340 Чам дээр хийдэг Бурханы ажил тун их үнэ цэнтэй

1 Та нарын дундаас ихэнх нь дуудагдсан боловч хэрвээ орчин чинь албадан хүчлээгүй, эсвэл та нарыг дуудагдахад хүргээгүй байсан бол та нар гарч ирэх бүр дургүй байх байсан. Хэн ингэж татгалзахыг хүсэж байна вэ? Хэн бие махбодын зугаа цэнгэлийг хаяхыг хүсэж байна вэ? Та нар бүгд тав тухтай байдалд шунан баясдаг, тансаг амьдралыг эрж хайдаг хүмүүс! Та нар ийм агуу ерөөл олж авсан—та нар өөр юу хэлэх гэсэн юм бэ? Та нарт ямар гомдол байна вэ? Та нар тэнгэр дэх хамгийн агуу ерөөл, хамгийн агуу нигүүлслийг эдлэх боломжтой болсон бөгөөд газар дэлхий дээр өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил өнөөдөр та нарт илчлэгдсэн. Энэ нь ерөөл биш гэж үү?

2 Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлсэн учраас та нар одоо ингэж гэсгээгдэж байгаа. Энэ гэсгээлтийн улмаас та нар Бурханы өршөөл, хайрыг харсан ба Түүний зөвт, ариун байдлыг бүр ч их харсан. Энэхүү гэсгээлтийн улмаас, мөн хүн төрөлхтний бузар заваан байдлын улмаас та нар Бурханы агуу хүч чадлыг харж, Түүний ариун, агуу байдлыг харсан билээ. Энэ нь хамгийн ховор үнэн биш гэж үү? Энэ нь утга учиртай амьдрал биш гэж үү? Бурханы хийдэг ажил утга учраар дүүрэн байдаг! Иймээс та нарын байр суурь хэдий чинээ доогуур байна, Бурханаар өргөгдсөн гэдгийг чинь төдий чинээ их нотолдог ба та нар дээрх Түүний өнөөдрийн ажлын асар их үнэ цэнийг төдий чинээ их баталдаг. Энэ нь ердөө үнэлж баршгүй эрдэнэс юм! Эрин үеүдийн туршид хэн ч ийм агуу авралыг эдлээгүй. Та нарын байр суурь дорд хэмээх баримт нь Бурханы аврал хэчнээн агуу болохыг харуулдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтөнд үнэнч гэдгийг харуулдаг—Тэр устгадаг биш, авардаг билээ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 339 Чи хэнд үнэнч вэ?

Дараах: 342 Хүмүүс хоорондын сэтгэл хөдлөлийг Бурхан үзэн яддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх