87-р бүлэг

Та нар алхаагаа түргэсгэж, Миний хийлгэхийг хүссэн зүйлийг хийх ёстой—Миний машид ирмүүн сэтгэлээр та нарт зориулах зүйл энэ билээ. Та нар одоо ч гэсэн Миний үгийн утга учрыг ойлгоогүй л байгаа юм биш биз? Миний санаа зорилгыг мэдэхгүй л байгаа юм биш биз? Би улам бүр тодорхой ярьж, улам ихийг хэлсэн боловч та нар Миний үгийн утга учрыг ухаарч ойлгох гэж хичээл зүтгэл гаргаагүй л байна уу? Сатан аа, Миний төлөвлөгөөг сүйтгэж чадна гэж бүү сана! Сатанд үйлчлэл хийдэг, өөрөөр хэлбэл Сатаны үр удам болсон хүмүүс (Сатанд эзэмдүүлсэн учраас гарцаагүй Сатаны амьтай тул Сатаны үр сад гэгддэг хүмүүст энэ хамаатай) Миний хөлд өршөөл гуйн, уйлж, шүдээ хавирдаг. Харин Би тийм тэнэг зүйл хийхгүй! Би Сатаныг уучилж чадна гэж үү? Би Сатанд аврал авчирч чадна гэж үү? Тэр боломжгүй! Би хэлснээ хийдэг бөгөөд үүндээ хэзээ ч харамсахгүй!

Би юу ч хэлсэн биелдэг. Тийм биш гэж үү? Гэсэн ч, та нар Надад итгэхгүй хэвээр, Миний үгэнд эргэлзэж, Намайг зүгээр л өөрсөдтэй чинь тоглож байна гэж боддог. Энэ бол ердөө л маш хөгийн юм. Би бол Бурхан Өөрөө! Ойлгов уу? Би бол Бурхан Өөрөө! Хэрэв Надад мэргэн ухаан, хүч чадал гэж үгүй байсан бол хүссэнээрээ хэлж, хийж чадна гэж үү? Гэсэн ч, та нар Надад итгэхгүй л байна. Эдгээрийг Би та нарт ахин дахин онцолж, удаа дараа хэлсэн. Та нарын дийлэнх чинь яагаад одоо ч итгэдэггүй юм бэ? Яагаад эргэлзээ тээсээр байна вэ? Яагаад та нар өөрсдийн үзэлтэй амь тэмцэн зууралдсаар байгаа юм бэ? Тэдгээр нь чамайг аварч чадах уу? Би хэлснээ хийдэг. Миний үгийг үнэн гэж үзэж, бүү эргэлз гэж Би та нарт хэдэнтээ хэлсэн. Та нар тэдгээрийг нухацтай авч үзсэн үү? Ганцаараа чи юу ч хийж чадахгүй хэр нь Миний хийдэг зүйлд итгэж чаддаггүй. Ийм хүнийг юу гэж хэлж болох вэ? Шулуухан хэлбэл, Би та нарыг хэзээ ч бүтээгээгүй мэт л байна. Өөрөөр хэлбэл, чи Надад үйлчлэл үзүүлэгч байхад бүх талаараа тэнцэхгүй. Хүн бүр Миний үгэнд итгэх ёстой! Бүгд шалгалтыг давах ёстой; Би нэг ч хүнийг мултрахыг зөвшөөрөхгүй. Мэдээж, итгэдэг хүмүүс үүнд хамаагүй. Миний үгэнд итгэдэг хүмүүс Миний ерөөлийг гарцаагүй хүртэнэ, үүнийг итгэдэг зүйлийн чинь дагуу чамд өгч, чиний дотор биелнэ. Миний ууган хөвгүүд ээ! Одоо Би та нарт Өөрийн бүх ерөөлийг өгч эхэллээ. Та нар гэрлэлт, гэр бүл, хоол хүнс, хувцас хунар, нойр, мөн байгалийн бүх гамшиг (салхи, нар, бороо, хахир хавсарга, цас зудны гачлан, та нарын үзэн яддаг бусад бүх зүйл) зэрэг тэр бүх махан биеийн жигшүүрт хүлээсийг бага багаар хаяж эхэлнэ. Та нар орон зай, цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтад баригдалгүй далай тэнгис, хуурай газар дээгүүр, агаараар аялж, Миний хайрын тэврэлтэд үнэн голоосоо жаргаж, Миний хайр халамж дор бүхнийг хариуцах болно.

Миний бүрэн төгс болгосон ууган хөвгүүдээр бахархдаггүй хэн байна? Тэдний төлөө Миний нэрийг магтахгүй хэн байна? Яагаад Би одоо та нарт ийм олон нууц илчлэхийг хүснэ вэ? Яагаад өнгөрсөнд биш, одоо гэж? Энэ өөрөө нууц; чи үүнийг мэдэх үү? Өмнө нь Би яагаад Хятад бол Миний хараасан үндэстэн гэж дурдаагүй вэ? Надад үйлчлэл хийдэг хүмүүсийг Би яагаад ил болгоогүй вэ? Өнөөдөр Би та нарт үүнийг ч бас хэлье: Өнөөдөр, Миний бодлоор бүх зүйл гүйцэлдсэн бөгөөд Би Өөрийн ууган хөвгүүдтэй холбоотойгоор ингэж хэлж байна. (Учир нь өнөөдөр Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчлахаар ирсэн байна—тэгээд хэлбэрээ олсон төдийгүй Надтай хамт үнэхээр хаанчилж байна. Өнөөдөр дотор нь Ариун Сүнс ажилласан хүмүүс гарцаагүй Надтай хамт хаанчилдаг—үүнийг өчигдөр, маргааш бус, яг одоо илчилж байна.) Өнөөдөр Миний илчлэхийг хүсдэг хүмүүс илчлэгдсэн тул Өөрийн хэвийн хүн чанарын бүх нууцыг Би ил болгож байна, энэ бол Миний мэргэн ухаан. Миний ажил энэ алхам хүртэл ахилаа: Өөрөөр хэлбэл энэ мөчид Би, онцгойлон энэ цаг үед зориулан шийдсэн захиргааны зарлигийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстой. Ийм болохоор, Би ууган хөвгүүд, хөвгүүд, ардууд, үйлчлэл үзүүлэгчдэд зохих баталгааг олгож байгаа, учир нь Би эрх мэдэлтэй бөгөөд шүүлт хийж, төмөр саваагаар захирна. Надад дуулгавартайгаар үйлчлэл үзүүлэхгүй байж хэн зүрхэлдэг вэ? Хэн Надад гомдоллож зүрхэлдэг вэ? Намайг зөвт байдлын Бурхан биш гэж хэн хэлж зүрхлэх вэ? Та нарын чөтгөрлөг уг чанар аль эрт Миний өмнө илчлэгдсэн гэдгийг Би мэднэ: Миний сайн ханддаг хэнд ч болов та нар атаархаж, үзэн яддаг. Энэ чинь гарцаагүй Сатаны уг чанар! Би Өөрийн хөвгүүдэд сайн ханддаг; чи Намайг зөвт биш гэж хэлж зүрхлэх үү? Би чамайг тэр чигт нь хөөгөөд явуулж чадна, гэвч азаар чи Надад үйлчлэл хийж байна, бас одоо цаг нь ч болоогүй байна; тийм биш сэн бол, Би чамайг хөөгөөд явуулах байсан юм!

Сатаны төрлийнхөн! Зэрлэг балмад байхаа больцгоо! Ярихаа боль! Үйлдэхээ боль! Миний ажлыг Миний сонгосон хөвгүүд, ардууд аль хэдийн гүйцэтгэж эхэлсэн бөгөөд аль хэдийн Хятадын гаднах бүх улс үндэстэн, бүх урсгал, нийгмийн бүх давхаргын хүмүүст түгж байна. Надад үйлчлэл үзүүлдэг хүмүүс яагаад үргэлж сүнсээрээ хаагдмал байдаг юм бэ? Яагаад тэд сүнслэг асуудлыг хэзээ ч ойлгодоггүй юм бэ? Яагаад Миний Сүнс энэ хүмүүс дээр огт ажиллахгүй байна вэ? Ерөнхийдөө, Би Өөрийн урьдчилан тогтоож, сонгоогүй хүмүүст хэтийдсэн их хүчин чармайлт зарцуулж ердөө чадахгүй. Миний урьдын зовлон шаналал, Миний уйгагүй халамж, хүчин чармайлт бүгд Миний ууган хөвгүүдийн төлөө, мөн хөвгүүд, ардуудын цөөхөн хэсгийн төлөө байж ирсэн; түүнчлэн хойшдын ажлаа саадгүй гүйцээж чадахын тулд, Өөрийн хүслийг саад тотгоргүй байлгахын тулд Би эдгээрийг хийсэн. Би ухаалаг Бурхан Өөрөө учир алхам бүрд зориулан зохих зохицуулалтыг хийсэн. Би ямар ч хүнийг авч үлдэх гэж чармайдаггүй (энэ нь сонгогдоогүй, урьдчилан тогтоогдоогүй хүмүүст чиглэдэг), ямар ч хүнийг хамаагүй цохиж унагадаггүй (энэ нь сонгогдсон, урьдчилан тогтоогдсон хүмүүст чиглэдэг): Энэ бол хэн ч өөрчилж болохгүй Миний захиргааны зарлиг! Би үзэн яддаг хүмүүстээ харгис байдаг; харин хайрладаг хүмүүсээ харж, хамгаалдаг. Иймээс Би хэлснээ хийдэг (Миний сонгодог хүмүүс сонгогдсон хүмүүс; Миний урьдчилан тогтоодог хүмүүс урьдчилан тогтоогдсон хүмүүс юм; эдгээр нь бүтээлээс өмнө Миний зохицуулсан үйл хэрэг билээ).

Миний зүрх сэтгэлийг хэн өөрчилж чадах вэ? Хүссэнээрээ зохиосон төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэж байгаа Надаас өөр, хэн хуумгай загнаж, Миний тушаалыг дагахгүй байж зүрхлэх вэ? Энэ бүгд нь Миний захиргааны зарлиг; тэдгээрээс ганцыг нь ч болов Надаас авч хэн зүрхлэх вэ? Бүх зүйл Миний тушаалаар байх ёстой. Тодорхой нэг хүн маш их зовсон, бас үнэнч, Миний зүрх сэтгэлд ихэд санаа тавьдаг гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл Би яагаад түүнийг сонгосонгүй вэ? гэж зарим хүн хэлдэг. Энэ ч бас Миний захиргааны зарлиг юм. Хэрэв Би хэн нэгэн хүнийг Миний зүрх сэтгэлд нийцтэй байна гэвэл тэр хүн Миний зүрх сэтгэлд нийцтэй агаад Миний хайртай хүн байна; хэрэв би хэн нэгэн хүнийг Сатаны үр сад байна гэвэл, тэр хүн Миний үзэн яддаг нэгэн юм. Хэнд ч бүү тал зас! Чи тэр хүнийг нэвт харж үнэхээр чадах уу? Эдгээрийг бүгдийг нь Би шийддэг юм. Хөвгүүн үргэлж хөвгүүн, Сатан үргэлж Сатан байдаг; өөрөөр хэлбэл, хүний уг чанар өөрчлөгддөггүй. Би өөрчлөхгүй л бол бүгд өөр өөрсдийн төрлийг дагадаг, хувиршгүй юм!

Миний ажил урагшлахын хэрээр Би та нарт Өөрийн нууцыг илчилдэг. Миний ажил аль алхам хүртэл урагшилсныг та нар үнэндээ мэдэх үү? Миний хийдгийг хийж, Миний хэлдгийг хэлэхийн тулд үнэхээр Миний Сүнсийг дагах уу? Би яагаад Хятадыг Миний хараасан улс гэдэг вэ? Нэгдүгээрт, Би өнөөдрийн хятад хүмүүсийг Өөрийн төрхөөр бүтээсэн. Тэдэнд сүнс гэж байгаагүй, эртнээс Сатанаар завхруулагдаад, аврагдаж чадаагүй. Ийм шалтгааны улмаас Би энэ хүмүүст ихэд уурсаж, хараасан юм. Энэ хүмүүс агуу улаан лууны үр сад учраас Би тэднийг хамгаас их үзэн ядаж, тэднийг дурдах болгонд уур хүрдэг. Энэ нь дэлхийн улс орнууд Хятадыг нэгтгэсэн эринийг санагдуулдаг. Өнөөдөр ч бас адил, энэ бүгд Миний хараал—агуу улаан лууны эсрэг Миний хамгийн хүчирхэг шүүлт байсан. Эцэст нь Би өөр нэг төрлийн хүнийг бий болгож, тэдний дундаас Өөрийн ууган хөвгүүд, хөвгүүд, ардууд, Надад үйлчлэл үзүүлдэг хүмүүсийг урьдчилан тогтоосон. Тиймээс Миний өнөөдөр хийдэг бүхнийг Би аль эрт зохицуулсан. Хятадад эрх барьж байгаа хүмүүс яагаад та нарыг ахин дахин хавчиж дарангуйлдаг вэ? Яагаад гэвэл, агуу улаан луу Миний хараалд дургүйцэж, Намайг эсэргүүцэж байгаа юм. Гэвч яг ийм хавчлага, аюул занал дор Би Өөрийн ууган хөвгүүдийг бүрэн төгс болгодог, ингэснээр агуу улаан луу болон түүний үр садын эсрэг хүчтэй хариу цохилт өгч болно. Дараа нь Би тэднийг ангилна. Одоо Миний үгийг сонссоны дараа, Өөртэйгөө хамт хаанчлахыг зөвшөөрсний минь ач холбогдлыг та нар үнэхээр ойлгож байна уу? Агуу улаан лууг үхэл рүү нь бүрмөсөн унагаалаа гэж Миний хэлэх үе нь мөн Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчлах цаг үе юм. Агуу улаан луу ууган хөвгүүдийг хавчсанаараа Надад ихээхэн үйлчлэл хийж байна, Миний хөвгүүд өсөж том болоод Миний гэрийн хэрэг явдлыг зохицуулж чаддаг болмогц тэдгээр хорон муу зарцыг (үйлчлэл үзүүлэгчдийг) хөсөр хаях болно. Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчилж, Миний санаа зорилгыг биелүүлсэн байх учир Би үйлчлэл үзүүлэгчдийг нэг нэгээр нь гал, хүхрийн нуур луу түлхэн унагана: Ямар ч үнээр хамаагүй, тэднийг явуулах ёстой! Сатаны төрлийнхөн бас Миний ерөөлийг эдлэхийг хүсдэг, Сатаны эрхшээл дор буцаж очихыг хүсдэггүйг Би сайн мэднэ; гэхдээ хүн бүрийн дагаж мөрдөх ёстой, хэрэгжүүлэх ёстой, хэнийг ч хэлтрүүлэхгүй Миний захиргааны зарлиг гэж Надад бий. Та нарыг зөрчүүлэхгүй байхын тулд Би Өөрийн захиргааны зарлигийг нэг нэгээр нь та нарт хэлнэ.

Өмнөх: 86-р бүлэг

Дараах: 88-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх