365 Та нар маш их завхарсан уг чанартай

1 Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы хүслийг ойлгодог атлаа үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы үгийг идэж, уудаг атлаа Бурханы үгийн мөн чанарын эсрэг явдаг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; бие махбодтой болсон Бурханы талаар үзэл тээдэг, түүнчлэн тэрслүү санаа бодолтой хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг шүүдэг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг мэдэж, эсвэл Түүнд гэрчлэл хийж чаддаггүй хэн боловч Бурханыг эсэргүүцэгчид билээ. Иймээс Би та нарыг шавдуулж байна: Хэрвээ та нарт энэ замаар алхах итгэл үнэхээр байгаа бол үргэлжлүүлэн дага. Харин та нар Бурханыг эсэргүүцэхгүй байж чадахгүй бол хэтэрхий оройтохоосоо өмнө явсан чинь дээр. Тэгэхгүй бол, та нарын хувьд юмс муугаар эргэх магадлал туйлын өндөр, учир нь та нарын уг чанар зүгээр л дэндүү их завхарсан.

2 Хэрвээ та нарт энэ замаар алхах итгэл үнэхээр байгаа бол үргэлжлүүлэн дага. Харин та нар Бурханыг эсэргүүцэхгүй байж чадахгүй бол хэтэрхий оройтохоосоо өмнө явсан чинь дээр. Тэгэхгүй бол, та нарын хувьд юмс муугаар эргэх магадлал туйлын өндөр, учир нь та нарын уг чанар зүгээр л дэндүү их завхарсан. Та нарт үнэнч сэтгэл, дуулгавартай байдал, зөвт байдал, үнэнээр цангасан зүрх сэтгэл, Бурханыг гэх хайр өчүүхэн төдий ч байхгүй. Бурханы өмнөх нөхцөл байдал чинь туйлын замбараагүй байдаг гэж хэлж болно. Та нар баримтлах учиртай зүйлээ баримталдаггүй, ярих учиртай зүйлээ ярьж чаддаггүй. Мөн хэрэгжүүлэх учиртай зүйлээ хэрэгжүүлж чадаагүй, биелүүлэх учиртай чиг үүргээ биелүүлж чадаагүй. Та нарт байх учиртай үнэнч зан, мөс чанар, дуулгавартай байдал юм уу шийдвэр байдаггүй. Туулах ёстой зовлонгоо туулаагүй, та нарт байх учиртай итгэл ч байхгүй. Нэлээд энгийнээр хэлбэл, та нарт ямар ч гавьяа байхгүй: Үргэлжлүүлэн амьдрахаас ичихгүй байна гэж үү?

3 Та нар Бурханд итгэдэг ч Түүний хүслийг мэддэггүй; Бурханы үгийг идэж, уудаг ч хүнээс Бурханы шаарддаг зүйлийг биелүүлж чаддаггүй. Бурханд итгэдэг ч Түүнийг мэддэггүй бөгөөд ямар ч зорьсон зорилгогүй, ямар ч үнэ цэнгүй, ямар ч утга учиргүй амьдардаг. Та нар хүний хувиар амьдардаг ч ямар ч мөс чанар, ёс жудаг, өчүүхэн төдий ч найдвартай байдал байдаггүй—та нар өөрсдийгөө хүн гэж нэрлэж чадна гэж үү? Та нар Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэхэлдэг; түүнээс гадна, Бурханы мөнгийг аваад, Түүнд өргөсөн тахилыг иддэг. Гэсэн ч эцэст нь Бурханы мэдрэмжийг өчүүхэн төдий ч хайхардаггүй, Бурханыг гэх жаахан ч болов мөс чанар харуулдаггүй. Та нар Бурханы хамгийн ялихгүй шаардлагыг ч биелүүлж чаддаггүй. Та нар өөрсдийгөө хүн гэж нэрлэж чадна гэж үү? Бурханы хангасан хоолыг идэж, Түүний өгсөн хүчилтөрөгчөөр амьсгалж, нигүүлслийг нь эдэлдэг ч эцэст нь та нар Бурханы талаар өчүүхэн төдий ч мэддэггүй. Харин ч та нар Бурханыг эсэргүүцдэг ямар ч хэрэггүй хүмүүс болсон. Тэгэхээр та нар нохойноос ч дор араатан бус уу? Амьтдын дунд та нараас илүү хорлонтой амьтан байгаа гэж үү?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 364 Та нар хэтэрхий тэрслүү

Дараах: 366 Бурханы ажилтай хөл нийлүүлж чаддаггүй хүмүүс таягдуулна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх