959 Бурханы зан чанарыг хилэгнүүлэхийн үр дагавар

1 Түүнийг доромжилж, эсэргүүцдэг хүмүүс, эсвэл бүр Түүнийг гүтгэдэг хүмүүс—Түүнийг санаатайгаар дайрч давшилж, гүтгэж, хараадаг хүмүүстэй харьцахдаа—Бурхан нүдэн балай чихэн дүлий байдаггүй. Тэдэнд хандах Түүний хандлага тодорхой байдаг. Тэрээр энэ хүмүүсийг жигшиж, зүрх сэтгэлдээ тэднийг ялладаг. Тэр ч байтугай тэдний үр дүнг ил тод зарладаг, ингэснээр Түүнийг доромжилдог хүмүүст хандах Түүний хандлага тодорхой гэдгийг хүмүүс мэдэж, мөн ингэснээр өөрсдийнх нь үр дүнг Тэр тодорхойлох болно гэдгийг хүмүүс мэдэж авна.

2 Бурхан зарим хүмүүсийн ёрын муу үйлд арга хэмжээ авахдаа гарч ирсэн баримтуудыг ашигладаг. Эдгээр баримт гарч ирэх үед шийтгэл хүртдэг зүйл нь хүмүүсийн махан бие юм; энэ нь бүгд хүний нүдээр харж болох зүйл байдаг. Зарим хүний муу үйлдэлд арга хэмжээ авахдаа Бурхан тэднийг үгээр л хараадаг, гэхдээ үүнтэй хамт Бурханы хилэгнэл тэдэн дээр буудаг ба тэдний хүлээн авах шийтгэл нь хүмүүсийн харж чадахгүй зүйл байж магадгүй боловч энэ төрлийн үр дүн нь хүмүүсийн харж чадах шийтгүүлж буй, эсвэл алагдаж буй үр дүнгээс ч илүү ноцтой байж болох юм.

3 Иймээс хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Түүнийг гүтгэж, доромжлохдоо Түүний зан чанарыг хилэгнүүлбэл, эсвэл Бурханы тэвчээрийг шавхвал үр дагавар нь төсөөлөхийн ч аргагүй. Хамгийн хатуу ширүүн үр дагавар нь Бурхан тэдний амийг болон тэдний бүх зүйлийг Сатанд бүрмөсөн шилжүүлэн өгөх явдал юм. Тэд үүрд уучлагдахгүй. Энэ нь тэр хүн Сатаны аманд орсон хоол, түүний гар дахь тоглоом болно гэсэн үг бөгөөд тэр үеэс хойш тухайн хүн Бурханд ямар ч хамаагүй болох юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 958 Бурханы үйлдлийн зарчим өөрчлөгддөггүй

Дараах: 960 Хэрхэн Бурханы зан чанарт үл халдах вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх