586 Боломжоо алдвал үүрд харамсана

1 Бурханы үгийг идэж, уух, залбирал үйлдэх, Бурханы ачааг хүлээн авах, Түүний даалгасан даалгаврыг хүлээн авах—энэ бүхэн нь чамайг өмнөө замтай байлгахын төлөө байдаг. Чамд Бурханы даалгасан ачаа хүнд байх тусам Бурханаар төгс болгуулахад илүү амархан байх болно. Зарим хүн дуудлага авсан ч гэсэн Бурханд үйлчлэхдээ бусадтай хамтран ажиллахыг хүсдэггүй; тэд бол зөвхөн тав тухтай байдалд умбахыг хүсдэг залхуу хүмүүс юм. Бусадтай хамтран үйлчлэхийг чамаас шаардах тусам чи илүү их туршлага хуримтлуулна. Илүү их ачаа, туршлагатай байснаар чи төгс болгуулах илүү их боломжтой болно. Тиймээс хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж чадвал Бурханы ачааг анзаарна; тийм болохоор Бурханаар төгс болгуулах илүү их боломжтой болно. Ийм бүлэг хүмүүс л одоогоор төгс болгуулж байгаа. Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх тусам, чи Бурханы ачааг анзаарахад илүү их цаг зориулж, Бурханаар илүү их төгс болгуулж, Бурханаар илүү их авхуулна—тэгээд эцэст нь чи Бурханы ашигладаг хүн болно.

2 Чи одоо Бурханы ачааг анхаардаг болох ёстой; Бурханы ачааг анхаардаг болохоосоо өмнө чи Бурхан зөвт зан чанараа бүх хүн төрөлхтөнд илчлэхийг хүлээх ёсгүй. Тэр үед хэтэрхий оройтсон байх бус уу? Одоо үе бол Бурханаар төгс болгуулах сайхан боломж юм. Хэрвээ чи энэ боломжийг алдвал, Мосе Канааны сайхан нутагт орж чадалгүй, насан туршдаа харамсаж, харуусалтайгаар нас эцэслэсэн шиг үлдсэн амьдралынхаа турш үүндээ харамсана. Бурхан бүх хүн төрөлхтөнд Өөрийн зөвт зан чанарыг илчилмэгц чи харууслаар дүүрнэ. Бурхан чамайг гэсгээдэггүй ч гэсэн, чи харууссанаасаа болж өөрийгөө гэсгээнэ. Төгс төгөлдөрт хүрэх хамгийн сайхан боломж одоо байна; одоо бол туйлын сайхан цаг. Чи Бурханаар төгс болгуулахаар үнэн сэтгэлээсээ эрэлхийлдэггүй бол Түүний ажил дуусмагц хэтэрхий оройтсон байх болно—чи боломжоо алдсан байх болно. Чиний хүсэл эрмэлзэл хэчнээн их байсан ч Бурхан ажлаа гүйцэтгэхээ болих юм бол хэчнээн их хүчин чармайлт гаргаад ч хэзээ ч төгс төгөлдөрт хүрч чадахгүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 585 Чи ачаа үүрэх тусмаа Бурханаар илүү амархан төгс болгуулна

Дараах: 587 Бурханы төлөө өөрсдийгөө үнэхээр зарлагаддаг хүмүүс ерөөлтэй еэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх