216 Өө Бурхан минь, би Таныг орхиж чадахгүй
I
Бурханы үг замчлахгүй бол би зангуугаа алдсан мэт зүг чиггүй хөвнө.
Бурхан дэргэд байхгүй бол сэтгэл шаналж, хоосорно.
Олон жил итгэсэн хэр нь үнэнийг ер эрэлхийлээгүйгээ би өөрийгөө эргэцүүлээд ухаарна.
Оюун санаандаа хэтийн ирээдүй, хүрэх газраа л тээгээд би
Бурханыг хэзээ ч үнэхээр хайрлалгүйгээр ерөөл хүртэхийн тулд л ажиллаж, хөдөлмөрлөжээ.
Бурхан намайг жигшиж, үзэн яддаг; харанхуйд унасан би туйлын их шаналдаг.
Миний гуйлт Бурханыг буцаагаад дэргэд минь ирүүлж чадахгүй.
Бурханаас эмээх сэтгэлгүй би Бурханы өмнө амьдрах эрхгүй.
Бурханы элэгсэг сэтгэлийг санан, өөрийгөө эргэцүүлээд би Бурханд маш их өртэйгөө мэдэрдэг.
II
Шүүлтээр би завхралынхаа үнэнийг тодорхой хардаг.
Биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг, зальхай, овжин би Бурхантай бүр наймаацсан.
Орхиж, зарлагадсанаараа Бурханы ерөөлийг хүртэнэ гэж ч бодсон.
Үзэлтэйгээ зууралдсаны улмаас эмгэнэлт явдал үүдсэн.
Бурханы зөвт зан чанар ямар ч зөрчлийг тэвчдэггүйг ихээхэн цэвэршүүлэлт туулаад ухаарсан.
Би сэтгэлдээ Бурханыг хүндэлж, өөртөө зэвүүцэн, үнэхээр гэмшдэг.
Бурханы шүүлт бүхэлдээ хайр, аврал гэдгийг би хардаг.
Бурханы ачийг хариулахын тулд үнэнийг хэрэгжүүлж, үүргээ биелүүлэхээр шийдлээ.
Үнэнч шударга хүн байж, Бурханыг үнэхээр хайрлан, Түүнд тайвшрал авчрахаар би чармайна.