Үг нь махбодоор илэрсэн

Агуулга
  • Нэгдүгээр хэсэг:Бие махбод болсон Бурханы үйлчлэлээ хэрэгжүүлж байх үеийн айлдварууд
    • Хавсралт: Бурханы үгийн нууцлаг байдлын тайлбарууд
      • Хоёрдугаар хэсэг:Бие махбод болсон Хүний Хүүгийн чуулгануудаар явахдаа хэлсэн үгс (I)
        • Бие махбод болсон Хүний Хүүгийн чуулгануудаар явахдаа хэлсэн үгс (II)
          • Бие махбод болсон Хүний Хүүгийн чуулгануудаар явахдаа хэлсэн үгс (III)
            • Бие махбод болсон Хүний Хүүгийн чуулгануудаар явахдаа хэлсэн үгс (IV)
              • Гуравдугаар хэсэг

                Төгсгөлийн үг

                Хэдийгээр эдгээр үгс нь Бурханы бүх илэрхийлэл биш боловч тэдгээр нь, Бурханыг мэдэж, зан чанараа өөрчлөх хүмүүсийн зорилгыг биелүүлэхэд хангалттай юм. Хятадын эх газар дахь Бурханы ажил дууссан учраас, эдгээр нь Бурханы хэлж чадах бүх үгс болохоор Тэр Өөрийн хэлэх ёстой бүх үгийг айлдаж дууссан ба Түүнд ямар нэгэн шинэ айлдвар яавч байхгүй гэдгийг энэ нь батална гэж зарим хүмүүс бодож магадгүй юм. Цаашлаад “Үг махбодоор илэрсэн” ном нь Хаанчлалын эрин үе дэх Бурханы бүх илэрхийллийг агуулдаг ба энэхүү номыг хүлээн авах нь Бурханы бүх зүйлийг хүлээн авахтай адилхан эсвэл энэ ном нь Библийн адилаар хожим хүмүүсийг удирдан хөтлөх болно гэж итгэдэг хүмүүс ч байдаг. Хүмүүс Бурханд үргэлж хязгаарлалт тавих дуртай байдаг учраас эдгээр үзэл бодлыг баримталдаг хүмүүс цөөнх биш гэж Би итгэдэг. Хэдийгээр тэд бүгд Бурхан бол бүхнийг чадагч агаад бүхнийг хамардаг гэж тунхагладаг боловч хүмүүсийн угийн зан нь Бурханыг тодорхой цар хүрээн дотор хязгаарлахдаа амархан байдаг. Хүн бүхэн Бурханыг мэдэж авахын зэрэгцээ мөн Түүнийг эсэргүүцэж, хязгаарлаж байгаа.

                Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажил дөнгөж л эхэлсэн. Энэ номон дахь Бурханы бүх айлдварууд нь тухайн үед Түүнийг дагаж байсан хүмүүст л чиглэж байсан бөгөөд тэдгээр нь ердөө бие махбод болсон одоогийн Бурханы илэрхийллүүдийн нэг хэсэг, тэдгээр нь Бурханы бүх зүйлийг төлөөлдөггүй. Цаашлаад энэ нь бие махбодтой болсон Бурханы энэ удаа хийх гэж байгаа бүх ажил юм гэж хэлж болохгүй. Бурхан өөр өөр угсаатан, үндэстний хүмүүс рүү Өөрийн үгийг чиглүүлэх ба Тэр бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хуучин эринийг төгсгөнө, иймээс Тэр Өөрийнхөө үгийн ийм жаахан хэсгийг илэрхийлснийхээ дараа хэрхэн үүнийг дуусгаж чадах юм бэ? Бурханы ажил зүгээр л өөр өөр цаг хугацаанд болон өөр өөр алхмуудад хуваагддаг билээ. Тэр Өөрийн төлөвлөгөөний дагуу ажиллаж, Өөрийн алхмуудын дагуу Өөрийн үгийг илэрхийлж байгаа. Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг хүн яаж ойлгож чадах юм бэ? Миний энд тайлбарлаж байгаа бодит баримт бол энэ: Бурхан юу болох, Түүнд юу байгаа нь үүрд шавхагдашгүй бөгөөд хязгааргүй. Бурхан бол амийн болон бүх зүйлийн эх сурвалж юм. Бурханыг ямар ч бүтээгдсэн зүйл ойлгож чадашгүй. Эцэст нь Би хүн бүхэнд ийнхүү сануулах ёстой: Бурханыг ном, үгс эсвэл Түүний урьдны айлдваруудаар дахин бүү хязгаарла. Бурханы ажлын шинж чанарт зориулсан цорын ганц үг нь – шинэ юм. Тэр хуучин замаар явж эсвэл Өөрийн ажлыг давтах дургүй, цаашлаад Тэр, Түүнийг тодорхой цар хүрээнд хязгаарласнаар Түүнд шүтэн мөргөхийг хүмүүсээс хүсдэггүй. Энэ бол Бурханы зан чанар билээ.