364 Та нар хэтэрхий тэрслүү

1 Та нар хэтэрхий тэрслүү, эсэргүүцэл чинь ийм ноцтой, Намайг дэндүү их дорд үзэж, Надад хэтэрхий хүйтэн хөндий хандаж, Намайг дэндүү бага хайрлаж, хэт их үзэн яддаг. Та нар Миний ажлыг басамжилж, Миний үйлдлүүдийг хэтэрхий их басамжилдаг. Та нарын дуулгавартай байдал хаана байна вэ? Ёс жудаг чинь хаана байна? Хайр чинь хаана байна? Та нар өөрсдийнхөө дотор байгаа хайрын бүрэлдэхүүн хэсгийг хэзээ харуулсан юм бэ? Хэзээ та нар Миний ажлыг ноцтойгоор авч үзсэн юм бэ?

2 Та нар ер нь өнөөдөр юу хийж байгаагаа ухаарсан уу: дэлхий ертөнц даяар догшин ширүүн авирлаж; бие биенийхээ эсрэг хуйвалдаж; бие биенээ хууран мэхэлж; итгэл эвдэж, нууж далдлан, ичгүүр сонжуургүй авирлаж; үнэнийг үл мэдэж; шударга бус, ов мэхтэй үйлдэж; зусардан бялдуучилж; өөрсдийгөө үргэлж зөв, бусдаас илүү сайн гэж тооцон; биеэ тоож; уулын зэрлэг амьтан шиг хэрцгий, араатны хаан шиг бүдүүлэг авирладаг—эдгээр нь хүнд тохирох зан авир мөн үү? Та нар бол бүдүүлэг, бодлогогүй. Миний үгийг хэзээ ч эрхэмлээгүй, харин ч үл тоомсорлосон хандлага баримталсан.

3 Ийм байвал амжилт, жинхэнэ хүний амьдрал, сайхан итгэл найдвар хаанаас ирэх юм бэ? Хэрээс хэтэрсэн төсөөлөл чинь чамайг үнэхээр барын амнаас аврах уу? Шатаж буй галаас чамайг үнэхээр аврах уу? Хэрвээ чи Миний ажлыг үнэлж баршгүй эрдэнэс гэж үнэхээр авч үзсэн бол ийм болтлоо доройтох байсан уу? Чиний хувь заяаг үнэхээр өөрчилж болохгүй юм гэж үү? Чи тийм харуусалтайгаар насан эцэслэхийг хүсэж байна уу?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний мөн чанар ба ялгамж чанар”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 363 Хүмүүс хэчнээн дорд гэдгээ мэддэггүй

Дараах: 365 Та нар маш их завхарсан уг чанартай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

418 Залбирлын утга учир

IЗалбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳнБурхантай хамтрах нэг арга билээ.Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх