11 Бид сэнтийн өмнө өргөгдлөө

I

Бурханы нигүүлсэл, өршөөлийн ачаар

бид Бурханы сэнтийн өмнө өргөгдлөө.

Ариун хүмүүст Бурханыг гэх хайр бий болж,

сүнслэг замаар хэзээ ч гуйвалгүй алхдаг.

Цор ганц жинхэнэ Бурхан

махбод болсон, бүхнийг захирагч,

орчлон ертөнцийн Тэргүүн гэдэгт бат итгэдэг.

Сүнс баталгаажуулсан найдвартай нотолгоо.

Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй!

Төгс Хүчит Бурхан!

Та бидний нүдийг нээлээ.

Сохор нь харж, доголон нь алхаж,

уяман өвчтэй нь эдгэсэн.

Бидний төлөө Та тэнгэрлэг цонхыг нээж,

сүнсний ертөнцийн нууцыг харуулсан.

Таны үг бидэнд шингэсэн;

Та биднийг Сатаны завхруулсан

хүн чанараас аварсан.

Энэ бол Таны агуу ажил ба өршөөл.

Бид Таны гэрч нар!


II

Та урт хугацаанд даруухан, нуугдмал,

чимээгүй байж ирсэн.

Та дахин амилал болон

цовдлолын зовлонг туулсан.

Та хүний амьдралын баяр хөөр, уй гашуу,

үлэмж хавчлага, бэрхшээлийг үзсэн.

Та хүний ертөнцийн шаналлыг амсаж,

эрин үед хаягдсан;

бие махбодтой Бурхан бол Бурхан Өөрөө!

Бурханы хүслийн төлөө Та биднийг

өтөг бууцнаас аварч,

баруун гартаа биднийг өргөн,

нигүүлслээ үнэгүй өгдөг.

Өгөөмөр зүтгэлээрээ Та амиа бидэнд оруулсан,

Таны цус, хөлс, нулимс ариун хүмүүст байдаг.

Бид Таны дуусашгүй зүтгэлийн бай.

Бид Таны төлсөн төлөөс.

Өө, Төгс Хүчит Бурхан!

Таны хайр, өршөөл, зөвт байдал,

сүр жавхлант, ариун,

даруу төлөв байдлаас үүдэн,

бүгд Таны өмнө бөхийн,

бүгд Таныг үүрд мөнх шүтэн мөргөх болно!


III

Та бүх чуулганыг, Филаделфийн чуулганыг

бүрэн төгс болгосон.

Таны зургаан мянган жилийн төлөвлөгөө биелсэн.

Ариун хүмүүс сүнс ба хайраар холбогдон,

хүн болгон амийн булгийн эхтэй нэгдэн

Таны өмнө дуулгавартайгаар захирагддаг.

Амийн амьд ус зогсолтгүй урсан,

чуулганы бүхий л бохир, завааныг угааж,

Таны сүмийг цэвэрлэж байна.

Бид Бурханд сүнсээ захируулан

Түүнтэй хамт алхаж, чөлөөлөгдөн,

ертөнцийг ялж, сүнс маань чөлөөтэй ниснэ.

Энэ бол Төгс Хүчит Бурхан

Хаан болсны үр дүн.

Иймд Бурханы хүслийг хангахаар

Бурхантай хамтран ажилла,

хоорондоо уялдаатай үйлчилж, нэг бол.

Ариун сүнслэг бие болохоор яаравчил,

Сатаныг гишгэн, хувь заяаг нь төгсгөл болго!


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 2-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 10 Бурханы хаанчлал дэлхий дээр илэрсэн

Дараах: 12 Бурхан алдар суугаа Зүүн зүгт аваачсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх