93 Хаанчлалын эрин үед, үг бүгдийг биелүүлдэг

I

Хаанчлалын эрин үед, Бурхан

үгээр шинэ эрин үеийг эхлүүлдэг.

Тэр Өөрийн ажлын арга барилыг өөрчлөн,

бүхэл бүтэн эрин үеийн ажлыг

үгээр дамжуулан хийдэг билээ.

Энэ бол Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим.

Өөр өөр өнцгөөс ярихын тулд Тэр махбод болдог.

Иймээс хүн Үг нь махбодоор илэрдэг Бурханыг хардаг.

Түүний гайхамшгийг хардаг,

Түүний мэргэн ухааныг хардаг.

Хүнийг байлдан дагуулж, төгс болгож,

таягдах зорилгод ийм ажил илүү сайн хүрдэг.

Үгийн эрин үед, үгийн эрин үед ажиллахад

үгийг ашиглахын жинхэнэ утга учир энэ юм.


II

Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг,

Түүний зан чанарыг мэдэж авдаг.

Үгээр дамжуулан хүн өөрийн мөн чанарыг мэдэж,

хүн юу руу орох ёстойгоо мэдэж авдаг.

Үгийн эрин үе дэх Бурханы бүх ажил

үгээр дамжин биелдэг.

Үгээр дамжуулан хүн илчлэгдэж, таягдаж бас шалгуулдаг.

Хүн төрөлхтөн үгийг харж, үгийг сонсож,

үгийг оршин тогтнолыг мэддэг.

Иймээс тэр Бурханы оршин тогтнол,

төгс хүчин, мэргэн ухаанд итгэдэг,

хүнийг гэх Бурханы хайрын зүрх сэтгэл,

аврах хүсэлд итгэдэг.

“Үг” гэдэг нийтлэг бөгөөд энгийн боловч,

махбод дахь Бурханы амнаас гарсан үг

газар тэнгэрийг чичрүүлэн,

хүний зүрх сэтгэл, үзэл, хуучин зан чанар,

хуучин дэлхийг өөрчилдөг.


III

Эрин үеүдэд, өнөөдрийн Бурхан л

ингэж ажиллаж, ярьж, хүнийг авардаг.

Тэгээд хүн үгийн удирдамж дор амьдарч,

үгээр хариулуулж, хангагддаг,

үгээр хариулуулж, хангагддаг.

Бүх хүн үгийн дэлхийд амьдардаг,

Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг.

Хүмүүс үгээр шүүгдэж, гэсгээгддэг.

Үг ба ажил нь хүнийг аврахын төлөө,

Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө

хуучин бүтээгдсэн дэлхийг өөрчлөхийн төлөө билээ.

Бурхан үгээр дэлхийг бүтээж,

хүмүүсийг хорвоо даяар удирдаж,

үгээр байлдан дагуулж, авардаг.

Цаг нь болоход,

хуучны бүх дэлхийг Тэр үгээр төгсгөл болгоно.

Үүнд хүрснээр,

Түүний удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжинэ,

бүрэн хэрэгжинэ, хэрэгжинэ. Бүрэн хэрэгжинэ.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 92 Эцсийн өдрүүдэд Бурхан бүгдийг үгээрээ гүйцэлдүүлдэг

Дараах: 94 Хаанчлалын эрин үед Бурхан хүнийг үгээр төгс болгодог

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх