371 Бурханы хүслийг хэн анхаарч чадах вэ?

I

Бурханы халуун дулааныг мэдэрч,

Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж,

хүн үнэхээр дуулгавартай байж,

Бурханы төлөө бүхнийг хийсэн.

Одоо хүмүүс тэгж чадахгүй;

сүнсэндээ тэд бүгд уйлдаг.

Бурхан руу хараад тусламж гуйдаг;

хүнд байдлаасаа гарч чаддаггүй.

Бурханы Өөрийн сайхан сэтгэлийг

зүрхнийхээ бүх хайраар хариулна гэж

урьд нь хүмүүс амлалт өгч,

тэнгэр газраар тангарагласан.

Надад уйтайгаар мэгшсэн;

уйлах нь гунигтай, тэвчихэд хэцүү байсан.

Хүний шийдвэрээс үүдэн

хүмүүст Бурхан тусалдаг байсан.

Хүмүүсийг гунихад Бурхан ирж тайтгаруулдаг;

сул дорой үед нь Бурхан тусалж дэмждэг.

Хүмүүсийг төөрөх үед Бурхан зам өгдөг;

тэднийг мэгших үед нулимсыг нь Бурхан арчдаг.

Харин Бурханыг гуних үед

хэн тайтгаруулж чадах вэ?

Бэтгэртлээ зовсон сэтгэлийг нь

хэн хайхардаг юм бэ?


II

Олонтоо Бурханыг дуулгавартай дагасан

хүний хайр татам байдал мартагдашгүй.

Бурханыг гэх хайрандаа үнэнч тэдний

үнэн сэтгэл нь биширмээр байсан.

Тоймгүй олон удаа Бурханыг хайрлаж,

өөрсдийн амийг тэд зольдог байсан.

Энэ чин сэтгэлээс үүдэн

тэдний хайрыг Бурхан хүлээн авсан.

Олон удаа тэд өөрсдийгөө өргөл болгож,

Бурханы төлөө үхэлтэй тайвнаар тулсан.

Санаа зовнилыг нь арилгаад,

тэдний царайг Бурхан сайтар ажсан.

Үй олон удаа Бурхан тэднийг

Өөрийн эрдэнэ мэт хайрласан.

Үй олон удаа Бурхан тэднийг

Өөрийн дайсан мэт үзэн ядсан.

Бурхан юу бодож байгааг

хүн мөн л ойлгодоггүй.

Хүмүүсийг гунихад Бурхан ирж тайтгаруулдаг;

сул дорой үед нь Бурхан тусалж дэмждэг.

Хүмүүсийг төөрөх үед Бурхан зам өгдөг;

тэднийг мэгших үед нулимсыг нь Бурхан арчдаг.

Харин Бурханыг гуних үед

хэн тайтгаруулж чадах вэ?

Бэтгэртлээ зовсон сэтгэлийг нь

хэн хайхардаг юм бэ?


III

Бурханыг уй гашуутай үед нь

зүрхнийх нь шархыг хэн нөхдөг вэ?

Хүн хэрэгтэй байхад нь

хэн Бурхантай хамт ажилладаг вэ?

Бурханыг гэх хүний хуучин хандлага

одоо ор үндэсгүй гээгдсэн юм гэж үү?

Яагаад тэдний дурсамжид

ганц ч дурдатгал үлдсэнгүй вэ?

Хүмүүс дайсны завхралд өртөн

эдгээр зүйлийг мартаж орхижээ.

Хүмүүсийг гунихад Бурхан ирж тайтгаруулдаг;

сул дорой үед нь Бурхан тусалж дэмждэг.

Хүмүүсийг төөрөх үед Бурхан зам өгдөг;

тэднийг мэгших үед нулимсыг нь Бурхан арчдаг.

Харин Бурханыг гуних үед

хэн тайтгаруулж чадах вэ?

Бэтгэртлээ зовсон сэтгэлийг нь

хэн хайхардаг юм бэ?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 27-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 370 Бурханыг хамгийн их гуниглуулдаг зүйл

Дараах: 372 Бурханы зүрх сэтгэлийг хэн ер нь ойлгосон бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх