674 Бурхан хүнийг төгс болгож, хайрлахын тулд бүхнийг хийдэг

1 Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өнөөдрийг хүртэлх Бурханы ажил хэчнээн гайхалтай болохыг, хүний ухаан хүрэмгүй гэдгийг, мөн толгойгоо ажиллуулаад ч Бурхан хэрхэн ажилладгийг төсөөлж чадахгүй гэдгээ хүн харж, түүнчлэн өөрийнх нь биеийн хэмжээ үнэхээр өчүүхэн ба өөрт нь дуулгаваргүй зүйл хэтэрхий их байдаг гэдгийг хардаг. Бурхан хүнийг хараах үед энэ нь үр дүнд хүрэхийн төлөө байсан бөгөөд Тэр хүнийг үхүүлээгүй юм. Хэдийгээр Тэр хүнийг хараасан ч үгээр л үүнийгээ хийсэн бөгөөд Түүний хараал үнэндээ хүнд тусаагүй, учир нь Бурханы хараасан зүйл хүний дуулгаваргүй байдал байсан тул Түүний хараалын үг ч бас хүнийг төгс болгохын төлөө хэлэгдсэн. Бурхан хүнийг шүүсэн ч бай, хараасан ч бай, аль аль нь хүнийг төгс болгодог: Хоёулаа хүний доторх ариун бус зүйлийг төгс болгохын төлөө хийгддэг.

2 Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажилладаг болохоор та нар Түүний мэргэн ухааныг ойлгосон. Та нар дотроо жаахан өвдөж шаналсан ч зүрх сэтгэл чинь тууштай, амар амгалан байгаа; Бурханы ажлын энэ үе шатыг эдлэх чадвартай байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй, өнөөдөр та нарын дотор Бурханы хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг л та нар хардаг.

3 Бурхан чамтай харьцдаг нь чамайг аврахын төлөө байдаг бөгөөд чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч зан чанарт чинь өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад, Бурханы ажил хэчнээн ухаалаг болохыг ойлгоно, тэр үед л чи Бурханы хүслийг үнэхээр ойлгож чадна. Чи одоо үүнийг тодорхой харж чадахгүй байж болох ч Бурханы алдрын өдөр ирснийг харах үе ирж, Бурханыг хайрлах нь хэчнээн утга учиртайг чи харна, ингэснээр чи хүний амьдралыг мэдэж авч, махан бие чинь Бурханыг хайрлах ертөнцөд амьдарч, сүнс чинь эрх чөлөөтэй болж, амьдрал чинь баяр хөөрөөр дүүрч, чи үргэлж Бурханд ойр байж, үргэлж Бурхан өөд харан найдах болно. Тэр цагт чи өнөөдрийн Бурханы ажил хэчнээн үнэ цэнтэйг лавтайяа мэднэ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 673 Бурхан хүнийг шалгаж, цэвэршүүлдгийн утга учир

Дараах: 675 Бурханы цэвэршүүлэлтийн ажлын зорилго

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх