Бурханы ажлыг мэдэх нь 2
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 188
Бурханд итгэгчийн хувьд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг болон өнөөдөр чамд хийдэг Бурханы төлөвлөсөн ажлыг хүлээн авснаараа Бурханаас үнэхээр агуу өргөмжлөл, авралыг хүртсэн гэдгээ та нар хүн бүрчлэн ойлгох ёстой. Бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы бүх ажил зөвхөн энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр та нарын төлөө бүхнээ золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс. Түүнчлэн Тэрээр алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн, Өөрийн төлөвлөгөөний зорилгыг энэ бүлэг хүнээр дамжуулан бүрэн харуулна. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, бүр түүгээр ч барахгүй Бурханы алдрын өв залгамжлагчид билээ. Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.” Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгээ агуу улаан луу цагариглан хэвтэж байдаг газар нутагт түүний харгисаар хяхаж хавчсан хүмүүс дээр биелүүлэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг бөгөөд эдгээр үг энэ бүлэг хүмүүс, та нарт биелдэг. Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Хүмүүсийн амссан зовлон, тэдний хэв чанар болон энэ бузар газар нутаг дахь хүмүүсийн бүх сатанлаг зан чанарын улмаас Бурхан ариусгалт, байлдан дагуулалтын ажлаа явуулдаг, ингэснээр Тэр үүнээс алдар сууг олж, Өөрийнх нь үйл хэргийг гэрчилдэг хүмүүсийг олж авч болох юм. Энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиосны утга учир бүхэлдээ ийм билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлыг хийдэг. Ингэж байж л Бурханы агуу хүч чадлыг харуулж чадна. Өөрөөр хэлбэл, бохир газар нутагт байгаа хүмүүс л Бурханы алдрыг өвлөн авбал зохих бөгөөд энэ л Бурханы агуу хүч чадлыг тодотгож чадна. Иймээс бохир заваан газар нутгаас, бохир заваан газар амьдардаг хүмүүсээс Бурханы алдрыг олж авдаг. Бурханы хүсэл ийм билээ. Есүсийн ажлын үе шат үүнтэй ижил байсан: Тэрээр Өөрийг нь хяхан хавчсан фарисайчуудын дунд л алдрыг олж авч чадах байсан. Фарисайчууд хяхан хавчиж, Иудас урваагүй бол Есүс цовдлуулах нь бүү хэл доог тохуу болж, гүжирдүүлэхгүй, ингэснээрээ алдрыг олж авч чадахгүй байх байсан. Бурхан эрин үе болгонд, махбодод ажлаа хийхдээ алдрыг олж авч, олж авахаар зорьсон хүмүүсээ олж авдаг. Энэ бол Бурханы ажлын төлөвлөгөө, Түүний удирдлага билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 189
Хэдэн мянган жилийн Бурханы төлөвлөгөөнд хоёр хэсэг ажлыг махбодоор хийдэг: Эхнийх нь цовдлогдох ажил, үүгээр Тэр алдрыг олж авдаг; нөгөө нь эцсийн өдрүүд дэх байлдан дагуулж, төгс болгох ажил, үүгээр Тэр алдрыг олж авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Тиймээс Бурханы ажил болоод Бурханы та нарт өгсөн даалгаврыг энгийн зүйл гэж бүү бод. Та нар бүгдээрээ Бурханы үлэмж арвин, мөнхийн алдрын өв залгамжлагчид бөгөөд үүнийг Бурхан онцгойлон зарлигдсан. Түүний алдрын хоёр хэсгээс нэг нь та нарт илэрдэг; Бурханы алдрын нэг хэсгийг бүхэлд нь та нарт хайрласан агаад энэ нь та нарын өв байж болох юм. Бурхан та нарыг ийнхүү өргөмжилдгийн дээр энэ нь бас аль эртнээс урьдаас шийдсэн Түүний төлөвлөгөө билээ. Агуу улаан луу байдаг нутагт Бурханы хийсэн ажлын агуу байдлыг харгалзан үзвэл, тийм ажлыг хэрвээ өөр хаа нэг газар хийсэн бол аль хэдийн асар их үр дүнд хүрч, хүн амархан хүлээн зөвшөөрөх байсан. Бурханд итгэдэг Барууны санваартнуудын хувьд ийм ажлыг хүлээн зөвшөөрөх хэтэрхий амархан байх байсан, учир нь Есүсийн ажлын үе шат урьдын жишээ болдог. Ийм учраас өөр хаа нэгтээ байсан бол Бурхан алдар суу олж авах ажлын энэ үе шатанд хүрч чадахгүй; ажлыг хүмүүс дэмжиж, улс үндэстнүүд хүлээн зөвшөөрөх үед Бурханы алдар суу амжилттай болж чадахгүй. Энэхүү газар нутагт ажлын энэ үе шатыг хэрэгжүүлсний хосгүй ач холбогдол нь яг энэ юм. Та нарын дунд хуулиар хамгаалагддаг нэг ч хүн байхгүй; харин ч та нар хуулиар хориглуулдаг. Та нарыг хүмүүс ойлгодоггүй нь бүр ч илүү асуудалтай: Хамаатан садан, эцэг эх, найзууд, хамтран ажиллагсдын хэн нь ч та нарыг ойлгодоггүй. Бурхан та нарыг хаях үед газар дэлхий дээр үргэлжлүүлэн амьдрах ямар ч аргагүй болсон байлаа ч гэсэн хүмүүс Бурханыг орхиж явж тэвчдэггүй; энэ бол Бурхан хүмүүсийг байлдан дагуулахын ач холбогдол, мөн Бурханы алдар билээ. Өнөөдөр та нарын өвлөж авсан зүйл эрин үеүдийн туршид байсан элч, эш үзүүлэгч нарынхаас хавьгүй илүү, бүр Мосе, Петр хоёрынхоос ч үлэмж их юм. Ерөөлийг ганц, хоёрхон өдөрт хүртэж чадахгүй; асар ихийг золиосолж байж олж авах ёстой. Өөрөөр хэлбэл, цэвэршүүлэлтийг туулсан хайр, асар их итгэл, Бурхан та нараас хүрэхийг шаарддаг олон үнэн та нарт байх ёстой; дээр нь та нар бэргэж, зугталгүй шударга ёсыг сонгож, Бурханыг үхэх хүртлээ тууштай хайрлах ёстой. Та нар шийдэмгий байж, амь зан чанараа өөрчилж завхралаа эдгээж, Бурханы зохион байгуулалтыг бүгдийг нь ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрч, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Та нар үүнд хүрэх учиртай. Энэ бол Бурханы ажлын эцсийн зорилт, мөн энэхүү бүлэг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл билээ. Тэр та нарт өгдөг болохоор хариуд нь та нараас шаардах нь гарцаагүй, зүй ёсны шаардлага тавих нь дамжиггүй. Тиймээс Бурханы бүх ажилд учир шалтгаан байдаг бөгөөд өндөр стандарт, хатуу чанд шаардлага тогтоосон ажлыг Бурхан яагаад ахин дахин хийдгийг үүнээс харж болно. Ийм учраас та нар Бурханд итгэх итгэлээр дүүрэх учиртай. Товчхондоо Өөрийнх нь өвийг хүлээж авбал зохих хүмүүс болоосой гэсэндээ Бурхан бүх ажлаа та нарын төлөө хийдэг. Бурхан Өөрийн алдрын төлөө биш та нарын авралын төлөө, бохир газарт гүнээ зовж шаналсан энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө үүнийг хийдэг билээ. Та нар Бурханы хүслийг ойлгох ёстой. Иймээс ямар ч мэдлэг ухаан, эрүүл ухаан байхгүй харанхуй бүдүүлэг олон хүнд Бурханыг бүү турш, эсэргүүцэхээ боль гэж Би захидаг. Хүний хэзээ ч туулаагүй зовлонг Бурхан аль хэдийн туулж, аль хэдийнээ хүний оронд илүү их доромжлол амссан. Өөр юуг та нар зүгээр орхиж чадахгүй вэ? Юу Бурханы хүслээс илүү чухал байж болох билээ? Юу Бурханы хайраас дээгүүр байж болох билээ? Энэхүү бохир газарт Өөрийн ажлыг хэрэгжүүлэх нь Бурханд хангалттай хэцүү байгаа; дээр нь нэмээд хүн мэдсээр байж санаатайгаар гэм бурууг үйлдвэл Бурханы ажил сунжрах ёстой болно. Товчоор хэлбэл энэ нь хэнд ч ашиггүй, хэнд ч тусгүй. Бурхан цаг хугацаанд баригддаггүй; Түүний ажил болоод алдар суу нэгдүгээрт байдаг. Тиймээс, хэчнээн удсан ч хамаагүй Өөрийн ажлын төлөө Тэр юугаа ч хайрлахгүй. Энэ бол Бурханы зан чанар: Ажлаа дуусгах хүртлээ Тэр санаа амрахгүй. Өөрийн алдрын хоёр дахь хэсгийг олж авсан цагт л ажил нь дуусна. Бурхан алдрыг олж авах ажлын хоёр дахь хэсгийг бүх орчлон ертөнцөд дуусгахгүй бол Түүний өдөр хэзээ ч ирэхгүй, Түүний гар сонгосон хүмүүсээ хэзээ ч орхихгүй, Түүний алдар Израильд хэзээ ч ирэхгүй, мөн төлөвлөгөө нь хэзээ ч гүйцэлдэхгүй. Та нар Бурханы хүслийг харж чаддаг, Бурханы ажил нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхтэй адил энгийн биш гэдгийг харах ёстой. Яагаад гэвэл, өнөөдрийн ажил нь завхарсан, хөшүүн болсон хүмүүсийг дээд зэргээр өөрчилж, бүтээгдсэн мөртөө Сатанаар боловсруулагдсан хүмүүсийг ариусгах явдал юм. Энэ нь Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бий болгох, ургамал, амьтан бүрийг бүтээх ч биш. Сатаны завхруулсан зүйлсийг Бурхан ариун болгосныхоо дараа шинээр олж авдаг; тэдгээр нь Түүнд харьяалагддаг зүйл, Түүний алдар болдог. Энэ бол хүний төсөөлдөг шиг биш, тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн шиг эсвэл Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажил шиг энгийн биш. Харин ч энэ нь хүнийг өөрчилж, сөрөг зүйлийг эерэг болгож, Өөрт нь харьяалагддаггүй зүйлийг Өөрийн болгох ажил билээ. Энэ бол Бурханы ажлын энэ үе шатны цаадах үнэн юм. Та нар үүнийг ойлгож, асуудлыг хэт энгийн болгохоос зайлсхийх ёстой. Бурханы ажил ямар ч энгийн ажилтай адилгүй. Үүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хүн ухаарч ойлгохын аргагүй билээ. Ажлын энэ үе шатанд Бурхан бүх зүйлийг бүтээдэггүй боловч бас устгадаг ч үгүй. Харин ч, Тэр бүтээсэн бүх зүйлээ өөрчилж, Сатаны бузарласан бүх зүйлийг ариусгадаг. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлүүлсэн нь Түүний ажлын утга учир тэр чигээрээ юм. Эдгээр үгээс чи Бурханы ажил үнэхээр тийм энгийн гэдгийг харж байна уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 190
Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл, Сатаны асар их ялзруулсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Гэхдээ бас үүний зэрэгцээ эдгээр нь Бурханы Сатантай хийх тулааны төлөө байдаг. Тиймээс авралын ажил гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагдаж, Бурханы ажлын энэ хоёр тал нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө байдаг бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай дуусгаж болох зүйл биш тул Сатантай хийх тулаан ч гэсэн шатлал, мөчлөгт хуваагдаж, хүний хэрэгцээ, Сатаны ялзруулсан хэмжээний дагуу Сатантай дайн хийгддэг. Хоёр арми хоорондоо тулалддагийн адилаар Бурхан энэ тулаанд Сатаны эсрэг зэвсгээр байлдах болно гэж хүн төсөөлөлдөө боддог байх. Хүний оюун ухаан ингэж л төсөөлөх чадвартай ба туйлын тодорхойгүй, хийсвэр санаа хэдий ч хүн ингэж л итгэдэг. Хүнийг аврах арга зам нь Сатантай хийх тулаанаар дамждаг гэж Намайг энд хэлсэн учраас тулаан ингэж явагддаг гэж хүн төсөөлдөг. Хүний авралын ажилд гурван үе шат байдаг, өөрөөр хэлбэл, Сатантай хийдэг тулаан нь Сатаныг нэгмөсөн ялахын тулд гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэвч Сатантай тулалдах бүхий л ажлын дотоод үнэн нь хүнд нигүүлсэл хайрлах, хүний нүглийн тахил болох, хүний нүглийг уучлах, хүнийг байлдан дагуулах, хүнийг төгс болгох гэсэн ажлын хэд хэдэн алхмаар дамжин үр дүнд хүрдэгт оршдог. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсгээр байлдах бус, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчилснөөр хүн Бурханд гэрчлэл хийх боломжтой болох явдал юм. Сатан ингэж ялагддаг. Хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх замаар Сатаныг ялдаг. Сатан ялагдсан үед буюу хүн бүрэн аврагдсан үед шившиглэгдсэн Сатан бүрэн хүлэгдэх болно, энэ маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд хүний аврал нь үндсэндээ энэ дайны тусгал болдог. Хүнийг байлдан дагуулах эцсийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болсон Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр Сатаныг хаяж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм замаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулалтын ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болно, Сатаныг бүрэн ялах ч боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарын өөрчлөлт, анхдагч эрүүл ухааныг нь сэргээх өөрчлөлтөөр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 191
Хонконг, Тайвань дахь эх орон нэгтнүүдийнх нь хэлдгээр “дотор газар” буюу Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан дээд тэнгэрээс газар луу ирэх үед тэнгэр газар дахь хэн ч үүнийг мэдээгүй, учир нь энэ бол Бурхан нууцаар эргэн ирэхийн жинхэнэ утга учир юм. Тэрээр удаан хугацаанд махбодоор ажиллаж, амьдарсаар ирсэн атал хэн ч үүнийг мэдээгүй. Өнөөдөр ч гэсэн хэн ч үүнийг танин мэддэггүй. Магадгүй энэ нь мөнхийн оньсого хэвээр үлдэнэ. Бурхан энэ удаа махбодод ирсэн нь нэг ч хүний мэдэж чадах зүйл биш юм. Сүнсний ажлын үр нөлөө хэчнээн өргөн цар хүрээтэй, хүчтэй байх нь хамаагүй, Бурхан үргэлж тайван хэвээр байж, хэзээ ч юу ч хэлээгүй. Бурханы ажлын энэ үе шат тэнгэрлэг ертөнцөд явагдаж байгаа мэт байдаг гэж хэлж болно: Хэдийгээр энэ нь харах нүдтэй хүн бүхэнд илэрхий байдаг боловч хэн ч үүнийг таньж мэддэггүй. Бурхан Өөрийнхөө ажлын энэ үе шатыг дуусгах үед бүх хүн ердийн хандлагаасаа салж,1 урт удаан зүүд нойрноосоо сэрнэ. Бурхан нэгэнтээ: “Энэ удаа махбодод ирэх нь барын үүрэнд унахтай адил” гэж хэлж байсныг Би санадаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурханы ажлын энэ шатанд Бурхан махбодод ирж, улмаар агуу улаан лууны оршин суудаг газарт төрсөн учраас энэ удаа газар дээр ирснээрээ Тэр урьдынхаас ч илүү туйлын ноцтой аюултай нүүр тулдаг. Түүний нүүр тулдаг зүйл нь хутга, буу, муна, бороохой; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүний нүүр тулдаг зүйл нь харгис санаархлаар дүүрсэн зүс царайтай бөөн хүн юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг. Бурхан уур хилэнгээ авч ирсэн. Гэхдээ, Тэр төгс болгох ажлыг хийхийн тулд буюу золин авралын ажлын дараа үргэлжилдэг Өөрийнхөө ажлын хоёр дахь хэсгийг хийхээр ирсэн юм. Ажлынхаа энэ үе шатны төлөө Бурхан бодол, анхаарлаа дээд зэргээр зориулсан ба сорилтын довтолгооноос зайлсхийхийн тулд боломжит бүх аргыг ашиглан, Өөрийгөө даруухнаар нууцалж, Өөрийн ялгамж чанарыг хэзээ ч гайхуулдаггүй. Хүнийг загалмайнаас аврахдаа Есүс золин авралын ажлыг л гүйцэлдүүлсэн; Тэр төгс болгох ажлыг хийгээгүй байв. Тиймээс Бурханы ажлын хагас нь л хийгдсэн бөгөөд золин авралын ажлыг дуусгах нь Түүний бүхий л төлөвлөгөөний ердөө хагас нь байсан юм. Шинэ эрин үе эхэлж, хуучин нь холдон одох гэж байх үед Эцэг Бурхан ажлынхаа хоёр дахь хэсгийг урьдаас төлөвлөж, үүнд бэлдэж эхэлсэн. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон энэ Бурханыг урьд нь тодорхой зөгнөөгүй, тэгснээр энэ удаа махбодод ирсэн Бурханыг тойрсон улам их нууцлаг байдлын суурийг тавьсан. Үүр цайх үед үй олон хүнд мэдэгдэлгүйгээр Бурхан газарт ирж, махбод дахь амьдралаа эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөч ирснийг ч мэдээгүй. Магадгүй тэд бүгд бөх унтаж байсан, магадгүй сэрүүн сэргэг олон хүн хүлээж байсан, мөн магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ олон хүний дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирчихсэн гэдгийг мэдээгүй. Өөрийн ажлыг илүү төвөггүй хэрэгжүүлж, илүү сайн үр дүнд хүрэхийн тулд, бас илүү их сорилтоос зайлсхийхийн тулд Бурхан ингэж ажилласан. Хүн хавар цагийн нойрноосоо сэрэх үед Бурханы ажил аль хэдийн дуусчихсан байх ба Тэр явж, газар дэлхий дээр хэрэн хэсэж, түр амьдарсан амьдралаа төгсгөнө. Бурханаас биечлэн ярьж, үйлдэхийг Бурханы ажил шаарддаг учраас, мөн хүн хөндлөнгөөс оролцох ямар ч аргагүй учраас Бурхан газар дээр ирж, Өөрөө ажлаа хийхийн тулд туйлын их зовлон туулсан. Хүн Бурханы ажлыг төлөөлөх чадваргүй. Тиймээс Бурхан Өөрийн ажлыг хийхээр агуу улаан лууны оршин суудаг газар нутагт буун ирэхийн тулд Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин их аюулыг сөрж, овоолсон өтөг баасанд шигдсэн ядуу дорд энэ бүлэг хүмүүсийг золин аврахын тулд бүх бодол санаа, анхаарал халамжаа шавхсан. Бурханы оршин тогтнолыг хэн ч мэддэггүй хэдий ч энэ нь Бурханы ажилд асар их ач тустай учраас Бурханд төвөгтэй байдаггүй. Хүн болгон туйлын жигшмээр, хорон муу байдаг болохоор тэд яаж Бурханы оршин тогтнолыг тэвчих билээ? Тийм учраас Бурхан газар дээр үргэлж чимээгүйхэн ирдэг. Хүн харгис хэрцгийн туйлшралд автсан ч бай хамаагүй, Бурхан юуг ч хайхардаггүй, харин тэнгэрлэг Эцэгийн Өөрт нь даалгасан илүү агуу даалгаврыг биелүүлэхийн тулд хийх хэрэгтэй ажлаа хийсээр л байдаг. Та нарын дундаас хэн чинь Бурханы хайр татам байдлыг таньж мэдсэн бэ? Эцэг Бурханы ачааг Хүүгээс нь илүү анхаардаг хэн байна вэ? Эцэг Бурханы хүслийг хэн ойлгож чаддаг вэ? Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс үргэлж түгшиж байдаг ба газар дээрх Хүү нь Эцэг Бурханы хүслийн төлөө байнга залбирч, зүрх сэтгэлээ эмтэртэл санаа зовж байдаг. Хүүгээ хайрладаг Эцэг Бурханы сэтгэлийг мэддэг хүн байна уу? Хайртай Хүү нь Эцэг Бурханаа санадаг сэтгэлийг мэддэг хүн байна уу? Тэнгэр газрын хооронд тусгаарлагдсан энэ хоёр холоос байнга бие биеэ ширтэн, нэг нэгнээ Сүнсээрээ дагаж байдаг. Өө хүн төрөлхтөн! Хэзээ та нар Бурханы зүрх сэтгэлийг анхаарч үзэх юм бэ? Хэзээ та нар Бурханы санаа зорилгыг ойлгох юм бэ? Эцэг Хүү хоёр үргэлж нэг нэгэндээ найдсан. Тэгвэл яагаад Тэд салж, нэг нь дээр тэнгэрт, нөгөө нь доор газарт байх ёстой юм бэ? Хүү нь Эцэгээ хайрладаг шигээр Эцэг нь Хүүгээ хайрладаг. Тэгвэл яагаад Эцэг нь Хүүгээ тийм гүн гүнзгий, шаналгаат хүсэл эрмэлзэлтэйгээр хүлээх ёстой юм бэ? Тэд удаан тусгаарлагдаагүй байж болох ч Эцэг нь хэчнээн олон өдөр шөнийн турш зовж шаналан хүлээн тэмүүлж, хайртай Хүүгээ хурдан эргэж ирэхийг хэр удаан хүлээж байгааг хэн мэдэх билээ? Тэр ажигладаг, чимээгүйхэн суудаг, бас хүлээдэг; хайртай Хүүгээ хурдан ирүүлэхийн төлөө Тэр бүхнийг хийдэг. Газар дэлхийн зах хязгаар луу хэрэн хэссэн Хүүтэйгээ Тэр дахин хэзээ нэгдэх билээ? Эргээд нэгдмэгцээ Тэд үүрд хамт байх хэдий ч нэг нь дээр тэнгэрт, нөгөө нь доор газарт тусдаа байсан олон мянган өдөр шөнийг Тэр яахан тэвчиж чадах билээ? Газар дээрх арван жил тэнгэр дэх мянган жилтэй адилхан санагддаг. Эцэг Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан газар дээр ирээд яг л хүнтэй адилаар хүний ертөнцийн тоймгүй олон нугачааг туулдаг. Бурхан гэм зэмгүй, тэгвэл Тэр яагаад хүнтэй адил зовлон туулах ёстой юм бэ? Эцэг Бурхан Хүүгээ тэсэн ядан хүлээдэгт гайхах юмгүй; Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах юм бэ? Бурхан хүнд дэндүү ихийг өгсөн; хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалттай хариулж яаж чадах билээ? Гэсэн ч хүн Бурханд хэтэрхий багыг өгдөг; тиймээс Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-өөс эш татав
Тайлбар:
1. “Ердийн хандлагаасаа салах” гэдэг нь Бурханыг мэдэж авмагцаа Бурханы талаарх хүмүүсийн үзэл, бодол санаа өөрчлөгддөгийг хэлдэг.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 192
Хүмүүсийн хэв чанар хэтэрхий дорд, сүнс нь нэлээд хөшүүн учраас Бурханы яарсан сэтгэлийг хүмүүсийн дундаас бараг хэн ч ойлгодоггүй тул тэд бүгдээрээ Бурханы хийж байгаа зүйлийг анхаардаг ч үгүй, бас тоодог ч үгүй. Иймээс Бурхан байнга хүний талаар санаа зовж, хүний араатанлаг уг чанар хэзээ мөдгүй гарч ирж болох мэт байдаг. Бурхан газар дээр ирэхэд дэндүү их сорилт дагалддаг гэдгийг үүнээс бүр ч тодорхой харж болно. Гэхдээ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохын төлөө алдраар дүүрэн Бурхан, Өөрийн санаа зорилго бүрийг юу ч нуулгүйгээр хүнд хэлсэн. Тэр энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор бат шийдсэн тул ямар ч бэрхшээл сорилт тулгарсан бай, харц буруулан энэ бүхнийг үл тоодог. Тэр зөвхөн чимээгүйхнээр Өөрийн ажлыг хийж, нэг л өдөр Бурхан Өөрийн алдрыг олж авах үед хүн Өөрийг нь мэднэ гэдэгт бат итгэдэг бөгөөд хүн Бурханаар бүрэн төгс болгуулмагцаа Бурханы зүрх сэтгэлийг бүрэн ойлгоно гэж итгэдэг. Яг одоо хүмүүс Бурханыг сорьж, Бурханыг буруу ойлгож, эсвэл Бурханыг буруутгаж байж магадгүй; Бурхан эдгээрийн алийг ч хайхардаггүй. Бурхан алдар руу буун ирэх үед хүмүүс, Бурханы хийдэг бүхэн хүн төрөлхтний аз жаргалын төлөө байдаг гэдгийг бүгдээрээ ойлгож, Бурханы хийдэг бүхэн хүн төрөлхтнийг илүү сайхан амьдруулахын төлөө байдаг гэдгийг ойлгоно. Бурхан ирэхдээ сорилт авчирдаг, Тэр ирэхдээ бас сүр жавхлан, уур хилэнг авчирдаг. Бурхан хүнийг орхих үедээ аль хэдийн Өөрийн алдрыг олчихсон байдаг бөгөөд алдар суугаар дүүрч, буцахын баяр хөөртэйгээр явж оддог. Газар дээр ажилладаг Бурхан хүмүүс Өөрийг нь хэчнээн голсон ч бай, үүнийг хайхардаггүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг хийсээр байдаг. Бурхан дэлхий ертөнцийг олон мянган жилийн өмнө бүтээсэн, Тэрээр хэмжээлшгүй их ажил хийхийн тулд газар дээр ирсэн бөгөөд хүний ертөнцийн гололт, гүжирдлэгийг бүрэн туулсан юм. Бурханыг ирэхэд хэн ч угтан авдаггүй; Түүнтэй хүйтэн хөндий мэндэлдэг. Бэрхшээл зовлонгоор дүүрэн энэ хэдэн мянган жилийн хугацаанд, хүний биеэ авч явах байдал хэдийнээ Бурханы зүрх сэтгэлийг шархлуулжээ. Тэрээр хүмүүсийн дуулгаваргүй байдалд анхаарал хандуулахаа больж, харин ч хүнийг өөрчилж, ариусгахын тулд өөр нэг төлөвлөгөө боловсруулсан. Тохуурхал, гүжирдлэг, хавчлага, гай зовлон, цовдлолын зовлон, хүмүүсийн мөрдлөг гэх зэргийг Бурхан махбодод ирснээсээ хойш амссан: Бурхан эдгээр зүйлийг хангалттай амталсан бөгөөд хүний ертөнцийн бэрхшээлийн тухайд бол махбодод ирсэн Бурхан энэ бүхнийг бүхэлд нь амссан билээ. Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс тийм төрх байдлыг аль хэдийн харж тэвчихээ болиод, толгойгоо гэдийлгэн, нүдээ аньж, хайртай Хүүгээ эргэн ирэхийг хүлээдэг. Тэгээд хүмүүс сонсож, дуулгавартай дагаж, Түүний махан биеийн өмнө туйлын их ичиж, Түүний эсрэг тэрслэхээ болиосой гэж л Тэр хүсдэг. Хүмүүс Бурханы оршин тогтнолд итгэж чадаасай гэж л Тэр хүсдэг. Хүнээс их зүйл шаардахаа Тэр аль хэдийн больсон, учир нь Бурхан хэтэрхий өндөр төлөөс төлсөн атал хүн тайван амарч,1 Бурханы ажлыг огтхон ч хайхардаггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-өөс эш татав
Тайлбар:
1. “Тайван амарч” гэдэг нь хүмүүс Бурханы ажлын талаар анхаардаггүй, чухал гэж үздэггүй гэсэн үг юм.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 193
Нигүүлслийн эрин үед Бурхан гуравдагч тэнгэр лүү буцахад бүх хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил үнэндээ аль хэдийн сүүлчийн хэсэг рүүгээ шилжсэн. Газар дээр үлдсэн бүхэн нь Есүсийн нуруундаа үүрсэн загалмай, Есүсийг ороосон нарийн маалинга, Есүсийн өмссөн өргөст титэм, час улаан нөмрөг байлаа (эдгээр нь Түүнийг дооглохын тулд иудейчүүдийн ашигласан эд юмс байв). Өөрөөр хэлбэл, Есүсийн цовдлолын ажил асар их шуугиан тарьсны дараа юмс дахин намжжээ. Тэр үеэс эхлээд Есүсийн шавь нар Түүний ажлыг үргэлжлүүлж, хаа сайгүй байсан чуулгануудыг хариулж, усалж эхэлсэн юм. Тэдний ажлын агуулга нь дараах байдалтай байв: Тэд бүх хүнээс гэмшиж, нүглээ улайж, баптисм хүртэхийг шаардсан; элчүүд бүгд Есүсийн цовдлолын дотоод түүх, нэмж хачирлаагүй үнэн болон Есүсийн цовдлолын тухай түгээхээр явсан тул хүн бүр Есүсийн өмнө нүүрээрээ газар унан мөргөж нүглээ улайхаас өөр аргагүй болжээ; түүнчлэн, элчүүд Есүсийн хэлсэн үгийг хаа сайгүй тунхаглахаар явсан билээ. Тэр үеэс Нигүүлслийн эрин үеийн чуулгануудыг байгуулж эхэлсэн юм. Тухайн эрин үед Есүсийн хийсэн зүйл ч бас хүний амьдрал болон тэнгэрлэг Эцэгийн хүслийн тухай л ярих явдал байсан бөгөөд эрин үе өөр байсан учраас тэдгээр үг болон хэрэгжүүлэлтийн олонх нь өнөөдрийнхөөс асар их ялгаатай байлаа. Гэхдээ мөн чанартаа тэдгээр нь адилхан: Яг нарийндаа хоёулаа л махбод дахь Бурханы Сүнсний ажил юм. Ийм ажил болон айлдвар өнөөг хүртэл үргэлжилсэн тул өнөөдрийн шашны байгууллагууд иймэрхүү зүйлийг өөр хоорондоо хуваалцсаар байгаа бөгөөд энэ нь огт өөрчлөгддөггүй. Есүсийн ажил дуусаж, чуулганууд Есүс Христийн зөв замд аль хэдийн орсон боловч Бурхан ажлынхаа өөр нэг үе шатны төлөвлөгөөг эхлүүлсэн нь эцсийн өдрүүдэд махбодод ирэх явдал байв. Хүний харж байгаагаар, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг аль хэдийн төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авах боломжийг Бурханд олгосон. Хүн бүр Бурханы ажил бүрэн гүйцэлдсэн гэж боддог. Үнэн хэрэгтээ, Бурханы өнцгөөс бол Түүний ажлын жаахан хэсэг л гүйцэлдсэн юм. Тэрээр хүн төрөлхтнийг л золин аварсан; харин хүн төрөлхтнийг байлдан дагуулаагүй, хүний сатанлаг төрхийг бүр ч өөрчлөөгүй. Тийм учраас Бурхан “Миний махбод болсон бие үхлийн шаналлыг туулсан хэдий ч тэр нь бие махбодтой болсны минь бүхий л зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон боловч Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Харин нэг хэсгийг нь л хийсэн юм” хэмээн хэлдэг. Тиймээс Бурхан бие махбодтой болох ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнийхөө хоёр дахь үеийг эхлүүлсэн. Бурханы туйлын зорилго нь Сатаны савраас аврагдсан бүх хүнийг төгс болгож, олж авах явдал учраас махбодод ирэхийн аюулыг дахин нэг удаа сөрөхөөр Бурхан бэлдсэн билээ. “Бие махбодтой болох” гэдэг нь алдар суу авчирдаггүй (Бурханы ажил хараахан дуусаагүй учраас) боловч хайртай Хүүгийн ялгамж чанартайгаар гарч ирдэг Нэгнийг хэлдэг, Тэр бол Христ, Бурханы таалал Түүнд оршдог гэсэн үг юм. Тийм учраас, үүнийг “аюулыг сөрөх” гэж хэлдэг. Бурханы махбод болсон бие хүч чадал багатай, асар болгоомжтой байх ёстой1 бөгөөд Түүний хүч чадал тэнгэр дэх Эцэгийн эрх мэдлээс асар зөрүүтэй; Тэрээр махбодын үйлчлэлийг л хэрэгжүүлэн, өөр ажилд оролцолгүйгээр Эцэг Бурханы ажил болон даалгаврыг биелүүлж, ажлын нэг хэсгийг л гүйцэтгэдэг. Ийм учраас Бурханыг газар дээр ирмэгц нь “Христ” гэж нэрлэсэн. Энэ нь уг нэрд агуулагдсан утга учир юм. Ирэхэд нь сорилт дагалддаг гэж хэлдгийн учир нь ажлын нэг хэсэг л биелж байгаагаас болдог. Түүнчлэн, Эцэг Бурхан Түүнийг зөвхөн “Христ”, “хайртай Хүү” хэмээн дууддаг ч Түүнд бүх алдрыг өгөөгүйн шалтгаан нь Бурханы махбод болсон бие ажлын нэг хэсгийг хийхээр ирдэг, мөн тэнгэр дэх Эцэгийг төлөөлөхөөр биш, харин ч хайртай Хүүгийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд ирдгээс л болдог. Хайртай Хүү мөрөндөө үүрсэн даалгавраа бүгдийг нь биелүүлэх үед Эцэг нь Түүнд бүрэн алдрыг Эцэгийн ялгамж чанарын хамтаар өгөх болно. Үүнийг “тэнгэрийн хууль” гэж хэлж болно. Махбодод ирсэн Нэгэн болон тэнгэр дэх Эцэг нь хоёр өөр ертөнцөд байгаа учраас энэ хоёр зөвхөн Сүнсээр бие биенээ ширтэн харж, Эцэг нь хайртай Хүүгээ ажигладаг боловч Хүү нь Эцэгээ холоос харж чаддаггүй. Мөн махбодын хийж чадах чиг үүрэг дэндүү жаахан бөгөөд Тэрээр хэдийд ч алагдах боломжтой учраас энэхүү ирэлт хамгийн их аюул агуулдаг гэж хэлж болно. Энэ нь Бурхан Өөрийн хайртай Хүүг дахин нэгэнтээ барын аманд орхин, амийг нь аюулд оруулж, Сатаны хамгийн их төвлөрдөг газарт Түүнийг тавихтай адилхан. Ийм аймшигтай орчин нөхцөлд ч гэсэн Бурхан “Түүнийг нас биед хүртэл нь өсгүүлэх” гээд бузар, садар самуун байдлаар дүүрсэн газрын хүмүүст Өөрийн хайртай Хүүг өгсөн билээ. Учир нь, Бурханы ажлыг зохистой, хэвийн байлгах цорын ганц зам энэ бөгөөд Эцэг Бурханы бүх хүслийг биелүүлж, хүн төрөлхтний дундах Түүний ажлын сүүлчийн хэсгийг хэрэгжүүлэх цорын ганц зам юм. Есүс Эцэг Бурханы ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлснээс цаашгүй. Бурханы махбод болсон биед тулгардаг саад бэрхшээл болон гүйцэлдүүлэх ажлын ялгаанаас үүдэн махбодод хоёр дахь удаагаа эргэн ирэх болно гэдгийг Есүс Өөрөө мэдээгүй. Тиймээс, Бурхан эцсийн өдрүүдэд дахин бие махбодтой болно, өөрөөр хэлбэл, Тэрээр махбод дахь ажлынхаа хоёр дахь хэсгийг хийхийн тулд махбодод дахин ирнэ гэж Библийн ямар ч тайлбарлагч, эсвэл эш үзүүлэгч тодорхой зөгнөж зүрхлээгүй юм. Тиймээс, Бурхан аль эрт Өөрийгөө махбодод нуусан гэдгийг хэн ч ухаараагүй. Есүс дахин амилж, тэнгэр өөд гарсныхаа дараа л энэ даалгаврыг хүлээн авсан учраас Бурхан хоёр дахь удаагаа бие махбодтой болох тухай ямар ч тодорхой зөгнөл байдаггүй бөгөөд үүнийг хүний оюун ухаанаар тунгаан бодох аргагүй байдагт гайхах юмгүй. Библи дэх зөгнөлийн олон номын бүгдэд нь үүнийг тодорхой дурдсан нэг ч үг байдаггүй. Харин Есүсийг ажиллахаар ирэх үед, онгон эмэгтэй хүүхэдтэй болж, хүү төрүүлнэ буюу Тэр Ариун Сүнснээс олдсон гэсэн утгатай тодорхой зөгнөл аль хэдийн байлаа. Тэгсэн ч гэсэн, үхэх аюултай гэдгийг нь Бурхан мөн л хэлсэн, тэгвэл өнөөдөр энэ нь бүр ч тийм байх бус уу? Энэ удаа бие махбодтой болох нь Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин илүү аюултай гэж Бурхан хэлдэгт гайхах юмгүй. Бурхан Синимийн газар нутагт бүлэг ялагчдыг олж авна гэдгээ олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах тул хоёр дахь удаа бие махбод болсон Бурханы хөл тавьдаг газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн нутаг буюу агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа яг тэр газар юм. Тэнд Бурхан агуу улаан лууны үр удмыг олж авснаар үүнийг бүрмөсөн ялж, шившиглэдэг. Бурхан гүн гүнзгий зовж шаналж байгаа энэ хүмүүсийг сэрээж, бүрэн сэртэл нь сэргээж, манангаас гаргаж, тэднээр агуу улаан лууг голуулах гэж байна. Тэд зүүд нойрноосоо сэрж, агуу улаан лууны мөн чанарыг таньж, бүхий л зүрх сэтгэлээ Бурханд өгч, харанхуйн хүчний дарлалаас өндийн босож, дэлхийн Зүүн зүгт зогсож, Бурханы ялалтын баталгаа болж чадна. Зөвхөн ийм маягаар л Бурхан алдрыг олж авна. Гагцхүү энэ шалтгааны улмаас, Бурхан Израильд дууссан ажлыг агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа газарт авчирсан ба явснаасаа хойш бараг хоёр мянган жилийн дараа Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд дахин нэгэнтээ махбодод ирсэн юм. Хүний энгийн нүдээр бол Бурхан махбодоор шинэ ажил эхлүүлж байгаа. Харин Бурханы үзэл бодлоор бол, Тэр цөөн хэдэн мянган жилийн хугацааны зайтайгаар Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлж байгаа ба зөвхөн ажлын байршил болон Түүний ажлын хөтөлбөрт өөрчлөлт гарсан. Өнөөдрийн ажилд авсан махбодын дүр Есүсээс шал өөр харагддаг хэдий ч Тэд адилхан мөн чанар, эх үндэстэй бөгөөд нэг эх сурвалжаас ирсэн. Тэд гаднаа олон ялгаатай байж болох ч Тэдний ажлын дотоод үнэн бүхэлдээ адилхан юм. Эцсийн эцэст эрин үеүд нь өдөр шөнө шиг ялгаатай. Бурханы ажил яаж өөрчлөгдөшгүй хэв маягийг дагаж болох юм бэ? Эсвэл Түүний ажлын өөр өөр үе шат бие биедээ саад болж яаж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас эш татав
Тайлбар:
1. “Хүч чадал багатай, асар болгоомжтой байх ёстой” гэдэг нь махан биеийн бэрхшээл дэндүү их, хийсэн ажил хэтэрхий хязгаарлагдмал гэдгийг илтгэдэг.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 194
Хүнд дутагддаг зүйл нь сүнслэг амийн хангалт, Бурханыг мэдэх туршлага төдийгүй, түүнээс ч амин чухал зүйл нь тэдний зан чанар дахь өөрчлөлт юм гэдгийг хүн өнөөдөр л ухаарчээ. Түүх болон өөрийнхөө угсаатны эртний соёлын талаар бүрэн мэддэггүйнхээ үрээр хүн Бурханы ажлын талаар огт юу ч мэддэггүй. Зүрх сэтгэлийнхээ гүнд Бурхантай нэгдэж чадна гэж бүх хүн найддаг боловч махан бие нь дэндүү завхарсан, хөшүүн агаад мулгуу байдаг учраас хүнийг Бурханы талаар огт юу ч мэддэггүй болгосон. Өнөөдөр хүмүүсийн дунд ирсэн Бурханы зорилго нь гагцхүү хүмүүсийн бодол, сүнсийг, мөн түүнчлэн олон сая жилийн турш хүний зүрх сэтгэлд байсан Бурханы дүрийг өөрчлөх явдал юм. Тэрээр энэ боломжийг ашиглан хүнийг төгс болгоно. Өөрөөр хэлбэл, Түүнийг мэдэж авах хүмүүсийн арга зам болон Түүнд хандах хандлагыг мэдлэгээр нь дамжуулан өөрчилж, Бурханыг мэдэж авахдаа цоо шинээр эхлэх боломжийг хүнд олгон, улмаар хүний сүнсийг шинэчилж, өөрчилнө. Харьцалт, сахилгажуулалт нь арга барил, харин байлдан дагуулалт, шинэчлэлт нь зорилго юм. Тодорхойгүй Бурханы талаар хүний өвөрлөж байсан мухар сүсэгт бодол санааг арилгах нь үргэлжид Бурханы санаа зорилго байсаар ирсэн ба сүүлийн үед энэ нь бас Түүний хувьд яаралтай хэрэг болсон. Энэхүү нөхцөл байдлыг авч үзэхдээ бүх хүн холыг харна гэж найдъя. Хүн бүрийн туршлагажих арга замыг өөрчил, ингэснээр Бурханы энэхүү яаралтай санаа зорилго удалгүй үр дүнд хүрч, газар дээрх Бурханы ажлын сүүлчийн үе шат бүрмөсөн гүйцэлдэж болох юм. Бурханд өгвөл зохих үнэнч байдлыг та нар Түүнд өгч, эцсийн удаа Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруул. Ах эгч нарын дундаас хэн нь ч энэ хариуцлагаас зайлсхийх юм уу зүгээр л хийсэн дүр үзүүлэх ёсгүй. Бурхан энэ удаа урилгын хариуд болон хүний нөхцөл байдалд чиглэсэн хариу болгон махбодод ирдэг. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг хэрэгтэй зүйлээр нь хангахын тулд ирдэг. Хүний хэв чанар, эсвэл хүмүүжил ямар байх нь хамаагүй, товчхондоо, Тэрээр Бурханы үгийг хүнд харуулан, Түүний үгээс Бурханы оршин тогтнол, илрэлийг харж, Бурхан өөрийг нь төгс болгохыг хүлээн зөвшөөрөх боломжийг хүнд олгож, хүний бодол санаа, үзлийг өөрчилдөг болохоор Бурханы анхдагч төрх хүний зүрх сэтгэлийн гүнд бат үндэслэдэг. Энэ бол Бурханы газар дээрх цорын ганц хүсэл билээ. Хүний төрөлх уг чанар хэчнээн агуу, хүний мөн чанар хэчнээн дорд байх нь хамаагүй, эсвэл хүний зан авир урьд нь үнэндээ ямархуу байсан нь хамаагүй, Бурхан эдгээрт ямар ч анхаарал хандуулдаггүй. Хүн өөрийнхөө дотоод сэтгэл дэх Бурханы дүр төрхийг бүрэн шинэчилж, хүн төрөлхтний мөн чанарыг мэдэж авч, улмаар хүний үзэл суртлын төлөв өөрчлөгдөж, Бурханыг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүсэн эрмэлзэж, Түүнтэй мөнхийн холбоотой байж чадна гэж Бурхан найддаг: Энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 195
Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь хүн бүрийн сүнсийг өөрчилж, хүн болгоны оюун санааг өөрчлөхийн төлөө байдаг болохоор асар их гэмтэл авсан зүрх сэтгэл нь сэргэж, улмаар ёрын мууд маш гүн гүнзгий хорлогдсон сэтгэлийг нь авардаг гэж Би маш олон удаа хэлсэн; энэ нь хүмүүсийн сүнсийг сэргээж, хүйтэн сэтгэлийг нь гэсгээж, тэдэнд сэргэх боломж олгохын төлөө байдаг. Энэ бол Бурханы хамгийн агуу хүсэл юм. Хүний амь болон туршлага хэчнээн сүрлэг, эсвэл гүн гүнзгий болох тухай ярихаа түр хойш тавья; хүмүүсийн зүрх сэтгэл сэргэж, тэд зүүднээсээ сэрээд, агуу улаан лууны учруулсан хор хөнөөлийг сайн мэдэх үед Бурханы үйлчлэлийн ажил дууссан байх болно. Бурханы ажил дуусдаг өдөр нь бас хүн Бурханд итгэх зөв замыг албан ёсоор эхлүүлдэг өдөр юм. Энэ үед Бурханы үйлчлэл төгсөлдөө очсон байх болно: Махбод болсон Бурханы ажил бүрмөсөн дууссан байх ба хүн биелүүлэх учиртай үүргээ албан ёсоор биелүүлж эхэлнэ—тэрээр үйлчлэлээ хэрэгжүүлнэ. Энэ нь Бурханы ажлын алхмууд юм. Тиймээс та нар эдгээр зүйлийг мэдсэн суурин дээрээс өөрсдийн орох замыг олох ёстой. Энэ бүхэн нь та нарын ойлгох ёстой зүйл юм. Хүний зүрх сэтгэлийн гүнд өөрчлөлт гарсан үед л оролт нь сайжирна, учир нь Бурханы ажил бол золин аврагдсан боловч харанхуйн хүчний дор амьдарсаар байгаа, хэзээ ч сэрээгүй хүнийг чөтгөрүүдийн цугладаг энэ газраас бүрэн аврахын төлөө байдаг; хүн нүглийн мянганаас чөлөөлөгдөж, Бурханы хайртай хүн болж, агуу улаан лууг бүрмөсөн цохин унагааж, Бурханы хаанчлалыг байгуулж, Бурханы зүрх сэтгэлийг даруй амраахын төлөө; мөн цээжин дотор чинь бугшсан үзэн ядалтаа юуг ч үлдээлгүйгээр гаргаж, тэдгээр өөдгүй нянг устгаж, үхэр адууныхаас өөрцгүй энэ амьдралыг орхих боломжтой болж, боол байхаа больж, агуу улаан лууд чөлөөтэй дэвслүүлж, түүнд захирагдахаа болихын төлөө байдаг; та нар энэ бүтэлгүйтсэн улс үндэстнийх байхаа больж, жигшүүрт агуу улаан лууд харьяалагдахаа больж, түүнд боолчлогдохоо болино. Бурхан чөтгөрүүдийн үүрийг гарцаагүй хэдэн хэсэг тасчин хаях бөгөөд та нар Бурханы хажууд зогсоно—та нар Бурханд харьяалагддаг, харин боолуудын энэхүү хаант улсад харьяалагддаггүй. Бурхан энэ харанхуй нийгмийг аль хэдийн голдоо ортол үзэн ядсан. Тэрээр шүдээ зуун, энэхүү хорон санаатай, жигшүүрт хөгшин могой дээр хөлөө тавихаар тэсэж ядан байгаа ба ингэснээр энэ нь хэзээ ч дахин босож чадахгүй, дахин хэзээ ч хүнийг хүчирхийлэхгүй; Бурхан үүний урьдын үйлдлүүдийг өршөөхгүй, хүнийг хууран мэхэлдгийг нь тэвчихгүй бөгөөд эрин үеүдийн туршид үйлдсэн нүгэл нэг бүрийнх нь төлөө тооцоо бодно; бүх ёрын муугийн энэ толгойлогчийг1 Бурхан өчүүхэн төдий ч хэлтрүүлэхгүй, үүнийг бүрмөсөн устгана.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас эш татав
Тайлбар:
1. “Бүх ёрын муугийн толгойлогч” гэдэг нь хөгшин диаволыг хэлж байна. Энэхүү хэллэг дээд зэргийн дургүйцлийг илэрхийлдэг.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 196
Хүн төрөлхтний ажлын төлөө Бурхан олон шөнийг нойргүй өнгөрөөсөн. Бурхан өдөр хоногоо хүнтэй өнгөрөөхийн тулд дээрээс хамгийн доод ёроолд, хүний амьдардаг амьдын тамд бууж ирсэн бөгөөд хүмүүсийн дундах ноорхой байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байсных нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй, харин ажлаа биечлэн гүйцэтгэх явцдаа хамгийн их доромжлол амсдаг. Бурхан юу гэж тамд харьяалагдах билээ? Бурхан амьдралаа тамд өнгөрөөж яахан болох билээ? Гэвч бүх хүн төрөлхтний төлөө, мөн бүхий л хүн төрөлхтнийг эртхэн амраахын төлөө Бурхан газар дээр ирэхийн тулд доромжлолыг тэсвэрлэж, шударга бус явдлыг туулж, хүнийг аврахын тулд “там”, “Үхэгсдийн орон”, барын үүрэнд биечлэн орсон юм. Хүн яаж Бурханыг эсэргүүцэхэд тохирох юм бэ? Бурханы талаар гомдоллох ямар шалтгаан хүнд байгаа юм бэ? Хүн яахан Бурханыг харж зүрхлэх билээ? Тэнгэрийн Бурхан энэхүү ёс суртахуунгүй хамгийн бузар булай нутагт ирээд хэзээ ч гоморхоогүй, мөн хүний талаар гомдоллоогүй, харин ч хүний сүйтгэл,1 дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний үндэслэлгүй шаардлагыг Бурхан хэзээ ч шүүмжлээгүй, хүнд хэзээ ч хэрээс хэтэрсэн шаардлага тавиагүй, мөн хүнээс хэзээ ч үндэслэлгүй зүйл шаардаагүй; Бурхан зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгээр цэвэршүүлэх, сануулах, захих, тайтгаруулах, шүүх, илчлэх гэх зэрэг хүний шаардсан бүх ажлыг зүгээр л гомдолгүйгээр хийдэг. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй юм бэ? Хэдийгээр Бурхан хүний хэтийн ирээдүй, хувь заяаг үгүй хийсэн ч Түүний гүйцэтгэсэн аль алхам хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг амьд үлдээхийн төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг энэхүү зовлон, шөнө шиг түнэр харанхуйн хүчний дарлалаас ангижруулахын төлөө байгаагүй вэ? Аль нь хүний төлөө байдаггүй вэ? Элбэрэлт эхийн сэтгэл мэт Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? Бурханы ирмүүн зүрх сэтгэлийг хэн ухаарч чадах вэ? Бурханы оргилуун зүрх сэтгэл, бадрангуй хүлээлтийг хүн хүйтэн, цэвдэг сэтгэл, үл хайхарсан харц, удаа дараагийн зэмлэл, доромжлол; мөн зүрх зүсэм үг, ёжлол, басамжлалаар хариулсан; хүн доог тохуу хийж, дэвсэлж, голж, үл ойлгож, гомдоллож, хөндийрч, зайлсхийж, ов мэх гаргаж, дайрч давшлан, хорсохоос өөр хариу бариагүй. Халуун дулаан үгийг нь хөмсөг зангидан, мянган хуруугаар чичлэн хүйтнээр үл ойшоосон билээ. Бурхан гагцхүү толгой гудайлган тэвчиж, номхон шар үхэр мэтээр хүмүүст үйлчлэхээс өөр яаж ч чаддаггүй.2 Нар сар тун олон удаа улирч, Бурхан ододтой асар олон удаа нүүр учирч, маш олон удаа үүрийн гэгээгээр гараад үдшийн бүрийд эргэн ирж, эргэж хөрвөөн, Эцэгээсээ хагацахаас мянга дахин хүнд гасланг туулж, хүний дайралт, эвдэлт, харьцалт, засалтыг туулсан юм. Бурханы даруу, нуугдмал байдлыг хүн алагчлах сэтгэл,3 шударга бус үзэл санаа, ёс бус хандлагаар хариулж, далд ажилладаг Бурханы нам гүм арга, хүлцэл, тэвчээрийг шунахай харцаар хариулсан; хүн харуусахгүйгээр Бурханыг дэвслэн хөнөөхийг хүсэж, газартай нь тэгшлэх гэж оролддог. Бурханд хүн “гойд сүйхээтэй” ханддаг бөгөөд хүний дээрэлхэж, зэвүүцдэг Бурхан олон түмэн хүний хөлд бяц дэвслүүлдэг байхад хүн толгодын хаан болж, хэмжээгүй эрх эдлэн,4 нууцхан анхаарлын төвд байхыг хүсдэг мэт, Бурханыг хичээл зүтгэлтэй, дүрэм журмыг баримталдаг, эсэргүүцэж, хэрэг төвөг удах эрхгүй, хөшигний цаадах найруулагч болгохыг эрмэлздэг мэтээр нуруу тэнэгэр зогсдог. Бурхан сүүлчийн эзэн хааны дүрд тоглож, ямар ч эрх чөлөөгүй утсан хүүхэлдэй5 байх ёстой. Хүний үйл хэрэг хэлж ярихын аргагүй атал хүн яахаараа Бурханаас энэ тэрийг шаардах эрхтэй байдаг билээ? Хүн яахаараа Бурханд санал хэлэх эрхтэй байдаг билээ? Хүн яахаараа сул талыг нь өрөвд гэж Бурханаас шаардах эрхтэй байдаг юм бэ? Хүн Бурханаас өршөөл хүртэхэд яахан тохирох билээ? Бурханы уужим сэтгэлийг ахин дахин хүртэхэд яахан тэнцэх билээ? Бурханаас ахин дахин уучлал хүртэхэд яаж тэнцэх юм бэ? Хүний мөс чанар хаа байна? Бурханы сэтгэлийг хүн аль эрт шархлуулж, Бурханы зүрх сэтгэлийг аль эрт эмтэлсэн. Бурхан хүнийг Өөрт нь өгөөмөр зан гаргана, өчүүхэн ч болтугай халуун дулаан хандана гэж найдан нүдэндээ галтай, нүүрэндээ цогтойгоор хүмүүсийн дунд ирсэн юм. Гэвч Бурханы зүрх сэтгэлийг хүн тайтгаруулалгүй удаж, Бурханыг гагцхүү удаа дараа6 дайрч давшлан, тарчилгасан. Зүрх сэтгэл нь хэт шунахай, хүсэл нь дэндүү их, хэзээ ч ханаж цаддаггүй, цаг ямагт зальхай, муйхар зоригтой байдаг хүн Бурханд ямар ч эрх чөлөө, үг хэлэх эрх огт олголгүйгээр доромжлолд өртөж, хүний эрхээр байхаас өөр сонголт үлдээдэггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (9)”-өөс эш татав
Тайлбар:
1. Хүний дуулгаваргүй байдлыг ил болгохын тулд “сүйтгэл” гэдгийг ашиглажээ.
2. “Хөмсөг зангидан, мянган хуруугаар чичлэн хүйтнээр үл ойшоохтой тулгарч, толгой гудайлган, номхон шар үхэр мэтээр хүмүүст үйлчилдэг” гэдэг нь анх нэг өгүүлбэр байсан боловч утгыг нь тодорхой болгохын тулд хоёр өгүүлбэрт хуваав. Эхний өгүүлбэр нь хүний үйлдэлд хамаатай бол хоёр дахь өгүүлбэр нь Бурханы туулдаг зовлон болон Бурхан бол даруу, нуугдмал гэдгийг илтгэдэг.
3. “Алагчлах сэтгэл” гэдэг нь хүмүүсийн дуулгаваргүй зан чанарыг хэлж байна.
4. “Хэмжээгүй эрх эдлэх” хэмээсэн нь хүмүүсийн дуулгаваргүй зан чанарыг хэлжээ. Тэд өөрсдийгөө өргөмжилж, бусдыг дөнгөлөн, тэднийг дагуулж, өөрсдийнхөө төлөө зовоодог. Тэд бол Бурханд дайсагнагч хүчин юм.
5. “Утсан хүүхэлдэй” гэдгээр Бурханыг мэддэггүй хүмүүсийг элэглэжээ.
6. Хүмүүсийн дорд зан араншинг онцлохын тулд “удаа дараа” гэдгийг ашиглажээ.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 197
Бие махбодтой болсон Бурхан бүх шашин, давхаргыг донсолгож, шашны хүрээний анхдагч дэг журмыг “үймүүлж”, Бурхан илрэхийг хүсэн мөрөөсдөг бүх хүний зүрх сэтгэлийг донсолгосон. Дээдлэн хүндлэхгүй хэн байна? Бурхантай уулзах гэж хүсэн хүлээхгүй хэн байна? Хүмүүсийн дунд Бурхан олон жил биечлэн байсан ч хүн үүнийг хэзээ ч ухаараагүй. Өнөөдөр Бурхан Өөрөө гарч ирж, ялгамж чанараа олон түмэнд тунхагласан байхад яагаад энэ нь хүний зүрх сэтгэлд баясал авчирч үл чадав? Бурхан нэгэн цагт хүнтэй баяр гунигаа хуваалцсан бол өнөөдөр хүн төрөлхтөнтэй дахин уулзаад өнгөрч одсон цаг хугацааны шастирыг хуваалцдаг. Иудагаас явсных нь дараа хүмүүс Түүний ямар ч ул мөрийг олж чадаагүй. Бурхантай дахин нэг уулзах сан гэж хүсэн мөрөөсдөг тэд өнөөдөр Түүнтэй ахин нүүр учирч, дахин уулзсан гэдгээ огт мэддэггүй. Энэ нь өчигдрийг санагдуулахаас өөр яалтай? Хоёр мянган жилийн өмнөх энэ өдөр иудейчүүдийн үр удам болох Ионагийн хүү Симон Аврагч Есүсийг харж, Түүнтэй нэг ширээнд хооллож, Түүнийг олон жил дагасныхаа дараа улам их хайрлах болсон: Тэр Эзэн Есүсийг чин сэтгэлээсээ хайрлан, асар их хайртай байсан билээ. Жавартай тэжээлийн онгоцонд төрсөн алтан шаргал үстэй нярай нь бие махбодтой болсон Бурханы эхний дүр гэдгийг иудейчүүд огт мэдээгүй. Түүнийг өөрсөдтэйгөө адилхан гэж бүгд бодоцгоон, ялгаатай гэж хэн ч бодоогүй—энэхүү ердийн, эгэл Есүсийг хүмүүс яаж таньж чадах билээ? Иудейчүүд Түүнийг тухайн цаг үеийн иудей хүү гэж бодоцгоосон юм. Хэн ч Түүнийг хайр татам Бурхан гэж хараагүй бөгөөд хүмүүс Түүнд гагцхүү сохроор шаардлага тавьж, арвин баялаг ерөөл, амар амгалан, баяр баясал хайрлаач гэж хүссэн. Саятан мэт Түүнд хүний хүсэж болох бүх зүйл бий гэдгийг л тэд мэдэж байлаа. Гэвч хүмүүс Түүнд хэзээ ч хайр татам Нэгэн хэмээн хандаагүй; тэр үеийн хүмүүс Түүнийг хайрлаагүй, гагцхүү эсэргүүцэж, бодлогогүй шаардлага тавьсан. Есүс хэзээ ч эсэргүүцээгүй, харин Өөрийг нь мэдэхгүй байсан ч гэлээ хүнд цаг ямагт нигүүлсэл хайрласан юм. Тэр чимээгүйхнээр хүмүүст гагцхүү халуун дулаан, хайр, өршөөл хайрлан, хэрэгжүүлэх шинэ арга замыг өгч, хуулийн хүлээсээс хүнийг гаргасан. Хүн Түүнийг хайрлаагүй, гагцхүү Түүнд атаархаж, гойд авьяас билгийг нь таньсан. Хайр татам Аврагч Есүс хүн төрөлхтний дунд ирэх үедээ хэчнээн их доромжлол туулсныг харалган хүн төрөлхтөн яахан мэдэх билээ? Түүний зовуурийг хэн ч бодолцож үзээгүй, Эцэг Бурханыг гэх хайрыг нь хэн ч мэдээгүй, Түүний ганцаардлыг хэн ч мэдэж чадаагүй; Мариа төрсөн эх нь хэдий ч өршөөлт Эзэн Есүсийн сэтгэл дэх бодлыг яахан мэдэх билээ? Хүний Хүүгийн туулсан үгээр илэрхийлшгүй зовлонг хэн мэдэх билээ? Хүмүүс хүсэлт тавьсныхаа дараа Түүнийг цэвдгээр үл ойшоон, гадагш хаясан. Иймээс Есүс өдрөөс өдөрт, жилээс жилд гудамжаар хэрэн хэсэж, олон жил тэнүүчилсээр урт атлаа ахархан гучин гурван хүнд бэрх жилийг өнгөрөөсөн юм. Хүмүүс хэрэгтэй үедээ инээмсэглэсэн царай гарган Түүнийг гэртээ урьж, шаардлага тавихаар оролддог байлаа—харин тус нэмрийг нь авсныхаа дараа хаалгаар даруй хөөн гаргадаг байв. Хүмүүс Түүний амнаас гарсан зүйлийг идэж, цусыг нь ууж, хайрласан нигүүлслийг нь эдэлсэн атлаа өөрсдөд нь хэн амь хайрласныг хэзээ ч мэддэггүй байснаасаа болж Түүнийг бас эсэргүүцсэн. Эцэст нь Есүсийг загалмайд цовдолсон ч Тэр ганц ч үг дуугараагүй. Өнөөдөр ч гэсэн Тэр чимээгүй л байна. Хүмүүс Түүний махыг идэж, цусыг ууж, өөрсдөд нь зориулан бэлддэг хоол хүнсийг нь идэцгээн, нээсэн замаар нь алхдаг атлаа Түүнийг голохоор санаархсан хэвээр байдаг; үнэндээ тэд өөрсдөд нь амь хайрласан Бурханд дайсан мэт хандаж, өөрсөд шиг нь боол хүмүүст тэнгэр Эцэг мэт ханддаг. Ингэснээрээ тэд Түүнийг албаар эсэргүүцдэг бус уу? Есүс хэрхэн загалмай дээр амь тавих болов? Та нар мэдэх үү? Өөрт нь хамгийн ойр дотно байсан, Өөрийг нь идэж, ууж, эдэлж байсан Иудас Түүнээс урваагүй гэж үү? Есүс шалихгүй, хэвийн багшаас цаашгүй байсан учраас Иудас урвасан бус уу? Есүс ер бусын, тэнгэрийн Нэгэн гэдгийг хүмүүс үнэхээр олж харсан бол хорин дөрвөн цагийн туршид загалмайд амьдаар нь цовдолж, эцэст нь Түүнийг амьсгал хураахад хүргэж яахан чадах билээ? Бурханыг хэн мэдэж чадах вэ? Хүмүүс гагцхүү ханаж цадашгүй шуналтайгаар Бурханыг эдэлдэг атлаа Түүнийг хэзээ ч мэддэг байгаагүй. Гар бариад бугуй барих хүмүүс “Есүсийг” тушаал, захирамждаа бүрэн дуулгавартай болгосон юм. Толгой тавих газаргүй хүний энэ Хүүд хэн ер нь өршөөнгүй байдлаар хандсан юм бэ? Эцэг Бурханы даалгаврыг биелүүлэхэд Түүнтэй хүч нэгтгэх талаар хэн ер нь бодолцсон юм бэ? Хэн ер нь Түүний талаар бодож үзсэн юм бэ? Хэн ер нь Түүний хүндрэл бэрхшээлийг хайхарч ирсэн юм бэ? Өчүүхэн ч хайргүйгээр хүн Түүнийг нааш цааш угзардаг; өөрийнх нь гэрэл, амь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөд хүмүүсийн дунд шаналал туулсан хоёр мянган жилийн өмнөх “Есүсийг” яаж дахин нэг удаа цовдлохоо нууцхан төлөвлөхөөс өөр юу ч хийдэггүй. “Есүс” үнэхээр тийм их үзэн ядалт төрүүлдэг гэж үү? Түүний хийсэн бүхэн аль эрт мартагдсан гэж үү? Олон мянган жил хуримтлагдсан үзэн ядалт эцэст нь оргилон гарах болно. Иудейчүүдийн өрөөсөн дугуй та нар! “Есүс” та нарт хэзээ дайсагнасан болоод Түүнийг та нар тэгтлээ их үзэн ядах ёстой юм бэ? Тэр маш ихийг хийж, маш их үг хэлсний аль нь ч та нарт ашиг тус болоогүй юу? Хариуд нь юу ч нэхэлгүй амиа өгч, Өөрийгөө та нарт бүрэн дүүрэн өгсөн атал Түүнийг амьдаар нь барьж идэхийг хүссээр байгаа юм гэж үү? Тэр юугаа ч харамлалгүй, ертөнцийн алдар суу, хүмүүсийн дундах халуун дулаан, хайр, бүх ерөөлийг эдлэлгүйгээр та нарт бүхнээ өгсөн. Хүмүүс Түүнд маш муухай ханддаг, газар дэлхийн бүх эд баялгийг хэзээ ч эдлээгүй, чин үнэнч, оргилуун зүрх сэтгэлээ хүнд бүрэн дүүрэн зориулдаг, Өөрийгөө хүн төрөлхтний төлөө бүрэн дүүрэн зориулсан Түүнд хэн ер нь халуун дулааныг өгөв? Хэн ер нь Түүнийг тайтгаруулав? Хүн Түүнд бүхий л дарамтыг өгч, хамаг золгүйтлээ Түүнд нялзаан, хүмүүсийн дундах хамгийн золгүй туршлагыг Түүнд тулгасан бөгөөд бүхий л шударга бус явдалд Түүнийг буруутгаж, үүнийг нь Тэр үг дуугүй хүлээн зөвшөөрсөн. Есүс ер нь хэн нэгэнд эсэргүүцэл илэрхийлсэн гэж үү? Хэн нэгнээс ер нь жаахан нөхөн төлбөр нэхсэн гэж үү? Хэн ер нь Түүнийг өрөвдөж үзсэн юм бэ? Хэвийн хүмүүс та нарын хэн нь хүүхэд насандаа хайраар дутаа вэ? Хэнд чинь өнгөлөг сайхан залуу нас байгаагүй вэ? Хэн чинь хайртай хүмүүсийнхээ халуун дулаанаар дутнам? Хэнд хамаатан садан, найз нөхдийн хайр үгүйлэгдэнэ вэ? Хэн бусдаас хүндлэл хүлээхгүй байна? Халуун дулаан гэр бүлгүй хэн байна? Итгэмжит хүний тайтгарлаар хэн дутнам? Гэтэл Есүс ер нь эдгээрийн аль нэгийг эдэлж байсан гэж үү? Хэн ер нь Түүнд багахан халуун дулааныг мэдрүүлсэн юм бэ? Хэн Түүнд өчүүхэн ч болов тайтгарал өгсөн юм бэ? Хэн ер нь Түүнд хүний багахан ёс суртахууныг харуулсан юм бэ? Хэн Түүнийг ер нь хүлцэж байсан юм бэ? Хүнд хэцүү цаг үед хэн ер нь Түүнтэй хамт байсан юм бэ? Хүнд хэцүү амьдралыг хэн ер нь Түүнтэй хамт өнгөрөөсөн юм бэ? Хүн Түүнд тавих шаардлагаа хэзээ ч сулруулаагүй; зүгээр л ямар ч эргэлзээгүйгээр шаардлага тавьдаг бөгөөд хүний ертөнцөд ирээд Тэр хүний шар үхэр, морь, хоригдол байж, хүнд бүхнээ өгөх ёстой мэт байдаг; эс бөгөөс хүн Түүнийг хэзээ ч уучлахгүй, Түүнд хэзээ ч зөөлөн хандахгүй, Түүнийг хэзээ ч Бурхан гэж дуудахгүй, мөн Түүнийг хэзээ ч сайнаар бодохгүй. Хүн Бурханыг үхтэл нь шаналгахаар шийдсэн мэт Бурханд хэтэрхий хатуу ханддаг бөгөөд үхсэнийх нь дараа л Бурханд тавих шаардлагаа сулруулна; эс бөгөөс Бурханд тавих шаардлагынхаа стандартыг хэзээ ч бууруулахгүй. Ийм хүнийг Бурхан жигшихгүй байж яаж чадах юм бэ? Энэ нь өнөөдрийн эмгэнэл бус уу? Хүний мөс чанар хаана ч алга. Хүн Бурханы хайрыг хариулна гэж хэлсээр байгаа ч Бурханыг шинжиж, үхтэл нь тамладаг. Өвөг дээдсээс уламжилж ирсэн Бурханд итгэхийн “нууц жор” энэ бус уу? “Иудейчүүд” байхгүй газар гэж алга, өнөөдөр тэд өнөөх л ажлаа хийж, Бурханыг эсэргүүцэх нэг л ажлаа гүйцэлдүүлэх атлаа өөрсдөө Бурханыг дээдэлж байна гэж боддог. Хүн хоёр нүдээрээ Бурханыг таньж яахан чадах билээ? Махан биед амьдардаг хүн Бурханыг Сүнснээс ирсэн бие махбодтой болсон Бурхан хэмээн үзэж яахан чадах билээ? Хүмүүсийн дундаас хэн Түүнийг мэдэж чадах юм бэ? Хүмүүсийн дунд үнэн гэж хаана байна вэ? Жинхэнэ зөв шударга байдал хаана байна вэ? Бурханы зан чанарыг хэн мэдэж чадах вэ? Тэнгэр дэх Бурхантай хэн тэмцэж чадах вэ? Бурханыг хүмүүсийн дунд ирэхэд хэн ч мэдэлгүйгээр голсонд гайхах зүйл алга. Хүн Бурханы оршин тогтнолыг хүлцэж яахан чадах вэ? Ертөнцийн харанхуйг гэрэл үлдэн хөөхийг хүн яаж зөвшөөрөх билээ? Энэ бүхэнд хүн нэр төртэйгөөр зүтгэдэг бус уу? Энэ нь хүний шулуун шударга оролт бус уу? Гэтэл Бурханы ажил хүний оролтод төвлөрдөг бус уу? Та нар Бурханы ажлыг хүний оролттой нэгтгэн Бурхан, хүн хоёрын хооронд сайн харилцаа тогтоож, хүний биелүүлэх учиртай үүргийг чадах чинээгээрээ биелүүлээсэй гэж Би хүсэж байна. Ийм маягаар дараа нь Бурханы ажил эцэслэж, Тэр алдар сууг олж авснаар төгсөх болно!
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (10)”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 198
Өнөөдөр Би бүх тэрслүү зан чанарыг нь илчилж, бүх муу муухай байдлыг нь ил болгохын тулд Хятад дахь, Бурханы сонгосон хүмүүс дээр ажилладаг бөгөөд хэлэх хэрэгтэй бүхнээ хэлж байгаагийн минь нөхцөл байдал энэ юм. Дараа нь Би бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын дараагийн алхмыг хийхдээ бүхий л орчлон ертөнц дээрх хүн бүрийн зөв шударга бусыг шүүхдээ та нарыг шүүх шүүлтээ ашиглана, учир нь хүмүүс та нар бол хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийн төлөөлөгчид билээ. Урагшилж сайжирч чаддаггүй хүмүүс ердөө л товойлгогч, хүчин зүтгэгчид болно, харин сайжирч чаддаг хүмүүс ашиглагдана. Урагшилж сайжирч чадахгүй хүмүүс зөвхөн товойлгогч болж үйлчилнэ гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Миний өнөөгийн үг, ажил бүгд та нарын нөхцөл байдлыг онилдог, мөн та нар бүх хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийн төлөөлөл, загвар болсон. Хожим нь Би та нарыг байлдан дагуулдаг эдгээр үгийг харийн улс орнуудад аваачиж, тэндхийн хүмүүсийг байлдан дагуулахад ашиглана, гэсэн ч чи тэдгээрийг олж аваагүй байх болно. Тэр нь та нарыг товойлгогч болгохгүй гэж үү? Бүх хүн төрөлхтний завхарсан зан чанар, хүний тэрслүү үйлс, хүний муухай дүр төрх, нүүр царай бүгд, өнөөдөр та нарыг байлдан дагуулахад ашигласан үгэнд тэмдэглэгддэг. Та нар үлгэр дуурайл, өмнөх жишээ учраас улс үндэстэн, урсгал бүрийн хүмүүсийг байлдан дагуулахын тулд Би эдгээр үгийг ашиглана. Гэхдээ Би та нарыг зориуд орхихоор төлөвлөөгүй; хэрвээ чи эрэл хайгуулаа сайн хийж чадалгүй, улмаар засаршгүй гэдгээ нотолбол зүгээр л хүчин зүтгэгч, товойлгогч болохгүй гэж үү? Миний мэргэн ухаан Сатаны арга мэхэнд үндэслэн хэрэгждэг гэдгийг Би нэгэнтээ хэлсэн. Яагаад Би тэгж хэлсэн бэ? Миний яг одоо хэлж, хийж байгаа зүйлийн ар дахь үнэн энэ биш гэж үү? Хэрвээ чи урагшлан сайжирч чадахгүй бол, хэрвээ чи төгс болгуулалгүй, харин ч шийтгүүлдэг бол товойлгогч болохгүй гэж үү? Магадгүй чи амьдралдаа асар их зовсон байж болох ч юу ч ойлгоогүй хэвээр байгаа; чи амийн талаар юу ч мэддэггүй. Гэсгээгдэж, шүүгдсэн хэдий ч чи огт өөрчлөгдөөгүй бөгөөд сэтгэлийн гүндээ амийг олж аваагүй. Чиний ажлыг турших цаг ирэх үед чи гал мэт ширүүн шалгалтыг болон бүр ч их гай зовлонг туулна. Энэхүү гал бүхий л оршихуйг чинь үнс нурам болгон хувиргана. Амийг эзэмшдэггүй хүн, дотроо өчүүхэн төдий ч шижир алтгүй хүн, завхарсан хуучин зан чанартайгаа зууралдсан хүн, товойлгогч байхыг ч сайн хийж чаддаггүй хүний хувьд чи яаж таягдан хаягдахгүй байж чадах юм бэ? Сохор зоосноос ч долоон дор үнэтэй, амьгүй хүн байлдан дагуулалтын ажилд хэрэгтэй байж чадна гэж үү? Тэр цаг ирэх үед өдөр хоногууд чинь Ноа болон Содомынхоос ч хэцүү байх болно! Тэр үед залбирлууд чинь чамд тус болохгүй. Авралын ажил хэдийнээ дуусчихсан байх үед чи яаж дараа нь буцаж ирээд, шинээр гэмшиж эхэлж чадах юм бэ? Бүх авралын ажил дуусмагц авралын ажил гэж байхаа болино; харин ёрын муу хүмүүсийг шийтгэх ажлын эхлэл л байх байна. Чи эсэргүүцэж, тэрсэлдэг бөгөөд ёрын муу гэдгийг нь мэддэг зүйлээ хийдэг. Чи хатуу чанга шийтгэлийн бай биш гэж үү? Өнөөдөр Би чиний төлөө энэ бүхнийг ойлгомжтой тайлбарлаж байна. Хэрвээ чи сонсохгүй гэж шийдвэл, хожим нь гай гамшиг тохиолдох үед харамсаж, итгэж эхэлсэн ч гэсэн хэтэрхий оройтохгүй гэж үү? Би чамд өнөөдөр гэмших боломж олгож байгаа ч чи тэгэхийг хүсэхгүй байна. Чи хэр удаан хүлээхийг хүсэж байгаа юм бэ? Гэсгээлтийн өдөр хүртэл үү? Урьдын гэм бурууг чинь Би өнөөдөр санадаггүй; Би чамайг ахин дахин уучилж, зөвхөн эерэг талыг чинь л харахын тулд чиний сөрөг талаас нүүр буруулдаг, учир нь Миний одоогийн бүх үг болон ажил чамайг аврах учиртай бөгөөд Би чамд ямар ч муу санаа агуулаагүй. Гэсэн ч чи орохоос татгалздаг; чи сайн мууг ялгаж чаддаггүй, бас сайхан сэтгэлд хэрхэн талархахаа мэддэггүй. Ийм хүмүүс зүгээр л шийтгэл болон зөв шударга цээрлүүлэлт ирэхийг хүлээдэг бус уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 199
Мосе хадыг цохих үед Еховагийн хүртээсэн ус оргилон гарсан, энэ нь түүний итгэлээс болсон юм. Давид, Ехова Намайг магтсан хөгжим тоглож—зүрх сэтгэл нь баяр хөөрөөр дүүрэх үед—энэ нь түүний итгэлээс болсон. Иов уулыг бүрхэж байсан мал сүргээ болон гэр бүлийн үнэлж баршгүй эзэмшлээ алдаж, бие нь хатгиар бүрхэгдэх үед энэ нь түүний итгэлээс болсон юм. Тэр Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний алдрыг харах үед энэ нь түүний итгэлээс болсон билээ. Петр Есүс Христийг дагаж чадсан нь өөрийнх нь итгэлээс болсон. Тэр Миний төлөө загалмайд цовдлогдож, суу алдартай гэрчлэл хийсэн нь ч бас түүний итгэлээс болсон юм. Иохан, хүний Хүүгийн гайхалтай дүрийг харах үед энэ нь түүний итгэлээс болсон. Эцсийн өдрүүдийн үзэгдлийг харах үед ч энэ нь мөн л түүний итгэлээс болсон. Харь үндэстэн гэж нэрлэгддэг хүмүүс Миний илчлэлийг олж авч, хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийхээр махбодод эргэн ирснийг минь мэдэж авсан нь ч бас тэдний итгэлээс болсон юм. Миний хатуу чанга үгээр цохиулдаг ч тэдгээрээр тайтгаруулагдаж, аврагддаг бүх хүн, итгэлээсээ болж ингээгүй гэж үү? Хүмүүс итгэлээсээ үүдэн маш ихийг хүлээн авсан бөгөөд энэ нь үргэлж ерөөл байдаггүй. Тэд Давидын мэдэрсэн аз жаргал, баяр хөөрийг хүлээн авахгүй, эсвэл Мосе шиг Еховагийн хайрласан усыг авахгүй байж магад. Жишээлбэл, Иов итгэлээсээ үүдэн Еховагаар ерөөгдсөн боловч бас гай гамшиг амссан. Чи ерөөгдсөн ч, эсвэл гай гамшиг амссан ч, аль аль нь ерөөлтэй үйл явдал юм. Итгэлгүйгээр чи байлдан дагуулалтын энэхүү ажлыг хүлээн авч чадахгүй, өнөөдөр нүдний чинь өмнө харагддаг Еховгийн үйл хэргийг харж бүр ч чадахгүй. Чи харж чадахгүй, тэр ч бүү хэл хүлээн авч чадахгүй байх болно. Эдгээр гай зовлон, гамшиг болон бүх шүүлт—хэрвээ эдгээр нь чамд тохиолдоогүй бол чи өнөөдөр Еховагийн үйл хэргийг харж чадах байсан уу? Өнөөдөр, итгэл нь чамд байлдан дагуулагдах боломж олгодог бөгөөд байлдан дагуулагдах нь чамд Еховагийн үйл хэрэг бүрд итгэх боломжийг олгодог. Итгэлийн улмаас л чи ийм гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг. Энэ гэсгээлт, шүүлтээр дамжуулан чи байлдан дагуулагдаж, төгс болдог. Өнөөдөр чиний хүлээн авч байгаа ийм гэсгээлт, шүүлтгүйгээр итгэл чинь хий дэмий байх болно, учир нь чи Бурханыг мэддэггүй байна; Түүнд хэчнээн итгэсэн чинь хамаагүй, итгэл чинь бодит байдалд үндэслээгүй, хоосон илэрхийлэл төдий байна. Чамайг бүрэн дуулгавартай болгодог байлдан дагуулалтын энэ ажлыг хүлээн авсны дараа л чиний итгэл жинхэнэ, бат бөх болж, зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэдэг. “Итгэл” хэмээх энэхүү үгээс болж чи асар их шүүлт, хараал амсдаг ч гэсэн, жинхэнэ итгэлтэй байж, хамгийн жинхэнэ, хамгийн бодитой, хамгийн үнэ цэнтэй зүйлийг хүлээн авдаг. Яагаад гэвэл, зөвхөн шүүлтийн явцад л чи Бурханы бүтээлийн эцсийн хүрэх газрыг хардаг; энэхүү шүүлтээс л чи Бүтээгч хайрлагдах ёстой гэдгийг хардаг; ийм байлдан дагуулалтын ажлаас л чи Бурханы гарыг хардаг; энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралыг бүрэн ойлгож эхэлдэг; энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралын зөв замыг олж авч, “хүн” гэдгийн жинхэнэ утга учрыг ойлгож эхэлдэг; зөвхөн энэ байлдан дагуулалтаас л чи Төгс Хүчитийн зөвт зан чанар болон үзэсгэлэнтэй сайхан, алдарт дүр төрхийг хардаг; энэхүү байлдан дагуулалтын ажлаас л чи хүний гарал үүслийг мэдэж авч, бүх хүн төрөлхтний “үхэшгүй мөнхийн түүхийг” ойлгодог; энэ байлдан дагуулалтаас л чи хүн төрөлхтний өвөг дээдэс болоод хүн төрөлхтний завхралын уг сурвалжийг танин мэдэж авдаг; энэ байлдан дагуулалтаас чи баяр хөөр, тайтгарал, түүнчлэн эцэс төгсгөлгүй цээрлүүлэлт, сахилгажуулалт болон Бүтээгчээс Өөрийн бүтээсэн хүн төрөлхтөнд өгсөн зэмлэлийн үгийг хүлээн авдаг; энэ байлдан дагуулалтын ажлаас чи ерөөл хүлээн авдаг, мөн хүний хүртэх ёстой гай гамшгийг хүлээн авдаг… Энэ нь бүгд өчүүхэн итгэлээс чинь болж байгаа бус уу? Эдгээр зүйлийг олж авсны дараа итгэл чинь өсөөгүй гэж үү? Чи үлэмж ихийг олж аваагүй гэж үү? Бурханы үгийг сонсож, Бурханы мэргэн ухааныг харснаар үл барам, чи бас ажлын алхам бүрийг биечлэн туулсан. Хэрвээ итгэлгүй байсан бол ийм төрлийн гэсгээлт, эсвэл ийм төрлийн шүүлтийг амсахгүй байх байсан гэж чи хэлж магадгүй. Гэвч итгэлгүйгээр чи Төгс Хүчитээс ийм гэсгээлт, ийм халамжийг хүлээн авч чадахгүйгээр зогсохгүй, Бүтээгчтэй уулзах боломжоо үүрд алдах байсан гэдгээ мэдэж байх ёстой. Чи хүн төрөлхтний гарал үүслийг хэзээ ч мэдэхгүй, хүний амьдралын ач холбогдлыг хэзээ ч ойлгохгүй байх байсан. Бие чинь үхэж, сүнс чинь одсон ч гэсэн чи Бүтээгчийн бүх үйл хэргийг мөн л ойлгож чадахгүй байх байсан, тэр ч бүү хэл, Бүтээгч хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа газар дээр үнэхээр агуу ажил хийсэн гэдгийг мэдэхгүй байх байв. Түүний бүтээсэн энэхүү хүн төрөлхтний нэгэн гишүүн болохын хувьд чи ийм маягаар мунхаглан харанхуй руу унаж, мөнхийн шийтгэл амсахыг хүсэж байна уу? Хэрвээ чи өөрийгөө өнөөдрийн гэсгээлт, шүүлтээс салгавал чамд юу тулгарах вэ? Өнөөгийн шүүлтээс салмагц энэхүү хүнд хэцүү амьдралаас зугтаж чадна гэж чи бодож байна уу? Хэрвээ чи “энэ газрыг” орхиж явбал зовлонт тарчлаан, эсвэл диаволын учруулсан харгис хүчирхийлэлтэй л тулгарна гэдэг худлаа гэж үү? Тэвчихийн аргагүй өдөр, шөнүүд тулгарч магад бус уу? Өнөөдрийн энэ шүүлтээс л зугтдаг учраас чи ирээдүйн тарчлаанаас үүрд зайлж чадна гэж бодож байна уу? Чиний замд юу тулгарах вэ? Энэ нь үнэхээр чиний хүсдэг Диваажингийн орон байх юм гэж үү? Чи одоогийнх шигээ бодит байдлаас зугтсанаар хожмын мөнхийн гэсгээлтээс зайлж чадна гэж бодож байна уу? Өнөөдрөөс хойш чи ийм боломж, ийм ерөөлийг дахиад ер нь олж чадах уу? Гай гамшиг чамд тохиолдох үед чи тэдгээрийг олж чадах уу? Бүх хүн төрөлхтөн амралтад орох үед чи тэдгээрийг олж чадах уу? Өнөөгийн аз жаргалтай амьдрал болон эв зохицолтой бяцхан гэр бүл чинь ирээдүйн мөнхийн хүрэх газрыг чинь орлож чадах уу? Хэрвээ чи жинхэнэ итгэлтэй бол, мөн хэрвээ чи итгэлээсээ үүдэн асар ихийг олж авдаг бол тэр бүхэн нь бүтээгдсэн зүйл болох чиний олж авах ёстой, бас анхнаасаа чамд байх ёстой байсан зүйл юм. Ийм байлдан дагуулалт чиний итгэл болон аминд хамгийн их ач тустай.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 200
Өнөөдөр чи хэрхэн байлдан дагуулагдах талаар болон байлдан дагуулагдсаныхаа дараа хүмүүс биеэ хэрхэн авч явах талаар мэддэг байх ёстой. Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх, гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой бөгөөд орчин ямар ч байлаа гэсэн, Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэх дээд зэргийн хайр. Нэг талаар чи Иов шиг байх ёстой: Тэр бүх материаллаг хөрөнгөө алдаж, махан биеийн өвчин шаналалд нэрвэгдсэн атлаа Еховагийн нэрийг хаяагүй. Энэ нь Иовын гэрчлэл байв. Петр үхэлд хүртэл Бурханыг хайрлаж чадсан. Тэрээр загалмайд цовдлогдож, үхэлтэйгээ нүүр тулах үедээ Бурханыг хайрласаар байсан; тэр хэтийн ирээдүйгээ бодоогүй, эсвэл сайхан найдвар, хэрээс хэтэрсэн бодлоо эрэлхийлээгүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон билээ. Энэ бол чиний хүрэх ёстой стандарт, ингэвэл чамайг гэрчлэлтэй гэж үзэх бөгөөд чи байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болно. Өнөөдөр хүмүүс мөн чанар, байр сууриа үнэхээр мэддэг байсан бол хэтийн ирээдүй, эсвэл итгэл найдварыг эрж хайсаар байх байсан уу? Чиний мэдэх ёстой зүйл бол энэ: Бурхан намайг төгс болгох эсэхээс үл хамааран би Бурханыг дагах ёстой; одоо Түүний хийдэг бүхэн сайн бөгөөд миний төлөө хийгддэг, ингэснээр зан чанар маань өөрчлөгдөж, бид Сатаны нөлөөнөөс өөрсдийгөө салган, бузар газар нутагт төрсөн ч бохир хольцоос өөрсдийгөө салгаж, бузар булай болон Сатаны нөлөөнөөс ангижирч, үүнийг орхих боломжтой болж чадна. Мэдээж, чамаас шаарддаг зүйл энэ боловч Бурханы хувьд энэ нь ердөө л байлдан дагуулалт бөгөөд ингэснээр хүмүүс дуулгавартай дагах шийдвэртэй байж, Бурханы бүх зохион байгуулалтад захирагдаж чадна. Ийм маягаар аливаа зүйл гүйцэлдэнэ. Өнөөдөр ихэнх хүмүүс аль хэдийн байлдан дагуулагдсан боловч тэдний дотор тэрслүү, дуулгаваргүй байдал ихээхэн байсаар байдаг. Хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ мөн л хэтэрхий жаахан бөгөөд итгэл найдвар, хэтийн ирээдүй байх л юм бол тэд эрч хүчээр дүүрдэг; итгэл найдвар, хэтийн ирээдүй байхгүй бол тэд сөрөг болж, бүр Бурханыг орхин явах тухай ч боддог. Түүнчлэн, хэвийн хүн чанарыг амьдран харуулахаар чармайх хүсэл хүмүүст тийм ч их байдаггүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй. Тиймээс Би байлдан дагуулалтын тухай мөн л ярих ёстой. Үнэн хэрэгтээ төгс төгөлдөржилт нь байлдан дагуулалттай нэгэн зэрэг явагддаг: Чамайг байлдан дагуулагдахад төгс болгуулахын эхний үр нөлөө ч бас гардаг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах хоёрын хоорондох ялгаа нь хүмүүсийн өөрчлөлтийн түвшний дагуу байдаг. Байлдан дагуулагдах нь төгс болгуулахын эхний алхам бөгөөд тэд бүрэн төгс болгуулчихсан гэсэн үг биш, мөн Бурхан тэднийг бүрэн олж авсан гэдгийг ч нотолдоггүй. Хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа зан чанарт нь зарим нэг өөрчлөлт гардаг боловч ийм өөрчлөлт нь Бурханаар бүрэн авхуулсан хүмүүсийнхээс хавьгүй бага байдаг. Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол хүмүүсийг төгс болгох анхан шатны ажил буюу тэднийг байлдан дагуулах явдал бөгөөд хэрвээ чи байлдан дагуулагдаж чадахгүй бол Бурханаар төгс болгуулж, Түүгээр бүрэн авхуулах ямар ч аргагүй байх болно. Чи ердөө гэсгээлт, шүүлтийн цөөн хэдэн үгийг олж авах боловч тэдгээр нь зүрх сэтгэлийг чинь бүрмөсөн өөрчилж чадахгүй. Тиймээс чи таягдан хаягдах хүмүүсийн нэг нь болно; энэ нь ширээн дээрх тансаг зоогийг харсан ч идэхгүй байгаагаас өөрцгүй. Энэ нь эмгэнэлт дүр зураг биш гэж үү? Иймээс чи өөрчлөлтийг эрж хайх ёстой: Байлдан дагуулагдаж, эсвэл төгс болгуулж байсан ч бай, энэ хоёр нь чамд өөрчлөлт байгаа эсэхтэй болон дуулгавартай юу, үгүй юу гэдэгтэй чинь холбоотой бөгөөд Бурхан чамайг авах эсэхийг тодорхойлдог. “Байлдан дагуулагдах”, “төгс болгуулах” нь зүгээр л өөрчлөлт болон дуулгавартай байдлын хэмжээнд, түүнчлэн Бурханыг гэх хайр чинь хэр цэвэр ариун бэ гэдэгт суурилдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр шаарддаг зүйл бол чи бүрэн төгс болгуулах явдал, гэхдээ эхлээд чи байлдан дагуулагдах ёстой—чи Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар хангалттай мэдлэгтэй, дагах итгэлтэй байж, өөрчлөлтийг эрж хайдаг, Бурханы тухай мэдлэгийг эрж хайдаг нэгэн байх ёстой. Тэр үед л чи төгс болгуулахаар эрж хайдаг хүн болно. Төгс болгуулах явцдаа байлдан дагуулагдана, мөн байлдан дагуулагдах явцдаа төгс болгуулна гэдгээ та нар ойлгох ёстой. Өнөөдөр чи төгс болгуулахаар эрж хайж, эсвэл гаднах хүн чанараа өөрчилж, хэв чанараа сайжруулахаар эрж хайж болох боловч өнөөдөр Бурханы хийдэг бүхэн утга учиртай, ашиг тустай гэдгийг ойлгож чаддаг байх нь хамгийн чухал юм: Энэ нь, бузар газарт төрсөн чамд бузар булайгаас зугтаж, үүнээс ангижрах боломж олгодог, мөн Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломж олгодог. Эдгээр зүйлд анхаарлаа төвлөрүүлснээр чи энэхүү бузар газарт хамгаалагддаг. Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсдэг вэ? Чи бузар газарт төрсөн ч бохир заваанаар дахин хэзээ ч сэвтэхгүйгээр ариун болж чаддаг, Сатаны эзэмшил дор амьдардаг ч Сатаны нөлөөнөөс салж, Сатанаар эзэмдүүлдэг ч үгүй, дарлуулдаг ч үгүй бөгөөд Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаяж чаддаг бөгөөд амьдран харуулдаг зүйлдээ сатанлаг зан чанарыг илчлэхээ болиод, харин хүнийг бүтээхдээ Бурханы хүнээс шаардсан зүйл буюу хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хэвийн гүн ойлголт, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр, Бурханд үнэнч байдлыг амьдран харуулдаг. Энэ нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл билээ. “Бид бузар газарт төрсөн боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний удирдлагын улмаас, Тэр биднийг байлдан дагуулсан учраас өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан. Өнөөдөр дуулгавартай байж чадаж байгаа маань ч бас Бурханаар байлдан дагуулагдахын үр нөлөө бөгөөд бидний сайнаас, эсвэл бид аяндаа Бурханыг хайрласнаас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан тогтоосон учраас л бид өнөөдөр байлдан дагуулагдсан ба Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; бас Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид аврагдаж, Сатаны эзэмшлээс ангижирсан ба бузар завааныг орхиж, агуу улаан лууны үндэстэн дотор ариусгагдаж чаддаг” гэж чи хэлдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (2)”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 201
Эцсийн өдрүүдийн ажил бүх дүрэм журмыг эвддэг ба чи хараагдсан ч бай, эсвэл шийтгүүлсэн ч бай хамаагүй, Миний ажилд туслан, өнөөдрийн байлдан дагуулалтын ажилд тус болсоор байгаа цагт, мөн Моабын үр удам, эсвэл агуу улаан лууны үр сад эсэхээсээ үл хамааран, ажлын энэ үе шатанд Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, чадах бүхнээ хийсээр байгаа цагт зохих үр дүнд хүрэх болно. Чи бол агуу улаан лууны үр сад, мөн Моабын үр удам; дүгнэн хэлбэл, мах, цустай хүн бүхэн Бурханы бүтээл бөгөөд Бүтээгчээр бүтээгдсэн билээ. Чи бол Бурханы бүтээл, чамд ямар ч сонголт байх ёсгүй ба энэ нь чиний үүрэг. Мэдээж өнөөдөр Бүтээгчийн ажил бүхий л ертөнц рүү чиглэдэг. Хэний үр удам байхаас үл хамааран, юун түрүүнд чи бол Бурханы бүтээлүүдийн нэг, Моабын үр удам болох та нар бол Бурханы бүтээлүүдийн нэг хэсэг, цорын ганц ялгаа нь та нар зүгээр л арай дорд үнэ цэнтэй. Өнөөдөр Бурханы ажил бүх бүтээлийн дунд хийгдэж, бүхий л орчлон ертөнц рүү чиглэдэг тул Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бүтээгч ямар ч хүмүүс, хэрэг явдал, эсвэл зүйлсийг сонгож болно. Тэрээр хэний үр удам болохыг чинь анхаардаггүй; чи Түүний бүтээлүүдийн нэг бөгөөд Түүний ажил буюу байлдан дагуулалт, гэрчлэлийн ажилд тус болсоор байгаа цагт Тэр Өөрийн ажлыг чам дээр ямар ч эргэлзээгүйгээр гүйцэтгэнэ. Энэ нь, Бурхан Харь үндэстнүүдийн дунд, ялангуяа хараагдсан, дорд хүмүүсийн дунд хэзээ ч ажиллахгүй; хараагдсан хүмүүсийн хувьд тэдний ирээдүйн бүх үр удам хэзээ ч аврагдах боломжгүйгээр, үүрд хараагдана; Бурхан хэзээ ч Харь үндэстнүүдийн нутагт буун ирж, ажиллахгүй, бузар газарт хэзээ ч хөл тавихгүй, учир нь Тэр бол ариун билээ хэмээх хүмүүсийн уламжлалт үзлийг нураадаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил энэ бүх үзлийг нураасаан. Бурхан бол бүх бүтээлийн Бурхан, тэнгэр, газар, бүх зүйлийг ноёрхдог бөгөөд зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш юм. Тиймээс Хятад дахь энэхүү ажил дээд зэргийн ач холбогдолтой бөгөөд бүх үндэстний дунд түгэхгүй гэж үү? Ирээдүйн агуу гэрчлэл зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй; хэрвээ Бурхан та нарыг л байлдан дагуулсан бол чөтгөрүүдийг итгүүлж чадах байсан уу? Тэд байлдан дагуулагдахыг, эсвэл Бурханы агуу хүчийг ойлгодоггүй ба бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы сонгосон хүмүүс энэ ажлын эцсийн үр нөлөөг харах үед л бүх бүтээл байлдан дагуулагдана. Моабын үр удмаас илүү хоцрогдсон, завхарсан хэн ч үгүй. Хамгийн их завхарсан, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй энэ хүмүүс байлдан дагуулагдаж, өөрсдийн амаар Бурханыг хүлээн зөвшөөрч, Түүнийг магтаж, Түүнийг хайрлаж чаддаг болох үед л энэ нь байлдан дагуулалтын гэрчлэл байх болно. Хэдий та нар Петр биш ч гэлээ Петрийн төрхийг амьдран харуулж, Петр болон Иовын гэрчлэлийг эзэмшиж чаддаг ба энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Эцэстээ чи: “Бид израильчууд биш, харин Моабын хаягдсан үр удам, бид Петр биш, түүнийх шиг хэв чанартай байх чадваргүй, бас Иов ч биш бөгөөд Бурханы төлөө зовж, өөрийгөө Бурханд зориулахаар шийдсэн Паултай өөрсдийгөө харьцуулж ч чадахгүй, бид маш их хоцрогдсон, тиймээс Бурханы ерөөлийг эдлэх эрхгүй. Бурхан өнөөдөр биднийг мөн л дээш өргөсөн; иймээс бид Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой ба хангалтгүй хэв чанартай, чадвартай хэдий ч бид Бурханыг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна—бидэнд ийм шийдвэр байгаа. Бид бол Моабын үр удам бөгөөд хараагдсан. Үүнийг Бурхан зарлигдсан ба бид үүнийг өөрчлөх чадваргүй, гэхдээ бидний амьдран харуулж байгаа зүйл болон мэдлэг өөрчлөгдөж болно, бас бид Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар шийдсэн” гэж хэлнэ. Чамд ийм шийдвэр байх үед, байлдан дагуулагдах тухай гэрчлэлтэй гэдгийг чинь энэ нь нотолно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (2)”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 202
Байлдан дагуулалтын ажлын зорьсон үр нөлөө нь юун түрүүнд хүний махан бие тэрслэхээ болих явдал юм; өөрөөр хэлбэл, хүний оюун ухаан Бурханы талаар шинэ мэдлэгтэй болж, зүрх сэтгэл нь Бурханыг бүрэн дуулгавартай дагаж, Бурханы төлөө тэмүүлэх явдал юм. Ааш авир юм уу махан бие нь өөрчлөгдөхөд хүмүүсийг байлдан дагуулагдсан гэж тооцдоггүй; хүний бодол, ухамсар болон эрүүл ухаан өөрчлөгдөх үед, өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хандлага чинь бүхэлдээ өөрчлөгдөх үед—чи Бурханаар байлдан дагуулагдсан байх болно. Чи дуулгавартай байхаар шийдэж, шинэ сэтгэлгээтэй болж, өөрийн ямар ч үзэл, санаа зорилгыг Бурханы үг болон ажилтай холихоо больж, уураг тархи чинь хэвийн байдлаар бодож чадах үед—өөрөөр хэлбэл, бүх зүрх сэтгэлээрээ Бурханы төлөө зүтгэх үед—чи бүрэн байлдан дагуулагдсан төрлийн хүн юм. Шашинд олон хүн насан туршдаа асар их зовдог: Тэд биеэ захирч, загалмайгаа үүрч, бүр үхлийн ирмэгт байх үедээ ч зовж, тэвчсээр байдаг! Зарим нь өөрсдийнхөө насан эцэслэх өглөө ч мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайхан хоол хүнс, хувцас хунараас татгалзаж, зовоход л анхаарлаа хандуулдаг. Тэд биеэ захирч, махан биеэ хаяж чаддаг. Зовлон тэвчсэнийх нь төлөө тэдний эр зоригийг магтууштай. Гэвч тэдний бодол, үзэл, сэтгэл санааны байдал болон хуучин уг чанар нь өчүүхэн төдий ч харьцалт туулаагүй байдаг. Тэдэнд өөрсдийнх нь талаарх ямар ч жинхэнэ мэдлэг байдаггүй. Тэдний сэтгэл дэх Бурханы дүр нь тодорхойгүй Бурханы уламжлалт дүр байдаг. Бурханы төлөө зовох шийдвэр нь тэдний урам зориг болон хүн чанарынх нь сайн ёс жудгаас үүдэн гардаг. Хэдий тэд Бурханд итгэдэг ч Бурханыг ойлгодоггүй, Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л Бурханы төлөө сохроор ажиллаж, зовдог. Тэд ялган таних чадварт ямар ч ач холбогдол өгдөггүй, үйлчлэл нь яаж Бурханы хүслийг үнэхээр биелүүлэх талаар багахан анхаардаг бөгөөд Бурханы талаарх мэдлэгт хэрхэн хүрэхээ бүр ч мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь төрөлх дүрээрээ байгаа Бурхан биш, харин өөрсдийнх нь төсөөлсөн Бурхан, өөрсдийнх нь сонсож дуулсан юм уу ном зохиолын үлгэр домгоос уншсан л Бурхан юм. Тэгээд тэд өөрсдийн баялаг төсөөлөл, сүсэг бишрэлээ ашиглан Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсдэг ажлыг хариуцдаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчгүй байдаг болохоор чухамдаа хэн нь ч Бурханы хүслийн дагуу үйлчилж үнэхээр чаддаггүй. Тэд Бурханы шүүлт, гэсгээлт, цэвэршүүлэлт, төгс болголтыг туулаагүй, мөн үнэнийг ашиглан хэн ч тэднийг залж чиглүүлээгүй учраас хэчнээн дуртай зовдгоос үл хамааран үйлчлэлийн талаарх анхдагч үзэл бодол болон сэтгэлд нь байгаа Бурханы дүр өөрчлөгдөлгүй үлддэг. Аврагч Есүст итгэдэг байлаа ч гэсэн, тэдний нэг нь ч Аврагчийг ер харж байгаагүй. Тэд үлгэр домог, цуу ярианаас л Түүний талаар мэддэг. Үүний үр дүнд, тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс хэтэрдэггүй. Ийм төрлийн үйлчлэлээр эцэстээ юунд хүрч чадах вэ? Хэн үүнийг сайшаах юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл нэгэн хэвийн хэвээр үлддэг; тэд зөвхөн хүний сургаалыг л хүлээн авдаг бөгөөд байгаа байдал, дуртай зүйлдээ л үндэслэн үйлчилдэг. Энэ нь ямар шагнал авчирч чадах юм бэ? Есүсийг харсан Петр хүртэл Бурханы хүслийн дагуу хэрхэн үйлчлэхээ мэдээгүй; тэрээр эцэст нь хөгширсөн хойноо л мэдэж авсан юм. Тэгвэл өчүүхэн төдий ч харьцалт, засалт туулаагүй, залж чиглүүлэх хэн ч байхгүй тэр сохор хүмүүсийн тухайд юу гэх вэ? Өнөөдөр та нарын дундах олон хүний үйлчлэл энэ сохор хүмүүсийнхтэй адилхан биш гэж үү? Шүүлт, засалт, харьцалт хүлээн аваагүй, өөрчлөгдөөгүй бүх хүн—бүгд бүрэн байлдан дагуулагдаагүй хүмүүс бус уу? Ийм хүмүүс ямар хэрэгтэй юм бэ? Чиний сэтгэхүй, амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх мэдлэгт ямар ч шинэ өөрчлөлт гардаггүй, үнэндээ юу ч олж авдаггүй бол чи үйлчлэлээрээ ер бусын юунд ч хүрэхгүй! Үзэгдэл болон Бурханы ажлын тухай шинэ мэдлэггүй бол чи байлдан дагуулагдаагүй. Тэгвэл Бурханыг дагаж байгаа чинь зовж, мацаг барьдаг хүмүүстэй адил, өчүүхэн үнэ цэнтэй байх болно! Хийдэг зүйлд нь багахан гэрчлэл байдаг учраас л тэдний үйлчлэл хий дэмий юм гэж Би хэлдэг! Тэр хүмүүс насан туршдаа зовж, шоронд цагаа өнгөрүүлдэг; тэд ямагт тэвчиж, хайрлан, үргэлж загалмай үүрдэг, дэлхий ертөнцөд дооглуулж, гологдож, бэрхшээл бүрийг туулж, эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч мөн л байлдан дагуулагддаггүй бөгөөд байлдан дагуулагдах тухай ямар ч гэрчлэл хийж чаддаггүй. Тэд асар их зовсон ч дотроо Бурханыг огт мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзэл, шашны зан үйл, хүний бий болгосон мэдлэг болон хүний үзэл санааны аль нь ч харьцалт амсаагүй. Шинэ ойлголтын өчүүхэн ч сэжүүр тэдэнд байдаггүй. Бурханы талаарх тэдний мэдлэгийн багахан нь ч үнэн зөв, оновчтой байдаггүй. Тэд Бурханы хүслийг буруугаар ойлгосон. Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? Бурханы талаарх урьдын мэдлэг чинь ямар ч байлаа гэсэн, өнөөдөр хэвээрээ үлдэж, Бурхан юу ч хийлээ гэсэн Бурханы талаарх мэдлэг чинь өөрийн үзэл, санаанд үндэслэсээр байвал, өөрөөр хэлбэл, Бурханы талаарх ямар ч шинэ, жинхэнэ мэдлэг чамд байдаггүй, чи Бурханы жинхэнэ дүр төрх болон зан чанарыг мэдэж чаддаггүй бол, мөн Бурханы талаарх мэдлэг чинь одоо ч феодалын, мухар сүсэгт сэтгэлгээгээр удирдуулж, хүний үзэл, төсөөллөөс төрөн гардаг хэвээр бол чи байлдан дагуулагдсангүй. Одоо чамд Миний хэлж буй олон үг бүгд чамайг мэдлэгтэй болгож, энэхүү мэдлэгээр чамайг илүү шинэлэг, үнэн зөв мэдлэг рүү хөтлөх зорилготой; бас чамд байгаа хуучин үзэл, хуучин мэдлэгийг үгүй хийх зорилготой, ингэснээр чи шинэ мэдлэгтэй болно. Хэрвээ чи Миний үгийг үнэхээр идэж уувал мэдлэг чинь мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Чи дуулгавартай зүрх сэтгэлээр Бурханы үгийг идэж, ууж байгаа цагт үзэл бодол чинь өөрчлөгдөнө. Чи удаа дараагийн гэсгээлтийг хүлээн авч чадаж байгаа цагт хуучин сэтгэхүй чинь аажмаар өөрчлөгдөнө. Чиний хуучин сэтгэхүй бүхэлдээ шинээр солигдсон цагт хэрэгжүүлэлт чинь ч бас үүнийг даган өөрчлөгдөнө. Ийм маягаар чиний үйлчлэл улам бүр оновчтой болж, Бурханы хүслийг улам их биелүүлж чадна. Хэрвээ чи өөрийн амьдрал, хүний амьдралын талаарх мэдлэг болон Бурханы талаарх олон үзлээ өөрчилж чадвал төрөлх байдал чинь аажмаар багасна. Гагцхүү энэ нь л Бурхан хүмүүсийг байлдан дагуулах үеийн үр нөлөө бөгөөд хүмүүст гардаг өөрчлөлт юм. Бурханд итгэхдээ чи биеэ захирч, тэвчиж, зовохыг л мэддэг бөгөөд энэ нь зөв үү, буруу юу гэдгийг мэддэггүй, бүр хэний төлөө хийдгээ ч мэддэггүй бол ийм хэрэгжүүлэлт яаж өөрчлөлт рүү хөтөлж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (3)”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 203
Төгс болгуулах гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдах гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдахын тулд хүмүүс ямар шалгуурыг хангах ёстой вэ? Төгс болгуулахын тулд ямар шалгуурыг хангах ёстой вэ? Байлдан дагуулах, төгс болгох нь хоёулаа хүнийг бүрэн төгс болгох зорилготой, ингэснээр тэр анхдагч төрхөө сэргээж, завхарсан сатанлаг зан чанар болон Сатаны нөлөөнөөс ангижирч болох юм. Энэхүү байлдан дагуулалт нь хүнийг хүн болгох үйл явцын эхэнд болдог; үнэндээ энэ нь ажлын эхний алхам юм. Төгс болгох нь хоёр дахь алхам бөгөөд төгсгөлийн ажил билээ. Хүн бүр байлдан дагуулагдах үйл явцыг туулах ёстой. Тэгэхгүй бол тэд Бурханыг мэдэх ямар ч аргагүй, Бурхан байдаг гэдгийг ч мэдэхгүй, өөрөөр хэлбэл, тэдний хувьд Бурханыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрвээ хүмүүс Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй бол тэдний хувьд бас Бурханаар бүрэн төгс болгуулах боломжгүй байдаг, чи бүрэн төгс болгуулах энэхүү шалгуурыг хангадаггүй. Хэрвээ чи бүр Бурханыг ч хүлээн зөвшөөрдөггүй бол Түүнийг яаж мэдэж чадах юм бэ? Яаж Түүнийг эрэлхийлж чадах юм бэ? Чи Түүнд гэрчлэл хийж ч чадахгүй, тэр ч бүү хэл Түүнийг сэтгэл хангалуун болгох итгэлтэй байж ч чадахгүй. Иймээс бүрэн төгс болгуулахыг хүсдэг хэний ч хувьд эхний алхам нь байлдан дагуулалтын ажлыг туулах явдал байх ёстой. Энэ бол эхний нөхцөл. Гэвч байлдан дагуулах, төгс болгох нь хоёулаа хүмүүсийг хүн болгож, өөрчлөхийн төлөө байдаг бөгөөд аль аль нь хүнийг удирдах ажлын нэг хэсэг юм. Хүнийг бүрэн гүйцэд болгоход энэ хоёр алхам хоёулаа хэрэгтэй бөгөөд алийг нь ч орхигдуулж болохгүй. “Байлдан дагуулагдах” гэдэг нь тийм ч сайхан сонсогддоггүй нь үнэн боловч үнэн хэрэгтээ хэн нэгнийг байлдан дагуулах үйл явц нь түүнийг өөрчлөх үйл явц юм. Байлдан дагуулагдмагц завхарсан зан чанар чинь бүрэн арилаагүй байж болох ч чи ядаж л үүнийг мэдэж авсан байна. Байлдан дагуулалтын ажлаар дамжуулан чи дорд хүн чанараа, мөн ихээхэн дуулгаваргүй байдлаа мэдэж авсан байх болно. Хэдийгээр чи байлдан дагуулалтын ажлын богинохон хугацаанд эдгээр зүйлийг хаяж, эсвэл өөрчилж чадахгүй ч тэдгээрийг мэдэж авах бөгөөд энэ нь төгс болгуулах суурийг чинь тавина. Иймээс байлдан дагуулах болон төгс болгох нь хоёулаа хүмүүсийг өөрчилж, тэднийг завхарсан сатанлаг зан чанараас нь салгахын тулд хийгддэг, ингэснээр тэд өөрсдийгөө Бурханд бүрэн өгч чадна. Байлдан дагуулагдана гэдэг нь ердөө хүмүүсийн зан чанарыг өөрчлөх эхний алхам, мөн хүмүүс өөрсдийгөө Бурханд бүрэн өгөх эхний алхам бөгөөд төгс болгуулах алхмаас доогуур юм. Байлдан дагуулагдсан хүний амь зан чанар төгс болгуулсан хүнийхээс хамаагүй бага өөрчлөгддөг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах нь үзэл баримтлалын хувьд нэг нэгээсээ өөр, учир нь тэдгээр нь ажлын өөр өөр үе шат бөгөөд хүмүүсийг өөр өөр стандартад байлгадаг; байлдан дагуулалт нь хүмүүсийг доогуур стандартад байлгадаг байхад төгс болголт нь илүү өндөр стандартад байлгадаг. Төгс болгуулсан хүмүүс нь зөв шударга хүмүүс, ариун болгуулсан хүмүүс юм; тэд бол хүн төрөлхтнийг удирдах ажлын биелэлт буюу эцсийн бүтээгдэхүүн билээ. Хэдийгээр тэд төгс хүмүүс биш ч утга учиртай амьдралаар амьдрахаар эрж хайдаг хүмүүс юм. Харин байлдан дагуулагдсан хүмүүс Бурханы оршин тогтнолыг үгээрээ л хүлээн зөвшөөрдөг; Бурхан бие махбодтой болж, Үг махбодоор илэрсэн, Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийхийн тулд газар дээр ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тэд, Бурханы шүүлт болон гэсгээлт, цохилт болон цэвэршүүлэлт нь бүгд хүнд ашиг тустай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд саяхнаас л бага зэрэг хүний төрхтэй болж эхэлсэн. Тэдэнд амьдралын талаарх зарим нэг ойлголт байдаг ч мөн л бүдэг бадаг хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл, тэд хүн чанарыг л эзэмшиж эхэлж байгаа. Энэ нь байлдан дагуулагдахын үр нөлөө юм. Хүмүүс төгс болгуулах замд хөл тавих үед хуучин зан чанараа өөрчлөх чадвартай болдог. Түүнчлэн, тэдний амь өссөөр байдаг ба тэд аажмаар үнэнд илүү гүн гүнзгий ордог. Тэд дэлхий ертөнцийг үзэн ядаж, үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүнийг үзэн ядаж чаддаг. Тэд ялангуяа өөрсдийгөө үзэн яддаг, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр өөрсдийгөө тодорхой мэддэг. Тэгээд үнэнээр амьдрахыг хүсэж, үнэнийг эрэлхийлэхийг зорилгоо болгодог. Тэд уураг тархиныхаа бий болгосон бодол дотор амьдрахыг хүсдэггүй бөгөөд хүний өөрийгөө зөвтгөдөг байдал, онгироо, ихэрхүү занг жигшдэг. Тэд ёс зүйн өндөр мэдрэмжтэй ярьдаг, ялган таних чадвар, мэргэн ухаантайгаар аливааг зохицуулж, Бурханд үнэнч, дуулгавартай байдаг. Гэсгээлт, шүүлтийн тохиолдлыг туулбал тэд идэвхгүй, сул дорой болдоггүйгээр үл барам, Бурханы энэхүү гэсгээлт, шүүлтэд талархдаг. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр байж чадахгүй; энэ нь тэднийг хамгаалдаг гэж тэд итгэдэг. Тэд амар амгалан, баяр хөөр, өлсгөлөнгөө дарах талх эрж хайх итгэлийг эрэлхийлдэггүй. Түр зуурын махан биеийн зугаа цэнгэлийн араас ч хөөцөлддөггүй. Энэ нь төгс болгуулсан хүмүүст гардаг зүйл юм. Хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч тийнхүү хүлээн зөвшөөрсөн нь хязгаарлагдмал байдлаар тэднээс харагддаг. Үг нь махбодоор илэрсэн гэдэг нь үнэндээ юу гэсэн үг вэ? Бие махбодтой болох гэж юу гэсэн үг вэ? Бие махбодтой болсон Бурхан юу хийсэн бэ? Түүний ажлын зорилго, ач холбогдол юу вэ? Түүний маш их ажлыг туулж, махбод дахь Түүний үйл хэргийг туулсны дараа чи юу олж авсан бэ? Энэ бүх зүйлийг ойлгосны дараа л чи байлдан дагуулагдсан хүн болно. Хэрвээ чи, Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэж л хэлдэг боловч хаях учиртай зүйлийг хаядаггүй, орхих ёстой махан биеийн зугаа цэнгэлийг орхиж чаддаггүй, харин ч урьдынх шигээ махан биеийн тав тухыг байнга улиглан хүсэж, ах эгч нарын эсрэг атгаг сэжгийг тавьж явуулж чаддаггүй, олон энгийн хэрэгжүүлэлтийг гүйцэтгэхдээ ямар ч төлөөс төлдөггүй бол хараахан байлдан дагуулагдаагүйг чинь тэр нь нотолдог. Тэр тохиолдолд, чи ихийг ойлгодог байлаа ч гэсэн, тэр бүхэн нь ямар ч хэрэггүй байх болно. Байлдан дагуулагдсан хүмүүс нь анхан шатны өөрчлөлт, анхан шатны оролтод хүрсэн хүмүүс юм. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах нь хүмүүст Бурханы талаарх анхан шатны мэдлэг болон үнэний талаарх анхан шатны ойлголтыг өгдөг. Чи илүү гүн гүнзгий бодит байдал, илүү дэлгэрэнгүй үнэн рүү бүрэн орж чадахгүй байж болох боловч махан биеийн зугаа цэнгэл, эсвэл хувийн байр суурьтай чинь холбоотой олон энгийн үнэнийг бодит амьдралдаа хэрэгжүүлж чаддаг. Энэ бүхэн нь байлдан дагуулагдах үйл явцад хүмүүст гардаг үр нөлөө юм. Зан чанарын өөрчлөлтийг ч бас байлдан дагуулагдсан хүмүүсээс харж болно; жишээлбэл, тэдний хувцаслаж, биеэ авч явдаг байдал, амьдардаг байдал бүгд өөрчлөгдөж болно. Бурханд итгэх итгэлийн талаарх тэдний үзэл бодол өөрчлөгдөж, тэд өөрсдийн эрэл хайгуулын зорилгын талаар тодорхой мэдэж, илүү өндөр хүсэл эрмэлзэлтэй болдог. Байлдан дагуулалтын ажлын явцад тэдний амь зан чанарт ч бас холбогдох өөрчлөлт гардаг. Өөрчлөлт гардаг боловч тэдгээр нь өнгөцхөн, анхан шатных бөгөөд төгс болгуулсан хүмүүсийн зан чанар болон эрэл хайгуулын зорилго дахь өөрчлөлтөөс хавьгүй дор байдаг. Хэрвээ байлдан дагуулагдах явцад хүний зан чанар огтхон ч өөрчлөгддөггүй, тэрээр өчүүхэн төдий ч үнэнийг олж авдаггүй бол ийм хүн зүгээр л хог новш бөгөөд огт хэрэггүй! Байлдан дагуулагдаагүй хүмүүс төгс болгуулж чадахгүй! Хэрвээ хүн зөвхөн байлдан дагуулагдахыг л хичээвэл, байлдан дагуулалтын ажлын үеэр зан чанарт нь зарим нэг зохих өөрчлөлт харагддаг ч гэсэн тэрээр бүрэн төгс болгуулж чадахгүй. Тэр өөрийн олж авсан анхны үнэнийг ч бас алдана. Байлдан дагуулагдсан болон төгс болгуулсан хүмүүсийн зан чанарын өөрчлөлтөд үлэмж их ялгаа бий. Гэхдээ байлдан дагуулагдах нь өөрчлөлтийн эхний алхам мөн; энэ нь суурь билээ. Анхны энэ өөрчлөлт дутмаг байгаа нь, тухайн хүн Бурханыг үнэндээ огт мэддэггүй гэдгийн баталгаа юм, учир нь энэхүү мэдлэг шүүлтээс ирдэг бөгөөд ийм шүүлт нь байлдан дагуулалтын ажлын үндсэн хэсэг билээ. Иймээс төгс болгуулсан бүхэн эхлээд байлдан дагуулагдах ёстой; эс бөгөөс тэдний хувьд төгс болгуулах ямар ч аргагүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 204
Өнөөдөр Би та нарын оршин тогтнолын төлөө, мөн Өөрийнхөө ажлыг төвөггүй явуулахын төлөө, бүхий л орчлон ертөнц даяарх Өөрийн нээлтийн ажлыг илүү зохистой, төгс байдлаар явуулахын төлөө та нарт сануулга өгч, бүх улс, үндэстний хүмүүст Өөрийн үг, эрх мэдэл, сүр жавхлан, шүүлтийг илчилдэг. Та нарын дунд Миний хийдэг ажил бол бүхий л орчлон ертөнц даяар хийх Миний ажлын эхлэл билээ. Одоо аль хэдийн эцсийн өдрүүдийн цаг үе болсон хэдий ч “эцсийн өдрүүд” гэдэг нь эрин үеийн л нэр гэдгийг мэдэж ав; яг л Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн адилаар энэ нь сүүлчийн хэдхэн жил, сарыг бус, нэг эрин үеийг хэлдэг бөгөөд бүхий л эрин үеийг илтгэдэг. Гэсэн ч эцсийн өдрүүд нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеэс нэлээд ялгаатай. Эцсийн өдрүүдийн ажил Израильд биш, харин Харь үндэстнүүдийн дунд явагддаг; энэ нь Израилийн гаднах бүх үндэстэн, овгийн хүмүүсийг Миний сэнтийн өмнө байлдан дагуулах явдал юм, ингэснээр орчлон ертөнц даяарх Миний алдар суу бүхий л сансар, огторгуйг дүүргэж чадна. Ингэснээр Би илүү агуу алдрыг олж авч, ингэснээр газар дээрх бүх бүтээл Миний алдрыг үндэстэн бүрд, үеийн үед үүрд дамжуулан, тэнгэр газар дахь бүх бүтээл газар дэлхий дээр олж авсан бүх алдрыг минь харж чадна. Эцсийн өдрүүдэд хийгддэг ажил бол байлдан дагуулалтын ажил юм. Энэ нь газар дээрх бүх хүний амьдралын удирдамж биш, харин газар дээрх хүн төрөлхтний барагдашгүй, олон мянган жилийн урт удаан зовлонт амьдралын төгсгөл билээ. Үүний үр дүнд, эцсийн өдрүүдийн ажил нь Израиль дахь хэдэн мянган жилийн ажилтай адил байж чадахгүй, Бурханыг хоёр дахь удаа бие махбодтой болох хүртэл хоёр мянган жил үргэлжилсэн Иудей дахь хэдхэн жилийн ажилтай ч адил байж чадахгүй. Эцсийн өдрүүдийн хүмүүс махбодоор дахин илэрсэн Золин Аврагчтай л учирч, Бурханы хувийн үг, ажлыг хүлээн авдаг. Эцсийн өдрүүд дуусах хүртэл хоёр мянган жил болохгүй; энэ нь Есүс Иудейд Нигүүлслийн эрин үеийн ажлыг явуулсан үеийнх шиг богинохон байх болно. Учир нь эцсийн өдрүүд бол бүхий л эрин үеийн төгсгөл юм. Эдгээр нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт, төгсгөл бөгөөд хүн төрөлхтний зовлонт амьдралын аяныг дуусгадаг. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачдаггүй, хүн төрөлхтний амьдралыг ч үргэлжлүүлдэггүй; тэгэх нь Миний удирдлагын төлөвлөгөөнд, эсвэл хүний оршин тогтнолд ямар ч ач холбогдол агуулахгүй. Хүн төрөлхтөн энэ маягаараа үргэлжлүүлсээр байвал эрт орой хэзээ нэгэн цагт диаволд бүхлээрээ залгиулж, Надад харьяалагддаг тэр сүнснүүд эцэстээ түүний гарт сүйрэх байсан. Миний ажил зургаан мянган жил л үргэлжилдэг бөгөөд бүх хүн төрөлхтнийг хянах муу ёрын нэгний хяналт ч бас зургаан мянган жилээс хэтрэхгүй гэж Би амласан. Ингээд одоо цаг нь боллоо. Би үргэлжлүүлэх ч үгүй, цаашид хойшлуулах ч үгүй: Эцсийн өдрүүдэд Би Сатаныг ялна, Би Өөрийн бүх алдрыг эргүүлэн авч, газар дээр Надад харьяалагддаг бүх сүнсийг буцаан авна, ингэснээр зовлонд нэрвэгдсэн эдгээр сүнс зовлонгийн далайгаас зугтаж, тийнхүү газар дээрх Миний ажил бүхэлдээ дуусна. Энэ өдрөөс хойш Би дахин хэзээ ч газар дээр махбод болохгүй, Миний бүхнийг хянагч Сүнс дахин хэзээ ч газар дээр ажиллахгүй. Газар дээр Би нэг л зүйлийг хийх болно: Би газар дээрх итгэмжит хот минь болох ариун хүн төрөлхтнийг дахин бүтээнэ. Гэхдээ Би бүхий л дэлхий ертөнцийг устгахгүй, бүх хүн төрөлхтнийг ч сөнөөхгүй гэдгийг мэдэж ав. Би үлдсэн тэр гуравны нэгийг нь буюу Намайг хайрладаг, Надаар бүрэн байлдан дагуулагдсан гуравны нэгийг нь авч үлдээд, энэ гуравны нэгийг хуулийн доорх израильчуудын адилаар газар дээр үржүүлж, өсгөн олшруулж, тэднийг элбэг дэлбэг хонь мал, газар дэлхийн бүх эд баялгаар тэтгэнэ. Энэ хүн төрөлхтөн Надтай хамт үүрд үлдэх боловч өнөөдрийн хөөрхийлөлтэй бузар хүн төрөлхтөн биш, харин Миний олж авсан бүх хүнээс бүрдсэн хүн төрөлхтөн байх болно. Ийм хүн төрөлхтнийг Сатан сүйтгэж, үймүүлж, бүслэн авахгүй ба энэ нь Сатаныг ялснаас минь хойш газар дээр оршин тогтнох цорын ганц хүн төрөлхтөн байх болно. Энэ нь өнөөдөр Миний байлдан дагуулсан, Миний амлалтыг хүртсэн хүн төрөлхтөн юм. Иймээс, эцсийн өдрүүдэд байлдан дагуулагдсан хүн төрөлхтөн нь бас өршөөгдөн уучлагдаж, Миний мөнхийн ерөөлийг хүртэх хүн төрөлхтөн юм. Энэ нь Сатаныг ялан дийлсний минь цорын ганц нотолгоо, Сатантай хийсэн тулааны минь цорын ганц олз омог байх болно. Дайны эдгээр олз омгийг Би Сатаны эзэмшлээс аварсан бөгөөд Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний цорын ганц биелэлт, үр жимс юм. Тэд үндэстэн, шашны урсгал бүрээс болон орчлон ертөнц даяарх газар нутаг, улс орон бүрээс гаралтай. Тэд өөр өөр яс үндэс, хэл, зан заншил, арьсны өнгөтэй ба бөмбөрцгийн бүх үндэстэн, урсгал даяар, тэр ч бүү хэл дэлхийн өнцөг булан бүрд тархсан байдаг. Эцэст нь тэд бүрэн төгс хүн төрөлхтөн буюу Сатаны хүчинд авташгүй хүмүүсийн цугларалтыг бүрдүүлэхийн тулд нэгдэх болно. Хүн төрөлхтний дундах, Миний аварч, байлдан дагуулаагүй хүмүүс далайн гүнд чимээ аниргүй живж, бүхнийг залгигч галд минь мөнхөд шатаагдана. Би Египетийн ууган хөвгүүд, ууган төлийг устгаад, хурганы мах идэж, хурганы цус ууж, хаалганыхаа тотгонд хурганы цусаар тэмдэг тавьсан израильчуудыг л үлдээж байсныхаа адилаар хуучин, туйлын бузар энэ хүн төрөлхтнийг устгана. Миний байлдан дагуулсан хүмүүс болон Миний гэр бүлийнхэн ч бас Хурга Миний махыг идэж, Хурга Миний цусыг уудаг, Надаар золин авруулсан, Надад шүтэн мөргөдөг хүмүүс биш гэж үү? Ийм хүмүүсийг Миний алдар үргэлж дагалддаггүй гэж үү? Хурга Миний махгүй хүмүүс аль хэдийн далайн гүнд чимээгүйхэн живээгүй гэж үү? Өнөөдөр та нар Намайг эсэргүүцдэг ба өнөөдөр Миний үг Израилийн хөвгүүд, ач гуч нарт хэлсэн Еховагийн үгтэй яг адилхан. Гэсэн ч та нарын зүрх сэтгэлийн гүн дэх хөшүүн байдал Миний уур хилэнг хуримтлуулж, махан биед чинь илүү их зовлонг, нүгэлд чинь илүү их шүүлтийг, зөв шударга бус байдалд чинь илүү их уур хилэнг авчирч байна. Өнөөдөр та нар Надад ингэж хандаж байхад Миний уур хилэнгийн өдрөөс хэн зугтаж чадах юм бэ? Хэний зөв шударга бус байдал гэсгээлтийн харцнаас минь зайлж чадах юм бэ? Төгс Хүчит Миний гараас хэний нүгэл мултарч чадах юм бэ? Төгс Хүчит Миний шүүлтээс хэний эсэргүүцэл зайлж чадах юм бэ? Ехова Би Харь үндэстний үр удам болох та нартай ийнхүү ярьж, та нарт хэлдэг Миний үг Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн бүх айлдвараас давдаг, гэхдээ та нар Египетийн бүх хүнээс илүү хатуу юм. Намайг тайвнаар ажлаа хийх зуур та нар Миний уур хилэнг хуримтлуулдаг бус уу? Төгс Хүчит Миний өдрөөс та нар яаж эсэн мэнд зугтаж чадах билээ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 205
Та нар өөртөө байгаа бүхнийг Миний ажлын төлөө зориулах ёстой. Надад ашиг тустай ажил хийх ёстой. Ойлгодоггүй бүхнийг чинь Би та нарт тайлбарлахыг хүсэж байна, ингэвэл та нар өөрсдөдөө дутагдаж байгаа бүхнийг Надаас олж авч чадна. Хэдий та нарын дутагдал тоолоход хэтэрхий олон боловч Би та нар дээр хийх ёстой ажлыг үргэлжлүүлэн хийж, та нарт сүүлчийн өршөөлөө хайрлахыг хүсэж байна, ингэснээр та нар Надаас ашиг тус хүртэж, та нарт байхгүй, мөн дэлхий дээр хэзээ ч харагдаж байгаагүй алдрыг олж авч болох юм. Би маш олон жил ажилласан боловч хэн ч, хэзээ ч Намайг мэдээгүй. Би өөр хэнд ч, хэзээ ч хэлээгүй нууцуудаа та нарт хэлэхийг хүсэж байна.
Хүмүүсийн дунд бол Би тэдний харж чадахгүй Сүнс, тэдний хэзээ ч харилцаж чадахгүй Сүнс байлаа. Газар дээрх ажлынхаа гурван үе шатнаас (дэлхий ертөнцийн бүтээл, золин аврал, сүйрэл) үүдэн Би хүмүүсийн дунд ажлаа хийхээр өөр өөр цаг үед (хэзээ ч илэрхий бишээр) тэдний дунд гарч ирдэг. Анх удаа хүмүүсийн дунд ирсэн минь Золин авралын эрин үед байсан. Мэдээж, Би иудей гэр бүлд ирсэн; тийм болохоор газар дээр ирсэн Бурханыг эхлээд харах хүмүүс нь иудейчүүд байв. Би энэ үе шатны ажлыг биечлэн хийсэн шалтгаан нь Өөрийн махбод болсон биеийг золин авралын ажилдаа нүглийн тахил болгон ашиглахыг хүссэн юм. Тиймээс Намайг эхлээд харах хүмүүс нь Нигүүлслийн эрин үеийн иудейчүүд байлаа. Энэ бол эхний удаа махбодоор ажилласан минь юм. Хаанчлалын эрин үед Миний ажил байлдан дагуулж, төгс болгохын төлөө байдаг учраас Би хариулах ажлаа дахин махбодоор хийдэг. Энэ бол хоёр дахь удаа махбодод ажиллаж байгаа минь юм. Ажлын сүүлчийн хоёр үе шатанд хүмүүсийн харилцдаг зүйл харагдашгүй, хүршгүй Сүнс биш, харин Сүнс махбодод биеллээ олсон хүн билээ. Тиймээс хүний нүдээр бол Би дахиад Бурханы ямар ч гадаад төрх, мэдрэмжгүй хүн болсон. Түүнчлэн, хүмүүсийн хардаг Бурхан зөвхөн эрэгтэй ч биш, бас эмэгтэй бөгөөд энэ нь хүмүүст хамгийн гайхмаар, адармаатай байдаг. Миний ер бусын ажил олон олон жилийн турш хадгалагдсан хуучин итгэл үнэмшлийг ахин дахин нураасан. Хүмүүс мэл гайхдаг! Бурхан ердөө Ариун Сүнс, Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг хамарсан Сүнс төдийгүй, мөн хүн—жирийн хүн, туйлын эгэл хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй ч биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнээс төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд гарсан гэдгээрээ адилгүй. Хоёулаа Бурханы махбод болох Тэд Эцэг Бурханы ажлыг гүйцэтгэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин авралын ажил хийдэг, нөгөө нь байлдан дагуулалтын ажил хийдэг гэдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөлөөр дүүрэн Золин Аврагч, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин авралын ажлыг эхлүүлдэг Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг гүйцэтгэдэг зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махбод, нөгөө нь золин авралыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлдэг махбод бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махбодод оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэр нь Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд эн зэрэгцүүлэн ярьж болно. Хоёулаа хүн, гэхдээ нэг нь нялх хүү, харин нөгөө нь нярай охин. Энэ олон жилд хүмүүсийн харсан зүйл зөвхөн Сүнс, зөвхөн хүн, эрэгтэй хүн төдийгүй, бас хүний үзэлтэй нийцэхгүй олон зүйл байсан тул хүмүүс Намайг хэзээ ч бүрэн ойлгож чаддаггүй. Би оршин байдаг хэр нь хий хоосон мөрөөдөл мэт тэд Надад хагас итгэж, хагас эргэлзсээр байдаг, тийм учраас энэ өдрийг хүртэл хүмүүс Бурхан юу болохыг бас л мэдэхгүй хэвээр байгаа юм. Чи Намайг ганц энгийн өгүүлбэрээр товч дүгнэж үнэхээр чадах уу? Чи “Есүс бол Бурхан, Бурхан бол Есүс” гэж хэлж үнэхээр зүрхлэх үү? “Бурхан бол Сүнс, Сүнс бол Бурхан” гэж хэлэх зориг чамд үнэхээр бий юү? “Бурхан бол ердөө махбодоор хувцасласан хүн” гэж чи хэлж зүрхлэх үү? “Есүсийн дүр бол Бурханы агуу дүр мөн” гэж чи үнэхээр хэлж зүрхлэх үү? Чи Бурханы зан чанар болон дүрийг хэл ярианы чадвараараа нэгд нэггүй тайлбарлаж чадах уу? Чи “Бурхан эмэгтэй хүнийг биш, зөвхөн эрэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэж хэлж үнэхээр зүрхлэх үү? Хэрвээ чи ингэж хэлбэл Миний сонгосон хүмүүс дотор ямар ч эмэгтэй хүн байхгүй байх байсан бөгөөд хүн төрөлхтний дотор эмэгтэй хүний төрөл гэж бүр ч байхгүй байх байв. Одоо чи Бурхан юу болохыг үнэхээр мэдэх үү? Бурхан хүн үү? Бурхан Сүнс үү? Бурхан үнэхээр эрэгтэй юү? Миний хийхийг хүсдэг ажлыг зөвхөн Есүс гүйцэлдүүлж чадах уу? Хэрвээ чи Миний мөн чанарыг товчхон дүгнэхийн тулд дээр хэлснээс зөвхөн нэгийг нь л сонгох юм бол чи хэтэрхий мэдлэггүй үнэнч итгэгч юм. Хэрвээ Би ердөө ганцхан л удаа махбод болсон биеэр ажилласан бол та нар Намайг тодорхойлох байсан уу? Чи ганц хяламхийж хараад л Намайг нэвт шувт мэдэж үнэхээр чадах уу? Амьдралынхаа туршид үзэж амссан бүхнийхээ дүнд чи Намайг үнэхээр бүрэн дүүрэн дүгнэж чадах уу? Хэрвээ хоёр удаа бие махбодтой болохдоо Би адилхан ажил хийсэн бол та нар Надад хэрхэн хандах байсан бэ? Та нар Намайг загалмайд үүрд цовдлон орхих байсан уу? Бурхан чиний хэлдэг шиг тийм энгийн юм гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы тухай чиний ойлголт юу вэ?”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 206
Өмнөх хоёр эрин үеийн ажлын нэг үе шат нь Израильд, нөгөө нь Иудейд явагдсан. Ерөнхийдөө, энэ хоёр үе шатны ажлын аль нь ч Израилийг орхиогүй, тус бүр нь анхны сонгогдсон хүмүүс дээр явагдсан. Тиймээс Ехова Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан гэж израильчууд итгэдэг. Есүс Иудейд ажиллаж, Өөрийн цовдлолын ажлыг хэрэгжүүлсэн учраас иудейчүүд Түүнийг Иудейн хүмүүсийн золин Аврагч гэж үздэг. Тэрээр өөр бусад ард түмний биш, гагцхүү иудейчүүдийн хаан юм; Тэр англичуудыг золин авардаг Эзэн биш, бас америкчуудыг золин авардаг Эзэн ч биш, харин израильчуудыг золин авардаг Эзэн; Тэрээр Израильд иудейчүүдийг золин аварсан гэж тэд боддог. Үнэндээ, Бурхан бол бүх зүйлийн Эзэн билээ. Тэр бол бүх бүтээлийн Бурхан юм. Тэр зөвхөн израильчуудын, бас зөвхөн иудейчүүдийн ч Бурхан биш; Тэр бол бүх бүтээлийн Бурхан. Түүний ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан нь хүмүүст тодорхой үзлийг бий болгожээ. Ехова Өөрийн ажлыг Израильд хийсэн, Есүс Өөрөө ажлаа Иудейд хэрэгжүүлсэн, түүнчлэн Тэр ажиллахын тулд махбод болсон—ямар ч байсан энэ ажил Израилиас цааш дэлгэрээгүй гэж тэд боддог. Бурхан египетчүүд эсвэл энэтхэгчүүдийн дунд ажиллаагүй; Тэр израильчуудын дунд л ажиллаж байсан. Тиймээс хүмүүс янз бүрийн үзэл бий болгож, Бурханы ажлыг тодорхой цар хүрээгээр хязгаарладаг. Тэд, Бурхан ажиллахдаа, сонгогдсон хүмүүсийн дунд, Израильд ажиллах ёстой; Бурхан израильчуудаас өөр хэн дээр ч ажилладаггүй, Түүний ажилд үүнээс илүү том цар хүрээ гэж үгүй гэдэг. Тэд бие махбодтой болсон Бурханыг дэгтэй байлгах тухайд нэн хатуу чанд байж, Израилийн хил хязгаараас цааш явахыг Түүнд зөвшөөрдөггүй. Энэ бүгд ердөө л хүний үзэл бус уу? Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүгдийг бүтээж, бүх бүтээлийг бүтээсэн учраас Тэр Өөрийн ажлыг зөвхөн Израилиар хязгаарлаж яахан болох билээ? Тийм байсан бол Тэр бүх бүтээлийг бүтээхийн хэрэг юу байх билээ? Тэр дэлхийг бүхэлд нь бүтээсэн, Тэр Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг зөвхөн Израильд ч биш, харин орчлон ертөнц дээрх хүн бүрд хэрэгжүүлсэн. Хятад, Америкийн Нэгдсэн Улс, Нэгдсэн Вант Улс, эсвэл Орост амьдардгаас үл хамааран хүн бүр Адамын үр удам; тэднийг бүгдийг нь Бурхан бүтээсэн. Тэднээс нэг нь ч Бурханы бүтээлийн хил хязгаараас зугтаж, нэг нь ч “Адамын үр удам” хэмээх хаяг шошгоос ангижирч чадахгүй. Тэд бүгд Бурханы бүтээгдсэн зүйл, бүгд Адамын үр сад, мөн бүгд Адам, Ева хоёрын ялзарсан үр удам юм. Бурханы бүтээл бол зөвхөн израильчууд ч биш, харин бүх хүн; ердөө л зарим нь хараагдаж, зарим нь ерөөгдсөн билээ. Израильчуудын тухайд олон хүлээн зөвшөөрмөөр зүйл байдаг; тэд хамгийн бага ялзарсан байсан учраас Бурхан эхэндээ тэдэн дээр ажиллаж байв. Хятадуудыг тэдэнтэй харьцуулшгүй; хавьгүй илүү дорд муу. Тиймээс Бурхан анхандаа Израилийн ард түмний дунд ажилласан бөгөөд Түүний ажлын хоёр дахь үе шат нь зөвхөн Иудейд хэрэгжсэн юм. Энэ нь хүний дунд олон үзэл, дүрэм журам гарахад хүргэсэн. Үнэндээ, хэрвээ хүний үзлийн дагуу үйлдсэн бол Бурхан зөвхөн израильчуудын л Бурхан байх байсан, ийм учраас Тэр Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд дэлгэрүүлж чадахгүй байх байсан, учир нь Тэр бүх бүтээлийн Бурхан биш, зөвхөн израильчуудын Бурхан байх байсан юм. Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн. Яагаад ингэж зөгнөсөн бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол Тэр Израильд л ажиллах байв. Цаашлаад, Тэр энэ ажлыг түгээхгүй, ийм зөгнөлийг айлдахгүй байх байлаа. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Харь үндэстнүүдийн дунд болоод бүх улс үндэстэн, газар нутагт Өөрийн ажлыг гарцаагүй дэлгэрүүлнэ. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр үүнийг хийх ёстой; энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудын дунд, эсвэл бүх Иудей даяар ажиллаж байна уу гэдгээс үл хамааран Түүний хийдэг ажил нь бүх орчлон ертөнцийн, бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан лууны улс орон—Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил нь бас л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд алдарших болно” гэсэн зөгнөлийг Тэр одоо биелүүлсэн бус уу? Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын эхний алхам нь агуу улаан лууны улс оронд хийж байгаа Түүний энэ ажил юм. Тэрхүү бие махбодтой болсон Бурхан энэ газар нутагт ажиллаж, энэ хараагдсан хүмүүсийн дунд ажиллах ёстой нь ялангуяа хүний үзэлтэй нийцдэггүй; энэ хүмүүс бол хамгийн дорд, ямар ч үнэ цэнгүйн дээр тэд анх Еховад хаягдсан билээ. Хүмүүс бусад хүнд хаягдаж болно, харин тэд Бурханд хаягдсан бол хамгийн дорд байр суурьтай, хамгийн дорд үнэ цэнтэй байдаг. Бурханы бүтээгдсэн зүйлийн хувьд, Сатанд эзэмдүүлж, бусад хүнд хаягдах нь маш зовлонтой санагддаг зүйл боловч, бүтээгдсэн зүйл Бүтээгчдээ хаягдана гэдэг нь тэд үүнээс дорд байр суурьтай болох боломжгүй гэсэн үг юм. Моабын үр удам хараагдаж, энэхүү харанхуй бүдүүлэг улсад төрсөн; Харанхуйн нөлөөнд байдаг бүх хүнээс Моабын үр удам л эргэлзээгүй хамгийн дорд байр суурьтай. Энэ хүмүүс эдүгээ хүртэл хамгийн дорд байр суурьтай байсан учраас тэдэнд хийгдсэн ажил хүний үзлийг эвдэж хамгийн сайн чаддаг бөгөөд мөн Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд бүхэлд нь хамгийн үр ашигтай юм. Энэ хүмүүсийн дунд ийм ажил хийх нь хүний үзлийг эвдэх хамгийн сайн арга зам бөгөөд үүгээрээ Бурхан эрин үеийг эхлүүлдэг; үүгээр Тэр хүний бүх үзлийг эвддэг; үүгээр Тэр Нигүүлслийн эрин үе даяарх ажлыг төгсгөдөг. Түүний анхны ажил Израилийн хил хязгаар дотор Иудейд хэрэгжсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдийн дунд хийгээгүй. Ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн дунд хэрэгжээд зогсохгүй, хараагдсан хүмүүсийн дунд илүү их хэрэгждэг. Энэ нэг зүйл бол Сатаныг хамгийн их гутаан доромжлох боломжтой нотолгоо учраас Бурхан, орчлон ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан, бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний хувьд шүтэн мөргөх объект нь “болдог”.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн эзэн”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 207
Бурхан ямар шинэ ажил эхлүүлснийг одоо ч ойлгоогүй хүмүүс өнөөдөр бий. Харь үндэстнүүдийн дунд Бурхан шинэ эхлэлийн үүдийг нээсэн. Тэр шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг санаачилсан, Тэр энэ ажлыг Моабын үр удам дээр гүйцэтгэдэг. Энэ Түүний хамгийн шинэ ажил бус уу? Түүхэнд хэн ч энэ ажлыг өмнө нь туулж байгаагүй. Үүнийг ойлгох нь байтугай хэн ч энэ талаар сонсож байгаагүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхамшиг, Бурханы ойлгогдошгүй байдал, Бурханы агуу байдал, Бурханы ариун байдал бүгд ажлын энэ үе шат буюу эцсийн өдрүүдийн ажлаар дамжин илрэхэд хүрдэг. Хүний үзлийг эвдэх шинэ ажил энэ бус уу? “Бурхан Моабыг харааж, Моабын үр удмыг хаях болно гэж хэлсэн байхад одоо яаж тэднийг аварч болох юм бэ?” хэмээн боддог хүмүүс бий. Эдгээр нь Бурханы хараасан, Израилиас хөөгдөн гарсан Харь үндэстнүүд юм; израильчууд тэднийг “Харийн ноход” гэж нэрлэж байсан. Хүн бүрийн үзэл бодлоор бол, тэд зөвхөн Харийн ноход байгаад зогсохгүй, бүр долоон дор, сүйрлийн хөвгүүд юм; өөрөөр хэлбэл, тэд Бурханы сонгосон хүмүүс биш. Тэд Израилийн газар нутаг дотор төрсөн боловч Израилийн ард түмэнд харьяалагддаггүй бөгөөд Харь үндэстнүүд рүү хөөгдсөн. Тэд бол хамгийн дорд хүмүүс юм. Тэд хүн төрөлхтний дундаас хамгийн дорд нь учраас л Бурхан шинэ эрин үеийг эхлүүлэх ажлаа тэдний дунд хэрэгжүүлдэг, учир нь тэд ялзарсан хүн төрөлхтний төлөөлөгч билээ. Бурханы ажил сонголттой агаад зорилготой; өнөөдөр энэ хүмүүст хийж буй Түүний ажил нь мөн бүтээл дээр гүйцэтгэдэг ажил юм. Ноа Бурханы бүтээсэн зүйл байсан, түүний үр удам ч мөн адил. Дэлхий дээрх мах, цуснаас бүтсэн хэн боловч Бурханы бүтээсэн зүйл билээ. Бурханы ажил бүх бүтээлд чиглэдэг; бүтээгдсэнийхээ дараа хараагдсан эсэхээс энэ нь хамаардаггүй. Түүний удирдлагын ажил нь хараагдаагүй, сонгогдсон хүмүүст зөвхөн биш, бүх бүтээлд чиглэдэг. Бурхан Өөрийн ажлыг бүтээлийнхээ дунд хэрэгжүүлэхийг хүсдэг тул Тэр үүнийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь гарцаагүй, Тэрээр Өөрийнх нь ажилд ашиг тустай хүмүүсийн дунд ажиллана. Тиймээс хүмүүсийн дунд ажиллахдаа Тэрээр бүх тогтсон ёсыг эвддэг; Түүний хувьд “хараагдсан”, “гэсгээгдсэн”, “ерөөгдсөн” гэдэг үг ямар ч утгагүй! Иудей хүмүүс бол сайн, Израилийн сонгогдсон хүмүүс ч бас адил; тэд бол сайн хэв чанар, хүн чанартай хүмүүс мөн. Ехова эхэндээ Өөрийн ажлыг тэдний дунд эхлүүлж, Өөрийн хамгийн анхны ажлыг гүйцэтгэсэн, гэхдээ өнөөдөр тэдэн дээр байлдан дагуулах ажлыг гүйцэтгэх нь утгагүй байх байлаа. Хэдийгээр тэд бас бүтээлийн нэг хэсэг, тэдэнд олон эерэг зүйл байж болох ч ажлын энэ үе шатыг тэдний дунд гүйцэтгээд утгагүй байх болно; Бурхан хүмүүсийг байлдан дагуулж чадахгүй, бас бүх бүтээлийг үнэмшүүлж ч чадахгүй байх болно. Ийм л учраас агуу улаан лууны улс орны хүмүүст Өөрийн ажлыг шилжүүлэх хэрэгтэй юм. Үүний хамгийн чухал ач холбогдол нь, Тэрээр эрин үеийг эхлүүлж, бүх дүрэм журам, хүний үзлийг эвдэж, Нигүүлслийн эрин үеийн ажлыг бүхэлд нь дуусгах билээ. Хэрвээ Түүний одоогийн ажил израильчуудын дунд явагдсан бол, Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө эцэс болох үед Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан, израильчууд л Бурханы сонгосон хүмүүс, израильчууд л Бурханы ерөөл, амлалтыг өвлөх эрхтэй гэж хүн бүхэн бодох байв. Эцсийн өдрүүдэд агуу улаан лууны улсын Харь үндэстэнд бие махбодтой болсон Бурхан, Бурхан бол бүх бүтээлийн Бурхан хэмээх ажлыг гүйцэлдүүлдэг; Тэрээр Өөрийн удирдлагын ажлыг бүхэлд нь гүйцээж, агуу улаан лууны улс оронд Өөрийн ажлын гол хэсгийг дуусгадаг. Ажлын энэ гурван үе шатны гол цөм нь хүнийг аврах—тухайлбал, бүх бүтээл Бүтээгчид шүтэн мөргөдөг болгох юм. Тиймээс ажлын үе шат бүр асар их утга учиртай; Бурхан утга учиргүй, үнэ цэнгүй юу ч хийхгүй. Нэг талаар, ажлын энэ үе шат нь шинэ эрин үеийн үүдийг нээж, өмнөх хоёр эрин үеийг төгсгөдөг; нөгөө талаар энэ нь, хүний бүх үзэл болоод хүний итгэл, мэдлэгийн бүх хуучин арга замыг эвддэг. Өмнөх хоёр эрин үеийн ажил хүний өөр үзлийн дагуу явагдсан; энэ үе шат нь харин хүний үзлийг бүрэн таягдан хаяж, ингэснээрээ хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Моабын үр удмыг байлдан дагуулснаар, Моабын үр удмын дунд явагдсан ажлаар дамжуулан Бурхан орчлон ертөнц даяарх бүх хүнийг байлдан дагуулна. Түүний ажлын энэхүү үе шатны гүн гүнзгий ач холбогдол, Түүний ажлын энэ үе шатны хамгийн үнэ цэнтэй тал нь энэ юм. Байр суурь чинь дорд, үнэ цэн чинь доогуур гэдгээ одоо мэдсэн ч гэсэн чи хамгийн баяр хөөртэй зүйлтэй учирсан гэдгээ мэдрэх болно: Чи асар их ерөөл өвлөж, үлэмж их амлалтыг хүлээж авсны дээр Бурханы энэ агуу ажлыг гүйцэлдүүлэхэд тусалж чадна. Чи Бурханы жинхэнэ төрхийг харсан, Бурханы төрөлх зан чанарыг мэддэг, Бурханы хүслийг биелүүлдэг. Бурханы ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан. Хэрвээ эцсийн өдрүүд дэх Түүний ажлын энэ үе шат мөн л израильчуудын дунд явагдсан бол зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс юм байна гэж бүх бүтээл бодоод зогсохгүй, Бурханы удирдлагын төлөвлөгөө ч бас бүхэлдээ хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Түүний ажлын хоёр үе шат Израильд явагдаж байх үед, Харь үндэстнүүдийн дунд ямар ч шинэ ажил, бас шинэ эринийг эхлүүлэх ямар ч ажил явагдаагүй. Өнөөдрийн ажлын үе шат—шинэ эринийг эхлүүлэх ажлыг эхлээд Харь үндэстнүүдийн дунд явуулдаг бөгөөд улмаар эхлээд Моабын үр удам дунд хэрэгжүүлж, ингэснээрээ бүхэл бүтэн эрин үеийг эхлүүлдэг. Бурхан хүний үзэл дотор агуулагддаг аливаа мэдлэгийг сүйтгэж, нэгийг ч үлдээхийг зөвшөөрөөгүй. Тэрээр Өөрийн байлдан дагуулах ажилдаа хүний үзлийг, тэдгээр хүний мэдлэгийн хуучин, эртний арга замыг сүйтгэсэн. Бурхан байхад ямар ч дүрэм журам байхгүй, Бурханы юу нь ч хуучин биш, Түүний хийдэг ажил бол бүхэлдээ чөлөөлөгдсөн, бүхэлдээ эрх чөлөөтэй бөгөөд Түүний хийдэг бүхэн зөв гэдгийг Тэр хүмүүст харуулдаг. Бүтээлийн дунд Түүний хийдэг ямар ч ажилд чи бүрэн захирагдах ёстой. Түүний хийдэг бүх ажил утга учиртай бөгөөд хүний сонголт, үзлийн дагуу биш, харин Түүний хүсэл, мэргэн ухааны дагуу хийгддэг. Тэр Өөрийнх нь ажилд ач тустай зүйлсийг л хийдэг; хэрвээ ямар нэг зүйл Түүний ажилд ашиг тусгүй бол хэчнээн сайн байсан ч Тэр үүнийг хийхгүй! Тэр Өөрийн ажлын утга учир, зорилгын дагуу ажлынхаа хүлээн авагч болон байршлыг сонгож ажилладаг. Тэр ажиллаж байхдаа өнгөрсөн үеийн дүрмийг баримталдаггүй, хуучин хэв загварыг ч дагадаггүй. Харин Тэр ажлын ач холбогдлын дагуу Өөрийн ажлыг төлөвлөдөг. Эцэст нь Тэр жинхэнэ үр дүн, хүлээсэн зорилгодоо хүрнэ. Хэрвээ чи эдгээр зүйлийг өнөөдөр ойлгохгүй бол энэхүү ажил чамд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн эзэн”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 208
Бурханы ажлын саад бартаа хэчнээн их билээ? Хүн ер нь үүнийг мэдсэн үү? Хүмүүс гүн-шингэсэн мухар сүсгийн хэтрүүлэгт хоригдсон болохоор Бурханы жинхэнэ нүүр царайг хэн мэдэж чадах юм бэ? Тун өнгөц, утгагүй энэхүү хоцрогдмол соёлын мэдлэгтэйгээр тэд Бурханы хэлсэн үгийг яаж бүрэн ойлгож чадах юм бэ? Тэдэнтэй нүүр тулан ярилцаж, амаараа хооллосон ч гэсэн тэд яаж ойлгож чадах юм бэ? Заримдаа Бурханы үгийг үл ойшоодог мэт байдаг: Хүмүүст өчүүхэн төдий ч хариу үйлдэл байдаггүй, тэд толгойгоо сэгсрээд, юу ч ойлгодоггүй. Энэ нь яаж сэтгэл түгшээхгүй байж чадах юм бэ? Энэхүү “хол хөндий1, эртний соёлын түүх болон соёлын мэдлэг” нь ямар ч үнэ цэнгүй ийм бүлэг хүмүүсийг хүмүүжүүлсэн. Эртний энэ соёл—эрхэм нандин өв бол—бөөн хог хаягдал юм! Энэ нь аль хэдийн үүрдийн ичгүүр болсон бөгөөд үүнийг дурдахын ч хэрэггүй! Энэ нь хүмүүст Бурханыг эсэргүүцэх заль мэх, арга барилыг зааж, улсын боловсролын “захиалгат, зөөлөн удирдамж”2 нь хүмүүсийг Бурханд бүр ч дуулгаваргүй болгосон. Бурханы ажлын хэсэг болгон нь туйлын хэцүү бөгөөд Түүний ажлын алхам бүр Бурханы хувьд сэтгэл түгшмээр байсан. Газар дээрх Түүний ажил хэчнээн хэцүү вэ! Газар дээрх Бурханы ажлын алхмууд асар их зовлон бэрхшээлийг агуулдаг: Хүний сул тал, дутагдал, хүүхдэрхүү зан, мэдлэггүй байдал болон хүний бүх зүйлийг Бурхан нямбай төлөвлөж, анхааралтай авч үздэг. Хүн бол өгөөшөөр барьж, эсвэл өдөөн хатгаж зүрхэлмээргүй цаасан бартай адил; үл ялиг хүрэнгүүт л тэр хазаж, эсвэл унаж, замаа алддаг бөгөөд өчүүхэн төдий л анхаарал алдвал хуучин хэвэндээ орж, Бурханыг үл тоодог, эсвэл өөрийн бие дэх бохир зүйлсэд ташуурахын тулд гахай, нохой эцэг эх рүүгээ гүйдэг. Ямар их саад тотгор вэ! Бурхан ажлынхаа алхам бүрд шахам сорилтод өртөж, бараг алхам бүрдээ асар их аюулыг сөрдөг. Түүний үгс чин үнэнч, шударга бөгөөд муу санаагүй байдаг, гэсэн ч хэн тэдгээрийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг вэ? Хэн бүрэн дүүрэн захирагдахыг хүсдэг вэ? Энэ нь Бурхны зүрх сэтгэлийг шархлуулдаг. Тэр хүний төлөө өдөр шөнөгүй шаргуу хөдөлмөрлөж, хүний амийн төлөө сэтгэл зовнилд автаж, хүний сул талыг өрөвддөг. Ажлынхаа алхам бүрд, хэлдэг үг бүрдээ Тэр олон ээдрээ бартааг туулсан; Тэрээр үргэлж хадны завсар хавчуулагдсан мэт байж, хүний сул тал, дуулгаваргүй байдал, хүүхдэрхүү зан, эмзэг байдлын … талаар цаг үргэлжид, ахин дахин боддог. Хэн ер нь үүнийг мэдсэн юм бэ? Тэр хэнд итгэн ярьж болох юм бэ? Хэн ойлгож чадах юм бэ? Тэрээр хүний нүгэл, ноён нуруу дутмаг байдал, эргэж буцсан аашийг үргэлж үзэн яддаг бөгөөд хүний эмзэг байдалд үргэлж санаа зовж, хүний өмнө орших замыг дэнслэн боддог. Хүний үг, үйл хэргийг ажиглахдаа Тэр үргэлж өршөөл энэрэл, уур уцаараар дүүрдэг бөгөөд эдгээр зүйлийг харах нь Түүний зүрх сэтгэлд шаналал авчирдаг. Гэм зэмгүй хүн эцэст нь хөшүүн болсон; Бурхан яагаад үргэлж тэдэнд хүндрэл учруулдаг юм бэ? Мөхөс дорой хүнд цөхрөлтгүй зан үнэхээр байдаггүй; яагаад Бурхан хүнд байнга тэгж уурлах ёстой гэж? Сул дорой, хүч чадалгүй хүнд өчүүхэн төдий ч амин чанар байхаа больдог; дуулгаваргүй байдлынх нь төлөө Бурхан яагаад үргэлж түүнийг зэмлэх ёстой юм бэ? Тэнгэр дэх Бурханы заналхийллийг хэн тэсвэрлэж чадах вэ? Эцсийн эцэст хүн бол эмзэг, арга мөхөстсөн байдалтай байдаг ба хүнийг аажмаар өөрийгөө эргэцүүлэг гэсэндээ Бурхан Өөрийнхөө уурыг зүрх сэтгэлийнхээ гүнд булсан. Гэсэн ч ноцтой бэрхшээлтэй байгаа хүн Бурханы хүслийг өчүүхэн төдий ч ойлгоогүй; хүн диаволуудын хөгшин хааны хөл дор гишгэлүүлсэн атлаа үүнийгээ огт мэддэггүй бөгөөд үргэлж Бурхантай сөргөлддөг, эсвэл Бурханд халуун ч биш, хүйтэн ч биш ханддаг. Бурхан маш олон үг хэлсэн атал хэн ер нь тэдгээрийг ноцтойгоор авч үзсэн юм бэ? Хүн Бурханы үгийг ойлгодоггүй мөртөө сандарч тэвдэхгүй хэвээр үлдэж, ямар ч хүсэл тэмүүлэлгүй байдаг бөгөөд хөгшин диаволын мөн чанарыг хэзээ ч үнэхээр мэдэж аваагүй. Хүмүүс Үхэгсдийн оронд, тамд амьдардаг боловч далайн ёроол дахь ордонд амьдардаг гэдэгтээ итгэдэг; өөрсдийг нь агуу улаан луу хяхан хавчдаг ч өөрсдийгөө лууны улсаар “ивээгдсэн”3 гэж боддог; өөрсдөөр нь диавол тохуурхдаг ч махан биеийн жүжиглэх өндөр чадварыг эдэлж байна гэж боддог. Тэд ямар бохир заваан, дорд өөдгүй амьтад вэ! Хүн золгүй явдалтай тулгарсан ч мэддэггүй бөгөөд энэ харанхуй нийгэмд бүтэмжгүй хэргийг ар араас нь туулдаг4 боловч хэзээ ч сэрээгүй. Тэр өөрийгөө энхрийлдэг байдал болон боолын зан чанараас хэзээ салах вэ? Хүн яагаад Бурханы зүрх сэтгэлийг тэгтлээ их үл хайхардаг вэ? Энэ дарлал, бэрхшээлийг тэр сэм зөвтгөдөг юм уу? Харанхуйг гэрэл болгон өөрчлөх өдрийг хүсдэггүй гэж үү? Шударга бус явдлыг зөв шударга байдал, үнэн болгож дахин нэгэнтээ засаж залруулахыг тэр хүсдэггүй гэж үү? Хүмүүс үнэнийг хаяж, бодит баримтыг мушгин гуйвуулж байхад тэр зүгээр л хараад, юу ч хийхгүй байхыг хүсдэг юм уу? Энэ ад үзсэн байдлыг тэвчсээр байгаадаа тэр аз жаргалтай байдаг гэж үү? Тэр боол байхыг хүсэж байна уу? Ийм бүтэлгүй байр байдалтай боолуудтай хамт Бурханы гарт мөхөхийг хүсэж байна уу? Чиний шийдэмгий зан хаана байна вэ? Хүсэл эрмэлзэл чинь хаана байна вэ? Чиний нэр хүнд хаана байна? Ёс жудаг чинь хаана байна? Эрх чөлөө чинь хаана байна? Чи бүхий л амьдралаа5 агуу улаан луу, диаволуудын хааны төлөө золиослохыг хүсэж байна уу? Түүгээр үхтэлээ тамлуулахдаа чи аз жаргалтай байдаг уу? Оёоргүй гүний гадаргуу эмх замбараагүй, харанхуй байдаг, харин энгийн ардууд ийм зовлон зүдүүр туулж, Тэнгэр өөд уйлж, газарт гомдоллодог. Хүн хэзээ толгой өндийн цэх явж чадах вэ? Туранхай, эцэнхий хүн яаж энэ харгис түрэмгий диаволтай тэмцэлдэж чадах юм бэ? Яагаад тэр өөрийн амьдралыг Бурханд аль болох хурдан өгдөггүй юм бэ? Яагаад тэр эргэлзэн тээнэгэлзсээр байдаг юм бэ? Бурханы ажлыг хэзээ дуусгаж чадах юм бэ? Тэгээд зорилгогүйгээр дээрэлхүүлж, дарлагдсан түүний бүхий л амьдрал эцэстээ хий дэмий өнгөрсөн байх болно; хүн яагаад ирэхдээ ч тийм их яарч, явахдаа ч тийм их яаравчилдаг юм бэ? Бурханд өгөх ямар нэгэн эрхэм нандин зүйлийг тэр яагаад хадгалдаггүй вэ? Хүн үүрдийн үзэн ядалтыг мартчихсан гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас эш татав
Тайлбар:
1. “Хол хөндий” гэдгийг тохуурхан хэрэглэсэн.
2. “Захиалгат, зөөлөн удирдамж” гэдгийг тохуурхан хэрэглэсэн.
3. “Ивээгдсэн” гэдэг нь үхээнц харагддаг, ямар ч ухамсаргүй хүмүүсийг тохуурхан хэрэглэгдсэн.
4. “Бүтэмжгүй хэргийг ар араас нь туулдаг” гэдэг нь хүмүүс агуу улаан лууны газар нутагт төрсөн бөгөөд толгой өндийн цэх явж чаддаггүй гэдгийг илтгэдэг.
5. “Бүхий л амьдралаа золиослох” гэдгийг дорд үзсэн утгаар хэлсэн.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 209
Өнөөдрийн замаар алхахад амар биш. Олж авахад нэлээд бэрх бөгөөд эрин үеүдийн туршид энэ нь туйлын ховор байсан гэж хэлж болох юм. Гэсэн хэдий ч, хүнийг сүйрүүлэхэд махан бие нь дангаараа хангалттай гэж хэн бодох билээ? Өнөөдрийн ажил хаврын бороо мэт нандин, хүнийг гэх Бурханы сайхан сэтгэл мэт үнэ цэнтэй нь гарцаагүй. Гэвч хүн Түүний одоогийн ажлын зорилгыг мэддэггүй, эсвэл хүн төрөлхтний мөн чанарыг ойлгодоггүй бол эрхэм нандин, үнэ цэнтэй байдлынх нь талаар ярьж яахан чадах билээ? Махан бие хүмүүст өөрсдөд нь харьяалагддаггүй тул үүний хүрэх газар үнэндээ хаана байхыг хэн ч тодорхой харж чаддаггүй. Ямартай ч бүтээлийн Эзэн бүтээгдсэн хүн төрөлхтнийг анхдагч байр суурь луу нь буцааж, бүтээлийн цаг үеийн анхдагч дүр төрхийг нь сэргээнэ гэдгийг чи сайтар мэдэж байх ёстой. Тэрбээр хүнд өгсөн амьсгалаа бүрмөсөн буцаан авч, түүний яс, махыг аваад, бүгдийг нь бүтээлийн Эзэнд эргүүлэн өгнө. Тэгээд хүн төрөлхтнийг бүрмөсөн өөрчлөн шинэчилж, анхнаасаа хүн төрөлхтөнд бус, Бурханд харьяалагдаж байсан Бурханы бүхий л өв хөрөнгийг хүнээс буцаан авах бөгөөд үүнийг хүн төрөлхтөнд дахин хэзээ ч өгөхгүй. Яагаад гэвэл, тэдгээр зүйлийн нэг нь ч анхнаасаа хүн төрөлхтөнд харьяалагдаж байгаагүй. Тэрээр бүгдийг нь буцаан авна—энэ нь шударга бус дээрэм биш, харин ч тэнгэр, газрыг анхдагч байдалд нь сэргээж, хүнийг өөрчлөн шинэчлэх учиртай юм. Энэ нь хүний хувьд боломжийн хүрэх газар хэдий ч хүмүүсийн төсөөлдөг шиг, гэсгээгдсэнийх нь дараа махан биеийг буцаан авах явдал биш байж магадгүй. Бурхан махан бие сүйрсний дараах араг ясыг хүсдэггүй; харин анхнаасаа Бурханд харьяалагдаж байсан хүний анхдагч элементүүдийг хүсдэг. Тиймээс Тэр хүн төрөлхтнийг устгахгүй, эсвэл хүний махан биеийг бүрмөсөн үгүй хийхгүй, учир нь хүний махан бие бол хүний хувийн өмч биш. Харин ч энэ нь хүн төрөлхтнийг захирдаг Бурханы хавсралт юм. Өөрийгөө “зугаацуулахын” тулд Тэр яаж хүний махан биеийг устгаж чадах юм бэ? Одоо чи сохор зоосны ч үнэ хүрэхгүй махан биеэ бүхэлд нь үнэхээр орхисон уу? Хэрвээ чи эцсийн өдрүүдийн ажлын гучин хувийг (энэхүү гучхан хувь бол Ариун Сүнсний өнөөдрийн ажил болоод эцсийн өдрүүд дэх Бурханы үгийн ажлыг ойлгох гэсэн үг) ойлгож чадсан бол өнөөдрийнх шиг олон жилийн турш завхарсан махан биедээ үргэлжлүүлэн “үйлчлэх” юм уу “ачлалтай” хандахгүй байх байсан юм. Хүмүүс одоо урьд өмнө үзэгдээгүйгээр ахиж дэвшсэн бөгөөд цаашид түүхийн хүрд мэт өнхөрсөөр байхаа болино гэдгийг чи тодорхой харах учиртай. Илжирсэн махан бие чинь аль эртнээс ялаагаар бүрхэгдсэн тул өнөөг хүртэл Бурханы үргэлжлүүлсэн түүхийн хүрдийг буцаан эргүүлэх хүч үүнд яахан байх билээ? Чимээгүйхэн цохилох эцсийн өдрүүдийн цагийг дахин чаг чаг цохилуулж, зүүг нь нар зөв эргүүлсээр байж яахан чадах билээ? Өтгөн манангаар хучигдсан мэт санагдах дэлхий ертөнцийг дахин хувиргаж яахан чадах билээ? Чиний махан бие уулс болон гол мөрнийг сэргээж чадах уу? Багахан чиг үүрэгтэй махан бие чинь чиний хүсэн эрмэлзэж байсан хүмүүний ертөнцийг үнэхээр сэргээж чадна гэж үү? Чи үр удмаа “хүн” болгон хүмүүжүүлж үнэхээр чадах уу? Чи одоо үүнийг ойлгож байна уу? Чиний махан бие яг юунд харьяалагддаг вэ? Хүнийг аврах, төгс болгох, өөрчлөх гэсэн Бурханы анхдагч санаа зорилго нь чамд гайхалтай сайхан эх нутаг өгөх юм уу хүний махан биед амар тайван амралтыг авчрахын төлөө байгаагүй; энэ нь Түүний алдар суу, Түүний гэрчлэлийн төлөө, хүн төрөлхтний хожмын илүү сайхан зугаа цэнгэлийн төлөө байсан, ингэснээр тэд төд удалгүй амарч чадах юм. Гэсэн ч энэ нь махан биеийн чинь төлөө байдаггүй, учир нь хүн бол Бурханы удирдлагын үндсэн хөрөнгө бөгөөд хүний махан бие бол ердөө л хавсралт билээ. (Хүн бол сүнс болон биетэй объект, харин махан бие бол ердөө л илжирч мууддаг зүйл. Махан бие бол удирдлагын төлөвлөгөөнд ашиглагддаг багаж хэрэгсэл гэсэн үг юм.) Бурхан хүмүүсийг төгс болгож, бүрэн дүүрэн болгож, олж авах нь тэдний махан биед илд болон цохилт, мөн түүнчлэн эцэс төгсгөлгүй зовлон, галын шатаалт, өршөөлгүй шүүлт, гэсгээлт, хараал, дуусашгүй олон шалгалтыг л авчирдаг гэдгийг чи мэдэх учиртай. Энэ нь хүнийг удирдах ажлын дотоод түүх болон үнэн юм. Гэсэн ч энэ бүх зүйл хүний махан биед чиглэдэг бөгөөд дайсагналын сум хүний махан бие рүү хайр найргүйгээр онилдог (учир нь хүн гэмгүй). Энэ бүхэн Түүний алдар суу болон гэрчлэлийн төлөө, мөн Түүний удирдлагын төлөө байдаг. Учир нь Түүний ажил ганцхан хүн төрөлхтний төлөө байдаггүй, харин бүхий л төлөвлөгөөний төлөө, түүнчлэн хүн төрөлхтнийг бүтээх үеийн Түүний анхдагч хүслийг биелүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүний туулдаг зүйлийн ерэн хувь нь зовлон болон галын шалгалтуудыг агуулж магадгүй бөгөөд хүний махан биеийн хүсэн хүлээсэн аз жаргалтай, сайхан өдрүүд маш цөөхөн байдаг, эсвэл бүр огт байдаггүй. Хүн махан биеэр аз жаргалтай хором мөчийг эдэлж, Бурхантай хамт сайхан цаг хугацааг өнгөрүүлж бүр ч чаддаггүй. Махан бие бохир тул хүний махан бие Бурханы гэсгээлтийг л хардаг, эсвэл эдэлдэг ба үүнд эрүүл ухаан дутагдаж байсан мэт, хүнд энэ нь таалагддаггүй. Учир нь Бурхан, хүнд таалагддаггүй, хүний халдахыг тэвчдэггүй, мөн дайснуудаа үзэн яддаг зөвт зан чанараа харуулна. Бурхан боломжит бүх аргаар дамжуулан Өөрийн бүх зан чанарыг ил тод илчилж, улмаар Сатантай хийсэн зургаан мянган жилийн тулааны ажил буюу бүх хүн төрөлхтнийг аварч, хуучны Сатаныг устгах ажлаа төгсгөнө!
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн төрөлхтнийг удирдахын зорилго”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 210
Эцсийн өдрүүд ирж, дэлхий даяарх улс орнууд үймээн самуунтай байна. Улс төрийн эмх замбараагүй байдал, өлсгөлөн, тахал, үер, ган гачиг хаа сайгүй үзэгдэж, хүний ертөнцөд гай зовлон тохиолдож байгаа бөгөөд Тэнгэр ч бас гай гамшиг илгээсэн. Эдгээр нь эцсийн өдрүүдийн шинж тэмдэг юм. Гэхдээ хүмүүст энэ нь зугаа цэнгэл, цог жавхаатай ертөнц шиг санагддаг; энэ нь улам бүр тийм болсоор байгаа бөгөөд хүмүүсийн сэтгэл бүхэлдээ үүнд татагдаж, олон хүн урхидуулаад, өөрсдийгөө үүнээс чөлөөлж чаддаггүй; заль мэх гаргаж, хар шид хийдэг хүмүүст асар олон тооны хүн мэхлэгдэнэ. Хэрвээ чи ахиц гаргахаар мэрийхгүй, туйлын хүслэнгүй, үнэн замд суурилаагүй бол энэхүү нүгэлт давлагаанд хамагдан одно. Хятад бол бүх улс орноос хамгийн хоцрогдмол бөгөөд агуу улаан лууны цагариглан хэвтдэг газар юм, энд хуурамч шүтээн шүтэж, хар шид хийдэг хамгийн олон хүн, мөн хамгийн олон сүм байдаг ба энэ нь бузар чөтгөрийн оршин суудаг газар билээ. Чи үүнээс төрсөн, үүний боловсролыг эзэмшиж, нөлөөнд нь автсан; үүгээр завхруулагдаж, тамлуулсан, гэхдээ чамайг сэрээсний дараа чи үүнийг хаяж, Бурханаар бүрэн авахуулдаг. Энэ бол Бурханы алдар, иймээс ажлын энэ үе шат асар их ач холбогдолтой. Бурхан ийм агуу далайцтай ажил хийж, маш олон үг хэлсэн бөгөөд эцэст нь та нарыг бүрмөсөн олж авна—энэ бол Бурханы удирдлагын ажлын нэг хэсэг бөгөөд та нар бол Сатантай хийж буй Бурханы тулааны “ялалтын олз” юм. Та нар үнэнийг хэдий чинээ их ойлгоно, чуулганы амьдрал чинь төдий чинээ сайжирч, агуу улаан лууг төдий чинээ буулгаж авна. Эдгээр нь бүгд сүнсний ертөнцийн хэрэг явдлууд юм—тэдгээр нь сүнсний ертөнцийн тулаан бөгөөд Бурхан ялалт авчрах үед Сатан шившиглэгдэж, нуран унана. Бурханы ажлын энэ үе шат үлэмж их ач холбогдолтой. Бурхан тийм далайцтай ажил хийж, энэ бүлэг хүмүүсийг бүрмөсөн авардаг болохоор чи Сатаны нөлөөнөөс зугтаж, ариун газарт амьдарч, Бурханы гэрэлд амьдарч, гэрлийн манлайлал болон удирдамжтай байж чаддаг. Мөн амьд байгаа чинь утга учиртай байдаг. Та нарын идэж, өмсөж байгаа зүйл үл итгэгчдийнхээс өөр; та нар Бурханы үгийг эдэлж, утга учиртай амьдралаар амьдардаг—тэгвэл тэд юу эдэлдэг вэ? Тэд “өвөг дээдсийнхээ өв хөрөнгийг” болон “үндэсний сэтгэлийг” л эдэлдэг. Тэдэнд хүн чанарын өчүүхэн ч ул мөр байдаггүй! Та нарын хувцас, үг, үйлдэл бүгд тэднийхээс өөр. Эцсийн эцэст та нар бузар заваанаас бүрмөсөн зайлж, Сатаны уруу таталтад хууртахаа больж, Бурханы өдөр тутмын хангалтыг олж авна. Та нар үргэлж болгоомжтой байх ёстой. Хэдий бузар газарт амьдардаг боловч та нар бузар заваанаар бохирдоогүй ба Бурханы хажууд амьдарч, Түүний агуу хамгаалалтыг хүлээн авч чадна. Бурхан та нарыг энэхүү шар газар нутагт байгаа бүх хүний дундаас сонгосон. Та нар хамгийн ерөөгдсөн хүмүүс биш гэж үү? Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй, харин бузар махан биед амьдарвал зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов, Петр хоёр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Энэ дэлхий ертөнцөд хүн диаволын хувцсыг өмсөж, диаволын өгсөн хоолыг идэж, диаволын хяналтан дор ажиллаж, үйлчилж, түүний бузар заваанд нухлагддаг. Хэрвээ чи амьдралын утга учрыг ухаардаггүй, эсвэл үнэн замыг олж авдаггүй бол ингэж амьдрахад ямар ач холбогдол байх юм бэ? Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 211
Өнөөдөр та нарт хийдэг Миний ажил та нарыг хэвийн хүн чанарын амьдрал руу хөтлөхийн төлөө байдаг; энэ нь шинэ эрин үеийг эхлүүлж, хүн төрөлхтнийг шинэ эрин үеийн амьдрал руу хөтлөх ажил юм. Энэхүү ажил алхам алхмаар та нарын дунд шууд хийгдэж, өрнөдөг: Би та нартай нүүр тулан зааж сургадаг; гараас чинь хөтөлдөг; та нарын ойлгодоггүй юм бүхнийг хэлж, дутагдаж байгаа бүхнийг чинь та нарт хайрладаг. Та нарын хувьд энэ бүх ажил амийн хангалт чинь бөгөөд та нарыг хэвийн хүн чанарын амьдрал руу залж чиглүүлдэг гэж хэлж болно; энэ нь эцсийн өдрүүдэд энэ бүлэг хүмүүсийн амийг тусгайлан хангах зорилготой. Миний хувьд энэ бүх ажил нь хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлэх учиртай; Сатаны тухайд гэвэл, яг түүнийг ялахын тулд Би махбод болсон. Одоо та нарын дунд Миний хийдэг ажил бол өнөөдрийн хангалт, цагаа олсон аврал боловч энэ хэдэн богинохон жилд Би та нарт бүх үнэн, амийн бүхий л зам, бүр хожмын ажлыг ч хэлнэ; энэ нь ирээдүйд аливааг хэвийн байдлаар туулах боломжийг та нарт олгоход хангалттай байх болно. Миний бүх үг дангаараа та нарт даалгасан зүйл минь юм. Би өөр ямар ч зүйл захидаггүй; өнөөдөр та нарт Миний хэлдэг бүх үг бол та нарт захих Миний захиас, учир нь өнөөдөр та нар Миний хэлсэн ихэнх үгийг туулаагүй бөгөөд эдгээр үгийн дотоод утга учрыг ойлгодоггүй. Нэг л өдөр та нарын туршлага өнөөдөр Миний ярьж байгаачлан биелэх болно. Эдгээр үг нь та нарын өнөөдрийн үзэгдэл, хожим тулж түших зүйл, өнөөдрийн амийн хангалт, ирээдүйн захиас бөгөөд өөр илүү дээр захиас гэж байхгүй. Учир нь, газар дээр ажиллах Миний цаг хугацаа, та нар Миний үгийг туулах хугацаа шиг урт биш; Би ердөө ажлаа л гүйцэлдүүлж байгаа, харин та нар амийг эрэлхийлж байгаа ба энэ нь амийн урт удаан аяныг агуулдаг үйл явц юм. Олон зүйлийг туулсныхаа дараа л та нар амийн замыг бүрмөсөн олж авч чадна; тэр үед л та нар өнөөдөр Миний хэлдэг үгийн дотоод утга учрыг нэвт харж чадна. Та нар гартаа Миний үгийг барьж, дор бүрнээ Миний бүх даалгаврыг хүлээн авч, Би та нарт даалгах учиртай бүхнээ даалгаж, хэчнээн их үр нөлөөнд хүрснээс үл хамааран үгийн ажил төгсгөлдөө очих үед Бурханы хүсэл ч бас биелсэн байх болно. Энэ нь чиний төсөөлдөг шигээр чи тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байх ёстой биш; Бурхан чиний үзлийн дагуу үйлддэггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 212
Эцсийн өдрүүдэд Өөрийн хийх учиртай ажлыг хийж, үгийн үйлчлэлээ гүйцэтгэхээр Бурхан махбод болсон. Тэрээр Өөрийн зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг төгс болгох зорилготойгоор хүмүүсийн дунд ажиллахаар биечлэн ирсэн юм. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл эцсийн өдрүүдэд л Тэр ийм ажил хэрэгжүүлсэн билээ. Зөвхөн эцсийн өдрүүдэд л Бурхан ийм том далайцтай ажил хийхээр бие махбодтой болсон. Хүмүүсийн хувьд даван туулахад хэцүү санагддаг зовлон бэрхшээлийг Тэр туулдаг хэдий ч, мөн агуу Бурхан атлаа эгэл жирийн хүн болох даруу төлөв зантай ч, Түүний ажлын аль ч тал хойшлоогүй, Түүний төлөвлөгөө өчүүхэн төдий ч эмх замбараагүй байдалд автаагүй. Тэр анхдагч төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хийж байна. Энэ удаа бие махбодтой болохын нэг зорилго нь хүмүүсийг байлдан дагуулах, нөгөө нь Өөрийн хайрладаг хүмүүсийг төгс болгох явдал юм. Төгс болгосон хүмүүсээ харахыг Тэр хүсдэг бөгөөд Түүний төгс болгосон хүмүүс Өөрт нь гэрчлэл хийхийг харахыг хүсдэг. Төгс болгуулдаг нь ганц хоёрхон хүн биш. Харин ердөө хэдхэн хүнээс бүрдэх бүлэг юм. Энэ бүлгийн хүмүүс дэлхийн янз бүрийн улс орон, олон янзын үндэстнээс гаралтай. Ийм их ажил хийхийн зорилго нь энэ бүлэг хүмүүсийг олж авах, энэ бүлэг хүмүүсийн Түүнд хийдэг гэрчлэлийг олж авах, тэднээс гарч болох Өөрийн алдрыг авах явдал билээ. Тэр ач холбогдолгүй ажил хийдэггүй, үнэ цэнгүй ажил ч хийдэггүй. Ийм их ажил хийхдээ Бурхан төгс болгохыг хүсдэг бүх хүмүүсээ төгс болгохоор зорьдог гэж хэлж болно. Үүнээс гадуурх чөлөөт цагаараа Тэр муу хүмүүсийг хөөн зайлуулна. Тэрээр муу хүмүүсээс болж энэ асар их ажлыг хийдэггүй; харин ч эсрэгээрээ Өөрөөр нь төгс болгуулах тэр цөөн тооны хүмүүсээс болж бүхнээ өгдөг гэдгийг мэдэж ав. Түүний хийдэг ажил, хэлдэг үг, илчилдэг нууц, Түүний шүүлт, гэсгээлт бүгд тэрхүү цөөн тооны хүмүүсийн төлөө байдаг. Тэрээр муу хүмүүсээс болж махбод болоогүй бөгөөд тэрхүү муу хүмүүс Түүний асар их уур хилэнг бүр ч өдөөдөггүй. Төгс болгуулах хүмүүсээс болж Тэр үнэнийг хэлж, оролтын тухай ярьдаг; тэднээс болж Тэр махбод болсон бөгөөд тэднээс болж амлалт, ерөөлөө хайрладаг. Түүний ярьдаг үнэн, оролт, хүн чанарын амьдрал нь муу хүмүүсийн төлөө ажилладаггүй. Тэр муу хүмүүстэй ярилцахаас зайлсхийхийг хүсэж, үүний оронд төгс болгуулах хүмүүст бүх үнэнийг хайрлахаар эрмэлздэг. Гэсэн хэдий ч одоохондоо Түүний баялгийн заримыг эдлэх боломжийг муу хүмүүст олгохыг Түүний ажил шаарддаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханыг сэтгэл хангалуун байлгадаггүй, Түүний ажлыг үймүүлдэг хүмүүс бүгд муу. Тэднийг төгс болгох боломжгүй бөгөөд Бурхан тэднийг жигшиж, голдог. Эсрэгээрээ үнэнийг хэрэгжүүлдэг, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаг, өөрсдийгөө бүхэлд нь Бурханы ажилд зарлагаддаг хүмүүс бол Бурханы төгс болгодог хүмүүс юм. Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүс бол энэ бүлэг хүмүүсээс өөр хэн ч биш бөгөөд Бурханы хийдэг ажил энэ хүмүүсийн төлөө байдаг. Түүний ярьдаг үнэн нь үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүст чиглэдэг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүстэй Тэр ярьдаггүй. Түүний ярьдаг мэдлэг ухаан, ялган таних чадварын өсөлт нь үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүст чиглэдэг. Тэр төгс болгуулах хүмүүсийн талаар ярихдаа энэ хүмүүсийг ярьж байгаа. Ариун Сүнсний ажил үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүст чиглэдэг. Мэргэн ухаан, хүн чанар эзэмших гэх мэт зүйлс үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүст чиглэдэг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс үнэний олон үг сонсож болох боловч угаасаа маш муу, мөн үнэнийг сонирхдоггүй учраас тэдний ойлгодог үнэн нь амийнх нь оролтод өчүүхэн ч үнэ цэнгүй хоосон сургаал, үг үсэг, хоосон онол л байдаг. Тэдний хэн нь ч Бурханд үнэнч биш, тэд бол Бурханыг хардаг боловч Түүнийг олж авч чаддаггүй хүмүүс бөгөөд Бурхан тэднийг бүгдийг нь ялладаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 213
Байлдан дагуулах ажлын гол зорилго гэвэл хүнд үнэнийг эзэмшүүлэхийн тулд хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал, учир нь хүн одоо хэтэрхий бага үнэнийг ойлгодог билээ! Энэ хүмүүст байлдан дагуулах ажлыг хийх нь хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой. Та нар бүгд харанхуйн нөлөөнд автаж, гүн гүнзгий хорлогдсон. Тэгвэл энэ ажлын зорилго нь хүний уг чанарыг мэдэх, улмаар үнэнийг амьдран харуулах боломжийг та нарт олгоход оршдог. Төгс болгуулна гэдэг бол бүх бүтээгдсэн зүйлийн хүлээн зөвшөөрөх ёстой зүйл юм. Хэрвээ энэ үе шатны ажил нь хүмүүсийг төгс болгох явдлыг л зөвхөн агуулдаг байсан бол үүнийг Англи, Америк юм уу, Израилд хийж болох байсан; ямар ч үндэстний хүмүүс дээр хийж болох байсан. Гэвч байлдан дагуулах ажил нь шалгууртай. Байлдан дагуулах ажлын эхний алхам нь богино хугацааных байдаг; түүнчлэн үүнийг Сатаныг шившиглэх, бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулахад ашиглах болно. Энэ нь эхний байлдан дагуулах ажил юм. Төгс болгуулна гэдэг нь урт хугацааны өөрчлөлтийн дараа л хүний хүрч чадах зүйл учраас Бурханд итгэдэг ямар ч бүтээл төгс болгуулж чадна гэж хэлж болно. Харин байлдан дагуулагдах бол ондоо. Байлдан дагуулалтын үлгэр загвар, дуурайл нь хамгийн хол хоцорч, хамгийн харанхуйд амьдарч байгаа нэгэн, мөн хамгийн их доройтсон, Бурханыг хүлээн зөвшөөрөх хамгийн дургүй, Бурханд хамгийн дуулгаваргүй хүн байх ёстой. Ийм хүн л яг байлдан дагуулагдах гэдгийг гэрчилж чадна. Байлдан дагуулах ажлын үндсэн зорилго нь Сатаныг ялах явдал, харин хүмүүсийг төгс болгохын үндсэн зорилго бол хүмүүсийг олж авах явдал юм. Байлдан дагуулагдсаныхаа дараа гэрчлэлтэй болох боломжийг хүмүүст олгохын тулд энэхүү байлдан дагуулах ажлыг энд, та нар шиг хүмүүс дээр хэрэгжүүлдэг юм. Зорилго нь гэвэл байлдан дагуулагдсаных нь дараа хүмүүсээр гэрчлэл хийлгэх явдал юм. Байлдан дагуулагдсан энэ хүмүүсийг Сатаныг шившиглэх зорилгод хүрэхэд ашиглах болно. Тэгвэл, байлдан дагуулалтын гол арга барил юу вэ? Гэсгээлт, шүүлт, хараах болон илчлэх гэсэн зөвт зан чанарыг ашиглан хүмүүсийг байлдан дагуулснаар хүмүүс Бурханы зөвт зан чанарыг хараад бүрмөсөн үнэмшдэг. Байлдан дагуулагдах гэдэг нь хүмүүсийг байлдан дагуулж, бүрэн үнэмшүүлэхийн тулд үгийн бодит байдал, эрх мэдлийг ашиглахыг хэлдэг. Төгс болгуулсан хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа зүгээр ч нэг дуулгавартай болоод зогсохгүй бас шүүлтийн ажлын талаар мэдлэгтэй болж, зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэж чадна. Тэд Бурханыг хайрлах замыг туулж, үнэнээр дүүрсэн байдаг. Тэд Бурханы ажлыг хэрхэн туулахыг сурч, Бурханы төлөө зовж бас өөрсдийн гэсэн хүсэлтэй байж чаддаг болдог. Төгс болгуулсан хүмүүс бол Бурханы үгийг туулсныхаа ачаар үнэний талаар бодит ойлголттой болсон хүмүүс юм. Байлдан дагуулагдсан хүмүүс бол үнэнийг мэддэг боловч үнэний бодит утга учрыг хүлээн зөвшөөрөөгүй байгаа хүмүүс юм. Байлдан дагуулагдсаныхаа дараа тэд дуулгавартай байдаг ч тэдний дуулгавартай байдал нь бүгд шүүлт хүртсэнийх нь л үр дүн байдаг. Тэд олон үнэний бодит утга учрын талаар ямар ч ойлголтгүй явдаг. Тэд аман дээрээ үнэнийг хүлээн зөвшөөрдөг боловч үнэнд ороогүй байдаг; үнэнийг ойлгодог боловч үнэнд туршлагажаагүй байдаг. Төгс болгуулж байгаа хүмүүст гэсгээлт, шүүлт болон амийн хангалт зэрэг ажил хийгдэж байдаг. Үнэнд ороход үнэ цэн өгдөг хүн бол төгс болгуулах хүн юм. Төгс болгуулах хүн, байлдан дагуулагдах хүн хоёрын ялгаа нь үнэнд орох эсэхэд нь оршдог. Үнэнийг ойлгодог, үнэнд орсон, үнэнийг амьдран харуулж байгаа хүмүүс нь төгс болгуулсан хүмүүс юм; үнэнийг ойлгодоггүй, үнэнд ордоггүй, өөрөөр хэлбэл, үнэнийг амьдран харуулдаггүй хүмүүс бол төгс болгуулж чадахгүй хүмүүс билээ. Ийм хүмүүс одоо бүрэн дуулгавартай байж чадвал байлдан дагуулагдана. Хэрвээ байлдан дагуулагдсан хүмүүс үнэнийг эрж хайдаггүй бол—үнэнийг дагадаг боловч үнэнийг амьдран харуулдаггүй бол, үнэнийг олж харж, сонсдог боловч үнэнийг амьдран харуулахад үнэ цэн өгддөггүй бол—тэд төгс болгуулж чадахгүй. Төгс болгуулах хүмүүс нь төгс болгуулах замд Бурханы шаардлагын дагуу үнэнийг хэрэгжүүлдэг. Үүгээр дамжуулан тэд Бурханы хүслийг биелүүлдэг бөгөөд төгс болдог. Байлдан дагуулах ажил дуусахаас өмнө эцсийг нь хүртэл дагах хэн боловч байлдан дагуулагдсан нэгэн юм, гэвч түүнийг төгс болгуулсан нэгэн гэж хэлж болохгүй. Төгс болгуулсан хүмүүс гэдэг нь байлдан дагуулах ажил дууссаны дараа үнэнийг эрэлхийлж, Бурханаар авхуулж чадах хүмүүсийг хэлдэг. Энэ нь байлдан дагуулах ажил дууссаны дараа гай гамшиг дунд бат зогсож, үнэнийг амьдран харуулдаг хүмүүсийг хэлдэг. Төгс болгуулах, байлдан дагуулагдах хоёрыг ялгадаг зүйл нь ажлын алхмын ялгаа болон хүмүүсийн үнэнийг ойлгож, үнэнд орох түвшний ялгаа юм. Төгс болгуулах замд ороогүй бүх хүн, өөрөөр хэлбэл, үнэнийг олж аваагүй хүмүүс эцэстээ мөн л таягдан хаягдана. Үнэнийг олж авсан, үнэнийг амьдран харуулдаг хүмүүс л Бурханаар бүрэн авхуулж чадна. Өөрөөр хэлбэл, Петрийн дүр төрхийг амьдран харуулдаг хүмүүс нь төгс болгуулсан хүмүүс байхад бусад нь бүгд байлдан дагуулагдсан хүмүүс юм. Байлдан дагуулагдаж байгаа бүх хүнд хийгдэж байгаа ажил нь хараах, гэсгээх, уур хилэнг харуулахаас бүрддэг бөгөөд тэд хараал болон зөв шударга байдлыг хүлээн авдаг билээ. Ийм хүн дээр ажиллана гэдэг нь ёсорхож, боловсон загналгүй илчилнэ гэсэн үг—тэдний доторх ялзарсан зан чанарыг илчилснээр тэд өөрсдөө ухаарч, бүрэн үнэмшдэг. Хүнийг бүрэн дуулгавартай болмогц байлдан дагуулах ажил дуусдаг. Ихэнх хүн одоо хэр нь үнэнийг ойлгох гэж эрж хайхгүй байгаа ч гэсэн, байлдан дагуулалтын ажил дууссан байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 214
Бурхан хүнийг яаж төгс болгодог вэ? Бурханы зан чанар юу вэ? Түүний зан чанарт юу агуулагддаг вэ? Энэ бүх зүйлийг тодруулбал: үүнийг Бурханы нэрийг түгээх гэж нэрлэдэг, үүнийг Бурханд гэрчлэл хийх, Бурханыг өргөмжлөх гэж нэрлэдэг. Бурханыг мэдсэн суурин дээр үндэслэн эцэстээ хүний амь зан чанар өөрчлөгдөнө. Хүн хэдий чинээ их харьцалт, цэвэршүүлэлт туулна, төдий чинээ хүч чадалтай байдаг; Бурханы ажлын үе шат олон байх тусам, хүн төдий чинээ төгс болгуулдаг. Өнөөдөр хүний туршлагаар бол, Бурханы ажлын алхам бүр нь хүний үзэл рүү дайрч, хүний оюун ухааныг бүгд даван гарч, хүлээлтээс нь давсан байдаг. Бурхан хүнийг хэрэгтэй бүхнээр нь хангадаг атал энэ нь бүх талаараа хүний үзэлтэй зөрчилддөг. Чамайг сул дорой байх үед Бурхан Өөрийн үгийг айлддаг; ингэж л Тэр чиний амийг хангаж чаддаг. Чиний үзэл рүү дайрснаараа Тэр чамаар Бурханы харьцалтыг хүлээн авхуулдаг; зөвхөн ингэж л чи завхралаасаа ангижирч чадна. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан нэг талаараа бурханлаг чанар дотор ажилладаг боловч нөгөө талаараа хэвийн хүн чанараар ажилладаг. Бурханы хийдэг ямар ч ажлыг чи үгүйсгэхгүй байж, Бурхан хэвийн хүн чанараар юу ч хэлж, хийсэн бай захирагдаж чаддаг болж, Тэр хэчнээн хэвийн харагдсан ч хамаагүй Түүнд захирагдаж, Түүнийг ойлгож чаддаг болж, бодит туршлагатай болох үедээ л Тэр бол Бурхан гэдгийг чи гарцаагүй мэдэж, чамд ямар ч үзэл төрөхөө больж, Түүнийг эцсээ хүртэл дагах чадвартай болно. Бурханы ажилд мэргэн ухаан байдаг. Түүний гэрчлэлд хүн хэрхэн бат зогсож чадахыг Тэр мэддэг. Хүний амин газар хаана оршдогийг Тэр мэддэг, Түүний хэлдэг үг чиний амин газарт цохиж чаддаг боловч Тэр бас сүр жавхлант, мэргэн үгээрээ чамайг Өөрийн гэрчлэлд бат зогсоодог. Бурханы гайхамшигт үйл хэрэг ийм билээ. Бурханы хийдэг ажил хүний оюун ухаанд төсөөлөхийн аргагүй. Махан биетэй оршихуй болох хүнд ямар төрлийн завхрал байдаг, хүний мөн чанарыг юу бүрдүүлдэг гээд энэ бүхнийг Бурханы шүүлт илчилдэг нь хүнийг ичгүүрээ нуух газаргүй болгодог.
Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг нэгэн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан газар дээр ажлаа хийхээр ирсэн бөгөөд Өөрийнх нь талаар мэдлэгтэй болж, Өөрт нь дуулгавартай байж, Өөрийг нь гэрчилж, Өөрийнх нь бодитой агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Өөрийнх нь бүх үг, ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Өөрийнх нь хийдэг бүх ажил хийгээд хүнийг байлдан дагуулахаар гүйцэлдүүлдэг Өөрийнх нь бүх үйл хэрэгт гэрчлэл хийхийг хүнээс шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм гэрчлэл л үнэн зөв, бодитой байдаг, ийм гэрчлэл л Сатаныг ичээж чадна. Шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг нь туулж Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхэд ашигладаг. Өөртөө гэрчлэл хийлгэхдээ Тэр Сатаны завхруулсан хүмүүсийг ашиглаж, зан чанар нь өөрчлөгдөж, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ч бас ашигладаг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Өөрийнх нь авраагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тохирно, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тохирно. Өөрийнх нь нэрийг санаатайгаар шившиглэхийг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 215
Библид өгүүлсэн Бурхан Содомыг сүйрүүлсэн явдлыг санаж, Лотын эхнэр хэрхэн давсан багана болсныг бод. Ниневегийн хүмүүс хэрхэн үнс, тааран дотор нүглээ гэмшсэнийг эргээд бод, 2,000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг сана. Иудейчүүд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу зугтсан билээ. Олонх нь хөнөөгдөж, бүхий л Иудей үндэстэн улс орон нь сүйрсэн, урьд хожид байгаагүй шаналлыг амссан. Тэд Бурханыг загалмайд цовдолж, жигшүүрт нүгэл үйлдэж, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол удирдагчдынх нь ард түмэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ.
Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхийд эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуй засаглалын үлгэр жишээ болсон газар буюу бурхангүй үзлийн бат бэх цайз, Хятад юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Хятадын эрх баригч нам Түүнийг бүх аргаар мөшгөн хөөж, асар их зовлон амсуулан толгой тавьж амрах газар, орох оронгүй болгосон. Тэгсэн ч гэсэн Бурхан хийхээр зорьсон ажлаа хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойг хүргэхээр айлдаж, сайн мэдээ түгээж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайсан гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин ч илүү олон хүн Бурханы ажил ба үгийг хүлээн авсан, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг боломжит хамгийн дээд хэмжээнд авардаг. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, сүйтгэдэг хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр бослого гаргадаг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. Би бүх үндэстэн, улс орон, тэр ч байтугай бүх салбарын хүмүүсийг, Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг харж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, Бурханыг хамгийн ариун, хамгийн хүндтэй, хамгийн дээд бөгөөд хүн төрөлхтний дунд шүтэгдэх цорын ганц объект болгож, бүх хүн төрөлхтөнд Бурханы ерөөл дор яг л Абрахамын үр удам Еховагийн амлалт дор амьдарч байсан шиг, Бурханы анх бүтээсэн Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт амьдарч байсан шиг амьдрах боломж олгохыг уриалж байна.
Бурханы ажил яг л сүрлэг давлагаа мэт нөмрөн ирдэг. Хэн ч Түүнийг саатуулан барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс дааж давшгүй гамшигт өртөж, яг тохирох шийтгэлээ хүртэнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 216
Бурханы удирдлагын ажил дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил олон мянган жил дамнадаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд, эсвэл ганц хоёрхон жилийн дотор хийгддэггүй бөгөөд хүн төрөлхтний оршин амьдрахад шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьд зүйл, хоол хүнс, таатай орчин гэх зэрэг илүү их зүйлийг бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.
Үүний дараа Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь яваандаа эхний эрин үеийн Бурханы ажил буюу Хуулийн эрин үеийн түүх рүү хөтөлсөн… Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамжид дасаж, ийм байх ёстой мэт үзэж эхэлсэн юм. Тэгээд хүн аажмаар Бурханы анхаарал халамжийг орхисон. Иймээс хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд бас шүтээн шүтэж, муу үйл хийжээ. Тэдэнд Еховагийн хамгаалалт байгаагүй бөгөөд ердөө сүм дэх тахилын ширээг сахиж амьдралаа өнгөрүүлсэн юм. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг хэлсээр байж, тэр ч байтугай зөвхөн тэд л Еховагийн ардууд, Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бардамнан итгэж байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон билээ…
Бурхан ажлаа хийхдээ үргэлж нэг газраас сэмээрхэн явж, Өөрийн эхлүүлсэн шинэ ажлыг өөр газарт чимээгүйхэн хийдэг. Энэ нь мэдрэлгүй болсон хүмүүст ер бусын мэт санагддаг. Хүмүүс үргэлж хуучныг дээдэлж, танил бус шинэ зүйлсэд дайсагнан ханддаг, эсвэл тэдгээрийг яршигтай хэмээн үздэг. Иймээс Бурхан ямар ч шинэ ажил хийлээ гэсэн, эхнээс нь бүр төгсгөл хүртэл бүх зүйлийн дундаас хүн л хамгийн сүүлд үүнийг мэддэг.
Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа Бурхан ердийнхөөрөө хоёр дахь үе шатны шинэ ажлаа эхлүүлэн, махбод авч—арав, хорин жилийн турш бие махбодтой хүн болж—итгэгчдийн дунд ярьж, Өөрийн ажлыг хийсэн. Гэсэн ч бүгд ялгаагүй, нэг нь ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махбод болсон Бурхан мөн гэдгийг цөөн тооны хүн л хүлээн зөвшөөрсөн… Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц—цовдлолын дараа—хүнийг нүглээс буцаан авах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймд тэр мөчөөс эхлэн хүн төрөлхтөн нүглээ уучлуулахын тулд зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөхөд л болох байв. Нэр төдий хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохоо больж, Сатан хүнийг буруутгах хөшүүрэг байхаа больсон. Яагаад гэвэл, Бурхан Өөрөө бодит ажил хийж, нүгэлт бие махбодын төрх, урьдач загвар болсон бөгөөд Бурхан Өөрөө нүглийн тахил байсан юм. Ийм маягаар энэ нүгэлт бие махбодын төрх болох Бурханы махбодоор дамжуулан хүн загалмайнаас бууж, золилт, авралыг хүртсэн. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө аврал хүлээн авахад нэг алхам илүү ойртсон. Мэдээж, ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үеийн Бурханы удирдлагаас илүү гүн гүнзгий, илүү ахисан түвшнийх байлаа.
Бурханы удирдлага ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханд хэрхэн шүтэн мөргөх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгч, Сатаны завхралд өртүүлдэг. Дараа нь хүн Бурханд бүрэн шүтэн мөргөж, Сатаныг голох хүртэл Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Энэ бүхэн үлгэр домог шиг сонсогдож магадгүй; мөн ээдрээтэй санагдаж магадгүй. Хүмүүст энэ нь үлгэр домог шиг санагддаг, учир нь өнгөрсөн хэдэн мянган жилд хүнд хэчнээн их зүйл тохиолдсоныг тэд мэддэггүй, сансар, огторгуйд хэчнээн олон үйл явдал тохиосныг бүр ч мэддэггүй. Түүнчлэн, материаллаг ертөнцөөс цааш оршдог, хүний эгэл нүдээр харах аргагүй илүү гайхалтай, илүү айдас төрүүлэм ертөнцийг тэд ойлгож чаддаггүй. Энэ нь хүнд ойлгохын аргагүй санагддаг, учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болон Бурханы удирдлагын ажлын утга учрын тухай ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг ямар байгаасай гэж хүсдэгийг хүн ухаардаггүй. Сатанаар огт завхруулагдаагүй Адам, Еватай адил байгаасай гэж хүсдэг үү? Үгүй! Бурханы удирдлагын зорилго нь Бурханд шүтэн мөргөж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүмүүсийг Сатан завхруулсан хэдий ч тэд Сатаныг өөрсдийн эцэг гэж үзэхээ больж, Сатаны үзэшгүй муухай царайг таниад түүнийг голдог ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахаар Бурханы өмнө ирдэг. Тэд юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс хэр өөр байдгийг мэдэж авч, Бурханы агуу байдал, Сатаны ёрын мууг таньж мэддэг. Ийм хүн төрөлхтөн цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй, эсвэл Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханаар үнэхээр авхуулсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. Өнөө үеийн Бурханы удирдлагын ажлын үед хүн төрөлхтөн бол Сатаны завхрал, Бурханы авралын аль алиных нь бай бөгөөд Бурхан, Сатан хоёрын тэмцэлддэг бүтээгдэхүүн билээ. Бурхан Өөрийн ажлыг хийхийн зэрэгцээ хүн төрөлхтнийг Сатаны гараас алхам алхмаар буцаан авдаг тул хүн Бурханд улам бүр ойр болдог…
Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодитой үе шат атлаа хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь, хүн Бурханд ойртон очих тусам Бурханы саваа хүнд улам ойртдог ба Бурханы царай хүний өмнө улам тодорхой илчлэгддэг. Хүн төрөлхтөн золин аврагдсаны дараа хүн албан ёсоор Бурханы гэрт буцаж очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч хэний ч урьдчилан харж чадаагүй Бурханы шууд ширүүн дайралтад өртсөн: Энэ нь Бурханы ардуудын “эдлэх” ёстой баптисм байж таарсан. Тийм хандлага дор хүмүүс түр зогсоод, “Би бол олон жил төөрсөн Хурга бөгөөд Бурхан намайг буцааж худалдан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгвэл Бурхан надад яагаад ингэж хандаж байгаа юм бэ? Намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам энэ гэж үү? …” хэмээн бодохоос өөр аргагүйд хүрдэг. Олон жил өнгөрсний дараа хүн цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулаад хашир болсон. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар суу” болон “романтик байдлаа” алдсан ч хүний биеэ авч явах зарчмыг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлсэн ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлсэн юм. Хүн харанхуй бүдүүлэг байдлаа аажмаар үзэн ядаж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болон Түүнд тавьж байсан үндэслэлгүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг буцааж болохгүй. Өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн дурсамж болж, Бурханы үг болон хайр хүний шинэ амьдралыг хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр өдрөөр эдгэрч, хүч чадал нь эргэн ирэхэд хүн өндийн босож, Төгс Хүчитийн царайг хараад… Тэр үргэлж миний хажууд байсан ба Түүний инээмсэглэл, Түүний үзэсгэлэнт царай маш сэтгэл хөдөлгөм хэвээр байж, Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө зовнисоор байдаг, Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүчирхэг хэвээр гэдгийг л олж мэддэг. Хүн Еден цэцэрлэгт буцаж очсон мэт байдаг, гэхдээ энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!
Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр биелүүлэхээр зорьсон ажлаа цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хэр их ойлгодгоос үл хамааран, Бурханы ажлын хүнд авчирсан тусламж, ач тусыг хүн бүр ойлгож чадна. Өнөөдөр чи Бурханы өгсөн хайр, эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр ирэх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь Сатанаар завхруулагдсан, Бурханыг эсэргүүцдэг хүмүүсийг орхих биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүмүүсийг буцаан авах явдал юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 217
Газар дээрх Миний ажлын зорилгыг, өөрөөр хэлбэл, Миний хүрэхийг хүсэж байгаа эцсийн зорилтыг, мөн энэ ажил бүрэн төгс болохоос өмнө Би үүгээр ямар түвшинд хүрэх ёстойг бүх хүн ойлгох хэрэгтэй. Хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхчхаад Миний ажил чухам ямар учиртайг ойлгодоггүй бол тэд Надтай хамт дэмий алхаж байсан бус уу? Намайг дагадаг бол хүмүүс Миний хүслийг мэддэг байх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн турш ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр ч гэсэн Өөрийн ажлыг энэ маягаар хэрэгжүүлж байна. Миний ажил асар олон төслийг хамардаг хэдий ч зорилго нь нэг хэвээрээ байдаг; жишээлбэл, Би хүнд шүүлт, гэсгээлтээр дүүрэн ханддаг хэдий ч Миний хийдэг зүйл түүнийг аврахын төлөө л байдаг, хүнийг бүрэн төгс болсны дараа Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, Өөрийн ажлыг бүх Харь үндэстний дунд өргөжүүлэхийн төлөө байдаг. Иймээс өнөөдөр, олон хүн аль эртнээс сэтгэлийн гүн хямралд орчхоод байгаа энэ үед ч Би ажилласаар байдаг, хүнийг шүүж, гэсгээхийн тулд хийх ёстой ажлаа Би үргэлжлүүлдэг. Хүн Миний хэлдэг зүйлээс залхчихсан бөгөөд Миний ажлыг анхаарах ямар ч хүсэлгүй байдаг нь үнэн ч гэсэн, Би Өөрийн үүргээ хэрэгжүүлсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлддэг бөгөөд Миний анхны төлөвлөгөө ч нурахгүй. Миний шүүлт бол хүнийг Надад илүү дуулгавартай болгохын төлөө, Миний гэсгээлт бол илүү үр дүнтэй өөрчлөгдөх боломжийг хүнд олгохын төлөө юм. Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг хэдий ч хүнд ашиг тусгүй зүйл хийж байсан удаа Надад ер үгүй билээ. Үүний учир нь Би Израилын гаднах бүх үндэстнийг яг л израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилын гаднах газар нутагт түшиц газартай болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний хэрэгжүүлж буй ажил юм. Одоо ч гэсэн Миний удирдлагыг олон хүн ойлгохгүй л байдаг, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, гагцхүү өөрсдийнхөө ирээдүй болон хүрэх газарт л санаа тавьдаг. Намайг юу ч хэлсэн байсан тэд Миний хийдэг ажлыг тоосон шинжгүй хэвээрээ л байж, харин ирээдүйд хүрэх газартаа л гагцхүү анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжлээд байвал Миний ажил яаж өргөжиж чадах юм бэ? Миний сайн мэдээ яаж дэлхий даяар түгж чадах юм бэ? Миний ажил түгэх үед Би та нарыг бутаргана, мөн Ехова Израилын овог бүрийг бут ниргэсэнтэй адилаар Би та нарыг бут ниргэнэ гэдгийг мэдэж ав. Өөрийн сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Өөрийн ажлыг Харь үндэстэнд хүргэж, томчуул, хүүхдүүд ялгаагүй Миний нэрийг алдаршуулдаг, Миний ариун нэрийг бүх овог, үндэстний хүмүүс ам амандаа магтан өргөмжилдөг болгохын тулд энэ бүхнийг хийнэ. Ингэснээр энэхүү төгсгөлийн эринд Миний нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Миний үйл хэргийг Харь үндэстнүүд харж, үйл хэргийн минь улмаас тэд Намайг Төгс Хүчит гэж дуудах бөгөөд Миний үг удалгүй биелэх болно. Би бол израилчуудын цор ганц Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний, тэр ч байтугай хараасан үндэстнүүдийнхээ ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд биелүүлэх цорын ганц ажил юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-өөс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 218
Хэдэн мянган жилийн турш Миний удирдсаар ирсэн ажил эцсийн өдрүүдэд л хүнд бүрэн илчлэгддэг. Одоо л Би хүнд Өөрийн удирдлагын нууцыг бүрэн нээж байгаа бөгөөд Хүн Миний ажлын зорилгыг мэдэж аваад зогсохгүй, Миний бүх нууцын талаар ойлголттой болсон. Санааг нь зовоодог хүрэх газрынх нь тухай бүх зүйлийг Би хүнд хэлсэн. 5,900 гаруй жилийн турш далдалж байсан Өөрийнхөө бүх нууцыг Би аль хэдийн хүнд дэлгэсэн. Ехова гэж хэн бэ? Мессиа гэж хэн бэ? Есүс гэж хэн бэ? Та нар энэ бүхнийг мэдэх ёстой. Миний ажлын эргэлтийн цэг энэ хэдэн нэрд бий. Та нар үүнийг ойлгов уу? Миний ариун нэрийг хэрхэн тунхаглах ёстой вэ? Намайг аль нэг нэрээр минь дуудаж гуйдаг үндэстнүүдэд Миний нэрийг хэрхэн түгээх ёстой вэ? Миний ажил өргөжиж байгаа бөгөөд Би ажлаа аливаа бүх үндэстэнд бүхэлд нь түгээнэ. Миний ажил та нарын дотор нэгэнт хэрэгжсэн тул Ехова Израилд Давидын гэрийн хоньчдыг бут ниргэсэнтэй адилаар Би та нарыг бут ниргэж, үндэстэн бүрийн дунд тараан бутаргана. Учир нь, эцсийн өдрүүдэд Би бүх үндэстнийг хэдэн хэсэг бутартал нь няц дарах бөгөөд ард түмнийг нь шинээр хуваарилна. Намайг дахин эргэж ирэхэд үндэстнүүд Миний дүрэлзэх галаар тогтоосон хилээр аль хэдийн хуваагдчихсан байх болно. Тэр үед Би хүн төрөлхтөнд Өөрийгөө төөнөх нар мэт шинээр илэрхийлж, тэдний хэзээ ч харж байгаагүй Ариун Нэгний дүрээр Өөрийгөө ил тод харуулж, урьд Ехова Би Иудейн овгуудын дунд алхаж байсантайгаа адилаар үй олон үндэстний дунд алхана. Тэр цагаас эхлэн Би газар дээрх хүн төрөлхтний амьдралыг зална. Тэнд тэд Миний алдар сууг гарцаагүй харах ба өөрсдийнх нь амьдралыг залж чиглүүлэх агаар дахь үүлэн баганыг харах нь гарцаагүй, учир нь Би ариун газарт илрэх болно. Хүн Миний зөвт байдлын өдрийг, түүнчлэн Миний алдар суут илрэлийг харна. Тэр нь Би газар дээр ноёрхол тогтоож, Өөрийн олон хөвгүүнийг алдар суу руу аваачих үе байх болно. Газар дээрх хүмүүс хаа сайгүй мэхийх бөгөөд Миний асрыг хүн төрөлхтний дунд, Миний өнөөдрийн хэрэгжүүлж буй ажлын хадан дээр бат бэх босгоно. Хүмүүс бас сүмд Надад үйлчилнэ. Бохир, жигшүүрт зүйлсэд дарагдсан тахилын ширээг Би яйртал цохиод шинээр хийнэ. Нялх хурга, тугалуудыг ариун тахилын ширээн дээр овоолно. Би өнөөдрийн сүмийг буулгаад шинийг барина. Зэвүүн хүмүүсээр дүүрсэн, одоо байгаа сүм нурах бөгөөд Миний барьсан сүм Надад үнэнч зарц нараар дүүрнэ. Тэд Миний сүмийн суу алдрын төлөө дахин нэг өндийн босож, Надад үйлчилнэ. Намайг агуу алдар суу хүртэх тэр өдрийг та нар гарцаагүй харах ба Би хуучин сүмийг буулгаад шинийг барих тэр өдрийг ч гарцаагүй харна. Түүнчлэн Миний асар хүний ертөнцөд хүрч ирэх тэр өдрийг та нар гарцаагүй харна. Би сүмийг хэмх цохимогцоо Намайг бууж ирэхийг харах хүмүүсийн нүдэн дээр Өөрийнхөө асрыг хүний ертөнцөд авчирна. Бүх үндэстнийг бут цохисныхоо дараа Би тэднийг нэг дор шинээр цуглуулж, тэр цагаас Өөрийн сүмийг барьж, Өөрийн тахилын ширээг тавина, тэгснээр бүгд Надад тахил өргөж, Миний сүмд Надад үйлчилж, Харь үндэстэн дэх Миний ажилд өөрсдийгөө үнэнчээр зориулах болно. Тэд өнөөгийн израилчууд шиг тахилчийн өмсгөл, титмээр гоёх ба Ехова Миний алдар суу тэдний дунд дуурьсаж, Миний сүр жавхлан тэдний дээр эргэлдэж, тэдэнтэй хамт орших болно. Харь үндэстнүүд дэх Миний ажил ч бас ийм маягаар гүйцэлдэнэ. Харь үндэстнүүд дэх Миний ажил Израилд хийсэн Миний ажил шиг байх болно, яагаад гэвэл, Би Израил дахь ажлаа өргөжүүлж, үүнийгээ Харь үндэстнүүдэд түгээх юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-өөс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 219
Одоо үе бол Миний Сүнс агуу зүйлс хийж буй цаг бөгөөд Би Харь үндэстнүүдийн дунд Өөрийн ажлыг эхэлж буй цаг билээ. Түүгээр ч зогсохгүй, одоо бол Миний бүх бүтээгдсэн зүйлийг ангилж, нэг бүрийг нь тус тусын ангилалд нь хуваарилах цаг юм, ингэснээр Миний ажил илүү түргэн, илүү үр дүнтэй явагдах болно. Иймээс бүхий л оршихуйгаа Миний бүх ажилд өргөн барьж, цаашлаад чамд хийсэн Миний бүх ажлыг тодорхой ялган таньж, итгэлтэй болж, Миний ажлыг илүү сайн үр дүнд хүргэхийн тулд бүх хүч чадлаа зориулаач гэж л Би та нараас шаарддаг. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл юм. Өөр хоорондоо тэмцэлдэж, буцах зам хайж эсвэл махан биеийн тав тух хөөцөлдөхөөс татгалз, эдгээр нь Миний ажлыг хойшлуулах ба гайхалтай ирээдүйг чинь баллах болно. Тэгэх нь чамд хамгаалалт өгөх нь байтугай харин ч сүйрэл авчирна. Тэгвэл тэнэглэж байгаа хэрэг болох бус уу? Өнөөдөр чиний шуналтайгаар эдлэн буй зүйлс чинь ирээдүйг чинь яг баллаж буй юм, харин өнөөдөр чиний амсаж буй зовлон чинь л чамайг яг хамгаалж буй билээ. Мултарч гарахад хэцүү уруу таталтад урхидуулахаас бултаж, төөрөлдөж яваад өтгөн мананд ороод нарыг олж чадахгүй болохоос зайлсхийхийн тулд чи эдгээр зүйлийг тодорхой мэдэж байх ёстой. Өтгөн манан сарнихад чи агуу өдрийн шүүлтэд орсноо мэднэ. Тэр үед Миний өдөр хүн төрөлхтөнд ойртсон байх болно. Чи Миний шүүлтээс яаж зугтах юм бэ? Төөнөх нарны халууныг чи яаж тэсэх юм бэ? Миний хайрласан элбэг хангалуун бүхнийг хүн цээжиндээ нандигнахын оронд хэний ч анзаарахааргүй газарт хаядаг. Миний өдөр хүн дээр буух үед хүн элбэг дэлбэг байдлыг минь олж чадахаа болино, эсвэл аль эрт өөрт нь хэлсэн үнэний гашуун үгийг минь ч олж чадахаа болино. Тэрээр гэрлийн гэгээг алдаж, харанхуйд унасан учраас уйлж, орилно. Өнөөдөр та нар ердөө л Миний аман дахь хурц илдийг харж байна. Та нар Миний гартаа барьж буй таяг, эсвэл хүнийг шатаадаг дөлийг минь хараахан үзээгүй байгаа, тийм учраас л та нар одоо ч гэсэн Миний өмнө хямсгар, цадиггүй загнадаг. Тийм болохоор л та нар одоо ч гэсэн гэрт минь Надтай тэмцэлдэж, Миний амаараа хэлсэн зүйлтэй өөрийн хүний хэлээр маргадаг. Хүн Надаас айдаггүй, өнөөдрийг хүртэл Надтай дайсагнасаар ирсэн хэр нь бас л ямар ч айдасгүй байдаг. Та нар амандаа зөв шударга бусын хэл ба шүдтэй. Та нарын үг болон үйл хэрэг Еваг нүгэлд уруу татсан могойнхтой адилхан. Та нар бие биедээ нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөг бөгөөд өөртөө байр суурь, нэр алдар, ашиг хонжоо булааж авах гэж Миний дэргэд тэмцэлддэг, гэхдээ Би үг, үйл хэргийг чинь сэмхэн ажиглаж байгааг мэддэггүй. Та нарыг Миний дэргэд ирэхээс ч өмнө Би зүрх сэтгэлийн чинь хамгийн гүнийг чагнан мэдсэн. Хүн Миний атгаас мултарч, Миний нүдний ажиглалтаас бултахыг үргэлж хүсдэг боловч Би түүний үг, үйл хэргээс хэзээ ч далдирч байгаагүй. Харин ч тэдгээр үг, үйл хэргийг зориуд хараандаа тусгадаг, ингэснээр Би хүний зөв шударга бус байдлыг гэсгээж, түүний тэрслүү занг шүүж чадна. Тиймээс хүний далд үг, үйл хэрэг үргэлж Миний шүүх суудлын өмнө байж байдаг ба хүний тэрслүү чанар дэндүү их учраас Би хүнийг шүүхээ хэзээ ч зогсоож байгаагүй. Миний ажил бол Миний Сүнсний дэргэд хүний хэлсэн үг, хийсэн ажлыг бүгдийг шатааж, ариусгах явдал юм. Ийнхүүa, Намайг дэлхийгээс одсон ч хүмүүс Надад үнэнч хэвээр үлдэх ба ариун зарц нарын минь Надад үйлчилдгийн адилаар үйлчилж, газар дээрх Миний ажилд бүрэн төгс болох өдрөө хүртэл үргэлжлэх боломжийг бүрдүүлнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-өөс эш татав
Тайлбар:
а. Эх бичвэрт “Ийнхүү” гэх хэллэг байдаггүй.
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 220
Бурхан энэ бүлэг хүмүүст ямар ажил гүйцэтгэхийг та нар харсан уу? Мянган жилийн хаанчлалд ч гэсэн хүмүүс айлдварыг нь цаашид дагасаар байх ёстой бөгөөд ирээдүйд Бурханы айлдварууд нь Канааны сайхан газар нутаг дахь хүний амьдралыг мөн л шууд залж чиглүүлнэ гэж Бурхан нэгэнтээ хэлсэн. Мосег цөлд байхад Бурхан түүнтэй шууд ярьж, зааварчилсан. Хүмүүст эдлүүлэхийн тулд Бурхан тэнгэрээс хоол хүнс, ус болон манна илгээсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ хэвээр байдаг: Бурхан хүмүүст эдлүүлэхийн тулд идэж, уух зүйлийг доош биечлэн илгээсэн ба хүмүүсийг гэсгээхийн тулд биечлэн хараал илгээсэн. Иймээс Өөрийнхөө ажлын алхам бүрийг Бурхан биечлэн гүйцэтгэдэг. Өнөөдөр хүмүүс бодит баримтуудыг эрж хайж, тэмдэг, гайхамшгуудыг эрж хайдаг ба тийм хүмүүс бүгд хаягдана, учир нь Бурханы ажил улам бүр бодитой болж байгаа. Бурхан тэнгэрээс бууж ирснийг хэн ч мэддэггүй, Бурхан хоол хүнс, тамиржуулах бэлдмэлийг тэнгэрээс доош илгээсэн гэдгийг ч бас мэддэггүй—гэхдээ Бурхан үнэхээр оршин байдаг бөгөөд хүмүүсийн төсөөлдөг Мянган жилийн хаанчлалын халуун дотно дүр зураг ч бас Бурханы хувийн айлдвар юм. Энэ нь бодит баримт бөгөөд зөвхөн үүнийг л газар дээр Бурхантай хамт хаанчлах гэж нэрлэдэг. Газар дээр Бурхантай хамт хаанчлах гэдэг нь махан биеийг хэлдэг. Махан биеийнх биш зүйл газар дээр оршин байдаггүй бөгөөд тиймээс гурав дахь тэнгэр лүү явахад анхаарлаа төвлөрүүлдэг бүх хүн дэмий юм хийж байна. Нэг өдөр бүхий л орчлон ертөнц Бурхан руу буцаж очиход сансар огторгуй даяарх Түүний ажлын төв Түүний айлдваруудыг дагана; өөр хаа нэгтээ Бурханы айлдварыг хүлээн авахын тулд зарим хүн утас ашиглана, зарим нь онгоцоор явна, зарим нь завиар тэнгис гатална, мөн зарим нь лазер ашиглана. Хүн бүр бахдан биширч, хүсэн эрмэлзэх ба бүгд Бурханд ойртон ирж, Бурхан руу цугларч, бүгд Бурханд шүтэн мөргөнө—энэ бүхэн нь Бурханы үйл хэрэг байх болно. Үүнийг сана! Бурхан хэзээ ч хаа нэгтээ дахин эхлэхгүй нь гарцаагүй. Бурхан энэ баримтыг гүйцэлдүүлнэ: Тэр орчлон ертөнц даяар бүх хүнийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнс авахаар түүн рүү очиж, түүнд бөхийдөг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Шашны нийгэмлэг тэр чигтээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булагтай амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн рүү очиж, Түүнд найдна. Тэр нь Бурханы үйл хэрэг илчлэгдэж, Бурхан алдрыг олж авах цаг байх болно; орчлон ертөнц даяар бүх хүн хэнд ч анзаарагдамгүй энэ “хүнд” шүтэн мөргөнө. Энэ нь Бурханы алдрын өдөр байх бус уу? Нэг өдөр ахмад пасторууд амийн усны ширгэшгүй булгаас ус хайн цахилгаан мэдээ илгээнэ. Тэд өндөр настай байх боловч өөрсдийнхөө дорд үзэж байсан энэ хүнийг шүтэн мөргөхөөр ирнэ. Тэд Түүнийг амаараа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ Түүнд итгэнэ—энэ нь тэмдэг, гайхамшиг биш гэж үү? Хаанчлал бүхэлдээ хөөрөн баярлах үе нь Бурханы алдрын өдөр байх ба та нар дээр ирж, Бурханы сайн мэдээг хүлээн авдаг хэн боловч Бурханаар ерөөгдөнө, улс орнууд, хүмүүс Бурханаар ерөөгдөж, халамжлуулна. Ирээдүйн чиглэл ийм байна: Бурханы амнаас гарсан айлдварыг олж авсан хүмүүс газар дээр алхах замтай байх бөгөөд бизнес эрхлэгчид, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, аж үйлдвэр эрхлэгчид ч бай, Бурханы үггүй хүмүүсийн хувьд ганц алхам хийхэд ч хэцүү байх бөгөөд албан хүчээр үнэн замыг эрж хайна. “Үнэнтэй бол чи дэлхий даяар алхана; үнэнгүй бол хаана ч хүрч чадахгүй” гэдгийн учир энэ юм. Бодит баримт ийм байдаг: Бүх орчлон ертөнцийг захирч, хүн төрөлхтнийг удирдаж, байлдан дагуулахын тулд Бурхан Замыг (Өөрийн бүх үгийг гэсэн утгатай) ашиглана. Бурханы ажилладаг арга барилд асар их өөрчлөлт гарна гэж хүмүүс үргэлж найдаж байгаа. Шулуухан хэлэхэд, Бурхан хүмүүсийг үгээр дамжуулан хянадаг ба чи хүссэн, хүсээгүй Түүний хэлдэг зүйлийг хийх ёстой; энэ бол бодит баримт, үүнийг бүгд дуулгавартай дагах ёстой, иймээс энэ нь бас гуйвшгүй бөгөөд бүх хүний мэддэг зүйл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирчихсэн”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 221
Бурханы үг тоо томшгүй олон айл өрхөд түгж, бүгдэд мэдэгдэнэ, тэр үед л Түүний ажил орчлон ертөнц даяар түгнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурханы ажлыг бүх орчлон ертөнц даяар түгээе гэвэл Түүний үгийг түгээх ёстой. Бурханы алдрын өдөр Бурханы үг хүч чадал, эрх мэдлээ харуулна. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэлх Түүний үг нэг бүр гүйцэлдэж, биелнэ. Ийм маягаар Бурхан газар дээр алдар суугаа олж авна—өөрөөр хэлбэл, Түүний үг газар дээр хаанчилна. Хорон муу хүмүүс бүгд Бурханы амнаас гарсан үгээр гэсгээгдэж, зөв шударга хүмүүс бүгд Түүний амнаас гарсан үгээр ерөөгдөх ба бүгд Түүний амнаас гарсан үгээр тогтоогдож, бүрэн төгс болгуулна. Тэр ямар нэгэн тэмдэг, гайхамшиг ч үзүүлэхгүй; Түүний үгээр бүх зүйл гүйцэлдэж, Түүний үг бодит баримтыг бий болгоно. Газар дээрх хүн бүр Бурханы үгийг магтан тэмдэглэж, томчуул, хүүхдүүд, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу бүх хүн Бурханы үгийн дор захирагдана. Бурханы үг махбодоор илэрч, тэдгээрийг тод томруун, бодитоор газар дээр харах боломжийг хүмүүст олгодог. Үг махбод болох гэдгийн утга учир энэ юм. “Үг махбод болох” баримтыг голчлон гүйцэлдүүлэхийн тулд Бурхан газар дээр ирсэн, өөрөөр хэлбэл, Өөрийнхөө үгийг махбодоос гаргахын тулд (Бурханы дуу хоолой шууд тэнгэрээс гардаг байсан Хуучин Гэрээний Мосегийн цаг үе шиг биш) Тэр ирсэн. Үүний дараа Мянган жилийн хаанчлалын эрин үед Түүний бүх үг биелж, хүмүүсийн нүдний өмнө харагдахуйц бодит баримт болох ба хүмүүс тэдгээрийг өөрсдийн нүдээр яг тэр хэвээр нь харна. Энэ бол Бурхан бие махбодтой болохын эрхэм дээд ач холбогдол юм. Өөрөөр хэлбэл, Сүнсний ажил махбодоор, үгээр гүйцэлддэг. Энэ бол “Үг махбод болох”, “Үг махбодоор илрэх” гэдгийн жинхэнэ утга учир юм. Бурхан л Сүнсний хүслийг ярьж чадах ба махбод дахь Бурхан л Сүнсний өмнөөс ярьж чадна; Бурханы үг бие махбодтой болсон Бурханаар илэрхийлэгдэж, бусад нь үүгээр замчлуулна. Хэн ч үүнээс ангид биш, тэд бүгдээрээ энэ цар хүрээн дотор оршдог. Зөвхөн эдгээр айлдвараас л хүмүүс мэддэг болж чадна; ийм маягаар олж аваагүй хүмүүс өөрсдийгөө тэнгэрийн айлдварыг олж авч чадна гэж бодож байгаа бол сэрүүн зүүдэлж байна. Бүх хүнийг үүнд бүрэн итгүүлэх нь Бурханы махбод болсон биеэс харагддаг илэрхийлэгддэг эрх мэдэл юм. Хамгийн хүндэт мэргэжилтнүүд болон шашны пасторууд хүртэл эдгээр үгийг хэлж чадахгүй. Тэд бүгд эдгээр үгэнд захирагдах ёстой ба хэн ч өөрийг эхлүүлж чадахгүй. Бурхан орчлон ертөнцийг байлдан дагуулахын тулд үг ашиглана. Тэр үүнийг Өөрийн махбод болсон биеэр хийхгүй, харин махбод болсон Бурханы амнаас гарах айлдваруудыг ашиглан бүхий л орчлон ертөнц дэх бүх хүнийг байлдан дагуулна; энэ л Үг махбод болох явдал, мөн энэ л Үг махбодоор илрэх явдал юм. Бурхан төдийлөн их ажил хийгээгүй мэт хүмүүст санагдаж магадгүй—гэхдээ Бурханыг үгээ айлдмагц хүмүүс бүрмөсөн үнэмшиж, мэл гайхна. Бодит баримт байхгүй бол хүмүүс орилж хашхирдаг; Бурханы үг байвал тэд чимээгүй болдог. Бурхан энэ баримтыг гарцаагүй гүйцэлдүүлнэ, учир нь энэ бол Бурханы аль хэдийн тогтоосон төлөвлөгөө буюу Үг газар дээр ирсэн баримтыг гүйцэлдүүлэх явдал юм. Үнэндээ, Мянган жилийн хаанчлал газар дээр ирсэн нь Бурханы үг газар дээр ирсэн хэрэг юм гэдгийг тайлбарлах хэрэг Надад байхгүй. Шинэ Иерусалим тэнгэрээс бууж ирсэн нь Бурханы үг хүмүүсийн дунд амьдрахаар ирж, хүний үйлдэл бүрийг болон үнэн сэтгэлийн бүх бодлыг нь дагалдаж буй хэрэг юм. Энэ нь бас Бурханы гүйцэлдүүлэх баримт; Мянган жилийн хаанчлалын гоо үзэсгэлэн билээ. Энэ бол Бурханы тогтоосон төлөвлөгөө: Түүний үг газар дээр мянган жилийн турш харагдаж, Түүний бүх үйл хэргийг харуулж, газар дээрх Түүний бүх ажлыг дуусгана, үүний дараа хүн төрөлхтний энэ үе шат төгсгөлдөө очно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирчихсэн”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 222
Газар дэлхий дээр Синим биеллээ олох үед, хаанчлал биеллээ олох үед газар дээр дайн гарахаа болино; өлсгөлөн, тахал, газар хөдлөлт дахин хэзээ ч гарахгүй; хүмүүс зэр зэвсэг үйлдвэрлэхээ болино; бүгд амар тайван, тогтвортой байдалд амьдарна; хүмүүс хоорондоо хэвийн харилцаатай болж, улс орнууд хоорондоо хэвийн харилцаатай болно. Гэсэн ч, одоо үеийг үүнтэй харьцуулшгүй. Тэнгэрийн доор бүгд эмх замбараагүй байх бөгөөд улс орон бүрд аажмаар төрийн эргэлт гарч эхэлж байна. Бурханы айлдварын үр дүнд хүмүүс аажмаар өөрчлөгдөж, улс орон бүр дотооддоо алгуурхнаар хуваагдаж байна. Вавилоны бат бэх суурь элсэн дээрх шилтгээн мэт ганхаж эхлэх бөгөөд Бурханы хүсэл өөрчлөгдөхөд дэлхий дээр анзаарагдалгүйгээр асар их өөрчлөлт гарч, бүх төрлийн тэмдэг хэзээд харагдаж, дэлхий ертөнцийн сүүлчийн өдөр ирснийг хүмүүст харуулдаг! Энэ бол Бурханы төлөвлөгөө; эдгээр нь Түүний ажилладаг алхмууд бөгөөд улс орон бүр гарцаагүй хэдэн хэсэг болон хуваагдана. Хуучны Содом хоёр дахь удаагаа газрын хөрснөөс арчигдана, тиймээс Бурхан “Дэлхий ертөнц нуран унаж байна! Вавилон саажилттай байна!” гэж хэлдэг. Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч үүнийг бүрэн ойлгох чадваргүй; эцсийн эцэст хүмүүсийн мэддэг зүйл хязгаартай юм. Жишээлбэл, дотоод хэргийн сайд нар өнөөгийн нөхцөл байдал тогтворгүй агаад эмх замбараагүй байгаа гэдгийг мэдэж байж магадгүй ч, тэд тэдгээрийг шийдвэрлэх чадваргүй юм. Тэд толгойгоо өндөрт өргөж чадах, нар дахин нэгэнтээ зүүнээс мандаж, газар нутгийг гийгүүлэн, энэхүү золгүй нөхцөл байдлыг буцаан өөрчлөх өдөр ирнэ гэж зүрх сэтгэлдээ найдан, урсгал даган хөвж л чадна. Гэхдээ, нар хоёр дахь удаагаа мандахад энэ нь хуучин дэг журмыг сэргээхийн тулд биш, харин дахин сэргэлт, бүрэн дүүрэн өөрчлөлт болно гэдгийг тэд огт мэддэггүй. Бүхий л орчлон ертөнцөд зориулсан Бурханы төлөвлөгөө ийм билээ. Тэр шинэ дэлхийг авчирна, гэхдээ юун түрүүнд, Тэр эхлээд хүнийг шинэчлэх болно.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “22-р бүлэг ба 23-р бүлэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 223
Дэлхий дээр, газар хөдлөлт бол гамшгийн эхлэл. Эхлээд Би дэлхий ертөнц буюу газрыг өөрчилнө. Дараа нь тахал, өлсгөлөн ирнэ. Энэ бол Миний төлөвлөгөө, эдгээр нь Миний алхмууд бөгөөд Би Өөртөө үйлчлүүлж, Өөрийн удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлэхээр бүх зүйлийг дайчилна. Иймээс орчлон ертөнц Намайг шууд оролцоогүй байсан ч устгагдах болно. Би анх махбод болж, загалмайд цовдлогдоход газар аймшигтайгаар чичирхийлсэн; төгсгөл ирэхэд бас л тийм юм болно. Намайг махбодоос сүнсний ертөнцөд орох яг тэр мөчид газар хөдлөлт эхэлнэ. Иймээс ууган хөвгүүд гамшгийн зовлонг хэрхэвч амсахгүй, харин ууган хөвгүүдээс бусад нь гамшиг дунд зовохоор үлдэнэ. Тиймээс хүний өнцгөөс бол хүн бүр ууган хөвгүүн байхыг хүсэж байгаа. Хүмүүсийн совингоор бол энэ нь ерөөл эдлэхийн төлөө бус, харин гамшигт зовохоос зайлсхийхийн төлөө юм. Энэ бол агуу улаан лууны явуулга. Гэвч Би түүнийг хэзээ ч зугтаалгахгүй. Би түүнд хатуу шийтгэлээ амсуулан зовоосныхоо дараа босгож, Өөртөө үйлчлүүлнэ (энэ нь Миний хөвгүүд, Миний ардуудыг бүрэн төгс болгохыг хэлж байна), тийнхүү түүнийг өөрийнхөө явуулгад үүрд хууртаж, Миний шүүлтийг үүрд хүлээн авч, үүрд Надаар шатаалгуулахад хүргэнэ. Энэ бол үйлчлэл үзүүлэгчдээр Өөрийгөө магтуулна (Өөрийн агуу хүчийг илчлэхэд тэднийг ашиглан) гэдгийн жинхэнэ утга учир юм. Би агуу улаан лууг Миний хаанчлалд шургалахыг зөвшөөрөхгүй, Би агуу улаан луунд Өөрийг минь магтах эрх олгохгүй! (Учир нь тэгэх нь зохисгүй, хэзээ ч зохистой байхгүй!) Би зөвхөн түүнийг Өөртөө мөнхөд үйлчлүүлнэ! Би зөвхөн түүнийг Өөрийнхөө өмнө нүүрээр нь газар унаган мөргүүлнэ. (Устгагдсан хүмүүс нь мөхөлд орсон хүмүүсээс хавьгүй дээр юм. Сүйрэл бол ердөө түр зуурын хүнд шийтгэл, харин мөхөлд орсон хүмүүс үүрд хатуу шийтгэл туулдаг. Тийм учраас Би, “нүүрээрээ газар унан мөргөх” гэсэн үгийг ашигладаг. Энэ хүмүүс Миний гэрт шургалж, Миний нигүүлслээс нэлээдийг эдэлдэг бөгөөд Миний тухай зарим нэг мэдлэгтэй байдаг учир Би хатуу шийтгэл ашигладаг. Харин Миний гэрийн гаднах хүмүүсийн хувьд гэвэл, мэдлэггүй хүн зовохгүй гэж хэлж болно.) Хүмүүс өөрсдийн үзлээрээ сүйрсэн хүмүүс мөхсөн хүмүүсээс дор гэж боддог ч, эсрэгээрээ мөхөлд орсон хүмүүс үүрд хатуу шийтгүүлж, сүйрсэн хүмүүс нь үүрд оргүй хоосон руу буцдаг.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “108-р бүлэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 224
Хаанчлалын ёслолын буудлага тасхийхэд тэр нь мөн долоон аянга нижигнэх үе бөгөөд энэхүү дуу чимээ тэнгэр, газрыг доргиож, дээд тэнгэрийг сэргээж, бүх хүний сэтгэлийн утсыг чичрүүлдэг. Хаанчлалын сүлд дуу агуу улаан лууны газар нутаг даяар албан ёсоор цуурайтан, агуу улаан лууны үндэстнийг устгаж, дараа нь Өөрийн хаанчлалыг байгуулсан гэдгийг минь нотолдог. Үүнээс ч чухал нь, Миний хаанчлал газар дэлхий дээр байгуулагддаг. Энэ мөчид Би дэлхийн улс орон бүхэнд Өөрийн тэнгэрэлч нарыг илгээж эхэлнэ, ингэснээр тэд Миний хөвгүүдийг, Миний ардуудыг хариулж болох юм; энэ нь бас Миний ажлын дараачийн алхмын шаардлагыг хангахын тулд байдаг. Гэхдээ Би тулалдахын тулд агуу улаан лууны цагираглан хэвтэж буй газарт биечлэн очдог. Бүх хүн махбод доторх Намайг мэдэж, махбодоос Миний үйл хэргийг харж чаддаг болох үед агуу улаан лууны ичээ үнс нурам болж, ул мөргүй арилна. Миний хаанчлалын ардуудын хувиар та нар агуу улаан лууг үнэн голоосоо үзэн ядаж, үйлдлээрээ Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгах ёстой ба ийм маягаар агуу улаан лууд ичгүүр авчирна. Агуу улаан луу жигшүүртэй гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Энэ нь хаанчлалын Хааны дайсан гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Надад гайхалтай гэрчлэл хийж чадах тийм итгэл та нарт үнэхээр бий юу? Та нарт агуу улаан лууг ялах итгэл үнэхээр бий юу? Та нараас Миний шаарддаг зүйл энэ; та нар энэ алхамд хүрч чаддаг байх нь л Надад хэрэгтэй. Та нар үүнийг хийж чадах уу? Үүнд хүрэх итгэл та нарт байгаа юу? Хүн юу хийх чадвартай вэ? Харин ч Би үүнийг Өөрөө хийдэг биш гэж үү? Тулаан болох газарт Би биечлэн бууж очдог гэж Би яагаад хэлдэг вэ? Миний хүсдэг зүйл та нарын итгэл болохоос, үйл хэрэг чинь биш. Хүмүүс Миний үгийг шулуухан хүлээн авах чадваргүй, харин зүгээр л хажуугаас ажигладаг. Ингэснээр та нар зорилгодоо хүрсэн үү? Ийм маягаар та нар Намайг мэдэж авсан уу? Үнэнийг хэлэхэд, газар дээрх хүмүүсээс нэг нь ч Миний нүүр өөд эгцлэн харж чадахгүй, нэг нь ч Миний үгийн утгыг цэвэр, хольцгүй хүлээн авч чадахгүй. Иймээс Өөрийнхөө зорилгод хүрч, Өөрийн жинхэнэ дүрийг хүмүүсийн зүрх сэтгэлд байрлуулахын тулд Би урьд өмнө тохиолдож байгаагүй төслийг газар дэлхий дээр явуулсан. Ийм маягаар Би, үзэл нь хүмүүсийг эрхшээлдээ байлгадаг эринийг төгсгөнө.
Өнөөдөр Би агуу улаан лууны улс оронд бууж ирснээр үл барам, Өөрийн царайг бүхий л орчлон ертөнцийн зүг хандуулж, дээд тэнгэрийг тэр чигт нь донсолгож байна. Миний шүүлтэд өртөхгүй ганц ч гэсэн газар бий юу? Миний буулгасан гамшиг дор оршдоггүй ганц ч гэсэн газар бий юу? Би хаашаа ч явсан бүх төрлийн “гай гамшгийн үрийг” цацсан. Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг, мөн хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй бөгөөд тэдэнд Миний хүртээдэг зүйл бол мөн л нэг төрлийн хайр юм. Бүр олон хүн Намайг мэдэж, Намайг харж чаддаг болж, ийм маягаар маш олон жилийн турш хараагүй боловч яг одоо бодитой байгаа Бурханыг хүндэлж эхлээсэй гэж Би хүсдэг. Би энэ дэлхийг ямар шалтгаанаар бүтээсэн бэ? Хүмүүсийг ялзарсан байдалтай болоход Би ямар учраас тэднийг бүрмөсөн устгаагүй вэ? Ямар учраас бүхий л хүн төрөлхтөн гай гамшиг дунд амьдардаг вэ? Махбод өмссөний минь зорилго юу вэ? Намайг ажлаа хэрэгжүүлж байхад амт нь гашуун төдийгүй, бас чихэрлэг болохыг хүмүүс мэддэг. Дэлхий дээрх бүх хүнээс Миний нигүүлсэл дотор амьдардаггүй хэн байна вэ? Би хүмүүст материаллаг ерөөл хүртээгээгүй бол энэ дэлхий дээр хэн ихийг эдэлж чадах байсан бэ? Та нарыг Өөрийн ардуудын байр сууринд аваачих нь ерөөл юм гэж үү? Та нар Миний ардууд биш, харин үйлчлэл үзүүлэгч байсан бол Миний ерөөл дотор оршихгүй байх байсан уу? Та нарын дотроос нэг нь ч Миний үгийн эх сурвалжийг ухан ойлгох чадваргүй. Хүмүүс Миний олгосон цолыг огтхон ч эрхэмлэн дээдэлдэггүй, харин “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолоос үүдэн зүрх сэтгэлдээ гомдол агуулж явдаг нь их олон бөгөөд “Миний ард” гэдэг цолоос үүдэн зүрх сэтгэлдээ Намайг гэх хайраа өсгөдөг хүн олон байдаг. Хэн ч Намайг мэхлэхээр оролдох ёсгүй; Миний нүд бүхнийг хардаг! Та нарын дотроос хэн дуртайяа хүлээн авч, бүрэн дуулгавартай байдаг вэ? Хэрвээ хаанчлалын ёслолын буудлага тасхийгээгүй бол та нар эцэст нь хүртэл үнэхээр дуулгавартай дагаж чадах уу? Хүмүүс юу хийж, юу бодох чадвартайг, мөн хэр хол явж чадахыг—энэ бүх зүйлийг Би аль эрт урьдчилан тодорхойлсон.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “10-р бүлэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 225
Хаанчлалын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлсэн хэдий боловч хаанчлалын ёслолын буудлага хараахан албан ёсоор дуугараагүй; одоо энэ нь болох гэж буй зүйлийн талаарх зөгнөл төдий байгаа. Хүмүүс бүгд бүрэн төгс болгуулж, газар дэлхийн бүх үндэстэн Христийн хаанчлал болох үе нь долоон аянга нижигнэх үе байх болно. Одоо үе бол тэрхүү үе шат руу урагшлах алхаа; тэрхүү өдөрт хандсан довтолгоо хийгдсэн. Энэ бол Бурханы төлөвлөгөө бөгөөд ойрын ирээдүйд энэ нь биелнэ. Гэхдээ Бурхан хэлсэн бүхнээ аль хэдийн гүйцэлдүүлчихсэн. Тиймээс газар дэлхийн улс үндэстнүүд нь, далайн түрлэг ойртохын хэрээр чичрэн доргиж байгаа элсэн дээрх цайз төдий юм гэдэг нь тодорхой: Эцсийн өдөр айсуй бөгөөд агуу улаан луу Бурханы үгэн дор нуран унана. Бурханы төлөвлөгөөг гарцаагүй амжилттай гүйцэтгэхийн тулд тэнгэрийн тэнгэрэлчүүд газар дээр буун ирж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийсэн. Бие махбодтой болсон Бурхан Өөрөө дайсантай тулалдахын тулд тулааны талбарт байрласан. Бие махбодтой болсон Бурхан хаана илрэн гарна, тэр газарт байгаа дайсан устгагддаг. Хятад улс хамгийн эхлээд бүрмөсөн устгагдана; тэгээд Бурханы гарт сүйрнэ. Бурхан яавч өршөөл үзүүлэхгүй. Агуу улаан лууны эрчимтэй сүйрлийн нотолгоог ардуудын тасралтгүй төлөвшлөөс харж болно; энэ нь хэн бүхэнд илэрхий, ил байдаг. Ардуудын төлөвшил нь дайсан сөнөсний тэмдэг юм. “Тулалдах” гэдгийн багахан тайлбар энэбилээ. Тиймээс үзэл буюу агуу улаан лууны үзэшгүй муухай байдлын, хүмүүсийн зүрх сэтгэлд эзэлж буй байр суурийг төгсгөхийн тулд Өөрт нь сайхан гэрчлэл хий гэж Бурхан хүмүүст тоо томшгүй олон удаа сануулсан. Бурхан, хүний итгэлийг сэргээж, улмаар ажилдаа үр дүнд хүрэхийн тулд ийм сануулга ашигладаг. Ийм учраас Бурхан: “Хүн юу хийх чадвартай вэ? Харин ч Би үүнийг Өөрөө хийдэг биш гэж үү?” хэмээн хэлсэн. Бүх хүн ийм байдаг; тэд чадваргүй байдгаар үл барам бас амархан шантарч, сэтгэлээр унадаг. Энэ шалтгааны улмаас тэд Бурханыг мэдэж чаддаггүй. Бурхан хүмүүсийн итгэлийг сэргээгээд зогсохгүй, бас хүмүүст нууцханаар, байнга хүч чадал шингээж байдаг.
Дараа нь Бурхан бүхий л орчлон ертөнцөд хандан үг хэлж эхэлсэн. Бурхан Өөрийн шинэ ажлыг хятадад эхлүүлээд зогсохгүй, бүхий л орчлон ертөнц даяар өнөөдрийн шинэ ажлыг хийж эхэлсэн. Ажлын энэ үе шатанд Бурхан Өөрийн бүх үйл хэргийг дэлхий даяар илчлэхийг хүсдэг учраас Өөрөөс нь урвасан бүх хүн сэнтийнх нь өмнө захирагдахаар дахин ирэг гэсэндээ Бурханы шүүлт өршөөл, хайр энэрэл агуулсаар байх болно. Бурхан хүмүүсийг самгардуулахын тулд дэлхий даяарх одоогийн үйл явдлуудыг ашиглан, Бурханыг эрж хайх сэдэл төрүүлдэг, ингэснээр тэд Түүн рүү буцан урсаж болох юм. Тиймээс Бурхан “Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг, мөн хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй бөгөөд тэдэнд Миний хүртээдэг зүйл бол мөн л нэг төрлийн хайр юм” гэдэг.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “10-р бүлэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 226
Би газар дээр эрх мэдлээ хэрэгжүүлэн, Өөрийн ажлыг бүхэлд нь өрнүүлдэг. Миний ажилд багтдаг бүхэн газрын гадарга дээр тусгалаа олдог; газар дээрх хүн төрөлхтөн тэнгэр дэх Миний үйл хөдлөлийг ойлгож хэзээ ч чадаагүй, Миний Сүнсний үйл ажиллагааны хүрээ, тойрог замыг иж бүрнээр нь тунгаан бодож ч чадаагүй. Хүмүүсийн дийлэнх олонх нь сүнсний гаднах аар саар зүйлсийг л ухаараад, сүнсний бодит байр байдлыг ойлгох чадалгүй. Хүмүүст тавьдаг Миний шаардлага тэнгэрт байгаа тодорхойгүй Надаас, эсвэл газар дээр байгаа тодорхойлохын аргагүй Надаас гардаггүй; Би газар дээрх хүний биеийн хэмжээнд тохируулан зохих ёсны шаардлага тавьдаг. Би хэнийг ч хүнд байдалд оруулж байсан удаагүй, мөн Миний таалалд нийцэхийн тулд “цусаа шавх” гэж хэнээс ч, хэзээ ч шаардаж байгаагүй—Миний шаардлага ийм нөхцөлүүдээр л хязгаарлагддаг юм гэж үү? Газар дээрх тоо томшгүй олон бүтээлээс аль нь Миний амнаас гардаг үгийн зан чанарт захирагддаггүй вэ? Эдгээр бүтээлээс аль нь Миний өмнө ирээд Миний үг, Миний дүрэлзэх галд үнсэн товрог болдоггүй вэ? Эдгээр бүтээлийн аль нь бардан хөөрчхөөд Миний өмнө “сээхэлзэж” зүрхэлдэг вэ? Аль нь Миний өмнө бөхийдөггүй вэ? Би ердөө бүх бүтээлийг чимээгүй байлгадаг Бурхан юм гэж үү? Бүтээгдсэн үй олон зүйлийн дундаас Миний санаа зорилгыг хангах зүйлсийг Би сонгодог; үй олон хүн төрөлхтний дундаас зүрх сэтгэлийг минь анхаардаг хүмүүсийг Би сонгодог. Бүх одноос хамгийн шилдгийг нь сонгоод, тийнхүү Өөрийн хаанчлалд үл ялиг туяа нэмдэг. Би газар дэлхийгээр алхан, анхилуун үнэрээ хаа сайгүй ханхлуулж, Өөрийн дүрийг газар сайгүй үлдээдэг. Миний дуу хоолой энд тэндгүй цуурайтдаг. Газар газрын хүмүүс өчигдрийн сайхан зураглалыг санан мөрөөсдөг, учир нь бүх хүн өнгөрснийг санаж байгаа…
Миний царайг харахыг бүх хүн эгээрэн хүсдэг ч Намайг газар дээр биечлэн бууж ирэхэд бүгд ирсэнд минь дургүйцэж, Намайг тэнгэр дэх дайснаа мэт үзэн, айсуй гэрлийг үлдэн хөөдөг. Хүн Надтай болгоомжилсон харцаар мэндчилж, үргэлж сонор сэрэмжтэй байж, Намайг өөрийнх нь талаар өөр төлөвлөгөөтэй байх вий гэхээс ихэд айдаг. Хүмүүс Намайг танил бус найз шигээ үздэг тул өөрсдийг нь ялгаварлалгүй хөнөөх санаа өвөрлөж байна гэж санадаг. Хүний нүдээр бол Би аминд халтай дайсан. Гай гамшиг дунд халуун сэтгэлийг минь мэдэрснийхээ дараа ч хүн Миний хайрыг мэддэггүй бөгөөд Надаас сэрэмжилж, эсэргүүцсээр байдаг. Ийм нөхцөл байдалтай байгааг нь далимдуулан түүний эсрэг арга хэмжээ авахын оронд харин ч Би хүнийг халуун дотноор тэвэрч, амыг нь амттанаар дүүргэн, хэрэгтэй хоол ундыг ходоодонд нь хийдэг. Гэхдээ Миний уур хилэн уул усыг донсолгох үед хүний хулчгар зангаас үүдэн Би түүнд янз бүрийн тусламж цаашид үзүүлэхгүй. Энэ мөчид Миний уур хилэн бадарч, бүх амьд зүйлд гэмших боломж олгохоос татгалзаж, хүнд тавьсан бүх найдвараа орхиж, зохих залхаан цээрлүүлэлтийг түүнд онооно. Энэ үед далайн давлагаа уурсан догширч буй мэт, олон арван мянган уул нуран унаж буй мэтээр аянга цахилгаан цахилж, нүргэлнэ. Хүн тэрслүү зангийнхаа төлөө аянга цахилгаанд ниргүүлж, бусад бүтээл аянга цахилгааны ниргэлтэд арчигдах бөгөөд бүхий л ертөнц гэнэт эмх замбараагаа алдаж, бүтээлүүд амийн анхны амьсгалыг эргүүлэн олж авч чадахгүй. Тоймгүй олон хүн аянгын нүргээнээс зайлж чадахгүй; аянгын гялбаан дунд хүмүүс түргэн урсгалд түм бумаараа ойчин, уулнаас буух хүрхрээнд хамагдан арчигдана. Гэнэтхэн, хүний “хүрэх газар”-тай “хүмүүсийн” ертөнц нийлдэг. Далайн мандал дээр хүүр цогцос хөвнө. Хүн Миний Сүнсний мөн чанарын эсрэг нүгэл үйлдэж, тэрслүү зангаараа Надад халдсан тул Миний уур хилэнгээс үүдэн бүх хүн Надаас алс хол явдаг. Харин усгүй газруудад инээд хөөр, дуу хөгжим цалгин, Миний өгсөн амлалтыг бусад хүн эдэлсээр байдаг.
Бүх хүн дуугаа хураахад нүднийх нь өмнө Би гэрэл цацруулдаг. Тэгэхэд хүмүүсийн ухаан саруул болж, нүд нь гэрэлтээд чимээгүй байхыг хүсэхээ болино; тэгснээр сүнслэг мэдрэмж тэдний зүрх сэтгэлд даруй хурна. Энэ үед бүх хүн дахин амилдаг. Сэтгэлд бугшсан гомдлоо хаяад бүх хүн Миний өмнө ирж, Миний тунхагладаг үгээр дамжуулан амьд үлдэх дахин нэг боломжийг хүртсэн. Яагаад гэвэл, хүмүүс бүгд газрын гадарга дээр амьдрахыг хүсдэг. Тэгсэн атлаа тэдний дундаас хэн ер нь Миний төлөө амьдрах санаа зорилготой байсан бэ? Тэдний дундаас хэн ер нь Намайг зугаацуулах гайхамшигтай зүйлсийг өөрөөсөө олж илрүүлсэн бэ? Тэдний дундаас хэн ер нь Миний дур булаам үнэрийг олж үнэрлэсэн бэ? Бүх хүн бол бүдүүн хадуун, боловсроогүй зүйлс: Гаднаа гял цал харагдавч мөн чанартаа Намайг чин сэтгэлээсээ хайрладаггүй, учир нь хүний зүрх сэтгэлийн гүнд Миний ямар нэг элемент хэзээ ч байгаагүй. Хүн хэтэрхий дутуу дулимаг: Хүнийг Надтай харьцуулбал тэнгэр, газар шиг их ялгаа харагдана. Гэсэн ч Би хүний сул дорой, эмзэг цэг рүү довтолдоггүй, мөн дутагдлаас нь болж хүнээр доог тохуу хийдэггүй. Миний гар олон мянган жилийн турш газар дэлхий дээр ажилласаар ирсэн бөгөөд энэ бүх хугацаанд Миний нүд бүх хүнийг ажиглаж байлаа. Гэхдээ Би тоглоом шиг үзэн тоглох гэж ганц ч хүний амийг хээв нэг авсан удаагүй. Би хүний гаргасан хүчин чармайлтыг ажиглаж, төлсөн төлөөсийг нь ойлгодог. Өмнө минь зогсоо хүнийг Би гэнэдүүлэн гэсгээхийг хүсдэггүй, мөн түүнд таагүй зүйл өгөхийг ч хүсдэггүй. Харин ч энэ бүх хугацаанд Би гагцхүү хүнийг хангаж, хүнд өгсөн. Иймээс бүх хүн гагцхүү Миний нигүүлсэл, Миний гараас ирдэг өгөөмөр шанг л эдэлдэг. Би газар дээр байгаа учраас хүн өлсөхийн зовлонг хэзээ ч амсах шаардлагагүй байсан. Харин ч Би эдэлж болох зүйлсийг нь Өөрийн гараас хүнд хүртээж, хүн төрөлхтнийг Өөрийн ерөөлд амьдруулдаг. Бүх хүн төрөлхтөн Миний гэсгээлт дор амьдардаг бус уу? Уулсын гүнд элбэг дэлбэг зүйлс байдаг, мөн ус мөрөнд эдлэх зүйлс арвин байдгийн адил өнөөдөр Миний үгэн дотор амьдарч буй хүмүүст өөрсдийнх нь таашааж, амтлах хоол бүр ч их байдаг бус уу? Би газар дээр байж, хүн төрөлхтөн газар дээр Миний ерөөлийг эдэлдэг. Би газар дэлхийг орхин явж, Миний ажил ч бас дуусах үед хүн төрөлхтөн өөрсдийн сул дорой байдлаас болж Надаас ямар ч хүлцлийг хүлээн авахаа болино.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “17-р бүлэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 227
Агуу улаан лууг та нар үнэхээр үзэн яддаг гэж үү? Үнэхээр, чин сэтгэлээсээ үзэн яддаг уу? Яагаад Би та нараас ийм олон удаа асуув? Би энэ асуултыг яагаад ахин дахин асуугаад байна вэ? Та нарын сэтгэлд агуу улаан лууны ямар дүр зураг байдаг вэ? Үүнийг үнэхээр зайлуулсан уу? Түүнийг үнэхээр эцгээ гэж үздэггүй юу? Асуултад минь байгаа санаа зорилгыг бүх хүн ухаарах ёстой. Энэ нь хүмүүсийн уурыг хүргэх, хүмүүсийн дунд үймээн дэгдээх, хүний гарах замыг өөрөөр нь олуулахын төлөө бус, харин агуу улаан лууны хүлээснээс чөлөөлөгдөх боломжийг бүх хүнд олгохын төлөө байдаг. Гэвч хэн ч санаа зовох учиргүй. Бүхнийг Би үгээрээ гүйцэлдүүлнэ; Миний гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй, үүнийг ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг арчин цэвэрлэж, чөтгөрүүдийн бүх ул мөрийг газар дэлхий дээрээс үгүй хийнэ. Би аль хэдийн эхэллээ, агуу улаан луу орогнодог газарт Би гэсгээлтийн ажлынхаа эхний алхмыг эхлүүлнэ. Ийнхүү Миний гэсгээлт бүхий л орчлонд буусан гэдгийг, мөн Би бүх газрыг хардаг тул агуу улаан луу, элдэв янзын бузар сүнс гэсгээлтээс минь зайлахад хүчин мөхөстөнө гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусаж, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин үе эцэслэхэд агуу улаан лууг Би албан ёсоор гэсгээнэ. Миний ардууд агуу улаан лууг зөвт байдлаар гэсгээхийг минь харж, зөвт байдлаас минь үүдэн магтаал урсгаж, зөвт байдлаас минь үүдэн ариун нэрийг минь үүрд шагших нь лавтай. Одоогоос та нар үүргээ албан ёсоор гүйцэтгэж, газар даяар Намайг албан ёсоор үүрдийн үүрд магтана!
Шүүлтийн эрин үе оргилдоо хүрэхэд Би ажлаа дуусгах гэж яарахын оронд гэсгээлтийн эрин үеийн нотолгоонд үүнийгээ нэгтгэж, энэ нотолгоог Өөрийн бүх ардад харуулна; үүнээс илүү их үр өгөөж гарна. Энэ нотолгоо бол агуу улаан лууг гэсгээдэг Миний арга хэрэгсэл бөгөөд Би ардууддаа үүнийг өөрсдийнх нь нүдээр үзүүлж, улмаар тэд Миний зан чанарыг илүү сайн мэднэ. Агуу улаан луу гэсгээгдсэн цагт ардууд минь Намайг эдэлдэг. Агуу улаан лууны эсрэг хүмүүсийг нь босгож, бослого хийлгэх нь Миний төлөвлөгөө бөгөөд ардуудаа төгс болгодог Миний арга, мөн бүх ард маань амиа өсгөх сайхан боломж энэ юм.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “28-р бүлэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 228
Гэрэлт саран мандахад шөнийн нам гүм байдал даруй эвдэгддэг. Сар навсгар ноорхой ч хүний сэтгэл санаа сайхан байж, сарны гэрэл туссан үзэсгэлэнт дүр зургийг бахдан сарны гэрэлд тайван сууна. Хүн сэтгэл хөдлөлөө дүрсэлж үл чадна; хүн бодлоо өнгөрсөн үе рүү буцаахыг хүсэх шиг, ирээдүйг урьдчилан харахыг хүсэх шиг, одоо цагт баясаж байгаа ч юм шиг болдог. Нүүрэнд нь инээмсэглэл тодорч, таатайхан агаарт сэнгэнэсэн үнэр түгнэ; сэвшээ салхи үлээж эхлэх зуур хүн хурц үнэр анхилахыг мэдэрч, үүнд согтох шиг болж, сэрж чаддаггүй. Энэ үед л би хүмүүсийн дунд биечлэн ирсэн бөгөөд хүн хурц анхилуун үнэрийг илүү мэдэрдэг ба ийнхүү бүх хүн энэ анхилуун үнэр дунд амьдардаг. Би хүнтэй эв найртай байдаг бөгөөд хүн Надтай эвсэг амьдарч, Намайг гажууд үзэхээ больдог, хүний дутагдлыг Би засахаа больж, хүний царайд зовнисон төрх үзэгдэхээ больж, бүхий л хүн төрөлхтнийг үхэл заналхийлэхээ больдог. Өнөөдөр би гэсгээлтийн эрин үе рүү хүнтэй хамт дэвшин, түүнтэй мөр зэрэгцэн урагшилдаг. Би ажлаа хийж байна, өөрөөр хэлбэл, саваагаараа хүмүүсийн дунд цохиж, хүний тэрслүү байдал дээр саваагаа буулгадаг. Хүний үзэхэд, Миний саваа гойд хүч агуулсан мэт байдаг: Миний бүх дайсан дээр саваа минь бууж, тэднийг амархан өршөөдөггүй; Намайг эсэргүүцдэг бүх хүний дунд саваа анхдагч чиг үүргээ гүйцэтгэдэг; Миний гар дахь бүх хүн санаа зорилгын минь дагуу үүргээ гүйцэтгэдэг бөгөөд хүслийг минь тэд хэзээ ч үл ойшоогоогүй, мөн чанараа тэд хэзээ ч өөрчлөөгүй. Иймээс ус шуугьж, уул нурж, их мөрөн сарниж, хүн ямагт өөрчлөлтөд орж, нар бүүдийж, сар харанхуйлж, хүн амар амгалан амьдрах өдөр хоноггүй болж, газар дээр тайван байх цаг дуусаж, тэнгэр дахин хэзээ ч тайван, нам гүм байхаа больж, оршин тогтнохоо байна. Бүх зүйл шинэчлэгдэж, анхдагч төрхөө олно. Газар дээрх бүх айл өрх тарж бутран, дэлхий дээрх бүх улс үндэстэн задран хуваагдана; эхнэр нөхөр хоёр дахин уулзах өдөргүй болж, ээж хүү хоёр дахин үл уулзаж, эцэг охин хоёрын уулзалт дахин хэзээ ч үл тохионо. Газар дэлхий дээр байсан бүхнийг Би бут цохино. Би сэтгэл хөдлөлгүй тул хүмүүст сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломж олгодоггүй бөгөөд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг туйлын их жигших болсон юм. Хүн хоорондын сэтгэл хөдлөлөөс болж Би нэг тийш хаягдан, улмаар тэдний нүдэнд “өрөөл бусад” болсон; хүн хоорондын сэтгэл хөдлөлөөс болж Би мартагдсан; хүн сэтгэл хөдлөлөөсөө үүдэн “мөс чанараа” авах боломжийг ашигладаг; хүн сэтгэл хөдлөлөөсөө л үүдэн Миний гэсгээлтээс үргэлж залхдаг; хүн сэтгэл хөдлөлийнхөө л улмаас Намайг шударга бус, ёс бус гэж дуудан, аливааг зохицуулахдаа хүний сэтгэлийг тоохгүй байна гэцгээдэг. Газар дээр Надад бас төрөл садан бий гэж үү? Бүхий л удирдлагын төлөвлөгөөнийхөө төлөө хэн Над шиг өдөр шөнөгүй нойр хоолоо хасан ажилласан юм бэ? Хүнийг Бурхантай харьцуулж яаж болох юм бэ? Хүн Бурхантай нийцтэй байж яаж чадах вэ? Бүтээгч Бурхан бүтээгдсэн хүнтэй яаж нэг төрлийнх байж болох билээ? Газар дээр Би үргэлж хүнтэй хамт амьдарч, үйлдэж яаж чадах билээ? Миний зүрх сэтгэлийн төлөө хэн зовниж чаддаг юм бэ? Хүний залбирал уу? Нэгэнтээ Би хүнтэй нэгдэж, хамт алхахыг зөвшөөрсөн—бас хүн өнөөг хүртэл Миний халамж, хамгаалалтад амьдарч ирсэн, гэхдээ хүнд ер нь Миний халамжаас гарч чадах өдөр ирнэ гэж үү? Хүн Миний зүрх сэтгэлийн төлөө хэзээ ч зовнилд автаж байгаагүй боловч гэрэлгүй газар нутагт амьдраад байж хэн чадах юм бэ? Миний ерөөлийн ачаар л хүн өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн билээ.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “28-р бүлэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 229
Улс орнууд маш эмх замбараагүй байдалтай байна, учир нь Бурханы саваа газар дээр үүргээ биелүүлж эхэлсэн. Газар дэлхийн нөхцөл байдлаас Бурханы ажлыг харж болно. Бурханыг “ус шуугьж, уул нурж, их мөрөн сарнина” гэж хэлэхэд энэ нь савааны газар дээрх анхны ажил бөгөөд үүний үр дүнд “Газар дээрх бүх айл өрх тарж бутран, дэлхий дээрх бүх улс үндэстэн задран хуваагдана; эхнэр нөхөр хоёр дахин уулзах өдөргүй болж, ээж хүү хоёр дахин үл уулзаж, эцэг охин хоёрын уулзалт дахин хэзээ ч үл тохионо. Газар дэлхий дээр байсан бүхнийг Би бут цохино”. Газар дээрх айлуудын ерөнхий төлөв ийм болно. Мэдээж, бүгдийнх нь байдал тийм байж болохгүй боловч ихэнхийн байдал энэ юм. Нөгөө талаар, энэ нь энэхүү урсгалын хүмүүсийн ирээдүйд туулж мэдрэх нөхцөл байдлыг хэлж байна. Тэд үгийн гэсгээлтийг туулж, үл итгэгчид гамшигт өртсөний дараа газар дээрх хүмүүсийн дунд гэр бүлийн харилцаа байхаа болино гэдгийг энэ зөгнөдөг; тэд бүгд Синимийн хүмүүс байх бөгөөд бүгд Бурханы хаанчлалд үнэнч байх болно. Тиймээс, эхнэр нөхөр хоёр дахин уулзах өдөргүй болж, ээж хүү хоёр дахин үл уулзаж, эцэг охин хоёрын уулзалт дахин хэзээ ч үл тохионо. Иймд газар дээрх хүмүүсийн гэр бүл салж хагацан, бутарч задрах бөгөөд энэ нь хүний дотор хийх Бурханы сүүлчийн ажил байх болно. Бурхан энэхүү ажлыг орчлон ертөнц даяар түгээх учраас “сэтгэл хөдлөл” хэмээх үгийг хүмүүст тодруулах боломжийг ашигладаг, тийнхүү Бурханы хүсэл бол бүх хүний гэр бүлийг салгах явдал гэдгийг ойлгох боломжийг тэдэнд олгож, хүн төрөлхтний дундах гэр бүлийн бүх маргааныг шийдвэрлэхийн тулд Бурхан гэсгээлт ашигладаг гэдгийг харуулдаг. Эс бөгөөс газар дээрх Бурханы ажлын сүүлчийн хэсгийг төгсгөх ямар ч арга байхгүй байх юм. Бурханы үгийн сүүлчийн хэсэг нь хүн төрөлхтний хамгийн том сул талыг ил болгодог—тэд бүгд сэтгэл хөдлөлд амьдардаг—иймээс Бурхан тэдний нэгээс нь ч зайлсхийдэггүй ба бүх хүн төрөлхтний зүрх сэтгэлд нуугдсан нууцуудыг илчилдэг. Сэтгэл хөдлөлөөсөө салах хүмүүст яагаад тийм хэцүү байдаг юм бэ? Тэгэх нь мөс чанарын стандартыг давна гэж үү? Мөс чанар нь Бурханы хүслийг биелүүлж чадах уу? Гай тотгорыг туулахад сэтгэл хөдлөл хүмүүст тусалж чадах уу? Бурханы үзэхэд, сэтгэл хөдлөл бол Түүний дайсан—үүнийг Бурханы үгэнд тодорхой өгүүлээгүй гэж үү?
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “28-р бүлэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 230
Бурханы бүх үг зан чанарынх нь нэг хэсгийг агуулдаг. Бурханы зан чанарыг үгээр бүрэн илэрхийлж болохгүй тул Бурхан яг хэчнээн баялаг болохыг харуулахад энэ нь хангалттай. Эцсийн эцэст хүмүүсийн харж, хүрч чаддаг зүйл чадвартай нь адил хязгаарлагдмал байдаг. Бурханы үг тодорхой байдаг хэдий ч хүмүүс бүрэн ойлгож чаддаггүй. Жишээлбэл, эдгээр үгийг аваад үз: “Аянгын гялбаанд амьтан бүр үнэн төрхөө харуулдаг. Тиймээс Миний гэрлээр гэрэлтүүлэгдээд хүн ч бас нэгэнтээ эзэмшиж байсан анхны ариун байдлаа сэргээсэн. Өө, завхарсан хуучин дэлхий ертөнц! Эцэстээ бохир ус руу нуран унаж, газрын гадаргаас доош живж, лаг шавар болон уусжээ!” Бурханы бүх үг Түүний оршихуйг агуулдаг, эдгээр үгийг бүх хүн мэддэг хэдий ч утга учрыг нь хэн ч, хэзээ ч мэдээгүй. Бурханы нүдээр бол Өөрийг нь эсэргүүцдэг бүх хүн Бурханы дайсан юм, өөрөөр хэлбэл, ёрын муу сүнснүүдэд харьяалагддаг хүмүүс бол адгууснууд мөн. Чуулганы жинхэнэ байр байдлыг үүнээс ажиглаж болно. Бүх хүнийг Бурханы үг гэрэлтүүлдэг бөгөөд хүмүүс бусдаас сургаал сонсож, цээрлүүлэлт амсаж, шууд халагдалгүй, аливааг хийх хүний бусад арга замд өртөлгүй, бусад хүнээр аливааг хэлүүлэлгүй энэ гэрэлд өөрсдийгөө шинждэг. Өөрсдийнх нь дотор үнэндээ хэр их өвчин эмгэг байгааг тэд “нарийвчилсан өнцгөөс” маш тодорхой олж хардаг. Бурханы үг төрөл бүрийн сүнсийг анхдагч хэлбэрээр нь ангилж, илчилсэн байдаг. Тэнгэрэлч нарын сүнс илүү их гэрэлтүүлэгдэн, гэгээрдэг тул Бурханы үгэнд: “Нэгэнтээ эзэмшиж байсан анхны ариун байдлаа сэргээсэн” хэмээсэн байдаг. Эдгээр үг нь Бурханы хүрдэг эцсийн үр дүнд үндэслэдэг. Одоохондоо мэдээж энэ үр дүнд бүрэн хүрч хараахан чадахгүй—энэ нь ердөө л Бурханы хүслийг харж болох урьдчилсан жишээ юм. Асар олон хүн Бурханы үгэн дотор нуран унаж, бүх хүнийг ариусгах алгуур үйл явцад ялагдана гэдгийг эдгээр үг хангалттай харуулдаг. Энд “усан дахь лаг шавар болж уусжээ” хэмээсэн байгаа нь Бурхан дэлхий ертөнцийг галаар устгахтай зөрчилддөггүй бөгөөд “аянгын гялбаан” гэдэг нь Бурханы уур хилэнг хэлдэг. Бурхан асар их уур хилэнгээ буулгасны улмаас галт уул дэлбэрэх гэх мэтийн элдэв янзын гамшгийг дэлхий ертөнц тэр аяараа туулна. Газар дэлхий дээр элдэв янзын гай гамшиг бүх хүн төрөлхтөн рүү өдөр өдрөөр ойртон айсуйг тэнгэр дээр өндөрт зогсоод харж болно. Өндрөөс доош харахад газар дэлхий дээр газар хөдлөлтийн өмнөх янз бүрийн дүр зураг харагддаг. Шингэн гал саадгүй довтолгож, хайлмал лаав чөлөөтэй урсаж, уулс нүүж, бүгдийн дээгүүр жихүүн гэрэл гялтганана. Дэлхий ертөнц тэр аяараа галд живжээ. Энэ бол Бурхан уур хилэнгээ буулгаж буй дүр зураг, Бурханы шүүлтийн цаг юм. Мах, цустай бүхэн үүнээс зайлж үл чадна. Иймээс дэлхийг тэр аяар нь сөнөөхөд улс орнуудын хоорондох дайн, хүмүүсийн хоорондох зөрчил хэрэггүй; харин дэлхий ертөнц Бурханы гэсгээлтийн өлгийд “ухамсартайгаар баясна”. Хэн ч зугтаж үл чадна; энэ зовлон зүдүүрийг хүн бүр нэг нэгээрээ даван туулах ёстой. Дараа нь орчлон ертөнц бүхэлдээ ариун туяагаар дахин нэгэнтээ гялалзаж, бүх хүн төрөлхтөн дахин нэгэнтээ шинэ амьдрал эхлүүлнэ. Бурхан орчлон ертөнцийн дээр амарч, бүх хүн төрөлхтнийг өдөр бүр ерөөнө. Тэнгэр тэсвэрлэшгүй эзгүй хоосон байхаа больж, дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш байгаагүй амин чанар нь сэргэх агаад “зургаа дахь өдөр” ирэхэд Бурхан шинэ амьдрал эхлүүлнэ. Бурхан, хүн төрөлхтний аль аль нь амралтад орж, орчлон ертөнц булингартай, бузар заваан байхаа больж, шинэчлэгдэнэ. Иймээс Бурхан: “Газар дэлхий нам гүм, дуу чимээгүй байхаа больж, тэнгэр зэлүүд, гунигтай байхаа больсон” хэмээсэн билээ. Тэнгэрийн хаанчлалд зөвт бус байдал, хүний сэтгэл хөдлөл болон хүн төрөлхтний ямар ч завхарсан зан чанар хэзээ ч байгаагүй, учир нь тэнд Сатаны үймээн гэж үгүй. “Хүмүүс” бүгд Бурханы үгийг ойлгож чаддаг бөгөөд тэнгэр дэх амьдрал баяр хөөрөөр дүүрэн амьдрал байдаг. Тэнгэр дэх бүх хүнд Бурханы мэргэн ухаан, эрхэм чанар бий.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “18-р бүлэг”-ээс эш татав
Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 231
Өнөөдрийн бүх айлдвар нь ирээдүйн хэрэг явдлуудыг зөгнөсөн гэж болно; эдгээр айлдвар нь Бурхан Өөрийн ажлын дараагийн алхамд зохицуулалт хийж байгаа хэрэг юм. Бурхан чуулганы хүмүүс дэх Өөрийн ажлыг бараг дуусгасан бөгөөд үүний дараа Тэр бүх хүний өмнө уур хилэнтэйгээр гарч ирнэ. Бурханы хэлдгээр “Би газар дээрх хүмүүсээр Өөрийн үйлсийг хүлээн зөвшөөрүүлж, ‘шүүлтийн ширээний’ өмнө Миний үйл хэргүүд нотлогдоно, ингэснээр газар дэлхий даяар хүмүүсийн дунд хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд тэд бүгд бууж өгнө.” Та нар энэ үгээс ямар нэг зүйл харав уу? Энд Бурханы ажлын дараагийн хэсгийн хураангуй байна. Эхлээд Бурхан улс төрийн эрх мэдлийг барьдаг бүх манааны нохдыг чин үнэнээр итгүүлж, тэднийг дахин хэзээ ч байр суурийн төлөө тэмцэлдэж, дахиад хэзээ ч үгсэн хуйвалдаж, далд явуулга хийлгүй сайн дураараа түүхийн тавцангаас ухрахад хүргэнэ. Бурхан газар дээр янз бүрийн гай гамшиг бий болгосноор энэ ажил Бурханаар дамжин гүйцэтгэгдэх ёстой. Гэхдээ Бурхан огт гарч ирэхгүй. Энэ удаа агуу улаан лууны үндэстэн бузрын газар хэвээр байх учраас Бурхан гарч ирэхгүй, гэхдээ гэсгээлтээр дамжуулан илрэх болно. Тэр нь Бурханы зөвт зан чанар бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Энэ хугацаанд агуу улаан лууны үндэстэнд оршин суудаг бүхэн гай гамшиг амсана, энэ нь бас угаасаа газар дээрх хаанчлалыг (чуулганыг) багтаадаг. Энэ нь баримтууд гарч ирж байгаа үе бөгөөд иймээс үүнийг бүх хүн мэдэрч, хэн ч зугтаж чадахгүй. Үүнийг Бурхан урьдчилан тогтоосон. Ажлын яг энэ алхмаас л болж Бурхан “Одоо үе бол асар том төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг” хэмээн хэлсэн юм. Учир нь ирээдүйд газар дээр нэг ч чуулган байхгүй байх ба гай гамшиг гарч ирсний улмаас хүмүүс өмнө нь юу хүлээж байгаа бол гэхээс өөрийг бодох чадваргүй болох ба гай гамшгийн дунд Бурханыг таашаах нь тэдэнд хэцүү байдаг. Тиймээс энэ гайхалтай цаг хугацаанд Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлахыг хүмүүсээс хүсдэг, ингэснээр тэд боломжийг алдахгүй юм. Энэ баримт улиран өнгөрөхөд Бурхан агуу улаан лууг бүрэн ялан дийлж, улмаар Бурханы ардуудын гэрчлэлийн ажил нь төгсгөл болсон байх болно; дараа нь Бурхан ажлын дараагийн алхмыг эхлүүлж, агуу улаан лууны орныг сүйрүүлж, эцэст нь орчлон ертөнц даяар хүмүүсийг уруу харуулж загалмайд цовдолно, үүний дараа Тэр бүх хүн төрөлхтнийг устгана—эдгээр нь Бурханы ажлын ирээдүйн алхмууд билээ. Тиймээс та нар энэхүү амар амгалан орчинд Бурханыг хайрлахаар оролдох ёстой. Хожим та нарт Бурханыг хайрлах ямар ч боломж байхгүй байх болно, учир нь махан биетэй байхдаа л хүмүүс Бурханыг хайрлах боломжтой байдаг; тэднийг өөр ертөнцөд амьдрах үед хэн ч Бурханыг хайрлах талаар ярихгүй. Энэ нь бүтээгдсэн зүйлийн хариуцлага биш гэж үү? Иймээс амьдралынхаа өдрүүдэд та нар Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Чи энэ талаар ер нь бодож байсан уу? Чи үхсэнийхээ дараа л Бурханыг хайрлах гээд хүлээж байна уу? Энэ нь хоосон яриа биш гэж үү? Өнөөдөр яагаад чи Бурханыг хайрлахаар зорьдоггүй юм бэ? Завгүй байх зуураа Бурханыг хайрлах нь Бурханыг гэсэн жинхэнэ хайр байж болох уу? Бурханы ажлын энэ алхам удахгүй төгсгөлдөө очно гэж хэлсний шалтгаан бол Сатаны өмнө Бурханд аль хэдийн гэрчлэл бий. Тиймээс ямар нэгэн зүйл хийх хэрэг хүнд байхгүй; амьд байгаа хугацаандаа Бурханыг хайрлахаар эрж хайхыг хүнээс хүсдэг төдий юм—энэ нь гол зүйл. Бурханы шаардлагууд өндөр биш учраас, түүнчлэн Түүний зүрх сэтгэлд тэсэхийн аргагүй түгшүүр байдаг учраас Тэр ажлын энэхүү алхам дуусахаас өмнө ажлын дараагийн алхмын хураангуйг илчилсэн ба энэ нь хэр их цаг үлдсэнийг тодорхой харуулдаг; хэрвээ Бурхан зүрх сэтгэлдээ түгшээгүй байсан бол эдгээр үгийг ийм эрт хэлэх байсан гэж үү? Цаг бачим учраас Бурхан ийм маягаар ажилладаг. Та нар яг л амиа нандигнадаг шигээ Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ, бүх оюун ухаанаараа, бүх хүч чадлаараа хайрлаж чадна гэж найдаж байна. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү? Өөр хаанаас та нар амьдралын утга учрыг олох юм бэ? Чи маш сохор байгаа бус уу? Чи Бурханыг хайрлахад бэлэн байна уу? Бурхан хүний хайрыг хүртэх үнэ цэнтэй юу? Хүмүүс хүний бахдал бишрэлийг хүртэх үнэ цэнтэй юу? Тэгвэл чи юу хийх ёстой вэ? Бурханыг зоригтойгоор, бүхий л зүрх сэтгэлээрээ хайрла—тэгээд Бурхан чамд юу хийхийг хар. Тэр чамайг хөнөөх эсэхийг хар. Дүгнэж хэлэхэд, Бурханыг хайрлах үүрэг даалгавар нь Бурханы төлөө аливааг хуулж, бичихээс илүү чухал. Чи хамгийн чухал зүйлийг нэгдүгээрт тавих ёстой, ингэснээр чиний амьдрал илүү утга учиртай, аз жаргалаар дүүрэн болох бөгөөд дараа нь чи Бурханы чамд зориулсан “ялыг” хүлээх ёстой. Чиний төлөвлөгөө Бурханыг хайрлах явдлыг багтаах болов уу гэж Би гайхаж байна. Хүн бүхний төлөвлөгөө нь Бурханы биелүүлэх зүйл болж, бодит байдал болоосой гэж Би хүсэж байна.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “42-р бүлэг”-ээс эш татав