275 Улс, үндэстэн бүрийн хувь заяаг Бурхан хянадаг

Улс, үндэстний мандаж, доройтох нь

удирдагчид нь Бурханыг шүтэн мөргөж,

ард иргэдээ удирдан Бурханд ойртуулж,

Түүнд шүтэн мөргүүлдэг эсэхээс хамаарна.


I

Улс орон чинь дэвжиж байвч

ард түмэн чинь Бурханаас хол бол

Бурханы ерөөлийг улам улам алдах болно.

Соёл иргэншил нь

хөл доор гишгэгдэн, ард иргэд нь

Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараана.

Тэр улсын хувь заяа нэг л мэдэхэд сүйрнэ.

Бурхан хүчирхэг орнуудыг босгон

хараагдсан орнуудтай тэмцэж,

тэднийг бүр газрын хөрснөөс арчих болно.


Бурхан хүний улс төрийн хэрэгт оролцдоггүй ч

улс, үндэстний хувь заяаг удирддаг.

Бурхан энэ дэлхий, бүх ертөнцийг удирддаг.

Түүний төлөвлөгөө,

хүний хувь заяа нягт уялдаж,

ямар ч хүн, улс орон, үндэстэн

Бурханы дээд эрхээс ангид оршдоггүй.


II

Газарт зөв шударга хүчнүүд байдаг ч хүний сэтгэлд

Бурхан орон зай эзэлдэггүй засаглал хэврэг.

Бурханы ерөөлгүйгээр улс төрийн талбар

ганц цохилт даахгүй, эмх замбараагүй болдог.

Бурханы ерөөлгүй байна гэдэг

наргүй байхтай адил.

Хүн хэчнээн зөв шударга хурал цуглаан хийсэн ч,

удирдагчид нь хэчнээн их ажилласан ч

хүний хувь заяаг өөрчилж чадахгүй.

Ард иргэд нь хоол, хувцастай, амар тайван улсыг

сайн удирдагчтай, сайн улс гэж хүн боддог ч

Өөрийг нь хэн ч шүтдэггүй улсыг Бурхан

газрын хөрснөөс арчиж, устгах улс гэж боддог.

Хүний бодох арга Бурханыхаас хол зөрүүтэй.

Тиймээс Бурханыг шүтдэггүй

удирдагчтай улс орны

хувь заяа нь эмгэнэлтэй,

хүрэх газаргүй байх болно.


Бурхан хүний улс төрийн хэрэгт оролцдоггүй ч

улс, үндэстний хувь заяаг удирддаг.

Бурхан энэ дэлхий, бүх ертөнцийг удирддаг.

Түүний төлөвлөгөө,

хүний хувь заяа нягт уялдаж,

ямар ч хүн, улс орон, үндэстэн

Бурханы дээд эрхээс ангид оршдоггүй.

Хувь заяагаа мэдэхийн тулд

хүн Бурханы өмнө ирэх ёстой.

Өөрийг нь дагаж, шүтдэг хүмүүсийг Бурхан

өөд нь татаж, эсэргүүцэж, голдог хүмүүст

мөхөл, доройтол авчрах болно.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 274 Хүн төрөлхтөн зөвхөн Бурханыг шүтэн мөргөснөөр сайн хувь заяатай байна

Дараах: 276 Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх