987 Бурханы алдрын илрэл байхаар эрэлхийл

1 Мах цуснаас бүтсэн бүхэн Бурханаар замчлуулдаг, гэхдээ бас Сатаны хүлээсэнд амьдарч байдаг, иймээс шунал тачаал, дур хүсэл, эсвэл хүрээлэн буй орчны зохицуулалтаас болж хүмүүс хэзээ ч нэг нэгэнтэйгээ хэвийн харилцаатай байгаагүй юм. Тийм хэвийн бус харилцаа нь Бурханы хамгийн их жигшдэг зүйл бөгөөд тийм харилцаанаас болж “Би амийн эрч хүчээр дүүрэн амьд амьтдыг хүсэж байгаа болохоос биш, үхэл нэвчсэн цогцоснуудыг хүсээгүй. Нэгэнт Би хаанчлалын ширээний ард заларсан учраас Миний хяналт шалгалтыг хүлээж авахыг газар дээрх бүх хүнд тушаана” гэх мэтийн үг Бурханы амнаас гардаг.

2 Бурхан бүхий л орчлон ертөнцийн дээр оршин байхдаа мах, цуснаас бүрдсэн хүмүүсийн үйлдэл нэг бүрийг өдөр бүр ажигладаг ба тэдгээрийн нэгийг нь ч, хэзээ ч орхигдуулаагүй. Эдгээр нь Бурханы үйл хэрэг билээ. Иймээс бүх хүн өөрсдийн бодол, санаа болон үйлдлийг шалган шинжлэхийг Би шавдуулдаг. Би чамаас Бурханы ичгүүрийн тэмдэг байхыг бус, харин Бурханы алдрын илрэл байж, өөрийн үйлдэл, үг болоод амьдралд Сатаны тохуурхлын бай болохгүй байхыг хүсдэг. Энэ бол бүх хүнд тавих Бурханы шаардлага билээ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-ын нууцын тухай тайлбар, 20-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 986 Махан бие хүрэх газрыг чинь сүйрүүлж чадна

Дараах: 988 Бурханд итгэдэг ч амь олж авахгүй бол шийтгүүлдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх