө авах зорилгыг нь биелүүлдэг. Ёрын муу хүмүүсийн хийдэг зүйл энэ биш гэж үү? Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан байсаар байдаг уу? (Үгүй, байдаггүй.) Тэдний зүрх сэтгэлд тэнгэр дэх тодорхойгүй Бурхан байдаг бөгөөд газар дээр хүмүүст харагдаж, хүмүүсийн дунд ажилладаг Бурханыг тэд хүн гэж үздэг. Мөн үүний эсрэгээр хийдэг зарим хүн ч бий. Тэд зүрх сэтгэлдээ тодорхойгүй Бурханд үргэлж итгэсээр ирсэн боловч эцэст нь шүтдэг хүмүүсээ бурхад мэт дуулгавартай дагадаг тул хийдэг бүхэндээ энэ хүмүүсийг дуулгавартай дагадаг. Бурханыг хүн мэт үзэж итгэх нь ямар утгатай вэ? Тэд тодорхойгүй Бурханд итгэх үедээ, харж чадахгүй энэ тодорхойгүй Бурхан нь тэдэнд ерөөл хайрлаж чадна, тэднийг дараагийн эрин үе рүү аваачиж, тэдэнд шагнал, титэм өгөх хангалттай чадвартай гэж үздэг. Тэд өөрсдөө ч мэдэлгүй газар дээрх бодит Бурханд эргэлзэж эхэлдэг. Тэд Түүнийг хэрхэн ч харсан, Тэр Бурхан шиг харагддаггүй тул Түүнд итгэхэд хэцүү санагддаг. Тэд зүрх сэтгэлдээ зөвхөн тэнгэр дэх Бурханыг л үнэн Бурхан гэж итгэдэг бөгөөд тэдний харж чадах бодит Бурхан хэтэрхий өчүүхэн, хэтэрхий хэвийн, хэтэрхий бодит байдаг тул тэдний үзэл бодлоор бол Түүнд тэднийг Өөртөө итгүүлэх зүйл байдаггүй бөгөөд тэд энэ Бурханыг хүн гэж үздэг. Тэд Бурханыг хүн гэж үзэх үед тэдэнд бэрхшээл тулгардаг: “Энэ хүн хүмүүст үнэнийг өгч, зарим нэг амлалт өгөхөөс өөр юу хийж чадах юм бэ? Би түүнийг яаж ч харсан, тэр бурхантай төсгүй бөгөөд хүмүүст ямар ч давуу тал, ашиг тус авчирч чадахгүй. Тэр бол зүгээр л хүн; энэ хүн юу хийж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс бурханд итгэдэг бол бага ч болов найдвар, бага ч болов сүнслэг түшиг тулгууртай байна. Гэхдээ хэрвээ тэд хүнд итгэвэл энэ хүн хүмүүст ямар давуу тал, ашиг тус өгч чадах юм бэ? Хүмүүсийн найдвар, түшиг тулгуур түүн дээр биелж чадах уу? Тэдгээр нь хий дэмий болох уу? Хэрвээ тэр хүн юм бол түүнээс айх шаардлагагүй. Би түүний нүдний өмнө хэлэх ёстойгоо хэлж, хийх ёстойгоо хийнэ.” Ёрын муу хүмүүс Бурханд ингэж ханддаг. Тэд Түүнийг хараагүй байхдаа Бурханыг маш өндөр дээд, маш ариун, маш халдашгүй гэж төсөөлдөг боловч газар дээрх Бурханыг харах үед тэдний төсөөлөл, тэдний үзэл байж болшгүй зүйл болдог. Ийм зүйл тохиолдох үед тэд яах вэ? Тэд Бурханд хүн мэт ханддаг. Тэдний зүрх сэтгэл дэх Бурханыг гэх багахан хүндлэл үгүй болдог, Түүнээс айх, эмээх тухай ярих ч юм биш. Эдгээр зүйлгүйгээр ёрын муу хүмүүс илүү зоригтой болж, тэдний зүрх сэтгэл дэх хамгаалалтын шугам, сэрэмж алга болдог, тэгээд тэд юу ч хийхээс буцахгүй. Ийм хүмүүс эцсээ хүртэл итгэлээ ч гэсэн Бурханыг эсэргүүцдэг хүмүүс хэвээр байх болно.

Антихристүүдэд тэнгэр дэх Бурханд итгэх амархан санагддаг боловч газар дээрх Бурханд итгэх нь үнэхээр хэцүү байдаг. Паул үүний амьд жишээ байв. Паул Христэд итгэсний эцсийн үр дүн юу байсан бэ? Христэд итгэх итгэлээрээ түүний эрэлхийлсэн зорилго эцэстээ юу болж хувирсан бэ? Тэр христ болж, Христийг орлохыг хүссэн. Тэр газар дээрх Бурханыг үгүйсгэж, тэнгэр дэх Бурханаас титэм, ерөөл хүртэхийг хүссэн. Энэ антихристүүд Паултай яг адилхан. Тэд газар дээрх Бурханыг хүн гэж үздэг бөгөөд харж болохгүй тэнгэр дэх тодорхойгүй Бурханыг өөрсдийнх нь зүрх сэтгэл дэх хамгийн агуу Бурхан гэж үздэг, Түүнийг мэхэлж, дураараа тоглож, хүссэнээрээ тайлбарлаж, үзлийн бай болгож, хүссэнээрээ эсэргүүцэж болно гэж үздэг. Энэ бол үл итгэгчид, антихристүүд тэнгэр дэх Бурхан болон газар дээрх Бурханд хэрхэн ханддагийн ялгаа юм. Тэд газар дээрх Бурханд яг ийм хандлагаар ханддаг учраас үүрэгтээ хандахдаа өөр өөр илрэл гаргадаг. Эдгээр илрэлд газар дээрх Бурханыг харах үедээ үүргээ гүйцэтгэх сонирхол, хүсэл нь улам бүр багасах явдал багтдаг. Энэ нь тэднийг Бурханд итгэх сонирхлоо алдаж, зарим нэг сөрөг бодол, илрэл гаргахад хүргэдэг. Тиймээс антихристүүд бүгд эцэстээ бат зогсож чаддаггүй; чуулган тэднийг зайлуулахгүй байсан ч тэд өөрсдийн дураар орхин явах болно. Та нар ийм жишээ мэдэх үү? (Тийм ээ, би өмнө нь нэг антихристтэй таарч байсан. Тэр тун дур зоргоороо байсан. Тэр үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй байсан бөгөөд үүргээ хааш яаш, ухамсаргүй байдлаар гүйцэтгэдэг байсан. Түүнчлэн тэр мэргэжлээ судлахын тулд шаргуу ажиллаагүй, онцгой залхуу, ихэрхүү байсан. Өдөр бүр түүний санаа зовдог зүйл нь зөвхөн хоол хүнс, хувцас хунар байсан бөгөөд тэр садар самуун үйлддэг байсан. Тэр хөөгдөх үедээ өчүүхэн төдий ч гэмших санаагүй байсан, харин ч түүнд нэг төрлийн тайвшрал мэт санагдсан.) Ийм хүмүүс үүрэг гүйцэтгэх боломжийг нандигнадаггүй, өөрсдийн үүргийг хүндэлж, үнэлэх нь бүү хэл, хааш яаш байж, цагаа дэмий үрдэг. Хэн нэгэн түүнд үүргээ ингэж гүйцэтгэж болохгүй гэж нөхөрлөсөн үү? (Тийм ээ. Би бас түүнтэй нөхөрлөсөн, гэхдээ тэр сонсохгүй байсан, түүний хандлага нэлээд хааш яаш байсан.) Өөр хүн нэг жишээ хэл дээ. (Үүргээ байнга хааш яаш гүйцэтгэдэг нэг найруулагч байсан; түүний зураг авалт хийсэн материалын ихэнх нь тохиромжгүй байсан бөгөөд тэр бас саад тотгор, үймээн учруулсан. Түүнийг Б бүлэгт шилжүүлсний дараа тэр үүргээ гүйцэтгэхээ больсон. Тэр өдөржингөө завгүй ажилд явж, мөнгө олж, шүтлэггүй хүмүүстэй нийлж, эцэстээ зайлуулагдсан. Үнэн хэрэгтээ, чуулган түүнийг зайлуулаагүй байсан ч гэсэн тэр өөрийн дураар няцах байсан. Тэр үнэнийг эрэлхийлээгүй, эцэстээ бат зогсож чадаагүй.) Энэ антихристүүдийн зан чанар-мөн чанар адилхан, тэд үнэнд зэвүүцдэг, эерэг зүйлд зэвүүцдэг, зөвт бус байдалд дуртай, туйлын их амбиц, хүсэлтэй байдаг. Тэд үүрэгтээ тоглоом мэт, хааш яаш ханддаг бөгөөд тэдний зан авирын хэв маяг нь тун зохисгүй, цадиггүй байдаг. Тэдний уг чанар хорон муу, харгис юм. Тэд зөвхөн ерөөл хүртэхийн тулд л Бурханы гэрт ирж, үүрэг гүйцэтгэдэг, хэрвээ ерөөл хүртэхийн төлөө биш байсан бол Бурханд итгэхгүй байх байсан! Энэ хүмүүс болон шүтлэггүй хүмүүсийн хооронд үндсэндээ ямар ч ялгаа байхгүй, тэд бол улайм цайм үл итгэгчид, шүтлэггүй хүмүүс юм; энэ бол тэдний мөн чанар. Хэрвээ чи тэднийг шүтлэггүй хүмүүстэй адил байхыг зөвшөөрөхгүй, Бурханд итгэгчдийн дунд үүргээ гүйцэтгэхийг шаардвал энэ амьдрал тэдэнд маш зовлонтой санагдаж, өдөр бүр тамлал мэт санагдах болно. Тэд Бурханы гэрт хүмүүжилтэй байдлаар ах эгч нартай хамт үүргээ гүйцэтгэж, зүй ёсны байраа хадгалах нь сонирхолгүй бөгөөд энэ амьдрал нь ертөнцөд гарч, үл итгэгчидтэй нийлэх шиг эрх чөлөөтэй, хүлээсгүй биш гэж боддог—тийм амьдралын хэв маяг сонирхолтой гэж тэд боддог. Тиймээс тэд Бурханы гэрт ирж, үүргээ гүйцэтгэж байгаа нь цэвэр аргагүйн эрхэнд хийж буй хэрэг бөгөөд ерөөл хүртэх санаархалд хөтлөгдөн, хувийн амбиц, хүслээ хангахын тулд хийж буй хэрэг юм. Тэдний уг чанар-мөн чанараас харвал тэд үндсэндээ үнэнийг юм уу эерэг зүйлийг хайрладаггүй, Бурханы гүйцэлдүүлж чадах зүйлсэд бүр ч итгэдэггүй. Тэд бол улайм цайм үл итгэгчид, тэр чигтээ завшааныг ашиглагчид юм. Тэд үүргээ гүйцэтгэхээр ирээгүй, мууг үйлдэхээр, үймээн дэгдээхээр, наймаа хийхээр ирсэн. Тиймээс антихристүүдийн эдгээр илрэлээс нэгтгэн дүгнэж үзвэл, энэ хүмүүс Бурханы гэрт байхдаа Бурханы гэрийн ажилд ашигтай юу, эсвэл хор хөнөөлтэй юу? (Хор хөнөөлтэй.) Антихристийн мөн чанартай, бага зэрэг билиг авьяастай, чадвартай, Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхдээ зүй ёсны байраа хадгалж, асуудал тарихгүй, саад болохгүй байж чаддаг хүнийг чи харж байсан уу? Чи антихристэд “Урьд нь зарим мууг үйлдсэн чам шиг хүний хувьд, ирээдүйд ямар нэгэн хэтийн ирээдүй, хувь заяатай байх эсэх чинь тодорхойгүй. Чи бага зэрэг билиг авьяастай учраас Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхийн тулд л шаргуу ажилла!” гэж хэллээ гэе. Тэд ерөөгдөх үү, эсвэл гай түйтгэр амсах уу гэдгээ үл хайхран үйлчлэл үзүүлэхэд бэлэн байх уу? Яавч үгүй. Үүнд хүрч чадах хүмүүс нь харьцангуй сайн хүн чанартай хүмүүс байдаг, гэхдээ антихристүүд ийм хүн чанартай юу? (Үгүй, байдаггүй.) Тэдний зан чанар харгис байдаг. Тэд “Хэрвээ чи надад ашиг тус, эсвэл ямар нэг амлалт, ам өгөхгүй бол би яаж чиний төлөө шаргуу ажиллах юм бэ? Энэ талаар бодохын ч хэрэггүй, ямар ч боломжгүй!” гэж боддог. Энэ бол харгис зан чанар юм. Энэ бол антихристүүд үүрэгтээ, Бурханд, Бурханы шаардлагад хэрхэн ханддагийн цогц илрэл юм. “Бурхан намайг өргөж, энэ билиг авьяасыг өгсөн тул би өөрийгөө Бурханд өргөн барина” гэж хэлдэг антихрист байдаг гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Тэд юу гэж хэлэх вэ? “Чи намайг мөлжихийг хүсэж байна уу? Чи зүгээр л миний билиг авьяас, ур чадварыг таашааж байна. Хэрвээ чи намайг мөлжихийг хүсэж байгаа бол надад зарим нэг ашиг тус өгөх хэрэгтэй. Хэрвээ чи намайг мөлжихийг хүсэж байгаа бол тэгэх ямар ч боломжгүй!” Тэд үүнийг Бурхан өөрсдийг нь өргөж байгаа хэрэг гэж үздэггүй, үүнийг өөрсдийнх нь нандигнах ёстой, Бурханаас өгсөн боломж гэж үздэггүй, харин өөрсдийг нь мөлжиж байна гэж боддог. Антихристүүд ингэж итгэдэг. Зарим хүн магадгүй түр зуур мунхаглаж, саад тотгор, үймээн учруулж, зарим муу зүйл хийдэг бөгөөд дараа нь өөрийгөө эргэцүүлэхийн тулд тусгаарлагддаг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс хэсэг хугацаанд эргэцүүлээд, “Би Бурханд нүглээ улайж, гэмших ёстой бөгөөд ирээдүйд дахин тэгж авирлаж болохгүй. Би дуулгавартай байж сурах ёстой, бусадтай хамтран ажиллаж сурах ёстой, үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийн дагуу үйлдэж сурах ёстой, би дахин мууг үйлдэж болохгүй” гэдэг. Дараа нь чуулган тэднээр үүргийг нь гүйцэтгэхээр зохицуулахад тэд нулимс дуслуулан Бурханд талархаж, Бурханаас өгсөн энэ боломжийг зүрх сэтгэлийнхээ угаас нандигнадаг. Тэд дахин үүргээ гүйцэтгэх боломж олдсон нь нэр төрийн хэрэг гэж үздэг. Тэд үүнийг нандигнаж, дахин алдахгүй байх ёстой гэж боддог бөгөөд үүргээ өмнөхөөсөө илүү сайн гүйцэтгэдэг. Тэд өөрсдийнхөө талаар жаахан мэдлэгтэй бөгөөд тэдэнд зарим нэг өөрчлөлт гарсан байдаг. Хэдийгээр тэд зарим мунхаг зүйл хийсээр байж магадгүй, сөрөг, сул дорой болж, заримдаа ажлаа хаяж магадгүй ч ерөнхий сэтгэлгээ, хандлагаас нь харвал тэд аль хэдийн өөрчлөгдсөн байдаг. Тэд өөрсдийн өмнөх үйлдлийг үзэн яддаг, энэ хэрэг явдлын талаар зарим мэдлэгтэй болсон байдаг. Тэд үнэнийг хүлээн авч чаддаг, бага зэрэг дуулгавартай байдаг. Илүү чухал нь, Бурханы гэр тэдэнд буцаж ирээд үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрөх үед тэд татгалздаггүй, шалтаг тоочдоггүй, эсэргүүцдэггүй, мэдээж таагүй зүйл хэлдэггүй. Харин ч тэд нэр төрийн хэрэг гэж үздэг бөгөөд Бурхан тэднийг орхиогүй гэж боддог, мөн Бурханы гэрт үүргээ гүйцэтгэх боломжтой хэвээр байгаа тул үүнийг нандигнах ёстой гэж боддог. Тэдний хандлагад аль хэдийн асар их өөрчлөлт гарсан байдаг. Ийм хүмүүс бол аврагдаж чадах хүмүүс юм.

Антихристүүд болон аврагдаж чадах хүмүүсийн хооронд ямар ялгаа байдаг вэ? Антихристүүд үүргээ гүйцэтгэх үедээ эцсийн шийдвэрийг гаргахыг хүсдэг, тэд эрх мэдэл, ашиг тусын төлөө тэмцэж, зүгээр л хүссэн бүхнээ хийх болно. Хэрвээ тэд эрх мэдэл, эсвэл ашиг тус олж авахгүй бол үүргээ гүйцэтгэхийг хүсдэггүй. Тэд чуулганы ажилд саад болж, үймүүлснийхээ дараа Бурханы гэрээс чөлөөлөгдөж, тусгаарлагдаж, эсвэл зайлуулагдсаныхаа дараа үнэхээр гэмшиж чадах уу? Тэд юу гэж хэлдэг вэ? “Та нар намайг мөлжихийн тулд намайг гэмшүүлэхийг хүсэж байна уу? Та нар намайг хэрэгтэй үедээ татаж оруулаад, хэрэггүй үедээ өшиглөөд хаядаг.” Энэ ямар гажууд логик вэ? Өшиглөөд хаях гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэрвээ тэд мууг үйлдээгүй бол Бурханы гэр тэдэнтэй харьцах байсан уу? Хэрвээ тэд зарчмын дагуу үүргээ гүйцэтгэсэн бол Бурханы гэр тэдэнтэй дур зоргоороо харьцах байсан уу? Энэ хүмүүс саад, үймээн учруулж, мууг үйлдсэн учраас чуулганы ажилд хохирол учруулсан. Бурханы гэр тэдэнтэй харьцсан бөгөөд тэд үүнийг хүлээн авахаас татгалзаж, эсвэл өөрсдийгөө эргэцүүлж, мэдэхийг оролддоггүйгээр үл барам харин ч хорслоор дүүрэн байдаг. Тэд өөрсдийгөө цаашид нэр хүндгүй, эрх мэдэлгүй болсон гэж боддог бөгөөд өөрсдийг нь дээрэлхэж, өөрсдөд нь зүй бус хандаж байна гэж боддог. Тэдэнд дахин үүргээ гүйцэтгэх боломж олгох үед тэд зүрх сэтгэлдээ талархаж, энэ боломжийг нандигнадаггүйгээр үл барам, бүр хуурамчаар буцаан буруутгаж, Бурханы гэр өөрсдийг нь мөлжиж байна гэдэг. Бурханы гэрийн өөрсдөд нь хандсан хандлагыг тэд Бурханаас хүлээн авдаггүй. Харин ч тэд үүнийг хүмүүс өөрсдийг нь дээрэлхэж, өшиглөн хөөж, зүй бусаар харьцсан хэрэг гэж үздэг. Тэдний зүрх сэтгэл гомдлоор дүүрэн байдаг бөгөөд тэд дахин үүргээ гүйцэтгэхийг хүсдэггүй. Дахин үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй байгаагийн шалтгаан нь тэд мөлжүүлэхийг хүсдэггүй бөгөөд үүргээ гүйцэтгэж буй хүн бүрийг Бурханы гэр мөлжиж байна гэж боддог. Энэ нь маш утгагүй, эндүү ташаа хэрэг юм! Үүнд үнэн, хүн чанар, эсвэл ухаалаг байдалтай нийцэх ганц ч үг байна уу? (Үгүй.) Тиймээс антихристүүд үнэнийг хүлээн авдаггүй, тэдний зүрх сэтгэл түргэн ууртай байдал, харгис байдал, гомдол, наймаагаар дүүрэн байдаг, үүнээс ч илүүтэйгээр тэдний зүрх сэтгэл хувийн хүслээр дүүрэн байдаг. Эдгээр зүйл тэдний зүрх сэтгэлийг дүүргэдэг. Тэд Бурханы гэрийн өөрсөдтэй нь харьцсан ямар ч байдлыг, эсвэл Бурханы өөрсдөд нь зориулж бүрдүүлсэн ямар ч орчныг Бурханаас хүлээн авч чаддаггүй. Тэд эдгээр зүйлд зөвхөн түргэн ууртай байдлаар хандаж, шүдийг шүдээр, нүдийг нүдээр гэж ханддаг. Тэд энэ бүхэнд Сатаны арга барил, Сатаны логикийг ашиглан ханддаг. Тиймээс эцэст нь тэд үнэнийг олж авч чаддаггүй, гагцхүү таягдан хаягдах л боломжтой. Өөр өөр хүмүүс чөлөөлөгдөх, үүргийн хуваарилалтыг нь тохируулах, тэр ч байтугай тусгаарлагдах, эсвэл зайлуулагдах үедээ өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг. Үнэнийг үнэхээр хайрладаг хүмүүс өөрсдийн үйл хэргийг жигшдэг. Үнэнийг хайрладаггүй антихристүүд эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ Бурханаас хүлээн авдаггүйгээр үл барам, мөн үзэн ядалтаар дүүрэн байдаг. Үүний үр дагавар юу вэ? Энэ нь тэдний дотор гомдол, гүтгэлэг, шүүлт, яллалтыг бий болгодог. Энэ нь тэднийг Бурханыг голох, Бурханыг доромжлоход хүргэдэг. Энэ бол тэдний төгсгөлийн эх сурвалж бөгөөд тэдний уг чанар-мөн чанараар тодорхойлогддог. Антихристүүд үнэнийг ойлгох, Бурханаас аливааг хүлээн авах, Бурханы зохицуулалсан бүхнийг дуулгавартай дагаж чадахгүй тул тэдний төгсгөл тодорхойлогдсон байдаг. Тэд энэ амьдралд Бурханы гэрээс зайлуулагддаг; ирэх ертөнцөд тэдэнд юу тохиолдохыг дурдахын ч хэрэггүй. Та нар эдгээр хэрэг явдлыг нэвт харж чадах уу? Хэрвээ та нар эргэн тойронд чинь ийм хүмүүс байгааг олж мэдвэл Миний энэ үгийг тэдэнтэй харьцуулж чадах уу? Антихристүүдийн хамгийн тод илрэл нь юу вэ? Үнэнд итгэхгүй байх, үнэнийг хүлээн авахгүй байх, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагахгүй байх, Бурханаас юуг ч хүлээн авч чадахгүй байх, ямар ч муу үйл хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, гэмшихгүй байх. Энэ нь энэ хүмүүс Сатаных бөгөөд сүйрлийн бай гэдгийг тодорхойлдог.

Миний ил болгосон антихристүүдийн янз бүрийн илчлэл, илрэл, хэрэгжүүлэлттэй та нар бүгд өөрсдийгөө харьцуулах ёстой; үүргээ гүйцэтгэх явцдаа та нар эдгээр илрэл, илчлэл, хэрэгжүүлэлтийн заримыг нь гарцаагүй харуулна, гэхдээ та нар антихристүүдээс юугаараа өөр вэ? Та нар өөрсдөдөө тохиолдсон зүйлсийг Бурханаас хүлээн авч чадах уу? (Тийм ээ, чадна.) Өөрт тохиолдсон зүйлийг Бурханаас хүлээн авч чадна гэдэг нь хамгийн ховор зүйл юм. Хэрвээ та нар буруу замаар явж, буруу зүйл хийж, мунхаг зүйл хийж, эсвэл гэм буруу үйлдвэл эргэж чадах уу? Та нар гэмшиж чадах уу? (Чадна.) Гэмшиж, эргэж чадна гэдэг бол хамгийн үнэ цэнтэй, ховор зүйл юм. Гэвч антихристүүдэд яг энэ зүйл дутдаг. Бурханаар аврагдах хүмүүст л энэ нь байдаг. Эзэмшихэд хамгийн чухал зүйлс юу вэ? Нэгдүгээрт, Бурхан бол үнэн гэдэгт итгэх; энэ бол хамгийн үндсэн зүйл юм. Та нар үүнийг хийж чадах уу? (Тийм ээ, чадна.) Антихристүүдэд энэ хамгийн үндсэн зүйл байдаггүй. Хоёрдугаарт, Бурханы үгийг үнэн гэж хүлээн авах; үүнийг бас хамгийн үндсэн зүйл гэж үзэж болно. Гуравдугаарт, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах. Энэ нь антихристүүдийн хувьд яавч хүршгүй зүйл боловч та нарын хувьд эндээс л хэцүү болж эхэлдэг. Дөрөвдүгээрт, маргаж, өөрийгөө зөвтгөж, шалтаг тоочиж, гомдоллохгүйгээр бүх зүйлийг Бурханаас хүлээн авах. Энэ нь антихристүүдийн хувьд яавч боломжгүй зүйл юм. Тавдугаарт, тэрсэлж, эсвэл гэм буруу үйлдсэнийхээ дараа гэмших. Үүнд хүрэх нь та нарт ер хэцүү байх болно. Энэ нь хүмүүс гэм буруу үйлдсэнийхээ дараа хэсэг хугацаанд эргэцүүлж, эрж хайн, гуниглаж, сөрөг, сул дорой байсны эцэст өөрсдийн завхарсан зан чанарын талаар аажмаар бага зэрэг мэдлэгтэй болох үе юм. Мэдээж үүнд цаг хугацаа шаардлагатай. Энэ нь нэг юм уу хоёр жил, эсвэл түүнээс ч удаан байж болно. Хүн өөрийн завхарсан зан чанарыг бүрэн ойлгож, зүрх сэтгэлээсээ буулт хийсний дараа л үнэхээр гэмшиж чадна. Хэдийгээр энэ нь амархан биш ч эцсийн дүндээ үнэнийг эрэлхийлдэг хүмүүсээс, Бурханы авралд хүрч чадах хүмүүсээс гэмшлийн илрэлүүдийг харж болно. Гэвч антихристүүдэд энэ нь байдаггүй. Бодоод үз дээ, ямар антихрист муу зүйл хийснийхээ дараа гурав, таван жилийн, эсвэл бүр 10, 20 жилийн өмнөх зүйлийг сөхдөггүй вэ? Хэчнээн их цаг хугацаа өнгөрсөн ч бай, тэдэнтэй дахин уулзах үед тэдний ярьдаг зүйл нь өнөөх л аргумент байдаг. Тэд өөрсдийн муу үйлийг хүлээн зөвшөөрдөггүй, хүлээж авдаггүй хэвээр байдаг, өчүүхэн төдий ч харамссан шинж харуулдаггүй. Энэ бол антихристүүд болон жирийн завхарсан хүмүүсийн хоорондын ялгаа юм. Антихристүүд яагаад харамсаж чаддаггүй вэ? Үндсэн шалтгаан нь юу вэ? Тэд Бурхан бол үнэн гэдэгт итгэдэггүй бөгөөд энэ нь тэднийг үнэнийг хүлээн авах чадваргүй болгодог. Энэ нь найдваргүй бөгөөд антихристүүдийн мөн чанараар тодорхойлогддог. Намайг антихристүүдийн янз бүрийн илрэлийг задлан шинжлэхийг сонсоод та нар “Би ч өнгөрчээ. Надад бас антихристийн зан чанар байна—би ч бас антихрист биш гэж үү?” хэмээн боддог. Энэ нь ялган таних чадваргүй хэрэг биш гэж үү? Чи антихристийн зан чанартай нь үнэн боловч антихристүүдээс ялгаатай нь чамд эерэг зүйлс байсаар байдаг. Чи үнэнийг хүлээн авч, нүглээ улайж, гэмшиж, өөрчлөгдөж чадах бөгөөд эдгээр эерэг зүйл чамд антихристүүдийн зан чанарыг хаяж, завхарсан зан чанараа цэвэрлүүлж, авралд хүрэх боломж олгодог. Энэ нь чамд найдвар байна гэсэн үг биш үү? Чамд найдвар байсаар байна!

Туршлагын гэрчлэлийн нийтлэл бичих нь та бүхэнд маш хэцүү санагддаг бөгөөд та нар бичиж чаддаггүй. Зарим хүн олон жилийн туршлагын дараа ганцхан гэрчлэлийн нийтлэл бичдэг. Зарим нь 10, 20 жил итгэснийхээ дараа л нэгийг бичдэг бөгөөд энэ жилүүдийн туршлагынхаа охь шимийг нэгтгэн нэг цогц болгодог. Зарим нь Бурханд 30 жил итгэсэн ч жинхэнэ бодит туршлагаар олсон мэдлэггүй хэвээр байдаг. Эцсийн дүндээ тэд үнэнийг ойлгодоггүй. Тэгвэл та нар үнэнийг ойлгодоггүй өнөөгийн энэ нөхцөл байдалтай тулгараад Би яах ёстой вэ? Би та нарт илүү ихийг, тэвчээртэйгээр, чин сэтгэлээсээ, илүү их, дэлгэрэнгүй ярих ёстой бөгөөд та нар бага зэрэг тэвчээртэй байж, Миний нөхөрлөлийг илүү их сонсох ёстой. Анхааралтай сонсож, ялган таних чадвартай болж, үнэний тал бүрийн мөн чанарыг ойлгохыг хичээ. Миний сая хэлсэнчлэн, хэрвээ чи антихристийн зан чанартай хүмүүсийн илрэл юу болохыг, антихристийн мөн чанартай хүмүүсийн илрэл юу болохыг, мөн энэ хоёрын ялгаа юу болохыг ойлговол алхах замтай байхын сацуу бас ялган таних чадвартай болно. Чи өөрийн завхарсан зан чанар болон антихристүүдийн мөн чанарыг ялган таньж чадна. Хэрвээ чи антихристтэй таарвал тэднийг даруй ялган таньж, ил болгож, тэдний яаруу, дур зоргоороо үйлдэл, хэрэгжүүлэлтийг даруй зогсоож, хязгаарлаж, тэдний муу үйлээс үүдэн чуулганы ажилд учрах хохирлоос зайлсхийж, эсвэл хохирлыг бууруулж чадна. Эс бөгөөс, хэрвээ та нар ухамсарлах чадвар муутай, ялган таних чадваргүй байвал, эсвэл үнэний тал дээр нягт нямбай биш, үргэлж зөвхөн хоосон сургаал ойлгож, хүний мөн чанарыг нэвт харж чадахгүй бол энэ нь та нарыг эргэн тойрондоо байгаа антихристүүдийг ялган таньж чадахгүйгээр үл барам, тэднийг сайн удирдагч мэт дагахад хүргэнэ. Сайн бод, сайтар тунгаан бод, антихристүүдийн хийдэг зүйлс Бурханы гэрт илүү их ашиг тус авчирдаг уу, эсвэл илүү их хор хөнөөл авчирдаг уу? Сайтар тунгаан бодсоны дараа, антихристүүд Бурханы гэрт ажиллахдаа зарим нэг сайн зүйл хийж байгаа мэт харагддаг ч үнэн хэрэгтээ ашиг тусаасаа илүү хор хөнөөл учруулдгийг чи харж чадна. Хор хөнөөл нь ашиг тусаасаа давдаг. Үнэн хэрэгтээ, тэдний хийдэг сайн зүйлс бүр ч их далд аюул авчирч, чуулганы ажилд ашиг тусаасаа илүү хор хөнөөл учруулдаг. Энэ хүмүүсийн Бурханы гэрт гүйцэтгэдэг үүрэг роль нь Сатаны зарц нарын үүрэг роль юм.

2020 оны 4 дүгээр сарын 25

Өмнөх: 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VI хэсэг)

Дараах: 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (I хэсэг)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх