Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Агуу улаан лууны нутаг дахь Бурханы ажлын утга учир

I

Хятад бол бүх орнуудаас хамгийн хоцрогдмол бөгөөд энэ нь агуу улаан луугийн цагираглан хэвтдэг газар юм, энд хуурамч шүтээн шүтэж, хар шидээр оролддог хамгийн олон хүмүүс мөн хамгийн олон сүм байдаг ба энэ нь бузар чөтгөрийн оршин суудаг газар юм. Чи эндээс төрсөн, чи үүний ашиг тусыг эдэлдэг ба чи үүгээр завхруулагдаж, тамлагддаг, гэхдээ чи өөрийгөө эргэцүүлэн шинжилснийхээ дараа чи түүнээс нүүр буруулж, Бурханаар бүрэн авахуулсан. Энэ бол Бурханы алдар, иймээс ажлын энэ үе шат асар их ач холбогдолтой юм. Бурхан тийм агуу далайцтай ажил хийж, маш олон үг хэлсэн бөгөөд Тэр эцэст нь та нарыг бүрмөсөн олж авах болно—энэ нь Бурханы удирдлагын ажлын нэг хэсэг ба энэ нь мөн Сатантай хийж буй тулааны “ялалтын олз” юм.

II

Эдгээр хүмүүс хэдийчинээ сайн болно, чуулганы амьдрал төдийчинээ хүчтэй болно, мөн агуу улаан лууг төдийчинээ буулгаж авах болно. Эдгээр нь сүнсэн ертөнцийн хэрэг явдлууд, тэдгээр нь сүнсэн ертөнцийн тулаан бөгөөд Бурхан ялалт авчрах үед Сатан шившиглэгдэж, нуран унах болно. Бурханы ажлын энэ үе шат нь үлэмж их ач холбогдолтой. Тийм том далайцтай ажил нь энэ бүлэг хүмүүсийг бүрмөсөн авардаг; чи Сатаны нөлөөнөөс зугтаж, ариун газарт амьдардаг, чи Бурханы гэрэлд амьдардаг, гэрлийн манлайлал болоод удирдамж байх бөгөөд чиний амьд байгаад утга учир байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-оос шинэчлэн найруулав

Өмнөх:Хүний хийх ёстой гэрчлэл

Дараах:Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болохын цаад зорилго

Холбогдох агуулга