983 Амьд яваа өдөр бүр чинь одоо нэн чухал

1 Яг одоо та нарын туулан амьдарч буй өдөр хоног бүр тун чухал бөгөөд энэ нь хүрэх газар, хувь заяанд чинь дээд зэргийн ач холбогдолтой, иймээс та нар өнөөдөр өөрсдөдөө байгаа бүхнийг нандигнаж, өнгөрч буй хором бүрийг эрхэмлэх ёстой. Та нар энэ амьдралдаа дэмий амьдрахгүйн тулд өөртөө хамгийн их ашиг тус хүртээхэд аль болох их цаг гаргах ёстой. Намайг яагаад ийм үг хэлж байгаа талаар та нарт хачирхалтай санагдаж байж магад. Шулуухан хэлэхэд, та нарын хэний ч үйлдэлд Би сэтгэл хангалуун байдаггүй, учир нь одоогийн байдал чинь Миний найдаж байсан зүйл биш.

2 Та нар дор бүрнээ аюулын ирмэг дээр байгаа ба тусламж гуйсан урьдын хашхираан, үнэнийг эрэлхийлж, гэрлийг эрж хайх хуучны хүсэл эрмэлзэл чинь төгсгөлдөө ойртож байна. Энэ бол эцэстээ та нарын барьж буй хариу бөгөөд Миний хэзээ ч хүлээж байгаагүй зүйл юм. Би баримтын эсрэг ярихыг хүсэхгүй, учир нь та нар Намайг ихэд гонсойлгосон. Та нар үүнийг зүгээр орхихыг хүсдэггүй, бодит байдалтай нүүр тулахыг хүсдэггүй байж магадгүй, гэсэн ч Би та нараас үүнийг нухацтай асуух ёстой: Энэ бүх жилд та нарын зүрх сэтгэл яг юугаар дүүрсэн байсан бэ? Хэнд үнэнч юм бэ?

3 Би та нарыг дэндүү сайн мэддэг, та нарыг дэндүү их халамжилдаг, мөн та нарын хийж байгаа бүхэнд зүрх сэтгэлээ хэтэрхий их зориулсан учраас та нараас зогсолтгүй асууж, гашуун зовлон бэрхшээл үүрсэн. Гэсэн ч та нар Надад хайхрамжгүй байдал, тэвчишгүй арга мөхөс байдлаас өөр юугаар ч хариу барьдаггүй. Та нар Надад хааш яаш хандсаар ирсэн; Би энэ талаар юу ч мэдэхгүй байх боломжтой гэж үү? Хэрвээ ингэж итгэдэг бол та нар Надад үнэхээр сайхан сэтгэлээр ханддаггүй гэдэг баримтыг улам нотолж байна. Иймээс, та нар өөрийгөө хуурч байна гэж Би хэлдэг. Та нар бүгдээрээ яг юу хийж байгаагаа ч мэддэггүй маш ухаантай—тэгвэл Надад тайлан өгөхдөө та нар юу ашиглах вэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи хэнд үнэнч вэ?”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 982 Хүний гэм буруугийн үр дагавар

Дараах: 984 Мууг үйлддэг бүх хүн шийтгэгдэнэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх