353 Бурхантай нийцэлтэйн чинь нотолгоо хаана байна?

I

Та нар маш биеэ тоосон, шуналтай, хайхрамжгүй;

бас Бурханыг хуурдаг арга заль чинь их ухаалаг,

та нарын санаа зорилго,

арга барил чинь маш жигшүүртэй,

үнэнч байдал чинь ялихгүй,

чин сэтгэл чинь дэндүү өчүүхэн,

мөс чанараар бүр ч дутмаг.

Та нарын зүрх сэтгэл дэндүү хорлонтой.

Хорон санаанаас чинь хэн ч,

бүр Бурхан ч ангид байдаггүй.

Та нар хүүхдүүд, нөхөр,

өөрсдийгөө авч үлдэхийн тулд

Түүнийг гэртээ оруулдаггүй.

Тийм ээ, чи Түүнийг гэртээ оруулдаггүй.

Та нар Бурханд санаа тавихын оронд

өөрийн гэр бүл, үр хүүхэд, байр суурь, ирээдүй,

жаргал цэнгэлд санаа тавьдаг.

Чи хэзээ Бурханы талаар бодож байсан бэ?

Хэзээ ямар ч үнээр хамаагүй Түүнд,

Түүний ажилд өөрийгөө зориулж байсан бэ?

Чи Түүнтэй нийцэлтэй юу?

Хэрэв тийм бол нотолгоо нь хаана байна вэ?

Түүнд үнэнч байдал чинь хаана байна вэ?

Бодит байдал дээр хаана байна вэ?

Дуулгавартай байдал чинь хаана байна?

Санаа зорилгын чинь цаад үнэн хэзээ

Түүнээс ерөөл олж авахын төлөө байгаагүй вэ?


II

Хэзээ та нар ярихдаа Бурханыг боддог байсан юм бэ?

Хэзээ та нар үйлдэл хийхдээ

Түүнийг бодож байсан юм бэ?

Тэсгэм хүйтэн, аагим халуун өдрүүдийн хэзээд нь вэ?

Бодол санаа чинь хүүхдүүд,

нөхөр, эхнэр, эцэг эх рүүгээ чиглэдэг;

Бодолд чинь Бурхан хэзээ ч байр эзэлдэггүй.

Үүргээ биелүүлэхдээ чи

хувийн ашиг сонирхол, өөрийнхөө

гэр бүлийнхээ аюулгүй байдлыг л боддог.

Чи Бурханы төлөө гэх юу хийсэн бэ?

Чи хэзээ Бурханы талаар бодож байсан бэ?

Хэзээ ямар ч үнээр хамаагүй Түүнд,

Түүний ажилд өөрийгөө зориулж байсан бэ?

Чи Түүнтэй нийцэлтэй юу?

Хэрэв тийм бол нотолгоо нь хаана байна вэ?

Түүнд үнэнч байдал чинь хаана байна вэ?

Бодит байдал дээр хаана байна вэ?

Дуулгавартай байдал чинь хаана байна?

Санаа зорилгын чинь цаад үнэн хэзээ

Түүнээс ерөөл олж авахын төлөө байгаагүй вэ?


III

Та нар Бурханыг хуурч, үнэнээр тохуурхдаг;

үнэн оршин байдгийг нууж,

үнэний мөн чанараас урвадаг.

Эдгээр үйлдэл та нарт юу авчрах вэ?

Та нар тодорхойгүй Бурхантай нийцэлтэй байхыг,

тодорхойгүй итгэлийг эрж хайдаг ч

Христтэй нийцэлгүй байдаг.

Хорон муу үйлийнхээ хариуд

шийтгэлээ хүртэхгүй гэж үү?

Христтэй нийцэлтэй хүмүүсийн хувьд өөр хэрэг.

Тэд маш ихийг алдаж, олон бэрхшээл туулсан ч

Бурханы хүнд өгдөг өв залгамжлалыг хүлээн авна.

Эцэст нь та нар Бурхан л зөвт,

Бурхан л хүнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт

аваачих чадвартай гэдгийг ойлгох болно.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 352 Хэн Бурхантай нийцдэг вэ

Дараах: 354 Бурханыг ойлгохын төлөө идэвхтэй санаа тавьдаг хэн ч байхгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

420 Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх