287 Хүн хувь заяагаа захирдаг уу?

1 Өнөөдөр та нарыг өдий хүртэл удирдан хөтөлсөн учраас Би тохирсон зохицуулалтыг хийсэн бөгөөд Надад өөрийн гэсэн зорилго бий. Хэрвээ Би үүнийгээ та нарт өнөөдөр хэлсэн бол та нар үнэхээр тэдгээрийг мэдэж чадна гэж үү? Би хүний оюун ухаан дахь бодол, хүний зүрх сэтгэлийн хүслийг нэлээд сайн мэддэг: Өөрсдөдөө гарах гарц хэзээ ч хайж байгаагүй хэн байна вэ? Өөрсдийн хэтийн ирээдүйг хэзээ ч бодож байгаагүй хэн байна вэ? Хүн баялаг, гялалзсан оюуны чадавхтай хэдий ч эрин үеүдийн дараа өнөө үе ийм болно гэдгийг хэн урьдчилан таамаглаж чадсан билээ? Энэ нь үнэхээр бодит хичээл чармайлтын чинь үр дүн гэж үү? Цуцашгүй зүтгэлийн чинь төлбөр гэж үү? Оюун ухаандаа ургуулан бодсон үзэсгэлэнт дүр зураг чинь гэж үү?

2 Хэрвээ Би бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлээгүй бол хэн өөрсдийгөө Миний зохицуулалтаас салгаж, өөр гарц олж чадах юм бэ? Хүний төсөөлөл, хүсэл нь түүнийг өдий хүргэсэн юм гэж үү? Олон хүн өөрсдийн хүслийг биелүүлэлгүйгээр бүх амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний сэтгэхүй дэх алдаанаас болсон гэж үү? Олон хүний амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь, үнэхээр тэд хэтэрхий багыг хүлээдгээс болдог гэж үү? Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хүний амьдрал, үхэл өөрсдийнх нь сонголтоор тохиолддог уу? Хүн хувь заяагаа хянадаг уу?

3 Олон хүн үхлийг урин дууддаг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүн амьдралдаа хүчтэй хүн байхыг хүсэж, үхлээс айдаг ч нэг л мэдэхэд үхэх өдөр нь ойртож, тэднийг үхлийн ангал руу унагадаг; олон хүн тэнгэр лүү хараад, гүнзгий санаа алддаг; олон хүн асар их уйлж, цурхиран гасалдаг; олон хүн шалгалт дунд унадаг; мөн олон хүн уруу таталтын олзлогдогсод болдог. Хэдийгээр хүнд Өөрийгөө тодорхой харуулахын тулд Би биечлэн гарч ирээгүй ч олон хүн Миний царайг харахаас айж, өөрсдийг нь цохих вий, мөн сөнөөх вий гэж үхтэлээ айдаг. Хүн Намайг үнэхээр мэддэг үү, эсвэл мэддэггүй юу?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 286 Үнэнийг хайрладаг хүмүүс л Бурханы дээд эрхэд захирагдаж чадна

Дараах: 288 Хүний ертөнцийн шударга бус байдлыг Бурхан залруулна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх