1.3. Хаанчлалын эрин үе—эцсийн эрин үеийн талаар

33. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэгэнтээ махбод болж, энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн авч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ирж, их ажил хийсэн ч зөвхөн бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил л болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аваръя гэвэл, Есүс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэх хэрэгтэй төдийгүй, Бурхан ч бас улам их ажил хийж, хүнийг Сатаны-завхруулсан зан чанараас нь бүрэн салгах шаардлагатай. Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор дуулгавартай дагадаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

34. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүн дотроо Бурханыг эсэргүүцдэг уг чанартай байдаг. Тиймээс хүнийг золин аварсан нь золин авралаас цаашгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч хүний доторх хорт чанарыг арилгаагүй юм. Ийм бузар хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан хүн өөрийнхөө доторх бузар, завхарсан мөн чанарыг бүрэн мэдэж авч, бүрэн өөрчлөгдөж, ариусгагдаж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих шаардлагыг хангаж чадна. Хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн тулд өнөөгийн бүх ажил хийгддэг; ингэснээр хүн үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан, цэвэршүүлэлтээр дамжуулан завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь бас байлдан дагуулалтын ажил бөгөөд авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүн Бурханаар авхуулдаг; үгийн цэвэршүүлэлт, шүүлт, ил болголтоор дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн итгэл найдвар бүгд бүрэн илчлэгддэг. Хүн золин авруулж, нүглээ уучлуулсан хэдий ч үүнийг Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л үзэж болно. Гэвч хүн нүглээс ангижралгүйгээр махан биед амьдардаг бөгөөд үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Ихэнх хүн өдрөөр нүгэл үйлдээд, орой нь нүглээ улайдаг. Иймээс нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг хэдий ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн, учир нь хүн завхарсан зан чанартай хэвээр байгаа. Тухайлбал, хүмүүс Моабын үр удам гэдгээ мэдэх үедээ гомдоллож, амийг эрэлхийлэхээ больж, туйлын сөрөг болдог. Хүн Бурханы ноёрхол дор бүрэн дуулгавартай байж чадахгүй байсаар байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь чухамдаа сатанлаг завхарсан зан чанар биш гэж үү? Гэсгээлтэд өртөөгүй байх үедээ чи гараа бусдаас, бүр Есүсээс ч илүү өндөрт өргөж байсан. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирсан: “Бурханы хайртай хүү болно! Бурханы дотнын хүн болно! Сатанд сөгдөхийн оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатанаас урва! Агуу улаан луунаас урва! Агуу улаан луу эрх мэдлээ нэгмөсөн алдах болтугай! Бурхан биднийг бүрэн төгс болгох болтугай!” Чи бусад бүх хүнээс илүү чанга хашхирсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг ирэхэд чиний завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн. Чиний хашхираан намжиж, чи шийдэмгий байдлаа алдсан. Энэ бол хүний завхрал; энэ бол нүглээс илүү гүн нэвчсэн зүйл, Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болоход маш амаргүй бөгөөд өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг. Үгийн шүүлтээр л дамжуулан энэ үр дүнд хүрч болно. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

35. Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бурхан бие махбодтой болсноор дамжуулан хүний нүгэл уучлагдсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүгэл уучлагдаж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүгэл уучлагдсан нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучин, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсаар байна. Ийм болохоор хүнийг завхарсан сатанлаг зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч дордохгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөж чадна. Энэ нь амийн өсөлтийн замыг ойлгож, амийн замыг ойлгож, зан чанараа өөрчлөх замыг ойлгохыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлэхийг хүнээс шаарддаг, ингэснээр хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, хүн гэрлийн туяан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы санаа зорилгын дагуу хийж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижирна. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тиймээс ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглаж, зохистой замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шатны ажил нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилж чадах зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

36. Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг буюу Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэхээс өмнө Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгана. Өнөөдрийг хүртэл Бурханы мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы ажлыг эцсийн үе шатанд нь хүлээн авах хүн нэг бүр Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатандаа яваа ажлыг хүлээн авдаг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

37. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх мэт төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар, завхарсан зан чанарт чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг ил болгосон үг нь хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогт бүр ч их чиглэсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг хэдхэн үгээр бүрэн тайлбарладаггүй; Тэрээр удаан хугацааны туршид ил болгож, засдаг. Ил болголт болон засалтын энэ бүх өөр өөр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй; харин хүнд ерөөсөө байдаггүй үнэнийг ашиглан ил болголт, засалтын энэ ажлыг явуулдаг. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы санаа зорилго, Бурханы ажлын зорилго, хүний ойлгошгүй нууцуудыг илүү их ойлгуулдаг. Түүнчлэн, хүнд өөрийнх нь завхарсан мөн чанар болон завхралынх нь үндсийг ойлгуулж, танин мэдүүлж, өөрийнх нь муухай төрхийг илчилдэг. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Бурханд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

38. Сатаны маш гүн гүнзгий завхруулсан хүн төрөлхтөн Бурхан байдаг гэдгийг мэддэггүй ба Бурханд шүтэн мөргөхөө больжээ. Анх Адам, Ева хоёрыг бүтээгдэх үед Еховагийн алдар болон гэрчлэл үргэлж байдаг байлаа. Гэхдээ завхруулагдсаныхаа дараа хүн алдар болон гэрчлэлийг алджээ, учир нь хүн бүр Бурханы эсрэг тэрсэлж, Түүнээс эмээхээ бүрмөсөн больсон юм. Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авч, бүх хүнээр Бурханыг шүтүүлэхийн төлөө байдаг, ингэснээр бүх бүтээгдсэн зүйлийн дунд гэрчлэл байх болно; энэхүү үе шатанд хийгдэх ажил нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг яаж байлдан дагуулдаг вэ? Хүнийг бүрэн үнэмшүүлэхийн тулд энэ үе шатны үгийн ажлыг ашигласнаар; хүнийг бүрэн ятгахын тулд ил болголт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараал ашигласнаар; хүн төрөлхтний шударга бус, бузар булай байдлыг хүнд мэдүүлэхийн тулд хүний тэрслүү байдлыг ил болгож, эсэргүүцлийг нь шүүж, улмаар эдгээрийг Бурханы зөвт зан чанарын товойлгогч болгон ашигласнаар хийгддэг. Үндсэндээ эдгээр үгээр дамжуулан хүнийг байлдан дагуулж, бүрэн үнэмшүүлдэг. Үг бол хүн төрөлхтнийг эцэстээ байлдан дагуулах арга барил бөгөөд Бурханы байлдан дагуулалтыг хүлээн авдаг бүх хүн Түүний үгийн цохилт, шүүлтийг хүлээн авах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын бодитой түүх (1)

39. Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс үг хэлэн, хүнд Үг нь махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харах боломж олгодог. Хүмүүсийг байлдан дагуулж, төгс болгож, таягдан хаях зорилгоо илүү сайн биелүүлэхийн тулд Бурхан ийм маягаар ажилладаг ба энэ нь Үгийн эрин үед үг ашиглан ажиллахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар, хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг бүх ажил үгээр дамжуулан гүйцэлддэг. Үгээр дамжуулан хүмүүс илчлэгдэж, таягдан хаягдаж, шалгагддаг. Хүмүүс эдгээр үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы төгс хүчин, мэргэн ухаан болон хүнийг хайрлаж, аврах Бурханы зүрх сэтгэлд итгэх болсон. “Үг” хэмээх нэр томьёо ердийн, энгийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гарсан үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн хуучин дүр төрхийг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор, Бурханы үгийн хариулга, хангалт дунд амьдардаг; хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дунд амьдардаг бөгөөд хүмүүсийн дийлэнх нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин бүтээлийн дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн бөгөөд орчлон ертөнц дэх бүх хүнийг үг ашиглан удирдаж, үг ашиглан байлдан дагуулж, авардаг, эцэст нь Тэрээр үг ашиглан бүхий л хуучин ертөнцийг төгсгөл болгож, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцээнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

40. Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан үгээрээ Өөрт нь итгэдэг бүх хүнийг байлдан дагуулдаг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” хэрэг юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, “Үг нь махбодоор илэрсэн” бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримт гарч ирэх нь ховор байдаг. Үг нь махбодоор илрэхийн мөн чанар яг энэ бөгөөд бие махбодтой болсон Бурхан үгээ хэлэх үе бол Үг нь махбодоор илэрч, Үг нь махбодод ирж байгаа хэрэг юм. “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил бөгөөд Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, үгээ махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийдэг зүйл, хожим хийх зүйл, Бурханы гүйцэлдүүлэх зүйл, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт эцэст нь биелэх ёстой энэ бүх ажлыг бүгдийг нь тодорхой өгүүлсэн ба бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон хууль, ямар хүмүүс устгагдах, ямар хүмүүс амралтад орох тавилантай зэрэг эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы голлон биелүүлдэг ажил юм. Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдах болон Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг Тэрээр хүмүүст ойлгуулдаг бөгөөд ирээдүйд эдгээр үг нэг бүрчлэн биелнэ. Бурханы ажлын алхмууд эрчээ авч байна. Эрин үе бүрд хийгдэх зүйлийг, бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд хийх зүйлийг болон Түүний биелүүлэх гэж байгаа үйлчлэлийг хүнд илчлэхдээ Бурхан үгийн арга барилыг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн тулд байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

41. Өнөөдөр Бурхан голчлон “Үг махбодоор илрэх” ажлыг гүйцэлдүүлж, үг ашиглан хүнийг төгс болгож, үгийн засалт, цэвэршүүлэлтийг хүнээр хүлээн авхуулахын тулд бие махбодтой болсон юм. Тэр чамайг Өөрийнх нь үгээс хангалт болон амийг олж авахад хүргэж, Түүний ажил, үйл хэргийг харахад хүргэдэг. Бурхан чамайг гэсгээж, цэвэршүүлэхийн тулд үг ашигладаг, тиймээс чи зовж байсан ч энэ нь бас л Бурханы үгээс үүдэлтэй. Өнөөдөр Бурхан баримт бус, үг ашиглан ажлаа явуулдаг. Түүний үг чамд хүрсний дараа л Ариун Сүнс чиний дотор ажиллаж, чамд зовлон, жаргалыг мэдрүүлж чадна. Бурханы үг л чамайг бодит байдал руу аваачиж чадах ба Бурханы үг л чамайг төгс болгох чадвартай. Иймээс чи ядаж л үүнийг ойлгох ёстой: Эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажил нь голчлон үгээ ашиглан хүн бүрийг төгс болгож, хүнийг залж чиглүүлэх явдал билээ. Тэр бүх ажлаа үгээр дамжуулан хийдэг; чамайг гэсгээхдээ Тэр баримт ашигладаггүй. Зарим хүн Бурханыг эсэргүүцэх үе гардаг. Бурхан чиний тав тухыг ихэд алдагдуулахгүй, махан бие чинь гэсгээлт туулдаггүй, ямар ч зовлон амсдаггүй, харин Бурханы үг чам дээр ирж, чамайг цэвэршүүлмэгц чамд тэвчихийн аргагүй санагддаг. Тийм биш гэж үү? Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үед Бурхан хүнийг ёроолгүй нүхэнд хая гэж хэлсэн. Үнэхээр хүн ёроолгүй нүхэнд орсон гэж үү? Хүнийг цэвэршүүлэхдээ үг ашигласнаар л хүнийг ёроолгүй нүхэнд оруулсан. Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болох үедээ бүгдийг гүйцэлдүүлж, бүхнийг илчлэхийн тулд голчлон үг ашигладаг. Тэр юу болохыг чи үгээс нь л харж чадна; Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг чи үгээс нь л харж чадна. Бие махбодтой болсон Бурхан газар дэлхийд ирэх үедээ үг хэлэхээс өөр ажил хийдэггүй—тиймээс баримт шаардлагагүй; үг л хангалттай юм. Яагаад гэвэл Тэрээр гол нь энэ ажлыг хийхийн тулд ирсэн, энэ нь хүмүүст Өөрийнхөө үгээс агуу хүч чадал, дээдийн дээд байдал, даруу, нуугдмал байдлаа харуулж, Өөрийнхөө үгээс Өөрийгөө бүхэлд нь мэдүүлэх явдал юм. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүний үгэнд бий. Түүний мэргэн ухаан, гайхалтай байдал нь Түүний үгэнд оршдог. Үүгээр Бурханы үгээ хэлдэг олон арга барилыг чамд харуулдаг. Бурхан маш удаан хугацаанд ажилласан; энэ нь голчлон хүнийг хангаж, хүнийг ил болгож, засахын төлөө байсан. Бурхан хүнийг амархан хараадаггүй, хараасан ч гэсэн үүнийгээ үгээр дамжуулан үйлддэг. Иймээс, Бурхан махбод болсон энэ эрин үед, Бурхан өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөж байгааг дахин үзэх гэж бүү хичээ, үргэлж тэмдэг хүлээхээ боль—энэ нь ямар ч хэрэггүй! Тэдгээр тэмдэг хүнийг төгс болгож чадахгүй! Ний нуугүй хэлэхэд: Өнөөдөр махбод дахь бодит Бурхан Өөрөө үг л хэлдэг болохоос үйлддэггүй. Энэ бол үнэн! Тэрээр үг ашиглан чамайг төгс болгож, үг ашиглан чамайг хооллож, ундалдаг. Тэр бас үг ашиглан ажилладаг ба Өөрийнхөө бодит байдлыг чамд мэдүүлэхийн тулд баримтын оронд үг ашигладаг. Хэрвээ чи Бурханы ийм төрлийн ажлыг ухамсарлах чадвартай бол амархан сөрөг болохгүй. Та нар сөрөг зүйлд анхаарал хандуулахын оронд эерэг зүйлд л анхаарах ёстой—өөрөөр хэлбэл, Бурханы үг биелсэн ч бай үгүй ч бай, баримт гарч ирсэн ч бай үгүй ч бай, Бурхан хүнийг Өөрийнхөө үгээс амь олж авахад хүргэдэг нь хамгийн агуу тэмдэг төдийгүй маргашгүй баримт юм. Энэ нь Бурханы тухай мэдлэг олж авах хамгийн сайн нотолгоо бөгөөд тэмдгээс агуу тэмдэг юм. Зөвхөн эдгээр үг л хүнийг төгс болгож чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

42. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлах юм уу үнэмшүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; энэ нь Бурханы агуу хүч чадлыг харуулж чадахгүй. Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг харуулах боломжгүй болж, улмаар хүнийг төгс болгох ч боломжгүй байх байв. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин үгээр хүнийг усалж, хариулдаг бөгөөд үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болдог. Энэ бол Түүний хийдэг ажил, хэлдэг үгийн зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барил ашигладаггүй—Тэрээр хүнийг төгс болгохын тулд үг ашигладаг ба ажлын олон өөр арга барилыг ашиглаж хүнийг төгс болгодог. Үгийн цэвэршүүлэлт, засалт, хангалтын аль нь байх нь хамаагүй, Бурхан хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан, гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд олон өөр өнцгөөс ярьдаг… Асар их гай зовлонгоос гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэж Би өмнө нь хэлсэн. Эдгээр үг ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, засалт болон элдэв янзын цэвэршүүлэлт туулсныхаа дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн утгатай. Ийм хүмүүсийн итгэл тодорхойгүй биш, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч хүчит үйлс хараагүй; сүртэй бичиг үсэг, хоосон сургаал ярьж, гүн гүнзгий ойлголтыг илэрхийлж чаддаггүй; харин тэдэнд бодит байдал, Бурханы үг байдаг, Бурханы талаарх бодит, жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы агуу хүч чадлыг илүү сайн харуулж чадах бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

43. Эцсийн өдрүүдэд, бие махбодтой болсон Бурхан голчлон үг хэлэхийн тулд газар дээр ирсэн. Есүс ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж, цовдлолын золин авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Тэрээр Хуулийн эрин үеийг төгсгөж, бүх хуучин зүйлийг халсан. Есүсийн ирэлт нь Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг авчирсан; эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үеийг төгсгөл болгосон юм. Тэрээр голчлон Өөрийн үгийг хэлэхээр, үг ашиглан хүнийг төгс болгож, гэгээрүүлж, гэрэлтүүлэхээр, хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй бурханы орон зайг арилгахаар ирсэн билээ. Есүс ирэх үедээ энэ үе шатны ажлыг хийгээгүй. Есүс ирээд олон ид шид үзүүлсэн, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулсан ба цовдлолын золин авралын ажлыг хийсэн юм. Үүний үр дүнд, өөрсдийн үзэлдээ хүмүүс Бурхан ийм л байх ёстой гэж боддог. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй бурханы дүрийг арилгах ажил хийгээгүй; харин Тэр цовдлогдож, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь хүний үзэл дэх тодорхойгүй бурханы эзэлж буй орон зайг арилгадаг, ингэснээр тодорхойгүй бурханы дүр хүний зүрх сэтгэлд байхаа больдог. Өөрийн бодит үг, ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг тун бодит, хэвийн ажлаар дамжуулан Тэрбээр Бурханы бодит байдлыг хүнд мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар, Бурхан хүнийг бүрэн төгс болгож, бүх зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн махбодын хэлсэн үгийг ашигладаг. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөгийн ажлыг мэдэх нь

44. Эцсийн өдрүүдэд Бурхан голчлон Өөрийн үгийг хэлэхийн тулд ирсэн. Тэрээр Сүнсний өнцгөөс, хүний өнцгөөс болон гуравдагч хүний өнцгөөс ярьдаг; Тэрээр хэсэг хугацаанд нэг арга зам ашиглан өөр өөр байдлаар ярьдаг ба хүний үзлийг өөрчилж, хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүрийг арилгахын тулд үг хэлэх арга барилыг ашигладаг. Энэ бол Бурханы хийдэг үндсэн ажил юм. Бурхан өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, ид шид үзүүлж, эд материалын ерөөлийг хүнд хайрлахаар ирсэн гэж хүн итгэдэг учраас тийм зүйлсийг хүний үзлээс арилгахын тулд Бурхан ажлын энэ үе шатыг буюу гэсгээлт, шүүлтийн ажлыг хэрэгжүүлдэг, ингэснээр хүн Бурханы бодит болон хэвийн байдлыг мэдэж, зүрх сэтгэлээс нь Есүсийн дүр арилж, Бурханы шинэ дүрээр солигдож болох юм. Хүний доторх Бурханы дүр хуучин болмогцоо шүтээн болдог. Есүс ирээд ажлын тухайн үе шатыг биелүүлэхдээ Бурханыг бүхэлд нь төлөөлөөгүй. Тэр зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлж, зарим үгийг хэлж, эцэст нь цовдлогдсон юм. Тэрээр Бурханы нэг хэсгийг төлөөлж байв. Бурхан юу болох бүхнийг Тэр төлөөлж чадаагүй, харин Бурханы ажлын нэг хэсгийг хийхдээ Бурханыг төлөөлсөн юм. Учир нь, Бурхан маш агуу, маш гайхалтай, ойлгошгүй бөгөөд эрин үе болгонд ажлынхаа нэг хэсгийг л хийдэг билээ. Энэ эрин үед Бурханы хийдэг ажил нь голчлон хүнийг амийн үгээр хангах; хүний уг чанар-мөн чанар, завхарсан зан чанарыг ил болгох; шашны үзэл, феодалын сэтгэлгээ, хоцрогдсон сэтгэлгээ, хүний мэдлэг, соёлыг таягдан хаях явдал юм. Бурханы үгээр ил болгосноор эдгээр зүйлийг бүгдийг нь цэвэрлэх ёстой. Эцсийн өдрүүдэд хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг гайхамшиг биш, харин үг ашигладаг. Тэрээр хүнийг илчилж, шүүж, гэсгээж, төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан, хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож авдаг, мөн Бурханы үгээр дамжуулан Бурханы үйл хэргийг хардаг. Хуулийн эрин үед Ехова Өөрийн үгээр Мосег Египетээс удирдан гаргасан ба израильчуудад зарим үгийг хэлсэн; тэр үед Бурханы үйл хэргийн нэг хэсэг нь илчлэгдсэн боловч хүний хэв чанар хязгаарлагдмал бөгөөд мэдлэгийг нь юу ч бүрэн дүүрэн болгож чадаагүй учраас Бурхан үргэлжлүүлэн үг хэлж, ажилласан юм. Нигүүлслийн эрин үед хүн Бурханы үйл хэргийн нэг хэсгийг дахин нэгэнтээ харсан. Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж чадсан ба цовдлогдоод гурван өдрийн дараа амилж, хүний өмнө махбодоор харагдсан юм. Бурханы талаар хүн үүнээс илүү юу ч мэдээгүй. Бурханы өөрт нь илчилснийг л хүн мэддэг ба хэрвээ Бурхан хүнд өөр юу ч илчлэхгүй бол хүн тийм хэмжээнд л Бурханыг хязгаарлана. Тиймээс Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлэх гэсэндээ, Бурханы мөн чанарыг хүн аажмаар мэдэж аваг гэсэндээ Бурхан үргэлжлүүлэн ажилладаг. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан Өөрийн үгийг ашигладаг. Чиний завхарсан зан чанар Бурханы үгээр ил болгуулдаг бөгөөд шашны үзэл чинь Бурханы бодит байдлаар солигддог. Эцсийн өдрүүдэд Бурхан үндсэндээ “Үг махбод болж, Үг махбодод ирж, Үг нь махбодоор илэрдэг” гэсэн үгийг биелүүлэхээр бие махбодтой болсон бөгөөд хэрвээ чамд энэ тухай бүрэн гүйцэд мэдлэг байхгүй бол чи бат зогсож чадахгүй. Эцсийн өдрүүдэд Бурхан голчлон Үг нь махбодоор илэрдэг ажлын үе шатыг гүйцэлдүүлэхийг зорьдог, энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөгийн ажлыг мэдэх нь

45. Эцсийн өдрүүдийн ажилд үгийн сүр хүч нь тэмдэг, гайхамшгийн илрэлээс илүү байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийнхаас давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө олж мэдэх ямар ч аргагүй. Тэдгээрийг үгээр ил болгох үед чи аяндаа олж мэднэ; тэгээд хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгийн эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшиг үзүүлснээр дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүнд нигүүлсэл л өгдөг боловч хүний махан бие Сатаных хэвээр байдаг ба завхарсан сатанлаг зан чанар хүний дотор байсаар байдаг. Өөрөөр хэлбэл, ариусгагдаагүй зүйл нүгэл болон бузарт хамаатай хэвээр байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л хүн Бурханаар авхуулж, ариусаж чаддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

46. Ажлын энэ үе шат нь чамд Еховагийн хууль болон Есүсийн золин авралыг тодорхой ойлгуулна, ингэснээр чи үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх ач холбогдол, мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл Библид сохроор итгэж, биширч байснаа ойлгож болох юм. Энэ бүхэн нь чамд нэгд нэггүй ойлгох боломж олгоно. Чи Есүсийн хийсэн ажил болон өнөөдрийн Бурханы ажлын аль алиныг ойлгож авна; чи бүх үнэн, амь, замыг ойлгож, нүдээр харна. Есүсийн хийсэн ажлын үе шатанд Есүс яагаад эцсийн ажлыг хийлгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлох үед үг нь ч бас төгсгөл болсон; цовдлогдсоных нь дараа Түүний ажил бүрмөсөн дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлж, Бурханы бүх ажил гүйцэлдсэний дараа л Түүний ажил дууссан байх болно. Есүсийн ажлын үе шатанд хэлэлгүй үлдээсэн, эсвэл тодорхой илэрхийлээгүй олон үг байсан юм. Гэсэн ч Есүс юуг хэлсэн, юуг хэлээгүйгээ тоогоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгийн үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд одоогийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг дуусгахын төлөө байдаг. Хэрвээ үгийг бүр дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг гүйцэлдүүлэх ямар ч аргагүй байх болно, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашиглан бүх ажил төгсгөлдөө очиж, гүйцэлддэг. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэрээр чимээгүй явж одсон бөгөөд өнөөдөр ч гэсэн Түүний үгийг ойлгодоггүй, ойлголт нь буруу ч зөв гэж итгэсээр байдаг, буруу гэдгээ ч мэддэггүй олон хүн байсаар байгаа. Эцсийн үе шат Бурханы ажлыг бүрэн төгсгөж, гүйцэлдүүлнэ. Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүгд ойлгож, мэдэж авна. Хүмүүсийн доторх үзэл, санаа зорилго, эндүү ташаа ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх үзэл, шүтлэггүй хүмүүсийн тухай үзэл бодол болон бусад бүх гажуудал засагдана. Тэгээд хүн амьдралын бүх зөв зам, Бурханы хийсэн бүх ажил, бүхий л үнэнийг ойлгоно. Тийм зүйл болох үед ажлын энэ үе шат төгсгөлдөө очно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2

47. Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед гацаж үлдвэл Бурханы төрөлх зан чанарыг мэдэх нь бүү хэл, өөрсдийн завхарсан зан чанараас хэзээ ч ангижрахгүй. Хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдардаг мөртөө Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах боломжийг өөрсдөд нь олгодог амийн замгүй байдаг бол итгэлдээ Бурханыг үнэхээр олж авч хэзээ ч чадахгүй. Энэ төрлийн итгэл үнэхээр өрөвдөлтэй. Энэ номыг уншиж дуусаад, Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсан үедээ чи олон жил тээсэн хүсэл чинь эцэстээ биелснийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдэрнэ; одоо л Бурханы царайг ширтэж, Бурханы хувийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг ойлгож, Бурхан хэчнээн бодит, бөгөөд төгс хүчтэй болохыг үнэхээр мэдэрсэн гэж чамд санагдана. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдэрнэ. Энэ үед чи Бурханд итгэх гэж юу болох, Бурханы санаа зорилгод нийцэх гэж юу болох талаар тодорхой мэднэ. Мэдээж, хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухай баримтыг голж, эсвэл үгүйсгэвэл юу ч олж авалгүй гар хоосон үлдээд, эцэст нь Бурханыг эсэргүүцсэн гэмтэй гэж хэлүүлнэ. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан—Төгс Хүчитийн нэрэн дор орно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч, илүү их, илүү өндөр үнэнийг олж авч, бас жинхэнэ амьдралыг хүлээн авч чадна. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй үзэгдлийг харна: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж харахад долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын илэрхийлэл нь бас энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт, шүүлтийн урсгалд хүний Хүү айлдвараараа дамжуулан төрөлх зан чанараа илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгодог нь Иоханы харсан хүний Хүүгийн нүүр царайн үнэн зөв дүрслэл юм. (Мэдээж, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн авдаггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.) Хүний хэлийг ашиглан Бурханы жинхэнэ нүүр царайг бүрэн илэрхийлж чадахгүй тул Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд төрөлх зан чанараа илэрхийлэх арга барилыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлх зан чанарыг ойлгосон бүх хүн нь хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан дэндүү агуу бөгөөд хүний хэлээр бүрэн илэрхийлэх аргагүй. Хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулмагцаа дэнгүүдийн дундах хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэднэ: “Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв.”

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

48. Байлдан дагуулалтын ажил яагаад сүүлчийн үе шат вэ? Энэ нь яг нарийндаа төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулахын төлөө байдаг бус уу? Энэ нь гэсгээлт, шүүлтээр байлдан дагуулах ажлын явцад, жинхэнэ нүүр царайгаа харуулж, дараа нь төрлийнхөө дагуу ангилагдах боломжийг хүн бүрд олгохын төлөө байдаг бус уу? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа хэрэг гэж хэлэхийн оронд төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулж байгаа хэрэг гэж хэлсэн нь дээр байж магад. Энэ нь, хүмүүсийн нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг илчилж, улмаар ёрын муу, эсвэл зөв шударга эсэхийг нь шийдэх явдал юм. Байлдан дагуулалтын ажлын дараа сайныг шагнаж, мууг шийтгэх ажил явагддаг. Бүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүсийг бүхий л орчлон ертөнцөд Бурханы ажлыг түгээх дараагийн алхамд байрлуулна; байлдан дагуулагдаагүй хүмүүсийг харанхуйд байрлуулах ба тэд гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрлийнхөө дагуу ангилагдаж, ёрын муу хүмүүс ёрын муугийн бүлэгт ангилагдаж, дахин хэзээ ч нарны гэрэлд байхгүй бөгөөд зөв шударга хүмүүс сайнтай ангилагдан гэрлийг хүлээн авч, үүрд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойрхон байна; хүний төгсгөл нүдэнд нь тодорхой харагдсан бөгөөд бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдана. Тэгвэл хүмүүс дор бүрнээ төрлөөрөө ангилагдахын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхлээд байлдан дагуулалтын бүх ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх илчлэлт нь гэсгээлтийн явцад, мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүх суудлын өмнө хийгддэг…

Эцсийн өдрүүд нь байлдан дагуулалтаар дамжуулан бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үе юм. Байлдан дагуулалт нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл, хүн бүрийн нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс, хүмүүсийг яаж төрлийнх нь дагуу ангилж чадах юм бэ? Та нарын дунд хийгдэж буй төрлийнх нь дагуу ангилах ажил бол бүхий л орчлон ертөнц дэх ийм ажлын эхлэл юм. Үүний дараа, бүх газар нутгийн хүмүүс болон бүх үндэстэн угсаатан ч бас байлдан дагуулалтын ажлыг хүлээн авах ёстой болно. Энэ нь, бүтээл дэх хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдаж, шүүх суудлын өмнө бууж өгч шүүгдэх ёстой болно гэсэн үг юм. Хэн ч, юу ч энэхүү гэсгээлт, шүүлтийн зовлонгоос зугтаж чадахгүй, мөн төрлийнхөө дагуу ангилагддаггүй ямар ч хүн, ямар ч зүйл үгүй; хүн бүр ангилагдана, учир нь бүх зүйлийн төгсгөл ойртож, тэнгэр, газар бүгд төгсгөлдөө хүрсэн. Хүний оршин тогтнол төгсгөл болох өдрөөс хүн яахан зугтаж чадах билээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын бодитой түүх (1)

49. Хүнийг байлдан дагуулах эцсийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эрхшээлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болсон Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр Сатаны эсрэг тэрсэлж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулалтын ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болно, Сатаныг бүрэн ялах ч боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарыг өөрчилж, хүний анхдагч эрүүл ухааныг сэргээснээр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

50. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Бурханаар эцэст нь авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажил нь мөн чанартаа эцсийн амралтын өдрийн төлөө хүмүүсийг ариусгах зорилготой; эс бөгөөс хүн төрөлхтний нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний тэрслүү элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, газар дээр хүн төрөлхтний илүү өндөр байдалд орж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдэлнэ; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдөрт орж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэхийг нь цаашид зөвшөөрөхгүй. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд ёрын муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханы төлөө хөдөлмөрлөсөн. Гэвч, сүүлчийн өдөр ирэхэд ёрын муу байдлынхаа улмаас, тэрслүү байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдан хаягдаж, устгагдана; хожмын ертөнцөд тэд хэзээ ч оршин тогтнохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд цаашид амьдрахгүй. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ормогц сүнс ч бай, махан биед амьдарсаар байгаа хүмүүс ч бай хамаагүй, мууг үйлдэгчид болон аврагдаагүй хүмүүс бүгд устгагдана. Мууг үйлдэгч энэ сүнснүүд болон хүмүүс, зөв шударга хүмүүсийн сүнс болон зөв шударгыг үйлдэгч хүмүүсийн тухайд гэвэл, ямар эринд байгаагаас үл хамааран ёрын муу хүмүүс эцэстээ бүгд устгагдаж, зөв шударга бүх хүн амьд үлдэнэ. Хүн, эсвэл сүнс аврал хүртэх эсэх нь тэр чигтээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгддэггүй; харин тэд Бурханыг эсэргүүцсэн үү, эсвэл Бурханы эсрэг тэрсэлсэн үү гэдэгт үндэслэн тодорхойлогддог. Өмнөх эринд мууг үйлдээд, аврал хүртэж чадаагүй хүмүүс эргэлзээгүй шийтгэлийн бай болох бөгөөд одоогийн эринд мууг үйлддэг, аврагдаж чадахгүй хүмүүс ч бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг амьдардаг эринийх нь дагуу биш, харин сайн муугийн үндсэн дээр ангилдаг. Ийнхүү ангилмагцаа тэднийг тэр даруй шийтгэж, шагнадаггүй; харин Бурхан эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлаа хийж дууссаныхаа дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэнэ. Үнэндээ Тэрээр хүн төрөлхтнийг аврах ажлаа хийж эхэлснээсээ хойш хүмүүсийг сайн муугаар нь ангилсаар ирсэн. Гэхдээ Өөрийнх нь ажил дууссаны дараа л Тэрээр зөв шударга хүмүүсийг шагнаж, ёрын мууг шийтгэнэ; ажлаа дуусгаад Тэр тэднийг ангилж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхэлдэг юм биш. Харин ч Өөрийнх нь ажил бүрэн дуусах үед л үүнийг хийнэ. Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь ганцхан зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр бүрэн ариусгагдсан хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачна. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Өмнөх: 1.2. Нигүүлслийн эрин үе дэх ажлын тухай Бурханы илчлэлийн талаар

Дараах: 2. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын тухай үгс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх