732 Хүн яагаад Бурханаас үргэлж юм шаарддаг вэ?

1 Өөрт нь юу тохиолддог, эсвэл юутай харьцаж байгаагаасаа үл хамааран хүмүүс үргэлж өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, махан биеэ анхаарч, өөрсдөд нь үйлчлэх шалтаг, шалтгааныг хайж байдаг. Тэдэнд өчүүхэн ч үнэн байдаггүй, тэдний хийдэг бүхэн нь махан биеэ л зөвтгөж, өөрсдийн ирээдүйд санаа тавихын тулд байдаг. Тэд бүгдээрээ Бурханаас нигүүлсэл нэхэж, ашиг олж болох ямар ч давуу талыг олж авахыг хичээдэг. Тэд яагаад Бурханаас хэт их зүйл шаарддаг вэ? Хүмүүс угийн сувдаг гэдгийг энэ нь нотолж байна. Тэдэнд Бурханы өмнө ямар ч эрүүл ухаан байдаггүй бөгөөд хийдэг юм бүхэндээ, залбирч ч байсан, ярилцаж ч байсан, эсвэл номлож ч байсан, эрэлхийлдэг зүйл, мөн дотоод бодол, хүсэлдээ Түүнээс ямар нэгэн зүйл олж авна гэж найдан Бурханаас юм шаардаж, нэхдэг. Энэ нь хүний уг чанартай л холбоотой юм.

2 Хүмүүс Бурханаас хэтэрхий ихийг шаардаж, Түүнтэй холбоотой дэндүү олон хэтэрсэн хүсэл тээж байдаг нь хүн төрөлхтөнд байх ёстой эрүүл ухаан тэдний дотор огтхон ч байхгүй гэдгийг нотолдог. Тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө ингэж нэхэж, шаардах юм уу, өөрсдийгөө зөвтгөхийг хичээж, өөрсдийнхөө төлөө элдэв шалтаг хайдаг. Тэдний хийдэг зүйлд ямар ч эрүүл ухаан байдаггүй нь “Амь амиа бодоорой, би үхэхээр чи үх” гэсэн сатанлаг логикийн бүрэн нотолгоо гэдгийг маш олон зүйл дээрээс харж болно. Хүмүүс Бурханаас хэт их зүйл шаарддаг нь ямар асуудлыг нотолж байна вэ? Энэ бол Сатаны завхралд өртсөн хэмжээг нь нотлон харуулдаг бөгөөд энэ нь Бурханд итгэх итгэлдээ хүмүүс Түүнийг Бурхан гэж огт үздэггүй гэсэн үг юм. Гаднаа чи Бурханыг дагадаг боловч Түүнд хандах хандлагадаа, мөн олон асуудал, олон үзэл бодолдоо чи Түүнийг Бүтээгч гэж огт үздэггүй.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 731 Бурханд хүн хэтэрхий олон шаардлага тавьдаг

Дараах: 733 Хүмүүс эрүүл ухаанаар тун дулимаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх