383 Бурханы гэрэл ирэхээс хэн зайлсхийж чадах вэ?
1 Хүн төрөлхтөн комд орсон байгаа тул Миний аянгын нүргээнээр л зүүд нойрноосоо сэрдэг. Нүдээ нээх үедээ тэдний олонх нь эдгээр хүйтэн цацрагийн гэрэлд нүдээ гэмтээж, зүг чигээ олохгүйд хүрч, хаанаас ирснээ, хаашаа явж байгаагаа мэдэхгүй болдог. Ихэнх хүмүүс лазерынх мэт туяанд цохиулан, үр дүнд нь хүчит шуурган дор сулдайн унаж, тэдний цогцсыг ширүүн урсгал ямар ч ул мөр үлдээлгүй шүүрдэн зайлуулна. Гэрэлд, амьд үлдэгсэд эцэстээ Миний царайг маш тодорхой харж чаддаг болж, Миний гадаад төрхийн талаар ямар нэг юм мэдэж авч, цаашид Миний нүүр лүү эгцлэн харж зүрхлэхээ болиод, өөрсдийнх нь махан биеийг дахин харааж, гэсгээх вий хэмээн ихэд эмээдэг.
2 Маш олон хүн орь дуу тавьж, гашуунаар мэгшин уйлдаг; маш олон хүн цөхрөлд автдаг; маш олон хүн цусаараа гол үүсгэдэг; маш олон хүн хүүр болж, ийш тийш зорилгогүй хөвдөг; маш олон хүн гэрэлд өөрийн байх газрыг олж, зүрх сэтгэлдээ гэнэтийн өвдөлт мэдэрч, олон жил аз жаргалгүй байсныхаа төлөө нулимс урсгадаг. Тун олон хүн гэрлийн шахалтаар бохир байдлаа улайж, өөрсдийгөө шинэчлэхээр шийддэг. Маш олон хүн сохорч, амьдрахын баяр хөөрийг аль хэдийн алдаж, улмаар гэрлийг анзаарах сөхөөгүй, зогсонги хэвээр үлдэж, төгсгөлөө хүлээдэг. Бас маш олон хүн амьдралын дарвуулаа дээш өргөж, гэрлийн удирдамж дор өөрсдийнхөө маргаашийг тэсэн ядан хүлээдэг… Өнөөдөр, хүмүүсийн дунд ийм байдалд эс орших хэн байна вэ? Миний гэрэлд эс орших хэн байна вэ? Чи хүчтэй байлаа ч, эсвэл сул дорой байлаа ч айсуй гэрлээс минь зайлсхийж яахан чадах билээ?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 13-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав