298 Бурханы уй гашууг хэн ойлгодог вэ?
I
Зүрх сэтгэлд чинь Бурхан бий юу?
Түүний хүсэл юу болохыг,
Тэр хүнээс юу хүсдэгийг бодож үзсэн удаа бий юу?
Бурхан шаналал, ичгүүр амссан,
Бурханыг хэн ч ойлгодоггүй.
Хүний зүрх сэтгэл зальхай, аминч, бас хорон муу.
Бурханыг хэн ойлгож чадах вэ?
Түүний тухай бодож үзсэн хэн байна вэ?
Хэн Түүнд тайтгарал авчирч чадах вэ?
Зүрх сэтгэл чинь хаа байна вэ?
Яагаад, өө яагаад Бурханд цэвдэг хандана вэ?
Сэрэх үед чинь Бурхан аль эрт явчихсан байдаг.
Бурханд бүх зүрх сэтгэлээ өг.
II
Бурханд хэн тайтгарал авчирч чадах вэ?
Түүний уй гашууг хэн ойлгодог вэ?
Жилээс жилд, өдрөөс өдөрт,
хүний бүх ёрын муугаас Бурхан залхдаг.
Бурханд итгэдэг атлаа үнэнийг эрж хайдаггүй байж,
Бурханы зүрх сэтгэлийг бид яаж ойлгож чадах вэ?
Зөрүүдээр алдар хүнд, ашиг хонжоо хайдаг байж бид,
Бурханы баяр баясгалан,
уйтгар гунигийг яаж анхаарч чадах вэ?
Бурханыг хэн ойлгож чадах вэ?
Түүний тухай бодож үзсэн хэн байна вэ?
Хэн Түүнд тайтгарал авчирч чадах вэ?
Зүрх сэтгэл чинь хаана байна вэ?
Яагаад, өө яагаад Бурханд цэвдэг хандана вэ?
Сэрэх үед чинь Бурхан аль эрт явчихсан байдаг.
Бурханд бүх зүрх сэтгэлээ өг.
Түүнд жинхэнэ хайраа өргө.
Ганцаардал дунд Бурхан
Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг хүлээдэг.