1. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажиллахын тулд хүний Хүү болон гарч ирнэ гэж Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ” (Лук 12:40).

“Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно” (Матай 24:37).

“Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27).

“Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24–25).

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж харахд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16).

Холбогдолтой Бурханы үг:

Явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр энэ бүлэг хүмүүс та нарт хэлсэн юм гэж үү? Тэрээр үүл хөлөглөн явсан шигээ ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Бурхан Өөрөө ажлаа яг яаж хийдгийг мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг байсан бол Есүсийн хэлсэн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэрээр: Эцсийн өдрүүдэд хүний Хүүг ирэхэд Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, бүх хүн мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл, Сүнс л мэднэ гэж хэлсэн юм. Хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй атал чи харж, мэдэж чадна гэж үү? Хэрвээ чи мэдэх, нүдээрээ харах чадвартай байсан бол эдгээр үгийг хий дэмий хэлсэн юм биш үү? Тухайн үед Есүс юу гэж хэлсэн бэ? “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ. Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно… Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй. Хүний Хүү гэдэг нь Бурханы махбод болсон биеийг, хэвийн агаад эгэл жирийн хүнийг хэлдэг. Хүний Хүү Өөрөө ч мэддэггүй, тэгвэл чи яаж мэдэж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

“Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Та нар одоо Ариун Сүнсний үгийг сонсов уу? Бурханы үг та нар дээр ирсэн. Та нар сонсож байна уу? Бурхан эцсийн өдрүүдэд үгийн ажил хийдэг бөгөөд ийм үг нь Ариун Сүнсний үг юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс бөгөөд бас махбод ч болж чадна; тиймээс урьд нь ярьж байсан Ариун Сүнсний үг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үг юм. Ариун Сүнс ярьж байгаа тул Түүний дуу хоолой тэнгэрээс дуугарч, хүнд сонсогдох ёстой гэж боддог мулгуу хүн олон бий. Ингэж боддог хэн боловч Бурханы ажлыг мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний айлдсан айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй; Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Өнөөдрийн энэ эрин үед Түүний тэгж ярих магадлал бүр ч бага биш үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд айлдвар айлддаг учраас махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханыг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг юм уу Бурханы ажилладаг зарчмыг мэддэггүй хүмүүс юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?

Аврагчийн ирэхийг нүдээр үзэж чадах юм сан хэмээн хүн хэдэн мянган жилийн туршид эгээрэн хүссэн. Мянга мянган жилийн турш Өөрийг нь санан бэтгэрч, хүсэн мөрөөссөн хүмүүсийн дунд Аврагч Есүс цагаан үүл хөлөглөн, Өөрийн биеэр бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Хүн бас Аврагч эргэн ирж, бидэнтэй эргэн нэгдээсэй гэж хүсэн хүлээж байсан. Өөрөөр хэлбэл, хэдэн мянган жилийн туршид хүмүүсээс алс байсан Аврагч Есүсийг буцаад ирээсэй, иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаасай, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгээсэй хэмээн хүн хүсэмжилдэг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил хайр татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, хариуцлагыг нь үүрч, бүр хүний төлөө өмнөх шигээ загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөнгөө баран Түүнийг санан бэтгэрч, хүлээсээр ирсэн юм. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүн Аврагч Есүс цагаан үүлэн дээр буун ирж, бүх хүний дунд гарч ирэх эцсийн өдрүүд дэх тэр нэгэн баярт өдрийг хүсэмжилсээр байна. Мэдээж энэ бол мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа бүх хүний хамтын хүсэл юм. Есүс Христ газар дэлхий дээр байхдаа “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр гэнэт ирэхийг нь орчлон ертөнц даяарх Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүн цөхрөнгөө баран хүсэн хүлээсээр ирлээ. Цовдлуулж, дахин амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Есүс Өөрийг нь хэдэн мянган жилийн турш цөхрөнгөө баран хүсэн хүлээсэн хүмүүсийн дунд дахин, цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэр лүү буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) бууж ирэх ба иудейчүүдийн дүр төрх болон хувцастай байх юм. Тэрээр хүний өмнө гарч ирснийхээ дараа тэдэнд хоол хүнс хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулаад, хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд, бодитоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс ингээгүй; Тэр хүний төсөөлснөөс эсрэг зүйл хийсэн. Эргэн ирэхийг нь хүсэн хүлээж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй, бас цагаан үүл хөлөглөж бүх хүнд харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний талаар мэдэхгүй хэвээр үлддэг. Хүн Түүнийг зүгээр л зорилгогүй хүлээж байгаа бөгөөд Түүнийг аль хэдийн “цагаан үүлэн” дээр (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр юу болох юм) бууж ирчхээд, одоо эцсийн өдрүүдэд бий болгох бүлэг ялагчдынхаа дунд байгаа гэдгийг мэддэггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн

Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан—Төгс Хүчитийн нэрэн дор орно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч, илүү их, илүү өндөр үнэнийг олж авч, бас жинхэнэ амьдралыг хүлээн авч чадна. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй үзэгдлийг харна: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж хараад долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын илэрхийлэл нь бас энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт, шүүлтийн урсгалд хүний Хүү айлдвараараа дамжуулан төрөлх зан чанараа илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгодог нь Иоханы харсан хүний Хүүгийн нүүр царайн үнэн зөв дүрслэл юм. (Мэдээж, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн авдаггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.)

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэдэг хүмүүс бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодоор эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилал юм. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

Дараах: 2. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх