362 Бүтээгдсэн зүйл Өөрийг нь хуурахыг Бурхан зөвшөөрдөггүй

1 Чи аль хэдийн Надад үйлчлэх шийдвэр гаргасан тул Би чамайг тавьж явуулахгүй. Би бол ёрын мууг үзэн яддаг Бурхан бөгөөд хүнийг харддаг Бурхан билээ. Нэгэнт чи өөрийн үгийг тахилын ширээн дээр аль хэдийн тавьсан тул яг нүдний минь өмнүүр зугтаан одохыг чинь Би тэвчихгүй, хоёр эзэнд үйлчлэхийг чинь ч тэвчихгүй. Өөрийнхөө үгийг Миний тахилын ширээн дээр, хоёр нүдний минь өмнө тавьсны дараа чамд өөр нэг хайр байж болно гэж чи бодоо юу? Тийм маягаар Намайг тэнэгтүүлэхийг Би яаж хүмүүст зөвшөөрч чадах юм бэ? Чи өөрийнхөө хэлээр Надад хааш яаш андгай, тангараг тавьж болно гэж бодоо юу?

2 Чи Хамгийн Дээд Миний сэнтийгээр тангараглаж яаж чадах юм бэ? Чиний тангараг аль хэдийн алга болсон гэж чи бодоо юу? Та нарын махан бие нас барж болох ч тангараг чинь үгүй болохгүй. Эцэст нь Би тангарагт чинь үндэслэн та нарыг яллана. Гэсэн ч Намайг аргалахын тулд та нар өөрсдийн үгийг Миний өмнө тавиад зүрх сэтгэлээрээ бузар сүнс болон муу ёрын сүнсэнд үйлчилж болно гэж боддог. Намайг хуурдаг тэр нохой, гахай шиг хүмүүсийг Миний уур хилэн яаж тэвчиж чадах юм бэ?

3 Би Өөрийн захиргааны зарлигийг гүйцэтгэж, Надад итгэдэг тэр бүх ёсорхуу, “чин сүсэгт” хүмүүсийг бузар сүнснүүдийн гараас булаан авах ёстой ба ингэснээр тэд дэг журамтай байдлаар Надад “үйлчилж”, Миний шар үхэр, Миний адуу болж, Миний нядалгааны эрхээр байж магад юм. Би чамаар өмнөх шийдвэрийг чинь сэргээлгэж, Өөртөө дахин нэгэнтээ үйлчлүүлнэ. Намайг хууран мэхэлдэг ямар ч бүтээлийг Би тэвчихгүй. Чи Миний өмнө дур зоргоороо хүсэлт тавьж, худал хэлж болно гэж бодсон уу? Би чиний үг болон үйл хэргийг сонсоогүй, эсвэл хараагүй гэж бодсон уу? Чиний үг, үйл хэрэг яаж Надад харагдахгүй байж чадах юм бэ? Хүмүүс Намайг тийнхүү мэхлэхийг Би яаж ер нь зөвшөөрч чадах юм бэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 361 Бурханы эсрэг ов мэх хүний үйлд нэвт шингэсэн байдаг

Дараах: 363 Хүмүүс хэчнээн дорд гэдгээ мэддэггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх