242 Бурханы хайрыг би маш их эдэлсэн

I

Би бол сатанлаг зан чанараар дүүрэн завхарсан хүн.

Таны үгийн шүүлт, илчлэл намайг ичээдэг.

Завхрал минь хэтэрхий гүн, хүний төрх өчүүхэн багатай гэдгээ би харсан.

Надад ямар ч үнэний бодит байдал байхгүй. Сэтгэлийг минь энэ гуниглуулдаг.

Сэтгэл шаналан би чимээгүй уйлдаг. Яагаад би Таныг хангалуун болгож чаддаггүй юм бэ?

Гэмшихийг минь тэсэн ядан хүлээж буйг тань хараад би цаашид төөрч, цөхрөхөө больсон.

Таны хайр зүрхийг минь эмтэлж, нулимсыг минь бороо мэт мэлмэрүүлдэг.

Таны хайр сэтгэлийг минь байлдан дагуулж, Танд маш их хайртай болгосон.

Таныг дагаснаар би үнэнийг олж авсан, гагцхүү Та л маш хайр татам.


II

Таны үгийн шүүлтийг туулаад завхралынхаа үнэнийг би тодорхой харлаа.

Хүн чанар, эрүүл ухаанаар дутмаг атлаа би биеэ тоосон, маадгар хэвээр.

Амьдран харуулдаг зүйл минь сатанлаг зан чанар атал би өөрийгөө хүн чанар сайтай гэж боддог.

Гүн завхарсан гэдгээ би харлаа, надад Таны цэвэрлэгээ, аврал хэрэгтэй.

Таны шүүлтийн үг бүр завхралын минь эх сурвалжийг илчилдэг.

Би гэмшиж, нүүрээрээ газар унан мөргөдөг, Таны зөвт байдлыг би харсан.

Завхарсан хүн төрөлхтөн шүүлт, цэвэрлэгээг хүртэж байгаа нь Таны хайрын л ач билээ.

Таны өмнө өнөөдөр амьдарч байгаа нь тэр чигтээ Таны аврал билээ.

Таны авралын нигүүлслийг би хүртэж, Таныг гэх хайр минь улам ариусдаг.


III

Шалгалт дунд байсан ч зүрх сэтгэл минь Таны хайрыг мэдэрдэг.

Цэвэршүүлэлт дунд Таны үг миний тайтгарал болж, намайг төгс болгож байгааг тань би мэддэг.

Таны цэвэрлэгээ, авралыг хүлээн авна гэдэг үнэхээр Таны нигүүлсэл билээ.

Таны шүүлт, гэсгээлт дотор нуугдсан жинхэнэ хайрыг тань би харсан.

Таныг хайрлаж чадаж байгаадаа л би баярладаг, Таныг магтахгүй байж би чадахгүй.

Таны хайр маш агуу, тун жинхэнэ, үнэхээр сайхан, баяр хөөр минь дуусашгүй.

Зүрх сэтгэл минь бүхэлдээ Таных, би үргэлж Таныг өргөмжилж, гэрчилнэ.

Хайрыг минь олж аваасай гэсэндээ Таныг бүх насаараа хайрлахыг би хүсдэг.

Маш их хайрыг Та надад өгсөн, мөнхөд Таныг хайрлахыг би хүсдэг.

Өмнөх: 241 Бурханы хайр үргэлж зүрх сэтгэлд минь байдаг

Дараах: 243 Миний зүрх сэтгэлд өөр юу ч хэрэггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх