103 Хүнийг удирдах ажил нь Сатаныг ялах ажил билээ

I

Шүүлт, гэсгээлт ч бай, Бурханы бүх ажил

Сатан руу чиглэж; хүнийг аварч,

Сатаныг ялах зорилготой.

Бурханы ажил эцсээ хүртэл

Сатантай тулалдах зорилготой.

Ялалт хүртэл Бурхан амрахгүй.

Бурханы ажил Сатан руу чиглэдэг,

ялзарсан хүмүүс Сатаны эзэмшилд байдаг тул,

Бурхан Сатаны эсрэг тулаан эхэлж,

хүнийг Сатанаас салгахгүй бол

тэднийг хэзээ ч авч чадахгүй.

Хүмүүс Сатанд баригдаж,

Бурханаар авхуулаагүй бол

Сатан дийлдээгүй,

ялагдаагүй гэдгийг энэ батална.

Бурханы 6,000 жилийн ажлын мөн чанар нь

агуу улаан лууны эсрэг тулаан,

хүн төрөлхтнийг удирдах ажил нь

Сатаныг ялах ажил билээ.


II

Бурхан 6,000 жил тулалдаж, хүнийг

шинэ ертөнцөд авчрахаар ажилласан.

Энд Сатан дийлдэж, хүн эрх чөлөөтэй байна.

Үе шат бүр нь хүний хэрэгцээ,

шаардлагад нийцдэг,

иймээс Бурхан Сатаныг ялж чадна.

Хүмүүс Сатанд баригдаж,

Бурханаар авхуулаагүй бол

Сатан дийлдээгүй,

ялагдаагүй гэдгийг энэ батална.

Бурханы 6,000 жилийн ажлын мөн чанар нь

агуу улаан лууны эсрэг тулаан,

хүн төрөлхтнийг удирдах ажил нь

Сатаныг ялах ажил билээ.


III

Бурханы 6,000 жилийн төлөвлөгөөний

эхний үе шатанд Тэр хуулийн ажил хийсэн.

Хоёр дахь нь Нигүүлслийн эриний ажил байсан.

Гурав дахь шатанд хүнийг байлдан дагуулдаг.

Хүн төрөлхтнийг Сатан

ялзруулсан хэмжээнд энэ ажил чиглэдэг.

Энэ ажлын зорилго нь Сатаныг ялах,

гурван үе шат нь үүний тулд байдаг.

Бурханы 6,000 жилийн ажлын мөн чанар нь

агуу улаан лууны эсрэг тулаан,

хүн төрөлхтнийг удирдах ажил нь

Сатаныг ялах ажил билээ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 102 Бурханы ажлын гурван үе шат хүнийг бүрмөсөн аварлаа

Дараах: 104 Бурханы олж авсан хүмүүс мөнхийн адислалыг хүртэнэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх