81 Өө Бурхан минь! Би Тангүйгээр байж чадахгүй

I

Дуу хоолой тань намайг Таны өмнө хөтөлдөг.

Таны үг сэтгэлийг минь байлдан дагуулдаг.

Таны энхрий хайр, амийн үгэнд

би сэтгэл татагдан, Таныг хайрлахад хүрдэг.

Таныг би цаг ямагт боддог.

Өө, Таныг би цаг ямагт боддог.


II

Үгээс тань болж би Таныг гүнээ хайрладаг.

Үзэсгэлэнт царай тань хүнээр хайрлуулж, үг тань шүүж, илчилж, тайвшруулж, зоригжуулдаг; элэгсэг үгээрээ хүний зүрх сэтгэлийг татдаг.

Засалт, харьцалт, гэгээрлийн ачаар би Таны хайрыг амсдаг.

Таны хайр сэтгэлийг минь дүүргэдэг.

Өө, би Тангүйгээр байж чадахгүй.


III

Зан чанар тань зөвт, ариун, маш хайр татам.

Мэргэн ухаан, гайхалтай байдал тань сэтгэл татам.

Өнөөдөр намайг туршсан ч зүрх сэтгэлийг минь шаналал цэвэршүүлдэг,

Таны үг үргэлж надтай хамт, Таныг би чадах чинээгээрээ хайрлахыг л хүсдэг.

Таны зохион байгуулалт дунд би гомдолгүй.

Өө, Таны зохион байгуулалт дунд би гомдолгүй.


IV

Хүн төрөлхтнийг гэх хайр чинь тун жинхэнэ, бодитой.

Таныг хангалуун байлгахын тулд би чадах бүхнээ хийнэ.

Шалгалт, цэвэршүүлэлт хүнд ч гэлээ, үгийн тань удирдамжаар

би Танд бүрэн итгэдэг. Таныг хайрлаж, гэрчилж чадвал

ямар ч их бэрхшээлийг би туулахад бэлэн.

Өө, Таныг гэх хайр минь хэзээ ч хувирахгүй.

Өмнөх: 80 Бурханы хайрыг хариулж, Түүний гэрч болохуй

Дараах: 82 Би Бурханыг хайрлахаар эрэлхийлэхийг хүсэж байна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх