186 Бурханы хайр хэчнээн бодитой болохыг би харсан

1 Би Бурханы өмнө өргөгдсөн, Бурханы үгийг эдэлснээр зүрх сэтгэл минь жаргалтай болсон. Бурханы зоогт оролцох би үнэхээр дуртай, энэ бол үнэхээр Бурханы хамгийн агуу ерөөл. Бурханы шүүлтийн үг яг л хурц илд мэт муу сэтгэлийг минь ил болгодог. Ерөөлийг нь хүртэх гэж л би Бурханы төлөө зарлагаддаг, надад мөс чанар, эрүүл ухаан үгүй. Маш гүн ялзарсан, ямар ч хүний төрхгүй гэдгээ би харсан. Харуусалд автан би Бурханы өмнө гэмшиж, намайг уучилж, өршөөхийг Түүнээс гуйдаг. Бурхан гэм бурууд минь тааруулж надтай харьцдаггүй, Өөр лүү нь буцаж очихыг минь чимээгүйхэн хүлээдэг. Түүний хайр хэчнээн бодитой болохыг хараад би одоо Түүнийг улам итгэлтэйгээр дагадаг.

2 Бурханы өмнө тайван байж, үнэнийг эрж хайдаг, тэгээд чин санаа зорилгыг нь ойлгодог; Шүүлтийн үгийн цаана Түүний хайр, ерөөл нуугдаж байдаг. Бурханы шүүлтийн үгийг хүлээн авсны дараа л би үнэхээр өөрийгөө мэдэж авдаг. Шалгалт, янз бүрийн зовлонгийн үеэр завхрал минь цэвэрлэгддэг. Бурханы зан чанар хайр татам болохыг хараад би талархал, магтаалаар дүүрдэг. Түүний өмнө баяртайяа захирагдаж, зүрх сэтгэл минь тайван, жаргалтай байдаг. Үнэнч хүн байж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы өмнө амьдрах хэчнээн жаргалтай. Сатанаас зугтаж, Бурханаар авруулснаар хүний төрхийг амьдран харуулж, Бурханыг алдаршуулж чадна.

Өмнөх: 185 Би Бурханыг харсан

Дараах: 187 Би Бурханы хайрыг хариулна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх