220 Итгэгчид Бурханы мөрийг ойр дагах ёстой

Хүн Бурханд итгэдэг учраас

Түүний мөрийг ойр дагах ёстой.


I

Хоосон сургаалыг боол мэт дагагсдыг

Ариун Сүнсний ажил ялган зайлуулдаг.

Эрин үе бүхэнд Бурхан шинэ ажил эхлүүлж,

хүмүүст шинэ эхлэлийг авчирдаг.

“Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэх

нэг эриний үнэнийг баримталбал хүн

Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлэхгүй,

ажлыг нь хэзээ ч олж авахгүй.

Хүн Бурханд итгэдэг учраас

Түүний мөрийг ойр дагах ёстой.

Алхам алхмаар Бурханыг дагаж,

“Хургыг хаа яваа газар нь дагах” ёстой.

Үнэн замыг хайдаг ийм хүмүүс л

Сүнсний ажлыг мэддэг билээ.

Хургыг эцсээ хүртэл дагагсад л

сүүлчийн ерөөлийг хүртдэг билээ.


II

Эцсээ хүртэл дагадаггүй хүмүүс,

Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлдэггүй,

хуучин ажилтай л зууралдагсад

Бурханд үнэнч болж чадаагүй.

Тэд Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болж,

шинэ эрин үед гологддог билээ.

Эцэстээ тэд бүгд шийтгэл хүртэнэ.

Тэднээс хөөрхийлөлтэй хүн байх уу?

Хүн Бурханд итгэдэг учраас

Түүний мөрийг ойр дагах ёстой.

Алхам алхмаар Бурханыг дагаж,

“Хургыг хаа яваа газар нь дагах” ёстой.

Үнэн замыг хайдаг ийм хүмүүс л

Сүнсний ажлыг мэддэг билээ.

Хургыг эцсээ хүртэл дагагсад л

сүүлчийн ерөөлийг хүртдэг билээ.


III

Хуулийг махчлан баримтлагсад

хуульд илүү үнэнч байх тусмаа

Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог.

Одоо Хууль биш, Хаанчлалын эрин үе тул

урьд нь хийгдсэн бүх ажилтай

өнөөдрийн ажлыг харьцуулах аргагүй;

өнгөрсөн ажлыг өнөөгийн ажилтай харьцуулшгүй.

Бурханы ажлыг даган

хүний хэрэгжүүлэлт ч өөрчлөгдсөн;

хуулийг баримталж, загалмай үүрэхээ больсон.

Иймээс хууль, загалмайд хүмүүс үнэнч байх нь

Бурханаас сайшаал хүртэхгүй.

Хүн Бурханд итгэдэг учраас

Түүний мөрийг ойр дагах ёстой.

Алхам алхмаар Бурханыг дагаж,

“Хургыг хаа яваа газар нь дагах” ёстой.

Үнэн замыг хайдаг ийм хүмүүс л

Сүнсний ажлыг мэддэг билээ.

Хургыг эцсээ хүртэл дагагсад л

сүүлчийн ерөөлийг хүртдэг билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 219 Ухаалаг хүн чи эрт сэр

Дараах: 221 Бурханы одоогийн ажлыг чи дагасан уу

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх