146 Харь үндэстнүүдийн дунд Бурханы нэр өргөмжлөгдөнө

I

Бурханы шүүлтийн үүрэг нь

хүнийг дуулгавартай болгохын төлөө,

гэсгээлтийн шалтгаан нь

хүнийг үр дүнтэй өөрчлөхийн тулд юм.

Бурханы хийдэг зүйл

удирдлагынх нь төлөө байдаг ч

Түүний хийдэг бүхэн хүнд ашиг тустай.

Бурхан бүх үндэстнийг

израильчууд шиг дуулгавартай болгож,

тэднийг жинхэнэ хүн болгон,

Израилийн гадна түшиц газартай болохыг хүсдэг.

Энэ бол Түүний удирдлагын ажил,

Харь үндэстнүүд дунд хийх Түүний ажил.

Энэ төгсгөлийн эринд, Бурханы нэр

Харь үндэстнүүд дунд алдаршина.

Түүний үйлсийг Харь үндэстнүүд харж,

үйлсээс нь үүдээд Түүнийг

Төгс Хүчит гэж дуудна.

Түүний үгс биелэх болно,

удахгүй биелэх болно.


II

Хүмүүс ойлгохгүй л байдаг,

тэд Бурханы удирдлагыг тоодоггүй,

зөвхөн ирээдүй болон

хүрэх газартаа л санаа тавьдаг.

Түүний үгс, ажлыг нь үл тоон

бүгд хүрэх газартаа л анхаардаг.

Байдал энэ янзаар үргэлжилбэл,

Бурханы ажил яаж өргөжиж чадах вэ?

Түүний сайн мэдээ яаж түгэх вэ?

Түүний ажил түгэх үед Тэр та нарыг тараана,

Ехова Израилийн овгуудыг ниргэсэнтэй адил

Тэр та нарыг бут ниргэнэ.

Энэ нь Түүний сайн мэдээг дэлхий даяар түгээж,

ажлыг нь Харь үндэстнүүдэд хүргэн,

томчууд, хүүхдүүд ялгаагүй,

Түүний нэрийг алдаршуулж,

Түүний ариун нэрийг

бүх овог, үндэстэн өргөмжлөхийн төлөө юм.

Энэ төгсгөлийн эринд, Бурханы нэр

Харь үндэстнүүд дунд алдаршина.

Түүний үйлсийг Харь үндэстнүүд харж,

үйлсээс нь үүдээд Түүнийг

Төгс Хүчит гэж дуудна.

Түүний үгс биелэх болно,

удахгүй биелэх болно.


III

Бурхан хүмүүст Өөрийгөө Израилийн Бурхан,

Харь үндэстнүүд, хараагдсан хүмүүсийн ч

Бурхан гэдгээ мэдүүлнэ.

Бүх бүтээлийн Бурхан гэдгээ хүмүүст харуулна.

Энэ бол Түүний хамгийн агуу ажил,

эцсийн өдрүүдийн зорилго,

эцсийн өдрүүдэд биелүүлэх цорын ганц ажил.

Тэдгээр нь удахгүй биелэх болно.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-ѳѳс шинэчлэн найруулав

Өмнөх: 145 Сатаны явуулгад үндэслэн Бурханы мэргэн ухаан хэрэгждэг

Дараах: 147 Бүх бүтээл Бүтээгчийн ноёрхол дор эргэн ирнэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх