12-р зүйл: Байр суурь байхгүй юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг

Өнөөдөр антихристүүдийн янз бүрийн илрэлийн 12-р зүйл болох байр суурь байхгүй юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг талаар нөхөрлөнө. Энэ зүйл нь антихристүүдийн зан чанартай бас харьцдагй бөгөөд энэ бол тэдний тодорхой илрэлүүдийн нэг юм. Өнгөцхөн харвал, антихристүүд байр суурьгүй, ерөөл хүртэх найдваргүй үед ухрахыг хүсэх болно. Энэ хоёр зүйлийг алдмагцаа тэд ухрахыг хүсэх болно. Өнгөн утга нь ойлгоход маш амархан харагддаг—тийм нарийн төвөгтэй, эсвэл хийсвэр юм шиг санагдахгүй, гэхдээ үүний тодорхой илрэлүүд юувэ? Өөрөөр хэлбэл, ямархуу нөхцөл байдал антихристийн байр суурь, эсвэл ерөөл хүртэх найдварт нөлөөлсний улмаас ухрахыг хүсэхэд хүргэдэг вэ? Энэ нь гүнзгийрүүлэн нөхөрлөхөд үнэ цэнтэй зүйл мөн үү? Хэрвээ та нараас энэ талаар нөхөрлөхийг хүсвэл, та нар үүний тодорхой нарийн ширийн зүйлс болон илрэлүүдийн талаар юу хэлэх вэ? Зарим хүн: “Бид энэ талаар маш олон удаа нөхөрлөсөн. Антихристүүд байр суурь, эрх мэдэлд дуртай, нэр хүнд өндөртэй байхыг таашаадаг, Бурханд итгэх тэдний зорилго нь ерөөл титэм, шагнал хүртэх явдал. Хэрвээ эдгээр найдвар нь тасарч, үгүй болбол тэд Бурханд итгэх сонирхлоо алдаж, цаашид итгэхийг хүсэхгүй” гэж хэлж магадгүй. Үүний талаарх та нарын нөхөрлөл ердөө энэ хэдэн үг шиг ийм энгийн байх уу? (Тийм.) Хэрвээ тийм байсан бол, хэрвээ энэ нөхөрлөлийг энэ хэдхэн өгүүлбэрээр дүгнэж болох байсан бол антихристүүдийн илрэлүүдийн энэ талыг антихристүүдийн илрэлийн талаарх бидний цуврал нөхөрлөлд тусдаа зүйл болгоход зохисгүй, мөн энэ нь ямар нэгэн тодорхой уг чанар-мөн чанарыг хөндөхгүй байх байлаа. Гэвч энэ зүйл нь антихристүүдийн мөн чанар, зан чанартай, түүнчлэн тэдний хувийн эрэлхийлэл, оршин тогтнолын талаарх үзэл бодолтой холбоотой учраас олон талт сэдэв байх ёстой. Тэгвэл үүнд яг юу багтдаг вэ? Өөрөөр хэлбэл, антихристүүдэд тулгардаг ямар хэрэг явдал байр суурь болон ерөөл хүртэх найдвартай нь холбогддог вэ? Эдгээр хэрэг явдалд хандах тэдний үзэл бодол, бодол санаа, хандлага ямар байдаг вэ? Мэдээж, эдгээр хэрэг явдлын талаарх бидний нөхөрлөл болон янз бүрийн асуудал дахь антихристүүдийн үзэл бодлын талаарх бидний өмнөх нөхөрлөлүүдийн хооронд зарим нэг давхцал гарах боловч өнөөдрийн нөхөрлөлийн гол анхаарах зүйл өөр бөгөөд асуудлыг өөр өнцгөөс авч үзэх болно. Өнөөдөр бид антихристүүд байр суурь болон ерөөл хүртэх найдвараа алдах үедээ хэрхэн авирладгийг тусгайлан нөхөрлөх болно. Энэ нь антихристүүдийн эрэлхийллийн цаад үзэл бодол буруу гэдгийг, мөн Бурханд итгэх тэдний итгэл жинхэнэ биш гэдгийг баталж чадна; түүнчлэн энэ хүмүүс үнэхээр антихристийн мөн чанартай гэдгийг ч баталж чадна.

I. Засалтад хандах антихристүүдийн хандлага

Антихристүүдийн засуулах үедээ гаргадаг зан авир, тийм нөхцөл байдлыг тэд хэрхэн зохицуулдаг, засалтад хандах тэдний хандлага, бодол санаа, үзэл бодол ямар байдаг, мөн тэд яг юу хэлж, хийдгийг бид юун түрүүнд авч үзэх ёстой—эдгээр хэрэг явдлыг задлан шинжилж, дүн шинжилгээ хийх нь зохистой юм. Засуулахтай холбоотой сэдвээр бид нэлээд их нөхөрлөсөн; энэ бол та бүхний сайн мэдэх нийтлэг сэдэв. Ихэнх хүн хэд хэдэн удаа засуулсны дараа л бага зэрэг өөрчлөгддөг—тэд үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг эрж хайж, хэрэг явдлыг зарчмын дагуу зохицуулж чаддаг бөгөөд зөвхөн тэгж байж л тэдний итгэл шинээр эхэлж, сайнаар өөрчлөгддөг. Хатуу ширүүн засалт болгон хүн бүрийн зүрх сэтгэлд тамгалагдаж, арилшгүй дурсамж үлдээдэг гэж хэлж болно. Мэдээж, хатуу ширүүн засалт бүр антихристүүдийн зүрх сэтгэлд ч мөн арилшгүй дурсамж үлдээдэг. Гэхдээ ялгаа нь юундаа байдаг вэ? Антихрист ийм нөхцөл байдалд хэрхэн ханддаг, ямар илрэл үзүүлдэг, мөн энэ нөхцөл байдлаас үүдэн гарч ирдэг түүний бодол, үзэл бодол, үзэл санаа зэрэг нь бүгд жирийн хүнийхээс өөр байдаг.Антихристийг засах үед тэд юуны түрүүнд зүрх сэтгэлийнхээ гүнд үүнийг эсэргүүцэж, үүнээс татгалзаж, тэмцдэг. Яагаад тэр вэ? Учир нь антихристүүдийн уг чанар-мөн чанар нь үнэнд дургүйцэж, үнэнийг үзэн яддаг бөгөөд үнэнийг огт хүлээн авдаггүй. Мэдээж антихристийн мөн чанар, зан чанар алдаа мадаг, завхарсан зан чанараа хүлээн зөвшөөрөхөд нь саад болдог. Энэ хоёр баримтад үндэслэвэл засалтад хандах антихристийн хандлага нь бүрэн дүүрэн, эрс татгалзаж, илт эсэргүүцсэн байдалтай байдаг. Тэд зүрх сэтгэлийнхээ гүнээс жигшиж, эсэргүүцэж, өчүүхэн төдий ч хүлээн авч, захирагддаггүй, тэдэнд жинхэнэ эргэцүүлэл, гэмшил бүр ч байдаггүй.Антихрист засуулах үед хэн засаж байгаа, юутай холбоотой болох, тухайн хэрэгт тэр ямар хэмжээний буруутай, алдаа нь хэчнээн илэрхий байх, хэчнээн их ёрын мууг үйлддэг, эсвэл ёрын муу үйл нь чуулганы ажилд ямар үр дагавар бий болгодог нь түүнд хамаагүй байдаг—антихрист алийг нь ч бодолцож үздэггүй. Антихристийн хувьд, түүнийг засаж байгаа хүн өөрийг нь онцолж байгаа, эсвэл тарчлаахын тулд алдаа дутагдал хайж олж байгаа явдал юм. Антихрист тэр байтугай өөрийг нь дээрэлхэж, доромжилж байна, хүн шиг харьцахгүй байна, мөн өөрийг нь дорд үзэж, үл тоомсорлож байна гэж бодож магадгүй. Антихрист засуулсныхаа дараа өөрөө яг юу буруу хийсэн, ямар завхарсан зан чанар илчилсэн, мөн дагаж мөрдөх ёстой зарчмаа эрж хайсан эсэх, үнэн-зарчмын дагуу үйлдсэн эсэх, эсвэл засуулсан хэрэг явдал дээр үүрэг хариуцлагаа биелүүлсэн эсэхээ хэзээ ч эргэцүүлдэггүй. Тэд үүнийг шинжилж, эргэцүүлэн боддоггүй, мөн эдгээр асуудлын талаар бодож, тунгаадаггүй. Харин тэд засалтад өөрийн хүслээр, адгуу зангаар ханддаг. Антихрист засуулах үедээ үргэлж уур хилэн, дуулгаваргүй байдал, өс хонзонгоор дүүрэн байх бөгөөд хэний ч зөвлөгөөг сонсохгүй. Тэд засалтаа хүлээн авахаас татгалздаг бөгөөд Бурханы өмнө буцаж ирээд өөрсдийгөө танин мэдэж, эргэцүүлж чаддаггүй, үүргээ хааш яаш гүйцэтгэх эсвэл дураараа авирлах зэрэг зарчим зөрчсөн үйлдлээ шийдвэрлэж чаддаггүй, мөн энэ боломжийг ашиглан өөрсдийн завхарсан зан чанарыг шийдвэрлэдэггүй. Харин тэд өөрсдийгөө өмгөөлөх, зөвтгөх шалтаг хайдаг бөгөөд тэр ч байтугай хагарал үүсгэж, бусдыг турхирсан зүйлс хэлэх болно. Товчхондоо, антихристүүд засалт туулах үед тэдний тодорхой илрэл нь дуулгаваргүй, сэтгэл дундуур, эсэргүүцсэн, тэрсэлсэн байдал байдаг бөгөөд зүрх сэтгэлд нь зарим нэг гомдол төрдөг: “Би тийм их төлөөс төлж, маш их ажил хийсэн. Хэдийгээр би зарим зүйл дээр зарчим дагаагүй, эсвэл үнэнийг эрж хайгаагүй ч энэ бүхнийг би өөрийнхөө төлөө хийгээгүй! Би чуулганы ажилд ямар нэг хохирол учруулсан байлаа ч түүнийг санаатайгаар хийгээгүй! Алдаа гаргадаггүй хэн байдаг юм? Та нар миний алдаанаас өө хайж, сул дорой байдлыг минь бодолцохгүйгээр, сэтгэл санаа, нэр төрийг минь хайхрахгүйгээр намайг эцэс төгсгөлгүй засаж болохгүй. Бурханы гэрт хүмүүсийг гэх хайр байдаггүй бөгөөд маш шударга бус! Түүнчлэн, ийм жижиг алдаа гаргасны минь төлөө та нар намайг засаж байна—энэ нь та нар намайг таалахгүй, таягдан хаяхыг хүсэж байна гэсэн үг биш үү?” Антихристүүд засуулах үедээ хамгийн түрүүнд өөрсдийн буруу хийсэн зүйл, эсвэл илчилсэн завхарсан зан чанараа эргэцүүлэхийг боддоггүй, харин таамаглал дэвшүүлэхийн зэрэгцээ маргаж, өөрсдийгөө тайлбарлаж, зөвтгөхийг боддог. Ямар таамаглал вэ? “Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхдээ би тийм их төлөөс төлсөн байтал засууллаа. Надад ерөөл хүртэх найдвар тийм их байхгүй бололтой. Бурхан хүмүүсийг шагнахыг хүсдэггүй учраас энэ аргыг ашиглан хүмүүсийг илчилж, таягдан хаядаг юм болов уу? Ерөөл хүртэх ямар ч найдваргүй байхад би яагаад хичээл зүтгэл гаргах ёстой гэж? Яагаад би бэрхшээл туулах ёстой юм бэ? Ерөөл хүртэх найдвар байхгүйгээс хойш огт итгээгүй минь дээр! Бурханд итгэхийн зорилго ерөөл хүртэх явдал биш гэж үү? Хэрвээ тийм найдвар байхгүй бол би яагаад өөрийгөө зарлагадах ёстой юм бэ? Би зүгээр л итгэхээ болиод, үүнийг дуусгах ёстой юм болов уу? Хэрвээ би итгэхгүй бол чи намайг засаж чадах уу? Хэрвээ би итгэхгүй бол чи намайг засаж чадахгүй.” Антихристүүд засалтыг Бурханаас огт хүлээн авч чаддаггүй. Тэд зөв үзэл бодол, хандлагаар хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаггүй. Тэд үүгээр дамжуулан өөрсдийгөө эргэцүүлж, завхарсан зан чанараа ойлгож, ингэснээр завхарсан зан чанараа ариусгаж чаддаггүй. Харин тэд өөрсдийг нь засаж буй зорилгыг өөдгүй, явцуу ухаанаар таамаглаж, судалдаг. Тэд нөхцөл байдлын өрнөлийг анхааралтай ажиглаж, хүмүүсийн ярих өнгө аясыг сонсож, эргэн тойрных нь хүмүүс өөрсдийг нь хэрхэн харж, өөрсөдтэй нь хэрхэн ярьж байгааг болон тэдний хандлагыг ажигладаг бөгөөд эдгээр зүйлийг ашиглан ерөөл хүртэх найдвар байгаа эсэх, эсвэл өөрсдөө үнэхээр илчлэгдэж, таягдан хаягдсан эсэхээ баталгаажуулдаг. Тэдний засуулсан нэг энгийн тохиолдол нь антихристүүдийн зүрх сэтгэлд тийм их үймээн, маш их эргэцүүлэл үүсгэдэг. Тэд засуулах бүрдээ хамгийн түрүүнд зэвүүцдэг бөгөөд зүрх сэтгэлдээ үүнд дургүйцэж, үүнийг няцааж, үүнтэй тэмцэлддэг бөгөөд дараа нь хүмүүсийн үг хэл, царай зүсийг шинжиж, улмаар таамаглал дэвшүүлж эхэлдэг. Тэд өөрсдийн тархи, бодол санаа, өчүүхэн арга залиа ашиглан нөхцөл байдлын өрнөлийг ажиглаж, эргэн тойрных нь хүмүүс өөрсдийг нь хэрхэн харж байгааг, мөн ахлах удирдагчдын өөрсдөд нь хандах хандлагыг ажигладаг. Эдгээр зүйлээс тэд ерөөл хүртэх найдвар хэр их байгаа, ерөөл хүртэх өчүүхэн төдий ч найдвар байгаа эсэх, эсвэл үнэхээр илчлэгдэж, таягдан хаягдсан эсэхээ дүгнэдэг. Мухардалд орох үедээ антихристүүд Бурханы үгийг дахин судалж эхлэн, Бурханы үгээс үнэн зөв үндэслэл, өчүүхэн төдий найдвар, авралын гарц олохыг хичээдэг. Хэрвээ тэднийг засуулсны дараа хэн нэгэн тэднийг тайтгаруулж, дэмжиж, хайрлан тусалбал эдгээр зүйл нь тэдэнд Бурханы гэрийн гишүүн гэж тооцогдсоор байгаа мэт мэдрүүлж, ерөөл хүртэх найдвар байсаар байгаа, найдвар нь хүчтэй хэвээр байгаа гэдэгт итгэдэг бөгөөд ухрах ямарваа бодлоо үлдэн хөөх болно. Гэвч нөхцөл байдал эсрэгээрээ эргэснээр ерөөл хүртэх найдвар нь багасаж, алга болсныг хармагцаа тэдний хамгийн эхний хариу үйлдэл нь: “Хэрвээ би ерөөл хүртэж чадахгүй бол би цаашид бурханд итгэхгүй. Бурханд итгэх дуртай хэн ч бай түүнд итгэж болно, гэхдээ ямар ч байсан би чиний засалтыг хүлээн авахгүй, намайг засах үедээ чиний хэлсэн бүхэн буруу. Би үүнийг сонсмооргүй байна, сонсохыг ч хүсэхгүй байна, үүнийг хүнд хамгийн ашиг тустай зүйл гэж чи хэлсэн ч би засалтыг хүлээн авахгүй!” гэдэг. Ерөөл хүртэх найдвар нь замхран алга болж, удаан хугацаанд эрэлхийлсэн байр суурь, тэнгэрийн хаанчлалд орох мөрөөдөл нь талаар болж, алдагдах гэж байгааг харах үедээ тэд эрэлхийллийнхээ хэв маягийг өөрчлөх, эсвэл эрэлхийлж буй зорилгоо өөрчлөхийг боддоггүй, харин орхих, ухрах тухай боддог, тэд цаашид Бурханд итгэхийг хүсдэггүй бөгөөд Бурханд итгэх итгэлдээ ерөөл хүртэх ямар ч найдваргүй болсон гэж боддог. Антихристүүдийн хувьд, хэрвээ Бурханд анх итгэж эхлэх үедээ хүртэхийг хүсэж байсан шагнал, ерөөл, титмийн талаарх уран зөгнөл, найдвар нь үгүй болбол Бурханд итгэх сэдэл нь, мөн Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, үүргээ гүйцэтгэх сэдэл нь алга болдог. Сэдэл нь үгүй болох үед тэд чуулганд үлдэж, ийм маягаар цаашид аргацаан амьдрахыг хүсдэггүй бөгөөд үүргээ орхиж, чуулганаас явахыг хүсдэг. Энэ бол антихристүүдийн засуулах үедээ боддог бүх зүйл бөгөөд тэдний уг чанар-мөн чанар бүхэлдээ ил болдог. Ерөнхийдөө, антихристүүд хэлдэг, хийдэг зүйлийнхээ алинд ч үнэнийг хэзээ ч хүлээн авдаггүй. Үнэнийг хүлээн авдаггүй зан чанар гэж юу вэ? Энэ нь үнэнд зэвүүцэх явдал биш гэж үү? Яг тийм байдаг. Засуулах энгийн үйлдэл нь өөрөө хүлээн авахад маш амархан. Нэгдүгээрт, тэднийг засаж буй хүнд ямар ч муу санаа байдаггүй; хоёрдугаарт, антихристүүдийн засуулдаг хэрэг явдлаас дүгнэхэд, тэд Бурханы гэрийн зохицуулалтыг, мөн үнэн-зарчмыг зөрчсөн байж таараа бөгөөд тэдний ажилд чуулганы ажилд саад тотгор, үймээн учруулсан алдаа, эсвэл хайхрамжгүй байдал байсан нь гарцаагүй. Хүний хүслийн хольц, завхарсан зан чанараасаа болж, мөн үнэн-зарчмын талаарх ойлголтгүй дураараа авирладагаасаа болж тэд засалт туулдаг. Энэ бол маш хэвийн зүйл. Дэлхий даяар ямар ч том байгууллага, ямар ч бүлэг, компани дүрэм журамтай байдаг бөгөөд эдгээр дүрэм журмыг зөрчсөн хэнийг ч болов шийтгэж, хязгаарлах ёстой. Энэ бол туйлын хэвийн, туйлын зөв зүйтэй зүйл. Гэвч антихрист дүрэм журам зөрчсөний үр дагавраар зохих ёсоор хязгаарлах явдлыг бусад нь өөрсдөд нь хүндрэл учруулж, өөрсдийг нь тарчлааж, өөрсдөөс нь алдаахайж, өөрсдөд нь төвөг удаж байна гэж үздэг. Энэ нь үнэнийг хүлээн авч буй хандлага мөн үү? Мэдээж биш. Үнэнийг хүлээн авах хандлагагүйгээр ийм хүн үүргээ гүйцэтгэхдээ алдаа гаргахгүй, мөн саад тотгор, үймээн учруулахгүй байх боломжтой юу? Мэдээж боломжгүй. Ийм төрлийн хүн үүрэг гүйцэтгэхэд үнэхээр тохирно гэж үү? Хатуухан хэлэхэд тохирохгүй. Иймэрхүү хүн ямар ч ажилд чадварлаг байх бараг боломжгүй.

Үүрэг гүйцэтгэх нь өөрсдийгөө дадлагажуулах байх гэсэндээ Бурханы сонгосон хүмүүст Түүний олгодог боломж боловч хүмүүс үүнийг нандигнахаа мэддэггүй. Үүний оронд засуулах үедээ тэд уурлаж уцаарлан, үүнтэй тэмцэлдэж, эсэргүүцэн хашхичиж, гөжүүдэлж, дургүйцдэг. Тэд яг л хэзээ ч алдаа гаргаж байгаагүй ариун хүмүүс мэт байдаг. Завхарсан хүмүүсийн дунд алдаа гаргадаггүй хэн байна вэ? Алдаа гаргах нь маш хэвийн зүйл. Бурханы гэр чамайг зүгээр л үгээр засаж байгаа бөгөөд үүний чинь төлөө чамд хариуцлага тооцож, чамайг яллаж байгаа хэрэг биш, чамайг харааж байгаа хэрэг бүр ч биш. Заримдаа энэ засалт нэлээд хатуу байж, үг нь хурц, эсвэл тааламжгүй сонсогдож, сэтгэл чинь шархалж магадгүй. Бурханы гэрийн санхүү, эсвэл тоног төхөөрөмжид хохирол учруулсан хүмүүсийг Бурханы гэр торгох юм уу нөхөн төлбөр шаардах замаар сахилгажуулна—энэ нь хатууд тооцогдох уу? Эсвэл үүнийг зөв зүйтэй гэж үзэж болох уу? Чамаас хоёр дахин нугалж төлөхийг шаарддаггүй, сүрдүүлэн байж мөнгө салгадаггүй, чи зөвхөн ижил хэмжээгээр л буцааж төлөх хэрэгтэй. Энэ нь маш зөв зүйтэй биш гэж үү? Энэ бол дэлхийн зарим улс оронд ногдуулдаг торгуулиас хамаагүй хөнгөн. Зарим хотод газар шүлсээ хаях юм уу цаасны өөдөс хаяхад л чамайг маш өндөр торгодог. Чи үүнийг эсэргүүцэж, эсвэл торгууль төлөхөөс татгалзаж чадах уу? Хэрвээ чи татгалзвал шоронд орж магадгүй бөгөөд хуулийн бүр ч хатуу шийтгэл хүлээх болно. Систем нь ийм байдаг. Зарим хүн үүнийг ойлгодоггүй бөгөөд Бурханы гэр хүмүүсийг ингэж засах нь хэтэрхий хатуу, ингэж хазаарлах нь хэтэрхий харгис гэж боддог. Хэрвээ ийм хүмүүсийг арай хатуухан засаж, бардам зан нь шархалж, сатанлаг уг чанар нь хөдөлбөл тэд үүнийг тэсэхийн аргагүй гэж боддог бөгөөд энэ нь тэдний үзэлд нийцдэггүй. Тэд, энэ бол Бурханы гэр учраас хүмүүст ингэж хандах ёсгүй, Бурханы гэр алхам тутамд хүлээцтэй, тэвчээртэй байж, хүмүүст дураараа авирлаж, хүссэнээ хийхийг зөвшөөрөх ёстой гэж үздэг. Тэд хүмүүсийн хийдэг бүхэн сайн бөгөөд Бурхан санах ёстой гэж боддог. Энэ нь эрүүл ухаанд нийцэх үү? (Үгүй.) Хүмүүс ямар уг чанар-мөн чанартай байдаг вэ? Тэд үнэхээр хүн мөн үү? Арай соёлтойгоор хэлбэл, тэд бол Сатанууд, диаволууд юм. Бүдүүлгээр хэлбэл, тэд бол мал. Хүмүүс хэрхэн биеэ авч явах дүрмийг мэддэггүй, тэд маш өөдгүй, бас залхуу, амарч тухлах дуртай, хүнд хүчир ажилд дургүйцдэг бөгөөд дураараа авирлан муу зүйл хийхийг хүсдэг. Хамгийн санаа зовоомоор зүйл нь, Бурханы гэрт үүрэг гүйцэтгэдэг олон хүн хорвоо ертөнцийн харилцааны гүн ухаан, арга барил, ёрын муу чиг хандлагыг үргэлж өөртөө тээж явахыг хүсдэг. Тэд бүр эдгээр зүйлийг судалж, суралцаж, дуурайхад эрч хүчээ зарцуулдаг бөгөөд үр дүнд нь Бурханы гэрийн зарим ажилд эмх замбараагүй байдал, үймээн самуун үүсгэдэг. Энэ нь хүн бүрийн хувьд тэсэхийн аргагүй байдаг бөгөөд шинээр итгэсэн зарим ах эгч нар хүртэл энэ хүмүүсийг сүсэг бишрэлтэй биш, үйлдэл нь ертөнцийн чиг хандлагынх, Христэд итгэгч хүний үйлдэлтэй огт адилгүй гэж хэлдэг—энэ шинэ итгэгчид хүртэл энэ хүмүүсийн үйлдлийг хүлээн авч чаддаггүй. Энэ хүмүүс бага зэрэг төлөөс төлдөг, бага зэрэг урам зориг, өчүүхэн төдий эрч хүч, сайн санаатай байдаг бөгөөд сурсан бүх утгагүй зүйлээ Бурханы гэрт авчирч, үүрэг болон ажилдаа хэрэгжүүлдэг, үр дүнд нь тэд чуулганы ажилд саад тотгор, үймээн учруулж, эцэст нь засуулдаг. Зарим хүн үүнийг ойлгохгүй “Бурхан хүмүүсийн сайн үйлийг санана гэж хэлдэг биш үү? Тэгвэл би яагаад үүргээ гүйцэтгэснийхээ төлөө засуулж байгаа юм бэ? Яагаад би үүнийг ойлгож чадахгүй байна вэ? Бурханы үг хэрхэн биелж байна вэ? Энэ нь зүгээр л хоосон, сүржин үг байж болно гэж үү?” гэдэг. Тэгвэл чи өөрийнхөө үйлдлийг санахад үнэ цэнтэй сайн үйл мөн эсэхийг яагаад эргэцүүлж боддоггүй юм бэ? Бурхан чамаас юу шаардсан бэ? Чиний гүйцэтгэсэн үүрэг, чиний хийсэн ажил, чиний гаргасан санаа болон санал ариун хүмүүсийн ёс журамд нийцэж байна уу? Тэдгээр нь Бурханы гэрийн шаардлагатай стандартад нийцэж байна уу? Чи Бурханы гэрчлэл болон Бурханы нэрийн талаар бодож үзсэн үү? Чи Бурханы гэрийн нэр хүндийг бодолцсон уу? Чи ариун хүмүүсийн ёс журмыг бодолцсон уу? Чи өөрийгөө Христэд итгэгч гэдгээ хүлээн зөвшөөрдөг үү? Чи энэ бүхний алийг нь ч бодолцоогүй, тэгвэл чи яг юу хийсэн юм бэ? Чиний үйлдлийг санах нь үнэ цэнтэй юу? Чи чуулганы ажлыг самууруулсан бөгөөд Бурханы гэр чиний үүрэг гүйцэтгэх эрхийг цуцлалгүйгээр зөвхөн чамайг зассан. Энэ бол хамгийн агуу хайр, хамгийн жинхэнэ хайр юм. Гэтэл чи бухимддаг. Чамд бухимдах ямар нэг шалтгаан байна уу? Чи туйлын эрүүл ухаангүй юм!

Зарим хүн Бурханд итгээд дөнгөж хоёр, гурван жил болж байгаа бөгөөд тэдний үйлдэл, ярьж, инээж байгаа байдал, илчилдэг үзэл бодол, тэр ч байтугай бусадтай ярих үеийн нүүрний хувирал, хөдөлгөөн нь тааламжгүй байдаг бөгөөд тэднийг яах аргагүй үл итгэгчид, шүтлэггүй хүмүүс гэдгийг нь харуулдаг. Энэ хүмүүсийг хазаарлаж, засах ёстой бөгөөд тэдэнд хэвийн хүн чанар гэж юу болох, ариун хүмүүсийн ёс журам гэж юу болох, Христэд итгэгч хүн ямар байх ёстойг мэдүүлэхийн тулд тэдэнд дүрэм журам тогтоох ёстой, ингэснээр тэд хэрхэн биеэ зөв авч явахад суралцаж, хүний төрхтэй болж чадна. Найм, арван жил, эсвэл бүр түүнээс удаан хугацаанд Бурханд итгэсэн хүмүүс байдаг боловч тэдний бодол санаа, үзэл бодол, үг, үйлдэл болон аливааг зохицуулах арга зам, ямар нэг зүйл тохиолдоход гаргадаг санаа зэргээс нь дүгнэхэд тэд яах аргагүй шүтлэггүй хүмүүс, үл итгэгчид гэдэг нь тодорхой байдаг. Энэ хүмүүс багагүй номлол сонссон, тодорхой хэмжээний туршлага, мэдлэгтэй; тэд ах эгч нартайгаа цөөнгүй харилцсан бөгөөд өөрсдийн гэсэн өдөр тутмын үг хэллэгтэй болсон байх учиртай, гэтэл тэдний ихэнх нь гэрчлэл хуваалцаж чаддаггүй бөгөөд ярьж, үзэл бодлоо илэрхийлэх үед үг хэллэг нь хэтэрхий энгийн, юуг ч тодорхой тайлбарлаж чаддаггүй. Тэд үнэхээр ядуу тарчиг, өрөвдмөөр, сохор—илт үнэхээрийн өрөвдмөөр дүр төрхтэй байдаг. Ийм хүн үүрэг гүйцэтгэж, бага зэрэг хариуцлага хүлээх үедээ үргэлж засуулдаг. Энэ бол зайлшгүй. Яагаад тэд засуулах вэ? Яагаад гэвэл тэдний үйлдэл үнэн-зарчмыг хэтэрхий их зөрчдөг; тэд хэвийн хүмүүсийн мөс чанар, эрүүл ухаанд ч хүрч чаддаггүй бөгөөд шүтлэггүй хүмүүс шиг ярьж, үйлдэж, яг л Бурханы гэрийн ажлыг хийлгэхээр шүтлэггүй хүнийг хөлсөлсөн мэт байдаг. Тэгвэл энэ хүмүүсийн үүргээ гүйцэтгэхдээ хийсэн ажлын чанар ямар байдаг вэ? Үнэ цэн нь ямар байдаг вэ? Тэдэнд дуулгавартай зүйл байдаг уу? Тэд хэтэрхий олон асуудалтай бөгөөд зөвхөн саад тотгор, үймээн л учруулдаг биш биз дээ? (Тийм.) Тэгвэл энэ хүмүүсийг засах ёстой биш үү? (Тийм.) Зарим хүн Христэд итгэгч хүний амьдралын тухай, гол дүр нь хавчлага, гай зовлон, янз бүрийн нөхцөл байдлыг хэрхэн туулж, Бурханы үгийг хэрхэн туулж байгаа тухай кино зохиол бичдэг. Гэвч бүхэл бүтэн түүхийн туршид гол дүр нь бараг залбирдаггүй бөгөөд заримдаа ямар нэг зүйлтэй тулгарах үедээ залбиралдаа юу хэлэхээ ч мэддэггүй. Өмнө нь зарим хүн залбирал бүрдээ нэг л зүйлээ бичдэг байсан; гол дүрд ямар нэг зүйл тохиолдох үед тэд: “Өө Бурхан минь, би одоо маш их бухимдаж байна! Би маш их зовж байна, үнэхээр их зовж байна! Намайг залж чиглүүлж, гэгээрүүлээч” гэж залбирдаг. Тэд иймэрхүү ялихгүй үг л бичдэг боловч өөр хэрэг явдал, өөр нөхцөл байдал, өөр сэтгэл санааны байдалтай тулгарах үедээ гол дүр нь хэрхэн залбирахаа мэддэггүй, хэлэх зүйлгүй байсан. Энэ нь Намайг гайхшруулдаг, хэрвээ гол дүрүүдээ асуудалтай тулгарах үедээ залбирдаггүй байхаар дүрсэлж байгаа юм бол, энэ хүмүүст өөрсдөд нь залбирах зуршил байгаа юу? Хэрвээ тэд ямар нэг зүйлтэй тулгарах үедээ залбирдаггүй юм бол, өдөр тутмын амьдралдаа болон үүргээ гүйцэтгэхдээ юунд найддаг вэ? Тэд юуны тухай бодож байдаг вэ? Зүрх сэтгэлд нь Бурхан байдаг уу? (Тэдний зүрх сэтгэлд Бурхан байдаггүй. Тэд өөрсдийнхөө бодол санаа, авьяас билигт найдаж аливааг хийдэг.) Үүний үр дүн нь тэд засуулдаг. Та нар Намайг энэ асуудлыг хэрхэн үнэлнэ гэж бодож байна? Ийм хүмүүсийг засах ёстой. Ахиц дэвшил гаргадаггүй, тархитай боловч зүрх сэтгэлгүй энэ хүмүүс олон жил итгэсэн хэрнээ асуудалтай тулгарах үедээ юу хэлж залбирахаа мэддэггүй; тэд Бурханд хэлэх зүйлгүй, мөн Бурханд хэрхэн итгэн хэлэхээ мэддэггүй бөгөөд Бурхантай илэн далангүй ярилцдаггүй. Бурхан бол чамд хамгийн ойр, чиний итгэл, найдварыг хүлээхэд хамгийн зохистой Нэгэн байтал Түүнд хэлэх ганц ч үг чамд байдаггүй—тэгвэл чи хамгийн гүн гүнзгий бодлоо хэнд зориулан хадгалж байгаа юм бэ? Хэн ч байсан хамаагүй, чамд Бурханд хэлэх зүйл байхгүй бол чи ямар гээч хүн бэ? Чи хүн чанараар хамгийн их дутмаг хүн биш үү? Хэрвээ кино зохиолд гол дүрийн хүн чанар, итгэгч хүнийх нь хувьд түүний амьдрал, Бурханы үгийг хэрхэн туулдаг гэх мэт зүйлсийн талаар юу ч байхгүй бол, хэрвээ энэ нь хоосон гадна хэлбэр төдий кино зохиол юм бол, чи энэ киног хийснээрээ хүмүүст юу харуулахыг хүснэ вэ? Чиний бичиж байгаа тэр кино зохиолын хэрэг юу байна? Чи Бурханыг гэрчилж байгаа юм уу, эсвэл өөртөө байгаа жаахан мэдлэг, боловсролыг гэрчилж байгаа юм уу? Бурханыг гэрчлэх хамгийн сайн бодит нотолгоо бол ямар нэг зүйл тохиолдох, эсвэл бэрхшээлтэй тулгарах үед хүн хэрхэн залбирч, эрж хайдаг, мөн түүний санаа, хандлага, үзэл бодол, Бурханы талаарх бодол санаа хэрхэн өөрчлөгддөг вэ гэдэг юм. Харамсалтай нь, зарим хүн үүнийг огт ойлгодоггүй. Тэд хэдэн жил итгэсэн атлаа хэрхэн залбирахаа мэдэхгүй хэвээр байдаг—тэд ахиц дэвшил гаргаагүй хэвээр байгаа нь гайхах зүйл биш. Тэдний мэргэжлийн ур чадвар сайжраагүй бөгөөд амь-оролтод нь ямар ч ахиц дэвшил гараагүй байдаг. Ийм хүмүүсийг засах ёстой биш үү? Тиймээс, хүмүүст засуулахын өмнө урьдач шалтгаан байдаг. Хэрвээ та нар засалт хүлээн авахаас татгалзвал, эсвэл засуулахгүй бол үүний үр дагавар болон та нарын төгсгөл аюултай байх болно. Одоо та нарыг засаж, сахилгажуулах хүмүүс байгаа нь та нарын хувьд азтай хэрэг юм. Энэхүү гайхалтай, ашиг тустай зүйлийг антихристүүд хүлээн авч чаддаггүй. Тэд засуулах үедээ өөрсдийгөө дууссан, цаашид найдваргүй болсон, төгсгөл нь ямар байхыг өөрсдөө харж болно гэсэн үг хэмээн боддог. Тэд засалт туулж байгаа нь өөрсдийгөө цаашид үнэлэгдэхээ, Дээрхийн тааллыг хүртэхээ больсон бөгөөд таягдан хаягдах магадлалтайг харуулж байна гэж боддог. Тэгээд тэд итгэлдээ урам зоригоо алдаж, ертөнцөд гарч их мөнгө олох, ертөнцийн чиг хандлагыг дагах, идэж, ууж, зугаацах төлөвлөгөө гаргаж эхэлдэг бөгөөд тэдний далд санаа ил гарч эхэлдэг. Энэ нь тэднийг аюулд оруулдаг бөгөөд тэдний дараагийн алхам нь босго алхаж, Бурханы гэрээс явах байх болно.

Антихрист Бурханы гэрт байр суурь, эрх мэдэлтэй, алхам тутамдаа боломжийг ашиглан, ашиг хонжоо олж чаддаг байх үедээ, хүмүүс өөрийг нь хүндэлж, бялдуучилж, мөн ерөөл, шагнал болон сайхан хүрэх газарт хүрэх нь бүгд бараг гарцаагүй мэт өөрт нь санагдах үед өнгөн дээрээ Бурханд, Бурханы үг болон хүн төрөлхтөнд өгсөн Түүний амлалтад, мөн Бурханы гэрийн ажил, хэтийн төлөвт итгэх итгэлээр бялхаж байгаа мэт харагддаг. Гэвч тэд засуулмагцаа, ерөөл хүртэх хүсэл нь аюулд орох үед Бурханыг сэжиглэж, буруугаар ойлгодог. Нүд ирмэхийн зуур тэдний элбэг дүүрэн мэт харагдсан итгэл ор мөргүй алга болдог. Тэд бүр алхаж, ярих ч бараг тэнхэлгүй болж, үүрэг гүйцэтгэх сонирхлоо алдаж, бүх урам зориг, хайр, итгэлээ гээдэг. Тэдэнд байсан өчүүхэн төдий сайхан сэтгэл нь алга болж, өөрсөдтэй нь ярьж байгаа хэнийг ч анхаардаггүй. Тэд хормын дотор тэс өөр хүн болж хувирдаг. Тэд илчлэгдэж байгаа биз дээ? Ийм хүн ерөөл хүртэх найдвараа тээж явах үедээ хязгааргүй эрч хүчтэй, Бурханд үнэнч мэт харагддаг. Тэд өглөө эрт босож, шөнө дөл хүртэл ажиллаж чаддаг бөгөөд зовж шаналж, төлөөс төлж чаддаг. Гэвч тэд ерөөл хүртэх найдвараа алдах үедээ хий нь гарсан шаар шиг болдог. Тэд төлөвлөгөөгөө өөрчилж, өөр зам хайж, Бурханд итгэх итгэлээ орхихыг хүсдэг. Тэдний урам хугарч, Бурханд сэтгэл дундуур болж, гомдлоор дүүрдэг. Энэ нь үнэнийг эрэлхийлдэг, үнэнийг хайрладаг, хүн чанар, ёс жудагтай хүний илрэл мөн үү? (Үгүй.) Тэд аюулд орсон байна. Та нар ийм төрлийн хүнтэй таарах үедээ хэрвээ тэр үйлчлэл үзүүлж чадаж байвал түүнийг засахдаа зөөлөн хандаж, магтах тааламжтай үг ол. Түүнд бялдуучилж, шаар шиг хөөргө, тэгвэл түүний хөл нь хөнгөрөх болно. Чи: “Чи маш их ерөөгдсөн, нүд чинь гэрэлтэж байна, хязгааргүй эрч хүчтэй байгааг чинь би харж байна, чи Бурханы гэрийн тулгуур байх нь гарцаагүй. Бурханы хаанчлал чамгүйгээр хэзээ ч оршиж чадахгүй, чамгүйгээр Бурханы гэрийн ажил хохирол амсах болно. Гэхдээ чамд ганцхан жижиг өө сэв байна. Чи бага зэрэг хичээвэл үүнийг даван туулж чадна, үүнийг зассаны дараа бүх зүйл сайхан болно, тэгээд хамгийн агуу титэм гарцаагүй чинийх байх болно” гэх мэт зүйл хэлж болно. Ийм хүн ямар нэг буруу зүйл хийх үед чи түүнийг нүүрэн дээр нь засаж болно. Хэрхэн хийх ёстой вэ? Зүгээр л: “Чи маш ухаантай. Чи яаж ийм энгийн алдаа гаргаж чадав аа? Ийм зүйл болох ёсгүй байсан юм! Чи манай багаас хэв чанар хамгийн сайтай, хамгийн өндөр боловсролтой нь, мөн бидний дунд хамгийн нэр хүндтэй нь шүү дээ. Ийм алдаа гаргасан хүн нь чи байж таарахгүй—яасан ичмээр юм бэ! Дахиж ийм алдаа гаргахгүй байхыг хичээгээрэй, эс бөгөөс Бурханыг гарцаагүй шархлуулах болно. Хэрэв чи дахиад ингэвэл нэр хүндийг чинь энэ сүйтгэх болно. Би үүнийг хүн бүрийн өмнө чамд хэлэхгүй—ах эгч нар чиний талаар ямар нэг буруу ойлголт төрүүлэхгүйн тулд би чамд нууцаар хэлж байна. Би зүгээр л чамайг нэр нүүрээ битгий алдаасай гэсэндээ хичээж байна, мөн сэтгэл санааг чинь бодолцож байна, за юу? Хар даа, Бурханы гэр хайр татам биш үү?” гэж хэл. Тэгвэл тэд “Тийм” гэж хэлнэ. “Тэгээд дараа нь яах вэ?” гэвэл тэд: “Сайн ажилласаар байх болно!” гэж хариулна. Тэдэнд ингэж хандахыг чи юу гэж бодож байна вэ? Ийм хүн зүгээр л хөдөлмөрлөж үйлчлэх замаар ерөөл хүртэхийг хүсдэг, тэд үг, үйлдэлдээ хэзээ ч үнэн-зарчмыг эрж хайдаггүй бөгөөд үнэнийг огт хүлээн авдаггүй. Тэд хэлж байгаа зүйлээ хэлэх ёстой эсэх, эсвэл хийж байгаа зүйлээ хийх ёстой эсэхээ хэзээ ч боддоггүй, хийж байгаа зүйлийнхээ үр дагаврыг ч бодолцдоггүй, мөн залбирдаггүй, тунгаан боддоггүй, эрж хайдаггүй, нөхөрлөдөггүй. Тэд зүгээр л өөрсдийнхөө санаагаар аливааг хийж, хүссэн бүхнээ хийдэг. Хэн нэгэн хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ тэдний бардам зан, ашиг сонирхолд хохирол учруулах, тэдний алдаа дутагдал, асуудлыг илчлэх, эсвэл тэдэнд үндэслэлтэй санал дэвшүүлэх үед тэд уурлаж бухимдан, өс санаж, өшөө авахыг хүсдэг бөгөөд илүү ноцтой тохиолдолд тэд итгэлээ орхиж, чуулганыг агуу улаан лууд очиж мэдээлэхийг хүсдэг. Бидэнд ийм төрлийн хүнийг зохицуулах арга зам бий, өөрөөр хэлбэл, тэднийг засахаас зайлсхийж, оронд нь бөөцийлөх юм.

Бид сая антихристүүд засалт туулах үедээ үүнийг үргэлж ерөөл хүртэх найдвартайгаа холбон хардаг тухай нөхөрлөсөн. Ийм хандлага, үзэл бодол нь буруу бөгөөд аюултай юм. Хэн нэгэн нь антихристийн алдаа, асуудлуудыг хэлж өгөх үед тэд ерөөл хүртэх найдвараа алдсан санагддаг. Мөн засаж, сахилгажуулж, зэмлэх үед тэд бас л ерөөл хүртэх найдвараа алдсан санагддаг. Ямар нэг зүйл өөрсдийнхөөр нь болохгүй, эсвэл тэдний үзэлд нийцэхгүй болмогц, илчлэгдэж, засуулж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь цохилтод орсныг мэдэрмэгц тэр даруйд цаашдаа ерөөл хүртэх боломжгүй болсон юм биш байгаа гэж боддог. Тэд хэт мэдрэмтгий байгаа биш үү? Тэд ерөөл хүртэхийг хэт их хүсдэг биш үү? Надад хэлээч, тийм хүмүүс өрөвдөлтэй биш гэж үү? (Өрөвдөлтэй.) Үнэхээр өрөвдөлтэй! Тэд ямар байдлаараа өрөвдөлтэй вэ? Хүн ерөөл хүртэх эсэх нь засалт туулж байгаатай нь холбоотой юу? (Үгүй.) Холбоогүй. Тэгвэл засалт туулах үедээ яагаад ерөөл хүртэх итгэл найдвараа алдсан юм шиг антихристүүдэд санагддаг вэ? Энэ нь тэдний эрэлхийлэлтэй холбоотой биш гэж үү? Тэд юу эрэлхийлдэг вэ? (Ерөөл хүртэхийг.) Тэд ерөөл хүртэх гэсэн хүсэл, санаа зорилгоо хэзээ ч орхидоггүй. Тэд Бурханд итгэж эхэлсэн цагаасаа эхлэн ерөөл хүртэхийг зорьсон бөгөөд маш олон номлол сонссон ч үнэнийг хэзээ ч хүлээн аваагүй. Ерөөл хүртэх хүсэл, санаа зорилгоо хэзээ ч орхиогүй. Тэд Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлоо залруулж, өөрчлөөгүй, үүргээ гүйцэтгэх санаа зорилго нь ариусаагүй. Тэд ерөөл хүртэх найдвар, санаа агуулан бүгдийг хийдэг бөгөөд адаг сүүлд нь ерөөл хүртэх найдвар нь тасрах болохоор дэлбэртлээ уурлаж, маш ихээр гомдоллож, Бурханы талаар эргэлзэж, үнэнийг үгүйсгэдэг жигшүүрт байдллаа эцэст нь илчилдэг. Тэд өөрсдийгөө сүйрэлд хүргэжбайгаа биш үү? Энэ бол антихристүүд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээж авдаггүй, засалтыг ч бас хүлээн авдаггүйн зайлшгүй үр дагавар юм. Бурханы сонгосон бүх хүн Бурханы ажлын туршлагаараа Бурханы шүүлт, гэсгээлт, засалт нь Бурханы хайр, ерөөл гэдгийг мэдэж чадна. Гэтэл антихристүүд энэ бол зүгээр л хүмүүсийн хэлдэг зүйл гэж үзээд, үүнийг үнэн гэж боддоггүй. Иймээс тэд засалтыг сургамж авах хичээл гэж хардаггүй, үнэнийг эрж хайх юм уу, өөрсдийгөө эргэцүүлдэг ч үгүй.Эсрэгээрээ тэд засалт нь хүний хүсэл зоригоос үүдэлтэй, энэ нь зориудаар тарчлаах гэсэн үйлдэл, хүмүүсийн санаа зорилгоор дүүрэн бөгөөд лавтайяа Бурханаас ирээгүй гэж үздэг. Тэд үүнийг эсэргүүцэж, үл тоомсорлохыг сонгодог бөгөөд хэн нэгэн өөрсдөд нь яагаад ингэж хандах болсныг хүртэл судалдаг. Тэд огт дуулгавартай байдаггүй. Тэд үүрэг гүйцэтгэх үед тохиолддог бүх зүйлийг ерөөл, шагнал хүртэхтэй холбодог бөгөөд ерөөл хүртэхийг амьдралынхаа хамгийн чухал эрэлхийлэл, мөн Бурханд итгэх итгэлийнхээ эцсийн бөгөөд хамгийн дээд зорилго гэж үздэг. Бурханы гэр үнэний талаар хэрхэн нөхөрлөх нь хамаагүй, тэд ерөөл хүртэх санаа зорилгоосоо үхэн хатан зуурч, үүнийгээ тавьж явуулдаггүй бөгөөд ерөөл хүртэхийн төлөө биш Бурханд итгэх нь тэнэглэл, мунхаглал бөгөөд энэ нь маш том гарз гэж боддог. Тэд ерөөл хүртэх санаа зорилгоо орхисон хэн боловч хууртсан, зөвхөн тэнэг хүн л ерөөл хүртэх найдвараа орхино, засуулахыг хүлээн авах нь тэнэглэл, чадваргүй байдлын илрэл бөгөөд ухаантай хүн ийм зүйл хийхгүй гэж боддог. Энэ бол антихристийн бодол санаа, логик юм. Тиймээс, антихрист засуулах үедээ зүрх сэтгэлдээ маш их эсэргүүцдэг бөгөөд ов мэх, дүр эсгэхдээ гаргууд байдаг; тэд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй, дуулгавартай дагадаг ч үгүй. Харин тэд дуулгаваргүй байдал, тэрслүү байдлаар бялхдаг. Энэ нь Бурханыг эсэргүүцэж, Бурханыг шүүн буруутгаж, Бурхантай тэмцэлдэхэд, эцэстээ илчлэгдэж, таягдан хаягдахад хүргэх магадлалтай.

II. Үүргийн хуваарилалтыг нь тохируулахад хандах антихристүүдийн хандлага

Ерөөл хүртэх тал дээр антихристүүд үнэхээр зөрүүд хандлагатай байдаг. Тэд ерөөл хүртэх санаа зорилгоосоо үхэн хатан зуурдаг бөгөөд засуулах үедээ эсэргүүцэж, үүнтэй маргаж, өөрсдийгөө өмгөөлөх гэж хамаг чадлаараа оролддог. Үүнээс бид антихристүүд үнэнийг огт хүлээн авдаггүй гэдгийг тодорхойлж чадна. Тэд чөлөөлөгдөх, эсвэл үүргийн хуваарилалтыг нь тохируулах үед ерөөл хүртэх асуудалд маш эмзэг ханддаг. Тэд яагаад үүнд эмзэг ханддаг вэ? Яагаад гэвэл ийм хүмүүсийн зүрх сэтгэл ерөөл хүртэх хүсэл, амбицаар дүүрэн байдаг. Тэдний хийдэг бүхэн өөр юуны ч төлөө биш, зөвхөн ерөөл хүртэхийн төлөө байдаг. Тэдний амьдралын хамгийн том хүсэл бол ерөөл хүртэх явдал юм. Тийм ч учраас тэд чөлөөлөгдөх, эсвэл үүргийн хуваарилалтыг нь тохируулах үед ерөөл хүртэх найдвар нь үгүй болсон мэт санагдаж, дуулгавартай дагахаас аяндаа татгалзаж, өөрсдийгөө өмгөөлөн маргасаар байдаг. Тэд зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг л бодолцдог бөгөөд Бурханы гэрийн ажлыг бодолцдоггүй. Жишээ нь, зарим хүн өөрийгөө бичгийн ажилд ур чадвартай гэж боддог учраас үүнтэй холбоотой үүрэг гүйцэтгэхийг хүчлэншаарддаг. Мэдээж, Бурханы гэр тэдний урмыг хугалахгүй, Бурханы гэр авьяастай хүмүүсийг нандигнадаг бөгөөд хүмүүст ямар ч билиг авьяас, давуу тал байсан Бурханы гэр тэдгээрийг ашиглах боломж олгодог, тиймээс чуулган тэднийг бичвэрт суурилсан ажил хийхээр зохицуулдаг. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа тэд үнэндээ тийм чадваргүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй; огт үр дүнгүй гэдэг нь илэрдэг. Авьяас, хэв чанараасаа болоод тэд энэ ажлыг огт хийж чаддаггүй. Тэгвэл ийм нөхцөл байдалд юу хийх ёстой вэ? Зүгээр л тэднийг тэвчиж, “Чи хүсэл эрмэлзэлтэй юм, хэдийгээр нэг их чадваргүй, дунд зэргийн хэв чанартай ч шаргуу ажиллахад бэлэн, дургүйцэхгүй байгаа л бол Бурханы гэр хүлээцтэй хандаж, энэ үүргийг чамаар гүйцэтгүүлнэ. Сайн хийж чадахгүй байх чинь хамаагүй. Бурханы гэр хараагүй царайлна, чамайг халах шаардлагагүй” гэж хэлж болох уу? Бурханы гэр ийм зарчмаар асуудлыг шийдвэрлэдэг үү? Мэдээж үгүй. Ийм нөхцөл байдалд, ерөнхийдөө хэв чанар, давуу талд нь үндэслэсэн өөрт нь тохиромжтой үүргийг тэдэнд зохицуулж өгдөг; энэ бол нэг тал нь. Гэхдээ ганцхан үүнд ганц найдах нь хангалттай биш, учир нь ихэнх тохиолдолд ямар үүрэг гүйцэтгэхэд тохирох вэ гэдгээ хүмүүс өөрсдөө мэддэггүй бөгөөд тэд өөрсдийгөө сайн хийдэг гэж хэлсэн ч тэр нь заавал зөв байх албагүй, тиймээс тэднээр хэсэг хугацаанд хийлгэж үзэж, бас тэднийг сургах ёстой; тэд үр дүнтэй байгаа эсэхэд үндэслэн шийдэх нь зөв юм.Хэрвээ тэднийг хэсэг хугацаанд сургаад ямар ч үр дүнд хүрэхгүй, эсвэл ямар ч ахиц дэвшил гаргахгүй, мөн тэднийг хөгжүүлэх үнэ цэнгүй гэдэг нь батлагдвал үүргийн хуваарилалтыг нь тохируулж, тэдэнд тохирох үүргийг нь дахин зохицуулах ёстой. Хүмүүсийн үүргийн хуваарилалтыг ингэж дахин зохицуулж, тохируулах нь зөв зүйтэй хэрэг бөгөөд зарчимд ч нийцдэг. Гэвч зарим хүн Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаггүй бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ үргэлж махан биеийнхээ дур сонирхлыг дагадаг. Жишээ нь, хэн нэгэн: “Миний хамгийн том мөрөөдөл бол бичгийн хүн, эсвэл сэтгүүлч болох байсан боловч гэр бүлийн нөхцөл байдал болон бусад шалтгаанаас болоод би үүнийгээ биелүүлж чадаагүй. Гэхдээ одоо би Бурханы гэрт бичвэрт суурилсан ажил хийж байна. Би эцэст нь хүссэн зүйлээ авлаа!” гэж хэллээ гэж бодъё. Гэвч түүний үнэнийг ухамсарлах чадвар нь хангалттай сайн биш, түүнд сүнслэг ойлголт тийм ч их байхгүй, мөн бичвэрт суурилсан ажил хийх чадваргүй тул хэсэг хугацаанд үүрэг гүйцэтгэсний дараа түүнийг өөр үүрэгт шилжүүлдэг. Тэрээр: “Би яагаад хүссэн ажлаа хийж болохгүй гэж? Надад өөр ямар ч ажил таалагдахгүй байна!” хэмээн гомдоллодог. Энд ямар асуудал байна вэ? Бурханы гэр түүний үүргийн хуваарилалтыг зарчмын дагуу тохируулсан байтал тэр яагаад өөрчлөлтийг хүлээн авч чадахгүй байна вэ? Энэ нь түүний хүн чанарт асуудал байгаа хэрэг биш үү? Тэр үнэнийг хүлээн авч чаддаггүй, Бурханыг дуулгавартай дагадаггүй—энэ нь ердөө л эрүүл ухаангүй байгаа хэрэг юм. Тэр үүргээ үргэлж хувийн дур сонирхолдоо үндэслэн гүйцэтгэдэг бөгөөд үргэлж өөрийнхөө сонголтыг хийхийг хүсдэг. Энэ нь завхарсан зан чанар биш гэж үү? Чи ямар нэгэн зүйл хийх дуртай байлаа гээд түүнийгээ сайн хийж чадна гэсэн баталгаа мөн үү? Чи тодорхой нэг үүрэг гүйцэтгэх дуртай байлаа гээд түүнийгээ стандартад нийцүүлэн хийж чадна гэсэн үг үү? Чи ямар нэг зүйл хийх дуртай байлаа гээд түүндээ тохирно гэсэн үг биш бөгөөд чи юунд тохирохоо нэвт харж чадахгүй байж магадгүй. Тиймээс чи эрүүл ухаантай байж, дуулгавартай дагаж сурах хэрэгтэй. Тэгвэл үүргийн хуваарилалтыг чинь тохируулах үед чи дуулгавартай байдлыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Нэг талаар, Бурханы гэр чиний үүргийн хуваарилалтыг чиний дур сонирхолд, эсвэл аль нэг удирдагч юм уу ажилчны өрөөсгөл хандлагад үндэслэн биш, харин үнэн-зарчимд үндэслэн тохируулсан гэдэгт чи итгэх ёстой. Үүргийн хуваарилалтыг чинь тохируулах шийдвэрийг чиний билиг авьяас, давуу тал болон бусад бодит нөхцөл байдалд үндэслэн гаргасан бөгөөд энэ нь нэг хүний санаанаас үүдэн гарсан биш гэдэгт чи итгэх ёстой. Үүргийн хуваарилалтыг чинь тохируулах үед чи дуулгавартай дагаж сурах ёстой. Чамайг шинэ үүрэгт хэсэг хугацаанд сургаж, түүнийгээ гүйцэтгэхдээ үр дүнд хүрснийхээ дараа өөрийгөө энэ үүргийг гүйцэтгэхэд илүү тохиромжтой гэдгээ олж мэдэх бөгөөд хувийн дур сонирхолдоо үндэслэн үүрэг сонгох нь буруу байсныг ухаарна. Энэ нь асуудлыг шийдвэрлэхгүй гэж үү? Хамгийн чухал нь, Бурханы гэр хүмүүсийн үүргийг хуваарилахдаа тэдний дур сонирхолд биш, харин ажлын хэрэгцээ болон тухайн хүн тэр үүргийг гүйцэтгээд үр дүнд хүрч чадах эсэхэд үндэслэн зохицуулдаг. Бурханы гэр хувь хүний дур сонирхолд үндэслэн үүрэг зохицуулах ёстой гэж та нар хэлэх үү? Бурханы гэр хүмүүсийн хувийн дур сонирхлыг хангах нөхцөлтэйгөөр тэднийг ашиглах ёстой юу? (Үгүй.) Эдгээрийн аль нь хүмүүсийг ашиглах Бурханы гэрийн зарчимд нийцэх вэ? Аль нь үнэн-зарчимд нийцэх вэ? Энэ бол Бурханы гэрийн ажлын хэрэгцээ болон хүмүүсийн үүргээ гүйцэтгэ үр дүнд үндэслэн хүмүүсийг сонгох юм. Чамд зарим нэг хүсэл тэмүүлэл, сонирхол, мөн үүргээ гүйцэтгэх бага зэрэг хүсэл байж болох ч чиний хүсэл, сонирхол, хүсэл тэмүүлэл Бурханы гэрийн ажлаас илүү чухал байх ёстой юу? Хэрвээ чи: “Би энэ ажлыг л хийх ёстой; хэрвээ намайг энэ ажлыг хийхийг зөвшөөрөхгүй бол би амьдармааргүй байна, үүргээ гүйцэтгэмээргүй байна. Хэрвээ намайг энэ ажлыг хийхийг зөвшөөрөхгүй бол надад өөр юу ч хийх сонирхол төрөхгүй, би бүх хүч чадлаа ч дайчлахгүй” хэмээн зөрүүдлэн зүтгэвэл энэ нь үүрэг гүйцэтгэх хандлагад чинь асуудал байгааг харуулахгүй гэж үү? Энэ нь огт мөс чанар, эрүүл ухаангүй байгаа хэрэг биш үү? Хувийн хүсэл, сонирхол, хүсэл тэмүүллээ хангахын тулд чи чуулганы ажилд хүртэл нөлөөлж, саад болдог. Энэ нь үнэнд нийцэх үү? Үнэнд нийцэхгүй зүйлд хүн хэрхэн хандах ёстой вэ? Зарим хүн: “Хүн нийтийн эрх ашгийн төлөө хувийн эрх ашгаа золиослох ёстой” гэж хэлдэг. Энэ зөв үү? Энэ үнэн үү? (Үгүй.) Энэ ямар гээч үг вэ? (Энэ бол сатанлаг төөрөгдөл.) Энэ бол эндүү ташаа үг, төөрөгдүүлсэн, өнгөлөн далдалсан үг юм. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэх нөхцөл байдалд “Хүн нийтийн эрх ашгийн төлөө хувийн эрх ашгаа золиослох ёстой” гэх үгийг ашиглавал Бурханыг эсэргүүцэж, доромжилж байгаа хэрэг. Яагаад энэ нь Бурханыг доромжилж байна вэ? Яагаад гэвэл чи өөрийнхөө хүслийг Бурханд тулгаж байгаа бөгөөд энэ бол доромжлол юм! Чи хувийн эрх ашгийнхаа золиослолоор Бурханы төгс болголт, ерөөлийг солилцохыг оролдож байна; чиний санаа зорилго бол Бурхантай наймаалцах. Бурхан чамаас өөрийнхөө ямар нэг зүйлийг золиослохыг шаарддаггүй; Бурхан хүмүүсээс үнэнийг хэрэгжүүлж, махан биеэсээ урвахыг шаарддаг. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлж чадахгүй бол Бурханыг тэрсэлж, эсэргүүцэж байгаа хэрэг. Чиний санаа зорилго буруу, аливааг харах үзэл бодол чинь буруу, чиний хэлсэн үг үнэнтэй бүрэн зөрчилдөж байсан учраас чи үүргээ муу гүйцэтгэсэн. Гэхдээ Бурханы гэр чиний үүрэг гүйцэтгэх эрхийг хасаагүй; чи өмнөх үүрэгтээ тохирохгүй байсан тул үүргийн хуваарилалтыг чинь тохируулж, тохирох үүрэгт чинь шилжүүлсэн төдий юм. Энэ бол маш хэвийн бөгөөд ойлгоход амархан зүйл. Чи энэ хэрэгт зөв хандах ёстой. Энэ хэрэгт хандах зөв арга зам юу вэ? Ийм зүйл тохиолдох үед чи хамгийн түрүүнд Бурханы гэрийн чамд өгсөн үнэлгээг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэдийгээр чи өөрийнхөө үүрэгт дуртай байж болох ч үнэндээ чи үүнийг хийх чадваргүй, ур чадвартай биш тул тэр ажлыг хийж чадахгүй. Энэ нь чиний үүргийг дахин хуваарилах шаардлагатай гэсэн үг юм. Чи шинэ үүргээ дуулгавартай дагаж, хүлээн авах ёстой. Эхлээд хэсэг хугацаанд үүнийг дадлагажуул—хэрвээ чи өөрийгөө хангалттай сайн биш, хэв чанар чинь үүнд хүрэхгүй байна гэж бодсоор байвал чуулганд: “Би энэ үүрэгт тэнцэхгүй байна. Энэ хэвээр үргэлжилбэл ажилд саад болно” гэж хэлэх ёстой. Энэ бол маш эрүүл ухаантай үйлдэл юм! Юу ч хийсэн бай, тэр үүрэгтээ зууралдах гэж бүү оролд. Тэгэх нь ажилд саад болно. Хэрвээ чи асуудлыг эртхэн хөндвөл чуулган чиний нөхцөл байдалд үндэслэн чамд тохирох үүргийг зохицуулах болно. Бурханы гэр хүмүүсийг үүрэг гүйцэтгэ гэж албаддаггүй. Үүргийн хуваарилалтыг чинь тохируулах нь чиний хувьд сайн зүйл биш үү? Юун түрүүнд, энэ нь өөрийнхөө дур сонирхол, хүсэлд ухаалаг хандах боломжийг чамд олгоно. Чи өмнө нь үүнд дурладаг, уран зохиол, бичих дуртай байсан байж болох ч бичвэрт суурилсан ажилд сүнслэг ойлголт бас шаардлагатай. Хамгийн наад зах нь чи сүнслэг нэр томьёог ойлгох хэрэгтэй. Хэрвээ чамд үнэний талаарх өчүүхэн төдий ч ойлголт байхгүй бол бичгийн ажилд бага зэрэг ур чадвартай байх нь хангалттай сайн байхгүй. Чи сүнслэг ойлголттой болж, сүнслэг нэр томъёогг ойлгож, хэсэг хугацааны туршлагаар дамжуулан сүнслэг амьдралын хэлтэй болох шаардлагатай болно. Зөвхөн тэр үед л чи Бурханы гэрт бичвэрт суурилсан ажил гүйцэтгэж чадна. Хэсэг хугацааны туршлага болон аливааг туулах явцдаа чи өөртөө амьдралын туршлагын хэл дутагдаж байгааг олж мэдэх бөгөөд өөрийнхөө асар их дутагдлыг харж, жинхэнэ биеийн хэмжээгээ мэдэж, Бурханы гэр болон ах эгч нартаа өөрийн хэв чанар, биеийн хэмжээг тодорхой харах боломжийг олгоно. Энэ нь чиний хувьд сайн хэрэг юм. Хамгийн наад зах нь, энэ нь хэв чанар чинь хэр өндөр, эсвэл дор болохыг чамд харуулж, өөртөө зөв хандах боломжийг чамд олгоно. Чи өөрийнхөө хэв чанар, дур сонирхлын талаар цаашид төсөөлөхгүй. Чи жинхэнэ биеийн хэмжээгээ мэдэж, юунд тохирох, юунд тохирохгүйгээ илүү үнэн зөв, тодорхой харж, үүргээ гүйцэтгэхдээ илүү тууштай, бодит байх болно. Энэ бол үүний нэг тал юм. Нөгөө тал нь, хамгийн чухал нь, чи ямар хэмжээний ойлголт олж авах, эсвэл эдгээр зүйлийг ойлгож чадах эсэхээс үл хамааран Бурханы гэр чамд зориулан зохицуулалт хийх үед чи голомтгой юмуу, өөнтөгч байхын оронд, эсвэл өөрийн гэсэн төлөвлөгөө, сонголттой байхын оронд эхлээд ядаж дуулгавартай хандлагатай байх ёстой. Энэ бол чиний хамгийн их эзэмших ёстой эрүүл ухаан юм. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхэд чинь ямар хольц байгааг эргэцүүлж чадахгүй бол зүгээр. Хамгийн чухал нь чи зүрх сэтгэлдээ дуулгавартай байж, үнэнийг хүлээн авч, үүрэгтээ нухацтай хандаж, үнэнч байдлаа харуулж чаддаг байх, мөн асуудал гарах, эсвэл завхрал илчлэх үедээ өөр дээрээ эргэцүүлэн бодож, өөрийнхөө дутагдал, сул талыг ойлгож, асуудлаа, эсвэл завхралын илчлэлээ шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаг байх юм. Ингэснээр чи өөрөө ч анзаараагүй байхад үүргээ гүйцэтгэх явцад амь болон биеийн хэмжээ чинь аажмаар өсөж, үүргээ стандартад нийцүүлэн гүйцэтгэдэг болно. Чи Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зарлагадаж, Бурханы ажлыг туулахдаа асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхаа яасан ч зогсоохгүй л бол Түүний ерөөлийг хүртэх бөгөөд Тэр чамд хэзээ ч муу хандахгүй.

Үүргийн хуваарилалтыг нь тохируулах үед, хэрвээ шийдвэрийг чуулган гаргасан бол хүмүүс хүлээн авч, дуулгавартай дагах ёстой бөгөөд өөрсөд дээрээ эргэцүүлэн бодож, асуудлын мөн чанар болон өөрсдийнхөө дутагдлыг ойлгох ёстой. Энэ бол хүмүүст маш их ашиг тустай бөгөөд хэрэгжүүлэх ёстой зүйл юм. Ийм энгийн зүйл дээр жирийн хүмүүс тиймих бэрхшээл, эсвэл даван туулахын аргагүй саад бэрхшээлтэй тулгарахгүйгээр үүнийг ойлгож, зөв хандаж чаддаг. Үүргийн хуваарилалтыг нь тохируулах үед хүмүүс хамгийн наад зах нь дуулгавартай байж, өөрсөд дээрээ эргэцүүлснээр ашиг тус хүртэж, үүргээ стандартад нийцүүлэн гүйцэтгэж байгаа эсэхээ үнэн зөв үнэлэх ёстой. Гэвч антихристүүдийн хувьд тийм биш байдаг. Тэдэнд юу ч тохиолдсон бай, тэдний харуулдаг зүйл жирийн хүмүүсийнхээс өөр байдаг. Ялгаа нь юунд байна вэ? Тэд дуулгавартай дагадаггүй, өөрсдийнхөө зүйлхувийг идэвхтэй хийдэггүй, мөн үнэнийг өчүүхэн төдий эрж хайдаггүй. Үүний оронд тэд тохируулгад дургүйцэж, түүнийг эсэргүүцэж, задлан шинжилж, тунгаан бодож, таамаглал дэвшүүлэн толгойгоо гашилгадаг: “Яагаад надад энэ үүргийг гүйцэтгэхийг зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Яагаад намайг чухал биш үүрэгт шилжүүлж байгаа юм бэ? Энэ нь намайг илчилж, таягдан хаях арга уу?” Тэд юу болсныг толгой дотроо тасралтгүй эргэцүүлж, эцэс төгсгөлгүй задлан шинжилж, тунгаан боддог. Юу ч болоогүй үед тэд зүв зүгээр, харин ямар нэгэн зүйл болбол зүрх сэтгэл нь далайн шуурга адил үймрэн хөвсөлзөж, тархи толгой нь асуултаар дүүрдэг. Гаднаа бол асуудлыг тунгаан бодохдоо бусдаас илүү юм шиг харагдаж болох ч үнэндээ антихристүүд жирийн хүмүүсээс илүү хорон муу байдаг. Энэхүү хорон муу нь хэрхэн илэрдэг вэ? Тэдний бодол туйлширсан, төвөгтэй, нууцлаг байдаг. Хэвийн хүн буюу мөс чанар, эрүүл ухаантай хүний санаанд орохгүй зүйлс антихристийн хувьд түгээмэл тохиолддог. Үүргийн хуваарилалтад нь энгийн зохицуулалт хийвэл хүмүүс дуулгавартай хандлагаар хариулж, Бурханы гэрийн хий гэснийг хийж, чадах зүйлээ хийж, юу ч хийлээ гэсэн бүх зүрх сэтгэлээрээ, байдаг хүчээрээ, чадлынхаа хэрээр сайн хийх ёстой. Бурханы хийсэн зүйл алдаагүй байдаг. Ийм энгийн үнэнийг багахан мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс хэрэгжүүлж чаддаг байтал антихрист ингэж чаддаггүй. Үүргийн хуваарилалтад зохицуулалт хийх болоход антихрист шууд маргааж, үг мушгиж, эсэргүүцэж, сэтгэлийнхээ гүнд үүнийг хүлээн авахаас татгалздаг. Тэдний зүрх сэтгэлд яг юу байдаг вэ? Хардалт, эргэлзээ байдаг бөгөөд дараа нь тэд элдэв янзын арга ашиглан бусдыг шалгаадаг. Тэд үг, үйлдлээрээ байдлыг тандаж, тэр ч бүү хэл хүмүүсийг үнэнээ хэл, үнэнч шударгаар ярь гэж цадиггүй аргаар албадаж, уруу татдаг. Яг яагаад тэдний үүргийн хуваарилалтад тохируулга хийв? Үүргээ гүйцэтгэхийг нь яагаад зөвшөөрсөнгүй вэ? Шийдвэрийг яг хэн гаргав? Хэн тэднийг ингэж баллахыг оролдсон бэ? гэх мэтээр тэд учрыг нь олох гэж оролддог. Тэд зүрх сэтгэлдээ яагаад гэж асуусаар, үнэндээ юу болоод байгаагийн учрыг олох гэж оролдсоор байдаг, ингэснээр тэд хэнтэй хэрэлдэж, хэнээс хариугаа авахаа олж мэдэж чадна. Тэд Бурханы өмнө очиж өөрийгөө эргэцүүлж, өөрт нь ямар асуудал байгааг шинжлэхээ мэддэггүй, өөрөөсөө шалтгаан хайдаггүй, Бурханд залбирч, өөрийгөө эргэцүүлж, “Би үүргээ гүйцэтгэхдээ юун дээр алдсан бэ? Би хааш яаш хандаж, зарчимгүй байсан юм болов уу? Ямар нэгэн үр дүн байсан уу?” Тэд өөрсдөөсөө эдгээр асуултыг асуухын оронд зүрх сэтгэлдээ Бурханаас байнга асуудаг: “Яагаад миний үүргийн хуваарилалтад тохируулга хийсэн юм бэ? Яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ? Тэд яагаад хүнийг огт боддоггүй юм бэ? Тэд яагаад надад шударга бус хандаж байна вэ? Тэд яагаад миний бардам занг бодохгүй байна вэ? Тэд яагаад над руу дайрч, намайг гадуурхаж байна вэ?” Эдгээр бүх “яагаад” гэх асуулт нь антихристүүдийн завхарсан зан чанар, зан араншингийн тод илрэл юм. Үүргийн хуваарилалтыг нь тохируулах гэх мэт ийм жижигхэн зүйл дээр антихристүүд ийм их сүржигнэж, ийм их шуугиан дэгдээж, ийм том давалгаа үүсгэхийн тулд гартаа байгаа бүхий л аргыг ашиглахыг оролдоно гэж хэн ч төсөөлж чадахгүй. Яагаад тэд энгийн юмыг тэгтэл нь ээдрээтэй болгоно вэ? Үүнд ганц л шалтгаан бий: Антихристүүд Бурханы гэрийн зохицуулалтыг хэзээ ч дуулгавартай дагалгүй, өөрсдийн үүрэг, алдар нэр, олз ашиг, байр суурийг ерөөл хүртэх найдвар, ирээдүйн хүрэх газартайгаа байнга нягт холбоод, нэр хүнд, байр суурь нь алдагдмагц ерөөл, шагнал хүртэх найдваргүй болох мэт байдаг бөгөөд энэ нь тэдний хувьд амиа алдахтай адил санагддаг.Тэд: “Би болгоомжтой байх ёстой, би хайхрамжгүй байж болохгүй! Бурханы гэр, ах эгч нар, удирдагч, ажилчид, тэр ч байтугай бурханд ч найдах аргагүй. Би тэдний хэнд нь ч итгэж болохгүй. Хамгийн их найдаж болох, итгэл хүлээхэд хамгийн зохистой хүн бол чи өөрөө. Хэрвээ чи өөрийнхөө төлөө төлөвлөгөө гаргахгүй бол хэн чамд санаа тавих юм бэ? Хэн чиний ирээдүйг бодолцох юм бэ? Хэн чамайг ерөөл хүртэх эсэхийг чинь бодолцох юм бэ? Тиймээс би өөрийнхөө төлөө нарийн нягт төлөвлөгөө, тооцоо гаргах ёстой. Би алдаа гаргаж, эсвэл өчүүхэн төдий ч хайхрамжгүй байж болохгүй, эс бөгөөс хэн нэгэн намайг ашиглахыг оролдвол би яах вэ?” гэж боддог. Тиймээс тэд Бурханы гэрийн удирдагч, ажилчдаас сэрэмжилж, хэн нэгэн өөрсдийг нь ялган таньж, нэвт хараад, улмаар чөлөөлөгдөж, ерөөл хүртэх мөрөөдөл нь сүйрэх вий гэхээс айдаг. Тэд ерөөл хүртэх найдвар тээхийн тулд нэр хүнд, байр сууриа хадгалах ёстой гэж боддог.Ерөөгдөх нь тэнгэрээс илүү агуу, аминаас илүү агуу, үнэний эрэл хайгуул, зан чанарын өөрчлөлт, хувийн авралаас илүү чухал, үүргээ сайн гүйцэтгэж, стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байхаас илүү чухал гэж антихрист үздэг. Стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байж, үүргээ сайн биелүүлж, аврагдах нь бүгд бараг дурдах юмуу, онцлохын хэрэггүй ялихгүй зүйл, харин ерөөл хүртэх нь насан туршдаа хэзээ ч мартахааргүй цорын ганц зүйл гэж боддог. Тэд их бага юутай ч тулгарлаа гэсэн үүнийг ерөөгдөхтэй хамаатуулж, туйлын сэрэмжтэй, анхааралтай байдаг бөгөөд ямагт өөрсдөдөө гарах гарц үлдээдэг. Тиймээс үүргийн хуваарилалтыг нь тохируулах үед тушаал дэвшүүлбэл антихрист өөрт нь ерөөгдөх найдвар байна гэж бодно.Хэрвээ энэ нь багийн удирдагчаас багийн туслах удирдагч болж, эсвэл багийн туслах удирдагчаас жирийн гишүүн болж тушаал буурах явдал байвал тэд үүнийг том асуудал гэж таамагладаг бөгөөд ерөөл хүртэх найдвар нь багаслаа гэж боддог. Энэ ямар гээч үзэл бодол вэ? Энэ нь зөв үзэл бодол мөн үү? Мэдээж биш. Энэ үзэл бодол бол утгагүй! Хүн Бурханы сайшаалыг хүртэх эсэх нь ямар үүрэг гүйцэтгэдгээс нь биш, харин үнэнийг эзэмшсэн эсэх, Бурханыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаг эсэх, мөн бүхнээ зориулдаг эсэхээс нь хамаардаг. Эдгээр нь хамгийн чухал зүйл юм. Хүмүүсийг аврах Бурханы авралын хугацаанд тэд олон шалгалт туулах ёстой. Ялангуяа үүргээ гүйцэтгэхдээ тэд олон бүтэлгүйтэл, ээдрээ бартааг туулах ёстой боловч эцэст нь хэрвээ тэд үнэнийг ойлгож, Бурханд чин сэтгэлээсээ дуулгавартай байвал Бурханы сайшаалыг хүртсэн хүн байх болно. Үүргийн хуваарилалтыг нь тохируулах асуудал дээр антихристүүд үнэнийг ойлгодоггүй, мөн тэдэнд ухамсарлах чадвар огт байхгүй нь харагддаг.

Үүрэг гүйцэтгэж буй бүх хүний дунд юуг ч сайн хийдэггүй хүмүүс үргэлж байх болно. Тэд үнэнийг ойлгодоггүй, тэр ч байтугай Христэд итгэгчдийн байнга ашигладаг сүнслэг хэллэг, сүнслэг нэр томьёог ч мэддэггүй учраас нийтлэл бичихдээ сайн байдаггүй. Тэд бичих ур чадвартай, бага зэрэг боловсролтой байж болох ч уг даалгаврыг биелүүлэх чадваргүй байдаг. Хэрвээ чи тэднээр баримт бичиг хянуулбал хэсэг хугацааны дараа тэд үүнд ч бас сайн биш гэдэг нь тодорхой болно. Тэдний хэв чанар дутмаг бөгөөд үргэлж ямар нэг зүйлийг орхигдуулдаг учраас чи тэдний үүргийн хуваарилалтыг дахин тохируулдаг. Тэд компьютерын ур чадвартай гэж хэлдэг ч тэр чиглэлээр хэсэг хугацаанд үүрэг гүйцэтгэснийхээ дараа үүнд ч бас сайн биш байдаг. Тэд сайн тогооч юм шиг санагддаг учраас чи тэднээр ах эгч нарт хоол хийлгэдэг. Гэтэл тэдний хийсэн хоол хэтэрхий давстай, эсвэл хэтэрхий сул, мөн хэтэрхий их, эсвэл хэтэрхий бага хийдэг гэж хүн бүр хэлэх болдог. Тэднийг хоол хийхэд тохирохгүйг хараад чи тэднээр сайн мэдээ номлуулахаар зохицуулдаг боловч тэд сайн мэдээний багт нэгдэх гэж байгаагаа сонсмогцоо урам нь хугарч: “Гүйцээ. Намайг арын эгнээ рүү цөлж байна, ерөөл хүртэх ямар ч найдвар алга. Уйлахаас өөр аргагүй боллоо” гэж боддог. Тэгээд сөрөг, гундуу сэтгэлээр тэд доройтон, живж, сайн мэдээ номлож, Бурханы шинэ ажлыг гэрчлэхэд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Үүний оронд тэд үргэлж: “Би хэзээ бичвэрт суурилсан үүрэгтээ буцаж очих вэ? Би хэзээ дахин толгойгоо өндөрт өргөх вэ? Би хэзээ дахин дээрх хүмүүстэй ярьж, эсвэл дээд түвшний шийдвэр гаргалтад оролцох вэ? Намайг удирдагч гэдгийг хүн бүр хэзээ дахин мэдэх вэ?” гэж боддог. Тэд хэдэн жил хүлээгээд ажилдаа буцаж орохгүй болохоороо: “Бурханд итгэх ямар ч утгагүй юм байна. Би яг л энэ ертөнцийн албан тушаалтан болох замдаа олон саад бэрхшээл туулдаг хүмүүстэй адилхан байгаа биз дээ?” хэмээн тунгаан бодож эхэлдэг. Уг олон саад бэрхшээлийн талаар бодох үедээ тэд бүр ч их сэтгэл гонсойж, туйлын их урам хугардаг. Тэд: “Би олон жил итгэгч байсан хэрнээ ганц ч удаа гол удирдагч болж чадсангүй. Арайхийн багийн удирдагчаар ажиллаж чадсан ч чөлөөлөгдсөн, бусад үүргийг ч би бас сайн хийгээгүй. Би үнэхээр азгүй юм—юу ч миний хүссэнээр болдоггүй. Энэ нь яг л албан тушаалтан болох замдаа маш олон саад бэрхшээлийг туулан тэмцэхтэй адилхан юм. Бурханы гэр яагаад намайг дэвшүүлэхгүй байгаа юм бэ? Миний байр суурь, нэр хүнд үнэхээр шалан дээр уналаа. Хэн ч намайг хэн болохыг санахгүй байна, дээрх ч намайг хэзээ ч дурдахгүй байна. Миний мандан бадарч байсан үе өнгөрчээ. Би амжилтгүй байгаагаа яах ёстой вэ? Би бурханд маш их хайртай, мөн чуулган болон бурханы гэрт үнэхээр хайртай байтал би яагаад амжилт олсонгүй вэ? Бурханд итгэх ямар ч утгагүй юм байна. Би энд бурханы гэрт өөрийнхөө агуу төлөвлөгөөг хэрэгжүүлж, эрч хүч, давуу талаа ашиглахыг үнэхээр хүссэн боловч бурхан намайг чухал албан тушаалд тавьдаггүй, эсвэл намайг хардаггүй. Ямар ч утгагүй юм” гэж хэлдэг. Утгагүй байна гэж байнга шуугиан дэгдээх нь юу гэсэн үг вэ? Энэ нь үүргээ гүйцэтгэх, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх, үнэнийг сонсож, номлол сонсох, Бурханы үгийг унших, үнэн-зарчмыг эрж хайх нь ямар ч утгагүй гэсэн үг юм. Тэгвэл тэдний хувьд юу хийх нь утга учиртай вэ? Албан тушаалтай байх, ерөөл хүртэх, ерөөлийн төлөөх хүсэл, амбицаа биелүүлэх, алхам тутамдаа гайхуулах, бишрүүлэх, нэр хүндтэй байх нь утга учиртай байдаг. Тэдний хувьд өөр юу ч утга учиртай биш. Тэдэнд ямар ч утгагүй мэт санагдаж, урам нь хугарах үед хөл нь өөрийн эрхгүй хаалга руу чиглэдэг. Тэд Бурханы гэрээс явахыг, ухрахыг хүсдэг. Энэ нь тэд аюулд орсон гэсэн үг юм. Үүрэг гүйцэтгэдэг зарим хүний, ялангуяа шүтлэггүй хүмүүстэй байнга харилцдаг, тодорхой бус хэлбэрийн үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн заримынх нь нэг хөл дотор, нөгөө хөл гаднаа байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь энэ хүмүүс хэзээ ч ухарч магадгүй гэсэн үг бөгөөд хэрвээ тэдний хамгаалалтын сүүлчийн шугам нурж унавал нөгөө хөл нь шийдэмгийгээр гадагш алхаж, тэд Бурханы гэрээс бүрмөсөн салж, чуулганыг бүрмөсөн орхино. Үүргийн хуваарилалтыг нь тохируулах болоход энэ хүмүүс өөрсдийгөө хаашаа шилжих, ямар үүрэг гүйцэтгэх, тэр үүрэг нь хувийн хүслийг нь хангах эсэх, өөрсдөд нь хүндлэгдэх боломж олгох эсэх, шинэ үүргийнх нь байр суурь, зэрэг зиндаа ямар байх зэрэг бүх зүйлийг өөрсдийн ерөөл хүртэх санаа зорилго, хүсэлтэйгээ холбодог. Антихристүүдийн үүргийн хуваарилалтыг нь тохируулахад ханддаг хандлага, үзэл бодол дээр үндэслэвэл тэдний асуудал юунд байна вэ? Энэ нь том асуудал мөн үү, эсвэл үгүй юу? (Мөн.) Асуудал нь юу вэ? (Тэд үүргийн хуваарилалтынх нь хэвийн тохируулгыг чуулган дахь байр суурь болон ерөөл хүртэж чадах эсэхтэйгээ холбодог. Үүргийн хуваарилалтыг нь тохируулах үед тэд Бурханы гэрийн зохицуулалтыг хүлээн авч, дуулгавартай дагахын оронд байр сууриа алдаж байна, цаашид ерөөл хүртэж чадахгүй нь гэж бодож, дараа нь Бурханд итгэх ямар ч утгагүй юм байна гэж үзээд, Бурханы гэрээс явахыг хүсдэг.) Тэдний хамгийн том алдаа бол үүргийн хуваарилалтыг нь тохируулахыг ерөөл хүртэхтэй холбосон явдал юм. Энэ нь тэдний хэзээ ч хийх ёсгүй зүйл байсан юм. Үнэндээ энэ хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй боловч антихристүүдийн зүрх сэтгэл ерөөл хүртэх хүслээр дүүрэн байдаг тул тэд ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, түүнийгээ ерөөл хүртэж чадах эсэхтэйгээ холбодог, энэ нь тэд үүргээ сайн гүйцэтгэх боломжгүй бөгөөд зөвхөн илчлэгдэж, таягдан хаягдах л боломжтой гэсэн үг юм. Энэ нь ердөө л тэд өөрсдөдөө асуудал үүсгэж, өөрсдийгөө мөхлийн замд оруулж байгаа хэрэг юм.

Чи үүрэг гүйцэтгэх хэрэгт хэрхэн хандах ёстой вэ? Чи зөв хандлагатай байх ёстой бөгөөд энэ нь үүргээ сайн гүйцэтгэх урьдчилсан нөхцөл юм. Ямар үүрэг чамд тохирох нь чиний давуу талд үндэслэх ёстой. Хэрвээ заримдаа чуулганаас чамд зохицуулсан үүрэг нь чиний сайн хийж чаддаг зүйл биш, эсвэл чиний хийхийг хүсдэг зүйл биш байвал чи асуудлыг хөндөж, харилцаа холбоогоор дамжуулан шийдвэрлэж болно. Гэхдээ хэрвээ чи тэр үүргийг гүйцэтгэж чаддаг бөгөөд энэ нь чиний гүйцэтгэх ёстой үүрэг байтал чи зүгээр зовлонгоос айсандаа хийхийг хүсэхгүй байвал чамд асуудал байна гэсэн үг. Хэрвээ чи дуулгавартай байхад бэлэн бөгөөд махан биеэсээ урваж чаддаг бол чамайг харьцангуй эрүүл ухаантай гэж хэлж болно. Гэвч хэрвээ чи аль үүрэг нь илүү нэр хүндтэй болохыг үргэлж тооцоолохыг оролддог, мөн тодорхой нэг үүрэг нь бусдад чамайг дорд үзэгдэхэд хүргэнэ гэж таамагладаг бол энэ нь чамд завхарсан зан чанар байгааг баталж байна. Чи яагаад үүргийн талаарх ойлголтдоо тийм өрөөсгөл ханддаг юм бэ? Чи өөрийнхөө санаанд үндэслэн сонгосон үүргээ л сайн гүйцэтгэж чадна гэж үү? Тийм байх албагүй. Энд хамгийн чухал зүйл бол завхарсан зан чанараа шийдвэрлэх явдал бөгөөд хэрвээ тэгэхгүй бол дуртай үүрэг чинь байсан ч чи түүнийгээ сайн гүйцэтгэж чадахгүй. Зарим хүн үүргээ зарчимгүйгээр гүйцэтгэдэг бөгөөд үүргээ үргэлж өөрсдийнхөө дур сонирхолд үндэслэн гүйцэтгэдэг учраас тэд бэрхшээлийг хэзээ ч шийдвэрлэж чаддаггүй, үүрэг бүрээ үргэлж аргацаан гүйцэтгэдэг бөгөөд эцэст нь таягдан хаягддаг. Ийм хүмүүс аврагдаж чадах уу? Чи өөрт тохирох үүргийг сонгож, түүнийг сайн гүйцэтгэж, завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг байх ёстой. Зөвхөн тэр үед л чи үнэн-бодит байдалд орж чадна. Хэрвээ чи үргэлж махан биеийн тав тухыг эрэлхийлж, үүрэгтээ сайн харагдахыг эрж хайдаг бол үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй. Хэрвээ чи ямар ч үүргийг сайн гүйцэтгэж чадахгүй бол заавал таягдан хаягдах болно. Зарим хүн ямар ч үүрэг гүйцэтгэж байсан сэтгэл дундуур байдаг, тэд үүргээ үргэлж түр зуурынх гэж үздэг, тэд хааш яаш байдаг бөгөөд илчилж буй завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй. Үр дүнд нь тэд хэдэн жилийн турш үүргээ гүйцэтгэсэн ч амь-оролтын хувьд юу ч олж авдаггүй. Тэд хөдөлмөрчид болж, таягдан хаягддаг. Тэд өөрсдөө үүнийг дуудаж авчраагүй гэж үү? Ёрын муу хүмүүс болон антихристүүд үүрэгтээ хэзээ ч зөв хандлагатай байдаггүй. Үүргийн хуваарилалтыг нь тохируулах үед тэд юу гэж боддог вэ? “Та нар намайг зүгээр л үйлчлэл үзүүлэгч гэж бодоо юу? Та нар намайг ашиглах үедээ надаар өөрсдөдөө үйлчлэл үзүүлээд, миний хэрэг дуусмагц намайг зүгээр л явуулчихдаг. За яах вэ, би тэгж үйлчлэхгүй! Би удирдагч юм уу ажилчин байхыг хүсэж байна, учир нь энд байгаа цорын ганц хүндтэй ажил бол тэр. Хэрвээ та нар намайг удирдагч юм уу ажилчин байлгахгүй хэрнээ намайг хөдөлмөрлө гэж хүссээр байвал үүнийгээ зүгээр л мартаж үз!” Энэ ямар гээч хандлага вэ? Тэд дуулгавартай дагаж байна уу? Тэд юунд үндэслэн үүргийн хуваарилалтыг нь тохируулах явдалд ханддаг вэ? Адгуу байдал, өөрсдийн санаа, завхарсан зан чанартаа үндэслэдэг, тийм биз дээ? Үүнд ингэж хандахын үр дагавар юу вэ? Юун түрүүнд, тэд дараагийн үүрэгтээ үнэнч, чин сэтгэлээсээ байж чадах уу? Үгүй, чадахгүй. Тэд эерэг хандлагатай байх уу? Тэд ямархуу байдалтай байх вэ? (Гуньж гутарссан байдалтай.) Гуньж гутрахын мөн чанар юу вэ? Энэ бол дайсагнал. Дайсагнасан, гуньж гутарсан байдлын эцсийн үр дүн юу вэ? Тэгж мэдэрдэг хүн үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? (Үгүй.) Хэрвээ хэн нэгэн үргэлж сөрөг, дайсагнасан байдалтай байвал үүрэг гүйцэтгэхэд тохирох уу? Ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, тэд түүнийгээ сайн хийж чадахгүй. Энэ бол чөтгөрийн тойрог бөгөөд сайнаар төгсөхгүй. Яагаад тэр вэ? Ийм хүмүүс сайн замаар явдаггүй; тэд үнэнийг эрэлхийлдэггүй, дуулгавартай биш бөгөөд Бурханы гэрийн өөрсдөд нь хандах хандлага, арга барилыг зөвөөр ойлгож чаддаггүй. Энэ нь төвөгтэй биш гэж үү? Энэ бол үүргийн хуваарилалтынх нь туйлын зөв тохируулга байтал антихристүүд үүнийг өөрсдийг нь тарчлаахын тулд хийж байна, өөрсөдтэй нь хүн шиг харьцахгүй байна, Бурханы гэрт хайр дутагдаж байна, өөрсөдтэй нь машин мэт харьцаж, хэрэгтэй үедээ дуудаж, хэрэггүй үедээ өшиглөн хаяж байна гэж хэлдэг. Энэ нь мушгин гуйвуулсан тайлбар биш гэж үү? Иймэрхүү зүйл хэлдэг хүнд мөс чанар, эрүүл ухаан байна уу? Тэдэнд хүн чанар байхгүй! Тэд туйлын зөв зүйтэй хэргийг гажуудуулдаг; тэд туйлын зөв хэрэгжүүлэлтийг сөрөг зүйл болгон мушгин гуйвуулдаг—энэ нь антихристийн хорон муу байдал биш гэж үү? Ийм хорон муу хүн үнэнийг ойлгож чадах уу? Яавч үгүй. Энэ бол антихристийн асуудал; тэдэнд юу ч тохиолдсон бай, тэд үүнийг мушгин гуйвуулсан байдлаар бодох болно. Тэд яагаад мушгин гуйвуулсан байдлаар боддог вэ? Яагаад гэвэл тэдний уг чанар-мөн чанар маш хорон муу байдаг. Антихристийн уг чанар-мөн чанар нь юун түрүүнд хорон муу, дараа нь харгис байдаг бөгөөд эдгээр нь тэдний гол шинж чанар юм. Антихристүүдийн хорон муу уг чанар нь тэднийг юуг ч зөвөөр ухамсарлахад саад болдог бөгөөд үүний оронд тэд бүх зүйлийг гажуудуулж, туйлширч, өө хайж, аливааг зөв зохицуулж, эсвэл үнэнийг эрж хайж чаддаггүй. Дараа нь тэд идэвхтэйгээр эсэргүүцэн тэмцэж, өшөө авахыг эрж хайдаг, тэр ч байтугай үзэл тарааж, сөрөг байдлаа ил гаргаж, чуулганы ажлыг үймүүлэхийн тулд бусдыг турхирч, өөртөө элсүүлдэг. Тэд нууцаар зарим нэг гомдол тарааж, Бурханы гэр хүмүүст хэрхэн ханддагийг, зарим захиргааны дүрмийг, зарим удирдагч хэрхэн ажилладгийг шүүж, эдгээр удирдагчийг ялладаг. Энэ ямар гээч зан чанар вэ? Харгис зан чанар. Антихристүүд эсэргүүцэж, тэрсэлдэг төдийгүй өөрсөдтэйгөө хамт тэрсэлдүүлж, өөрсдийнхөө талд оруулж, өөрсдийгөө дэмжүүлэхийн тулд бүр ч олон хүнийг өөртөө татан элсүүлдэг. Антихристийн уг чанар-мөн чанар ийм байдаг. Тэд үүргийн хуваарилалтыг нь тохируулах энгийн хэрэгт ч зөв хандаж, эсвэл түүнийг ухаалгаар хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаггүй. Харин ч тэд шуугиан дэгдээж, өөрсдөдөө янз бүрийн шалтаг хэлдгийн зарим нь зохисгүй бөгөөд бусдын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлдэг. Зарим нэг ташаарал, тэрс үзэл гаргасныхаа дараа антихристүүд өөрсдөдөө ашигтайгаар нөхцөл байдлыг аварч, бусдыг өөрсдөдөө итгүүлэхийг оролддог. Хэрвээ эдгээр арга хэмжээ нь амжилтгүй болбол антихристүүд буцаж чадах уу? Хэрвээ тэд энэ замаар цааш явж чадахгүй бол үнэнийг эрж хайж чадах уу? Тэдэнд гэмших ямар нэг хүсэл байх уу? Мэдээж үгүй. Тэд: “Хэрвээ чи намайг ерөөл хүртэхэд саад болбол би та нарыг бүгдийг чинь ерөөл хүртэхэд саад болно! Хэрвээ би ерөөл хүртэж чадахгүй бол би итгэхээ болино!” гэж хэлдэг. Өмнө нь Би антихристүүд хэрхэн огт эрүүл ухаангүй байдаг талаар ярьсан; энэ эрүүл ухаангүй байдлын цаадах уг чанар-мөн чанар нь энэ хүмүүс туйлын хорон муу, харгис юм. Бидний одоо нөхөрлөж буй зүйл бол энэхүү уг чанар-мөн чанарыг бүрэн харуулдаг илрэл, илчлэл бөгөөд энэ нь уг чанар-мөн чанарынх нь хамгийн үнэн нотолгоо юм. Энэ хүмүүсийн зарим нь үүргийн хуваарилалтыг нь ганц удаа тохируулахад л уурладаг бөгөөд зарим нь хэд хэдэн удаа шилжиж, нэг үүргээс нөгөө үүрэг рүү шилжсэнийхээ дараа алийг нь ч сайн хийж чаддаггүй бөгөөд эцэст нь өөрсдөд нь ерөөл хүртэх найдвар алга гэж бодоод ухрахыг хүсдэг. Товчхондоо, үүргийн хуваарилалтыг нь хэрхэн тохируулахаас үл хамааран, хэрвээ ямар нэгэн тохируулга гарвал энэ хүмүүс зүрх сэтгэлдээ үүнийг задлан шинжилж, шүүж, тунгаан бодох бөгөөд тохируулга нь ерөөл хүртэхтэй нь холбоогүй болохыг олж мэдсэн тохиолдолд л тайвширна. Тохируулга нь ерөөл хүртэхтэй өчүүхэн жаахан холбоотой, эсвэл ерөөл хүртэх найдварт нь нөлөөлж байгааг олж мэдвэл тэд тэр даруй тэрсэлж, уг чанар-мөн чанараа илчилнэ. Хэрвээ тэд энэ тэрслэлдээ бүтэлгүйтэж, илчлэгдэн, гологдвол өөрсдөдөө зориулан нөөц төлөвлөгөө бэлтгэж, Бурханы гэрээс эргэлзэлгүйгээр, баттайяа явах бөгөөд Бурхан байдаг гэдэгт итгэхээ больж, Бурханд итгэдэг гэдгээ хүлээн зөвшөөрөхөө болино. Тэдний өдөр тутмын амьдрал тэр даруй өөрчлөгдөж, Бурханд итгэгчийн бүх дүр төрх тэднээс алга болно. Тэд буцаад шууд архи ууж, тамхи татаж, этгээд хувцас өмсөж, хурц нүүр будалт хийж, хээнцэр ганган хувцаслаж эхэлнэ. Тэд Бурханд итгэгч байхдаа эдгээр зүйлийг эдэлж чадаагүй учраас алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд яарах болно. Тэд ухрах талаар бодож үзэх үедээ тэр даруй дараагийн алхмынхаа талаар, урагшлахын тулд ертөнцөд хэрхэн шаргуу ажиллаж, өөрсдөдөө байр суурь олж, сайн сайхан амьдрах талаар, мөн гарах гарц нь хаана байгаа талаар бодох болно. Тэд удахгүй өөрсдөдөө гарах гарц олж, энэ ёрын муу чиг хандлагуудын дунд, энэ ёрын муу ертөнц дотор өөрсдөдөө байр суурь олж, юу хийхээ тодорхойлох бөгөөд энэ нь тэдэнд амьдралынх нь үлдсэн хугацаанд бусдаас илүү сайн амьдарч, аз жаргал, баяр баясгалан авчирч, махан биеийг нь илүү тав тухтай байлгаж, амьдралыг бүрэн дүүрэн эдэлж, зугаа цэнгэл, амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх боломжийг олгох бизнес, улс төр, эсвэл өөр төрлийн үйл хэрэг байх болно.

Антихрист засуулах үедээ, мөн үүргийн хуваарилалтыг нь тохируулах үед өөртэй нь маш нягт холбоотой ерөөл хүртэх талаар боддог. Тэд үүнд ямар ч найдвар үлдээгүй гэж бодох үедээ ухрахыг, Бурханы гэрээс явахыг хүсэх бөгөөд шүтлэггүй хүний амьдрал руу буцахыг хүснэ. Үүнээс үндэслэвэл хүний уг чанар-мөн чанар маш чухал гэдэг нь илэрхий байна, тэгвэл тэдний эрэлхийлэл, сонголт ч бас маш чухал биш гэж үү? Ердөө л ганцхан бодлын зөрүү байгаа: Нэг зөв шийдвэр чамайг Бурханы авралыг үргэлжлүүлэн хүлээн авахад хүргэж магадгүй бол, нэг буруу сонголт чамайг нүд ирмэхийн зуур шүтлэггүй хүн, Бурханы гэртэй, Бурханы ажилтай, эсвэл үүрэгтэйгээ ямар ч хамаагүй хүн болгон хувиргаж чадна. Ердөө ганцхан бодол, ганцхан хором, эсвэл нэг жижигхэн хэрэг явдал хүний хувь заяаг бүрмөсөн өөрчилж чадна. Нэгэн хайхрамжгүй сонголт, нэгэн хайхрамжгүй жижиг бодол, эсвэл энгийн нэг үзэл бодол хүний хувь заяаг өөрчилж чадах бөгөөд дараагийн хоромд тэд хаана очихыг тодорхойлж чадна. Хүмүүс ямар нэгэн асуудалтай тулгараагүй, ямар нэгэн шийдвэртэй нүүр тулаагүй байх үедээ олон үнэнийг ойлгодог, биеийн хэмжээтэй, бат зогсож чадна гэж боддог. Гэвч шийдвэр гаргалттай, үндсэн зарчим, эсвэл том асуудалтай тулгарах үед чиний юу сонгох, Бурханд хандах хандлага чинь ямар байх, тухайн хэрэгт хандах үзэл бодол, хандлага чинь ямар байх нь хувь заяаг чинь, мөн чиний үлдэх эсвэл явах эсэхийг шийднэ. Антихристүүдийн хийх хандлагатай байдаг сонголт болон зүрх сэтгэл дэх хамгийн гүн гүнзгий хувийн хүсэл нь бүгд үнэнтэй зөрчилддөг; эдгээр зүйлд дуулгавартай байдал байдаггүй, зөвхөн дайсагнал л байдаг, үнэн юм уу хүн чанар байдаггүй, зөвхөн хүний завхарсан зан чанар, хүний ташаарал, тэрс үзэл л байдаг. Эдгээр зүйл нь Бурханы гэрийг орхих, ёрын муу чиг хандлагад умбах гэх мэт бодлыг байнга төрүүлдэг бөгөөд хэзээ ч хамаагүй тэднийг: “Хэрвээ надад ерөөл хүртэх найдвар байхгүй бол бурханы гэрээс яагаад явж болохгүй гэж? Хэрвээ ийм байдаг юм бол би үргэлжлүүлэн итгэхгүй, эсвэл үүргээ гүйцэтгэхгүй. Хэрвээ бурханы гэр надад ингэж хандаж байгаа бол би цаашид бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж бодоход хүргэдэг. Иймэрхүү туйлын тэрслүү бодол, эдгээр тэрс үзэл, ташаарал, эдгээр хорон муу санаа нь антихристийн зүрх сэтгэлд байнга оршиж, эргэлдэж байдаг. Тийм ч учраас, хэдийгээр тэд Бурханыг дагах замдаа замын дундаас ухардаггүй ч эцсийг нь хүртэл энэ замаар алхах нь тэдний хувьд маш хэцүү байдаг бөгөөд тэдний ихэнх нь хийсэн асар их муу үйл, учруулсан саад тотгор, үймээнээсээ болоод чуулганаас цэвэрлэгдэж, хөөгдөх болно. Хэдийгээр тэд эцсийг нь хүртэл тэсэж үлдэхийн тулд өөрсдийгөө хүчилж чаддаг ч үнэндээ антихристүүдийн уг чанар-мөн чанараас тэднийг чуулганаас ухрах нь гарцаагүй гэдгийг бид харж болно. Тэд бүр зүрх сэтгэлийнхээ гүнд: “Би бурханы гэрийг орхиж яавч болохгүй. Надад ийм бодол байсан ч би явж болохгүй. Би үхэх хүртлээ энд үлдэнэ. Би бурханы гэрээс зууран үлдэнэ; би эцсийг нь хүртэл бурханыг дагана” гэж бодож магадгүй. Хувийн хүсэл зориг нь тэднийг Бурханы гэрээс явахгүй байхыг хэчнээн их албадаж, хувийн хүсэл зоригтоо өөрсдийгөө үлдэх ёстой гэж хэчнээн их зүтгэсэн ч эцсийн эцэст Бурханд жигшин гологдож, өөрсдийн хүслээр Бурханы гэрээс явах хувь тавилантай байдаг, учир нь тэд үнэнд зэвүүцдэг бөгөөд ясандаа тултал хорон муу байдаг.

III. Чөлөөлөгдөхдөө хандах антихристүүдийн хандлага

Бид сая антихристүүдийн тэднийг засах үеийн болон үүргийн хуваарилалтыг нь тохируулах үеийн хоёр илрэлийн талаар нөхөрлөлөө. Бидний нөхөрлөлийн гол төвлөрөл нь ийм зүйл тохиолдох үед антихристүүд ямар хандлагатай байдаг, ямар шийдвэр гаргадаг талаар байлаа. Мэдээж, антихрист засуулах үедээ, эсвэл үүргийн хуваарилалтыг нь тохируулах үед тэр ямар үзэл бодол, хандлагатай байхаас үл хамааран эдгээр зүйлийг ерөөл хүртэх эсэхтэйгээ үргэлж холбодог. Хэрвээ тэр ерөөл хүртэхгүй, өөрт нь ямар ч найдвар байхгүй гэдэгтээ итгэлтэй байвал аяндаа ухрах болно. Ердийн хүний хувьд, ямар ч амбиц, хүсэлгүй хүний хувьд засуулах, эсвэл үүргийн хуваарилалтыг нь тохируулах явдал нь үнэндээ тийм ч сүртэй зүйл биш. Аль аль нь тэдэнд тийм ч их нөлөөлөхгүй. Тэдний үүрэг гүйцэтгэх эрхийг хасаагүй, аврагдах найдвар нь ч үгүй болоогүй тул жирийн хүний хувьд хэтрүүлэн хариу үйлдэл үзүүлэх, айж эмээх, эсвэл сэтгэл нь шархлах, эсвэл нөөц төлөвлөгөө гаргаж эхлэх шаардлагагүй. Гэвч антихристийн хувьд тийм биш байдаг. Тэд эдгээрийг маш ноцтой хэрэг гэж үздэг, учир нь тэд эдгээрийг ерөөл хүртэхтэй холбодог бөгөөд энэ нь эцэстээ тэдний дотор бүх төрлийн тэрслүү бодол, зан авирыг төрүүлж, улмаар ухрах, Бурханыг орхих санаа, төлөвлөгөөг бий болгодог. Антихристүүдэд иймэрхүү туйлын энгийн зүйл тохиолдоход хүртэл ухрах санаа төрж чаддаг. Тэгвэл Бурханы гэрт байр суурьтай, чухал ажил хариуцдаг хүний хувьд чөлөөлөгдөх явдалтай нүүр тулах үедээ ямархуу хандлагатай байх бол? Тэд үүнийг хэрхэн зохицуулж, ямар сонголт хийх бол? Ийм зүйлс нь бүр ч илүү тодорхой харуулж өгдөг. Антихристийн хувьд байр суурь, эрх мэдэл, нэр хүнд нь хамгийн чухал ашиг сонирхол бөгөөд тэдний хувьд өөрсдийнх нь амьтай тэнцэхүйц зүйлс юм. Тийм ч учраас антихрист чөлөөлөгдөх үедээ, “удирдагч” гэх цолоо алдаж, цаашид байр суурьгүй болох үедээ, өөрөөр хэлбэл эрх мэдэл, нэр хүндээ алдаж, хүндлэгдэх, дэмжигдэх, бишрүүлэх тусгай эрх ямба эдлэхээ болих үедээ, байр суурь, эрх мэдлийг амь шигээ үздэг антихристийн хувьд тэр үүнийг хүлээн зөвшөөрөхийн аргагүй гэж үздэг. Антихрист чөлөөлөгдөх үед түүний хамгийн эхний хариу үйлдэл нь яг л аянганд ниргүүлсэн мэт, тэнгэр нурж, ертөнц нь сүйрсэн мэт байдаг. Тэдний найдвар тавьж байсан зүйл нь алга болж, байр суурийн бүх ашиг тусыг хүртэн амьдрах боломж нь, мөн муу зүйл хийж, дураараа авирлахад хүргэдэг хөдөлгөгч хүч нь үгүй болдог. Энэ бол тэдний хувьд хамгийн хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл юм. Тэд хамгийн түрүүнд: “Одоо миний байр суурь үгүй болсон тул хүмүүс намайг яаж харах бол? Төрөлх нутгийн минь ах эгч нар намайг юу гэж бодох бол? Таньдаг бүх хүн маань намайг яаж харах бол? Тэд намайг бялдуучилсаар байх уу? Тэд надад тийм найрсаг байх уу? Тэд намайг алхам тутамд дэмжсээр байх уу? Тэд намайг дагасаар байх уу? Тэд миний амьдралд хэрэгтэй бүх зүйлийг анхаарч халамжилсаар байх уу? Би тэдэнтэй ярих үед тэд эелдэг байж, намайг инээмсэглэн угтсаар байх уу? Би байр суурьгүйгээр яаж амьдрах вэ? Цаашдын замаар хэрхэн алхах вэ? Би бусад хүмүүсийн дунд хэрхэн байр сууриа олох вэ? Одоо би байр сууриа алдсан тул энэ нь надад ерөөл хүртэх найдвар багассан гэсэн үг биш үү? Би агуу ерөөл хүртэж чадах уу? Би ямар нэгэн томоохон шагнал, эсвэл том титэм хүртэх уу?” гэж боддог. Ерөөл хүртэх найдвар нь сүйрсэн, эсвэл ноцтойгоор багассан гэж бодох үед толгой нь дэлбэрэх гэж байгаа мэт, зүрхийг нь алхаар нүдэж байгаа мэт болж, хутгаар зүсүүлж байгаа мэт өвддөг. Тэд өдөр шөнөгүй хүсэн хүлээж байсан тэнгэрийн хаанчлалд орох ерөөлөө алдах гэж байх үед энэ нь тэдэнд гэнэт гарч ирсэн аймшигтай мэдээ мэт санагддаг. Байр суурьгүй байх нь антихристийн хувьд ерөөл хүртэх ямар ч найдваргүй байхтай адил бөгөөд тэд алхаж буй үхдэл шиг болж, бие нь сүнсгүй, амьдралыг нь чиглүүлэх ямар ч зүйлгүй хоосон хясаа мэт болдог. Тэдэнд ямар ч найдвар, хүсэн хүлээх зүйл байдаггүй. Антихрист илчлэгдэж, чөлөөлөгдөхтэй нүүр тулах үед тэд хамгийн түрүүнд ерөөл хүртэх ямар ч найдваргүй боллоо гэж боддог. Тэгвэл энэ үед тэд зүгээр л бууж өгөх болов уу? Тэд дуулгавартай байхад бэлэн байх болов уу? Тэд энэ боломжийг ашиглан ерөөл хүртэх хүслээ орхиж, байр сууриа тавьж явуулан, дуртайяа жирийн дагагч болж, Бурханы төлөө баяртайгаар хөдөлмөрлөж, үүргээ сайн гүйцэтгэх болов уу? (Үгүй.) Энэ нь тэдний хувьд эргэлтийн цэг байж чадах уу? Энэ эргэлтийн цэг нь тэднийг сайн чиглэлд, эерэгээр хөгжихөд хүргэх үү, эсвэл муу чиглэлд, сөрөг байдлаар хөгжихөд хүргэх үү? Антихристийн уг чанар-мөн чанар дээр үндэслэвэл, чөлөөлөгдөх нь түүний хувьд ерөөл хүртэх хүслээ орхихын эхлэл, эсвэл үнэнийг хайрлаж, эрэлхийлж эхлэхийн эхлэл яавч биш гэдэг нь илэрхий юм. Үүний оронд тэд ерөөл хүртэх боломж, найдварын төлөө тэмцэхийн тулд бүр ч илүү шаргуу ажиллах болно; тэд өөрсдөд нь ерөөл авчирч чадах, эргэн босоход нь тусалж, байр сууриа эргүүлэн олж авахад нь туслах ямар ч боломжоос зуурах болно. Тийм ч учраас чөлөөлөгдөхтэй нүүр тулах үедээ антихрист бухимдаж, урам хугарч, дайсагнахаас гадна чөлөөлөгдөхийн эсрэг эцсээ хүртэл тэмцэж, нөхцөл байдлыг эргүүлж, өөрчлөхийг хичээх болно. Ерөөл хүртэх найдвараа хадгалж үлдэхийн тулд, мөн байр суурь, нэр хүнд, эрх мэдлээ хэвээр үлдээхийн тулд тэд хамаг чадлаараа тэмцдэг. Тэд хэрхэн тэмцдэг вэ? Өөрсдийгөө зөвтгөхийг оролдож, үндэслэл гаргаж, шалтаг тоочиж, хийсэн зүйлээ хэрхэн хийсэн, юунаас болж алдаа гаргасан, бусдад тусалж, тэдэнтэй нөхөрлөхийн тулд хэрхэн шөнөжин нойргүй хоносон, мөн энэ хэрэгт хайхрамжгүй хандахад нь юу нөлөөлсөн талаар ярьдаг. Тэд нөхцөл байдлыг аварч, чөлөөлөгдөх гай зовлонгоос мултрахын тулд энэ хэргийн хэсэг бүрийг бүрэн дүүрэн тодруулж, тайлбарлах болно.

Антихристүүд ямар нөхцөл байдал, хэрэг явдалд сатанлаг уг чанараа хамгийн их илчилж, харуулах магадлалтай вэ? Энэ нь тэд илчлэгдэж, чөлөөлөгдөх үед, өөрөөр хэлбэл байр сууриа алдах үед юм. Антихристүүдийн харуулдаг гол илрэл бол өөрсдийгөө зөвтгөж, заль мэх хэрэглэхийн тулд чадах бүхнээ хийдэг явдал юм. Чи тэдэнтэй үнэний талаар хэрхэн нөхөрлөх нь хамаагүй, тэд эсэргүүцдэг бөгөөд чиний хэлсэн зүйлийг хүлээн авахаас татгалздаг. Бурханы сонгосон хүмүүс тэдний муу үйл хийсэн бүх баримтыг илчлэхтэй нүүр тулах үедээ тэд эдгээр зүйлийг огт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрвээ хүлээн зөвшөөрвөл буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болж, цэвэрлэгдэх юмуу, хөөгдөх вий гэхээс айдаг. Тэд өөрсдөд нь тулгасан хэргийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзахын сацуу өөрсдийн алдаа, хариуцлагыг бусдын мөрөнд тохдог. Энэ баримт нь антихристүүд үнэнийг хэзээ ч хүлээн авдаггүй, алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл өөрсдийгөө үнэхээр мэддэггүйг хангалттай харуулдаг бөгөөд тэдний уг чанар нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг, үнэнийг огт хүлээн авдаггүй, тиймээс тэд аврагдах боломжгүй гэдгийг улам бүр баталдаг. Өчүүхэн төдий хүн чанартай, бага зэрэг эрүүл ухаантай хүмүүс өөрсдийн алдааг хүлээн зөвшөөрч, бодит баримттай нүүр тулах үедээ толгой гудайлгаж, хийсэн муу зүйлдээ гэмшиж чаддаг; харин антихристүүд эдгээр зүйлийг хийх чадваргүй байдаг. Энэ нь антихристүүдэд мөс чанар, эрүүл ухаан огт байдаггүй бөгөөд тэд бүхэлдээ хүн чанаргүй гэдгийг харуулдаг. Антихристүүд зүрх сэтгэлдээ өөрсдийнх нь байр суурь хэр өндөр, эсвэл доогуур байхыг ерөөл нь их, эсвэл бага байхтай үргэлж адилтгадаг. Бурханы гэрт байна уу, эсвэл өөр ямар ч бүлэгт байна уу хамаагүй, тэдний хувьд хүмүүсийн байр суурь, анги давхарга, түүнчлэн эцсийн төгсгөл нь тодорхойлогдсон байдаг; энэ амьдралд Бурханы гэрт хэн нэгний байр суурь хэр өндөр байх, хэр их эрх мэдэл атгахх нь ирэх ертөнцөд тэдний хүртэх ерөөл, шагнал, титмийн хэмжээтэй тэнцүү байдаг—эдгээр зүйл хоорондоо холбоотой байдаг. Энэ үзэл бодол үндэслэлтэй юу? Бурхан хэзээ ч ингэж хэлж байгаагүй, мөн хэзээ ч ийм зүйл амлаж байгаагүй, гэвч антихристийн дотор иймэрхүү бодол төрдөг. Одоохондоо бид антихристүүдэд яагаад ийм бодолтой байдгийн шалтгааныг гүнзгийрүүлэн судлахгүй. Гэвч тэдний уг чанар-мөн чанарын хувьд, тэдний байр суурийг хайрлах хайр нь төрөлхийн бөгөөд энэ амьдралдаа алдар цуутай байр суурь, өндөр нэр хүндтэй байж, эрх мэдэл атгахыг хүсдэг, мөн ирэх ертөнцөд энэ бүхнийг үргэлжлүүлэн эдлэхийг хүсдэг. Тэгвэл тэд энэ бүхэнд хэрхэн хүрэх вэ? Антихристүүдийн бодлоор, тэд энэ амьдралдаа байр суурь, эрх мэдэл, нэр хүндтэй байх үедээ өөрсдийн хийж чадах, хийхийг хүсдэг, хийх дуртай зарим зүйлийг хийж, дараа нь эдгээр зүйлийг ирээдүйн ерөөл, титэм, шагналаар солих замаар үүнд хүрэх юм. Энэ бол антихристүүдийн ертөнцтэй харьцах гүн ухаан бөгөөд тэдний Бурханд итгэх арга зам, Бурханд итгэх итгэлдээ баримталдаг үзэл бодол юм. Тэдний бодол санаа, үзэл бодол болон Бурханд итгэх арга зам нь Бурханы үг, амлалттай ямар ч хамаагүй, огт хамааралгүй юм. Надад хэл дээ, энэ антихристүүд толгойдоо бага зэрэг асуудалтай биш гэж үү? Тэд туйлын хорон муу биш гэж үү? Тэд Бурханы үгийн хэлсэн бүхнийг үл тоомсорлож, хүлээн авахаас татгалздаг, тэд өөрсдийн бодож байгаа арга барил, Бурханд итгэх арга замаа зөв гэж үздэг бөгөөд үүнээсээ таашаал авч, өөрсдийгөө баясгаж, биширдэг. Тэд үнэнийг эрж хайдаггүй, тэр байтугай Бурханы үгэнд ийм зүйл хэлсэн эсэх, эсвэл Бурхан ийм амлалт өгсөн эсэхийг ч судалдаггүй. Антихристүүд өөрсдийгөө төрөлхийн бусдаас илүү ухаантай, төрөлхийн цэцэн мэргэн, авьяастай, өндөр билиг авьяастай гэж туйлын үнэн мэтээр үздэг; тэд өөрсдийгөө бусдын дунд онцгой хүн байх ёстой, дарга байх ёстой, бусдаар хүндлэгдэх ёстой, эрх мэдлийг атгах ёстой, бусдыг захирах ёстой гэж, Бурханд итгэдэг бүх хүн өөрсдөд нь захирагах ёстой, хүн бүр өөрсдөөр нь удирдуулахаар тэнд байх ёстой юм шиг боддог. Эдгээр нь бүгд тэдний энэ амьдралдаа олж авахыг хүсдэг зүйлс юм. Тэд мөн ирэх ертөнцөд бусад хүмүүсийн хүртэж чадахгүй ерөөлийг хүртэхийг хүсдэг бөгөөд үүнийгээ тэд байх л ёстой зүйл гэж үздэг. Антихристүүд ийм бодол санаа, үзэл бодолтой байгаа нь туйлын ичгүүр сонжуургүй хэрэг биш ү? Тэд эрүүл ухаанд бага зэрэг дүлий биш гэж үү? Чи ямар үндэслэлээр ингэж бодож байна вэ? Чи ямар үндэслэлээр бусдад өндрөөр хүндлэгдэхийг хүсэж байна вэ? Чи ямар үндэслэлээр бусдыг захирахыг хүсэж байна вэ? Чи ямар үндэслэлээр хүмүүсийн дунд эрх мэдэлтэй, өндөр байр суурьтай байхыг хүсэж байна вэ? Бурхан эдгээр зүйлийг тогтоосон уу, эсвэл чи үнэн, хүн чанарыг эзэмшдэг үү? Чи бага зэрэг боловсрол, мэдлэгтэй, мөн жаахан өндөр, царайлаг учраас байр сууриа бататгаж, бусдыг удирдах эрхтэй юу? Энэ нь чамайг тушаал буулгах эрхтэй болгодог уу? Бусад хүнийг хянах эрхтэй болгодог уу? Бурхан үгийнхээ хаана: “Чи дур булаам, чамд давуу тал, билиг авьяас байгаа тул чи бусад хүнийг удирдаж, байнгын байр суурьтай байх ёстой” гэж хэлсэн бэ? Бурхан чамд энэ эрх мэдлийг өгсөн үү? Бурхан үүнийг тогтоосон уу? Үгүй. Ах эгч нар чамайг удирдагч, эсвэл ажилчнаар сонгох үед тэд чамд байр суурь өгч байгаа хэрэг үү? Энэ нь чиний энэ амьдралдаа хүртэх ёстой ерөөл мөн үү? Зарим хүн эдгээр зүйлийг эдэлж байгаа нь энэ амьдралдаа зуу дахин ихийг хүлээн авч байгаа хэрэг гэж тайлбарладаг бөгөөд байр суурь, эрх мэдэлтэй байж, тушаал буулгаж, олон хүнийг захирч чадаж л байвал тэд дагагчдаар хүрээлүүлж, хаана ч явсан үргэлж хүмүүс өөрсдөд нь үйлчилж, тойрон эргэлдэж таараа гэж боддог. Чи ямар үндэслэлээр эдгээр зүйлийг эдлэхийг хүсэж байна вэ? Ах эгч нар чамайг удирдагчаар сонгодог нь энэ үүргийг гүйцэтгүүлэхийн тулд юм; хүмүүсийг төөрөлдүүлж, ах эгч нараар өөрийгөө өндөрт хүндлүүлж, бишрүүлэхийн тулд биш, мөн чамд эрх мэдэл атгуулж, байр суурийн ашиг тусыг эдлүүлэхийн тулд бүр ч биш, харин чамайг ажлын зохицуулалт болон үнэн-зарчмын дагуу үүргээ гүйцэтгээсэй гэсэндээ юм. Түүнчлэн, ах эгч нарын удирдагчаар сонгосон хүнийг чөлөөлж болохгүй гэж Бурхан тогтоогоогүй. Чи өөрийгөө Ариун Сүнсний ашиглаж байгаа хүн гэж бодож байна уу? Хэн ч чамайг чөлөөлж чадахгүй гэж чи боддог уу? Тэгвэл чамайг чөлөөлөхөд ямар буруу зүйл байна вэ? Хэрвээ чи хөөгдөөгүй бол чамайг өрөвдөж, гэмших боломж олгож байгаа хэрэг, гэтэл чи бас л сэтгэл хангалуун биш байна. Чи юуны талаар маргаж байгаа юм бэ? Хэрвээ чи ерөөл хүртэх найдвар чинь талаар болсон учраас ухарч, Бурханд цаашид итгэхийг хүсэхгүй байгаа бол тэгээд ухар! Бурханы гэр чамгүйгээр болж чадахгүй гэж чи бодож байна уу? Чамгүйгээр ертөнц эргэхээ болино гэж үү? Чамгүйгээр Бурханы гэрийн ажил гүйцэлдэхгүй гэж үү? Тэгвэл чи буруу бодож! Хэн нэгэн хүн байхгүй боллоо гээд ертөнц эргэхээ болихгүй, эсвэл нар мандахаа болихгүй— зайлшгүй хэрэгтэй нь зөвхөн Бурханболохоос ямар ч хүн биш—чуулганы ажил урьдын адил хэвийн үргэлжилсээр байх болно. Хэрвээ хэн нэгэн чуулган түүнгүйгээр байж чадахгүй, Бурханы гэр түүнгүйгээр байж чадахгүй гэж бодож байвал тэр антихрист биш гэж үү? Чи байр суурийн ашиг тусыг эдэлж дасжээ, тийм биш үү? Чи бусдын хүндлэл, бишрэл, бялдуучлалыг эдэлж дасжээ, тийм биш үү? Чи бусдаар бишрүүлэх ямар эрхтэй юм бэ? Чи бусдаар инээмсэглэн угтуулах ямар эрхтэй юм бэ? Чи бас хүмүүсийг өөрт чинь сөгдөж, мөргөөсэй гэж хүсэж байна уу? Хэрвээ тийм бол энэ нь чи туйлын ичгүүргүй гэсэн үг биш үү? Зарим хүн үүргээсээ чөлөөлөгдөх үедээ гэр бүлийнх нь гишүүн нас барснаас ч илүү бухимдаж, шаналдаг. Тэд бүх зүйлийг ухаж төнхөн, Бурханы гэртэй маргалддаг, яг л өөр хэн ч чуулганыг удирдаж чадахгүй мэт, өдийг хүртэл чуулганы ажлыг дэмжиж байсан цорын ганц хүн нь өөрөө мэт байдаг—энэ бол маш том алдаа юм. Бурханы сонгосон хүмүүс Бурханыг орхихгүй байгаа нь Бурханы үгийн хүрсэн үр дүн бөгөөд тэд Бурханд итгэж, Бурханд жинхэнэ итгэлтэй байдаг учраас цуглаанд оролцож, чуулганы амьдралаар амьдардаг. Бурханы сонгосон энэ хүмүүс үнэнийг ойлгож, сайн услагдсан учраас бат зогсож, цуглаанд хэвийн оролцдог юм биш. Чуулганы удирдагчид дахин дахин солигдож, олон хуурамч удирдагч, хуурамч ажилчин чөлөөлөгддөг бөгөөд Бурханы сонгосон хүмүүс цуглаанд оролцож, Бурханы үгийг урьдыг адил идэж, уусаар байдаг—энэ нь эдгээр хуурамч удирдагч, хуурамч ажилчидтай ямар ч хамаагүй. Тэдгээр маргааныг гаргахын утга учир юу вэ? Чи зүгээр л утгагүй, мунгинуу маргаан гаргаж байгаа хэрэг биш үү? Хэрвээ чи үнэхээр үнэн-бодит байдлыг эзэмшсэн бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролттой холбоотой олон асуудлыг шийдвэрлэсэн бол Бурханы сонгосон хүмүүс үүнийг зүрх сэтгэлдээ мэдэх болно; хэрвээ чи үнэн-бодит байдлыг эзэмшээгүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэний талаар нөхөрлөж чадахгүй бол чуулганы ажлын хэвийн өрнөл чамтай ямар ч хамаагүй. Чөлөөлөгдмөгцөө чуулганд маш их хувь нэмэр оруулсан мэт байнга шалтаг тоочдог хуурамч удирдагч, хуурамч ажилчин маш олон байдаг, үнэндээ тэд ямар ч бодитой ажил хийгээгүй бөгөөд чуулганы амьдралын хэвийн дэг журам тэдний арчилгаагаар хадгалагдаагүй; тэдэнгүйгээр Бурханы сонгосон хүмүүс цуглаанд хэвийн оролцож, үүргээ урьдын адил гүйцэтгэсээр байдаг. Хэрвээ чи үнэн-бодит байдлыг эзэмшдэггүй, ямар ч бодитой ажил хийж чаддаггүй бол чамайг чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод үргэлжлүүлэн нөлөөлж, саатуулахаас сэргийлж чөлөөлөх ёстой. Бурханы гэр чам шиг хуурамч удирдагч, эсвэл хуурамч ажилчныг ашиглахгүй—Бурханы гэрт чамайг чөлөөлөх эрх мэдэл байхгүй гэж чи бодоо юу? Чи ажлаа маш их баллаж, чуулганы ажилд маш их төвөг удаж, маш их хохирол учруулж, Дээрхийн санааг маш их зовоосон, чамайг ашиглах нь маш төвөгтэй бөгөөд энэ нь хүмүүст маш их дургүйцэл, зэвүүцэл, жигшил төрүүлдэг. Чи маш мунхаг, мэдлэггүй, зөрүүд бөгөөд бүр засуулах ч эрхгүй, тиймээс Бурханы гэр чамайг хөөж, тэр даруй таягдан хаяж, энэ хэргийг дуусгахыг хүсэж байна. Гэтэл чи Дээрхийг чамд удирдагчаар үргэлжлүүлэн ажиллах дахин нэг боломж олгоосой гэж хүссээр л байна уу? Үүнийгээ март! Мөс чанар, эрүүл ухаангүй, мууг үйлдэж, үймээн дэгдээдэг хуурамч удирдагчид болон антихристүүдийн хувьд тэд нэгэнт таягдан хаягдвал үүрд таягдан хаягддаг. Хэрвээ чи бодитой ажил хийж чадвал чамайг ашиглах болно; хэрвээ бодитой ажил хийж чадахгүй, мөн мууг үйлдэж, үймээн дэгдээвэл чамайг тэр даруй таягдан хаях болно—энэ бол хүмүүсийг ашиглах Бурханы гэрийн зарчим юм. Зарим антихрист бууж өгдөггүй бөгөөд “Та нар намайг бодитой ажил хийгээгүй гэж чөлөөлж байна—яагаад надад гэмших боломж олгохгүй байгаа юм бэ?” гэж хэлдэг. Энэ нь мушгин гуйвуулсан маргаан биш гэж үү? Чи маш их муу үйл хийсэн учраас чөлөөлөгдөж байгаа бөгөөд маш олон удаа засуулсан хэрнээ гэмшихээс эрс татгалзсан учраас л чөлөөлөгдөж байгаа, тэгвэл чи өөр ямар маргаан гаргаж чадах вэ? Чи алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлж, бодитой ажил хийгээгүй, чи чуулганы ажлыг зогсонги байдалд оруулсан бөгөөд маш олон асуудал хуримтлагдсан байхад чи тэдгээрийг зохицуулаагүй—чамаас болоод Дээрх хэр их санаа зовох хэрэгтэй болсон бол? Дээрх чамайг дэмжиж, ажилд чинь тусалж байхад чи элдэв юм далдуур хийж байсан, чи Дээрхийн ар хударгаар зарчим зөрчсөн, ил гаргахад тохиромжгүй маш олон зүйл хийж, Бурханы өргөлийг дур мэдэн зарцуулж, худалдаж авах ёсгүй маш олон зүйл худалдаж авч, Бурханы гэрийн ашиг сонирхолд маш их хохирол учруулж, чуулганы ажилд маш их гай гамшиг авчирсан! Чи яагаад эдгээр муу үйлийн талаар хэзээ ч ярьдаггүй юм бэ? Бурханы гэр чамайг чөлөөлөхийг хүсэх үед чи ямар ч ичгүүргүйгээр “Та надад дахин нэг боломж өгч болох уу?” гэж хэлдэг. Бурханы гэр чамд дахин нэг боломж өгөөд, чи үргэлжлүүлэн дураараа авирлаж, муу зүйл хийсээр байхёстой гэж үү? Бурханы гэрээс дахин нэг боломж өгөхийг гуйх нь ямар ч ичих булчирхайгүй хэрэг биш үү? Чи өөрийнхөө уг чанарыг огт мэддэггүй, зүрх сэтгэлдээ ямар ч гэмшилгүй байхад чамд дахин нэг боломж олгож болох уу? Ийм хүмүүст ичгүүр гэж байдаггүй, тэд ичихээ байсан бөгөөд тэд бол ёрын муу хүмүүс, антихристүүд юм!

Зарим удирдагч, ажилчид ямар ч бодитой ажил хийж чаддаггүй бөгөөд Дээрхээс хэсэг хугацаанд залж чиглүүлж, тусалсны дараа ч юу ч хийж чаддаггүй. Тэд бүр ерөнхий ажлыг ч сайн зохицуулж чаддаггүй бөгөөд энэ нь тэдний хэв чанар хэтэрхий дутмаг байгааг харуулдаг. Дээрх мөн ажлын бүх тал дээр тогтмол лавлаж, нягталж, ямар нэгэн асуудал гарвал даруй мэдээлэхийг ах эгч нараас хүсэх ёстой байдаг; Дээрх мөн ажлын бүх талтай холбоотой зарчмын талаар нарийвчлан шалгаж, удирдамж өгч, нөхөрлөх шаардлагатай байдаг. Дээрх зарчмын талаар нөхөрлөж дууссаны дараа зарим хүн юмыг хэрхэн хийхээ мэддэггүй хэвээр бөгөөд муу хийдэг, зарим нь бүр дураараа авирлаж муу зүйл хийдэг; тэд ямар ч ажил хийж байсан Дээрхээс хэзээ ч эрж хайдаггүй, ямар ч асуудлыг Дээрхэд хэзээ ч мэдээлдэггүй, үүний оронд далдуур элдэв юм хийдэг—энэ ямар асуудал вэ? Энэ хүмүүсийн уг чанар юу вэ? Тэд үнэнийг хайрладаг уу? Тэднийг хөгжүүлэх үнэ цэнтэй юу? Тэд удирдагч, ажилчин байх зохистой хэвээр байна уу? Нэгдүгээрт, тэд ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө эрж хайдаггүй; хоёрдугаарт, хийж байхдаа ямар ч тайлан гаргадаггүй; гуравдугаарт, хийснийхээ дараа тэд ямар ч санал хүсэлт өгдөггүй. Тэд маш шившигтэй авирладаг хэрнээ чөлөөлөгдөхийг хүсдэггүй бөгөөд чөлөөлөгдсөнийхөө дараа бууж өгдөггүй—энэ хүмүүст туслах ямар ч аргагүй биш гэж үү? Надад хэл дээ, туслахын аргагүй хүмүүсийн ихэнх нь туйлын ичгүүргүй, ямар ч эрүүл ухаангүй байдаг биш гэж үү? Тэд юуг ч сайн хийдэггүй бөгөөд залхуу, тав туханд ташуурдаг; ямар ч ажил хийхдээ тэд зөвхөн амаа хөдөлгөж тушаал буулгадаг бөгөөд нэгэнт үг хэлснийхээ дараа өөр юу ч хийдэггүй. Тэд хэзээ ч ажлыг хянаж, шалгаж, эсвэл дагаж мөрддөггүй бөгөөд эдгээр зүйлийг хийдэг хэн бүхэнд дургүйцэж, зэвүүцэж, тэр хүнийг зовоохыг хүсдэг—эдгээр нь сонгодог антихристүүд биш гэж үү? Энэ бол антихристүүдийн шившигтэй байдал юм; тэд өөрсдийгөө юу болохыг мэддэггүй, тэд маш шившигтэй авирладаг хэрнээ ерөөл хүртэхийг хүссээр байдаг, тэд Бурханы гэр болон Дээрхтэй давуу байдлын төлөө өрсөлдөхийг хүссээр байдаг, мөн тэд маргахыг хүссээр байдаг—ингэснээрээ тэд үхлээ эрж байгаа хэрэг биш гэж үү? Иймэрхүү хог шаарнууд чөлөөлөгдөх үедээ маш их дургүйцэж, гөжүүдэлдэг. Тэд үнэхээр ичгүүргүй бөгөөд өчүүхэн төдий ч эрүүл ухаангүй байдаг! Үүргээ гүйцэтгэхдээ тэд дураараа авирлан муу зүйл хийж, чуулганы ажилд саад болж, үймүүлдэг бөгөөд чөлөөлөгдөх үедээ өөрсдийн алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад зогсохгүй, хариуцлагыг бусдын мөрөнд тохож, өөрсдийнхөө оронд бурууг үүрэх хэн нэгнийг хайж: “Тэд энэ зүйлийг хийсэн, нөгөө зүйлийг хийсэн цорын ганц хариуцлага хүлээх хүн нь би биш. Хүн бүр тэр хэргийг хамтдаа хэлэлцсэн, би удирдаж байсан хүн нь биш” гэж хэлдэг. Тэд ямар ч хариуцлага хүлээдэггүй, яг л хариуцлага хүлээвэл яллагдаж, таягдан хаягдаж, ерөөл хүртэх бүх найдвараа бүрмөсөн алдах мэт байдаг. Тиймээс тэд алдаагаа хүлээн зөвшөөрч, шууд хариуцлага хүлээгч гэдгээ хүлээн зөвшөөрснөөс үхсэн нь дээр гэж үздэг бөгөөд үүний оронд хариуцлагыг бусдын мөрөнд тохох гэж зүтгэдэг. Тэдний сэтгэлгээнээс дүгнэвэл тэд эцсээ хүртэл Бурхантай тэмцэлдэх болно! Энэ хүмүүс үнэнийг хүлээн авдаг хүмүүс мөн үү? Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авдаг хүмүүс мөн үү? Бурханы гэртэй ингэж тэмцэлдэж чадаж байгаа нь тэдний зан чанарт ноцтой асуудал байгааг харуулж байна. Тэд алдаандаа хэрхэн ханддаг тухайд, юуны түрүүнд, тэд үнэнийг эрэлхийлдэггүй, хоёрдугаарт, тэд өөрсөд дээрээ эргэцүүлэн боддоггүй; мөн хариуцлагаас бултдаг бөгөөд Бурханы гэр тэднийг тодорхой байдлаар тодорхойлж, үүргээс нь чөлөөлөх үед тэд Бурханы гэртэй тэмцэлдэж, хаа сайгүй гомдол, сөрөг байдлаа тараан Бурханы сонгосон хүмүүсийн өрөвдөх сэтгэлийг татахыг оролддог. Тэд Бурханд итгэдэг хэрнээ Түүнийг эсэргүүцэж зүрхэлдэг—тэд үхлээ эрж байгаа хэрэг биш үү? Энэ хүмүүс үнэхээр ямар ч эрүүл ухаангүй юм! Тэгвэл тэд үүргээсээ чөлөөлөгдөж, байр сууриа алдсан бол яах вэ? Тэд хөөгдөөгүй, амьдрах эрх нь хасаагүй; тэд гэмшиж, шинээр эхэлж, хаана бүтэлгүйтэж унасан тэр газраасаа дахин босож чадна. Антихристүүд ийм энгийн зүйлийг ч хүлээн авч чаддаггүй—энэ хүмүүс үнэхээр аврагдах найдваргүй юм! Мэдээж, зарим антихрист чөлөөлөгдөх үедээ гаднаа дурамжхан дуулгавартай дагадаг бөгөөд тэд хэтэрхий гуньж гутарсан мэт авирладаггүй, эсвэл ямар нэгэн дайсагнал харуулдаггүй, гэхдээ энэ нь тэд үнэнийг хүлээн авч, Бурханыг дуулгавартай дагаж байна гэсэн үг үү? Үгүй, тийм биш. Антихристэд антихристийн зан чанар, мөн чанар байдаг бөгөөд энэ нь тэднийг хэвийн хүнээс ялгадаг зүйл юм. Хэдийгээр тэд чөлөөлөгдсөнийхөө дараа гаднаа юу ч хэлдэггүй ч зүрх сэтгэлдээ үргэлжлүүлэн эсэргүүцдэг. Тэд алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэчнээн их хугацаа өнгөрсөн ч өөрсдийгөө үнэхээр танин мэдэх чадваргүй байх болно. Энэ нь хэзээнийбатлагдсан. Антихристэд хэзээ ч өөрчлөгддөггүй өөр нэг зүйл бас бий: Тэд хаана ч юм хийж байсан өөр байхыг, бусдаар хүндлүүлж, бишрүүлэхийг хүсдэг; хэдийгээр тэдэнд чуулганы удирдагч, эсвэл багийн удирдагч гэсэн хууль ёсны албан тушаал, нэр цол байхгүй ч гэсэн тэд байр суурь, үнэ цэнийн хувьд бусдаас илүү байхыг хүссээр байдаг. Тэд ажлыг хийж чадах эсэх, ямархуу хүн чанар, амьдралын туршлагатай байхаас үл хамааран тэд өөрсдийгөө гайхуулах, хүмүүсийн тааллыг олох, хүмүүсийн зүрх сэтгэлийг татах, хүмүүсийг уруу татаж, төөрөлдүүлэх боломжийг олохын тулд бүх төрлийн арга хэмжээг сэдэж, ихээхэн хүчин чармайлт гаргах болно. Антихристүүд хүмүүсээр юугаа бишрүүлэхийг хүсдэг вэ? Хэдийгээр тэд чөлөөлөгдсөн ч “сульдсан ч баавгай бугаас хүчтэй”, мөн бүргэд яасан чтахианаас өндөрт нисдэг гэж боддог. Энэ нь антихристүүдийн биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг байдал биш гэж үү, мөн тэдний юу нь өөр байна вэ? Тэд байр суурьгүй байх, ердийн итгэгч, жирийн хүн байх, зүгээр л хөлөө газарт бат тавин үүргээ сайн гүйцэтгэх, байрандаа үлдэх, эсвэл өөрсдөд нь ногдсон ажилд зүгээр л сайн ажиллаж, үнэнч байдлаа харуулж, чадах бүхнээ хийхтэй эвлэрч чаддаггүй. Эдгээр зүйл тэдний сэтгэлийг ердөө ч хангалуун байлгадаггүй. Тэд иймэрхүү хүн байхыг, эсвэл иймэрхүү зүйл хийхийг хүсдэггүй. Тэдний “агуу хүсэл тэмүүлэл” юу вэ? Энэ нь бусдаар бишрүүлж, хүндлүүлэх, мөн эрх мэдэлтэй байх юм. Тиймээс, хэдийгээр антихристэд нэр бүхий тодорхой цол байхгүй ч тэрээр өөрийнхөө төлөө шамдан хичээж, өөрийнхөө өмнөөс дуугарч, өөрийгөө зөвтгөж, хүмүүс өөрийг нь анзаарахгүй байх вий, эсвэл хэн ч өөрийг нь анхаарахгүй байх вий гэж айсандаа өөрийгөө харуулахын тулд чадах бүхнээ хийх болно. Тэд илүү танигдах, нэр хүндээ өсгөх, өөрсдийн билиг авьяас, давуу талыг илүү олон хүнд харуулах, бусдаас илүү гэдгээ харуулахын тулд бүхий л боломжийг шүүрэн авах болно. Эдгээр зүйлийг хийх зуураа антихрист өөрийгөө гайхуулж, сайшаахын тулд, мөн удирдагч биш, байр суурьгүй байсан ч жирийн хүмүүсээс илүү гэж хүн бүрд бодуулахын тулд ямар ч төлөөс төлөхөд бэлэн байдаг. Тэгээд антихрист зорилгодоо хүрэх болно. Тэд ердийн хүн, жирийн хүн байхыг хүсдэггүй; тэд эрх мэдэл, нэр хүндтэй байж, бусдаас илүү байхыг хүсдэг. Зарим хүн: “Энэ бол санаанд багтамгүй зүйл. Байр суурь, нэр хүнд, эрх мэдэлтэй байхын ашиг юу юм бэ?” гэж хэлдэг. Эрүүл ухаантай хүний хувьд эрх мэдэл, байр суурь нь ашиггүй бөгөөд тэдний эрэлхийлэх ёстой зүйл биш юм. Гэвч амбицаар шатаж буй антихристүүдийн хувьд байр суурь, эрх мэдэл, нэр хүнд нь амин чухал байдаг; хэн ч тэдний үзэл бодлыг өөрчилж чадахгүй, хэн ч тэдний амьдрах арга зам, оршин тогтнолын зорилгыг нь өөрчилж чадахгүй—энэ бол антихристүүдийн уг чанар-мөн чанар юм. Тиймээс, хэрвээ чи үүргээ идэвхтэй гүйцэтгэж, байр суурьтай байх үедээ түүнийгээ хамгаалдаг, мөн байр суурьгүй байх үедээ ч өөрийн нэр хүндийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийхийг хүссээр байдаг хүнийг харвал—ийм төрлийн хүн аврагдах найдваргүй бөгөөд тэрээр нэвт шувт антихрист юм.

Антихрист чөлөөлөгдөхийн өмнө ч, чөлөөлөгдсөний дараа ч олон талаар хүчин чармайлт гаргалаа ч байр суурь болон хүссэн эрх мэдэл, нэр хүндээ олж авч чадахгүй хэвээр байх үедээ ч байр суурь болон ерөөл хүртэх хүслээ орхихгүй. Тэд үнэнийг эрэлхийлэхийн тулд эдгээр зүйлийг хойш тавьж, эргэж буцахгүй, эсвэл үүргээ ул суурьтай, хүмүүжилтэй байдлаар сайн гүйцэтгэхгүй. Тэд хийсэн буруу зүйлдээ хэзээ ч үнэхээр гэмшихгүй бөгөөд оронд нь “Надад ирээдүйд байр суурьтай болох ямар нэг найдвар байх уу? Байр суурьгүй бол надад ерөөл хүртэх ямар нэг найдвар байгаа юу? Ерөөл хүртэх хүсэл минь биелэх үү? Бурхны гэрт, чуулганд би ямар зэрэг зиндаатай байна вэ? Би шатлалын хаана байна вэ?” гэх мэт үнэлгээг ахин дахин хийх болно. Тэд чуулганд өөрсдийгөө тийм ч их нэр хүндгүй, ихэнх хүн өөрсдийг нь тааламжтайгаар харахгүй байгаа, тэр ч байтугай олон хүн өөрсдийг нь сөрөг сургамжийн жишээ болгон ашигладаг гэж дүгнэх үедээ чуулган дахь нэр хүнд нь бүрмөсөн сүйдчихлээ, олонх хүний дэмжлэг байхгүй, ихэнх хүнээр дахин хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй, ерөөл хүртэх найдвар нь бараг үгүй болсон гэж боддог. Тэд энэ бүхнийг харж, үнэлгээндээ эдгээр дүгнэлтэд хүрэх үедээ тэдний бодол санаа, хандлага нь өөрсдийн санаа зорилго, хүслийг хойш тавьж, Бурханд үнэхээр гэмших, эсвэл Бурханы төлөө хөдөлмөрлөхөд өөрсдийгөө бүрэн зориулж, үүргээ үнэнчээр гүйцэтгэх явдал биш хэвээр байх болно. Тэдний оюун ухаанд энэ байдаггүй—тэгвэл юу байдаг вэ? “Би бурхны гэрт, чуулганд хүсэл тэмүүлэлдээ хүрэхгүй, ямар ч байр суурьгүй байх юм чинь яагаад энэ мухар замаар цааш явах ёстой гэж? Хүмүүс байршлаа өөрчилснөөр ашиг тус хүртэж чадна. Хэрвээ би өөр газар очвол байдал үнэхээр сайжирч магадгүй. Би яагаад зүрхийг минь шархлуулсан энэ газраас явж болохгүй гэж? Хүсэл тэмүүллээ биелүүлж чадахгүй, хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд хэцүү байгаа энэ газрыг яагаад орхиж болохгүй гэж?” Антихрист эдгээр зүйлийг бодож байвал энэ нь тэрээр чуулганыг орхих гэж байна гэсэн үг биш үү? Та нар ийм хүнийг яваасай гэж хүсэх үү, эсвэл үлдээсэй гэж хүсэх үү? Түүнийг үлдээч гэж ятгах ёстой юу? (Ятгах ёсгүй, хүмүүс ятгахыг оролдсон ч тэр үлдэхгүй.) Хэн ч тэднийг үлдээж чадахгүй—энэ бол үнэн. Үүний шалтгаан юу вэ? Эцсийн эцэст антихристүүд үнэнийг хайрладаггүй тул Бурханы гэрт үлдэх нь тэдэнд зөвхөн шаналал л учруулах болно. Энэ нь биеэ үнэлэгч, завхай эмийг нөхөртөө тусалж, үр хүүхдээ хүмүүжүүлэх, ариун журамт эмэгтэй, сайн эхнэр, нинжин эх байлгах гэж оролдохтой адил байх болно. Тэр эмэгтэй эдгээр зүйлийг хийж чадах уу? (Үгүй.) Энэ бол хүний уг чанарын асуудал юм. Тиймээс хэрвээ чи антихрист ухрахыг хүсэж байгааг харвал юу ч хийсэн бай, тэднийг ятгах гэж бүү оролд, харин тэд: “Хэдийгээр би антихрист ч гэсэн бурхны гэрийн төлөө хөдөлмөрлөхийг хүсэж байна. Би ямар ч муу зүйл хийхгүй байхад өөрийгөө хүчилж, Сатаны эсрэг тэрслэх болно” гэж хэлэх тодорхой нөхцөл байдал байвал өөр хэрэг. Ийм тохиолдолд тэднийг ялаа шиг үргээх шаардлагатай юу? (Үгүй.) Ийм тохиолдолд бид аливааг зөнгөөр нь орхиж болох боловч нэг журмыг хэрэгжүүлэх ёстой: Илүү олон хүн тэр антихристийг хянаж, харж харгалзах ёстой бөгөөд муу зүйл хийхийг хүсэх гэх мэт асуудлын анхны шинж тэмдэг илэрмэгц түүнийг хурдан цэвэрлэх ёстой. Хэрвээ тэр бусдад хянуулж, харгалзуулахыг тэвчиж чадахгүй, өөртэй нь зүй бусаар харьцаж байна гэж бодоод, хөдөлмөрлөхийг хүсэхгүй байвал ийм хүнд хэрхэн хандах ёстой вэ? Чи тэднийг замд нь үдэж, “Чи авьяастай, чи шүтлэггүй ертөнц рүү гарч, агуу төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ёстой. Чи бол энэ цөөрөмд хэтэрхий томдсон загас, чуулган чамд тохирохгүй. Чи энд жигүүрээ дэлгэж чадахгүй; энэ ажил чиний авьяас чадварт зохихгүй. Хэрвээ чи ертөнцөд буцаж очвол магадгүй тушаал дэвшиж, их мөнгө олж, баян болно. Магадгүй чи алдартан болно!” гэж хэлэх ёстой. Тэднийг хурдхан зоригжуулаад явуул. Хэрвээ тэд эд баялаг, байр суурь эрэлхийлж, байр суурийн ашиг тусад шунаж байгаа бол тэднийг ертөнцөд буцаж очин ажиллаж, мөнгө олж, дараа нь албан тушаалтан болж, махан биеийн амьдралаа таашаахыг нь зөвшөөр. Тэдэнд ингэж хандах нь хайр энэрэлгүй хандаж байгаа хэрэг биш үү гэж зарим хүн асууж магадгүй. Үнэндээ, чи тэдэнд ийм зүйл хэлээгүй байсан ч антихристүүд зүрх сэтгэлдээ “Хмм, нэг өдөр тушаал дэвшээд, маргааш нь чөлөөлөгдлөө. Надад байр суурь өгсөн хэр нь намайг харж, хянаж, засдаг—ямар төвөгтэй юм бэ! Иймэрхүү байр суурийг олох надад хэцүү биш, хэрвээ би бурханд итгээгүй бол одоо ертөнцөд баян болж, нийгмийн шатаар өгссөн байх байлаа, ядаж л хотын түвшний боловсон хүчин байх байсан. Би албан тушаалтан болохоор төрсөн. Би ертөнцөд юу ч хийсэн бай шилдэг нь байдаг, би бүх зүйлийг сайн хийдэг, би ямар ч салбарт нэрээ дуурсгаж чадна, би овсгоотой” гэж бодох болно. Чи тэдэнд ийм зүйл хэлээгүй байсан ч тэд иймэрхүү зүйл хэлэх болно, тийм учраас чи тэдний сонсохыг хүсэж байгаа тааламжтай үгсийг хурдан хэлж, тэднийг зоригжуулан чуулганаас хурдан явуулах ёстой—энэ нь хүн бүрд ашиг тустай байх болно. Антихристүүд байр суурь, эрх мэдэл, нэр хүнд эрэлхийлдэг; тэд жирийн хүмүүс байхыг хүсдэггүй, харин оронд нь үргэлж бусдаас илүү байхыг хүсдэг бөгөөд эцэстээ нэр хүнд, байр сууриа сүйтгэж, Бурханд хараагддаг. Тэгвэл та нар жирийн хүн байхад бэлэн үү? (Тийм.) Жирийн хүн байх нь үнэндээ утга учиртай юм. Алдар нэр, ашиг хонжоо эрэлхийлэхгүй, харин бодит амьдралд сэтгэл хангалуун байж, амар амгалан, баяр баясгалантай амьдарч, зүрх сэтгэлдээ тогтвортой байх—энэ бол амьдралын зөв зам юм. Хэрвээ хэн нэгэн үргэлж давуу байж, бусдаас илүү байхыг хүсдэг бол энэ нь өөрийгөө гал дээр шарж, махны машинд хийж байгаатай адил юм—тэд асуудал эрж байна. Тэд яагаад ийм мэдрэмжтэй байдаг вэ? Бусдаас илүү байх нь сайн зүйл үү? (Үгүй, тийм биш.) Энэ бол сайн зүйл биш. Гэсэн ч антихристүүд энэ замыг сонгох гэж зүтгэдэг. Та нар юу ч хийсэн бай, энэ замаар бүү яв!

Жирийн завхарсан хүн Бурханд итгэх итгэлдээ хараахан суурьтай болоогүй, Бурханд жинхэнэ итгэлтэй болоогүй байх үедээ итгэл, биеийн хэмжээ нь бага байдаг. Ийм хүн саад бэрхшээлтэй тулгарах үедээ өөрийгөө муугаар бодож, Бурхан өөрийг нь хайрладаггүй, Бурхан өөрийг нь жигшдэг гэж бодох болно. Тэр алхам тутамдаа мухардалд орж, бүтэлгүйтэж, Бурханыг хангалуун байлгаж чадахгүй байгаагаа хараад урам нь хугарна; мөн бага зэрэг сул дорой, сөрөг байдлыг мэдрэх бөгөөд заримдаа чуулганыг орхих бодол төрнө. Гэхдээ энэ нь тэрслүү байхтай адилгүй. Энэ бол хүн гуньж гутран, сэтгэл нь гонсойх үед төрдөг бодол бөгөөд энэ нь антихристийн ухралтаас тэс өөр зүйл юм. Антихрист ухрахыг хүсэх үедээ гэмшсэнээс үхсэн нь дээр гэж үздэг, харин жирийн завхарсан хүний урам хугарч, чуулганыг орхих талаар бодох үед бусдын тусламж, нөхөрлөл, өөрийнх нь идэвхтэй хамтын ажиллагаа, залбирал, эрэл хайгуулаар, мөн Бурханы үгийг уншсанаар дамжуулан Бурханы үг түүнд аажмаар нөлөөлж, түүнийг өөрчилж, үлдэх эсвэл явах эсэхийг нь, мөн шийдвэр, бодол санааг нь өөрчилж чадна. Үүний зэрэгцээ, Бурханы үг тэдэнд аажмаар гэмшил, эерэг хандлага, тууштай байх шийдэмгий байдал төрөхөдд тусалж, аажмаар хүчирхэгжих боломжийг олгож чадна. Энэ бол хэвийн хүний амь-оролтын үйл явцын илрэл юм. Нөгөөтээгүүр, антихрист эцсээ хүртэл тэмцэх болно. Тэр хэзээ ч гэмшихгүй бөгөөд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө танин мэдэж, ерөөл хүртэх хүслээ орхисноос үхсэн нь дээр гэж үзнэ. Тэдэнд өчүүхэн төдий ч амь-оролт байдаггүй. Тиймээс хөдөлмөрлөхийг хүсдэггүй, эсвэл үүнийгээ сайн хийдэггүй ийм хүнд чуулганыг орхин явахыг л зөвлө. Энэ бол ухаалаг шийдвэр, ийм хэргийг зохицуулах хамгийн ухаалаг арга зам юм. Чи тэдэнд тэгж зөвлөөгүй байсан ч тэднийг үлдээж чадах уу? Чи тэдний эрэлхийллийн арга барил, эсвэл үзэл бодлыг өөрчилж чадах уу? Чи эдгээр зүйлийг хэзээ ч өөрчилж чадахгүй. Зарим хүнийг үлд гэж ятгаж, Бурханы гэр тусалж, дэмждэг, учир нь тэдний сөрөг, сул дорой байдал, илчилсэн завхарсан зан чанар нь бүх жирийн завхарсан хүмүүст нийтлэг байдаг бөгөөд хэвийн хэмжээнд байдаг. Бурханы үгийн талаарх нөхөрлөл, бусдын тусламж, дэмжлэгээр дамжуулан тэд аажмаар хүчирхэгжиж, биеийн хэмжээтэй болж, Бурханд итгэх итгэлтэй болж, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж чадна. Энэ бол бидний тусалж, үлд гэж шавдуулах ёстой хүн юм. Гэвч хөдөлмөрлөхийг хүсдэггүй, эсвэл сайн хөдөлмөрлөдөггүй антихристүүдийн хувьд тэднийг яв гэж зоригжуул, учир нь чамайг тэдэнд яв гэж зөвлөхөөс хамаагүй өмнө тэд аль хэдийн явахыг хүссэн, эсвэл хэдийд ч үед явахад бэлэн байсан. Эдгээр нь антихристүүдийн чөлөөлөлттэй нүүр тулж, ухрахыг хүсэх үеийн янз бүрийн илрэл, бодол санаа юм.

IV. Антихристүүдийн тушаал дэвшээгүй үеийн зан авир

Үнэнийг эрэлхийлдэггүй өөр нэг төрлийн хүн байдаг. Ийм төрлийн хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй учраас чухал үүрэг гүйцэтгэдэггүй, үр дүнд нь Бурханы гэрт засуулах нь ховор, үүргээсээ чөлөөлөгдөж үзээгүй, мэдээж үүргийн хуваарилалтын тохируулга нь ч маш ховор байдаг. Гэсэн хэдий ч Бурханд хэдэн жил итгэснийхээ дараа тушаал дэвшээгүй хэвээр үедээ тэд ерөөл хүртэх найдвар хэр их байгаагаа байнга үнэлж эхэлдэг. Ялангуяа тэд Бурханы үгэнд: “Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс авралд хүрч чадахгүй” гэж хэлснийг харах үедээ ерөөл хүртэх найдвар нь маш бага байна гэж боддог бөгөөд ухрах талаар бодож эхэлдэг. Үнэнийг хэзээ ч эрэлхийлдэггүй энэ хүмүүсийн зарим нь тодорхой хэмжээний мэдлэг, давуу талтай байдаг бөгөөд тушаал дэвшээгүй учраас сэтгэл дундуур байж, гомдоллож эхэлдэг; тэд ухрахыг хүсдэг ч ерөөл хүртэх боломжоо алдахаас айдаг, харин ухрахгүй бол тушаал дэвшихгүй хэвээр байх болно—тэдэнд хадны завсар хавчуулагдсан мэт санагддаг. Та нар энэ хэргийн талаар юу гэж бодож байна вэ? Хэдийгээр энэ хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй ч тэдний зарим нь харьцангуй сурах хүсэлтэйх, урагшлах эрмэлзэлтэй байдаг; тэд ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, холбогдох мэргэжлийн мэдлэгийг эзэмшихэд үргэлж бэлэн байдаг, Бурханы гэр тэднийг тушаал дэвшүүлээсэй гэжүргэлж хүсдэг бөгөөд өөрсдийнхөө бусдаас онцгойрч, улмаар хүссэн байр суурь болон элдэв ашиг тусыг олж авах өдрийг хүсэн хүлээдэг. Өнгөн дээрээ иймэрхүү хүмүүс бусдын хажууд чимээгүй, анзаарагдамгүй, хичээнгүй, ухамсартай мэт харагддаг ч зүрх сэтгэл нь амбиц, хүслээр дүүрэн байдаг. Тэдний уриа юу вэ? Боломж бэлтгэгдсэн хүнийг ивээдэг. Өнгөн дээрээ тэд огт анзаарагддаггүй бөгөөд өөрсдийгөө гайхуулдаггүй, тэд өрсөлдөж, булаацалддаггүй, гэвч зүрх сэтгэлдээ “сүрлэг хүсэл тэмүүлэлтэй” байдаг. Тийм ч учраас тэд хэн нэгэн тушаал дэвшиж, чуулганы удирдагч, эсвэл ажилчин болохыг харах үедээ бага зэрэг бухимдаж, урам хугардаг. Тушаал дэвшиж, хөгжүүлэгдэж, эсвэл чухал үүрэг хүлээн авсан хүн хэн байх нь хамаагүй, энэ нь тэдэнд үргэлж цохилт болж ирдэг. Ах эгч нар хэн нэгнийг өндрөөр хүндэлж, магтаж, дэмжих үед ч тэд зүрх сэтгэлдээ атаархаж, баяр баясгалангүй байдаг бөгөөд тэдний зарим нь бүр сэмхэн нулимс унагаж, өөрсдөөсөө: “Би хэзээ өндөр хүндлэл хүлээж, нэр дэвших вэ? Би хэзээ Дээрхэд танигдах вэ? Удирдагч миний давуу тал, сайн чанар, билиг авьяасыг хэзээ харах вэ? Би хэзээ тушаал дэвшиж, хөгжүүлэгдэх вэ?” гэж байнга асуудаг. Тэд шаналж, сөрөг болдог ч ингэж цааш үргэлжлүүлэхийг хүсдэггүй тул битгий сөрөг бай, тууштай байх хүсэл зоригтой бай, саад бэрхшээлээс айхгүй бай, хэзээ ч битгий бууж өг гэж өөрсдийгөө нууцаар зоригжуулдаг. Тэд өөрсдөдөө байнга: “Би агуу хүсэл тэмүүлэлтэй хүн. Би эгэл жирийн, ердийн хүн байхыг хүсэх ёсгүй, би завгүй, дунд зэргийн амьдралд сэтгэл хангалуун байж болохгүй. Бурханд итгэх миний итгэл гоц гойд байж, агуу амжилт гаргах ёстой. Хэрвээ би иймэрхүү чимээгүй, дундаж амьдралаар амьдарсаар байвал энэ нь маш хулчгар, давчдам хэрэг болно! Би тийм хүн байж чадахгүй. Би хоёр дахин шаргуу ажиллаж, хором мөч бүрийг зөв ашиглаж, бурханы үгийг илүү их уншиж, цээжилж, мэдлэг олж авч, энэ мэргэжлийг илүү их судлах болно. Би бусдын хийж чаддаг бүхнийг хийх ёстой, бусдын нөхөрлөж чаддаг зүйлсийг нөхөрлөж чаддаг байх ёстой” хэмээн сануулдаг. Хэсэг хугацаанд шаргуу ажилласны дараа чуулганы сонгууль болдог ч тэд бас л сонгогддоггүй. Чуулган хөгжүүлэх, тушаал дэвшүүлэх, чухал үүрэг өгөх хүн хайх бүрд тэд сонгогддоггүй; тэд тушаал дэвших найдвар байна гэж бодох бүрд эцэстээ урам нь хугардаг бөгөөд урам нь хугарах бүрд тэд цөхөрч, сөрөг болдог. Бурханд итгээд ерөөл хүртэнэ гэдэг өөрсдөөс нь маш алс хол байна гэж тэд боддог тул ухрах санаа толгойд нь орж ирдэг. Гэвч тэд ухрахыг хүсдэггүй, харин дахин нэг удаа шаргуу хичээж, тэмцэхийг хүсдэг. Ингэж шаргуу хичээж, тэмцэх тусмаа хэн нэгэн тэднийг санал болгоосой, тушаал дэвших юмсан гэж улам их хүсдэг. Тэд энэ их хүслийг улам их мэдэрдэг бөгөөд эцэст нь хариуд нь авдаг зүйл урам хугаралт л байдаг, тэдний нэрэлхүү зан, ерөөл хүртэх хүсэл нь тэднийг ингэж тарчлаадаг. Урам нь хугарах бүрд тэдэнд галд шатаж, хатаагдаж байгаа мэт санагддаг. Тэд хүссэн зүйлээ авч чаддаггүй; ухрахыг хүсдэг ч чадахгүй мэт санагддаг; тэд барьж авахыг хүссэн зүйлээ барьж авч чаддаггүй бөгөөд урам хугаралт, цөхрөл, эцэс төгсгөлгүй хүлээлт л тэдэнтэй үлддэг. Тэд ухрахыг хүсдэг ч агуу ерөөлөө алдахаас айдаг бөгөөд ерөөлөөс цөхрөнгөө баран зуурахыг хүсэх тусмаа төдий чинээ барьж авч чаддаггүй. Үүний үр дүнд тэд ерөөл хүртэх найдвар болон урам хугарах тарчлаан хоёрын дунд байнга тэмцэлдсэн төлөв байдалд ордог бөгөөд энэ нь тэдний зүрх сэтгэлийг маш их шаналгадаг. Гэхдээ тэд энэ хэргийн талаар Бурханд залбирах уу? Үгүй, тэд залбирахгүй. Тэд: “Залбираад ямар ашигтай юм бэ? Ах эгч нар намайг магтдаггүй, удирдагчид намайг өндрөөр үнэлдэггүй байхад бурхан онцгойлон үзэж, надад чухал үүрэг өгч чадах уу?” гэж боддог. Тэд бусдад найдвар тавих нь урмыг нь хугарална гэдгийг, мөн ерөөл хүртэх найдвараа Бурханд тавих нь ч бас аюулгүй биш гэдгийг мэддэг. Тэд Бурханы үгэнд: “Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс авралд хүрч чадахгүй” гэж хэлснийг харсан учраас цөхөрч, урам нь хугардаг. Чуулганд хэн ч тэднийг анхаардаггүй бөгөөд тэд ямар ч найдвар олж хардаггүй. Тэд өөрсдийнхөө царайг хараад бас л ерөөл хүртэх ямар ч найдвар олж хардаггүй бөгөөд: “Би ухрах ёстой юу, эсвэл үлдэх ёстой юу? Надад үнэхээр ерөөл хүртэх ямар ч найдвар байхгүй гэж үү?” хэмээн боддог. Тэд эдгээр зүйлд эргэлзэж, ахин дахин бодох зуур он жилүүд өнгөрч, тэд тушаал дэвшиж юмуу, чухал албан тушаалд очиж чадахгүй байсаар л байдаг. Тэд байр суурийн төлөө өрсөлдөхийг хүсдэг ч энэ нь тийм ч ухаалаг, эсвэл зөв зүйтэй зүйл биш гэж бодож, хийхээс ичдэг, гэтэл хэрвээ байр суурийн төлөө өрсөлдөхгүй бол хэзээ тушаал дэвшиж, чухал үүрэг хүлээх юм бэ? Тэд өөрсөдтэй нь хамт Бурханд итгэж, цуглаанд оролцож, хамтдаа үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн талаар боддог. Тэднээс маш олон нь тушаал дэвшиж, чухал үүрэг хүлээсэн байхад тэд өөрсдөө хэчнээн их хичээсэн ч чухал үүрэг хүлээж чаддаггүй бөгөөд тэд төөрч будилан, цааш явах замгүй болсон мэт санагддаг. Тэд өөрсдийнхөө санаа, нөхцөл байдал, бодол санаа, үзэл бодол, гажуудал, дутагдлынхаа талаар хэзээ ч хэнтэй ч нөхөрлөдөггүй, эсвэл нээж ил гаргадаггүй—тэр чигтээ хаалттай байдаг. Тэд нэлээд ухаалаг яриатай мэт харагдаж, зарим талаар зүй зохистой авирладаг мэт байдаг ч тэдний дотоод амбиц, хүсэл нь маш хүчтэй. Тэд амбиц, хүсэлдээ хүрэхийн тулд шаргуу хичээж, тэмцэж, зовлон зүдүүрийг туулж, төлөөс төлдөг бөгөөд ерөөл хүртэх найдварынхаа төлөө бүхнээ зарлагадаж чаддаг. Гэвч тэд хүрэхийг хүссэн үр дүнгээ харж чадахгүй байх үедээ Бурхан, Бурханы гэр, тэр ч байтугай чуулганы хүн бүрд дайсагнаж, уур хилэнгээр дүүрдэг. Тэд хэчнээн их хичээж байгааг нь хараагүй, давуу тал болон сайн чанарыг нь хараагүй хүн бүрийг үзэн яддаг бөгөөд өөрсдөд нь боломж олгоогүй, тушаал дэвшүүлээгүй, эсвэл чухал үүрэг өгөөгүй Бурханыг ч бас үзэн яддаг. Зүрх сэтгэлд нь ийм асар их атаархал, үзэн ядалт төрж байхад тэд ах эгч нараа хайрлаж чадах уу? Тэд Бурханыг магтаж чадах уу? Тэд үнэнийг хүлээн авч, хөлөө газарт бат тавин үүргээ сайн гүйцэтгэж, эгэл жирийн хүн байхын тулд амбиц, хүслээ орхиж чадах уу? Тэд ийм шийдвэр гаргаж чадах уу? (Үгүй.) Тэдэнд энэ шийдвэр байхгүйгээр үл барам, гэмших хүсэл ч байдаггүй. Ийм маягаар өөрсдийгөө маш олон жил нуун далдалсны дараа Бурханы гэрийг, ах эгч нарыг, тэр ч байтугай Бурханыг үзэн ядах тэдний үзэн ядалт улам бүр хүчтэй болдог. Тэдний үзэн ядалт хэр хүчтэй болдог вэ? Тэд ах эгч нараа үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байгаасай, Бурханы гэрийн ажил зогсонги байдалд орж, Бурханы удирдлагын төлөвлөгөө талаар болоосой, тэр ч байтугай ах эгч нарыг нь агуу улаан луу бариасай гэж найдаж хүлээдэг. Тэд ах эгч нараа үзэн яддаг бөгөөд Бурханыг ч бас үзэн яддаг. Тэд Бурханыг зөвт биш хэмээн гомдоллож, аврагчгүй ертөнцийг харааж, тэдний чөтгөрийн дүр төрх бүрэн илчлэгддэг. Ийм төрлийн хүн ихэвчлэн гүнзгий нуугдмал байдаг бөгөөд өнгөн дээрээ даруухан, эелдэг, хайр татам дүр эсгэхдээ маш сайн байдаг ч үнэндээ хонины арьс нөмөрсөн чоно юм. Тэр нууц хорон санаагаа хэзээ ч илчилдэггүй, хэн ч түүнийг нэвт харж чаддаггүй бөгөөд түүнийг үнэхээр ямархуу хүн болох, эсвэл юу бодож байгааг хэн ч мэддэггүй. Түүнтэй хэсэг хугацаанд хамт байсан хүмүүс түүнийг маш атаархуу, үргэлж бусадтай өрсөлдөж, олны анхаарлын төвд орох гэж дайрдаг, бусдаас илүү гарах гэж маш их бачимдаж, хийж байгаа бүх зүйлдээ нэгдүгээр байр эзлэхийг үнэнхүү хүсдэг гэдгийг харж чаддаг. Тэд гаднаасаа ингэж харагддаг ч үнэхээр ийм байдаг уу? Үнэндээ, тэдний ерөөл хүртэх хүсэл бүр ч хүчтэй байдаг; тэд чимээгүйхэн шаргуу ажиллаж, өөрсдийгөө зарлагадаж, төлөөс төлж байх зуур бусад хүн өөрсдийнх нь сайн тал болон ажлын чадамжийг харж, улмаар Бурханы гэрт чухал үүрэг хүлээж чадна гэж найддаг. Тэдний чухал үүрэг хүлээхийн үр дүн юу вэ? Энэ нь хүн бүр тэднийг өндрөөр үнэлж, эцэст нь тэд агуу хүсэл тэмүүллээ биелүүлж чадах юм; тэд бусдын дунд онцгой хүн, хүн бүрийн өндрөөр үнэлж, хүндэлдэг хүн байж чадах бөгөөд тэдний олон жилийн шаргуу хөдөлмөр, төлсөн төлөөс, хичээл зүтгэл нь үнэ цэнтэй байх болно—эдгээр нь энэ хүмүүсийн зүрх сэтгэлийнхээ гүнд тээж явдаг амбиц, хүсэл юм.

Ийм төрлийн хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй хэрнээ Бурханы гэрт үргэлж тушаал дэвшиж, чухал үүрэг хүлээхийг хүсдэг. Тэд зүрх сэтгэлдээ, хүн хэдий чинээ их ажлын чадамжтай байна, төдий чинээ чухал албан тушаалд очно, Бурханы гэрт хэдий чинээ тушаал дэвшиж, хүндлэгдэх тусам ерөөл, титэм, шагнал хүртэх боломж нь төдий чинээ их байна гэж итгэдэг. Хэрвээ хэн нэгэнд ажлын чадамж дутмаг, эсвэл ямар нэг онцгой чадвар байхгүй бол ерөөл хүртэх эрхгүй гэж тэд үздэг. Тэд хүний билиг авьяас, онцгой чадвар, чадамж, ур чадвар, боловсролын түвшин, ажлын чадамж, тэр ч байтугай бусдаас илүү гарах шийдвэр, мөн шантрашгүй хандлага зэрэг ертөнцөд үнэлэгддэг хүн чанар дахь давуу тал, сайн чанаргэгч зүйлс нь ерөөл, шагнал хүртэх хөрөнгө болж чадна гэж боддог. Энэ ямар гээч стандарт вэ? Энэ нь үнэнд нийцэх стандарт мөн үү? (Үгүй.) Энэ нь үнэний стандартад нийцдэггүй. Тэгвэл энэ нь Сатаны логик биш гэж үү? Энэ нь хорон муу эрин үеийн, мөн ертөнцийн хорон муу чиг хандлагын логик биш гэж үү? (Мөн.) Ийм хүмүүсийн аливааг үнэлэхдээ ашигладаг логик, арга барил, шалгуур, түүнчлэн эдгээр зүйлд хандах хандлага, арга барилаас нь дүгнэхэд тэд Бурханы үгийг хэзээ ч сонсож, уншиж байгаагүй, түүний талаар огт мэддэггүй мэт санагдах болно. Гэвч үнэндээ тэд өдөр бүр Бурханы үгийг сонсож, уншиж, залбиран-уншиж байдаг. Тэгвэл тэдний үзэл бодол яагаад хэзээ ч өөрчлөгддөггүй юм бэ? Нэг зүйл баттай байна—тэд Бурханы үгийг хэчнээн их сонсож, уншсан ч Бурханы үг бол үнэн бөгөөд бүх зүйлийг хэмжих шалгуур гэдэгт зүрх сэтгэлдээ хэзээ ч итгэлтэй байхгүй; тэд энэ баримтыг зүрх сэтгэлээсээ ойлгож, хүлээн зөвшөөрөхгүй. Тийм ч учраас тэдний үзэл бодол хэчнээн утгагүй, гажууд байсан ч тэд үүнээсээ үүрд зуурах бөгөөд Бурханы үг хэчнээн зөв байсан ч тэд үүнийг няцааж, яллах болно. Энэ бол антихристүүдийн харгис уг чанар юм. Тэд чухал үүрэг авч чадахгүй, хүсэл болон амбиц нь биелэхгүй болмогц жинхэнэ дүр төрх нь илчлэгдэж, харгис уг чанар нь харагдах бөгөөд тэд Бурханы оршин тогтнолыг үгүйсгэхийг хүсдэг. Үнэндээ, тэд Бурханы оршин тогтнолыг үгүйсгэхээсээ өмнө Бурханы үг бол үнэн гэдгийг үгүйсгэдэг. Тэдний уг чанар-мөн чанар нь үнэнийг үгүйсгэдэг, Бурханы үг бол бүх зүйлийг хэмжих шалгуур гэдгийг үгүйсгэдэг учраас л тэд Бурханд ингэж дайсагнаж, мөн тэр бүх тооцоолол, явуулга, шаргуу хөдөлмөрийн дараа чухал албан тушаалд очихгүй байсаар байх үед тэд Бурханыг үгүйсгэх, тэрслэх, голох, Бурханы гэрээс явах талаар бодож чаддаг. Хэдийгээр тэд бусадтай эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж, эсвэл өөрсдийн гэсэн замаар явж, эсвэл өөрсдийн бие даасан хаанчлалыг ил тод байгуулж, эсвэл өөрсдийн гэсэн байр суурийг удирдаж байгаа мэт харагддаггүй ч тэдний уг чанар-мөн чанараас тэд бол нэвт шувт антихристүүд гэдгийг бид харж болно. Тэд өөрсдийнх нь ямар ч эрэлхийлэл зөв гэж боддог бөгөөд Бурханы үг юу гэж ч хэлсэн бай, тэдний хувьд энэ үг нь дурдахад, эсвэл сонсоход үнэ цэнгүй, мэдээж ашиглахад үнэ цэнгүй юм. Ийм хүмүүс чинь ямар гээч бүтээл вэ? Бурханы үг тэдэнд огт нөлөөлдөггүй; сэтгэлийг нь хөдөлгөдөггүй, зүрх сэтгэлийг нь хөнддөггүй, эсвэл анхаарлыг нь татдаггүй. Тэгвэл тэд юуг үнэлдэг вэ? Хүмүүсийн билиг авьяас, авьяас чадвар, чадамж, мэдлэг, стратеги, түүнчлэн тэдний амбиц, агуу төлөвлөгөө, үйл хэргийг үнэлдэг. Эдгээр нь тэдний үнэлдэг зүйлс юм. Энэ бүхэн юу вэ? Эдгээр нь Бурханы үнэлдэг зүйлс мөн үү? Үгүй. Эдгээр нь завхарсан хүн төрөлхтний дээдэлж, хүндэлдэг зүйлс бөгөөд Сатаны хүндэлж, шүтдэг зүйлс юм. Тэдгээр нь Бурханы зам, Түүний үг болон аврагдах хүмүүсээс Түүний шаарддаг зүйлийн яг эсрэг байдаг. Гэвч ийм хүмүүс эдгээр зүйлийг Сатаных, хорон муу бөгөөд үнэнтэй зөрчилддөг гэж хэзээ ч бодож байгаагүй. Харин ч тэд эдгээр зүйлийг нандигнаж, тэдгээрээс бат бөх, тууштай зуурч, тэдгээрийг бусад бүхнээс дээгүүр тавьж, үнэнийг эрэлхийлж, хүлээн авахын оронд тэдгээрийг ашигладаг. Энэ нь туйлын тэрслүү биш гэж үү? Эцсийн эцэст тэдний туйлын тэрслүү байдал, тийм эрүүл ухаангүй байдлын цорын ганц үр дүн юу байх вэ? Тэр нь энэ хүмүүс авралгүй бөгөөд хэн ч тэднийг өөрчилж чадахгүй. Тэд ийм төгсгөлтэй байх хувь тавилантай. Надад хэл дээ, энэ хүмүүс зүгээр л нууцаар хүч чадлаа хуримтлуулж, цаг мөчөө хүлээж байгаабиш гэж үү? Тэдний баримталдаг зарчим бол жинхэнэ алт эцэстээ гялалзах хувь тавилантай бөгөөд тэд нууцаар хүч чадлаа хуримтлуулж, цаг мөчөө хүлээж, зөв боломжийг хүлээж сурах ёстой, энэ хугацаанд бэлтгэл хангаж, ирээдүйгээ, мөн хүсэл, мөрөөдлөө төлөвлөх ёстой. Тэдний баримталдаг зарчим, оршин тогтнох зарчим, эрэлхийлдэг зорилго, дотоод мөн чанартаа юунд хүсэж тэмүүлдгээс нь дүгнэхэд энэ хүмүүс нэвт шувт антихристүүд юм. Зарим хүн: “Гэхдээ антихристүүд чинь өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулж, байр суурийн төлөө тэмцдэг биш бил үү?” гэдэг. Тэгвэл ийм хүмүүс эрх мэдэл олж авсныхаа дараа бие даасан хаанчлал байгуулж чадна биз дээ? Тэд хүмүүсийг тарчлааж чадна биз дээ? (Тийм.) Тэд эрх мэдэлтэй болмогцоо үнэн-зарчмын дагуу аливааг хийж чадах уу? Тэд үнэнийг эрэлхийлж чадах уу? Тэд хүмүүсийг Бурханы өмнө авчирч чадах уу? (Үгүй.) Хэрвээ ийм хүмүүст чухал албан тушаал өгвөл юу болох вэ? Тэд ажил хийж чадах эсэхээс нь үл хамааран билиг авьяастай, уран цэцэн үгтэй, мэдлэгтэй хүмүүсийг дэвшүүлэх болно; тэд өөрсөдтэйгөө адилхан хүмүүсийг дэвшүүлж, харин сүнслэг ойлголттой, үнэнийг эрэлхийлдэг, үнэнч шударга бүх зөв хүнийг дарах болно. Ийм нөхцөл байдал үүсэх үед ийм хүмүүсийн антихрист мөн чанар илчлэгддэггүй гэж үү? Энэ нь маш тодорхой болдоггүй гэж үү? Чухал үүрэг хүлээхгүй, ерөөл хүртэх найдваргүй болох үедээ ухрахыг хүсдэг бүх хүн антихристүүд гэж Намайг анх хэлэхэд үнэхээр ойлгоогүй зарим хүн байдаг. Гэхдээ одоо та нар тэднийг антихристүүд гэдгийг харж чадаж байна уу? (Тийм.)

Зарим хүн удирдагчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Дээрхээс тэднийг дахин хөгжүүлэхгүй, ашиглахгүй гэж хэлэхийг сонсох үедээ маш их гуниглаж, яг л таягдан хаягдаж байгаа мэт гашуунаар уйлдаг—энэ ямар асуудал вэ? Тэднийг дахин хөгжүүлэхгүй, ашиглахгүй гэдэг нь тэд таягдан хаягдаж байна гэсэн үг үү? Энэ нь тэд дараа нь авралд хүрч чадахгүй гэсэн үг үү? Алдар нэр, ашиг хонжоо, байр суурь тэдэнд үнэхээр тийм чухал гэж үү? Хэрвээ тэд үнэнийг эрэлхийлдэг хүн мөн бол алдар нэр, ашиг хонжоо, байр сууриа алдах үедээ өөрсдийгөө эргэцүүлж, жинхэнэ гэмшлийг мэдрэх ёстой; тэд үнэнийг эрэлхийлэх замыг сонгож, шинэ хуудас нээж, тийм их бухимдаж, уйлах ёсгүй. Хэрвээ тэд бодит ажил хийдэггүй, үнэнийг эрэлхийлдэггүй учраас Бурханы гэр тэднийг чөлөөлсөн гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байвал, мөн Бурханы гэр өөрсдийг нь дахин тушаал дэвшүүлэхгүй, ашиглахгүй гэж хэлэхийг сонсвол тэд ичиж, Бурханд өртэй, Бурханы урмыг хугалсан гэдгээ мэдрэх ёстой; тэд Бурханаар ашиглуулах эрхгүй гэдгээ мэдэх ёстой бөгөөд ингэснээр тэднийг өчүүхэн төдий ч гэсэн эрүүл ухаантай гэж үзэж болно. Гэвч Бурханы гэр өөрсдийг нь дахин хөгжүүлэхгүй, ашиглахгүй гэдгийг сонсоод тэд сөрөг болж, бухимддаг бөгөөд энэ нь тэднийг алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлж байгааг, тэд бол үнэнийг эрэлхийлдэг хүн биш гэдгийг харуулдаг. Тэдний ерөөл хүртэх хүсэл нь ийм хүчтэй бөгөөд тэд байр суурийг ийм их нандигнаж, бодит ажил хийдэггүй тул чөлөөлөгдөх ёстой бөгөөд тэд өөрсдийн завхарсан зан чанарыг эргэцүүлж, ойлгох ёстой. Тэд өөрсдийнх нь явж буй зам буруу гэдгийг, байр суурь, алдар нэр, ашиг хонжоог эрэлхийлснээрээ антихристийн замаар алхаж байгаагаа, тэд Бурханы сайшаалыг хүртэхгүйг төдийгүй Түүний зан чанарт халдах болно гэдгийг, мөн хэрвээ тэд элдэв төрлийн мууг үйлдвэл Бурханаар ч бас шийтгүүлэх болно гэдгийг мэдэх ёстой. Та нарт ч бас ийм асуудал байдаггүй гэж үү? Хэрвээ Би одоо та нарыг сүнслэг ойлголтгүй гэж хэлсэн бол та нар баярлахгүй байх байсан биз дээ? (Тийм.) Зарим хүн ахлах удирдагч өөрсдийг нь сүнслэг ойлголтгүй гэж хэлэхийг сонсох үедээ өөрсдийгөө үнэнийг ойлгох чадваргүй, Бурхан өөрсдийг нь яавч хүсэхгүй, өөрсдөд нь ерөөл хүртэх ямар ч найдвар байхгүй гэж боддог; гэхдээ гунигтай санагддаг ч гэлээ тэд үүргээ хэвийн гүйцэтгэж чадсаар байдаг—ийм хүмүүст бага зэрэг эрүүл ухаан байдаг. Зарим хүн хэн нэгэн өөрсдийг нь сүнслэг ойлголтгүй гэж хэлэхийг сонсох үедээ сөрөг болж, цаашид үүргээ гүйцэтгэхийг хүсдэггүй. Тэд: “Чи намайг сүнслэг ойлголтгүй гэж хэлж байна—энэ нь надад ерөөл хүртэх ямар ч найдвар байхгүй гэсэн үг биш үү? Ирээдүйд би ямар ч ерөөл хүртэхгүй юм чинь юуны төлөө итгэсээр байгаа юм бэ? Би үйлчлэл үзүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуд нь юу ч авахгүй юм бол хэн чиний төлөө хөдөлмөрлөх юм бэ? Би тийм тэнэг биш!” гэж боддог. Ийм хүмүүст мөс чанар, эрүүл ухаан байна уу? Тэд Бурханаас тийм их нигүүлсэл эдэлдэг хэрнээ буцаан төлөхийг мэддэггүй бөгөөд үйлчлэл үзүүлэхийг ч хүсдэггүй. Ийм хүмүүс дууссан. Тэд эцсээ хүртэл үйлчлэл үзүүлж ч чадахгүй бөгөөд тэдэнд Бурханд итгэх жинхэнэ итгэл байдаггүй; тэд бол үл итгэгчид юм. Хэрвээ тэд Бурханы төлөө гэсэн чин сэтгэлтэй, Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй бол тэднийг хэрхэн үнэлэх нь хамаагүй, энэ нь тэдэнд өөрсдийгөө илүү үнэн, зөв танин мэдэх боломжийг л олгоно—тэд энэ хэрэгт зөв хандах ёстой бөгөөд энэ нь Бурханыг дагах, эсвэл үүргээ гүйцэтгэхэд нь нөлөөлөх ёсгүй. Хэдийгээр тэд ерөөл хүртэж чадахгүй ч гэсэн Бурханы төлөө эцсээ хүртэл үйлчлэл үзүүлэхэд бэлэн байж, гомдоллохгүйгээр баяртайгаар үүнийгээ хийх ёстой, мөн өөрсдийгөө Бурханы бүх зохион байгуулалтад даатгах ёстой—зөвхөн тэгж байж л тэд мөс чанар, эрүүл ухаантай хүн байх болно. Хүн ерөөл хүртэх үү, эсвэл гай зовлонтой тулгарах уу гэдэг нь Бурханы гарт байдаг, Бурхан үүнийг захирч, зохицуулдаг бөгөөд энэ нь хүмүүсийн гуйж, эсвэл хичээж чадах зүйл биш юм. Харин энэ нь тухайн хүн Бурханы үгийг дуулгавартай дагаж, үнэнийг хүлээн авч, Бурханы шаардлагын дагуу үүргээ сайн гүйцэтгэж чадах эсэхээс хамаарна—Бурхан хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу барих болно. Хэрвээ хэн нэгэн иймхэн чин сэтгэлтэй байж, гүйцэтгэх ёстой үүрэгтээ бүх хүч чадлаа зориулбал тэр нь хангалттай бөгөөд тэд Бурханы сайшаал, ерөөлийг хүртэх болно. Эсрэгээрээ, хэрвээ хэн нэгэн үүргээ стандартад нийцүүлэн гүйцэтгэдэггүй, тэр ч байтугай элдэв төрлийн мууг үйлддэг хэрнээ Бурханаас ерөөл хүртэхийг хүссээр байвал ингэж авирлах нь маш эрүүл ухаангүй хэрэг биш үү? Хэрвээ чи хангалттай сайн хийгээгүй, маш их хүчин чармайлт гаргасан ч хэрэг явдлыг бас л зарчмын дагуу зохицуулж чадахгүй байгаа мэт санагдаж, Бурханд өртэй мэт санагддаг хэдий ч Тэр чамайг ерөөж, чамд нигүүлсэл үзүүлбэл энэ нь Бурхан чамд хайр хишгээ хүртээж байна гэсэн үг биш үү? Хэрвээ Бурхан чамайг ерөөхийг хүсвэл үүнийг хэн ч булааж авч чадахгүй. Чи өөрийгөө тийм ч сайн хийгээгүй гэж бодож болох ч Бурханы үнэлгээгээр Тэр чамайг чин сэтгэлтэй, бүхнээ зориулсан гэж хэлдэг бөгөөд Тэр чамд нигүүлсэл үзүүлж, чамайг ерөөхийг хүсдэг. Бурханы хийдэг юу ч буруу биш, чи Түүний зөвт байдлыг магтах ёстой. Бурхан юу ч хийсэн, энэ нь үргэлж зөв байдаг, Бурханы хийдэг зүйлийн талаар чи үзэл тээж, Түүний хийдэг зүйл хүний мэдрэмжийг харгалзан үздэггүй, чамд таалагддаггүй гэж бодож байлаа ч гэсэн Бурханыг магтсаар байх ёстой. Яагаад ингэх ёстой вэ? Шалтгааныг нь мэдэхгүй, тийм үү? Үүнийг тайлбарлахад үнэндээ маш амархан: Яагаад гэвэл Бурхан бол Бурхан, чи бол хүн; Тэр бол Бүтээгч, чи бол бүтээгдсэн зүйл. Чи Бурханаас тодорхой байдлаар үйлдэхийг, эсвэл чамд тодорхой байдлаар хандахыг шаардах эрхгүй, харин Бурхан чамд шаардлага тавих эрхтэй.Ерөөл, нигүүлсэл, шаагнал, титэм—энэ бүх зүйлийг хэрхэн, хэнд өгөх нь Бурханы хэрэг. Яагаад энэ нь Бурханы хэрэг вэ? Эдгээр зүйл Бурханд харьяалагддаг; эдгээр нь хүн, Бурхан хоёрын хооронд тэнцүү хуваарилж болох хамтран эзэмшдэг хөрөнгө биш юм. Эдгээр нь Бурханд харьяалагддаг бөгөөд Бурхан тэдгээрийг өгнө гэж амласан хүмүүстээ л хайрладаг. Хэрвээ Бурхан чамд тэдгээрийг хайрлана гэж амлаагүй бол чи Түүнийг дуулгавартай дагах л ёстой. Хэрвээ чи үүнээс болоод Бурханд итгэхээ боливол энэ нь ямар асуудлыг шийдвэрлэх вэ? Чи бүтээгдсэн зүйл байхаа болих уу? Чи Бурханы дээд эрхээс мултарч чадах уу? Бурхан бүх зүйлийг захирсаар байх бөгөөд энэ бол хувиршгүй үнэн юм. Бурханы ялгамж чанар, байр суурь, мөн чанарыг хэзээ ч хүний ялгамж чанар, байр суурь, мөн чанартай адилтгаж болохгүй, эдгээр зүйлд хэзээ ч ямар нэгэн өөрчлөлт орохгүй—Бурхан үүрд Бурхан байх бөгөөд хүн үүрд хүн байх болно. Хэрвээ хүн үүнийг ойлгож чадвал тэд юу хийх ёстой вэ? Тэд Бурханы дээд эрх, зохион байгуулалтыг дуулгавартай дагах ёстой—энэ бол аливааг хийх хамгийн ухаалаг арга бөгөөд үүнээс гадна сонгож болох өөр зам байхгүй. Хэрвээ чи дуулгавартай дагахгүй бол тэрслүү байна гэсэн үг, хэрвээ чи эсэргүүцэж, маргавал туйлын тэрслүү байна гэсэн үг бөгөөд чи устгагдах ёстой. Бурханы дээд эрх, зохион байгуулалтыг дуулгавартай дагаж чадаж байгаа нь чамайг эрүүл ухаантайг харуулж байна; энэ бол хүмүүст байх ёстой хандлага бөгөөд зөвхөн энэ л бүтээгдсэн зүйлст байх ёстой хандлага юм. Жишээ нь, чамд бяцхан муур юм уу нохой байна гэж бодъё—тэр муур юм уу нохой чамаас янз бүрийн амттай хоол, эсвэл хөгжилтэй тоглоом авч өгөхийг шаардах эрхтэй юу? Эзнээсээ шаардлага тавьдаг тийм эрүүл ухаангүй муур юм уу нохой байдаг уу? (Үгүй.) Өөр айлын нохой өөрөөс нь илүү сайн амьдралтай байгааг хараад эзэнтэйгээ хамт байхгүй байхыг сонгох нохой байх уу? (Үгүй.) Тэдний төрөлх зөн совин нь: “Эзэн минь надад хоол өгч, байх газар өгдөг учраас би эзнийхээ гэрийг манах ёстой. Эзэн минь надад хоол өгөхгүй, эсвэл тийм ч сайхан биш хоол өгсөн ч би түүний гэрийг манах л ёстой” гэж боддог. Нохойд өөрийнхөө байр сууриас хэтэрсэн өөр ямар ч зохисгүй бодол байдаггүй. Эзэн нь түүнд сайн ханддаг эсэхээс үл хамааран, эзнээ гэртээ ирэх бүрд нохой маш их баярлаж, сүүлээ байнга шарваж, туйлын их баярладаг. Эзэн нь түүнд дуртай эсэхээс үл хамааран, эзэн нь түүнд амттай зүйл худалдаж авч өгдөг эсэхээс үл хамааран тэр эзэндээ үргэлж нэг ижил ханддаг бөгөөд гэрийг нь манасаар байдаг. Үүнээс дүгнэхэд хүмүүс нохойноос ч дор биш гэж үү? (Тийм.) Хүмүүс үргэлж Бурханд шаардлага тавьж, Түүний эсрэг үргэлж тэрсэлж байдаг. Энэ асуудлын уг үндэс юу вэ? Энэ нь хүмүүс завхарсан зан чанартай, бүтээгдсэн зүйлийнхээ байранд байж чаддаггүйгээс үүдэлтэй бөгөөд тиймээс тэд зөн совингоо алдаж, Сатанууд болдог; тэдний зөн совин нь Бурханыг эсэргүүцэх, үнэнийг голох, мууг үйлдэх, Бурханыг дуулгавартай дагахгүй байх сатанлаг зөн совин болж хувирдаг. Тэдний хүний зөн совинг хэрхэн сэргээж болох вэ? Тэднийг мөс чанар, эрүүл ухаантай болгож, хүний хийх ёстой зүйлийг хийдэг, гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэдэг болгох ёстой. Энэ нь яг л нохой гэрээ манаж, муур хулгана барьдагтай адил—эзэн нь түүннд хэрхэн хандахаас үл хамааран тэр эдгээр зүйлийг хийхийн тулд өөрт байгаа хамаг хүчээ дайчилж, эдгээр ажилд өөрийгөө зориулж, өөрийнхөө байранд байж, зөн совингоо бүрэн ашигладаг тул эзэн нь түүнд дуртай байдаг. Хэрвээ хүмүүс үүнийг хийж чаддаг байсан бол Бурханд энэ бүх үгийг хэлэх, эсвэл энэ бүх үнэнийг айлдах шаардлага гарахгүй байх байсан. Хүмүүс маш гүнзгий завхарсан, эрүүл ухаан, мөс чанаргүй бөгөөд ёс жудаг доогуур байдаг; тэдний завхарсан зан чанар үргэлж асуудал үүсгэж, тэдэнд илчлэгдэж, сонголт болон бодол санаанд нь нөлөөлж, Бурханд тэрсэлдэг, Түүнийг дуулгавартай дагаж чаддаггүй болгож, тэднийг үргэлж өөрсдийн гэсэн хувийн хүсэл, санаа, дур сонирхолтой болгож, үнэн тэдний дотор хэзээ ч ноёрхож чадахгүй, тэдний амь болж чадахгүй болгодог. Энэ бүхний улмаас Бурхан тэднийг шүүж, үгээрээ шалгаж, цэвэршүүлэх ёстой болдог—энэ нь тэднийг аврахын тулд юм. Нөгөөтэйгүүр, антихристүүд хүмүүсийн дунд үргэлж сөрөг үүрэг гүйцэтгэдэг. Тэд нэвт шувт чөтгөрүүд, Сатанууд юм; тэд үнэнийг хүлээн авдаггүй төдийгүй завхарсан зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тэд мөн хүч түрэн шунахайрч, Бурханаас ерөөл, титэм, шагнал авахыг хүсдэг. Тэд тэмцэлдээ хэр хол явдаг вэ? Туйлын ичгүүргүй, бүхэлдээ эрүүл ухаангүй болох хүртлээ явдаг. Хэрвээ тэд бүх төрлийн муу зүйл хийснийхээ дараа илчлэгдэж, таягдан хаягдвал зүрх сэтгэлдээ өс санах болно. Тэд Бурханыг харааж, удирдагч, ажилчдыг харааж, чуулган болон бүх жинхэнэ итгэгчийг үзэн ядах болно. Энэ нь бүх ёрын муу хүмүүс болон антихристүүдийн муухай дүр төрхийг бүрэн дэлгэн харуулдаг.

Антихристүүдийн янз бүрийн илрэлийн арван хоёр дахь зүйл бол: байр суурь байхгүй юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг. Бид ухрах гэж юу гэсэн үг болохыг энгийн үгээр ярих болно. Ухрах гэдгийн үгчилсэн утга нь нэг газраас нөгөө рүү ухрахыг хэлнэ—үүнийг “ухрах” гэдэг. Цуглаанд оролцож, номлол сонсохоос зэвүүцдэг, үүргээ гүйцэтгэхийг хүсдэггүй учраас чуулган болон ах эгч нарыг сайн дураараа орхидог үнэнийг хайрладаггүй зарим хүн Бурханы гэрт үргэлж байдаг—үүнийг ухрах гэж нэрлэдэг. Энэ бол үгийн шууд утгаараа ухрах юм. Гэвч Бурханы нүдээр хэн нэгнийг үнэхээр ухарсан гэж тодорхойлох үед энэ нь үнэндээ тэд Түүний гэрийг орхисон, дахин харагдахаа больсон, эсвэл чуулганы нэрсийн жагсаалтаас хасагдсан хэрэг төдий биш юм. Үнэн хэрэгтээ, хэрвээ хүн Бурханы үгийг хэзээ ч уншдаггүй бол итгэлийнх нь хэмжээ ямар байх нь хамаагүй, өөрийгөө Бурханд итгэгч гэж хүлээн зөвшөөрдөг эсэх нь хамаагүй тэд Бурхан оршин байдгийг, эсвэл Түүний үг бол үнэн гэдгийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрдөггүйг энэ нь баталдаг. Бурханы хувьд, тэр хүн аль хэдийн ухарсан бөгөөд Түүний гэрийн гишүүн гэж тооцогдохоо больсон байдаг. Бурханы үгийг уншдаггүй хүмүүс бол ухарсан хүмүүсийн нэг төрөл юм. Өөр нэг төрөл бол чуулганы амьдралд хэзээ ч оролцдоггүй, ах эгч нар хамтдаа магтан дуу дуулах, Бурханы үгийг залбиран-унших, хувийн туршлагаар олсон ойлголтоо нөхөрлөх зэрэг чуулганы амьдралтай холбоотой үйл ажиллагаанд хэзээ ч оролцдоггүй хүмүүс юм. Бурхан энэ хүмүүсийг аль хэдийн ухарсан гэж хардаг. Өөр нэг төрөл бий: үүрэг гүйцэтгэхээс татгалздаг хүмүүс. Бурханы гэр тэднээс юу ч шаардсан бай, тэднээр ямар ч төрлийн ажил хийлгүүлэх гэсэн бай, ямар ч үүрэг гүйцэтгүүлэх гэсэн бай, том, жижиг хэргийн алинд ч, тэр ч байтугай хааяа нэг мэдээ дамжуулах гэх мэт энгийн зүйл байсан ч тэд хийхийг хүсдэггүй. Бурханд итгэгч гэж өөрсдийгөө нэрлэдэг тэд шүтлэггүй хүнээс тусламж гуйж болох ажлыг ч хийж чаддаггүй. Энэ бол үнэнийг хүлээн авахаас татгалзаж, үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгаа хэрэг юм. Ах эгч нар тэднийг хэчнээн ятгасан ч тэд татгалзаж, үүнийг хүлээн авдаггүй; чуулган тэднээр ямар нэг үүрэг гүйцэтгүүлэхээр зохицуулах үед тэд үл тоомсорлож, татгалзахын тулд маш олон шалтаг тоочдог. Эдгээр нь үүрэг гүйцэтгэхээс татгалздаг хүмүүс юм. Бурханы хувьд ийм хүмүүс аль хэдийн ухарсан байдаг. Тэдний ухралт нь Бурханы гэр тэднийг цэвэрлэж, эсвэл нэрсийн жагсаалтаасаа хассан хэрэг биш; харин тэд өөрсдөө жинхэнэ итгэлгүй байдаг—тэд өөрсдийгөө Бурханд итгэгч гэж хүлээн зөвшөөрдөггүй. Энэ гурван ангиллын аль нэгэнд багтдаг хэн боловч аль хэдийн ухарсан хүн юм. Энэ нь үнэн зөв тодорхойлолт мөн үү? (Мөн.) Хэрвээ чи Бурханы үгийг уншдаггүй бол Бурханд итгэгч гэж тооцогдох уу? Хэрвээ чи чуулганы амьдралаар амьдардаггүй, ах эгч нартайгаа харилцдаггүй, нийлдэггүй бол итгэгч гэж тооцогдох уу? Бүр ч үгүй. Түүнчлэн, хэрвээ чи үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, бүтээгдсэн зүйлийн хувьд хүлээх үүргээ ч биелүүлдэггүй бол энэ нь бүр ч ноцтой юм. Энэ гурван төрлийн хүмүүс бол Бурханы аль хэдийн ухарсан гэж хардаг хүмүүс юм. Тэд Бурханы гэрээс хөөгдсөн, эсвэл цэвэрлэгдсэн юм биш; үүний оронд тэд өөрсдийн хүслээр ухарч, өөрсдийн хүслээр бууж өгсөн. Тэдний зан авир нь тэд үнэнийг хайрладаггүй, хүлээн авдаггүй, мөн зөвхөн цадталаа талх идэж, ерөөл хүртэхийг л найддаг хүмүүсийн сонгодог жишээ гэдгийг бүрэн харуулдаг.

2020 оны 10 дугаар сарын 17

Өмнөх: 11-р зүйл: Тэд засалтыг хүлээн авдаггүй, ямар нэг буруу зүйл хийхээрээ гэмших хандлага ч гаргадаггүй, харин ч үзэл тарааж, Бурханыг ил тодоор шүүдэг

Дараах: 13-р зүйл: Тэд чуулганы санхүү төдийгүй хүмүүсийн зүрх сэтгэлийг хянадаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх