380 Бурханаас урвахын аюулт үр дагавар

1 Сатаны завхруулсан бүх сүнс Сатаны эзэмшилд олзлогдсон байдаг. Христэд итгэдэг хүмүүс л тусгаарлагдаж, Сатаны баазаас аврагдаж, өнөөдрийн хаанчлалд хүргэгдсэн. Энэ хүмүүс цаашид Сатаны нөлөөн дор амьдрахгүй. Тэгсэн ч гэсэн, хүний уг чанар махан биед нь үндэслэсэн хэвээр байдаг, та нарын сүнс аврагдсан ч уг чанар чинь урьдынх шигээ хэвээр байдаг бөгөөд Надаас урвах магадлал чинь зуун хувь хэвээр үлдэнэ. Тийм учраас, та нарын уг чанар хэтэрхий гуйвшгүй тул Миний ажил ийм удаан үргэлжилдэг.

2 Одоо та нар үүргээ биелүүлэхдээ чадлынхаа хэрээр зовлон бэрхшээл туулж байгаа ч дор бүрнээ Надаас урваж, Сатаны эзэмшил рүү, түүний бааз руу буцаж, хуучин амьдралдаа эргэн орж чадна—энэ бол үгүйсгэхийн аргагүй баримт юм. Тэр үед та нар одоогийнх шигээ бага зэргийн хүн чанартай, хүний төрхтэй байх боломжгүй болно. Ноцтой тохиолдолд, та нар устгагдана, түүнээс гадна хэзээ ч дахин төрлөө олохгүйгээр үүрд мөхөж, хатуу шийтгүүлнэ. Миний ажил бол хүмүүсийн сүнсийг аврах ажил. Хэрвээ чиний сүнс Сатаны гарт орвол, бие чинь амар тайван амьдрахгүй.

3 Хэрвээ Би чиний биеийг хамгаалж байгаа бол сүнс чинь Миний халамжин дор байх нь гарцаагүй. Хэрвээ Би чамайг үнэхээр үзэн ядвал чиний сүнс болон бие тэр даруй Сатаны гарт орно. Тэр үед нөхцөл байдал чинь ямар байхыг чи төсөөлж чадах уу? Хэрвээ нэг л өдөр та нар Миний үгийг ойлгохгүй байвал Би уураа бүрэн гартал бүгдийг чинь Сатанд гардуулан өгч, шаналгаат тарчлаанд өртүүлнэ, эсвэл Надаас урвадаг зүрх сэтгэл чинь хэзээ ч өөрчлөгдөөгүй байх учраас засаршгүй хүмүүс та нарыг Би биечлэн шийтгэнэ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 379 Бурханаас урвах нь хүний төрөлх чанар юм

Дараах: 381 Ямар хүн аврагдах аргагүй вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх