Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурханаар авхуулахын тулд харанхуйн нөлөөнөөс ангижир

I

Харанхуйн нөлөө гэж юу вэ? “Харанхуйн нөлөө” гэдэг нь Сатан хүмүүсийг мэхэлж, завхруулж, хүлж, хянадаг нөлөө юм; Сатаны нөлөө бол үхлийн уур амьсгалтай нөлөө юм. Сатаны эзэмшилд амьдардаг бүх хүн мөхөх тавилантай. Бурханд чин сэтгэлээсээ залбирсныхаа дараа чи зүрх сэтгэлээ Түүн рүү бүрэн хандуулдаг. Энэ үед Бурханы Сүнс зүрх сэтгэлийг чинь хөдөлгөж, чи өөрийгөө бүрэн зориулах хүсэлтэй болдог ба энэ мөчид чи харанхуйн нөлөөнөөс ангижирсан байдаг. Хэрвээ хүний хийдэг бүхэн Бурханы таалалд нийцэж, Түүний шаардлагуудыг хангадаг бол тухайн хүн Бурханы үгэн дотор амьдардаг, Бурханы халамж, хамгаалалт дор амьдардаг хүн юм.

II

Хэрвээ хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлж чадахгүй, Түүнийг байнга хууран мэхэлж, Түүнтэй хааш яаш байдлаар харьцаж, Түүний оршин тогтнолд итгэдэггүй бол тийм хүмүүс бүгд харанхуйн нөлөөн доор амьдарч буй хэрэг юм. Бурханы авралыг хүлээн аваагүй хүмүүс бүгд Сатаны эзэмшил дор амьдарч байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, тэд бүгд харанхуйн нөлөөн дор амьдардаг. Бурханд итгэдэггүй хүмүүс Сатаны эзэмшил дор амьдарч байгаа. Бурханы оршин тогтнолд итгэдэг хүмүүс ч гэсэн бүгд Бурханы гэрэлд заавал амьдарч байх албагүй, учир нь Түүнд итгэдэг хүмүүс заавал Бурханы үгэн дотор амьдардаг, мөн Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс байх албагүй.

III

Хэрвээ чи Бурханы сайшаалыг хүртэхийг хүсдэг бол эхлээд Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, түүнийгээ Бурхан руу бүрэн хандуулах ёстой. Чиний одоо хийж байгаа зүйлсийг Бурхан сайшаадаг уу? Чи зүрх сэтгэлээ Бурхан руу хандуулсан уу? Хийсэн бүхэн чинь Бурханы чамаас шаардсан зүйлс мөн үү? Тэдгээр нь үнэнтэй нийцдэг үү? Чи цаг ямагт өөрийгөө шалган нягталж, Бурханы үгийг идэж уухдаа төвлөрч, Түүний өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр зарлагадах ёстой. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүлээн авах нь лавтай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Харанхуйн нөлөөнөөс ангижирвал Бурханаар авхуулна”-аас шинэчлэн найруулав

Өмнөх:Хүн бүр сүнснийхээ гүнд Бурханаас салж яддаг

Дараах:Бурханы үгийг даган, харанхуйн нөлөөнөөс ангижир

Холбогдох агуулга

  • Бурханы илрэлтийн утга учир

    Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр хүмүүсийн …

  • Бурханы өмнө байнга ир

    Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч, Бурханы хүсл…

  • Бурханы ялалтын бэлэг тэмдэгүүд

    Хүн урьд ямар байсанаа сэргээвэл Тэд өөрсдийн зорилгоо гүйцээж чадна Өөрсдийн байраа сахиж Бурханы бүх зохицуулалтыг дагана Бурхан дэлхий дээр Түүнийг…

  • Завхарсан хүн төрөлхтөний харуусал

    Хүн амьдралынхаа турш, бүх үед Бурхантай цуг алхсан ч Бурхан амьд бүхнийг захирдагийг мэддэггүй, Бурхан бүх зүйлийг хэрхэн зохицуулж, удирддагийг ч м…