79 Төгс Хүчит Бурхан, бидний хайрт Нэгэн
Хэний үг харанхуйд байгсдыг гэрэлтүүлдэг вэ?
Хэний үг харанхуйд байгсдыг гэрэлтүүлдэг вэ?
I
Хэний үг харанхуйд байгсдыг гэрэлтүүлэн,
биднийг чиглүүлж, Бурхан руу буцаан авчирдаг вэ?
Хэний үг үргэлж булгийн ус шиг урсан,
зүрх сэтгэлийг маань услан, тэжээдэг вэ?
Төгс Хүчит Бурхан, хайрт Нэгэн,
Та бол Аврагчийн эргэн ирэлт, хүний Хүү билээ.
Төгс Хүчит Бурхан, хайрт Нэгэн,
Та ирж, ажлаа хийн, хүнд үнэн ба гэрлийг авчирдаг.
II
Хэний үг эрдэнэт амь ба үнэн байж,
ялзралыг минь цэвэрлэж, биднийг өөрчилдөг вэ?
Хэний үг зөвт сэлэм мэт,
зүрхийг байлдан дагуулж, Бурханд захируулдаг вэ?
Төгс Хүчит Бурхан, хайрт Нэгэн,
Таны үг шүүж, мөнх амийг авчирдаг.
Төгс Хүчит Бурхан, хайрт Нэгэн,
Та биднийг цэвэрлэж, шинэ хүн болгодог.
III
Хэний ариун нэр хаа сайгүй түгдэг вэ?
Хэний үг Бурханы бүх ардыг байлдан дагуулж,
Түүний сэнтийн өмнө авчирдаг вэ?
Хэний үг бидний зүрхийг холбодог вэ?
Бүх улс үндэстнээс
бид өөрсдийгөө Бурханд бүрэн зориулдаг.
Төгс Хүчит Бурхан, хайрт Нэгэн!
Төгс Хүчит Бурхан, хайрт Нэгэн,
Таны ардууд хайрын дуу дуулж, Таныг магтдаг.
Төгс Хүчит Бурхан, хайрт Нэгэн,
бид үргэлж Таныг гэрчлэн,
дуулгавартай дагаж, хайрлана.
Төгс Хүчит Бурхан, хайрт Нэгэн,
Таны ардууд хайрын дуу дуулж, Таныг магтдаг.
Төгс Хүчит Бурхан, хайрт Нэгэн,
бид үргэлж Таныг гэрчлэн,
дуулгавартай дагаж, хайрлана.