14 Эцсийн өдрүүдийн Христ Зүүн зүгт гарч ирдэг
1 Харанхуй дэлхий дээр их гэрэл үзэгддэг. Зүүний аянга одоо гарч ирлээ. Энэ бол хүний Хүүгийн ирэлт билээ—энэ үнэний талаар дуулахгүй байж яаж болох билээ? Та бол бие махбодтой, бодитой Бурхан; Та эцсийн өдрүүдэд буцаж ирсэн Аврагч. Таны тухай дуулахаар бид дуугаа өндөрсгөдөг.
2 Ялгуусан Хаан сэнтий дээр суудаг. Амжилттай золин авраад Та махбодоор эргэн ирсэн. Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг; Эцсийн өдрүүдийн шүүлт одоо эхэллээ. Та авралыг авчрах гэж үнэнийг илэрхийлдэг; Таны бүх хүмүүс сэнтийн тань өмнө буцаж очсон! Хаанчлал хүн төрөлхтөн дунд бууж ирлээ!
3 Бие махбодтой Төгс Хүчит, бодитой Бурхан, Та үг хэлж, чуулгануудаар алхдаг. Төгс Хүчит Бурхан Таны хайр бидэнтэй хамт. Та Өөрийн ардуудыг усалж, ялагчдыг бий болгодог! Таны ард алхам бүрийг тань анхааралтай дагаж, бүх амьдралаа Танд үнэнчээр зориулж байна. Хаанчлалын сайн мэдээ бүх дэлхийд түглээ!
4 Эцсийн өдрүүдийн Христ ялсаар ирлээ. Агуу улаан луу, Сатан ихэд шившиглэгдсэн. Бурханы сонгосон хүмүүс Түүний үгийг идэж уун, үнэнийг ойлгож, Түүний ялалтыг гэрчилдэг! Төгс Хүчит Бурхан, Та сатаныг ялсан! Та алдрыг олж авлаа! Таны агуу ажил бүхэлдээ хэрэгжиж гүйцсэн!
5 Бүх хүн алдартай, ариун нэрийг тань магтдаг. Энэ Зүүнээс Баруунд дуулддаг; Та бол мандах Нар. Та хаанчлалыг олж аваад газар дээр ирсэн, өө, Христийн хаанчлал гарч ирлээ. Төгс Хүчит Бурханыг бид магтаж, дуулж, бүждэг. Таны үг бүхнийг биелүүлж, төгс хүчийг тань харуулдаг!