58 Хүний нүгэлт уг чанарыг өөрчлөхийн тулд юу хийж болох вэ

I

Нүглийн тахилаар хүний нүглийг өршөөж болох ч

хүн нүгэл үйлдэхээ зогсоож, уг чанараа өөрчилж,

гэм нүгэлгүй болж чадахгүй.

Бурханы цовдлолын ажил хүнд өршөөл өгсөн ч

хүн Сатаны завхралаар амьдарсаар байсан.

Хүн сатанлаг зан чанараасаа

бүрэн аврагдах ёстой,

нүгэлт уг чанар нь хэзээ ч ирэхгүйгээр

бүрэн устсан үед л

хүний зан чанар өөрчлөгдөж болно.

Хүн амийн зам, өсөлтийн зам,

зан чанараа өөрчлөх замыг ухаарах ёстой.

Энэ замын дагуу үйлдэх ёстой,

ингэснээр аажмаар өөрчлөгдөнө.

Тэгвэл хүн гялалзсан гэрэлд амьдран,

хийсэн бүхэн нь Бурханы хүсэлд нийцэж,

Сатаны завхруулсан зан чанараа хаях болно.

Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөн,

нүглээс бүрэн ангижирна.

Зөвхөн тэр үед л хүн бүрэн аврагдана.


II

Ажлын энэ үе шатандаа Бурхан үг ашиглаад,

хүний завхарсан зан чанарыг илчилснээр

хүн үйлдэл бүрээрээ зөв замыг дагана.

Энэ үе шат нь өмнөхөөсөө утга учиртай.

Илүү үр дүнтэй, учир нь энэ бол үгийн ажил.

Үг нь хүний амийг хангаж,

зан чанарыг нь шинэчилдэг.

Энэ ажил илүү бүрэн гүйцэд.

Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон нь

Бурхан бие махбодтой болохын учрыг гүйцээн,

хүнийг аврах төлөвлөгөөг нь биелүүлдэг.

Хүн амийн зам, өсөлтийн зам,

зан чанараа өөрчлөх замыг ухаарах ёстой.

Энэ замын дагуу үйлдэх ёстой,

ингэснээр аажмаар өөрчлөгдөнө.

Тэгвэл хүн гялалзсан гэрэлд амьдран,

хийсэн бүхэн нь Бурханы хүсэлд нийцэж,

Сатаны завхруулсан зан чанараа хаях болно.

Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөн,

нүглээс бүрэн ангижирна.

Зөвхөн тэр үед л хүн бүрэн аврагдана,

бүрэн аврагдана.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс шинэчлэн найруулав

Өмнөх: 57 Ариусахын тулд эцсийн өдрүүдийн Христийн шүүлтийг хүлээн ав

Дараах: 59 Шүүлт, гэсгээлт бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх