410 Итгэл чинь одоо ч будилуу байна

1 Олон хүн өнөөдрийг хүртэл эргэлзэлгүйгээр Намайг дагасан. Иймээс өнгөрсөн хэдэн жилд та нар ч бас ихээхэн зүдэрсэн. Би та нарын бүгдийнх нь төрөлх зан авир, зуршлуудыг тов тодорхой ухаарсан; та нартай нэг бүрчлэн харилцахад туйлын хүнд бэрх байсаар ирсэн. Харамсалтай нь хэдийгээр Би та нарын талаар ихийг ухаарсан ч та нар Миний талаар юу ч ойлгодоггүй. Та нар Миний зан чанарын талаар юу ч ойлгодоггүй, Миний оюун санаанд юу байгааг ухан мэдэж бүр ч чаддаггүй. Өнөөдөр Миний талаарх буруу ойлголт чинь улам нэмэгдэж байгаа бөгөөд Надад итгэх итгэл чинь будилсан итгэл хэвээр үлддэг.

2 Та нар Надад итгэдэг гэж хэлэхийн оронд та нар бүгдээрээ Надад тал засаж, Надад бялдуучлахаар оролдож байна гэж хэлбэл илүү тохирно. Та нарын сэдэл маш энгийн: Бурхан ч бай, эсвэл ямар нэг тодорхой Бурхан ч бай хамаагүй, намайг шагнаж чадах хэнийг ч би дагана, агуу гамшгаас намайг зугтаалгаж чадах хэнд ч би итгэнэ. Аль нь ч надад хамаагүй. Та нарын дунд ийм хүн олон байгаа ба энэ байдал маш ноцтой. Хэрвээ нэгэн өдөр, Христийн мөн чанарыг тодорхой мэддэгээсээ болоод та нараас хэд нь Түүнд итгэдгийг харах туршилт явуулбал, та нарын нэг нь ч Миний хүссэн шиг байж чадахгүй гэдгээс Би айж байна.

3 Иймээс та нар бүгдээрээ энэ асуултыг эргэцүүлж үзсэн нь дээр: Та нарын итгэдэг Бурхан Надаас асар өөр, тийм болохоор Бурханд итгэх итгэлийн чинь мөн чанар тэгвэл юу вэ? Та нар Бурхан гээч зүйлдээ хэдий чинээ итгэнэ, Надаас төдий чинээ холдон явна. Тэгвэл энэ асуудлын мөн чанар юу вэ? Та нараас нэг нь ч энэ асуудлыг эргэцүүлж үзээгүй нь тодорхой, гэхдээ та нар үүний ноцтой байдлыг бодож үзсэн үү? Ийм маягаар үргэлжлүүлэн итгэхийн үр дагаврыг бодож үзсэн үү?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 409 Бурханд хүмүүс үнэхээр итгэдэггүй

Дараах: 411 Бурханд итгэдэг ч үнэнийг хүлээн авдаггүй бол үл итгэгч юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх