163 Христ яагаад газар дээр ажиллахаар ирсэн бэ

I

Христ Бурханы өмнөөс ажилладаг ч

махбод дахь дүрээ харуулахаар ирдэггүй.

Тэр харагдахын тулд биш,

хүнийг шинэ эрин үе рүү хөтлөхөөр ирдэг.

Христийн махбодын чиг үүрэг нь

Бурханы Өөрийнх нь ажлыг хийх юм.

Махбодынхоо мөн чанарыг

хүмүүст таниулахын төлөө биш.

Христ хэрхэн ажилладаг нь хамаагүй,

үйл хэрэг нь хэвийн хүн чанарын хүрээнд,

махбодоор нь хийгддэг.

Тэдгээр нь хүний боддог шиг

ер бусын, үнэлж баршгүй зүйл биш.

Тэр Бурханы төрх байдлыг

хүнд бүрэн харуулдаггүй.

Өөрийгөө хүмүүст харуулахын төлөө биш,

ажлаа гүйцээхийн тулд Бурхан махбод болдог.

Түүний ажил ялгамж чанарыг нь нотолдог.

Илчилдэг зүйл нь мөн чанарыг нь баталдаг.

Ялгамж чанараа Тэр булаан авсан юм биш,

харин ажил, мөн чанараар нь тодорхойлогддог.


II

Хэдийгээр Христ Бурханы ажлыг хийдэг ч

тэнгэр дэх Бурханыг үгүйсгэдэггүй.

Өөрийн үйлсийг тунхагладаггүй.

Харин махбоддоо даруухнаар нуугддаг.

Өөрийгөө хүмүүст харуулахын төлөө биш,

ажлаа гүйцээхийн тулд Бурхан махбод болдог.

Түүний ажил ялгамж чанарыг нь нотолдог.

Илчилдэг зүйл нь мөн чанарыг нь баталдаг.

Ялгамж чанараа Тэр булаан авсан юм биш,

харин ажил, мөн чанараар нь тодорхойлогддог.


III

Өөрийгөө Христ гэж хуурамчаар зарлагчид

Түүний чанарыг эзэмшдэггүй.

Тэдний бардам, биеэ магтдаг зантай харьцуулбал

Христ үнэхээр ямар болох нь

илүү тодорхой харагддаг.

Тэд хуурамч тусмаа өөрсдийгөө гайхуулж,

хүмүүсийг төөрөлдүүлэхээр

бүр олон тэмдэг үзүүлдэг.

Хуурамч Христүүдэд Бурханы чанар байхгүй,

тэдний шинж чанар Христэд байдаггүй.

Өөрийгөө хүмүүст харуулахын төлөө биш,

ажлаа гүйцээхийн тулд Бурхан махбод болдог.

Түүний ажил ялгамж чанарыг нь нотолдог.

Илчилдэг зүйл нь мөн чанарыг нь баталдаг.

Ялгамж чанараа Тэр булаан авсан юм биш,

харин ажил, мөн чанараар нь тодорхойлогддог.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 162 Бурхан бидний дунд чимээгүй ирсэн

Дараах: 164 Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болохын цаад зорилго

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх