189 Бурхан махбодод ажилласнаар л хүн төрөлхтнийг олж авч чадна
I
Бодит Бурханы үгээр дамжуулан,
хүний сул тал, тэрслэл нь шүүгдэж, илчлэгддэг.
Тэгээд хүн өөрт нь хэрэгтэй зүйлийг хүлээн авдаг.
Бурхан хүний ертөнцөд ирснийг тэд хардаг.
Бодит Бурханы ажил нь хүн бүрийг
Сатаны нөлөө, Бузар заваан,
Сатанаар ялзарсан зан чанараас нь аврах зорилготой.
Бодит Бурханыг үлгэр жишээ болгон дагаад
хэвийн хүн чанараар амьдарч,
Түүний үг болон шаардлага,
хэлсэн бүхнийг нь бүрэн дагаж,
Түүний тушаалыг биелүүлбэл чи Бурханаар авагдана.
II
Бурхан махбодод ирж хүмүүст
Өөрийн үйл хэргийг харахыг зөвшөөрсөн.
Түүний Сүнс махан биетэй болсноор
хүн Бурханд хүрч Бурханыг харж, Түүнийг мэдэж авна.
Зөвхөн энэ бодит замаар
Бурхан хүмүүсийг төгс болгоно.
Түүнийг амьдран харуулж
Түүний зүрх сэтгэлийг дагаж чаддаг хүмүүс
Бурханаар авахуулах хүмүүс билээ.
Бодит Бурханыг үлгэр жишээ болгон дагаад
хэвийн хүн чанараар амьдарч,
Түүний үг болон шаардлага,
хэлсэн бүхнийг нь бүрэн дагаж,
Түүний тушаалыг биелүүлбэл чи Бурханаар авагдана.
III
Хэрэв Бурхан зөвхөн тэнгэрээс яриад
газарт ирээгүй бол
хүмүүс хэрхэн Түүнийг мэдэж авах вэ?
Бурханы ажлыг хоосон үгээр дамжуулбал
Түүний үг бодит болохгүй билээ.
Бурхан загвар болж ирсэн тул
хүн Түүнийг харж, хүрч, Түүгээр авахуулж чадна.
Бодит Бурханыг үлгэр жишээ болгон дагаад
хэвийн хүн чанараар амьдарч,
Түүний үг болон шаардлага,
хэлсэн бүхнийг нь бүрэн дагаж,
Түүний тушаалыг биелүүлбэл чи Бурханаар авагдана.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос шинэчлэн найруулав