4 дэх сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Антихристүүдийн ёс жудаг, тэдний зан чанар-мөн чанарыг нэгтгэн дүгнэх нь (I хэсэг)
Сүүлийн цуглаанаар бид антихристүүдийн янз бүрийн илрэлтэй холбоотой арван тав дахь зүйлийн талаарх нөхөрлөлөө дуусгасан. Энэ арван таван зүйлийн талаар нөхөрлөсний дараа та нар антихристүүдийн янз бүрийн илрэл, мөн чанарыг нэгтгэн дүгнэсэн үү? Та нарт тэдгээрийн талаарх үндсэн ойлголт, мэдлэг байна уу? Та нар антихристүүдийн мөн чанартай хүмүүсийг ялган таньж чадах уу? (Би харьцангуй илэрхий тохиолдлуудыг ялган таньж чаддаг ч нэлээд зальтай, дотуур тамиртай хүмүүсийг ялган таних тал дээр бэрхшээлтэй тулгарсаар байна.) Өнөөдөр антихристүүдийн янз бүрийн илрэлийг хоёр талаас нь нэгтгэн дүгнэцгээе: нэгдүгээрт, антихристүүдийн ёс жудаг, хоёрдугаарт, тэдний зан чанар-мөн чанар. Энэ хоёр талаас нь антихристүүдийг ялган таних нь илүү амархан уу? (Тийм.) Хэрвээ бид бага нөхөрлөж, олон жишээ татахгүй бол та нар тэднийг ялган таньж чадахгүй байж магадгүй; хэрвээ бид илүү ихийг нөхөрлөвөл та нар ойлгож болох ч тэднийг мууг үйлдэж байхыг нь харах үедээ эдгээрийг антихристүүдтэй тулган үзэх тал дээр бэрхшээлтэй тулгарсан хэвээр байж магадгүй. Антихристүүдийн уг чанар-мөн чанарыг нэгтгэн дүгнэж, энэ хоёр талаас нь тэднийг ялган таних нь та нарын хувьд үүнийг илүү тодорхой болгож чадна.
I. Антихристүүдийн ёс жудаг
Эхний тал нь антихристүүдийн ёс жудаг юм. Тодруулбал, энэ тал нь антихристүүд ямархуу хүн чанартай байдагтай холбоотой. Хүн чанарт юу багтдаг вэ? Үүнд мөс чанар, эрүүл ухаан, ёс жудаг, нэр төр, түүнчлэн хүн чанарын сайн, муу тал багтдаг. Антихристүүдийн ёс жудгийг ялган таних нь тэдний хүн чанарын янз бүрийн талыг хамардаг. Эхлээд хэвийн хүн чанарт байдаг нийтлэг илрэлүүд, эсвэл хэвийн хүн чанарт байх ёстой шинж чанаруудын талаар ярилцацгаая. Надад хэл дээ, энэ ангилалд ямар тодорхой зүйлс багтдаг вэ? (Үнэнч шударга зан, сайхан сэтгэл.) Өөр юу байна? (Ичгүүр сонжуур.) Чигч шударга болон ичгүүр сонжууртай байх нь хоёулаа чухал. (Мөн бусдыг хайрлах, хүлээцтэй байх, халамжлах, уучлах.) Тэр ч бас мөн. Бүгдийг нь нэгтгэн дүгнэцгээе. Юун түрүүнд, хэвийн хүн чанар нь үнэнч шударга байх шинж чанартай байдаг – энэ эерэг зүйл мөн үү? (Мөн.) Үүнээс гадна, сайхан сэтгэл болон чин сэтгэлтэй байдаг бөгөөд чин сэтгэл болон үнэнч шударга зангийн хооронд түвшний хувьд ялгаа бий. Энэрэнгүй сэтгэлийг хүний ёс жудагт багтаах ёстой гэж та нар бодож байна уу? (Тийм.) Энэрэнгүй сэтгэлийг сайхан сэтгэлд багтааж болох уу? (Болно.) Сайхан сэтгэлтэй хүн гарцаагүй энэрэнгүй сэтгэлтэй байдаг. Тэгээд энгийн байдал, ичгүүр сонжуур бий. Ичгүүр сонжуурт нэр төр, өөрийгөө мэддэг байх болон эрүүл ухаан багтдаг. Дараагийнх нь чигч шударга зан. Чигч шударга зангийн илрэлүүд юу вэ? Үүнд шударга ёсны мэдрэмж, мууг жигших, хорон мууг үзэн ядах, эерэг зүйлд дурлах явдал багтдаг. Хэрвээ хүнд зөвхөн чигч шударга зан байдаг бол тэр нь хангалтгүй; хэрвээ тэдэнд хүлээц, тэвчээр дутагдаж, хүмүүсийн байдал юм уу нөхцөл байдлыг бодолцохгүйгээр шуудхан ярьдаг бол энэ нь болохгүй бөгөөд тэдний ёс жудагт хэд хэдэн зүйл дутагдаж байна. Мөн хүлээц, тэвчээр гэж байдаг нь хоёулаа сайхан сэтгэлийн тодорхой илрэл бөгөөд мэдээж нэг шинж чанарт тооцогдож болно. Эд бол хэвийн хүн чанарт байх ёстой шинж чанарууд юм: үнэнч шударга зан, сайхан сэтгэл, чин сэтгэл, энгийн байдал, ичгүүр сонжуур, чигч шударга зан, мөн хүлээц, тэвчээр – нийтдээ долоо. Хэвийн хүн чанарт байдаг эдгээр шинж чанарыг хүнд хэвийн хүн чанар байгаа эсэхийг хэмжихэд ашиглаж болно. Гэвч өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв бол хэвийн хүн чанарт байх ёстой шинж чанаруудын тодорхой илрэлүүд, эсвэл ямар хүмүүс эдгээр шинж чанартай байдаг тухай биш юм. Харин бид „антихристүүдийн ёс жудаг яг ямар байдаг вэ” гэдэг сэдвээр нөхөрлөх болно. Дөнгөж сая дурдсан хэвийн ёс жудгийн янз бүрийн талтай харьцуулахад, антихристүүдэд эдгээр шинж чанарын аль нэг нь байдаг уу, буюу эдгээрийн аль нь тэдэнд байдаг вэ? (Тэдэнд аль нь ч байдаггүй.) Та нарт антихристүүдийн талаар ийм сэтгэгдэл байдаг тул антихристүүдийн ёс жудаг дахь ямар зүйлс нь хүмүүс тэднийг антихрист гэж тодорхойлоход хүргэдэг, мөн энэ хүмүүс муу хүн чанартай, хэвийн хүн чанаргүй, антихристүүдийн хүн чанартай гэдгийг нь харуулдгийг нэгтгэн дүгнэцгээе. Хэрвээ хэн нэгэнд бидний өмнө нь дурдсан хэвийн хүн чанарын хэд хэдэн илрэлийн нэг юм уу хоёр нь байдаг бол түүнд жаахан ч гэсэн хэвийн хүн чанар байж магадгүй. Хэрвээ түүнд бүгдээрээ байдаг бол хамгийн хэвийн хүн чанартай гэсэн үг. Гэвч антихристүүдэд эдгээр шинж чанарын аль нь ч байдаггүй, тэгвэл тэдний хүн чанар яг юу агуулдаг вэ? Эхлээд энэ талын талаар нөхөрлөцгөөе.
А. Худал хэлдэг зуршилтай
Хэвийн ёс жудагт агуулагддаг эхний шинж чанар бол үнэнч шударга зан юм. Антихристүүдийн ёс жудагт үнэнч шударга зан багтдаг уу? Антихристүүд үнэнч шударга хүн чанаргүй гэдэг нь илэрхий; тэдний хүн чанар мэдээж үнэнч шударга зангийн эсрэг байдаг. Тэгвэл антихристүүд хүн чанартаа үнэнч шударгын эсрэг хэвийн бус хүн чанарын ямар зүйлтэй байдаг вэ? (Тэд байнга худал хэлж, хүмүүсийг мэхэлдэг.) Байнга худал хэлэхийг худал хэлдэг зуршилтай ижил гэж хэлж болох уу? Энэ дүгнэлт илүү тодорхой биш байна гэж үү? Хэрвээ бид энэ хүнийг үргэлж худал хэлдэг, эсвэл тийм ч шударга биш гэж хэлбэл энэ нь түвшний хувьд дутагдана. Хэрвээ бид тэдний ёс жудгийг дүрслэхийн тулд „худал хуурмагаар дүүрэн” гэх мэт хэллэг ашиглавал энэ нь хангалттай албан ёсны биш байна. Тиймээс антихристүүдийн хүн чанар үнэнч шударга биш гэдгийг илэрхийлж, тэднийг дүрслэхдээ „худал хэлдэг зуршилтай” гэдгийг ашиглах нь илүү тохиромжтой. „Худал хэлдэг зуршил” бол эхний шинж чанар бөгөөд антихристүүдийн хүн чанараас байнга илэрч, харагддаг зүйл юм. Энэ нь хүмүүсийн таарч болох хамгийн түгээмэл, амархан ажиглагддаг, мөн даруй ялган таньж болох шинж чанар байх ёстой. Тэгвэл одоо худал хэлдэг зуршлын тодорхой илрэлүүдийн талаар нөхөрлөх нь зүйтэй юү? (Тийм.)
Антихристүүдийн хүн чанар үнэнч шударга бус байдаг, энэ нь тэд өчүүхэн төдий ч шударга биш гэсэн үг юм. Тэдний хэлдэг, хийдэг бүхэн нь хольцтой, өөрсдийнх нь санаархал, зорилгыг агуулдаг бөгөөд тэр бүхний цаана дурсахын аргагүй, ярихын аргагүй заль мэх, явуулга нуугдаж байдаг. Тиймээс антихристүүдийн үг, үйлдэл хэтэрхий бохирдож, худал хуурмагаар дэндүү дүүрсэн байдаг. Тэд хэчнээн их ярилаа ч гэсэн аль үг нь үнэн, аль нь худал, аль нь зөв, аль нь буруу болохыг мэдэх боломжгүй. Яагаад гэвэл тэд үнэнч шударга биш бөгөөд оюун санаа нь туйлын ээдрээтэй, зальжин явуулга, заль мэхээр дүүрэн байдаг. Тэдний хэлдэг зүйлсийн аль нь ч илэн далангүй байдаггүй. Тэд нэгийг нэг, хоёрыг хоёр, тийм бол тийм, үгүй бол үгүй гэж хэлдэггүй. Харин ч бүх хэрэг явдал дээр тэд булзааруулж, оюун санаандаа аливааг дахин дахин эргэцүүлж, үр дагаврыг нь тооцоолж, давуу болон сул талыг нь тал бүрээс нь дэнсэлдэг. Тэгээд тэд хэлэхийг хүссэн зүйлээ боловсруулдаг тул тэр бүхэн нь тун төвөгтэй сонсогддог. Үнэнч шударга хүмүүс тэдний хэлснийг хэзээ ч ойлгодоггүй бөгөөд тэдэнд амархан хууртаж, мэхлэгддэг, мөн ийм хүмүүстэй ярилцаж, харилцдаг хэнд ч болов энэ туршлага ядаргаатай, төвөгтэй санагддаг. Тэд хэзээ ч нэгийг нэг, хоёрыг хоёр гэж хэлдэггүй, хэзээ ч юу бодож байгаагаа ярьдаггүй, аливааг байгаагаар нь хэзээ ч дүрсэлдэггүй. Тэдний хэлдэг бүхэн ойлгохын аргагүй байдаг бөгөөд үйлдлийнх нь зорилго, санаархал маш ээдрээтэй байдаг. Хэрвээ үнэн илэрвэл – бусад хүн тэднийг нэвт харж, барьж авбал – тэд үүнийгээ нуун далдлахын тулд даруй өөр худал хуурмагийг зохиодог. Ийм төрлийн хүн байнга худал хэлдэг бөгөөд худал хэлснийхээ дараа тэрхүү худал хуурмагаа хамгаалахын тулд улам их худал хэлэх шаардлагатай болдог; тэд санаа зорилгоо нуухын тулд бусдыг мэхэлж, худал хуурмагтаа тус болгохын тулд элдэв шалтаг, шалтгаан зохиодог. Үүний үр дүнд хүмүүст юу нь үнэн, юу нь худал болохыг ялгахад маш хэцүү санагддаг бөгөөд тэднийг хэзээ үнэн хэлж байгааг мэддэггүй, хэзээ худал хэлж байгааг нь бүр ч мэддэггүй. Тэд худал хэлэхдээ яг л үнэн ярьж байгаа мэт нүүр нь улайж, нүд нь цавчирдаггүй. Энэ нь тэд худал хэлдэг зуршилтай гэсэн үг биш гэж үү? Жишээлбэл, заримдаа антихристүүд өнгөн дээрээ бусдад сайн ханддаг, тэднийг бодолцон үздэг, мөн сайхан сэтгэлтэй, сэтгэл хөдөлгөм сонсогдохоор халуун дулаан ярьдаг мэт харагддаг. Гэвч тэд ингэж ярьсан ч гэсэн хэн ч тэднийг чин сэтгэлээсээ хандаж байгаа эсэхийг хэлж мэддэггүй бөгөөд чин сэтгэлээсээ байсан эсэхийг нь илчлэх үйл явдал хэд хоногийн дараа болохыг хүлээх шаардлага үргэлж гардаг. Антихристүүд үргэлж тодорхой санаархал, зорилготойгоор ярьдаг бөгөөд тэд яг юуны араас явж байгааг хэн ч олж мэдэж чаддаггүй. Ийм хүмүүс худал хэлдэг зуршилтай бөгөөд худал хуурмагийнхаа үр дагаврыг бодолцдоггүй. Тэдний худал хуурмаг өөрсдөд нь ашиг тустай, бусдыг мэхэлж чадаж л байвал, зорилгодоо хүрч чадаж л байвал үр дагавар нь ямар байхыг тэд тоодоггүй. Ил болмогцоо тэд үргэлжлүүлэн нуун дарагдуулж, худал хэлж, мэхэлнэ. Энэ хүмүүсийн биеэ авч явж, ертөнцтэй харилцдаг зарчим, арга барил нь хүмүүсийг худал хуурмагаар мэхлэх явдал юм. Тэд хоёр нүүртэй бөгөөд сонсогчдодоо тааруулж ярьдаг; нөхцөл байдал ямар дүр шаардана, түүнд тоглодог. Тэд арга зальжин, овжин, ам нь худал хуурмагаар дүүрэн бөгөөд итгэл даадаггүй. Тэдэнтэй хэсэг хугацаанд холбоотой байсан хэн боловч төөрөлдөж, эсвэл үймэрдэг бөгөөд хангалт, тусламж, эсвэл босгон байгуулалт авч чаддаггүй. Ийм хүмүүсийн амнаас гарч буй үг нь муухай эсвэл сайхан, үндэслэлтэй эсвэл утгагүй, хүн чанарт нийцсэн эсвэл нийцээгүй, бүдүүлэг эсвэл соёлтой байхаас үл хамааран мөн чанартаа бүгд худал хуурмаг, хольцтой үгс, худал үг байдаг.
Антихрист ангиллын хүмүүсийн хувьд, худал хэлдэг зуршил нь тэдний гол шинжүүдийн нэг юм. Тэдний үг яриа, ярьж буй байдал, илэрхийлэх арга маяг, ярианых нь утга санаа, цаад санаа зорилго нь энэ хүмүүс бол хэвийн хүн чанаргүй бөгөөд үнэнч шударга хүмүүсийн хүн чанарын стандартыг эзэмшдэггүй гэдэг нь харагддаг. Антихристүүд худалд хэлдэг зуршилтай. Тэдний худал үг, хууран мэхлэлт ихэнх хүнийхээс хамаагүй илүү ноцтой байдаг; энэ бол байдаг л нэг завхарсан зан чанар биш, харин аль хэдийн мөс чанар, эрүүл ухаанаа алдаж, хүн чанар огт байхгүй болсон хэрэг. Мөн чанартаа энэ хүмүүс бол чөтгөрүүд; чөтгөрүүд ихэвчлэн ийм маягаар худал хэлж, хүмүүсийг хууран мэхэлдэг, тэдний хэлдэг юу ч үнэн биш. Ихэнх хүн худал хэлэх үедээ худал үг зохиож, үүнийгээ анхааралтай бодох хэрэгтэй байдаг; харин антихрист юу ч зохиох шаардлагагүй, эсвэл бодох ч хэрэггүй: Тэд ам нээгээд л худлаа хэлдэг бөгөөд нэг л мэдэхэд чи хууртсан байна. Удаан ойлгоцтой хүмүүс тэдний худал үг, хууран мэхлэлтийг ойлготлоо хоёр гурван өдөр болж магад; тэр үед л тэд энэ хүн юу гэснийг ухаардаг. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс ялган таньж чаддаггүй. Антихристүүд худал хэлдэг зуршилтай: Тэдний энэ ёс жудгийн талаар та нар юу гэж бодож байна вэ? Энэ нь хэвийн хүн чанарын нэг хэсэг биш гэдэг нь илэрхий юм. Үүнд чөтгөрийн гэмээр зүйл байхгүй гэж үү? Нарийвчлан хэлбэл, энэ бол чөтгөрийн уг чанар юм. Худал хэлдэг зуршил, худал хэлэх, хүмүүсийг мэхлэх: аливааг хийх эдгээр аргыг сургуульд сурсан уу, эсвэл гэр бүлийнх нь нөлөөний үр дүн үү? Аль нь ч биш. Эдгээр зүйл бол тэдний төрөлх уг чанар, тэд эдгээр зүйлтэй төрсөн. Эцэг эх нь хүүхдүүдээ сургаж боловсруулах үед бага балчраасаа худал хэлж, хууран мэхэл гэж хэн ч хүүхдэдээ зааж сургадаггүй, худал хэлж, хууран мэхэл гэж хэн ч тэднийг хүчилдэггүй атал өсөж том болох үедээ гагцхүү худал хэлж, ямар ч худал үг хэлсэн гэмгүй царайлаад, хэзээ ч харамсаж, шаналдаггүй, эсвэл худал үг хэлсэн тухайдаа мөс чанартаа тавгүйтдэггүй, харин ч өөрсдийгөө маш сэргэлэн, асар ухаантай гэж үргэлж боддог, худал үг, өөр арга заль хэрэглэн бусдыг хуурч, мэхэлж чаддаг болохоороо жаргалтай, бахтай санагдаж, нууцхан баярладаг хүүхдүүд байдаг. Энэ бол тэдний төрөлх уг чанар юм. Антихристүүд угаасаа л ийм байдаг. Худал хэлдэг зуршилтай байх нь тэдний уг чанар-мөн чанар юм. Хэдийгээр тэд цуглаанд байнга оролцож, номлол, нөхөрлөл сонсдог ч антихристүүд хэзээ ч өөрсдийгөө эргэцүүлж, танин мэдэхийг хичээдэггүй бөгөөд бусдыг мэхлэхийн тулд хэчнээн их худал хэлсэн ч мөс чанартаа ямар ч зэмлэл мэдэрдэггүй, шийдвэрлэхийн тулд үнэнийг идэвхтэйгээр эрж хайна гэж бүр ч байдаггүй – энэ нь антихристүүд мөн чанартаа үл итгэгчид болохыг баталдаг. Тэд хүмүүст хэчнээн олон хоосон сургаал номлож чаддаг байлаа ч тэдгээр хоосон сургаалыг хэзээ ч өөрсөдтэйгөө холбож боддоггүй, өөрсдийгөө хэзээ ч задлан шинжилдэггүй бөгөөд хэчнээн их худал хэлж, хэчнээн олон хүнийг мэхэлсэн ч хэзээ ч сэтгэлээ нээж, өөрсдийгөө илчилдэггүй, харин ч дүр эсгэж, жинхэнэ дүр төрхөө нуудаг бөгөөд ов мэхтэй хүмүүс гэдгээ бусдын өмнө хүлээн зөвшөөрөх зориг хэзээ ч гаргадаггүй. Үүнээс гадна тэд хүссэн үедээ худал хэлж, хүмүүсийг мэхэлсээр байдаг. Энэ нь тэдний уг чанар биш гэж үү? Мөн бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй. Энэ уг чанар нь хэвийн хүн чанарын илэрхийлэл биш; тодорхой хэлбэл энэ бол чөтгөрийн уг чанар, Сатаны зан чанар юм. Ийм хүмүүс бол диаволууд, тэд бол бие махбодтой болсон чөтгөрүүд юм.
Антихристүүдийн ёс жудгийн эхний илрэл бол худал хэлдэг зуршил бөгөөд бид үүнийг чөтгөрийн уг чанар гэж тодорхойлно. Энэхүү чөтгөрийн уг чанарын илрэл нь хэзээ, хаана байхаас үл хамааран, ямар ч нөхцөлд, хэнтэй ч харилцсан ийм хүмүүсийн хэлдэг үг могой болон чөтгөрүүдийн хэлдэгтэй адил – итгэх аргагүй байдаг. Ийм хүмүүстэй онцгой болгоомжтой харьцаж, ялган таньдаг байх ёстой бөгөөд чөтгөрүүдийн үгэнд яаран итгэж болохгүй. Тэдний худал хэлдэг зуршлын тодорхой илрэл нь худал үг амнаас нь зүгээр л урсан гардаг; тэдний хэлсэн үг эргэцүүлэл, дүн шинжилгээ, эсвэл ялган танихыг давж гарч чаддаггүй. Тэд хэзээ ч худал хэлж чаддаг бөгөөд бүх хэрэг явдалд ямар ч үнэн зүйл хэлж болохгүй, хэлсэн бүхэн нь худал байх ёстой гэж итгэдэг. Чи тэднээс насыг нь асуусан ч гэсэн тэд үүнийг бодолцож, „Миний насыг асууж байгаа нь ямар учиртай юм бэ? Хэрвээ би өөрийгөө хөгшин гэж хэлбэл тэд намайг дорд үзэж, хөгжүүлэхгүй байх болов уу? Хэрвээ би өөрийгөө залуу гэж хэлбэл тэд намайг туршлагагүй гээд дорд үзэх болов уу? Би яаж хариулах ёстой вэ?” гэж боддог. Ийм энгийн зүйл дээр ч тэд худал хэлж, чамд үнэнийг хэлэхээс татгалзаж чаддаг бөгөөд бүр асуултыг чам руу эргүүлж, „Чи юу гэж бодож байна?” хэмээн асуудаг. Чи „Тавин настай юу?” гэхэд „Ойролцоо.” „Дөчин тав уу?” „Дөхөж байна.” гэдэг. Тэд чамд үнэн зөв хариулт өгдөг үү? Хариултаар нь дамжуулан чи тэднийг хэдэн настай болохыг мэдэж авч чадах уу? (Чадахгүй.) Худал хэлдэг зуршил гэж үүнийг хэлнэ.
Антихристүүд худал хэлдэг зуршилтай байдгийн өөр нэг илрэл бий, тэр нь тэд гэрчлэл хийхдээ хүртэл худал хэлдэг. Хуурамч гэрчлэл хийх нь Бурханы зан чанарт халддаг хараагдсан үйлдэл юм. Гэрчлэл хийх хэрэг дээр хүртэл тэд хуурамч зүйл зохиож, худал хэлж, заль мэх хэрэглэж зүрхэлдэг нь үр дагаврыг огт хайхардаггүй хэнэггүй байдал болон өөрчлөгдөшгүй уг чанарыг нь үнэхээр харуулдаг! Бусад хүн туршлага, ойлголтдоо үндэслэн гэрчлэл хийж байхыг хараад, өөрсдөө тэгж чадахгүй байх үедээ тэд бусдыг дуурайж, бусдын хэлсэн бүхнийг хэлж, бусдад тохиолдсонтой адил туршлага зохиодог. Хэрвээ тэд ямар нэг зүйлийг бусад шиг ойлгохгүй байвал ойлгож байна гэж хэлдэг. Хэрвээ тэдэнд тийм туршлагаар олсон ойлголт, гэгээрэл байхгүй байвал өөрсдөд нь байгаа гэж зүтгэдэг. Бурхан тэднийг сахилгажуулаагүй байсан ч сахилгажуулсан гэж зүтгэдэг. Энэ хэрэг дээр хүртэл тэд худал хэлж, хуурамчаар үйлдэж чаддаг бөгөөд үр дагавар нь хэчнээн ноцтой байхаас үл хамааран санаа зовдоггүй, сонирхдоггүй. Энэ нь худал хэлдэг зуршил биш гэж үү? Түүгээр ч барахгүй, ийм хүмүүс хэнийг ч мэхэлнэ. Зарим хүн „Ямартай ч антихристүүд хүн л юм чинь: Тэд өөрсдөдөө хамгийн ойр дотнын хүмүүсийг, өөрсдөд нь тусалсан хүмүүсийг, эсвэл өөрсөдтэй нь зовлон бэрхшээлээ хуваалцсан хүмүүсийг мэхлэхээс татгалзахгүй гэж үү? Тэд гэр бүлийнхнээ мэхлэхээс зайлсхийхгүй гэж үү?” хэмээн гайхаж магадгүй. Тэд худал хэлдэг зуршилтай гэдэг нь хэнийг ч, бүр эцэг эх, үр хүүхдээ, мөн мэдээж ах эгч нарыг ч мэхэлж чадна гэдгийг илтгэдэг. Тэд том, жижиг гэлтгүй бүх хэрэг явдал дээр, бүр үнэнээ хэлэх ёстой, тэгэх нь ямар ч үр дагавар авчрахгүй, эсвэл өөрсдөд нь ямар ч байдлаар нөлөөлөхгүй, бас мэргэн ухаан ашиглах ямар ч шаардлагагүй хэрэг явдал дээр ч хүмүүсийг мэхэлж чаддаг. Тэд мөн хүмүүсийг мэхэлж, хөндлөнгийн хүмүүсийн хувьд худал хэлэх шаардлагагүй, шуудхан хэлэхэд энгийн, ямар ч төвөггүй байх жижиг сажиг асуудлыг шийдвэрлэхийн тулд худал хуурмагийг ашигладаг. Энэ нь худал хэлдэг зуршил биш гэж үү? Худал хэлдэг зуршил нь диаволууд болон Сатаны үндсэн илрэлүүдийн нэг гэж хэлж болно. Энэ өнцгөөс харвал антихристүүдийн хүн чанар үнэнч шударга биш төдийгүй худал хэлдэг зуршлаар тодорхойлогддог бөгөөд энэ нь түүнийг найдваргүй болгодог гэж бид хэлж болохгүй гэж үү? (Тийм, тэгж хэлж болно.) Хэрвээ ийм хүмүүс буруу зүйл хийгээд, тэгээд ах эгч нараар засуулж, шүүмжлүүлснийхээ дараа нулимс унагаж, өнгөн дээрээ Бурханд өртэй гэж хэлээд, цаашид гэмшинэ гэж амлавал чи тэдэнд итгэж зүрхлэх үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Хамгийн үнэмшилтэй нотолгоо бол тэд худал хэлдэг зуршилтай! Хэдийг тэд гаднаа гэмшиж, гашуунаар уйлж, цээжээ дэлдэж, тангарагласан ч тэдэнд бүү итгэ, учир нь тэд матрын нулимс, хүмүүсийг мэхлэх нулимс унагаж байгаа юм. Тэдний хэлдэг гунигтай, гэмшсэн үгс нь чин сэтгэлийнх биш; тэдгээр нь хууран мэхлэх аргаар хүмүүсийн итгэлийг олж авахад чиглэсэн ашиг хонжоо хайсан арга барил юм. Хүмүүсийн өмнө тэд гашуунаар уйлж, алдаагаа хүлээн зөвшөөрч, тангараглаж, байр сууриа мэдэгддэг. Гэвч тэдэнтэй хувийн сайн харилцаатай, тэдний харьцангуй итгэдэг хүмүүс өөр түүх ярьдаг. Олон нийтийн өмнө алдаагаа хүлээн зөвшөөрч, арга замаа өөрчилнө гэж тангараглах нь өнгөн дээрээ жинхэнэ мэт санагдаж болох ч хөшигний ард хэлдэг зүйл нь өмнө нь тэдний хэлсэн зүйл үнэн биш, харин худал байсан бөгөөд илүү олон хүний нүдийг хуурах зорилготой байсныг баталдаг. Тэд хөшигний ард юу хэлэх вэ? Тэд өмнө нь хэлсэн зүйлээ худал байсныг хүлээн зөвшөөрөх үү? Үгүй, тэд тэгэхгүй. Тэд сөрөг байдал тарааж, маргаан дэвшүүлж, өөрсдийгөө зөвтгөнө. Энэхүү зөвтгөл, маргаан нь тэдний хүлээн зөвшөөрсөн байдал, гэмшил, тангараг бүгд худал байсан бөгөөд хүмүүсийг мэхлэх зорилготой байсныг баталдаг. Ийм хүмүүст итгэж болох уу? Энэ нь худал хэлдэг зуршил биш гэж үү? Тэд бүр хуурамч наманчлал зохиож, хуурамчаар нулимс унагаж, арга замаа өөрчилнө гэж амлаж чаддаг бөгөөд тангараглах нь хүртэл худал байдаг. Энэ нь чөтгөрийн уг чанар биш гэж үү? Хэдийгээр тэд „Би үүнийг л ойлгож байна; үлдсэнийг нь би мэдэхгүй бөгөөд аажмаар ойлголттой болохын тулд Бурханы гэгээрлийг эрж хайж, ах эгч нарын тусламжид найдаж байна” гэж хэлсэн ч энэ нь үнэнч шударга хандлага, мэдэгдэл байх болно. Гэвч антихристүүд ийм үнэн үгийг огт хэлж чаддаггүй. Тэд „Үнэнээ хэлбэл хүмүүс намайг дорд үзнэ: Би нэр нүүрээ барж, доромжлогдсон мэт надад санагдах болно – миний нэр хүнд бүрмөсөн унах биш үү? Би хэн бэ? Би ялагдлыг хүлээн зөвшөөрч чадах уу? Ойлгохгүй байсан ч би маш сайн ойлгож байгаа дүр эсгэх ёстой; би хүмүүсийг мэхэлж, эхлээд тэдний зүрх сэтгэл дэх байр сууриа бататгах ёстой” гэж боддог. Энэ нь антихристүүдийн илрэл биш гэж үү? Эх сурвалж, антихристүүдийн ярьдаг арга барил, түүнчлэн тэдний хэлдэг үгээс харахад ийм хүмүүс хэзээ ч үнэнч шударга байхгүй гэдэг нь тодорхой; энэ нь тэдний хэрээс хэтэрсэн хэрэг юм. Худал хэлдэг зуршил нь тэдний ёс жудагт төрөлхөөс байдаг тул тэд бүх хэрэг явдалд хүмүүсийг мэхэлж, аливааг нуун дарагдуулахыг хүсдэг бөгөөд хэнийг ч үнэн бодит байдал юм уу жинхэнэ нөхцөл байдлыг мэдээсэй, хараасай гэж хүсдэггүй. Тэдний хамгийн гүн дэх оршихуй аймшигтай харанхуй байдаг. Антихристүүдийн ёс жудгийн энэ талыг хүн чанаргүй, чөтгөрийн уг чанартай гэж баттай тодорхойлж болно. Худал үг амнаас нь ямар ч хичээл зүтгэлгүй, бодолгүйгээр урсан гардаг бөгөөд тэд зүүдэндээ ярихдаа хүртэл ямар ч үнэн зүйл хэлдэггүй – энэ нь бүхэлдээ заль мэх, бүхэлдээ худал хуурмаг байдаг. Худал хэлдэг зуршил гэж үүнийг хэлнэ.
Антихристүүдийн ёс жудагт үнэнч шударга байдал огт байдаггүй. Тэд дуугарахгүй байхдаа ч гэсэн зүрх сэтгэлдээ хүмүүсийг хэрхэн мэхлэх, хуурах, төөрөлдүүлэх талаар – хэнийг төөрөлдүүлэх, төөрөлдүүлэхийг хүсэх үедээ юу хэлэх, яриагаа эхлэхийн тулд ямар арга барил ашиглах, хүмүүсийг итгүүлэхийн тулд ямар жишээ татах талаар эргэцүүлж байдаг. Тэд юу ч хэлж, бодсон байлаа гэсэн зүрх сэтгэлдээ үнэнч шударга хандлага, үнэнч шударга үзэл бодол, эсвэл үнэнч шударга бодол тээдэггүй. Тэдний амьдралын хором мөч, секунд бүр нь хүмүүсийг мэхэлж, тэднээр тоглохыг хүссэн байдалд өнгөрдөг. Секунд, хором бүрд тэд бусдыг хэрхэн мэхлэх, хэрхэн төөрөлдүүлэх, хэрхэн хуурах талаар бодож байдаг бөгөөд эдгээр бодол нь тэдний бүх оюун ухаан, зүрх сэтгэлийнх нь гүнийг эзэлж байдаг. Энэ нь тэдний уг чанар биш гэж үү? Ийм хүмүүс номлол сонсох юм уу Бурханы үгийг унших үедээ үнэнийг ойлгож чадах уу? Ойлгосон ч гэсэн тэд үүнийг хэрэгжүүлж чадах уу? (Чадахгүй.) Тэдний зүрх сэтгэлийн гүн, ёс жудгаас нь дүгнэвэл, ийм хүмүүс аврал хүртэх хүмүүс яав ч биш юм, учир нь тэдний оюун ухаан, дотоод ертөнцдөө хайрлаж, боддог бүхэн нь чөтгөрийн уг чанараар дүүрсэн байдаг бөгөөд үнэн болон эерэг зүйлсийн эсрэг байдаг, сайшаалтай нэг ч зүйл байдаггүй. Тэгвэл, антихристүүдийн хүн чанар дахь худал хэлдэг зуршлын шинж чанар лавтай юу? (Тийм.) Худал хэлдэг зуршилтай хүмүүс ямар ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Үүний үр дагавар юу вэ? Ямар ч үнэнийг хэрэгжүүлдэггүй хүний тодорхой илрэлүүд юу вэ? Тэд болчимгүй авирлаж чадах уу? Тэд дур мэдэн, өөрсдийнхөөрөө зүтгэж чадах уу? Тэд тусдаа хаанчлал байгуулж чадах уу? Тэд өргөлийг үрэн таран хийж чадах уу? Тэд хүмүүсийг төөрөлдүүлж чадах уу? Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг өөртөө татаж чадах уу? Тэд энэ бүгдийг хийж чадна. Энэ бол ердийн антихрист юм – тэд худал хэлдэг зуршилтай. Баримт ил болох үед хэчнээн олон хос нүд тэднийг харж байсан ч, хэчнээн олон хүн хамтдаа гэрчилж, тэднийг ил болгосон ч тэд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Эцэст нь тэд чамтай харьцах нэг л арга заль хэрэглэж, мартсан гэж мэлзэн, юу ч мэдээгүй дүр эсгэдэг. Энэ үед, ийм нөхцөл байдалд тэд ганц ч үнэн үг хэлж чаддаггүй бөгөөд толгой дохин хүлээн зөвшөөрч, „Би байсан юм, миний буруу, би дараа өөрчлөгдөнө, дахиж яав ч ийм алдаа гаргахгүй” гэж хэлж чаддаггүй. Энэ бол хэзээ ч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хэзээ ч үнэн үг хэлдэггүй антихрист юм. Ийм хүн чанартайгаар тэд аврагдаж чадах уу? Тэд үнэнийг олж авч чадах уу? Яавч үгүй. Тэд үнэнийг ойлголоо ч гэсэн үүнийг олж авч чадахгүй, учир нь тэд үнэнийг голж, эсэргүүцэж, сөрдөг. Үнэнч шударгаар ярьж, алдаагаа хүлээн зөвшөөрөх хамгийн наад захын түвшинд хүртэл тэд энэ хамгийн энгийн үнэнийг хэрэгжүүлж, эсвэл үйлдэл болгож чаддаггүй. Тэднийг байр сууриа орхиж, ирээдүй, хувь заяагаа орхиж, өөрсдийнхөө санаа зорилгыг орхино гэж яаж найдах юм бэ? Тэд эдгээрийг орхиж, тэдгээрээс урваж чадах уу? Тэд тэгж бүр ч чадахгүй. Хэрвээ тэд ганц ч үнэн зүйл хэлж чадахгүй бол үүнээс илүү хэцүү зүйл хийнэ гэж тэднээс найдах нь бүр ч бүтэшгүй хэрэг юм.
Та нарын эргэн тойронд худал хэлдэг зуршилтай хүн байдаг уу? Зарим нь „Би худал хэлдэг зуршилтай хүнтэй хараахан таараагүй байна, гэхдээ би өөрөө тийм хүн байж магадгүй шиг санагдаж байна” гэж хэлж магадгүй. Би чамд үнэнийг хэлье; чи аюултай нөхцөл байдалд байна. Худал хэлдэг зуршилтай хүмүүст хүн чанарын ямар нэг ул мөр үлддэг үү? Тэд чөтгөрүүдээс ямар нэг ялгаатай юу? Та нарын хэн нэгэн нь худал хэлдэг зуршилтай юу? Хүрээлэн буй орчин, нөхцөл байдлаас үл хамааран, юу ч тохиолдсон бай, хүн нүүр нь улайж, зүрх нь булгилахгүйгээр маш энгийнээр худал хэлдэг бөгөөд тэр бүхнийг худал хуурмагаар зохицуулж, шийдвэрлэж чаддаг гэж бодъё. Биеэ авч явж, ертөнцтэй харилцахдаа болон амьдралын бүхий л тал дээр, ярих боломж л байвал тэдний хэлдэг бүхэн худал байдаг бөгөөд ганц ч өгүүлбэр нь үнэн байдаггүй. Энэ бүхэн нь санаа зорилго, зорилт агуулдаг бөгөөд Сатаны явуулга дагалддаг. Энэ бол үнэнч шударга хүн биш юм. Ямар ч нөхцөлд, бүр толгой дээр нь илд далайсан байхад ч худал хэлж чаддаг байх – энэ нь найдваргүй хүн гэсэн үг биш гэж үү? Антихристүүдийн худал хэлдэг зуршлын янз бүрийн илрэлээс дүгнэвэл, тэдний худал хуурмаг дэндүү олон байдаг. Тэдний ярианы зорилго нь хүмүүсийг мэхлэх, төөрөлдүүлэх, хуурах явдал юм. Тэдний бүх үг Сатаны явуулга, санаа зорилгоор дүүрэн байдаг бөгөөд хэвийн хүн чанарт харьяалагдах үнэнч шударга байдлын ямар ч илрэл байдаггүй. Антихристүүдэд хэвийн хүн чанарын нэг хэсэг болох үнэнч шударга шинж чанар огт байдаггүй гэж хэлж болно. Үнэнч шударга зангүй, худал хэлдэг зуршилтай хүмүүсийг чөтгөрийн уг чанартай гэж тодорхойлдог – тэд бол чөтгөрүүд юм. Ийм хүмүүс амархан аврагддаггүй, учир нь тэд үнэнийг хүлээн авдаггүй бөгөөд үүнийг хүлээн авах нь тэдэнд хэцүү санагддаг.
Б. Дотуур тамиртай, харгис хэрцгий
Худал хэлдэг зуршлаас гадна антихристүүдэд өөр ямар илрэл байдаг вэ? Бид саяхан хэвийн хүн чанар дахь сайхан сэтгэл болон чин сэтгэлийн чухал шинж чанаруудын талаар нөхөрлөсөн бөгөөд антихристүүдэд эдгээр шинж чанар огт байдаггүй нь тун илэрхий юм. Хэвийн хүн чанарт угаасаа байдаг зүйлс антихристүүдэд гарцаагүй дутагддаг; тэдэнд байгаа бүхэн нь хэвийн хүн чанарын эсрэг зүйлс, сөрөг зүйлс байдаг. Тэгвэл сайхан сэтгэл болон чин сэтгэлийн эсрэг зүйл юу вэ? (Дотуур тамир болон харгис хэрцгий байдал.) Яг тийм, чи маш оновчтой хэллээ – энэ бол дотуур тамир болон харгис хэрцгий байдал юм. Антихристүүдэд сайхан сэтгэл, чин сэтгэл зэрэг шинж чанар дутагддаг бөгөөд оронд нь тэд сайхан сэтгэл, чин сэтгэлийн эсрэг дотуур тамиртай, харгис хэрцгий зүйлсийг эзэмшдэг. Дотуур тамиртай, харгис хэрцгий байх нь бидний өмнө нь ярилцсан худал хэлдэг зуршилтай холбоотой юу? (Холбоотой.) Тодорхой хэмжээний холбоо бий. Антихристүүд дотуур тамир, харгис хэрцгий байдлаа хэрхэн харуулдаг вэ? (Худал хуурмаг зохиож, бусдыг гүтгэх чадвараараа.) Худал хуурмаг зохиож, бусдыг гүтгэхэд худал хэлдэг зуршил болон дотуур тамиртай, харгис хэрцгий байх аль аль нь оролцдог; энэ хоёр шинж чанар нь хоорондоо нягт холбоотой. Жишээлбэл, хэрвээ тэд буруу зүйл хийгээд хариуцлага хүлээхийг хүсэхгүй бол хуурамч дүр эсгэж, худал хэлж, үүнийг өөрсдийнх нь биш, өөр хэн нэгний хийсэн хэрэг гэж хүмүүсийг итгүүлдэг. Тэд бурууг өөр хэн нэгэнд тохож, тэднээр үр дагаврыг нь үүрүүлдэг. Энэ нь хорон муу, олиггүй төдийгүй бүр ч илүү дотуур тамиртай, харгис хэрцгий хэрэг юм. Антихристүүдийн дотуур тамир, харгис хэрцгий байдлын өөр ямар илрэлүүд байдаг вэ? (Тэд хүмүүсийг тарчилгаж, дайрч давшилж, тэднээс хариугаа авч чаддаг.) Хүмүүсийг тарчилгаж чаддаг байх нь харгис хэрцгий хэрэг юм. Байр суурь, нэр хүнд, нэр төрд нь аюул учруулдаг хэнийг ч бай, эсвэл өөрсдөд нь тааламжгүй хэн рүү ч бай дайрч давшилж, хариугаа авахын тулд тэд юу ч хийхээс буцахгүй. Заримдаа тэд хүмүүсийг хорлохын тулд бусдыг ч ашиглаж магадгүй – энэ бол дотуур тамир, харгис хэрцгий байдал юм. Товчхондоо, „дотуур тамиртай, харгис хэрцгий” гэдэг хэллэг нь антихристүүдийг онцгой хорлонтой болохыг илтгэдэг. Тэдний хүмүүст хандаж, харилцдаг арга барил нь мөс чанарт үндэслэдэггүй бөгөөд тэд хүмүүстэй эрх тэгш байр сууринаас эвтэй найртай амьдардаггүй; оронд нь алхам тутамдаа бусдыг өөрсдийнхөө төлөө ашиглаж, хянаж, явуулга хийхийг эрмэлздэг. Тэдний бусадтай харилцах арга барил нь хэвийн юм уу илэн далангүй байдаггүй; оронд нь тэд хүмүүсийг төөрөлдүүлж, ашиглаж, өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр сэмхэн зэвсэг болгохын тулд тодорхой арга хэрэгсэл, арга барил ашигладаг. Тэд хэнд ч хандсан, өнгөн дээрээ сайн эсвэл муу харагдахаас үл хамааран, тэнд ямар ч чин сэтгэл байдаггүй. Тэд өөрсдөдөө хэрэгтэй гэж үзсэн хүмүүстээ ойртож, хэрэггүй гэж үзсэн хүмүүсээсээ зайгаа барьж, тэднийг огт тоодоггүй. Бүр харьцангуй заль мэхгүй, эсвэл эмзэг хүмүүст хандахдаа ч тэднийг төөрөлдүүлж, урхидахын тулд янз бүрийн арга хэрэгсэл, арга барил ашиглах арга зам сэдэж, тэднийг өөрсдөдөө ашигтай болгодог. Харин хүмүүс сул дорой, бэрхшээлтэй, эсвэл тусламж хэрэгтэй байх үед антихристүүд зүгээр л нүдээ аньж, тэдэнд хайхрамжгүй ханддаг. Тэд ийм хүмүүст хэзээ ч хайр үзүүлж, тусламж санал болгодоггүй; харин ч тэднийг дээрэлхэж, төөрөлдүүлж, бүр тэднийг улам их ашиглах арга зам сэдэх хандлагатай байдаг. Хэрвээ ашиглаж чадахгүй бол тэднийг хаяж, тэдэнд ямар ч хайр, өрөвч сэтгэл үзүүлдэггүй – үүнд сайхан сэтгэлийн ямар нэг ул мөр байна уу? Энэ нь хорлонтой байдлын илрэл биш гэж үү? Антихристүүдийн хүмүүстэй харилцдаг арга барил, гүн ухаан нь хүмүүсийг ашиглаж, мэхлэхийн тулд башир арга, стратеги ашиглах явдал бөгөөд ингэснээр хүмүүс тэднийг нэвт харж чаддаггүй атлаа тэдний төлөө боол мэт зүтгэж, үргэлж тэдний юу хүссэнийг хийхэд бэлэн байдаг. Өөрсдийг нь ялган таньдаг, цаашид ашиглагдах боломжгүй хүмүүсийг тэд дээрэлхэж, тарчилгаж чаддаг. Тэд бүр тэр хүмүүсийг хээвнэг буруутгаж, ах эгч нараар тэднийг хаяулж, дараа нь тэр хүмүүсийг хөөж, эсвэл зайлуулдаг. Товчхондоо, антихристүүд дотуур тамиртай, харгис хэрцгий бөгөөд огтоос сайхан сэтгэл, чин сэтгэлгүй байдаг. Тэд бусдад хэзээ ч сэтгэлээсээ тусалдаггүй бөгөөд бусдад бэрхшээл тулгарах үед өрөвч сэтгэл, хайр үзүүлдэггүй. Тэд харилцаандаа өөрсдийн ашиг тус, давуу байдлын төлөө башир арга сэддэг. Хэн тэдэнд ойртож, эсвэл бэрхшээлтэй үедээ тусламж гуйхаас үл хамааран тэд үргэлж тэр хүний талаар тооцоо хийж, зүрх сэтгэлдээ: „Хэрвээ би энэ хүнд тусалбал ирээдүйд тэднээс ямар ашиг олж болох вэ? Тэд надад тусалж чадах уу? Тэд надад хэрэг болж чадах уу? Би тэднээс юу олж авч чадах вэ?” хэмээн боддог. Тэд үргэлж эдгээр зүйлийн талаар бодож байдаг нь аминч, олиггүй хэрэг биш гэж үү? (Тийм, мөн.) Чуулганы сонгуульд антихристүүд ямар арга барил ашиглах вэ? (Тэд бусдыг дорд үзэж, өөрсдийгөө өргөмжлөн, өөрсдөөсөө дээр хүмүүсийг унагаах болно.) Бусдыг басамжилж, өөрсдийгөө өргөмжлөх нь бас дотуур тамиртай, харгис хэрцгий хэрэг юм. Антихристүүд мөн хүмүүсийг өөртөө татахын тулд жижиг сажиг тус хүргэж, хүндлэл хүлээж, санал авахын тулд өөрсдийн хувь нэмрийн талаар сайрхаж магадгүй. Өөр яадаг вэ? (Тэд нэр дэвшигчдийг шударга, бодитойгоор үнэлж чаддаггүй; тэд өөрсдийн талыг баримталсан байдал, өөрсдийн өрөөсгөл хандлагыг нэмдэг.) Энэ бол бусдыг гүтгэхийн тулд худал хуурмаг зохиож буй хэрэг юм. Антихристүүдийн дотуур тамиртай, харгис хэрцгий байдлын нэлээд хэдэн тодорхой илрэлийн талаар өмнө нь нөхөрлөсөн. Дотуур тамиртай байна гэдэг нь арвин их башир аргатай байхыг хэлэх бөгөөд тэдний биеэ авч явах, ертөнцтэй харилцах, аливааг хийх зарчим нь чин сэтгэлгүй, худал хуурмаг, заль мэхтэй стратегид найдах явдал юм. Харгис хэрцгий байдал нь голчлон тэдний үйлдэл хийх арга барил дахь харгис, хэрцгий байдалд хамаарах бөгөөд ямар ч өршөөл үзүүлдэггүй, хүн чанарын мэдрэмжгүй, бусдад хор хөнөөл учруулдаг, мөн тэд хэнийг ч гэмтээх үнээр хамаагүй зорилгодоо хүрэхэд бэлэн байдаг – энэ бол харгис хэрцгий байдал бөгөөд хүний сайхан сэтгэлийн яг эсрэг зүйл юм. Хэрвээ хүн чанарт нь сайхан сэтгэл байдаг бол хүн жирийн хэрэг явдалтай тулгарах үедээ боломжтой бүх газарт бусдад зөөлөн хандаж, хүмүүсийг уучилна. Ийм хүн бусдын асуудал, алдаа дутагдалд хүлээцтэй ханддаг, өө хайдаггүй бөгөөд боломжтой үедээ өнгөрөөж чаддаг. Үүнээс гадна тэд энэрэнгүй сэтгэлтэй бөгөөд бусдад бэрхшээл тулгарч байгааг харах үедээ туслахад бэлэн байж, бусдад туслахаас баяр баясгалан олж, бусдыг босгон байгуулахыг хувийн хариуцлагаа гэж үздэг – энэ бол сайхан сэтгэл юм. Антихристүүдэд энэ шинж чанар байдаг уу? (Байдаггүй.) Тэд „Хэрвээ чамд бэрхшээл тулгараад, би чамд тусалбал үүнд төлөх төлөөс гэж бий. Хэрвээ би чамд ашиг тус өгвөл надад ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ би чамайг өрөвдвөл хэн намайг өрөвдөх юм бэ? Хэрвээ би чамд тусалбал чи миний нинжин сэтгэлийг санах уу? Хэрвээ чи чамд туслахын тулд намайг өөрийгөө золиослооч гэж гуйж байгаа бол чи мөрөөдөж байгаа байх! Бидний хооронд ямар харилцаа байгаа юм бэ? Чи надад ямар ашиг тус өгч чадах юм бэ? Чи өмнө нь надад тусалж байсан уу? Чи хэн юм бэ? Чамд туслах хэрэгтэй юү? Хэрвээ чи хааны охин, эсвэл баян хүний хүү байсан бол чамд туслах нь надад ямар нэг алдар нэр юм уу ашиг авчрах байсан байх. Гэвч чи тэдний аль нь ч биш. Би яагаад чамд туслах ёстой юм бэ? Чамд тусаллаа гээд би ямар ашиг тус хүртэх юм бэ?” гэж боддог. Бэрхшээлтэй байгаа, сул дорой, эсвэл тусламж хэрэгтэй хэн нэгнийг харах үедээ тэд ингэж боддог. Энэ нь сайхан сэтгэл мөн үү? Энэ хүмүүс хэн нэгнийг сул дорой байдалтай байхыг харах үедээ тэднийг шоолж, дооглоод зогсохгүй зүрх сэтгэлдээ тооцоо хийдэг. Зарим нь бүр үүнийг өөрсдийгөө харуулах, эсвэл тэр хүний зүрх сэтгэлийг өөртөө татах боломж гэж үздэг. Үүний аль нь ч сайхан сэтгэл биш юм. Антихристүүд өөрсдийгөө харуулахын тулд ийм боломжийг байнга ашигладаг. Ашиг хонжоо байхгүй л бол, өөрсдөд нь зорилго, сэдэл байхгүй л бол тэд үйлдэл хийхгүй. Хэрвээ тэд хэн нэгэнд тусалбал тэднийг холбоотон болгож авахыг хүсдэг. Хэрвээ тэд хоёр хүнд тусалж, өрөвдвөл хоёр холбоотонтой болохыг, баруун, зүүн гарын туслахтай болохыг хүсдэг. Эс бөгөөс тэд хуруугаа ч хөдөлгөхгүй бөгөөд тусламж хэрэгтэй хүмүүст яав ч хайр үзүүлэхгүй.
Антихристүүдийн дотуур тамиртай, харгис хэрцгий байдлын гол илрэл бол тэдний хийдэг бүхэнд онцгой тодорхой зорилго байдаг. Тэдний хамгийн түрүүнд боддог зүйл бол өөрсдийнх нь ашиг сонирхол юм; мөн тэдний арга барил нь жигшүүртэй, бүдүүлэг, заваан, өөдгүй, далд байдаг. Тэдний аливааг хийх арга барил, хүмүүст хандах арга барил болон тэдэнд ханддаг зарчимд нь ямар ч чин сэтгэл байдаггүй. Тэдний хүмүүст хандах арга барил нь тэднийг ашиглаж, тэднээр тоглох явдал бөгөөд өөрсдөд нь ашигтай байхаа болих үед хүмүүсийг хаядаг. Хэрвээ чи тэдэнд ашигтай бол тэд чамд санаа тавьж байгаа дүр эсгэж: „Сайн уу? Чамд ямар нэг бэрхшээл тулгарсан уу? Би чамд бэрхшээлээ шийдвэрлэхэд чинь тусалж чадна. Чамд ямар нэг асуудал байвал надад хэлээрэй. Би чиний төлөө энд байна. Бид ийм сайн харилцаатай байгаа нь ямар азтай хэрэг вэ!” гэдэг. Тэд маш халамжтай мэт харагддаг. Гэвч чи тэдэнд ямар ч ашиггүй болох өдөр ирвэл тэд чамайг орхиж, нэг тийш нь шидээд, өмнө нь чамтай огт уулзаж байгаагүй мэт чамайг үл тооно. Чамд үнэхээр асуудал тулгарч, тэднээс тусламж эрэхээр очих үед тэдний хандлага гэнэт өөрчлөгдөж, үг нь чамд тусална гэж анх амлаж байсан үеийнх шигээ сайхан сонсогдохоо болино – яагаад тэр вэ? Яагаад гэвэл чи тэдэнд ямар ч ашиггүй болсон. Үүний үр дүнд тэд чамд ямар ч анхаарал хандуулахаа болино. Тэгээд зогсохгүй: Хэрвээ чиний буруу зүйл хийснийг олж мэдвэл, эсвэл өөрсдөдөө хөшүүрэг болгон ашиглаж болох зүйл олбол тэд чамд хүйтнээр увайгүй хандах бөгөөд бүр чамайг яллаж ч магадгүй. Энэ арга барилын талаар та нар юу гэж бодож байна вэ? Энэ нь сайхан сэтгэл, чин сэтгэлийн илрэл мөн үү? Антихристүүд бусадтай харилцахдаа ийм дотуур тамир, харгис хэрцгий байдал харуулах үед үүнд хүн чанарын ямар нэг ул мөр байна уу? Тэдэнд хүмүүст хандах өчүүхэн төдий ч чин сэтгэл байна уу? Яавч үгүй. Тэдний хийдэг бүхэн өөрсдийнх нь ашиг хонжоо, бардам зан, нэр хүндийн төлөө, бусдын дунд өөрсдөдөө байр суурь, алдар нэр олж авахын төлөө байдаг. Тэд уулзсан хүн бүрээ ашиглаж чадвал ашиглана. Ашиглаж чадахгүй хүмүүсээ тэд дорд үзэж, үл тоодог; чи өөрөө санаачилгаараа тэдэнд ойртсон ч тэд чамайг үл тоож, чам руу харах ч үгүй. Гэвч тэдэнд чи хэрэг болох өдөр ирвэл чамд хандах хандлага нь гэнэт өөрчлөгдөж, маш халамжтай, найрсаг болдог бөгөөд энэ нь чамайг гайхширалд оруулдаг. Чамд хандах хандлага нь яагаад өөрчлөгдсөн бэ? (Яагаад гэвэл чи одоо тэдэнд ашигтай болсон.) Яг тийм: Тэд чамайг ашигтай болохыг харах үедээ хандлагаа өөрчилдөг. Та нарын эргэн тойронд ийм хүмүүс байна уу? Энэ хүмүүс бусадтай харилцах үедээ илэрхий муу зүйл хийж байгаа нь шууд харагддаггүй. Тэдний өдөр тутмын илэрхийлэл, яриа, зан авираас ч ямар нэг илэрхий асуудал байгаа харагддаггүй. Гэвч хэрвээ чи тэд хүмүүстэй хэрхэн харилцаж байгааг, ялангуяа өөрсдөдөө хамгийн ойр дотно, хамгийн хайртай хүмүүстэйгээ хэрхэн харилцаж байгааг анхааралтай ажиглавал, тэд бусдыг хэрхэн ашиглаж, дараа нь тэдэнд хэрхэн хандаж байгааг харвал үүгээр дамжуулан чи антихристүүдийн бусадтай харилцах харилцаан дахь санаа зорилго, хандлага, арга барилыг ажиглаж чадна. Тэд бүгд зөвхөн хувийн ашиг хонжоо хайж, Сатаны гүн ухаанаар амьдардаг бөгөөд ямар ч хэвийн хүн чанаргүй байдаг.
Антихристүүд хүн чанартаа дотуур тамир, харгис хэрцгий байдал зэрэг шинж чанартай байдаг. Тэд хүмүүс болон аливаа зүйлтэй харилцахдаа үнэнч шударга, сайхан сэтгэлтэй, чин сэтгэлтэй хүмүүстэй нийцэж чадах уу? Тэд ийм хүмүүст ойртохыг хүсдэг үү? (Үгүй, тэд хүсдэггүй.) Тэд энэ хүмүүсийг хэрхэн үздэг вэ? Тэд „Энэ хүмүүс бүгд усан тэнэгүүд, тэдний яриа дэндүү шууд юм. Чи ярихаасаа өмнө сайн бодох хэрэгтэй – чи яагаад ийм үнэнч шударгаар ярьдаг юм бэ? Чиний яриа яагаад үргэлж ийм ил тод байдаг юм бэ?” гэж хэлдэг. Энэ хүмүүс антихристүүдийн хувьд өрөвдмөөр тэнэг бөгөөд антихристүүд тэднийг дорд үздэг. Энэ хүмүүс хэн нэгнийг сайхан сэтгэлтэй, хүмүүст чин сэтгэлээсээ ханддагийг харах үедээ, тэр хүнд бэрхшээл тулгарч, тусламж хэрэгтэй болох үед нь чин сэтгэлээсээ тусалдаг бөгөөд тэд тэр хүнд сайн сайхныг хүсэж, тэр хүнд ашиг тус, тусламж, босгон байгуулалт өгөхийг хүсдэг – антихристүүд эдгээр хүнийг мунхаг, тэнэг гэж үздэг. Антихристүүд хүн чанарын эдгээр эерэг зүйлийг хүмүүст байх ёстой сайн, эсвэл сайхан зүйл гэж үздэггүй. Оронд нь зүрх сэтгэлдээ тэд хэвийн хүн чанарт зайлшгүй шаардлагатай эдгээр шинж чанарыг жигшиж, эгдүүцэж, үл тоомсорлодог. Тэд үнэнч шударга хүмүүсийг тэнэг гэж дууддаг; сайхан сэтгэлтэй хүмүүсийг бас тэгж хэлдэг, чин сэтгэлтэй хүмүүсийг бүр ч тэгж хэлдэг. Бурханд харьцангуй үнэнч шударгаар итгэдэг, үүргээ харьцангуй үнэнч шударгаар гүйцэтгэдэг, сайхан сэтгэлтэй, бусад хүнийг хэзээ ч гэмтээж, хорлодоггүй, бусдыг хайрлаж, өрөвддөг, бусдад туслахын тулд өөрсдийн ашиг хонжоог хаяж, өөрсдийн бэрхшээлийг даван туулж чаддаг, сул дорой, тусламж хэрэгтэй хүмүүсийг харах үедээ ачаа тээж, хариуцлагаа ухамсарладаг хүмүүсийг – антихристүүд зүрх сэтгэлийнхээ гүнд бүр ч илүү үл тоомсорлодог. Бурханд итгэх итгэлдээ харьцангуй чин сэтгэлтэй, Бурханаас эмээдэг сэтгэлтэй, бүх зүйлд Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрдөг, үүргээ чин сэтгэлээсээ, үнэнчээр, хариуцлагатайгаар гүйцэтгэж чаддаг хүмүүс, мөн үүрэгтээ чин сэтгэлээсээ ханддаг хүмүүсийг – антихристүүд зүрх сэтгэлийнхээ гүнд үл тоомсорлож, үзэн яддаг бөгөөд гаднаа тэднээс илэрхий зайлсхийж, зайгаа барьдаг. Антихристүүдийн нүдээр бол хэвийн хүн чанарт зайлшгүй шаардлагатай эдгээр бүх эерэг зүйл нь ямар ч эерэг зүйл биш юм: Тэдгээр нь магтаж, дэмжих үнэ цэнгүй байдаг. Оронд нь антихристүүд өөрсдийнх нь башир арга, стратеги, хүмүүстэй харилцах дотоод арга барил, хэрцгий байдал нь сайшаалтай гэж үздэг. Тэд үргэлж, юу ч хийж байсан, оюун санаандаа өөрсдийн арга барил, башир аргыг эргэцүүлж, боловсруулж байдаг. Хэрэг явдлын цар хүрээнээс үл хамааран тэд ингэж үйлдэх нь үнэ цэнтэй, зайлшгүй шаардлагатай гэж үздэг; эс бөгөөс энэ нь алдагдалд хүргэж, нэр хүндэд нь хохирол учруулна гэж үздэг. Эдгээр зүйл антихристүүдийн хүн чанарт оршдог байхад тэд үнэнийг хүлээн авч чадах уу? Тэд үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Яавч үгүй. Чи үнэнч шударга, сайхан сэтгэлтэй байх болон бусад эерэг зүйлийг хэчнээн их онцолж, хүмүүсээс эдгээр талыг эзэмшиж, хүмүүст, үүрэгтээ болон янз бүрийн хэрэг явдалд энэхүү эерэг хүн чанарын дагуу хандахыг шаардсан ч антихристүүдийн зүрх сэтгэлийн гүнд эдгээр зүйлийг голж, үл тоомсорлож, дайсагнадаг. Яагаад? Яагаад гэвэл антихристүүдэд эдгээр эерэг зүйл огтхон ч байдаггүй; тэдний мөн чанарт байдаг зүйл бол чөтгөрийн уг чанартай дотуур тамир, харгис хэрцгий зан араншин юм. Энэ зан араншин болон Бурханы шаарддагаар үнэнч шударга, сайхан сэтгэлтэй, чин сэтгэлтэй байх хоёрын хооронд зай бий юү? Энэ хоёрын хооронд зай байгаад зогсохгүй, тэдгээр нь яг эсрэг тэсрэг зүйлс юм – шинж чанарын хувьд ялгаатай хоёр зан араншин юм. Антихристүүдийн дотуур тамир, харгис хэрцгий байдлын илрэл, илчлэлийн аль нэг нь хэвийн хүн чанартай нийцдэг үү? Энэ нь үнэнтэй нийцдэг үү? Гарцаагүй үгүй; энэ нь бүхэлдээ Сатаны явуулга, башир арга юм. Сатаны явуулга, башир аргаар илэрдэг уг чанар нь яг дотуур тамиртай, харгис хэрцгий байдаг бөгөөд эдгээр нь Бурханы шаарддаг хэвийн хүн чанарт байх ёсгүй зүйлс юм. Энд нөхөрлөсөн дотуур тамиртай, харгис хэрцгий байдлын янз бүрийн илрэлд үндэслэн, та нарын эргэн тойронд ийм хүн чанартай хүмүүс байгаа эсэхийг бодож үз. Ийм дотуур тамиртай, харгис хэрцгий зан араншинтай антихристүүд эргэлзээгүй үйлдэл хийж чадна. Тэдний үйлдэл бусдад харагдаж, сонсогдож, мэдрэгдэх болно. Хэрвээ тэдгээр нь мэдрэгдэхүйц байвал хүмүүс тэдгээрийн талаар мэдрэмжтэй байж, ийм хүмүүсийг таньж, ялган таньж чаддаг байх ёстой. Антихристүүдийн дотуур тамиртай, харгис хэрцгий зан араншин нь нэлээд түгээмэл, илэрхий илрэл байх ёстой. Энэ нь нуугдмал санаа, бодол, эсвэл санаа зорилго биш, харин тэдний харуулдаг хүн чанар, мөн тэдний үйлдлийн арга барил, арга хэрэгсэл, стратеги юм. Хүмүүс энэ талыг ухамсарлаж чадаг байх ёстой.
В. Нэр төрийн мэдрэмжгүй, ичгүүр сонжуургүй
Хэвийн хүн чанарт энгийн байдал байдаг, гэхдээ антихристүүд энгийн хүмүүс үү? Мэдээж үгүй. Бидний саяхан нөхөрлөсөн дотуур тамир, харгис хэрцгий байдал болон худал хэлдэг зуршил нь энгийн байдлын эсрэг юм. Энгийн байдлыг ойлгоход амархан тул бид энэ талаар нөхөрлөхгүй. Нэр төрийн мэдрэмжтэй байх талаар нөхөрлөцгөөе. Нэр төрийн мэдрэмжтэй байх нь хэвийн хүн чанарт байх ёстой зүйл юм; энэ нь эрүүл ухаантай байна гэсэн үг. Нэр төрийн мэдрэмжтэй байхын эсрэг үг юу вэ? (Ичгүүр сонжуургүй.) Ичгүүр сонжуургүй байна гэдэг нь ичгүүргүй байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, үүнийг нэр төрийн мэдрэмжгүй байх гэж дүгнэж болно. Антихристүүд ямар үйлдэл хийдэг вэ, мөн ямар тодорхой илрэл, хэрэгжүүлэлт тэднийг нэр төрийн мэдрэмжгүй, ичгүүр сонжуургүй болохыг харуулдаг вэ? Антихристүүд Бурхантай ил цагаанаар байр суурь булаацалддаг бөгөөд энэ нь нэр төрийн мэдрэмжгүй, ичгүүр сонжуургүй хэрэг юм. Зөвхөн антихристүүд л Бурхантай ил цагаанаар байр суурь болон Түүний сонгосон хүмүүсийн төлөө өрсөлдөж чаддаг. Хүмүүс хүсэж байгаа эсэхээс үл хамааран антихристүүд тэднийг хянахыг хүсдэг. Өөрсдөд нь чадамж байгаа эсэхээс үл хамааран антихристүүд байр суурийн төлөө чармайхыг хүсдэг бөгөөд байр суурь олж авсныхаа дараа чуулганыг шулж амьдран, Бурханы сонгосон хүмүүсийнхээс идэж ууж, өөрсдөө юу ч хийлгүйгээр Бурханы сонгосон хүмүүсээр өөрсдийгөө тэжээлгэдэг. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг амиар огт хангадаггүй атлаа тэднийг эрхшээлдээ оруулж, үгээ сонсгож, өөрсдөдөө үйлчлүүлж, боол мэт зүтгүүлэхийг хүсдэг бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлд өөрсдийн байр суурийг бий болгохыг хүсдэг. Хэрвээ чи бусдын талаар сайныг ярьж, Бурханы агуу сайхан сэтгэл, нигүүлсэл, ерөөл, төгс хүчнийг магтвал тэд сэтгэл дундуур, тааламжгүй болдог. Тэд үргэлж чамайг өөрсдийг нь өндрөөр үнэлж, зүрх сэтгэлдээ өөрсдөд нь байр суурь гаргаж, өөрсдийг нь дээдэлж, хүндэлж байгаасай гэж хүсдэг бөгөөд энэ нь ямар ч хольцгүй байх ёстой. Чиний хийдэг бүхэн тэдний төлөө, тэднийг бодолцсон байх ёстой. Чи хэлж, хийдэг бүхэндээ алхам тутамдаа тэднийг тэргүүнд тавьж, тэдний бодол санаа, мэдрэмжийг харгалзан үзэх ёстой. Энэ нь нэр төрийн мэдрэмжгүй, ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Антихристүүд ингэж авирладаггүй гэж үү? (Тийм ээ, тэд тэгдэг.) Өөр ямар илрэлүүд байдаг вэ? Тэд өргөлийг хулгайлж, үрэн таран хийж, Бурханы өргөлийг өөрсдөдөө завшдаг. Энэ ч бас нэр төрийн мэдрэмжгүй, ичгүүр сонжуургүй хэрэг юм – энэ нь дэндүү илэрхий байдаг!
Өргөлийг хулгайлах талаар ярихад нэг ийм явдал болсон юм. Зарим ах эгчийн өргөл болгосон зүйлсийг тодорхой нэгэн чуулган руу дамжуулсан бөгөөд өргөлийн хадгалалтыг хариуцаж байсан хүн Дээрхэд зориулагдсан гэсэн шошгогүй, ямар ч тодорхой зааваргүй хоёр шил зүйл байгааг анзаарчээ. Энэ хүн тэдгээрийг юу болохыг мэдэхгүй тул зөвшөөрөлгүйгээр хадгалж, Дээрхэд дамжуулаагүй. Хожим нь Би түүнээс тэр зүйлс байгаа эсэхийг асуухад тэрээр хоёр шил зүйл өөрт нь байгаа гэж хэлсэн. Би түүнээс яагаад өөрт нь байж байгааг асуухад тэрээр нөхцөл байдлыг тайлбарлаж, „Тэр хоёр шилтэй зүйл юу болохыг нь илтгэсэн, эсвэл дээрхэд зориулагдсан гэсэн шошгогүй ирсэн учраас бид энд хадгалсан. Хэрвээ бидэнд хэрэгтэй зүйл гэх шошготой байсан бол бид хадгалаад ашиглах байсан. Хэрвээ зарж болохоор байвал бид зарах байсан” гэв. Энд ямар асуудал байна гэж та нар бодож байна вэ? Янз бүрийн газраас үнэ цэнтэй зарим барааг энд шилжүүлж авчирдаг бөгөөд зарим нь заавартай, олонх нь зааваргүй эсвэл шошгогүй байдаг. Хэвийн нөхцөлд, хэрвээ та нар ухаалгаар дүн шинжилгээ хийвэл эдгээр зүйлийг хэнд өгөх ёстой вэ? (Тэдгээрийг Бурханд өргөл болгон өгөх ёстой.) Хэвийн ухаалаг байдалтай хүмүүс ингэж бодох ёстой. Гэвч нэг хүн „Эдгээр зүйл дээрхэд зориулагдсан гэсэн шошгогүй байсан” гэж хэлсэн. Цаагуураа тэр хүн „Эдгээр нь чамд зориулагдаагүй. Чамд ямар хамаатай юм бэ? Чамд зориулагдсан гэсэн шошгогүй учраас би тэдгээрийг зохицуулах эрхтэй. Би чамд өгөхгүй. Хэрвээ би зарахыг хүсвэл зарна. Хэрвээ би ашиглахыг хүсвэл ашиглана. Хэрвээ би тэдгээрийг ашиглахыг эсвэл зарахыг хүсэхгүй бол зүгээр л тэнд нь орхиод үрэн таран хийнэ!” гэж хэлэх гэсэн. Энэ бол хариуцаж байсан хүний үзэл бодол байв. Энэ үзэл бодлын талаар та нар юу гэж бодож байна вэ? Эдгээр үнэ цэнтэй зүйлийг холоос чуулганд авчирдаг, эсвэл хэнд зориулагдсаныг нь хэлэлгүйгээр хүмүүст өгдөг хүн байдаг уу? (Үгүй.) Чуулганд, Бурханы гэрт эсвэл ах эгч нарт үнэ цэнтэй зүйл өгөх ийм агуу хайрыг хэн харуулах вэ? Өнөөдрийг хүртэл Би ийм агуу хайртай, эсвэл ийм өргөл, өглөг өгдөг хүнийг хараагүй байна. Жирийн, хямдхан зүйлсийг ч гэсэн чи мөнгөөр худалдаж авах ёстой. Тэгвэл эдгээр үнэ цэнтэй барааны тухайд, тэдгээрийг зүгээр л үнэгүй өгдөг хүн байдаг уу? (Үгүй.) Эдгээр зүйлийг илгээсэн хүмүүс хэнд зориулагдсаныг нь тодорхой хэлээгүй ч хэн тэдгээрийг авах учиртайг хүмүүс мэдэх ёстой; энэ бол хүн чанарт байх ёстой ухаалаг байдал юм. Хариуцаж байсан хүн энэ хэргийг хэрхэн зохицуулах ёстой вэ? Тэр эдгээр зүйлтэй хэрхэн харьцах ёстой вэ? Хамгийн наад зах нь тэр Дээрхээс „Танд эдгээр зүйл хэрэгтэй юү? Хэрвээ үгүй бол бид эдгээрийг хэрхэн зохицуулах вэ?” гэж асуух ёстой. Энэ хоёр асуултаар л асуудлыг шийдвэрлэж болох байсан; энэ хоёр асуулт нь тухайн хүний зан араншин хэвийн ухаалаг байдалтайг илтгэх байв. Гэвч өргөлийн хамгаалалтыг хариуцаж байсан хүн энэ хоёр энгийн асуултыг ч асууж чадаагүй, хүнд байх ёстой хамгийн чухал ухаалаг байдал ч түүнд байгаагүй. Тэр яагаад эдгээр зүйлийг чуулганд зориулагдсан гэж үзсэн юм бэ? Тэр бүр „Тэдгээрийг дээрхэд зориулагдсан гэж шошголоогүй байсан” хэмээх өөр нэг мэдэгдэл нэмсэн. Энэ нь асуудал биш гэж үү? „Тэдгээрийг дээрхэд зориулагдсан гэж шошголоогүй байсан” гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэр яагаад энэ мэдэгдлийг нэмсэн юм бэ? (Бурханы өргөлийг хамаагүй үрэн таран хийсэндээ шалтаг олохын тулд.) Яг тийм. Ийм зүйл хийдэг хүн хүн чанартаа үнэхээр нэр төрийн мэдрэмжтэй байж чадах уу? Мэдээж үгүй. Энэ ёс жудаггүй хүн ямархуу хүн чанартай вэ? Энэ нь нэр төрийн мэдрэмжгүй хэрэг биш гэж үү? Тэр эдгээр нь өргөл гэдгийг үнэхээр мэдээгүй гэж үү? Тэр эдгээрийг өргөл гэдгийг мэдэж байсан ч хүн чанар нь нэр төрийн мэдрэмжгүй байсан тул ичгүүр сонжуургүйгээр ийм үг хэлж чадсан бөгөөд дараа нь өргөлийг өөрийнх хэмээн мэдэгдэж, хээв нэг, хамаагүй эдэлж, эзэмшиж, үрэн таран хийж чадсан. Зөвхөн антихристүүдийн хүн чанартай хүмүүс л ийм илрэл харуулдаг.
Антихристүүдэд мөс чанар, эрүүл ухаан байдаггүй; нэр төрийн мэдрэмжгүй, ичгүүр сонжуургүй гэдгээ тэд өөрөөр хэрхэн харуулдаг вэ? Тэд буруу зүйл хийх үедээ харамсаж мэддэггүй бөгөөд зүрх сэтгэлдээ гэм буруугаа тээдэггүй. Тэд хэрхэн алдаагаа засах эсвэл гэмших талаар боддоггүй, тэр ч бүү хэл өөрсдийнхөө үйлдлийг үндэслэлтэй гэж үздэг. Засуулах юм уу чөлөөлөгдөх үед өөрсдөд нь шударга бус хандсан мэт санагддаг. Тэд тасралтгүй маргаж, цэцэрхдэг – энэ бол нэр төрийн мэдрэмжгүй хэрэг юм. Тэд ямар ч бодитой ажил хийдэггүй; алхам тутамдаа бусдад сургамжилж, хоосон онолоор хүмүүсийг төөрөлдүүлж, бусдад өөрсдийгөө сүнслэг, үнэнийг ойлгодог гэж бодогдуулдаг. Тэд мөн хэчнээн их ажиллаж, зовж шаналсан талаараа байнга сайрхаж, өөрсдийгөө Бурханы нигүүлсэл болон ах эгч нарын зочломтгой байдал, халамжийг хүртэх эрхтэй гэж хэлдэг бөгөөд ингэснээрээ чуулганыг шулах нь байх л ёстой зүйл мэт амьдарч, мөн амттай зүйл идэж ууж, онцгой хангамж эдлэхийг хүсдэг. Энэ бол нэр төрийн мэдрэмжгүй, ичгүүр сонжуургүй хэрэг юм. Түүнчлэн, хэв чанар муутай, үнэнийг ойлгодоггүй, хэрэгжүүлэлтийн зарчмыг олж чаддаггүй, мөн ямар ч ажил хийх чадваргүй нь илэрхий байдаг ч тэд өөрсдийгөө бүх зүйлд чадварлаг, сайн гэж сайрхдаг. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Тэд хэн ч биш гэдэг нь илэрхий байдаг ч хүмүүсээр хүндлүүлж, дээдлүүлэхийн тулд бүхнийг мэддэг дүр эсгэдэг. Хэрвээ хэн нэгэнд асуудал гараад, тэднээс зөвлөгөө авалгүйгээр өөр хүмүүсээс асуувал тэд уурлаж, атаархаж, өширхөж, тэр хүнийг тарчилгах ямар ч хамаагүй арга замыг хайдаг. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Байнга худал хэлдэг, янз бүрийн завхарсан зан чанартай нь илэрхий байдаг ч тэд өөрсдөд нь завхарсан зан чанар байхгүй, Бурхан өөрсдийг нь таашаан үзэж, хайрладаг мэт дүр эсгэдэг; алхам тутамдаа тэд зовлон шаналлыг тэвчих маш их чадвартай, дуулгавартай дагаж чаддаг, үнэн болон засалтыг хүлээн авч чаддаг, хүнд хэцүү ажил эсвэл шүүмжлэлээс айдаггүй, хэзээ ч гомдоллодоггүй мэт дүр эсгэдэг – гэвч үнэн хэрэгтээ тэд дургүйцлээр дүүрэн байдаг. Ямар ч ойлголтыг нөхөрлөж, ямар ч үнэнийг тодорхой ярьж чаддаггүй, мөн туршлагын гэрчлэлгүй нь илэрхий байдаг ч тэд дүр эсгэж, хууран мэхэлж, хүмүүст өөрсдийгөө маш сүнслэг, асар их ойлголттой гэж харуулахын тулд өөрийгөө танин мэдсэн талаараа хий хоосон ярьдаг. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Тэд олон асуудал, муу хүн чанартай нь илэрхий бөгөөд ямар ч үнэнч байдалгүйгээр үүргээ гүйцэтгэж, ямар ч ажил хийсэн зөвхөн өөрсдийнхөө оюуны чадамж, овсгоонд найдаж, үнэнийг огт эрэлхийлдэггүй атлаа өөрсдийгөө ачаа үүрдэг, маш сүнслэг, хэв чанартай, ихэнх хүнээс илүү гэж бодсоор байдаг. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Эдгээр нь антихристүүдийн хүн чанаргүй байдлын илрэл биш гэж үү? Тэд ийм зүйлсийг байнга харуулдаггүй гэж үү? Тэдэнд үнэн-зарчмын талаарх ойлголт байдаггүй нь илэрхий бөгөөд ямар ч ажил хийсэн тэд хэрэгжүүлэлтийн ямар ч зарчмыг олж чаддаггүй ч эрж хайх, эсвэл нөхөрлөхөөс татгалздаг; тэд ажлаа амжуулахын тулд өөрсдийнхөө овсгоо, туршлага, оюуны чадамжид найддаг. Тэд бүр удирдагч болж, бусдыг удирдан чиглүүлж, хүн бүрийг үгэндээ оруулахыг хүсдэг бөгөөд хүн үгэнд нь орохгүй бол уурлаж, унтууцдаг. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Тэдэнд амбиц, билиг авьяас, бага зэрэг овсгоо байдаг учраас тэд үргэлж Бурханы гэрт онцгойрч, Бурханы гэрээр өөрсдийгөө чухал байр сууринд тавиулж, хөгжүүлүүлэхийг хүсдэг. Хэрвээ тэднийг хөгжүүлэхгүй бол тэд сэтгэлээр унаж, гомдож, Бурханы гэр шударга бус байна, авьяастай хүмүүсийг таньж чадахгүй байна, Бурханы гэрт өөрсдийнх нь онцгой чадварыг нээн илрүүлэх, авьяасыг сайн таньдаг хүн алга хэмээн гомдоллодог. Хэрвээ тэднийг хөгжүүлэхгүй бол тэд үүргээ сайн гүйцэтгэхийн тулд шаргуу ажиллахыг, бэрхшээл туулахыг, эсвэл төлөөс төлөхийг хүсдэггүй; оронд нь тэд ажлаас мултрахын тулд зүгээр л заль мэхээ ашиглахыг хүсдэг. Зүрх сэтгэлдээ тэд Бурханы гэрт хэн нэгэн өөрсдийг нь өндрөөр үнэлж, өргөмжилж, бусдаас илүү гарах, агуу төлөвлөгөөгөө энд хэрэгжүүлэх боломж олгоно гэж найддаг. Эдгээр нь амбиц, хүсэл биш гэж үү? Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Энэ нь антихристүүдийн хамгийн түгээмэл илрэл биш гэж үү? Хэрвээ чи үнэхээр чадвартай бол үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгэхэд анхаарах ёстой бөгөөд Бурханы сонгосон хүмүүс чамайг аяндаа өндрөөр үнэлэх болно. Хэрвээ чи ямар ч үнэнийг эзэмшээгүй атлаа үргэлж онцгойроххыг хүссээр байвал энэ нь дэндүү эрүүл ухаангүй хэрэг юм! Хэрвээ чи бас амбиц, хүсэлтэй бөгөөд үргэлж түүн рүүгээ улайран дайрахыг хүсдэг бол гарцаагүй унана. Нэгэн цагт нийгэмд тодорхой байр суурь, нэр хүндтэй байсан зарим хүн Бурханд итгэж, Бурханы гэрт орсныхоо дараа эрх мэдлээрээ далайлгаж, эцсийн шийдвэр гаргаж, хүн бүрийг өөрсдийнх нь тушаалыг дагадаг болгохыг хүсдэг. Тэд ур чадвар, мэдлэг туршлагаа харуулахыг хүсдэг бөгөөд хүн бүрийг өөрсдөөс нь дорд гэж үзэж, бүгд өөрсдийнх нь эрхшээлд байх ёстой гэж боддог. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Мөн. Зарим хүн Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байхдаа зарим нэг үр дүнд хүрч, бага зэрэг хувь нэмэр оруулах үедээ ах эгч нарыг өөрсдөд нь ахмад, өндөр албан тушаалтан, онцгой хүмүүс мэт маш хүндэтгэлтэй хандаасай гэж үргэлж хүсдэг. Тэд бүр хүмүүс өөрсдийг нь дээдэлж, дагаж, үгийг нь сонсоосой гэж хүсдэг. Тэд чуулганы тэргүүлэх хүн болохыг эрмэлздэг; тэд бүх зүйлийг шийдэж, шүүлт хийж, бүх хэрэг явдал дээр эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг. Хэрвээ хэн ч тэдний хэлснийг сонсохгүй, эсвэл хүлээж авахгүй бол тэд ажлаа орхиж, бусад бүх хүнийг хорлож, шоолохыг хүсдэг. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Ичгүүр сонжуургүй байхаас гадна тэд тун хорлонтой байдаг – эд бол антихристүүд юм.
Антихристүүдийн зан араншин дахь ичгүүр сонжуургүй байх энэ илрэл нь дэндүү түгээмэл байдаг. Ихэнх хүн үүнийг ямар нэг хэмжээгээр харуулдаг ч антихристүүдэд энэ илрэл байгаад зогсохгүй, тэд үүний уг чанар нь хэчнээн ноцтой болохыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн гэмшдэггүй, үүнийг танин мэдэхийг хичээдэггүй, эсвэл үүнээс урвадаггүй. Оронд нь тэд үүнийг байх л ёстой зүйл гэж үздэг нь тэд үнэнийг хүлээн авахаас татгалзаж байгаа хэрэг юм. Тэдний зан авир хэчнээн ичгүүр сонжуургүй, эрүүл ухаангүй, жигшмээр, зэвүүцмээр байсан ч тэд үүнийгээ жам ёсны, үндэслэлтэй гэж үзсээр байдаг. Тэд үүнийг ухаалаг хэрэг гэж боддог бөгөөд билиг авьяас, чадварынхаа улмаас өөрсдийгөө удирдах эрхтэй, мөн оруулсан хувь нэмрийнхээ улмаас зиндаа дээгүүр байх ёстой, харин бусад хүн өөрсдийг нь сонсох ёстой гэж боддог бөгөөд үүнийгээ ичгүүр сонжуургүй хэрэг гэж үздэггүй. Тэд найдваргүй биш гэж үү? Энэ бол хэвийн хүн чанар биш; энэ бол антихристүүдийн зан араншин юм. Жирийн завхарсан хүмүүст эдгээр илрэл, бодол нь их бага хэмжээгээр, янз бүрийн ноцтой түвшинд байж болох ч Бурханы үгийг уншиж, үнэнийг хүлээн авч, ойлгосноор тэд ийм зүйлс хэвийн хүн чанарт байх ёсгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Ийм санаа, бодол, төлөвлөгөө, эсвэл эрүүл ухаангүй шаардлага гарч ирэх үед тэдгээрээс урваж, тэдгээрийг орхиж, өөрчилж, гэмшиж сурч, үнэнийг хүлээн авч, үнэний дагуу хэрэгжүүлэх ёстой гэдгээ тэд бас ухаардаг. Антихристүүд болон жирийн завхарсан хүмүүсийн хоорондын ялгаа юу вэ? Ялгаа нь антихристүүд өөрсдийн санаа, бодол, хүслийг буруу, яллагдсан, Бурхан жигшдэг, эсвэл тэдгээр нь Сатаны сөрөг зүйлс гэж хэзээ ч итгэхгүй байгаад оршдог. Үүний үр дүнд тэд эдгээр бодол, эсвэл итгэл үнэмшлээ хэзээ ч орхидоггүй. Оронд нь тэд тэдгээрийг тууштай баримталж, тэдгээрээс урвадаггүй, мөн зөв, эерэг зүйлийг мэдээж хүлээн авдаггүй бөгөөд үүнийг өөрсдийн хэрэгжүүлэх ёстой хэрэгжүүлэлт, баримтлах ёстой зарчим болгодоггүй. Энэ бол антихристүүд болон жирийн завхарсан хүмүүсийн хоорондох ялгаа юм. Эргэн тойрноо хар: Ийм ичгүүр сонжуургүй атлаа үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл бүр огтхон ч ухамсарладаггүй хэн боловч жинхэнэ антихрист юм.
Антихристүүдэд хүмүүс ялган танихад маш амархан өөр нэг нийтлэг шинж чанар байдаг: Тэдэнд ичих мэдрэмж байдаггүй. Яг л Библид „Хар санаатай хүн догшин дүр эсгэнэ” (Сургаалт үгс 21:29) гэж бичигдсэн байдаг шиг – зөвхөн антихристүүд л жинхэнэ муу хүмүүс юм. Антихристүүд ичгүүргүй байдаг; тэд хэчнээн их ичгүүр сонжуургүй, хүмүүсийн мэдрэмжид хайхрамжгүй, үнэнтэй зөрчилдсөн зүйл хийсэн ч үүнийгээ ухамсарладаггүй, мөн хүлээн зөвшөөрдөггүй. Тэд зөв, эсвэл эерэг зүйлийг хүлээн авдаггүй бөгөөд буруу үзэл бодол, хэрэгжүүлэлтээ орхидоггүй; оронд нь тэдгээрийгээ эцсээ хүртэл тууштай баримталдаг. Антихристүүд ийм л байдаг. Та нар ямар нөхцөл байдалд байна вэ? Та нарт эдгээр эрүүл ухаангүй шаардлага, ичгүүргүй бодол, Бурханы жигшдэг санаа зорилго, санаа гарч ирэх үед эдгээрийг Бурхан жигшдэг гэдгийг ухамсарлаж, улмаар тэдгээрээс урваж, тэдгээрийг орхиж чаддаг уу? Эсвэл үнэнийг сонссоныхоо дараа тэдгээрийг орхихоос татгалзаж, тууштай баримталж, өөрсдийнхөө зөв гэж боддог уу? (Би тэдгээрийг ухамсарлах үедээ Бурханы үгтэй холбож чаддаг бөгөөд эдгээр бодол нэлээд жигшүүртэй, ичгүүр сонжуургүй гэдгийг мэдэрч, залбирч, тэдгээрээс урваж чаддаг.) Ухамсартайгаар залбирч, тэдгээрээс урваж чаддаг хүмүүс антихристүүд биш; хэзээ ч залбирдаггүй, эсвэл тэдгээрээс урвадаггүй, харин өөрсдийн бодлыг дагаж, зүрх сэтгэлдээ Бурханыг эсэргүүцэж, үнэнийг хүлээн авахаас татгалздаг хүмүүс бол жинхэнэ антихристүүд юм. Тэдний хийсэн зүйл хэчнээн ичгүүргүй байлаа ч тэд үүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Эд бол эерэг зүйлийг хүлээн авдаггүй атлаа сөрөг, хорон муу зүйлийг хайрладаг хүмүүс гэдэг нь илэрхий биш гэж үү? Та нар аль ангилалд багтаж байгаагаа ялгаж чадахгүй байна уу, эсвэл та нарт эдгээр ичгүүр сонжуургүй бодол хэзээ ч төрж байгаагүй юу? (Надад эдгээр бодол төрж байсан бөгөөд тэдгээрийг ухамсарласны дараа би Бурханд залбирч, тэдгээрээс урваж чаддаг байсан. Заримдаа би тэдгээрийг ухамсарладаггүй байсан, би тэдгээрийг ичгүүр сонжуургүй гэдгийг мэдрэхгүйгээр үйлдэл хийж, эсвэл ярьж байсан бөгөөд хожим нь ил болгуулах үедээ л ухаарч, дараа нь залбирч, тэдгээрээс урваж чадсан.) Хэрвээ чи эдгээр зүйлийг ичгүүргүй гэдгийг ухамсарлахгүй байгаа бол энэ нь асуудал биш; хэрвээ чи ухамсарлаж байгаа атлаа үнэнийг хүлээн авахгүй, эсвэл өөрөөсөө урвахгүй бол энэ нь ноцтой асуудал юм. Ихэнхдээ та нар хөшүүн байдаг бөгөөд үүнийг Бурханы үгтэй холбож чаддаггүй, өөрсдийнхөө асуудал юу болохыг ухамсарладаггүй. Гэвч хэрвээ чи үүнийг ухамсарлах үедээ зүрх сэтгэлдээ тэр даруй гэм бурууг мэдэрч, зэмлүүлж, хэнтэй ч уулзахаас дэндүү их ичиж, өөрийгөө жигшүүртэй, дорд, ёс жудаг муутай гэж бодож, улмаар өөрийгөө үзэн ядаж, өөртөө ой гутаж, дараа нь хэрхэн өөрчлөгдөж, эдгээр зүйлийг орхих талаар эргэцүүлбэл энэ нь хэвийн нөхцөл байдал юм. Хэрвээ чи ухамсарласныхаа дараа өөрөөсөө урваж чадвал чамд аврагдах найдвар байна. Хэрвээ чи ухамсарласан атлаа өөрөөсөө урвахгүй бол чамд аврагдах найдвар байхгүй. Хүн аврагдаж чадах эсэх нь үнэнийг хүлээн авч чадах эсэхээс нь хамаарна. Зарим нь „Би хөшүүн, мохоо ухаантай, хэв чанар муутай, гэхдээ сонссон зүйлийнхээ багахан хэсгийг ойлгож байвал Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, өөрөөсөө урваж чадна” гэж хэлж магадгүй. Ийм хүмүүс аврагдаж чадна. Хүний хэв чанар хэчнээн сайн байх, эсвэл хэчнээн их үнэнийг ойлгохоос үл хамааран, хэрвээ тэд өөрсдөөсөө урвахгүй бол, хэрвээ тэд үнэнийг хэрэгжүүлэхгүй, эсвэл хүлээн авахгүй гэж зүтгэж, зүрх сэтгэлдээ үүнийг эсэргүүцэж, сөрвөл бүх зүйл дуусна – тэд найдваргүй болно. Ичгүүр сонжуургүй байх нь бас антихристүүдийн зан араншингийн нийтлэг шинж чанар юм. Та нарын эргэн тойронд ийм хүмүүс байгаа эсэхийг хараарай, тэгээд өөрийгөө энэ ангилалд багтаж байгаа эсэхийг тодорхойлохын тулд өөрийгөө шинжлээрэй – хэрвээ чи өөрийгөө төгс, агуу гэж байнга мэдэрдэг бол, хэрвээ чи өөрийгөө үргэлж аврагч гэж үздэг бол, хэрвээ чи үргэлж бусад бүх хүнээс дээгүүр тавигдахыг эрмэлздэг бол, хэрвээ чи хэр өндөрт зогсож байгаагаа харахын тулд ямар ч бүлэгт өөрийгөө бусадтай харьцуулахын түүс болдог бол, мөн эцсийн дүндээ бусдаас илүү гарч чадах эсэхээс үл хамааран онцгой байхыг хүсэж, бусдаар өндрөөр үнэлүүлж, олноос ялгарч, бүлгийнхээ онцгой гишүүн болохыг хүсдэг бол. Чи юугаараа онцгой юм бэ? Чиний толгой дээр эвэр ургасан уу, эсвэл чи гурван нүдтэй юү, эсвэл гурван толгой, зургаан гартай юу? Чамд онцгой зүйл юу ч байхгүй байхад чи яагаад үргэлж өөрийгөө ялгардаг, өвөрмөц гэж мэдэрдэг юм бэ? Энэ бол ичгүүр сонжуургүй хэрэг юм. Нэг талаар, чиний махан биеийн төрөлх чадварт туйлын онцгой зүйл юу ч байхгүй, нөгөө талаар, чиний хэв чанарт туйлын онцгой зүйл юу ч байхгүй. Хамгийн чухал нь чи бусадтай л адил завхарсан зан чанараар дүүрэн, үнэнийг ойлгодоггүй, Бурханыг эсэргүүцдэг Сатаны төрөл юм. Чамд сайрхаад байх зүйл юу байгаа юм бэ? Сайрхах зүйл юу ч байхгүй нь илэрхий. Чамд байгаа өчүүхэн ур чадвар, авьяас чадвар, билиг авьяас, авьяас билэг нь дурдахын ч хэрэггүй, учир нь тэдгээр нь хэвийн хүн чанарыг төлөөлдөггүй бөгөөд эерэг зүйлтэй хамаагүй. Гэсэн ч чи дурдахын ч хэрэггүй зүйлсийг урдаа барьж, тэдгээрийг өөрийнхөө хүндэт тэмдэг мэт үзэж, хүмүүсээс хүндлэл, бишрэл хүлээхийн тулд хаа сайгүй өөрийн алдар нэр, хөрөнгө мэт гайхуулж, бүр бусдаар өөрийгөө тэжээн тэтгүүлэхийн тулд тэдгээрийг хөрөнгө болгон ашиглаж, бусдын хүндлэл, тааламжтай хандлагыг эдэлдэг. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Хэвийн бус хүн чанар, эрүүл ухаанаас үүдэлтэй эдгээр эрүүл ухаангүй шаардлага, бодол, санаа зорилго, санаа болон бусад ийм зүйл нь бүгд ичгүүр сонжуургүй байгаагийн илрэл юм. Хэрвээ ичгүүр сонжуургүй байхын эдгээр илрэл хүний хүн чанарт ноёрхож, үнэнийг хүлээн авч, ойлгоход нь саад болдог гол шинж чанар нь болбол энэ нь антихристүүдийн нийтлэг шинж чанар юм.
Зарим хүн өргөлийг үрж, ах эгч нарт амттай, чанартай, загварлаг зүйлс худалдаж авч өгөөд, тэднийг бодолцсондоо ингэж байна, ингэснээр тэд Бурханы гэрт аз жаргалтай, санаа зовох зүйлгүй амьдарч, Бурханы хайранд талархах болно гэж хэлдэг. Чи энэ санааг юу гэж бодож байна вэ? Энэ нь нэлээд хүнлэг хэрэг үү? (Үгүй, тийм биш. Тэд Бурханы өргөлийг өөрсдийнхөө мөнгө мэт үзэж, Бурханы гэрийн зарчмын дагуу хэвийн, зохистойгоор ашиглахын оронд хүссэнээрээ үрдэг.) Энэ нь хүн чанарын ямар асуудал вэ? (Ичгүүр сонжуургүй байдал.) Ийм хүмүүс байр сууринд хүрмэгцээ жинхэнэ антихристүүд болдог. Тэд бусдад тал засахын тулд өргөлийг ашиглаж, „Ах эгч нарт хувцас хунар дутагдаж, хүнд хэцүү амьдарч байна. Тэдэнд олон бэрхшээл байгаа бөгөөд хэн ч үүнд санаа тавьдаггүй. Би үүнийг анзаарсан, би үүнд хариуцлага хүлээнэ. Аливааг ах эгч нарт таатай байлгахын тулд, тэднийг бурханы гэрт амьдрах хугацаанд нь бурханы халуун дулаан байдал, бурханы агуу хайр, бурханы нигүүлслийг мэдрүүлэхийн тулд бурханы гэр тэдний амьдралын бүхий л талыг хангахын тулд бага зэрэг мөнгө зарцуулах хэрэгтэй. Тиймээс би үүнд илүү их анхаарал хандуулж, ах эгч нарт юу дутагдаж, юу хэрэгтэй байгааг сайтар бодох хэрэгтэй. Ах эгч нар ус уухад болон гадагшаа гарахдаа авч явахад тохиромжтой байх үүднээс халуун барьдаг аяга худалдаж авах хэрэгтэй. Ах эгч нарт сандал худалдаж авах хэрэгтэй: Сандал нь зөөлөн түшлэгтэй байх ёстой бөгөөд ингэснээр удаан суухад нуруу нь өвдөхгүй. Эдгээр сандал дээр суухад тав тухтай байх ёстой бөгөөд тохиромжтой өндөр, өнцөгтэй, бас зөөлөн байх ёстой. Үнэ нь ямар байхаас үл хамааран бид ах эгч нарын төлөө юуг ч харамлах ёсгүй, учир нь тэд бурханы гэрийн тулгуур багана, бурханы гэрийн ажлыг түгээх хөрөнгө, гол хүч юм. Тиймээс ах эгч нарыг сайн халамжлах нь бурхны гэрийн ажлыг сайжруулна” гэж хэлдэг. Ихэнх ах эгч нар үүнийг сонсоод нулимс унагаж, талархалдаа автаж, энэ бол Бурханы агуу хайр хэмээн хашхирсаар байдаг. Энэ хэргийг хариуцсан хүмүүс үүнийг сонсоод зүрх сэтгэлдээ дулаацаж, „Эцэст нь миний зүрх сэтгэлийг ойлгодог хүмүүс гарч ирлээ” гэж боддог. Энэ юу вэ? (Ичгүүр сонжуургүй байдал.) Ах эгч нарт ийм их ашиг тус өгөх нь яагаад ичгүүр сонжуургүй хэрэг гэж? Энэ нь гүтгэлэг үү? (Үгүй, тийм биш.) Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг өөртөө татахын тулд Бурханы гэрийн мөнгөөр ийм өгөөмөр зан гаргаж, ах эгч нарыг бодолцон үзэж, хайрлан халамжилж байгаа дүр эсгэж байна. Тэдний жинхэнэ зорилго юу вэ? Хөнгөнөөр хэлбэл, энэ нь тэд ах эгч нартай хамт эдгээр ашиг тусыг хүртэхийн тулд юм. Ноцтойгоор хэлбэл, энэ нь хүмүүст тал засаж, хүмүүс өөрсдийг нь үргэлж санаж, зүрх сэтгэлдээ өөрсдөд нь байр суурь гаргаж, өөрсдийг нь ямар сайн байсныг дурсан санадаг болгохын тулд юм. Хэрвээ тэд өөрсдийнхөө мөнгийг үрж байсан бол ах эгч нарт ингэж хандах байсан уу? (Мэдээж үгүй.) Тэдний жинхэнэ дүр төрх илчлэгдэж, тэд хүмүүст ингэж хандахгүй байх байсан. Бурханы өргөлийг өөрсдийнхөө хүслээр бодлогогүй ашиглаж байгаагаас нь дүгнэвэл тэд ёс жудаг, ёс суртахууны хэм хэмжээгүй хүмүүс бөгөөд олиггүй, ичгүүргүй хүмүүс юм. Тэд бусад хүнд үнэхээр сайхан сэтгэлээр хандаж чадах уу? Тэд ямархуу хүн бэ? (Тэд ичгүүр сонжуургүй антихристүүд юм.) Антихристүүдийн хүн чанартаа эзэмшиж, харуулдаг энэхүү ичгүүр сонжуургүй байдалд бас дотуур тамиртай, харгис хэрцгий ямар нэг зүйл байдаг – тэд хувийн зорилгодоо хүрэхийн тулд худал хуурмаг ашигладаг. Тэдний амнаас гарч буй үгсийн аль нь үнэн бэ? Тэд хүмүүсийг маш их бодолцдог, тэднийг үнэхээр хайрладаг, тэдний төлөө маш их санаа тавьдаг мэт харагддаг ч хөшигний ард тэд үнэндээ хорлонтой санаа өвөрлөж байдаг. Тэд өөрсдөө ямар ч төлөөс төлдөггүй; тэд өргөлийг үрдэг бөгөөд эцсийн дүндээ Бурханы гэр хохирол амсаж, тэд өөрсдөө ашиг хүртдэг. Энэ бол антихристүүдийн хийдэг зүйл юм – тэд ичгүүр сонжуургүй төдийгүй дотуур тамиртай, харгис хэрцгий байдаг. Тэд худал хэлдэг зуршилтай, хаашаа ч явсан хүмүүст худал хэлж, хуурдаг бөгөөд ганц ч үнэн үг хэлдэггүй. Энэ нь өөрөө ой гутмаар хэрэг байтал тэд цаашлаад өөрсдийгөө заль мэхгүй, сайхан сэтгэлтэй, бусдад сайн ханддаг, хайрладаг, өрөвддөг, хэнд ч хатуу сэтгэл гаргаж чаддаггүй, эсвэл өөрсдийг нь дээрэлхдэг хүмүүсээс хариугаа авч чаддаггүй хэмээн сайрхдаг. Тэд бүр өөрсдийгөө төгс, төлөв түвшин хүмүүс гэж сайрхаж, өөрсдөдөө дүр төрх бүтээж, хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ нь ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Энэ бол антихристүүдийн уг чанар юм; тэдний хүн чанар ийм зүйлсээр дүүрэн байдаг.
Цадиггүй авирлаж, муу зүйл хийдэг, ичгүүр сонжуургүй хүмүүсийг хүмүүс тодорхой хэмжээгээр ялган таньж чаддаг ч антихристүүдийг ичгүүр сонжуургүй гэдгийг ялган таних нь амар биш юм. Би антихристийн ичгүүр сонжуургүй байхын нэг онцгой илрэлийг харж байсан: Тэр байнга догшин, давилуун авирладаг, худал хэлдэг зуршилтай, мөн ярихдаа системтэй, зохион байгуулалттай, цэгцтэй байв. Гэвч ажил зохицуулах үедээ тэр эхлүүлсэн зүйлээ дуусгаж чаддаггүй, цадиггүй авирлаж, муу зүйл хийдэг байсан бөгөөд ямар ч зарчимгүй байлаа. Бурханы гэрт хэсэг хугацаанд үүргээ гүйцэтгэсний дараа түүний хийсэн бүхэн буруугаар эргэж, юу ч хийсэн сайн байсангүй. Хамгийн ноцтой асуудал нь тэрээр хүмүүсийг төөрөлдүүлж, тэдний зүрх сэтгэлд сайхан сэтгэгдэл үлдээхийг хүссээр байсан бөгөөд алхам тутамдаа бусад хүн өөрийнх нь талаар юу гэж бодож байгааг, мөн өөрийг нь өндрөөр үнэлж байгаа эсэхийг асууж сурагладаг байв. Эцэст нь, тэр үүрэгтээ байнга алдаа гаргаж, юуг ч сайн хийж чадахгүй нь тодорхой болох үед Бурханы гэр түүнийг явуулсан. Тэрээр эдгээр илэрхий илрэлийг хүлээн зөвшөөрч чадаагүй төдийгүй өөрийг нь явуулах үед онцгой гэмгүй дүр эсгэсэн. Энэ гэмгүй дүр юу гэсэн үг вэ? Энэ нь тэрээр өнгөрсөн үеийн муу үйлдэл – худал хуурмаг, заль мэх, бусдыг төөрөлдүүлсэн байдал, мөн хэрхэн тусдаа хаанчлал байгуулж, чуулганыг өөрийн гэр бүлийн хяналтад оруулсан, цадиггүй авирлаж, муу зүйл хийж, зарчимгүйгээр үйлдсэн, үнэнийг хэзээ ч эрж хайгаагүй, бүр дур зоргоороо авирласан зэрэг бусад муу үйлээ хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд эдгээр муу үйлдлээ огт хүлээн зөвшөөрч чадаагүй гэсэн үг юм. Харин ч тэрээр Бурханы гэрт олон жил үүргээ гүйцэтгэж, маш их зовж, асар их төлөөс төлж, маш их цаг хугацаа зарцуулж, маш их эрч хүчээ зориулсан атлаа эцсийн дүндээ муу нэртэй болж, хүн бүр өөрийг нь дорд үзэж, хэн ч өөрийг нь өрөвдөж, өмөөрөхгүй, хэн ч өөрийнх нь төлөө дуугарахгүй байдалд хүрсэн гэж итгэж байв. Энэ нь гэмгүй дүр биш гэж үү? Энэ гэмгүй дүр нь ямархуу хүн чанарын илрэл вэ? (Эрүүл ухаангүй, ичгүүр сонжуургүй байдлын.) Яг тийм. Тэрээр хийсэн зүйлс болон гүйцэтгэх ёстой үүргээ өөрийн гавьяа гэж үзсэн. Тэрээр үнэн-зарчимд нийцээгүй, эсвэл үймүүлж, саад болсон аливаа үйлдэлээ бүрмөсөн үгүйсгэж, эцэст нь гэмгүй дүр эсгэсэн. Энэ бол ичгүүр сонжуургүй хэрэг бөгөөд тэр бол жинхэнэ антихрист юм. Та нар хэзээ нэгэн цагт ийм хүмүүстэй таарч байсан уу? Тэдэнд юу хариуцуулах, эсвэл ямар ажил өгөхөөс үл хамааран тэд хүч цуглуулж, тусдаа хаанчлал байгуулж, өөрсдөө олны анхаарлын төвд байхын тулд бусдыг анхаарлын гадна байлгахыг эрмэлздэг. Тэд бүх хүнээс илүү гарахыг хүсдэг, хэнд ч хэлсэн зүйлийнх нь аль нь ч үнэн байдаггүй, сонсож байгаа хүмүүсийгээ өөрсдийнх нь хэлсэн аль үг нь үнэн, аль нь худал болохыг мэдэх аргагүй болгодог. Эцэст нь тэднийг явуулах үед тэд өөрсдийгөө туйлын гэмгүй гэж үзэж, хэн нэгэн өөрсдийг нь өмөөрнө гэж найддаг. Хэн нэгэн тэднийг өмөөрнө гэж та нар бодож байна уу? (Үгүй, тэгэхгүй.) Хэрвээ хэн нэгэн өмөөрвөл тэр хүн жинхэнэ баримтыг мэддэггүй, мунхаг, тэдний төөрөлдүүлсэн хүн, эсвэл тэдэнтэй ижил төрлийн хүн байх ёстой.
Г. Аминч, олиггүй
Антихристүүдэд мөс чанар, эрүүл ухаан, хүн чанар гэж үгүй. Тэд ичгүүр сонжуургүйгээр барахгүй тэдэнд өөр нэг онцлог шинж байдаг: тэд туйлын аминч, олиггүй байдаг. „Аминч, олиггүй” гэдгийн шууд утгыг ойлгоход хэцүү биш. Энэ нь хүн зөвхөн ашиг хонжоо эрж хайдаг гэсэн үг юм. Өөрсдийнх нь эрх ашигтай холбоотой зүйл байвал тэд зүрх сэтгэлээ зориулж, түүний төлөө зовж, төлөөс төлж, ухаан бодол, эрч хүчээ шавхдаг. Өөрсдийнх нь эрх ашигт хамааралгүй зүйл байвал тэд нүдэн балай, чихэн дүлий өнгөрч, тоодоггүй; бусад хүн юу дуртайгаа хийг гээд орхидог – хэн нэгэн саад болж, үймүүлж байсан ч тэд үл ойшоож, өөрсдөд нь ямар ч хамаагүй гэж боддог. Үүнийг аятайхнаар хэлбэл, тэд хэрэггүй зүйлд хошуу дүрдэггүй гэж болох ч, илүү оновчтой хэлбэл, ийм төрлийн хүн бол олиггүй, өөдгүй, жигшүүртэй хүн юм – бид тэднийг „аминч, олиггүй” гэж тодорхойлдог. Антихристүүдийн аминч, олиггүй байдал хэрхэн илэрдэг вэ? Ямар нэгэн зүйл байр суурь, нэр хүндэд нь ашиг тустай бол тэд шаардлагатай бүхнийг хийх юм уу хэлэхээр хичээл чармайлт гаргаж, ямар ч зовлонг дуртайяа туулна. Харин Бурханы гэрийн зохицуулсан ажил, эсвэл Бурханы сонгосон хүмүүсийн амийн өсөлтөд ашиг тустай ажлын тухайд бол тэд бүрмөсөн үл тоодог. Ёрын муу хүмүүс саад болж, үймүүлж, төрөл бүрийн мууг үйлдэж, улмаар чуулганы ажилд ноцтойгоор нөлөөлж байсан ч тэд өөрсдөд нь ямар ч хамаагүй юм шиг үүнийг тоодоггүй, асууж лавладаг ч үгүй. Хэрвээ хэн нэгэн ёрын муу хүний муу үйлийг олж мэдээд, мэдээлбэл тэд өөрсдийгөө юу ч хараагүй гэж хэлээд, мэдээгүй дүр эсгэдэг. Харин хэн нэгэн өөрсдийг нь мэдээлж, бодит ажил хийдэггүй, зөвхөн алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлдэг гэдгийг нь ил болговол тэд уурлаж хилэгнэдэг. Хэрхэн хариу арга хэмжээ авахыг хэлэлцэхээр яаран хурал зарлаж, хэн ар хударгаар нь явсан, хэн толгойлогч нь байсан, бас хэн оролцсон талаар олж мэдэхээр мөрдөн шалгадаг. Учрыг нь олж, асуудлыг бүрэн шийдвэрлэх хүртлээ тэд унтахгүй, идэхгүй – бүр өөрсдийг нь мэдээлэхэд оролцсон хүн бүрийг буулгаж авч байж л сая санаа нь амарна. Энэ нь аминч, жигшүүртэй зангийн илрэл биш гэж үү? Тэд чуулганы ажлыг хийж байна уу? Тэд зүгээр л өөрсдийн эрх мэдэл, байр суурийн төлөө үйлдэж, өөрийнхөө ажил хэргийг хийж байдаг. Ямар ажил хариуцсанаас үл хамааран, антихристүүд Бурханы гэрийн ашиг сонирхлыг огтхон ч бодолцдоггүй. Тэд өөрсдийнх нь эрх ашигт нөлөөлөх эсэхийг л бодолцдог бөгөөд зөвхөн өөрсдөд нь ашигтай байх өмнөх жаахан ажилдаа л санаа тавьдаг. Тэдний хувьд чуулганы үндсэн ажил бол ердөө л чөлөөт цагаараа хийдэг зүйл юм. Тэд үүнийг огт нухацтай авч үздэггүй. Тэд шахаж шаардуулсан үедээ л хөдөлдөг, зөвхөн хийх дуртай зүйлээ л хийдэг, мөн өөрсдийн эрх мэдэл, байр суурийг хадгалахын төлөөх ажлыг л хийдэг. Тэдний хувьд, чуулганы үндсэн ажил бол ердөө л чөлөөт цагаараа хийдэг зүйл юм. Тэд үүнийг огтхон ч нухацтай авч үздэггүй. Тэд зүгээр л хааш яаш хичээл зүтгэл гаргаж, хийх дуртай юмаа л хийж, өөрсдийн байр суурь, эрх мэдлийг хадгалах ажлыг л хийдэг. Тэдний нүдээр бол, Бурханы гэрийн зохицуулсан аливаа ажил, сайн мэдээ түгээх ажил, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролт чухал биш байдаг. Чуулганы ажилд хэчнээн том асуудал гарсан ч тэд туйлын хайхрамжгүй байдаг. Асуудлыг яг нүдэн дээр нь дэлгэн тавьсан ч тэд зүгээр л хааш яаш ханддаг. Дээрх тэднийг шууд засаж, асуудлыг шийдвэрлэхийг тушаасан үед л тэд дурамжхан бага зэрэг бодит ажил хийж, Дээрхэд үзүүлэх гэж дүр эсгэдэг. Үүний дараа тэд үргэлжлүүлэн өөрсдийнхөө ажил хэргийг хөөцөлдөн завгүй болно. Чуулганы ажил, ерөнхий дүр зурагтай холбоотой чухал хэрэг явдлын тухайд гэвэл, тэд эдгээрийн алинд нь ч санаа тавьдаггүй бөгөөд үл ойшоодог, тэр ч бүү хэл асуудлыг олж мэдсэн ч шийдвэрлэдэггүй. Бусад хүн ямар ч асуудал дэвшүүлсэн тэд хааш яаш хариулж, бөөрөнхийлөн, маш дурамжханаар асуудлыг авч үздэг. Энэ нь аминч, олиггүй байдлын илрэл биш гэж үү? Түүнчлэн, антихристүүд ямар ч үүрэг гүйцэтгэсэн, олны анхаарлын төвд орж чадах эсэхээ үргэлж бодолцдог; үүрэг нь нэр хүндийг нь өсгөж чадаж л байвал тэд тархиа гашилгаж, түүнийг хэрхэн хийхийг сурч, үүргээ явуулахын тулд байж болох бүхий л аргыг сүвэгчилдэг. Бусдаас илүү гарч л байвал сэтгэл нь ханадаг. Тэд юу ч хийж, юу ч бодож байсан, алхам тутамдаа зөвхөн өөрсдийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг л бодолцон үздэг. Ямар ч үүрэг гүйцэтгэсэн тэд хэн нь илүү вэ, хэн нь ялах вэ, хэн нь илүү их нэр хүндтэй вэ гэдгийг үзэх гэж л өрсөлддөг. Хэдэн хүн өөрсдийг нь шүтэн биширч, хүндлэн дээдэлж байгааг, хэдэн хүн өөрсдийнх нь үгэнд орж, дагаж байгааг л тэд анхаардаг. Тэд хэзээ ч үнэний талаар нөхөрлөдөггүй эсвэл бодит асуудлыг шийдвэрлэдэггүй. Асуудлыг зарчмын дагуу зохицуулдаг болохын тулд үүргээ хэрхэн гүйцэтгэх талаар тэд хэзээ ч бодолцдоггүй, өөрсдөд нь үнэнч байдал байгаа эсэх, үүрэг хариуцлагаа биелүүлсэн эсэх, ажилд нь ямар нэгэн гажилт, алдаа, эсвэл асуудал байгаа эсэх талаар эргэцүүлдэггүй, Бурханы шаардлага юу болох, Бурханы санаа зорилго юу болохыг бүр ч бодолцдоггүй. Тэд энэ бүхэнд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй. Тэд зөвхөн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө, мөн өөрсдийн амбиц, хүслийг хангахын тулд л ажилдаа улайрдаг. Энэ нь аминч, олиггүй байдлын илрэл биш гэж үү? Энэ нь тэдний зүрх сэтгэл амбиц, хүсэл, эрүүл ухаангүй хэрэгцээгээр дүүрэн байдгийг, мөн тэдний үйлдэл бүрийг амбиц, хүсэл нь удирддаг гэдгийг бүрэн ил болгодог. Тэд юу ч хийсэн, үйлдлийнх нь сэдэл, эх сурвалж нь өөрсдийнх нь амбиц, хүсэл, эрүүл ухаангүй хэрэгцээнээс урган гардаг. Энэ бол аминч, олиггүй байдлын сонгодог илрэл юм.
Зарим удирдагч ямар ч бодит ажил хийдэггүй; Дээрхэд тайлагнахын тулд, мөн засуулж, чөлөөлөгдөхөөс зайлсхийхийн тулд, өөрсдийн байр суурийг хадгалж үлдэхийн тулд тэд ах эгч нар дээр хамаг ухаанаа шавхаж, тэднийг өөрсдөдөө үйлчлүүлдэг. Тэд ажиллахдаа зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг, үнэн-зарчмын талаар нөхөрлөдөггүй, жинхэнэ асуудлыг шийдвэрлэдэггүй, бусдад хайраар дүүрэн зүрх сэтгэлээр тусалдаггүй, бусдын бэрхшээлийг бодолцон үздэггүй, үүргээ гүйцэтгэх болон амь-оролтынх нь үед хүмүүст тулгардаг бодит бэрхшээлийг хэзээ ч шийдвэрлэдэггүй. Тэд сөрөг байгаа хэнийг ч дэмждэггүй. Дарамтлах, зэмлэхээс гадна тэд зөвхөн хоосон сургаал ярьж, уриа лоозонгоо хашхирдаг. Тэдний зорилго юу вэ? Тэд Бурханы ачааг бодолцон үздэггүй, харин өөрсдийгөө чимж, байр сууриа хадгалж үлдэхийн тулд ах эгч нарын гүйцэтгэдэг үүргийн үр дүнг ашиглахыг хүсдэг. Хэрвээ ах эгч нар үүргээ гүйцэтгэхдээ сайн үр дүн гаргавал тэд баярладаг. Тэд Дээрхийн өмнө гавьяаг нь өөртөө авч, дотроо өөрсдийнхөө буянт үйлийг магтан, өөрсдийгөө үүргээ нэлээд сайн гүйцэтгэсэн гэж боддог. Түүнчлэн, тэд энэ ажлыг хийх явцад хэчнээн олон бэрхшээлтэй тулгарсан, Бурхан тэдэнд хэрхэн гарц нээж өгсөн, ах эгч нарыг хамтдаа шаргуу ажиллаж, эдгээр бэрхшээлийг даван туулахад нь хэрхэн манлайлсан, энэ ажлыг дуусгахад нь тэдэнд хэрхэн тусалсан, зарчмыг хэрхэн баримталсан, мөн ёрын муу хүмүүсийг хэрхэн зайлуулсан тухайгаа Дээрхэд тайлагнадаг. Тэд мөн ажилдаа төлсөн төлөөс, оруулсан хувь нэмрээ онцгойлон дөвийлгөж, ажил сайн хийгдсэн нь өөрсдийнх нь хүчин чармайлтын ачаар байсан гэдгийг Дээрхэд мэдэгддэг. Цаагуураа тэд Дээрхэд „Миний удирдлага нэрдээ нийцдэг, та нар намайг удирдагчаар сонгож зөв сонголт хийсэн” гэж хэлж байгаа хэрэг юм. Энэ нь аминч, олиггүй байдлын илрэл биш гэж үү? Аминч, олиггүй хүн чанар гаргадаг хүмүүс ихэвчлэн цөөн хэдэн амны уншлагатай байдаг. Жишээ нь, тэднийг нэг чуулганыг удирдуулахаар зохицуулсны дараа тэд үргэлж „Миний чуулганд, чуулганы амьдрал маань маш сайн, маш сайхан байдаг. Миний ах эгч нар маш сайхан, гүн гүнзгий амь-оролттой байсан, бүгд амийн туршлагатай. Тэд бурхныг хэрхэн хайрлаж байгааг, бидний ажил хэчнээн сайн хийгдсэнийг хар л даа” гэж хэлдэг. Эдгээр нь антихристүүдийн амны уншлага юм. Амных нь уншлагаас дүгнэхэд, тэд хариуцаж буй чуулганыхаа ах эгч нарыг өөрсдийн хонь мэт үзэж, хянаж буй чуулган дахь бүх зүйлээ хувийн өмчөө гэж үздэг нь илэрхий байна. Энэ ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Яагаад ичгүүр сонжуургүй хэрэг гэж? Аминч, олиггүй байдлын аливаа илрэл нь ичгүүр сонжуургүй байдлаас үүдэн гардаг. Тиймээс, аминч, олиггүй байх нь ичгүүр сонжуургүй байх явдал юм. Аминч, олиггүй байдлын илрэлийг харуулдаг энэ хүмүүс гарцаагүй ичгүүр сонжуургүй байдаг. Тэдэнд удирдагчийн ажил даалгаж, чуулган хариуцуулан, Бурханы сонгосон хүмүүсийг үүргээ гүйцэтгэхэд нь манлайлж, тодорхой ажил хийх үүрэг өгөх үед тэд эдгээр зүйлийг өөрсдийн хувийн өмч мэт үздэг. Хэн ч хөндлөнгөөс оролцох боломжгүй; бүх зүйлд тэд эцсийн шийдвэр гаргадаг. Антихристүүд Бурханы сонгосон хүмүүс, чуулганы ажил болон чуулганы тоног төхөөрөмж, эд хөрөнгийг өөрсдийн хувийн өмч гэж үздэг. Энэ нь өөрөө асуудалтай: Тэд Бурханы гэрийн эд хөрөнгийг булаан авч, Бурханы сонгосон хүмүүсийг эрхшээлдээ оруулахыг зорьдог. Түүнчлэн, тэд эдгээр зүйлийг бусадтай өрсөлдөх хөрөнгө гэж үздэг бөгөөд Бурханы гэрийн ашиг сонирхлоос урваж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлохоос ч буцдаггүй. Антихристүүдэд мөс чанар, эрүүл ухаан байдаг гэж та нар бодож байна уу? Тэдний зүрх сэтгэлд Бурханы орон зай байдаг уу? Тэдэнд Бурханаас эмээж, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэл байдаг уу? Огтхон ч үгүй. Тиймээс, антихристүүдийг Сатаны зарц нар юм уу газар дээрх ёрын муу чөтгөрүүд гэж нэрлэх нь яавч хэтрүүлэг биш юм. Антихристийн зүрх сэтгэлд Бурхан юм уу чуулган гэж байдаггүй бөгөөд тэд Бурханы сонгосон хүмүүсийг яах аргагүй үл тоомсорлодог. Надад хэл дээ, ах эгч нарын байдаг, Бурханы ажилладаг тийм газрыг Бурханы гэр гэж нэрлэхгүй байж яаж болох юм бэ? Тэр нь юугаараа чуулган биш гэж? Харин антихристүүд зөвхөн нөлөөллийнхөө хүрээн дэх юмсын талаар боддог. Бусад газруудыг тэд тоодоггүй эсвэл сонирхдоггүй. Асуудал олж илрүүллээ ч гэсэн анхаарал хандуулдаггүй. Бүр ч долоон дор нь, тодорхой нэг газар ямар нэгэн зүйл буруудаж, чуулганы ажилд хохирол учирвал тэд үүнд анхаарал тавьдаггүй. Яагаад үл тоосныг нь асуувал тэд утгагүй төөрөгдөл ярьж, „Бусдын хэрэгт хошуугаа бүү дүр” гэдэг. Үг нь ухаалаг сонсогдож, хийж байгаа зүйлдээ хил хязгаарыг ойлгодог юм шиг байдаг, гаднаа ямар ч асуудалгүй юм шиг байдаг ч мөн чанар нь ямар вэ? Энэ бол тэдний аминч, олиггүй байдлын илрэл юм. Тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө, зөвхөн өөрсдийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө л аливааг хийдэг. Тэд үүргээ огт гүйцэтгэдэггүй. Энэ бол антихристүүдийн өөр нэг сонгодог онцлог шинж юм – тэд аминч, олиггүй байдаг.
Антихристүүдийн аминч, жигшүүртэй мөн чанар илэрхий; тэдний ийм илрэлүүд тун илэрхий байдаг. Чуулган тэдэнд нэг ажил даалгах үед хэрвээ энэ нь нэр алдар, ашиг тус авчирч, нэр нүүрээ харуулах боломж олгож байгаа бол тэд маш их сонирхож, хүлээн авахад бэлэн байдаг. Энэ нь ач тус мэддэггүй, хүмүүсийг гомдоохтой холбоотой ажил бол, эсвэл нэр нүүрээ харуулах боломж олгохгүй эсвэл алдар нэр, ашиг хонжоо, байр сууринд нь ашиггүй бол тэд огт сонирхдоггүй бөгөөд тэр ажил өөрсөдтэй нь ямар ч хамаагүй мэт, өөрсдийнх нь хийх учиртай ажил биш мэт үүнийг хүлээн авахгүй. Бэрхшээлтэй тулгарах үедээ антихристүүд тэдгээрийг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайна гэж санасны гарз, ерөнхий дүр зургийг харахаар оролдож, Бурханы гэрийн ажлыг бодолцон үзнэ гэж бүр ч байхгүй. Жишээлбэл, Чуулганы ажлын цар хүрээнд, нийт ажлын хэрэгцээнд үндэслэн зарим боловсон хүчний шилжилт хөдөлгөөн явагдлаа гэж бодъё. Хэрвээ цөөн хэдэн хүнийг чуулганаас шилжүүлбэл тухайн чуулганы удирдагчид тэр асуудалд яаж эрүүл ухаанаар хандах вэ? Хэрвээ тэд ерөнхий ашиг сонирхолд бус, зөвхөн өөрсдийн чуулганы эрх ашигт санаа тавьдаг бол, мөн тэр хүмүүсийг шилжүүлэхийг огт хүсэхгүй байвал энэ нь ямар асуудал вэ? Чуулганы удирдагч байж тэд яагаад Бурханы гэрийн нэгдсэн зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаггүй вэ? Ийм хүн Бурханы санаа зорилгыг бодолцон үздэг гэж үү? Тэд ажлын ерөнхий дүр зурагт анхаарал хандуулдаг уу? Хэрвээ тэд Бурханы гэрийн ажлыг бүхэлд нь боддоггүй, харин зөвхөн өөрсдийнхөө чуулганы ашиг сонирхлыг л боддог бол маш аминч, олиггүй биш үү? Чуулганы удирдагчид Бурханы дээд эрх, зохицуулалт, Бурханы гэрийн төвлөрсөн зохицуулалт, зохион байгуулалтад болзолгүй захирагдах ёстой. Энэ нь үнэн-зарчимд нийцдэг зүйл юм. Бурханы гэрийн ажилд шаардагдах үед хэн байх нь хамаагүй хүн бүр Бурханы гэрийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах ёстой бөгөөд аль нэг удирдагч, ажилчинд харьяалагддаг эсвэл тэдний шийдвэрээс хараат байдаг мэт тэдэнд яавч хянуулах ёсгүй. Бурханы сонгосон хүмүүс Бурханы гэрийн нэгдсэн зохицуулалтад дуулгавартай байх нь тун жам ёсны, үндэслэлтэй хэрэг бөгөөд хэн нэгэн удирдагч юм уу ажилчин зарчимд нийцэхгүйгээр дур мэдэн шилжүүлэг хийж, уг зохицуулалтыг дуулгавартай дагаагүй байж болох тохиолдлоос бусдаар бол эдгээр зохицуулалтыг хэн ч зөрчих ёсгүй. Хэрвээ зарчмын дагуу хэвийн шилжүүлэг хийгдсэн бол Бурханы сонгосон бүх хүн дуулгавартай дагах ёстой бөгөөд ямар ч удирдагч, ажилчинд хэнийг ч хянах гэж оролдох эрх, эсвэл ямар нэгэн шалтгаан байхгүй. Бурханы гэрийн ажил биш ямарваа нэг ажил байдаг гэж та нар хэлэх үү? Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээхтэй хамааралгүй ямарваа нэг ажил байдаг уу? Энэ бүгд нь Бурханы гэрийн ажил, ажил тус бүр адил тэнцүү, „чинийх”, „минийх” гэх юм байхгүй. Шилжүүлэг нь зарчимд нийцэж, чуулганы ажлын шаардлагад үндэслэж байвал энэ хүмүүс хамгийн их хэрэгтэй байгаа газар луу явах ёстой. Гэтэл иймэрхүү нөхцөл байдалтай нүүр тулах үед антихристүүдийн хариу үйлдэл ямар байдаг вэ? Тэд энэ тохиромжтой хүмүүсийг хажуудаа байлгахын тулд элдэв янзын шалтаг, шалтгаан бодож олдог бөгөөд хоёр жирийн хүнийг л санал болгож, тэгээд чамд дарамт үзүүлэх далим олж, нэг бол ямар завгүй ажилтай байгаагаа, эсвэл хүн дутаад байна, хүн олоход хэцүү байна, энэ хоёрыг шилжүүлчихвэл ажил хэцүүднэ гэж хэлдэг. Тэгээд тэд чамаас юу хийх ёстойгоо асууж, хүмүүсийг шилжүүлснээрээ чи тэдэнд өртэй үлдсэн мэт сэтгэгдэл чамд төрүүлдэг. Энэ нь диаволуудын ажилладаг арга барил биш гэж үү? Шүтлэггүй хүмүүс аливааг ингэж л хийдэг. Чуулганд үргэлж өөрсдийн эрх ашгийг хамгаалахыг оролддог хүмүүс – сайн хүмүүс мөн үү? Тэд зарчмын дагуу үйлддэг хүмүүс мөн үү? Яавч биш. Тэд бол шүтлэггүй хүмүүс болон үл итгэгчид юм. Мөн энэ нь аминч, олиггүй хэрэг биш гэж үү? Хэрвээ сайн хэв чанартай хэн нэгнийг өөр үүрэг гүйцэтгүүлэхээр антихристийн удирдлага доороос шилжүүлбэл, антихрист зүрх сэтгэлдээ үүнийг үхэн хатан эсэргүүцэж, няцаадаг бөгөөд ажлаа хаяхыг хүсэж, удирдагч юм уу багийн ахлагч байх урам зориггүй болдог. Энэ ямар асуудал вэ? Тэд яагаад чуулганы зохицуулалтад огт дуулгавартай ханддаггүй вэ? „Баруун гарын хүн”-ийг нь шилжүүлэх нь ажлынх нь үр дүн, явцад нөлөөлнө, улмаар байр суурь, нэр хүнд нь нөлөөлж, үр дүнг баталгаажуулахын тулд илүү шаргуу ажиллаж, илүү зовоход хүрнэ гэж тэд боддог – энэ бол тэдний хамгийн сүүлд хийхийг хүсэх зүйл юм. Тэд тав тухад дассан бөгөөд жаахан ч гэсэн илүү ажил хийж, жаахан ч гэсэн илүү зовохыг хүсдэггүй тул тэр хүнийг явуулахыг хүсдэггүй. Хэрвээ Бурханы гэр тэгсэн ч гэсэн шилжүүлгийг хийвэл тэд маш их гомдоллож, тэр ч байтугай ажлаа хаяхыг хүсдэг. Энэ нь аминч, олиггүй хэрэг биш гэж үү? Бурханы сонгосон хүмүүсийг Бурханы гэр нэгдсэн байдлаар хуваарилах ёстой. Энэ нь аливаа удирдагч, багийн тэргүүн, хувь хүнтэй ямар ч хамаагүй. Хүн бүр зарчмын дагуу үйлдэх ёстой; энэ бол Бурханы гэрийн дүрэм юм. Антихристүүд Бурханы гэрийн зарчмын дагуу үйлдэхгүй, байр суурь, ашиг сонирхлынхоо төлөө байнга явуулга хийж, эрх мэдэл, байр сууриа бэхжүүлэхийн тулд хэв чанар сайтай ах, эгч нарыг өөртөө үйлчлүүлэхэд ашиглана гэж найддаг. Энэ нь аминч, жигшүүртэй хэрэг биш үү? Хэв чанар сайтай хүмүүсийг хажуудаа байлгаж, тэднийг шилжүүлэхийг Бурханы гэрт зөвшөөрөхгүй байх нь гаднаа чуулганы ажлыг бодож байгаа мэт харагддаг ч үнэн хэрэгтээ тэд чуулганы ажлыг огтхон ч бодолгүй, өөрсдийнхөө эрх мэдэл, байр суурийг л бодож байгаа. Тэд чуулганы ажлыг тааруухан хийж, улмаар чөлөөлөгдөөд, ингэснээр байр сууриа алдахад хүрэхээс айдаг. Антихристүүд Бурханы гэрийн илүү өргөн хүрээний ажлыг огт бодолцдоггүй, зөвхөн өөрсдийн байр суурийг л боддог, Бурханы гэрийн эрх ашигт учруулах хохиролд санаа зоволгүй өөрсдийн байр суурийг хамгаалдаг бөгөөд чуулганы ажилд хохирол учруулан байж өөрсдийн байр суурь, эрх ашгийг хамгаалдаг. Энэ бол аминч, олиггүй хэрэг юм. Ийм нөхцөл байдалтай тулгарах үедээ хүн ядаж л мөс чанартайгаар ингэж бодох ёстой: „Энэ хүмүүс бүгд Бурханы гэрийнх, тэд миний хувийн хөрөнгө биш. Би ч бас Бурханы гэрийн гишүүн. Бурханы гэр хүмүүсийг шилжүүлэхийг болиулах би ямар эрхтэй юм бэ? Би өөрийнхөө хариуцлагын хүрээн дэх ажилд л төвлөрөхийн оронд Бурханы гэрийн нийт ашиг сонирхлыг бодолцон үзэх ёстой.” Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүст ийм бодол байх ёстой бөгөөд Бурханд итгэдэг хүмүүст ийм эрүүл ухаан байх ёстой. Бурханы гэр бүхэл ажлыг хийдэг бол чуулганууд хэсэгчилсэн ажлыг хийдэг. Тиймээс, Бурханы гэрт чуулганаас онцгой хэрэгцээ гарах үед удирдагч, ажилчдын хувьд хамгийн чухал зүйл бол Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагах явдал юм.Хуурамч удирдагч, антихристүүдэд ийм мөс чанар, эрүүл ухаан байдаггүй. Тэд бүгд маш аминч байдаг, өөрсдийгөө л боддог бөгөөд чуулганы ажлыг боддоггүй. Тэд Бурханы гэрийн өргөн хүрээний ажлыг бодолцон үздэггүй, яг нүднийх нь урд байгаа ашиг хонжоог л бодолцдог учраас Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагаж яавч чаддаггүй. Тэд туйлын аминч, олиггүй! Бурханы гэрт саад хийж ч чадахуйц зоригтой байдаг, тэр ч бүү хэл өөрийнхөөрөө зүтгэж зүрхэлдэг; тэд бол хамгийн хүн чанаргүй, ёрын муу хүмүүс юм. Антихристүүд бол ийм л хүмүүс. Тэд чуулганы ажил, ах эгч нар, тэр ч бүү хэл өөрсдийнх нь хариуцлагын хүрээнд багтдаг Бурханы гэрийн бүх эд хөрөнгийг үргэлж өөрсдийн хувийн өмч мэт үздэг. Тэд эдгээр зүйлийг хэрхэн хуваарилах, шилжүүлэх, ашиглах нь өөрсдөөс нь шалтгаална, Бурханы гэр үүнд хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж үздэг. Тэдний гарт ормогц эдгээр нь Сатаны эзэмшилд орсон мэт болж, хэнд ч хүрэхийг зөвшөөрдөггүй. Тэд бол томчууд, толгойлогчид бөгөөд тэдний газар нутагт орсон хэн боловч тэдний тушаал, зохицуулалтыг томоотой, дуулгавартайгаар дагаж, царайны хувирлыг нь ажиглах ёстой болдог. Энэ бол антихристүүдийн зан араншин дахь аминч, олиггүй байдлын илрэл юм. Тэд Бурханы гэрийн ажлыг огт бодолцдоггүй, зарчмыг өчүүхэн төдий ч баримталдаггүй бөгөөд зөвхөн өөрсдийн эрх ашиг, байр суурийг л боддог – энэ бүхэн нь антихристүүдийн аминч, олиггүй байдлын онцлог шинж юм.
Өөр нэг нөхцөл байдал бий. Ах эгч нарын өргөсөн мөнгө, эд зүйлийн аль нь ч бай, хэвийн нөхцөлд, хэмжээнээс нь үл хамааран бүгдийг нь Бурханы гэрт тушаах ёстой. Гэвч зарим антихрист „Манай чуулганы ах эгч нарын өргөсөн мөнгө манай чуулганд харьяалагдах бөгөөд манай чуулган л хадгалж, ашиглах ёстой. Бид үүнийг хэрхэн ашиглах, хуваарилахад хөндлөнгөөс оролцох эрх хэнд ч байхгүй, мөн мэдээж тэдэнд үүнийг авах эрх байхгүй” гэж эндүүрэн боддог. Тиймээс, хэрвээ чи тэднээс чуулган нь хэр их өргөл хүлээн авсныг асуувал тэд чамайг авчих вий гэж айгаад, бодит тоог чамд хэлэхгүй. Зарим хүн „Авчих вий гэж айх нь ямар учиртай юм бэ? Тэд өөрсдөө үрэхийг хүсдэг юм уу?” гэж гайхаж магадгүй. Заавал тийм байх албагүй. Тэд „Манай чуулганд ч бас мөнгө хэрэгтэй. Хэрвээ үүнийг авчихвал бид ажлаа яаж хийх юм бэ?” гэж боддог. Дээрхэд эдгээр асуудлыг зохицуулах зарчим байдаг байтал чи яагаад зохицуулахдаа тэр зарчмыг дагадаггүй юм бэ? Тэд та нарын ажилд ашиглахад хүрэлцэхүйц хэмжээнийхийг үлдээж, үлдсэнийг нь Бурханы гэр нэгдсэн байдлаар зохицуулдаг. Эдгээр нөөц нь чуулганы удирдлагын хувийн өмч биш; Бурханы гэрийнх юм. Гэвч зарим антихрист өөрсдийн амбиц, хүслийг хангахын тулд, мөн өөрсдийн ажлын төлөө, нөлөөллийнхөө хүрээн дэх нөөцөө баталгаажуулахын тулд эдгээр зүйлийг өөртөө үлдээж, өөрийн болгон завшдаг бөгөөд өөр хэнд ч ашиглахыг зөвшөөрдөггүй. Энэ нь аминч, олиггүй байдлын илрэл биш гэж үү? Энэ нь бас антихристүүдийн зан араншны нийтлэг, тодорхой илрэл юм.
Эдгээр антихрист нь муу бөгөөд ёрын муу, муухай, хорон муу, өөдгүй, олиггүй байдаг. Тэдний талаар ярих төдийд л ой гутаж, уур хүрдэг. Тэд гаднаа хүн шиг харагдаж, аятайхан ярьж, бүх төрлийн хоосон сургаалыг ойлгож, эзэмшсэн мэт санагдаж болох ч үйлдэл хиймэгцээ л муухай, ёрын муу хүн чанар нь ил болдог нь нүд халтирам байдаг. Антихрист бүрийн зан араншинд эдгээр муухай, ёрын муу чанар байдаг учраас л тэд ийм муу үйл хийж чаддаг. Тийм учраас л тэднийг антихристүүд гэж нэрлэдэг. Энэ логик утга учиртай байна уу? (Тийм.) Өөрөөр хэлбэл, зан араншинд нь тэдгээр харгис, хорон муу зан чанар байдаг нь тэднийг антихристүүдийн муу үйлийг хийхэд хүргэж, улмаар тэднийг тийнхүү тодорхойлдог. Ийм л байдаг. Хэрвээ хэн нэгэн антихрист бол түүний хүн чанарыг сайхан сэтгэлтэй, шударга, үнэнч, чин сэтгэлтэй гэж тодорхойлох нь зөв байх уу? Яавч үгүй. Хэрвээ хүн худал хэлдэг зуршилтай бол түүнд антихристийн чанар байна гэсэн үг. Хэрвээ хэн нэгэн дотуур тамиртай, харгис хэрцгий бол түүнд ч бас антихристийн чанар байдаг. Хэрвээ хүн аминч, олиггүй, зөвхөн хувийн ашиг хонжоонд хөтлөгддөг, муу зүйл хийж цадиггүй загнадаг, ичгүүр сонжуургүй бол тэр хүн ёрын муу хүн юм. Хэрвээ ийм ёрын муу хүн эрх мэдэлтэй болбол антихрист болдог.
Д. Хүчтэйд зусардаж, сул доройг дарлах
Антихристүүдийн хүн чанарт бас ой гутам, жигшмээр нэг зүйл байдаг нь: тэд хүчтэйд зусардаж, сул доройг дарладаг. Чуулганд эсвэл ертөнцөд ямар нэгэн алдартан юм уу эрх мэдэл, байр суурьтай хүн байвал хэн байхаас нь үл хамааран антихристүүд зүрх сэтгэлдээ тэдэнд хязгааргүй атаархаж, тэднийг биширч, тэр ч байтугай тэдэнд тал засдаг. Христийн шашинд итгэх үедээ тэд улс төрийн тодорхой удирдагчдыг итгэгчид гэж ярьдаг бөгөөд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын энэ үе шатыг хүлээн авах үедээ томоохон урсгалын тодорхой пасторууд ч бас үүнийг хүлээн авсан гэж баталдаг. Тэд юу ч хийдэг бай, үргэлж түүндээ сүртэй нэр өгдөг, үргэлж алдартнуудыг хүндэлж, дуурайдаг бөгөөд ядаж л ямар нэг алдартан юм уу байр суурьтай хүнд зусардаж чадсан үедээ л тэд сэтгэл ханадаг. Байр суурьтай хүмүүсийн тухайд гэвэл, сайн ч бай, муу ч бай антихристүүд тэдэнд цуцалтгүй бялдуучилж, зусардаж, долигонодог. Тэд бүр цайг нь зөөж, хөтөвчийг нь гаргаж хаяхад ч бэлэн байдаг. Нөгөөтээгүүр, байр суурьгүй хүмүүстэй харьцахдаа эдгээр хүн хэчнээн шударга, үнэнч, сайхан сэтгэлтэй байсан ч антихристүүд боломж гарах бүрд тэднийг дээрэлхэж, гишгэчдэг. Тэд хэн нийгэмд ямар компанийн захирал болох, хэний аав хэчнээн баян болох, хэн хэчнээн их мөнгөтэй болох, хэний гэр бүл юм уу компани хэчнээн том болох талаар байнга гайхуулж, нийгэм дэх нэр нөлөөг нь онцолдог. Чуулган дахь хуурамч удирдагч, антихристүүдийн хувьд, тэд ямар ч муу үйл хийсэн антихристүүд тэднийг хэзээ ч мэдээлдэггүй, ил болгодоггүй, ялган таньдаггүй. Оронд нь тэднийг дагаж намирч, юу хэлснийг нь хийдэг. Тэд аль түвшний удирдагчийг дагаж байна, тэр удирдагчийнхаа дагалдагч, гар хөл, боол нь болдог. Эрх мэдэл, нөлөө, эд баялаг, байр суурьтай хүмүүстэй харьцахдаа тэд онцгой дуулгавартай, даруу, арчаагүй харагддаг. Тэд туйлын үгэнд оромтгой, дуулгавартай байж, тэр хүмүүсийн хэлсэн бүхэнд толгой дохин зөвшөөрдөг. Гэвч байр суурьгүй жирийн хүмүүстэй харьцахдаа тэд өөр дүр эсгэж, ярихдаа хүмүүсийг давамгайлахын тулд сүр далайлгасан байдал гаргаж, бусдаас илүү байхыг хүсдэг, яг л ялагдашгүй, хэнээс ч илүү хүчтэй, илүү өндөр дээд мэт байж, тэднээс ямар нэгэн асуудал, өө сэв, сул тал олж харахад хэцүү болгодог. Энэ ямар зан араншин бэ? Энэ нь дотуур тамиртай, харгис хэрцгий, ичгүүр сонжуургүй байхтай ямар нэгэн холбоотой юу? (Тийм ээ, холбоотой.) Хүчтэйд зусардаж, сул доройг дарлах – энэ нь антихристүүдийн хүн чанарын муухай бөгөөд ёрын муу тал биш гэж үү? Ийм хүн чанартай хүмүүсийг та нар шударга гэж бодож байна уу? (Үгүй.) Тэдний байр суурьтай, хүчтэй хүмүүст хэлдэг зүйл үнэн үү? Сул дорой хүмүүст хэлдэг зүйл нь үнэн үү? (Аль нь ч үнэн биш.) Тиймээс, энэ зүйл нь худал хэлэх зуршилтай ямар нэгэн холбоотой. Энэ зүйлээс дүгнэхэд, антихристүүдийн зан араншин туйлын жигшүүртэй бөгөөд тэд хоёр шал өөр нүүртэй байдаг. Ийм төрлийн хүн „хамелеон” гэдэг хочтой. Тэд хэзээ ч хүмүүст үнэн-зарчим, хүн чанар, эсвэл тэр хүмүүс Бурханы гэрт үнэнийг эрэлхийлж байгаа эсэхэд үндэслэн ханддаггүй. Оронд нь тэд хүмүүст зөвхөн байр суурь, нөлөөнд нь үндэслэн өөр өөрөөр ханддаг. Байр суурь, чадвартай хүмүүстэй харьцахдаа тэд бялдуучилж, зусардаж, тэдэнтэй ойртохын тулд юу ч хийхээс буцдаггүй. Тэр хүмүүст зодуулж, загнуулсан ч тэд ямар ч гомдолгүйгээр дуртайяа тэвчдэг. Тэд бүр өөрсдийнхөө хэрэггүйг байнга хүлээн зөвшөөрч, зусарч болдог, гэхдээ дотроо юу бодож байгаа нь гаднах зан авираас нь тэс өөр байдаг. Хэрвээ байр суурь, нэр хүндтэй хүн ямар нэг зүйл хэлбэл, тэр нь үнэнтэй огт хамаагүй Сатаны ташаарал, тэрс үзэл байсан ч тэд сонсож, толгой дохин зөвшөөрч, өнгөн дээрээ хүлээж авдаг. Эсрэгээрээ, хэрвээ хэн нэгэн чадваргүй, эсвэл байр суурьгүй бол үг нь хэчнээн зөв байсан ч антихристүүд тэднийг үл тоомсорлож, дорд үздэг. Хэлсэн зүйл нь зарчим болон үнэнтэй нийцэж байсан ч тэд сонсохгүй, оронд нь няцааж, шоолж, дооглодог. Энэ бол антихристүүдийн зан араншинд байдаг өөр нэг шинж чанар юм. Тэдний биеэ авч явах, ертөнцтэй харьцах арга барил, зарчмаас нь дүгнэхэд, эдгээр хүнийг яах аргагүй үл итгэгчид гэж тодорхойлж болно. Тэдний зан араншны илрэл нь дорд, жигшүүртэй, өөдгүй байдаг.
Хүчтэйд зусардаж, сул доройг дарлах нь антихристүүд шиг хүмүүсийн нийгмийн харилцааны нийтлэг арга барил юм. Тэд үл итгэгчидтэй хөгжилтэй яриа өрнүүлж, сүжирдэг боловч эргэж хараад ах эгч нартай уулзахдаа хэлэх үггүй, нийтлэг хэлгүй болдог. Эдгээр нь антихристүүд юм. Бурханд итгэх, үүрэг гүйцэтгэх, амь-оролт, эсвэл зан чанарын өөрчлөлттэй холбоотой асуудлаар ярилцах үед тэдэнд хэлэх үг, сонирхол байдаггүй. Гэвч үл итгэгчдийн талаар, ялангуяа эд баялаг, нөлөөтэй хүмүүс, улс төрийн зүтгэлтнүүд, нийгмийн элитүүд, хөгжим, киноны алдартнууд, нийгмийн чиг хандлага, хоол унд, үзвэр үйлчилгээтэй холбоотой асуудлаар ярилцах үед тэд туйлын яриа болдог бөгөөд зогсоохын аргагүй байдаг. Тэд тийм амьдрал, нийгмийн байр суурийг онцгойлон хүсэмжилдэг мэт санагддаг. Хэдийгээр ийм хүмүүс Бурханд итгэдэг ч зөвхөн өөрсдийнхөө бэрхшээл, далд санаа зорилго, зорилтын улмаас л итгэдэг. Тэд гагцхүү ерөөлийн төлөө Бурханд итгэдэг бөгөөд Бурханд итгэснийхээ дараа ч ийм зүйлсийг орхиж чаддаггүй. Тиймээс хоол унд, үзвэр үйлчилгээний талаар ярилцах үед тэд урам зоригтой болдог. Ах эгч нартай ярилцах үед бол өөр хэрэг. Зүрх сэтгэл, сүнснийхээ гүнээс тэд Бурханд итгэдэг хүмүүсийг, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг, үнэнч шударга, шулуун шударга хүмүүсийг дорд үздэг. Тэд ийм хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, эгдүүцдэг. Антихристүүд чуулган дахь удирдагчдыг хараад „Тэд удирдагч шиг харагдахгүй байна; тэд огтхон ч албан тушаалтан шиг харагдахгүй байна. Ертөнцийн албан тушаалтнуудтай харьцуулахад тэд хамаагүй дорд, биеэ авч явах байдал, хэв маяггүй юм!” гэж боддог. Хэрвээ тэд зарим удирдагчийг өндөр боловсролгүй гэдгийг мэдвэл зүрх сэтгэлдээ тэднийг ялгаварлан гадуурхдаг. Тэд Намайг хараад юу мэдэрдэг гэж та нар бодож байна вэ? Тэд зэрвэс хараад л „Христ, бие махбодтой болсон бурхан бол дээд боловсролгүй, тийм ч өндөр биш, гадаад төрх нь сэтгэл татам биш, биеэ авч явах байдалгүй, хувцаслалт нь жирийн нэгэн хэн ч биш байна. Хүн бүр түүнийг үнэнтэй гэдэг; энэ нь л анхаарал хандуулах үнэ цэнтэй цорын ганц зүйл бөгөөд өөр сүртэй юм юу ч алга. Нийгэм дэх тэр хүчирхэг хүмүүс юу өмсдөгийг хар л даа! Чиний хувцас, гутал ямар брэндийнх вэ? Чи ямар үсний засалттай вэ? Чи алдартай салоноор үсээ засуулсан уу? Нэг удаа үс засуулахад ямар үнэтэй байсан бэ?” гэж боддог. Би „Би үс засуулахдаа нэг ч зоос үрдэггүй; гэртээ Өөрөө засчихдаг” гэдэг. Тэд „Чи гоо сайханд ордог уу? Чи зочид буудалд буудалладаг уу? Хэдэн одтой вэ? Чи тансаг зэрэглэлийн аяллын усан онгоцонд сууж үзсэн үү?” гэдэг. Би „Би эдгээр зүйлийн талаар мэдэхгүй” гэдэг. Тэд „Тэгвэл чи үнэхээр юу ч мэддэггүй юм байна. Ийм эрхэмсэг ялгамж чанар, байр суурьтай байж чи яагаад ертөнц дэх эдгээр тансаг, дээд зэрэглэлийн зүйлсийн талаар мэдлэг, ойлголтгүй байдаг юм бэ? Ийм нөхцөл боломжтой байж чи өөрөө бага ч болов туршиж үзэх хэрэгтэй. Ядаж л чи өндөр зэрэглэлийн гоо сайхны салонд орж, таван одтой зочид буудалд буудаллаж, тансаг зэрэглэлийн аяллын усан онгоцоор аялах ёстой. Ядаж л чи онгоцоор нисэхдээ нэгдүгээр зэрэглэлд суух ёстой” гэдэг. Тэд Намайг хараад төдийлөн ойшоодоггүй ч нэг зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог нь „Цуглааны үеэр чиний хэлсэн зүйлсийн алиныг нь ч би өмнө нь сонсож байгаагүй: Би чиний хэлэхийг сонсох ёстой” гэдэг. Гэвч цуглааны дараа тэд Намайг танихаа больдог. Яг л чоно шиг: чи чоныг хооллосны дараа чоно эргэж хараад чамайг хаздаг. Энэ бол чонын уг чанар юм. Антихристүүд мөнгө, нөлөөгүй, зүгээр л үнэнийг хайрладаг, эрэлхийлж чаддаг, мөн үүргээ дуртайяа гүйцэтгэдэг жирийн ах эгч нарыг хараад тэднийг үл тоомсорлож, гадуурхдаг. Христийг хараад тэд жирийн нэг хүнийг, царай зүс, гадаад төрх, биеэ авч явах байдал гээд бүхий л талаараа эгэл жирийн хүнийг олж үздэг бөгөөд тэд дотоод зан чанар, үзэл бодлоо тэр даруй өөрчилж чадах уу? (Үгүй, тэд чадахгүй.) Аливаад хандах хандлага нь тэдний зан араншинд үндэслэдэг. Хэвийн хүн чанаргүй тул Христэд хандах хандлага нь жирийн хүнд хандах хандлагатай нь яг адилхан байх нь дамжиггүй. Өчүүхэн төдий ч хүндлэл байдаггүй; энэ нь тэдний мөн чанар, зан араншингаар тодорхойлогддог. Антихристийн хүн чанарын энэ талын илрэл нь бусад талынхтайгаа адил ой гутам, жигшмээр байдаг.
Антихристийн зан араншны талаар бидний сая нөхөрлөсөн янз бүрийн шинж чанар нь тус бүрдээ тэдний зан араншны сайн эсвэл муу, давуу эсвэл дорд байдлыг илчилж чадна. Худал хэлдэг зуршилтай хүний зан араншин давуу юу, эсвэл дорд уу? (Дорд.) Аминч, олиггүй хүний хүн чанар сайн уу, эсвэл муу юу? (Муу.) Ичгүүр сонжуургүй хүний хүн чанар сайн уу, эсвэл муу юу? (Муу.) Дотуур тамиртай, харгис хэрцгий хүний зан араншин давуу юу, эсвэл дорд уу? (Дорд.) Зөвхөн хүчтэйд зусардаж, сул доройг дарлахыг л мэддэг, зөвхөн ийм зарчмыг л баримталдаг хүний зан араншин ямар вэ? (Жигшүүртэй.) Ийм хүмүүс туйлын жигшүүртэй бөгөөд хэвийн хүн чанаргүй төдийгүй тэднийг хүн биш – тэд бол шаарнууд, тэд бол диаволууд гэж баттай хэлж болно. Өчүүхэн төдий ч мөс чанар, эрүүл ухаангүй хэн боловч хүн биш, харин диавол юм.
Е. Материаллаг зүйлийг хүсдэг нь хэвийн хүмүүсээс илүү
Антихристүүдийн хүн чанарт өөр нэг илрэл байдаг: тэд материаллаг зүйлийг хүсдэг нь хэвийн хүмүүсээс илүү байдаг. Өөрөөр хэлбэл, материаллаг зүйлийг гэх тэдний хүсэл, хэрэгцээ нь онцгой их, хязгааргүй байдаг. Тэд тансаг амьдралын хэв маягийг хүсэх хүслээр дүүрэн байдаг бөгөөд ханаж цаддаггүй шуналтай байдаг. Зарим хүн: „Ихэнх антихристэд энэ илрэл байдаггүй” гэж хэлж магадгүй. Ийм илрэл байхгүй байна гэдэг нь тэдний хүн чанарт энэ нь байхгүй гэсэн үг биш юм. Ийм хүмүүс байр суурьтай болмогцоо юу идэх, хэрхэн хувцаслах, хэрхэн харагдах тал дээр ямар зарчим баримталдаг вэ? Байр суурьтай болмогцоо тэд санасандаа хүрч, боломж олж, тодорхой нөхцөл боломжтой болдог бөгөөд амьдрал нь өөр болдог. Тэд юу идэх тал дээрээ онцгой анхаарч, баярхал, тансаглалыг чухалчилдаг. Тэд брэнд хувцас өмсөж, брэнд эд зүйл хэрэглэх гэж зүтгэдэг бөгөөд амьдарч буй гэр, унаж буй машин нь өндөр зэрэглэлийн, тансаг байх ёстой. Ажлын машин худалдаж авахдаа хүртэл тансаг нэмэлт хэрэгслээр тоноглосныг авах ёстой байдаг. Зарим хүн: „Хэрвээ тэдэнд мөнгө байхгүй бол яагаад эдгээр зүйлд ийм их ач холбогдол өгдөг юм бэ?” гэж асууж магадгүй. Тэдэнд мөнгө байхгүй гээд тийм зүйлсийг эрэлхийлдэггүй, эсвэл тэдний хүн чанарт энэ хүсэл байхгүй гэсэн үг биш. Тиймээс, антихристүүд Бурханы гэрийн өргөлүүдийг гартаа оруулмагцаа тэдгээрийг хайр найргүй үрэн таран хийдэг. Тэд бүх зүйлийг худалдаж авч, эдлэхийг хүсдэг бөгөөд энэ нь ичгүүр сонжуургүй байдалд хүрч, хянахад хэцүү хэмжээнд хүрдэг. Тэд алтадмал аяганд дээд зэргийн цай уух ёстой, хоол нь тансаг зоог байх ёстой, тэд онцгой зэрэглэлийн хүн орхоодой хэрэглэх гэж зүтгэдэг бөгөөд үргэлж хамгийн сүүлийн үеийн загвартай, дэлхийн жишигт нийцсэн брэндийн компьютер, гар утас л ашигладаг. Тэд хэдэн мянган юанийн үнэтэй нүдний шил зүүж, үсээ засуулахад хэдэн зууг зарцуулж, иллэг, саунд орохдоо мянга юм уу түүнээс ч ихийг төлдөг. Товчхондоо, тэд бүх зүйлийг дээд зэргийн, брэндийнх байхыг шаарддаг бөгөөд алдартнууд болон хүчирхэг хүмүүсийн эдэлдэг бүхнийг эдлэхийг хүсдэг. Антихристүүд байр суурьтай болмогц эдгээр муухай зүйл бүгд илэрхий болдог. Цуглааны үеэр ердөө гурваас таван хүн тэдний номлолыг сонсвол тэд үүнийг хангалтгүй гэж үзээд, гурваас таван зуун хүн байх ёстой гэж шаарддаг. Бусад хүн гадаад нөхцөл байдал таагүй байгаа тул гурваас таван хүнтэй цуглаан нь аль хэдийн нэлээд сайн хэрэг гэж хэлэхэд тэд: „Ингэж таарахгүй – миний номлолыг яагаад ийм цөөхөн хүн сонсож байгаа юм бэ? Би ийм юманд цагаа үрэх ёсгүй. Бид илүү нэр төртэй номлол хийхийн тулд хэдэн арван мянган хүн багтах том чуулганы барилга худалдаж авах хэрэгтэй” гэж сөргөдөг. Тэд үхлээ эрсэж байгаа хэрэг биш үү? Энэ бол антихристүүдийн хийдэг зүйл юм. Тэд бас ичгүүр сонжуургүй байгаа хэрэг биш үү? Тэд тансаг амьдрал, материаллаг зүйлийг хүсэх хянахын аргагүй их хүсэл, сонирхолтой байдаг бөгөөд энэ нь антихристүүдийн зан араншин дахь өөр нэг шинж чанар юм. Хэн нэгэн нарийн хоол, тансаг машин, брэнд хувцас, өндөр зэрэглэлийн, үнэтэй эд зүйлсийн талаар дурдах төдийд л тэдний нүд гэрэлтэж, шуналдаа автан, хүсэл нь ил гарч ирдэг. Энэ хүсэл хэрхэн бий болдог вэ? Энэ нь эргэлзээгүй тэдний чөтгөрлөг уг чанарын илчлэл юм. Зарим антихрист мөнгөөр гачигдаж байж болох бөгөөд хэн нэгэн өндөр зэрэглэлийн үнэт эдлэл, эсвэл хоёр, гурван каратын алмаазан бөгж зүүсэн байхыг хараад нүд нь гэрэлтэж, „Хэрвээ би бурханд итгэдэггүй байсан бол таван каратын бөгж зүүх байлаа” гэж боддог. Тэд өөрсдөд нь нэг каратын бөгж ч байхгүй гэдгийг бодоод, сэтгэлээр унаж, Бурханд итгэх нь үнэ цэнгүй гэж бодож эхэлдэг. Гэвч цааш нь бодохдоо „Бурханд итгэснээрээ би ирээдүйд агуу ерөөл хүртэнэ. Би таван зуун каратын алмаазтай болж, түүнийгээ толгой дээрээ зүүж ч чадна” гэж боддог. Тэдэнд хүсэл байхгүй гэж үү? Зурагтаар баян хүмүүс загварын хувцас өмсөж, далайд тансаг аяллын усан онгоцон дээр хөвж явахыг хараад тэдэнд энэ гайхалтай жаргалтай, романтик, эрхэмсэг, атаархмаар санагддаг. Тэд шүлсээ гоожуулан „Би хэзээ тийм хүн, хүмүүсийн дундах манлай нь болох вэ? Би хэзээ ийм амьдралаар амьдрах вэ?” гэж хэлдэг. Тэд Бурханд итгэх нь үнэхээр сонирхолгүй гэж бодтолоо үүнийг дахин дахин үздэг. Гэвч дараа нь тэд дахин эргэцүүлж, „Би ингэж бодож болохгүй. Би яагаад бурханд итгэдэг юм бэ? ‚Хамгийн агуу хүн болохын тулд хамгийн их зовлонг туулах ёстой.’ Ирээдүйд миний амьдрал тэднийхээс хамаагүй дээр байх болно. Тэд тансаг аяллын усан онгоцоор аялдаг бол би тансаг онгоц юм уу тансаг нисдэг тавгаар ниснэ – би сар луу явна!” гэж боддог. Эдгээр бодолд жаахан ч гэсэн эрүүл ухаан байна уу? Хэвийн хүн чанартай нийцэж байна уу? (Үгүй, нийцэхгүй байна.) Энэ бол антихристүүдийн хүн чанар дахь өөр нэг элемент юм – материаллаг зүйл, тансаг амьдралын хэв маягийг хүсэх хянахын аргагүй их хүсэл. Эдгээрийг олж авмагцаа тэд ханаж цадахгүй шуналтай болж, ховдог харц, уг чанараараа эдгээр зүйлийг үүрд эзэмшихийг хүсдэг. Антихристүүдийн хүн чанарт хүчирхэг хүмүүст атаархах төдий зүйл байдаггүй; тэд бас материаллаг зүйл, өндөр чанартай амьдралыг хүсдэг. Хэвийн хүн чанарт амьдрал болон материаллаг зүйлийн хэрэгцээний зохистой хүрээ байдаг: тэдэнд өдөр тутмын хэрэгцээ, ажил, амьдрах орчны хэрэгцээ, мөн бие махбодын хэрэгцээ байдаг. Эдгээр хэрэгцээ хангагдаж байвал хангалттай бөгөөд өөрийн чадавх, эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан тэдгээрийг тохируулах нь харьцангуй хэвийн зүйл гэж тооцогддог. Гэвч антихристүүдийн материаллаг зүйлийн хэрэгцээ, шунал нь хэвийн бус бөгөөд ханаж цаддаггүй. Зарим антихрист ялангуяа өндөр чанартай амьдралыг эрэлхийлдэг – тэд зочин хүлээн авагч айлд амьдрах үед хоол нь дандаа энгийн хоол байвал тэд бага зэрэг уурладаг. Түүгээр ч барахгүй, хэрвээ тэр гэр бүлийн хүмүүс үнэнийг эрэлхийлдэг, нэлээд үнэнч шударга бөгөөд тэдэнд бялдуучилж, зусардахгүй, эсвэл сонсохыг хүссэн зүйлийг нь хэлэхгүй бол тэд бүр ч их дургүйцэж, „Би хаанаас сайхан хоол олж идэж, том байшинд амьдрах вэ? Хэний амьдралын нөхцөл сайн бэ? Хэн машинтай, намайг алхуулахгүйн тулд хүргэж өгч, очиж авч чадах вэ?” гэж боддог. Тэд үргэлж ийм зүйлд санаа зовж байдаг. Та нарын эргэн тойронд ийм хүмүүс байдаг уу? Та нар ийм хүн мөн үү? (Бидний хүн чанарт ч бас эдгээр зүйл байдаг.) Тэгвэл та нар тэдгээрийг хянаж чадах уу? Тав тухтай байдлыг эдлэх нь ханаж цаддаггүй шуналтай адилгүй; үүргээ гүйцэтгэхэд саад болохгүйгээр үүнийг тохируулах ёстой. Энэ бол хэвийн завхарсан хүмүүст байдаг хүн чанар юм. Гэвч антихристүүд тохируулдаггүй; тэд ханаж цаддаггүй, байнга шунаж байдаг. Энэ илрэлийн талаар та нарт нэмж хэлэх зүйл байна уу? (Бурхан минь, би өмнө нь нэг антихристийг харж байсан юм байна. Тэр үед нэг эгч түүнд бүгд алдартай брэндийн арваад сөдөн хүрэм авч өгсөн бөгөөд тэр антихрист тэдгээрийг ээлжлэн өмсөж, гадагш гарах бүрдээ шинийг өмсдөг байсан. Хожим нь тэр удирдагч болж, Бурханы өргөлийг ашиглан суудлын тэрэг худалдаж авсан. Нэг хүн бүр түүнийг хүлээж авахын тулд тусгайлан сайхан байшин худалдаж авсан бөгөөд түүнийг дэлгүүр хэсэхээр явахад зочин хүлээн авагч эгч ардаас нь дагаж явдаг байв. Хэрвээ түүнд ямар нэг хувцас таалагдвал тэр зүгээр л хуруугаараа заах бөгөөд зочин хүлээн авагч эгч тэрийг нь түүнд худалдаж авч өгөхөөр яардаг байсан. Гэртээ буцаж очихдоо тэр зочин хүлээн авагч айл руу урьдчилан залгаж, банш идмээр байна гэж хэлдэг байв. Банш чанах хугацааг нарийн тооцоолох ёстой байсан – хэт эрт биш, эс тэгвээс хөрчихнө, бас хэт оройтуулахгүй, эс тэгвээс тэр гэртээ ирээд өлсөн хүлээх хэрэгтэй болно. Тэр яг л хатан эх шиг байсан; түүний амьдралын хэв маяг туйлын тансаг байсан. Хожим нь энэ антихрист хөөгдсөн.) Антихристэд байшин, суудлын тэрэг худалдаж авч өгдөг энэ хүмүүс хэчнээн мэдлэггүй, мунхаг байсныг хар даа! Антихристүүд хүмүүсийг энэ хорвоод эд зүйлсийг эдлэх гэж ирдэг, хэрвээ хүн эдгээр зүйлийг эдлэхгүй бол амьдрал нь дэмий үрэгдэнэ гэж үздэг. Энэ бол тэдний зарчим, онол юм. Энэ онол зөв үү? Энэ нь цэвэр үл итгэгчид, араатнууд, сүнсгүй үхмэл хүмүүсийн үзэл бодол юм. Бурханд итгэдэг хэрнээ ийм үзэл бодолтой байдаг хүмүүс бол цагаандаа гарсан үл итгэгчид, шүтлэггүй хүмүүс юм. Ийм төрлийн хүмүүс байр суурьтай болмогцоо жинхэнэ антихристүүд болдог бөгөөд байр суурьгүй үедээ тэд ёрын муу хүмүүс байдаг.
Худал хэлдэг зуршилтай, дотуур тамиртай, харгис хэрцгий, нэр төрийн мэдрэмжгүй, ичгүүр сонжуургүй байх, аминч, олиггүй байх, хүчтэйд зусардаж, сул доройг дарлах, материаллаг зүйлийг хүсдэг нь хэвийн хүмүүсээс илүү байх – антихристүүдийн зан араншны эдгээр шинж чанар нь нийтлэг, маш их төлөөлөлтэй, илэрхий байдаг. Хэдийгээр эдгээр илрэлийн зарим нь жирийн хүмүүст тодорхой хэмжээгээр илэрч болох ч тэдний илрэл нь ердөө л завхарсан зан чанар, эсвэл Сатаны завхралаас үүдэлтэй хэвийн бус хүн чанар юм уу хүн чанарын дутагдлын илрэл юм. Бурханы үгийг уншсанаар эдгээр хүн мөс чанарын ухамсартай болж, эдгээр зүйлийг орхиж, эдгээр зүйлээс урваж, гэмших чадвартай болдог. Эдгээр шинж чанар нь тэдэнд давамгайлах үүрэг гүйцэтгэдэггүй бөгөөд тэдний үнэний эрэлхийлэл, үүргийн гүйцэтгэлд нөлөөлөхгүй. Зөвхөн антихристүүд л хэчнээн номлол сонссон ч үнэнийг хүлээн авахаас татгалздаг. Тэдний хүн чанарт угаас байдаг онцлог, шинж чанарууд өөрчлөгдөхгүй бөгөөд тийм учраас ийм хүмүүс Бурханы гэрт яллагдаж, хэзээ ч аврагдаж чадахгүй. Тэд яагаад аврагдаж чадахгүй вэ? Ийм зан араншинтай хүмүүс үнэнийг хүлээн авахаас татгалздаг, мөн үнэнд, Бурханд, бүх эерэг зүйлд дайсагнадаг учраас аврагдаж чадахгүй. Тэдэнд аврагдах нөхцөл, хүн чанар байдаггүй тул эдгээр хүн таягдан хаягдаж, тамд хаягдах тавилантай.
2020 оны 12 дугаар сарын 12