720 Хүний жинхэнэ дуулгавартай байдлыг Бурхан хүсдэг

I

Хүмүүсийн дуулгавартай байдал,

үгийг нь эдэлж байгаагаар нь,

амьдралынх нь зовлон шаналалаар

Бурхан тэднийг төгс болгодог.

Ийм итгэлээр л

тэдний зан чанар өөрчлөгдөж,

Бурханы тухай мэдлэгтэй болдог.


Бурханы нигүүлслийг л эдэлдэг хүмүүс

төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй.

Тэдний тэвчээр, үнэн сүсэг

дуулгавартай байдал,

хайр нь өнгөцхөн байдаг.

Тэд Бурханыг мэдэж чадахгүй,

Бурханыг мэдсэн байлаа ч

өнгөц мэдлэг л олж авсан байдаг.


Иймээс тэд “Бурхан хүнд хайртай,

хүнд энэрэнгүй ханддаг” гэж ярьдаг.

Энэ нь Бурханыг мэддэггүйг нь харуулдаг.


Чи Бурханы нигүүлсэлд амьдрахдаа

сэтгэл хангалуун бус байвал,

үнэнийг сэтгэлээсээ хүсэж,

үнэнийг эрж хайдаг бол,

Бурханаар авхуулахыг эрэлхийлдэг бол

энэ бол Түүний хүсдэг итгэл,

тийм ээ, Түүний хүсдэг итгэл,

Бурханд дуулгавартай байгаа явдал.


II

Бурханы үгээр цэвэршүүлэгдэж,

шалгалт ирэх үед Бурханыг

дуулгавартай дагаж чадахгүй,

эргэлздэг, бүдэрдэг бол

энэ нь дуулгаваргүй байдал юм.

Тэдэнд Бурханд итгэх тухай дүрэм журам,

Библид үндэслэсэн хоосон номлол байдаг.


Хүний зүйлээр дүүрсэн энэ хүмүүс

дур сонирхлоороо Бурханд захирагддаг.

Бурхан ийм дуулгавартай байдлыг хүсэх үү?


Энэ бол өөрийгөө тайвшруулж байгаа хэрэг,

Бурханд дуулгавартай байгаа юм биш.

Энэ чинь доромжлол биш гэж үү?

Чи бол Египетийн Фараон,

мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг.

Бурхан чамаас ийм үйлчлэл хүсдэггүй.

Тиймээс гэмшиж, өөрийгөө мэдэхийг хичээ.

Саад бололгүй, байр сууриа мэд,

эсвэл Бурханыг эсэргүүцсэн гэж шийтгүүлнэ.


Чи Бурханы нигүүлсэлд амьдрахдаа

сэтгэл хангалуун бус байвал,

үнэнийг сэтгэлээсээ хүсэж,

үнэнийг эрж хайдаг бол,

Бурханаар авхуулахыг эрэлхийлдэг бол

энэ бол Түүний хүсдэг итгэл,

тийм ээ, Түүний хүсдэг итгэл,

Бурханд дуулгавартай байгаа явдал,

Бурханд дуулгавартай байгаа явдал.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 719 Бурханы ажлыг үнэхээр дуулгавартай дагадаг хүмүүс Түүгээр авхуулж чаддаг

Дараах: 721 Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс Бурханыг эсэргүүцдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх