115 Бурханы үгийн үнэн маш нандин

1 Бурхан газарт ирж, үнэнийг айлдан, бидний дунд амьдардаг. Бурханы үг намайг замчилдаг болохоор би тодорхойгүй байдлаар хайхаа больсон. Өдөр бүр би Бурханы үгийг уншиж, Түүний өмнө амьдардаг; Ариун Сүнс намайг гэрэлтүүлж, гэгээрүүлдэг. Би үнэнийг бүр илүү тодорхой ойлгож, миний амь аажмаар өсөж байна. Бурханы үг хүний завхралын бодит баримтыг илчилдэг бөгөөд би бүрэн дүүрэн итгэдэг. Шүүлт, шалгалтаар завхрал минь цэвэрлэгдэж байна. Бурханы баялаг үгийг эдэлснээр би маш ихийг олж авсан. Бурханы зан чанарын зөвт, ариун байдлыг хараад зүрх сэтгэл минь бишрэл, хүндлэлээр дүүрдэг.

2 Бурханы үгийг уншаад би үнэнийг ойлгож, махан биеийн хязгаарлалтыг даван гардаг. Үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг эрж хайж, Бурханыг дуулгавартай дагаад би үнэнч хүний төрхийг амьдран харуулдаг. Завхарсан зан чанараа хаяснаар би Бурханы үгийн үнэн хэчнээн эрхэм нандин болохыг хардаг. Бурханы үгийг хэрэгжүүлснээр би үнэн болон амийг олж авдаг, зүрх сэтгэл минь өөр юу ч нэхдэггүй. Бурханы хайр хэчнээн агуу, хэчнээн бодит болохыг хараад би үнэн сэтгэлээ Бурханд баяртайгаар өгдөг. Урд минь ямар ч бэрхшээл, зовлон байх нь хамаагүй, дээд зэргийн итгэлтэйгээр би дагана. Бурханыг хайрлаж, Бурханаас эмээж, муугаас зайлахаар чармайхад зам улам гэгээлэг болдог. Эцсээ хүртэл Христийг дагаж, Бурханд үнэнч байснаар би инээмсэглэсэн царайг нь угтан авдаг.

Өмнөх: 114 Бурханы хүмүүсийн залбирал

Дараах: 116 Үнэнч хүмүүс л хүний төрхтэй байдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх