Оршил

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс үг хэлэн, хүнд Үг нь махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харах боломж олгодог. Хүмүүсийг байлдан дагуулж, төгс болгож, таягдан хаях зорилгоо илүү сайн биелүүлэхийн тулд Бурхан ийм маягаар ажилладаг ба энэ нь Үгийн эрин үед үг ашиглан ажиллахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар, хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг бүх ажил үгээр дамжуулан гүйцэлддэг. Үгээр дамжуулан хүмүүс илчлэгдэж, таягдан хаягдаж, шалгагддаг. Хүмүүс эдгээр үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы төгс хүчин, мэргэн ухаан болон хүнийг хайрлаж, аврах Бурханы зүрх сэтгэлд итгэх болсон. “Үг” хэмээх нэр томьёо ердийн, энгийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гарсан үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн хуучин дүр төрхийг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор, Бурханы үгийн хариулга, хангалт дунд амьдардаг; хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дунд амьдардаг бөгөөд хүмүүсийн дийлэнх нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин бүтээлийн дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн бөгөөд орчлон ертөнц дэх бүх хүнийг үг ашиглан удирдаж, үг ашиглан байлдан дагуулж, авардаг, эцэст нь Тэрээр үг ашиглан бүхий л хуучин ертөнцийг төгсгөл болгож, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцээнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

Энэ эрин үед Бурхан дараах баримтыг та нарын дунд гүйцэлдүүлнэ: хүн бүр Бурханы үгийг амьдран харуулаад, үнэнийг хэрэгжүүлж чаддаг байж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлана; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, бодит байдлаа болгон ашиглаж, Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болно; Бурханы үгийг хэрэгжүүлснээр хүн Бурхантай хамт хааны эрх мэдлийг эзэмшинэ. Энэ бол Бурханы биелүүлэх ажил юм. Чи Бурханы үгийг уншихгүй байж чадах уу? Өнөөдөр, Бурханы үгийг уншихгүйгээр ганц, хоёр хонож ч чадахгүй мэт санадаг олон хүн бий. Тэд Түүний үгийг өдөр бүр унших хэрэгтэй байдаг бөгөөд цаг зав гарахгүй бол Түүний үгийг сонсох нь хангалттай байдаг. Энэ бол хүмүүст Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хөдөлгөж эхэлдэг Түүний арга зам юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүмүүсийг үгээр захирдаг, ингэснээр тэд Бурханы үгийн бодит байдалд орж чаддаг. Хэрвээ Бурханы үгийг идэж, уулгүй ганц хоносны дараа дотор чинь харанхуйлж, цангаж, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамаас нүүр буруулаагүйг энэ нь харуулдаг. Тэгвэл чи энэ урсгалд байгаа нэгэн юм. Харин Бурханы үгийг идэж, уулгүйгээр ганц хоёр хоносны дараа чамд юу ч мэдрэгдэхгүй, огт цангахгүй байвал, мөн сэтгэл чинь огтхон ч хөдлөхгүй бол Ариун Сүнс чамаас нүүр буруулсныг энэ нь харуулдаг. Тэгвэл чиний дотоод байдалд ямар нэг юм буруу байна гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй бөгөөд хоцорч үлдсэн хүмүүсийн нэг юм. Бурхан хүмүүсийг захирахдаа үг ашигладаг; Бурханы үгийг идэж, уувал чамд сайхан санагддаг ба хэрвээ идэж уухгүй бол чамд дагах ямар ч зам байдаггүй. Бурханы үг нь хүмүүсийн хоол, мөн тэднийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг” (Матай 4:4) гэсэн байдаг. Бурхан өнөөдөр энэ ажлыг биелүүлж, энэ баримтыг та нар дээр гүйцэлдүүлнэ. Урьд нь хүмүүс Бурханы үгийг уншилгүй олон өдөр явсан ч ердийнхөөрөө хооллож, ажиллаж чаддаг байсан мөртөө яагаад өнөөдөр тэгдэггүй юм бэ? Энэ эрин үед Бурхан бүхнийг захирахын тулд голчлон үг ашигладаг. Бурханы үгээр дамжуулан хүн шүүгдэж, төгс болгуулж, эцэстээ эдгээр үгээр хаанчлал руу хүргэгддэг. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадна, Бурханы үг л хүнд гэрэл болон хэрэгжүүлэлтийн замыг өгч чадна. Чи Бурханы үгийн бодит байдлаас холдолгүйгээр өдөр бүр Түүний үгийг идэж, ууж байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгааны нүргээн зогсолтгүй дуугарч, бүх улс үндэстэн, шашны урсгалыг доргиож байна. Миний айлдварууд л бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг Миний айлдвараар байлдан дагуулагдаж, энэ урсгалд цутгаж, Миний өмнө бууж өгөхөд хүргэдэг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эргүүлэн авч, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангадаггүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалздаггүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй хэн байна вэ? Канааны баялгийг харахгүй хэн байна вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Агуу хүч чадалтай Түүнийг биширдэггүй хэн байна вэ? Миний айлдвар газар дэлхий даяар тархана; хүчит аянга уул, усыг доргиох адил Би сонгосон хүмүүстээ хандан илүү их айлдаж, үг хэлнэ. Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Тиймээс, Миний амнаас гарах үгс хүний эрдэнэс болж, бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга зүүнээс баруун тийш цахилдаг. Хүн Миний үгээс хагацаж салах дургүй байдаг, бас Миний үгийг хүн ойлгохын аргагүй байдаг, үүнээс ч илүүтэйгээр хүнд баяр хөөрийг мэдрүүлдэг. Дөнгөж төрсөн нярайн адилаар бүх хүн баярлаж, хөөрч, Миний ирснийг тэмдэглэдэг. Айлдвараараа дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчирна. Түүнээс хойш Би хүмүүсийн дунд албан ёсоор орно, ингэснээр тэднийг Намайг шүтдэг болгоно. Цацруулж буй алдар суу, амнаас гарах үгээсээ үүдэн Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж буйг, зүүн зүгийн “Чидун уулан” дээр бууж ирсэн гэдгээ, аль эрт газар дэлхийд ирсэн, цаашид иудейчүүдийн Хүү биш, харин Зүүний Аянга гэдгийг бүх хүн харна. Учир нь Би аль хэдийн дахин амилж, хүн төрөлхтний дундаас явсан, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол тоймгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нярай билээ. Үүнээс ч илүүтэйгээр Би өнөө үеийн алдар суугаар дүүрэн Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суутай царайг харж, айлдварыг минь сонсож, Миний үйлийг хараг. Энэ бол Миний бүхий л санаа зорилго; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: үй олон улс үндэстэн Намайг шүтэж, тоймгүй олон ам Намайг хүлээн зөвшөөрч, үй түмэн хүн Надад итгэлээ өгч, Миний сонгосон бүх хүн Надад бууж өгнө!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна

Мянган жилийн хаанчлалд ч гэсэн хүмүүс айлдварыг нь цаашид дагасаар байх ёстой бөгөөд ирээдүйд Бурханы айлдварууд нь Канааны сайхан газар нутаг дахь хүний амьдралыг мөн л шууд залж чиглүүлнэ гэж Бурхан нэгэнтээ хэлсэн. Мосег цөлд байхад Бурхан түүнтэй шууд ярьж, зааварчилсан. Хүмүүст эдлүүлэхийн тулд Бурхан тэнгэрээс хоол хүнс, ус болон манна илгээсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ хэвээр байдаг: Бурхан хүмүүст эдлүүлэхийн тулд идэж, уух зүйлийг доош биечлэн илгээсэн ба хүмүүсийг гэсгээхийн тулд биечлэн хараал илгээсэн. Иймээс Өөрийнхөө ажлын алхам бүрийг Бурхан биечлэн гүйцэтгэдэг. Өнөөдөр хүмүүс бодит баримтуудыг эрж хайж, тэмдэг, гайхамшгуудыг эрж хайдаг ба тийм хүмүүс бүгд хаягдана, учир нь Бурханы ажил улам бүр бодитой болж байгаа. Бурхан тэнгэрээс бууж ирснийг хэн ч мэддэггүй, Бурхан хоол хүнс, тамиржуулах бэлдмэлийг тэнгэрээс доош илгээсэн гэдгийг ч бас мэддэггүй—гэхдээ Бурхан үнэхээр оршин байдаг бөгөөд хүмүүсийн төсөөлдөг Мянган жилийн хаанчлалын халуун дотно дүр зураг ч бас Бурханы хувийн айлдвар юм. Энэ нь бодит баримт бөгөөд зөвхөн үүнийг л газар дээр Бурхантай хамт хаанчлах гэж нэрлэдэг. Газар дээр Бурхантай хамт хаанчлах гэдэг нь махан биеийг хэлдэг. Махан биеийнх биш зүйл газар дээр оршин байдаггүй бөгөөд тиймээс гурав дахь тэнгэр лүү явахад анхаарлаа төвлөрүүлдэг бүх хүн дэмий юм хийж байна. Нэг өдөр бүхий л орчлон ертөнц Бурхан руу буцаж очиход сансар огторгуй даяарх Түүний ажлын төв Түүний айлдваруудыг дагана; өөр хаа нэгтээ Бурханы айлдварыг хүлээн авахын тулд зарим хүн утас ашиглана, зарим нь онгоцоор явна, зарим нь завиар тэнгис гатална, мөн зарим нь лазер ашиглана. Хүн бүр бахдан биширч, хүсэн эрмэлзэх ба бүгд Бурханд ойртон ирж, Бурхан руу цугларч, бүгд Бурханд шүтэн мөргөнө—энэ бүхэн нь Бурханы үйл хэрэг байх болно. Үүнийг сана! Бурхан хэзээ ч хаа нэгтээ дахин эхлэхгүй нь гарцаагүй. Бурхан энэ баримтыг гүйцэлдүүлнэ: Тэр орчлон ертөнц даяар бүх хүнийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнс авахаар түүн рүү очиж, түүнд бөхийдөг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Шашны нийгэмлэг тэр чигтээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л амьд усны булаг, хүний таашаалыг хангах ширгэшгүй мөнх урсах булагтай бөгөөд хүмүүс Түүн рүү очиж, Түүнд найдна. Тэр нь Бурханы үйл хэрэг илчлэгдэж, Бурхан алдрыг олж авах цаг байх болно; орчлон ертөнц даяар бүх хүн хэнд ч анзаарагдамгүй энэ “хүнд” шүтэн мөргөнө. Энэ нь Бурханы алдрын өдөр байх бус уу? Нэг өдөр ахмад пасторууд амийн усны ширгэшгүй булгаас ус хайн цахилгаан мэдээ илгээнэ. Тэд өндөр настай байх боловч өөрсдийнхөө дорд үзэж байсан энэ хүнийг шүтэн мөргөхөөр ирнэ. Тэд Түүнийг амаараа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ Түүнд итгэнэ—энэ нь тэмдэг, гайхамшиг биш гэж үү? Хаанчлал бүхэлдээ хөөрөн баярлах үе нь Бурханы алдрын өдөр байх ба та нар дээр ирж, Бурханы сайн мэдээг хүлээн авдаг хэн боловч Бурханаар ерөөгдөнө, улс орнууд, хүмүүс Бурханаар ерөөгдөж, халамжлуулна. Ирээдүйн чиглэл ийм байна: Бурханы амнаас гарсан айлдварыг олж авсан хүмүүс газар дээр алхах замтай байх бөгөөд бизнес эрхлэгчид, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, аж үйлдвэр эрхлэгчид ч бай, Бурханы үггүй хүмүүсийн хувьд ганц алхам хийхэд ч хэцүү байх бөгөөд албан хүчээр үнэн замыг эрж хайна. “Үнэнтэй бол чи дэлхий даяар алхана; үнэнгүй бол хаана ч хүрч чадахгүй” гэдгийн учир энэ юм. Бодит баримт ийм байдаг: Бүх орчлон ертөнцийг захирч, хүн төрөлхтнийг удирдаж, байлдан дагуулахын тулд Бурхан Замыг (Өөрийн бүх үгийг гэсэн утгатай) ашиглана. Бурханы ажилладаг арга барилд асар их өөрчлөлт гарна гэж хүмүүс үргэлж найдаж байгаа. Шулуухан хэлэхэд, Бурхан хүмүүсийг үгээр дамжуулан хянадаг ба чи хүссэн, хүсээгүй Түүний хэлдэг зүйлийг хийх ёстой; энэ бол бодит баримт, үүнийг бүгд дуулгавартай дагах ёстой, иймээс энэ нь бас гуйвшгүй бөгөөд бүх хүний мэддэг зүйл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн

Бурханы үг тоо томшгүй олон айл өрхөд түгж, бүгдэд мэдэгдэнэ, тэр үед л Түүний ажил орчлон ертөнц даяар түгнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурханы ажлыг бүх орчлон ертөнц даяар түгээе гэвэл Түүний үгийг түгээх ёстой. Бурханы алдрын өдөр Бурханы үг хүч чадал, эрх мэдлээ харуулна. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэлх Түүний үг нэг бүр гүйцэлдэж, биелнэ. Ийм маягаар Бурхан газар дээр алдар суугаа олж авна—өөрөөр хэлбэл, Түүний үг газар дээр хаанчилна. Ёрын муу хүмүүс бүгд Бурханы амнаас гарсан үгээр гэсгээгдэж, зөв шударга хүмүүс бүгд Түүний амнаас гарсан үгээр ерөөгдөх ба бүгд Түүний амнаас гарсан үгээр тогтоогдож, бүрэн төгс болгуулна. Тэр ямар нэгэн тэмдэг, гайхамшиг ч үзүүлэхгүй; Түүний үгээр бүх зүйл гүйцэлдэж, Түүний үг бодит баримтыг бий болгоно. Газар дээрх хүн бүр Бурханы үгийг магтан тэмдэглэж, томчуул, хүүхдүүд, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу бүх хүн Бурханы үгийн дор бууж өгнө. Бурханы үг махбодоор илэрч, тэдгээрийг тод томруун, бодитоор газар дээр харах боломжийг хүмүүст олгодог. Үг махбод болох гэдгийн утга учир энэ юм. “Үг махбод болох” баримтыг голчлон гүйцэлдүүлэхийн тулд Бурхан газар дээр ирсэн, өөрөөр хэлбэл, Өөрийнхөө үгийг махбодоос гаргахын тулд (Бурханы дуу хоолой шууд тэнгэрээс гардаг байсан Хуучин Гэрээний Мосегийн цаг үе шиг биш) Тэр ирсэн. Үүний дараа Мянган жилийн хаанчлалын эрин үед Түүний бүх үг биелж, хүмүүсийн нүдний өмнө харагдахуйц бодит баримт болох ба хүмүүс тэдгээрийг өөрсдийн нүдээр яг тэр хэвээр нь харна. Энэ бол Бурхан бие махбодтой болохын эрхэм дээд ач холбогдол юм. Өөрөөр хэлбэл, Сүнсний ажил махбодоор, үгээр гүйцэлддэг. Энэ бол “Үг махбод болох”, “Үг махбодоор илрэх” гэдгийн жинхэнэ утга учир юм. Бурхан л Сүнсний санаа зорилгыг ярьж чадах ба махбод дахь Бурхан л Сүнсний өмнөөс ярьж чадна; Бурханы үг бие махбодтой болсон Бурханаар илэрхийлэгдэж, бусад нь үүгээр замчлуулна. Хэн ч үүнээс ангид биш, тэд бүгдээрээ энэ цар хүрээн дотор оршдог. Зөвхөн эдгээр айлдвараас л хүмүүс мэддэг болж чадна; ийм маягаар олж аваагүй хүмүүс өөрсдийгөө тэнгэрийн айлдварыг олж авч чадна гэж бодож байгаа бол сэрүүн зүүдэлж байна. Бүх хүнийг үүнд бүрэн итгүүлэх нь Бурханы махбод болсон биеэс харагддаг эрх мэдэл юм. Хамгийн хүндэт мэргэжилтнүүд болон шашны пасторууд хүртэл эдгээр үгийг хэлж чадахгүй. Тэд бүгд эдгээр үгийн дор бууж өгөх ёстой ба хэн ч өөрийг эхлүүлж чадахгүй. Бурхан орчлон ертөнцийг байлдан дагуулахын тулд үг ашиглана. Тэр үүнийг Өөрийн махбод болсон биеэр хийхгүй, харин махбод болсон Бурханы амнаас гарах айлдваруудыг ашиглан бүхий л орчлон ертөнц дэх бүх хүнийг байлдан дагуулна; энэ л Үг махбод болох явдал, мөн энэ л Үг махбодоор илрэх явдал юм. Бурхан төдийлөн их ажил хийгээгүй мэт хүмүүст санагдаж магадгүй—гэхдээ Бурханыг үгээ айлдмагц хүмүүс бүрмөсөн үнэмшиж, мэл гайхна. Бодит баримт байхгүй бол хүмүүс орилж хашхирдаг; Бурханы үг байвал тэд чимээгүй болдог. Бурхан энэ баримтыг гарцаагүй гүйцэлдүүлнэ, учир нь энэ бол Бурханы аль хэдийн тогтоосон төлөвлөгөө буюу Үг газар дээр ирсэн баримтыг гүйцэлдүүлэх явдал юм. Үнэндээ, Мянган жилийн хаанчлал газар дээр ирсэн нь Бурханы үг газар дээр ирсэн хэрэг юм гэдгийг тайлбарлах хэрэг Надад байхгүй. Шинэ Иерусалим тэнгэрээс бууж ирсэн нь Бурханы үг хүмүүсийн дунд амьдрахаар ирж, хүний үйлдэл бүрийг болон сэтгэлийнх нь гүн дэх бүх бодлыг дагалдаж буй хэрэг юм. Энэ нь бас Бурханы гүйцэлдүүлэх баримт; Мянган жилийн хаанчлалын гоо үзэсгэлэн билээ. Энэ бол Бурханы тогтоосон төлөвлөгөө: Түүний үг газар дээр мянган жилийн турш харагдаж, Түүний бүх үйл хэргийг харуулж, газар дээрх Түүний бүх ажлыг дуусгана, үүний дараа хүн төрөлхтний энэ үе шат төгсгөлдөө очно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн

Дараах: Ажлын гурван үе шат

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх