244 Хүнийг гэх Бурханы аврал тун бодитой

1 Христийн үгийн шүүлтийг туулаад, зүрх сэтгэл минь эцэст нь сэрдэг. Асар гүн гүнзгий завхарсан, Сатаны үр удам гэдгээ би олж хардаг. Бурханы үг намайг байлдан дагуулаагүй бол Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрөх тун хэцүү. Бодол санаа, үйлдэл минь сатанлаг зан чанараар бялхсаныг би эргэцүүлдэг. Алдар нэр, байр суурь л эрэлхийлж, хааны эрх мэдэл эзэмшихийг би хүссэн. Үзэл, төсөөллөөр амьдардаг атлаа би үнэнийг эзэмшдэг гэж төсөөлсөөр явсан. Шаргуу ажиллаж, зовсныхоо хариуд Бурханы ерөөлийг хүртэж чадна гэж бодсон. Бодол, үйл хэргээ эргэцүүлээд би хэчнээн биеэ тоосон, мэдлэггүй болохоо олж харсан. Бурханы үгийн илчлэлт, шүүлт байгаагүй бол би өөрийгөө мэдэж чадахгүй байх байсан; Бурханы шүүлтийн ачаар л би үнэхээр гэмшсэн.

2 Бурхан хатуу үгээрээ зүрх сэтгэлийн минь гүнийг сүлбэдэг. Шаналдаг ч би Бурханы үг үнэн гэдгийг сэтгэлдээ ойлгодог. Бурхан маш эрхэмсэг, сүрлэг атлаа даруу төлөв; би зайлах аргагүй ичгүүр сонжуурыг мэдэрч, туйлын их гэмшилтэйгээр Бурханы өмнө мэхийдэг. Би үнэнч хүн байхаар шийдсэн, үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханыг дуулгавартай дагаж сурах ёстой. Үнэний шүүлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол би хүн байхад тэнцэхгүй. Одоо ч дуулгаваргүй байж зүрхэлбэл би Бурханы зан чанарт халдана; Бурханыг зориуд эсэргүүцвэл мөс чанар, эрүүл ухаангүй тэр өөдгүй хүмүүсийн нэг болно.

3 Бурханы үгийн шүүлтийг туулаад олон үнэнийг би ойлгосон. Сатан эрх барьдгийн улмаас дэлхий харанхуй, ёрын муу байдаг. Сатанлаг зан чанарт удирдуулсан хүмүүс мууг хийж, нүгэл үйлдэн, Бурханыг эсэргүүцдэг. Хүн төрөлхтөн сатанлаг зан чанараар бялхдаг ба эцэстээ таягдан хаягдана. Бурханы шүүлт, гэсгээлт л хүн төрөлхтнийг ариусгаж, аварч чаддаг. Бурханы нигүүлсэл, өргөлтийн ачаар л би Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрдөг. Бурханы үгийг идэж ууж, эдлэх нь миний амьдралын хамгийн агуу ерөөл. Бурхан маш хайр татам гэдгийг би хардаг, Бурханыг үүрд магтан, талархъя.

Өмнөх: 243 Миний зүрх сэтгэлд өөр юу ч хэрэггүй

Дараах: 245 Насан туршдаа Бурханыг хайрлахыг л би хүснэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх