Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Дэлхий нуран унаж, хаанчлал хэлбэрээ олж байна

I

Дэлхий ертөнц өдрөөс өдөрт нуран унаж байна. Хүн төрөлхтөн өдрөөс өдөрт сөнөж байна. Миний хаанчлал өдөр ирэх тусам хэлбэрээ олж байна. Миний ууган хөвгүүд өдөр ирэх тусам өсөж байна. Миний уур хилэн өдөр өдрөөр ихсэж, Миний гэсгээлт өдөр өдрөөр догширч, Миний үг өдөр өдрөөр ширүүсэж байна. Та нар одоо ч өөрсдийн чинь тухай Миний үг яриа, дууны өнгө зөөлрөхийг хүлээсээр байх юм, дахиад бод! Энэ хэнтэй харьцаж байгаагаас минь шалтгаалдаг. Өөрийн хайрладаг хүмүүст Миний дууны өнгө зөөлөн, үргэлж тайтгаруулж байна. Та нарт Би хатуу, шүүмжлэлтэй, дээр нь нэмээд гэсгээлт, уур хилэнтэй л байж чадна.

II

Өөрийн мэдэлгүйгээр, дэлхий ертөнц дээрх улс орон бүрийн байдал улам бүр түгшүүртэй болж, өдрөөс өдөрт нуран унаж, өдөр өдрөөр үймээнд автаж байна. Улс болгоны тэргүүн бүгд эцэст нь эрх мэдэл олохоор найддаг. Тэд үүнийг хүлээгээгүй ч, Миний гэсгээлт аль хэдийн тэдэн дээр буусан. Тэд Миний эрх мэдлийг булаах гэж санаархаж байгаа ч, энэ бол ердөө хий мөрөөдөл! Зөвхөн Би л бүх зүйлийг захирах гавьяатай. Бүх зүйл Надаас шалтгаалдаг. Миний ажил аль хэдийн өдий хүрсэн учир Намайг шинжсэн хэнийг ч бай Би тэр даруй цохиж унагана. Өдөр бүр шинэ илчлэл, өдөр бүр шинэ гэрэл гарч байна. Бүх зүйл улам бүрэн төгс болж байна. Сатаны сүүлчийн өдөр улам бүр ойртож, урьд хожид байгаагүйгээр тодорхой болж байна.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Наян хоёрдугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Бурханы үйл хэрэг өргөн уудам орчлонг дүүргэдэг

Дараах:Ялалтаар эргэн ирсэн Бурханыг магтагтун

Холбогдох агуулга