176 Хүн төрөлхтний хэрэгцээ шаардлагын улмаас Бурхан бие махбодтой болж ажилласан

Бурхан ямар ч шагнал, олз ашигтай холбоогүй.

Ирээдүйн ургацыг биш,

Өөрийнхөө юмыг л Тэр хураана.

Хүн төрөлхтний төлөө хийдэг бүхэн нь

Өөрийнх нь ашгийн төлөө бус,

зөвхөн хүн төрөлхтний төлөө байдаг.


I

Махбод дахь Бурханы ажил төсөөлшгүй хэцүү ч

эцэстээ Сүнсээр хийсэн ажлаас

илүү үр дүнд хүрдэг.

Бие махбод нь Сүнсний

агуу ялгамж чанарыг эзэмшиж чадахгүй,

Тэр Сүнс шиг ер бусын үйл хийж чадахгүй,

Сүнсний эрх мэдлийг эзэмшиж бүр ч чадахгүй.

Гэсэн ч Сүнсний шууд хийдэг ажлаас илүү

мөн чанартай ажлыг энэ махбод хийдэг.

Энэ махбод Өөрөө бүх хүн төрөлхтний

хэрэгцээнд хариулдаг.

Бурхан бие махбодтой болсон ганц шалтгаан нь

Бурханы хэрэгцээ биш,

хүний хэрэгцээний төлөө юм.

Түүний золиос, зовлон

Бурханы Өөрийнх нь төлөө биш,

хүний төлөө байдаг.


II

Үнэнийг эрэлхийлж,

Бурханы илрэлтийг хүсдэг бүх хүнд

Сүнсний ажил нь сэтгэл хөдлөл, онгод,

тайлбарлашгүй гайхалтай байдлын мэдрэмж,

Тэр ер бусын, бишрэм гэх мэдрэмжийг өгдөг ч

ямар ч хүн хүрч чадахгүй.

Гэвч махбодын ажил нь хүнд

тодорхой үг, бодит зорилго өгч,

Тэр бол бодит, Тэр бол хэвийн, Тэр бол даруу,

Тэр бол эгэл гэсэн мэдрэмж өгдөг.

Бурхан бие махбодтой болсон ганц шалтгаан нь

Бурханы хэрэгцээ биш,

хүний хэрэгцээний төлөө юм.

Түүний золиос, зовлон

Бурханы Өөрийнх нь төлөө биш,

хүний төлөө байдаг.


III

Хүн Түүнээс эмээдэг ч ихэнх нь харилцаж чадна.

Хүн Түүний царайг харж,

хоолойг нь сонсож чадна,

Түүнийг алсаас харах шаардлагагүй.

Энэ махбод хүн хүрч болохоор санагддаг,

Тэр алс хол, ойлгохын аргагүй биш

харин хүний ертөнцөд байдаг тул харж,

хүрч болохуйц байдаг.

Бурхан бие махбодтой болсон ганц шалтгаан нь

Бурханы хэрэгцээ биш,

хүний хэрэгцээний төлөө юм.

Түүний золиос, зовлон

Бурханы Өөрийнх нь төлөө биш,

хүний төлөө байдаг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 175 Бие махбодтой болсон Бурхан л хүн төрөлхтнийг аварч чаддаг

Дараах: 177 Бурхан бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх