204 Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг дааж авсан Бурхан
I
Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь
тэнгэр дэх Бурхан
газарт амьдарч байгааг хүнд харуулж,
Түүнийг мэдэж, дуулгавартай дагаж,
хайрлаж, хүндэтгэхэд нь хүнд тусалдаг.
Ийм учраас Тэр махбодоор дахин ирсэн.
Өнөөдөр хүмүүсийн хардаг Бурхан
өөрсөдтэй нь адилхан, нэг хамар, хоёр нүдтэй.
Гэхдээ энэ хүн байхгүй бол тэнгэр, газар
багагүй өөрчлөгдөнө гэдгийг
Бурхан харуулах болно.
Түүнгүйгээр тэнгэр бүүдийн,
газар дэлхий замбараагүй болж,
хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдарна.
Түүний аврал байгаагүй бол
хүн аль эрт тамд унаж,
та нар үүрд нүгэлтэн, цогцос байх байсан.
Эцэст нь бүх үндэстэн
энэ эгэл хүнийг шүтэн мөргөж,
талархал өргөн, дуулгавартай захирагдана,
учир нь Тэр хүнийг аврах
үнэн, амь, замыг авчирсан.
II
Энэ махбод байгаагүй бол
хүн сүйрэлтэй нүүр тулж,
Бурханы хатуу шийтгэлээс
зайлж чадахгүй байсан.
Энэ эгэл махбод хэзээ ч төрөөгүй байсан бол
та нар бүгд амьдрал, үхлийн
хооронд гацах байсан;
Энэ махбод байгаагүй бол
та нар үнэнийг олж авах,
Бурханы өмнө ирэх боломжгүй,
оронд нь нүглээсээ болж шийтгэл хүлээх байсан.
Эцэст нь бүх үндэстэн
энэ эгэл хүнийг шүтэн мөргөж,
талархал өргөн, дуулгавартай захирагдана,
учир нь Тэр хүнийг аврах
үнэн, амь, замыг авчирсан.
III
Хэрэв Бурхан махбодоор эргэж ирээгүй бол
хэн ч аврагдах боломжгүй байх байсан.
Хэрэв энэ махбод ирээгүй сэн бол
хуучин эрин үе аль хэдийн дуусах байлаа.
Бурхан махбодод амьдардаг учир
эцэст нь та нар амьдрах боломжтой болсон.
Энэ эгэл хүн газар дээр ирсэн учир
та нар энэ их зол завшааныг олж авсан билээ.
Эцэст нь бүх үндэстэн
энэ эгэл хүнийг шүтэн мөргөж,
талархал өргөн, дуулгавартай захирагдана,
учир нь Тэр хүнийг аврах
үнэн, амь, замыг авчирсан.
Тэрээр Бурхан, хүн хоёрын зөрчлийг намжаан,
хүн, Бурхан хоёрыг ойртуулан,
хүн, Бурхан хоёрын бодлыг холбодог билээ.
Тэр бас Бурханы төлөө
бүр агуу алдар сууг олж авсан.
Тэр бас Бурханы төлөө бүр
агуу алдар сууг олж авсан.
Тэр чиний итгэл, бишрэлийг
хүртэх зохисгүй гэж үү?
Түүнийг Христ, Бурханы илэрхийлэл гэж
дуудаж болохгүй гэж үү?
Хүнийг гамшгаас гэтлэхэд тусалсан Тэр
та нараар хайрлуулж, үлдээч гэж
гуйлгах үнэ цэнгүй гэж үү?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?”-ээс шинэчлэн найруулав