232 Бурхан маш удаан хүлээсэн

Хүний эргэхийг хэр удаан хүлээснийг тань хэн мэдэх билээ?

Хүний төлөө хэчнээн их уйгагүй төлөөс төлснийг тань хэн мэдэх билээ?

Өршөөл тань хэчнээн хязгааргүй ихийг хэн мэдэх билээ?

Сэтгэл тань хэчнээн үзэсгэлэнтэй, сайхныг хэн ойлгож чадах билээ?


I

Тун олон жил Танд итгэсэн ч үнэнийг би хэзээ ч эрэлхийлсэнгүй.

Гаднаа Таныг дагадаг байсан ч зүрх сэтгэл минь Таных байсангүй.

Залбирахдаа Таныг үргэлж хуурч, үгээрээ л Таныг магтдаг байсан.

Жаахан ажил хийчхээд өөртөө их бахдаж, бүх алдрыг өөртөө авдаг байсан.

Өмнө тань зогсох атлаа Таныг хэзээ ч мэдсэнгүй, үнэн ба амь гэж юу болохыг ч мэдсэнгүй.

Хоосон сургаалаар зэвсэглэхэд л анхааран, Таны үгийг хэзээ ч хэрэгжүүлж, туулсангүй.

Бичиг үсэг, хоосон сургаалыг өнгөцхөн ойлгоод, өөрийгөө би тун агуу гэж боджээ.


II

Намайг гэх Таны хайр чимээгүйхэн ирж, намайг Та зэмлэж, сахилгажуулж, засаж, харьцсан.

Үгийн тань шүүлт хоёр нүүрт багийг минь хуу татсан.

Таны хайрыг хариулах гэж бус, өөрийн төгсгөл, хүрэх газрын төлөө л би зовж, өөрийгөө зарлагадсан.

Туйлын завхарсан, тун ов мэхтэй, жигшүүртэй гэдгээ би олж харсан.

Шалгалтаар илчлэгдэх үедээ би Таныг буруугаар ойлгож, цурхиран уйлж, шаналан цөхөрсөн.

Таны сайн санаа зорилгыг хэзээ ч ойлгоогүй. Надад мөс чанар, эрүүл ухаан байгаагүй.

Ийм тэрслүү байсан би яаж хүн гэж дуудуулах үнэ цэнтэй байх билээ?


III

Таны хайр чулуун зүрхийг минь уяраасан халуун дулаан урсгал мэт байсан.

Шалгалт, цэвэршүүлэлт шаналантай ч, завхралыг минь цэвэрлэх учиртай байсан.

Таны хүслийг ойлгосон тул зүрх сэтгэл минь эргэж, би харууслын нулимс унагадаг.

Тэгтлээ эсэргүү, мэдлэггүй явсан би хүслийг тань хайхраагүй өөрийгөө үзэн яддаг.

Гэвч Та намайг үргэлж харж хандан, намайг аврахын тулд чадах бүхнээ хийдэг.

Таны сэтгэл тун үзэсгэлэнтэй сайхан, би үнэнийг эрэлхийлж, бодит байдалд орохыг хүснэ.

Хүн шиг авирлаж, Таны сэтгэлийг тайтгаруулахын тулд үүргээ биелүүлэхээр би шийдлээ.

Та хэчнээн нөхөрсөг, хайр татам болохыг би харсан. Та л хүний хайрыг хүртэх үнэ цэнтэй.

Таныг дахин хүлээлгэлгүй, чин сэтгэлээ Танд зориулна.

Дахин харуусахгүйн тулд би сэтгэлдээ Таныг хайрлахыг л хүснэ.

Тантай нийцэлтэй байхын тулд би сэтгэлдээ Таныг хайрлахыг л хүснэ.

Өмнөх: 231 Үнэнийг эрэлхийлэхгүй бол бүтэлгүйтэх нь лавтай

Дараах: 233 Эцсийн мөчүүдийг нандигна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх